О.Болортуяа: Шинэ ногооны үнэ 500 төгрөгөөр буух төлөвтэй байна

Түгээх    
2018-07-21 11:12:07 - Эдийн засаг

nogoo

Нийслэлийн худалдааны төвүүд болон дэлгүүрүүдэд хүнсний ногоо ямар үнэтэй байгаа талаар сурвалжиллаа. Шинэ төмс 1 кг нь дунджаар 2000-2500₮, лууван 1 кг нь 3000-3500₮, хуучин лууван 2500₮, манжин 1 кг нь  3000-4000₮, байцаа 1 кг нь 1300-2000₮, сонгино 1 кг нь 2500-3000₮-ийн тус тус үнэтэй байна. Харин нарийн ногооны хувьд улаан лооль 4500-5000₮, “Дэвшил”-ийн помидор 7000-8000₮, өргөст хэмх 4000-4500₮-өөр тус тус худалдаалж байгаа юм.

nogoo

-НААДМЫН ДАРААХАН ШИНЭ НОГОО ГАРСАН ГЭВ-

Сүхбаатар дүүрэгт “Шинэ ногоо” гэсэн хаягтай мухлаг харагдлаа. Тэндээс шинэ ногоо хэдэн төгрөгөөр зарагдаж байгаа талаар тодруулахад 15 орчим настай хүү “Төмс нэг кг нь  2000₮, байцаа нэг кг нь 1300₮, сонгино  кг нь  2000₮, лууван  нэг кг нь 3000₮-ийн үнэтэй байна. Манайд наадмын дараахан шинэ ногоо гарсан, одоо удахгүй үнэ нь хямдрах байх” хэмээн хэллээ.

Цааш “Меркури” захыг зорилоо. Тус захын  ойролцоох жимс, хүнсний ногооны мухлагт нарийн ногоо төрөл бүрээрээ байв. Бид шинэ ногооны үнэ сонирхож яваагаа хэлтэл О.Болортуяа гэх бүсгүй “Манайд төмс кг нь 1900₮, байцаа  1300₮,  сонгино  2500₮, хүрэн манжин, шар манжин 3500₮-ийн үнэтэй зарагдаж байна. Гэхдээ маргаашаас ногооны үнэ арай хямдрах төлөвтэй байна.  Энэ ногоонуудыг уржигдар авсан учраас ийм үнэтэй зарагдаж байгаа юм. Зарагдаад дуусахаар дор хаяж  500 төгрөгөөр хямдарна” гэлээ. 

Дашрамд дурдахад бусад газруудтай харьцуулахад тэнд төмс хамгийн хямд үнээр зарагдаж байсан юм. “Меркури” худалдааныд жимс, ногооны  худалдаа эрхэлж буй хүмүүс “Сонгино, лууван 3500₮, төмс 2300₮ байсан. Шинэ байх тусмаа үнэтэй байдаг юм. Гэхдээ хэд хоногоос гайгүй болно” гэсэн хариулт өглөө.

Бид цааш шинэ ногооны сураг дагуу вокзалын “Барс” худалдааны төвийн гадаа очив. Урьдын адил “Барс” худалдааны төв худалдан авагчид ихтэй байлаа. Худалдагчид бүгд “Ногоо авах уу, ногоо авах уу” гэж асууна. Нэгэн худалдагч эмэгтэй “Төмс 2500₮, хуучин төмс 1800₮, монгол сонгино 3000₮ гэж байна. Хэдэн килограммыг авах вэ?” гэж асууж байв.

Жимсний лангуун дээр монгол тарвас  кг нь 5000₮, орос тарвас нэг кг нь 2000₮-өөр зарагдаж байлаа. Сонирхуулахад, 100 гр тарвас идэх нь найман аяга ус уусантай тэмцдэг, мөн зүрхний шигдээс, хорт хавдраас сэргийлдэг гэдэг. Харин жижиг улаан лооль 4500- 5000₮, “Дэвшил”-ийн улаан лооль 7000₮, өргөст хэмх 4500₮-ийн үнэтэй байв.

nogoo

-ХУУЧИН ЛУУВАН 2500 ТӨГРӨГ, ХЯТАД ТӨМС 1200 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА-

“Хархорин” захтай зэрэгцэн оршдог “Барс-2” захын хүнсний ногооны худалдаачид бусад захуудтай харьцуулахад цөөхөн хүнд ногоо худалдаалж байгаа харагдсан.  Ногоо зарж буй иргэнээс төмс, хүний ногоо ямар үнэтэй байгаа талаар асуухад “Шинэ лууван 3000₮, хуучин лууван 2500₮ гэв. Харин байцаа 1500₮, манжин 3000₮, сонгино 2500₮, монгол төмс 2500-2200₮, хятад төмс 1200₮-өөр худалдаалж байна” гэв. Нарийн ногооны хувьд “Дэвшил”-ийн улаан лооль  8000:, хувь хүний тарьсан нь 5000₮-ийн үнэтэй байлаа.

nogoo

-ЖАРГАЛАНТЫН ШИНЭ ТӨМС 2000 ТӨГРӨГ-

“Хархорин” захад ажил тарах цагаар очсон учир хүмүүс илүү их байсан. Ялангуяа хүнсээ цуглуулж байгаа иргэд их байлаа. Олон хүн дундаас надад хандан “Миний дүү ямар ногоо авах вэ? Манжин 4000₮, Жаргалантын төмс 2000₮, байцаа 2000₮, лууван 3500₮, монгол сонгино 3000₮, өргөст хэмх 4000₮-ийн үнэтэй байна” гэлээ.

Мөн “Хархорин” захын замын эсрэг талд шинэ ногоо зардаг саравч баригджээ. Тэнд шинэ ургацын төмс 2000₮, лууван 2800₮, байцаа 1300₮, манжин  4000, хүрэн манжин 3500, өргөст хэмх 4000 байв. Ингээд худалдаачдын зүгээс ард иргэдийг аль болох шинэ ногоогоо авч хэрэглэх, хуучин төмс хятад ногооноос татгалзахыг уриалж байлаа.

Ж.ДАРИЙМАА

nogoo

nogoo

nogoo

nogoo

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 21

Оодой (103.212.*.*)
2018-07-22 14:47:06
Манай ногоонууд уулн их сайн шүүдээ их хөдөлмөрийн үр дүнд бүтэж байгааг ер ойлгохгүй юм өглөө эрт босоод услаж байна өдөржин зэрлэгийн зулгааж байна орой болохоор усаа саванд хийж хонуулж өглөө усална тэгээд их шат дамжин та бүгдийн гарт ирж байгааг ойлго

Зочин (59.153.*.*)
2018-07-22 11:59:24
ЮМНЫ ҮНЭ ӨСӨӨД Л БАЙНА ЦЭВЭР УСНЫ ХҮРТЭЛ ӨССӨН БАЙНА БИЛЭЭ

123 (103.111.*.*)
2018-07-22 11:41:23
uursduu nogoogoo tarij surax xeregtei

Зочин (66.181.*.*)
2018-07-22 01:21:44
Манын хулгайчууд бензиний үнэ нэмээд байхад таг дуугуй байгаад байгаа нь бүх юмний үнэ өсөхийг дэмжиж байна гэж ойлгож байна

Ажил хийж амьдраач (43.242.*.*)
2018-07-21 19:03:26
Өөрсдөө ногоогоо тариад амьдарч сурцгаа. Юу хүлээгээд байгаа юм вэ, үнэ өндөр байх нь зөв шүү дээ.Тэнэг залхуу хүмүүсийг үг хэлээд нэмэргүйв үнэ улам өндөр болж шийтгэх хэрэгтэй

Монгол сөнөж бн (77.81.*.*)
2018-07-21 17:27:44
Хохь нь оркууд хашаандаа ногоогоо тариад идэж чадахгүй хоол хүнс бандааш нь хүртэл гаднаас хүний гарт амьдардаг хулгайчууд сөнөөд дуусаг

Зочин (202.9.*.*)
2018-07-21 15:21:26
Үнэ буух төлөвтэй гэж хэзээ буух уу.үнэ бууж магадгүй юм уу.

Чингисхаан (45.117.*.*)
2018-07-21 12:45:18
Дэвшил гэж их тэнгэрлэг үнэтэй шуналын газар юм даа. Аль ч улиралд үнээ дээд хэмжээнд барина.

Чингисхаан (45.117.*.*)
2018-07-21 12:41:03
Битгий ав, сайн үнээ бууруултал нь тэсээрэй. Их үнэтэй байна гээд ширхгээр ав, тэхэд үнэ унана.

зочин (59.153.*.*)
2018-07-21 12:39:23
Бензин нэмэгдсэн ногоо тариж бгаа хүмүүсийн хөдөлмөрийг ченжийн оролцоогүйгээр үнэлж нэг kг ногоо 2000-5000 төг болгож зарах ёстой Үүнээс гадна ард иргэдынхээ цалин тэтгэвэрийг бензин болон үнийн өсөлттэй уялдуулж нэмэж өгөх ёстой юм.энэ зах зээлийн харилцаа мөн гэж үзвэл эрэлт нийлүүлэлт хэрэгцээ гэсэн зарчим юм даа

зочин (59.153.*.*)
2018-07-21 12:39:17

2018-07-21 12:39:11

2018-07-21 12:39:03

2018-07-21 12:38:56

2018-07-21 12:38:23

2018-07-21 12:38:17

2018-07-21 12:38:08

2018-07-21 12:38:02

2018-07-21 12:31:53
Нэг кг төмс 1 доллар

Songogch (66.181.*.*)
2018-07-21 12:12:46
ENe odoo yugar tarij urguulad i.m untei baidag yum be?Tsalin hed bilee?Odo teged undesni uildvere demjed mungugui bolho yum bna da.

Зочин (112.72.*.*)
2018-07-21 12:04:28
ene medeeniihen umnii une hansh dandaa osgoj tavina shine 500 bitgii hel buuna

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2018-08-20 19:26:28 - Эдийн засаг
Долларын ханш өсөв
2018-08-20 19:12:05 - Спорт
ОУХМ Э.Сумъяа хүрэл медалийн төлөө барилдана
2018-08-20 18:47:45 - Шар
Хүүтэйгээ 65 жилийн дараа уулзав
2018-08-20 18:06:19 - Спорт
МУГТ П.Орхон алтан медалийн төлөө барилдана
2018-08-20 17:53:43 - Боловсрол
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форум болно
2018-08-20 17:47:08 - Нийслэл
Ирэх амралтын өдрүүдэд “UB Food Festival” болно
2018-08-20 17:35:29 - Орон нутаг
Өлгийд үерт өртсөн айлуудад халуун бууруулах, өвдөлт намдаах эмийг витамин хэмээн тараажээ
2018-08-20 17:32:41 - Хууль
ББСБ-уудын нэрийг барьж залилан хийж буйг Санхүүгийн зохицуулах хорооноос сэрэмжлүүллээ
2018-08-20 17:30:18 - Боловсрол
“Бага насны хүүхдийн хөгжлийн онцлог-сургалтын арга зүй” сургалт нээлтээ хийлээ
2018-08-20 17:24:59 - Улс төр
С.Чинзориг: Цалин нэмэх шаардлага байгааг мэдэж байна
2018-08-20 17:21:46 - Боловсрол
ЕБС-ийн багш нарт зориулсан арга зүйн сургалт болж байна
2018-08-20 17:17:43 - Спорт
Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг нээлээ
2018-08-20 17:06:40 - Нийслэл
Дарь эхийн зам засварын ажил үргэлжилж байна
2018-08-20 17:03:50 - Нийслэл
Автотээврийн хэрэгслээс ялгарч буй утааг бууруулах төслийн үр дүнтэй танилцлаа
2018-08-20 17:01:37 - Спорт
ОУХМ Э.Нарангэрэл, Н.Золбоо нар эхний ялалтаа авлаа
2018-08-20 16:58:51 - Эдийн засаг
Хүнсний ногооны үнэ 12-46 хувиар буурчээ
2018-08-20 16:52:11 - Шар
Аризона мужийн нэгэн эмнэлгийн 16 сувилагч бүгд жирэмсэн болжээ
2018-08-20 16:34:03 - Гадаад
Тайваньд монгол оюутан амиа алджээ
2018-08-20 16:30:54 - Хууль
Хууль бусаар мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байжээ
2018-08-20 16:27:06 - Орон нутаг
“Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны хамтарсан дадлага сургалт эхэллээ
2018-08-20 15:39:36 - Нийслэл
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилна
2018-08-20 15:38:12 - Энтертайнмент
Монголчууд яагаад Toyota LC200-г сонгодог вэ
2018-08-20 15:27:03 - Эдийн засаг
Н.Баяртсайхан: Эдийн засгийн сэргэлт бий болоод удаагүй байгааг мартаж болохгүй
2018-08-20 15:24:55 - Орон нутаг
Үерийн улмаас орон гэргүй болсон 37 өрхөд гэр өглөө
2018-08-20 15:20:01 - Шар
МАХН Н.Энхбаярыг нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон уу
2018-08-20 15:18:11 - Нийслэл
Залуучуудын өдрөөр оюутан залуусыг цагийн болон байнгын ажлын байранд зуучилна
2018-08-20 15:04:26 - Гадаад
Солонгосын дайнаас хойш хүүгээ хараагүй 92 настай эх уулзалтыг тэсэн ядан хүлээж байна
2018-08-20 14:45:27 - Орон нутаг
Дарви, Манхан, Мянгад сумдад авто замын хяналтын пост ашиглалтад орлоо
2018-08-20 14:42:40 - Байгаль Орчин
Долоон судлаач мазаалайн судалгаа хийнэ
2018-08-20 13:54:19 - Боловсрол
Нийт 78 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлээд байна
2018-08-20 13:50:56 - Хууль
Сар бүр хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна
2018-08-20 13:46:36 - Шар
Адриатын тэнгист унасан эмэгтэй 10 цагийн турш хөвсөөр амьд гарчээ
2018-08-20 13:28:23 - Хууль
Өвөрхангай аймагт баасан гаригт архи зарах зөрчил гарсаар байна
2018-08-20 13:18:31 - Улс төр
Үйлдвэрлэлийн бодлого үгүйлэгдэж байна
2018-08-20 13:16:05 - Спорт
Н.Батсуурь аваргын цолны мялаалга наадамд Н.Жаргалбаяр түрүүллээ
2018-08-20 13:10:39 - Нийслэл
Мал бүхий иргэдийг хориглосон бүсээс нүүлгэх ажил 97.5 хувьтай байна
2018-08-20 13:06:13 - Гадаад
Трампын цэргийн жагсаал 92 сая ам.долларын өртөгтэй юү
2018-08-20 13:02:48 - Хууль
“Stamford” нэртэй шинэ төрлийн сүлжээний улмаас иргэд 100 тэрбум төгрөгөөр хохирчээ
2018-08-20 12:51:50 - Нийслэл
Иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгөх өдөрлөг болно
2018-08-20 12:45:56 - Орон нутаг
Зам тээврийн ослын улмаас нэг хүн гэмтжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-18 10:59:27 - Улс төр
Н.Энхбаяртай хүч хавсрах зорилготой М.Энхболдын “СҮҮЛЧИЙН ТОГЛОЛТ”
2018-08-18 11:05:45 - Хууль
Цагдаагийн ахлах мөрдөн байцаагч нотлох баримт хуурамчаар үйлдсэнийг шүүхээс тогтоожээ
2018-08-20 08:17:32 - Хууль
Хэвтэх бичигтэй хүүхдийг хэвтэх шаардлагагүй гэж буцааснаас амиа алджээ
2018-08-18 11:14:07 - Хууль
“Бороо гоулд” компани эртний олдворыг санаатайгаар нуун дарагдуулсан уу
2018-08-19 11:12:01 - Энтертайнмент
Монгол охин “Дэлхийн мисс”-ээр тодорч эх орондоо ирлээ
2018-08-20 13:02:48 - Хууль
“Stamford” нэртэй шинэ төрлийн сүлжээний улмаас иргэд 100 тэрбум төгрөгөөр хохирчээ
2018-08-20 08:17:36 - Эдийн засаг
Өндөр зардалтай, үр ашиггүй “Эрдэнэс Монгол” компанийг ТАТАН БУУЛГАЯ
2018-08-18 14:23:32 - Хууль
Барилгын ослоор нас барсан хүүгийн эцэг, эхийг хүлээн авч уулзав
2018-08-20 08:17:29 - Боловсрол
Энэ жил шинээр хүүхэд нь цэцэрлэг, сургуульд орох эцэг эхчүүдийн анхааралд
2018-08-20 13:46:36 - Шар
Адриатын тэнгист унасан эмэгтэй 10 цагийн турш хөвсөөр амьд гарчээ