О.Мөнхзолбоо: Сүүлийн нэг секундэд өрсөлдөгчөө ялж, Оюутны дэлхийн аварга болсон

Түгээх    
2018-07-23 09:14:05 - Спорт

БНСУ-ын Пухан хотод зохион байгуулагдсан Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 63 кг-ын жинд тулалдаж, алтан медалийн эзэн болсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Хөх чоно” клубын тамирчин Отгонцоож овогтой Мөнхзолбоотой ярилцлаа.

-НИЙТ 12 КГ ЖИН ХАССАН УЧРААС НЭЛЭЭН ЯДАРСАН-

-Тэквондогийн Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, алтан медаль хүртэн, эх орныхоо нэрийг олон улсад өндөрт өргөөд ирсэнд баяр хүргэе?

-Маш их баярлалаа. Тэквондогийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд БНСУ-ын Пухан хотод долдугаар сарын 9-ний өдөр зохион байгуулагдлаа. Энэ тэмцээнд би 63 кг-ын жинд тулалдаж, алтан медалийн эзэн болсон. Манай багийнхан долдугаар сарын 8-ны орой Солонгос улсад буугаад, маргааш орой нь жингээ үзүүлсэн. Уг нь би долдугаар сарын 11-нд жингээ үзүүлээд, 12-ны өдөр тоглох байсан юм. Гэтэл хувиар нь өөрчлөгдсөн гээд очсон өдрөө жингээ үзүүлсэн. Би оюутны дэлхийн аваргад орохын тулд 12 кг жин хассан учраас Солонгост очсон даруйдаа жингээ үзүүлж, маргааш өглөө нь тулалдах амар байсан. Их жин хассан учраас нэлээд ядарсан.

-Эх орноосоо мордохдоо л алтан медалийн эзэн болно гэсэн зорилготой явсан байлгүй дээ. Шагнал гардан авч байх үеийнхээ сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Аливаа тэмцээн уралдаанд оролцохдоо өөрийгөө сорьж, туршлага хуримтлуулах нь хамгийн чухал. Тухайн мөчид алтан медалийн тавцан дээр зогсож байхдаа өөртөө нэг л итгэж өгөхгүй, сайхан мэдрэмж төрсөн. Гэр бүлийнхэн маань алтан медаль авна гэж төсөөлөөгүй, маш их зардал гаргаж явсан болохоор их баяртай байгаа. Ямар ч байсан гэр бүлийнхэн, багшийнхаа итгэлийг алдалгүй алтан медаль аваад ирлээ. Энэ тэмцээнд явснаар өөрийгөө сорьж, ямар түвшинд явж байгаагаа мэдлээ. Цаашид бэлтгэлээ таслалгүй хийж, ирээдүйд ямар ажилтад хүрч болох вэ гэдгээ мэдмээр байна.

-Финалын тоглолтуудаас хамгийн хэцүү нь ямар улсын тамирчинтай хийсэн тулаан бэ?

-Хамгийн хэцүү нь Солонгос улсын тамирчинтай хүрэл медалийн төлөө хийсэн тоглолт байсан. Шинэ дэвжээ учраас халтираад, яаж тоглохоо мэдэхгүй нэлээд их сандарсан. Өрсөлдөгч тамирчны маань гар нь хугарч, бидний тоглолт хоёрдугаар үеийн эхэн хэсэгт дууссан. Дараа нь мөнгөн медалийн төлөө тоглосон Хонконгийн тамирчин их мөч урттай, оноо тэнцүүхэн байсан ч торгуулиар хожсон. Алтан медалийн төлөө тоглохоор хэсгээсээ гарч ирсэн Солонгос улсын тамирчинтай өмнө нь бэлтгэл цуг хийдэг Эрдэнэтийн ах маань тоглоод ялагдсан байсан. Тэгээд намайг алтан медалийн төлөө тоглохоор гарах үед “Хурдан хөдөлгөөнтэй, баруун хөлөөрөө их сайн тоглодог юм байна лээ, сайн хамгаалаарай” гээд тоглолтын тактикууд хэлж өгсөн. Боловсруулсан тактикийнхаа дагуу тоглоход их амар байсан. Баруун хөлийг нь сайн хааж, гуравдугаар үеийн төгсгөл сүүлийн нэг секунд дуусах үед хоёр оноо авч хожсон. Бидний тоглолтыг электрон хэлбэрээр шүүдэг учраас цаг дуусахад автоматаар оноо нь гарч ирдэг болохор их амар байдаг юм.

-ТЭКВОНДОГИЙН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД ХАРИЛЦААНЫ СОЁЛ, АЛИВАА ЗҮЙЛД ХАНДАХ ХАНДЛАГА МААНЬ ИХ ӨӨРЧЛӨГДСӨН-

-Тэквондогийн спортоор хэдэн жил хичээллэж байна вэ. Урьд нь ямар амжилтууд үзүүлж байв?

-2014 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хичээллэж эхэлсэн гэхээр дөрвөн жил болж байна. Би ер нь бүх л төрлийн спортод сонирхолтой. Арван жилийн сургуульд суралцаж байх үед Зүүнхараад тэквондогийн дугуйланд элсэлт авч байна гээд, “Хөх чоно” клубэд Алтантуяа багшийнхаа удирдлага дор хичээллэж эхэлсэн. Хичээллэж эхэлснээсээ хойш хоёр жил медаль авалгүй тэмцээн уралдаанд оролцож байсан. Харин сүүлийн хоёр жилээс сайжирч амжилт үзүүлж эхэлсэн.

-Энэ удаагийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэдэн орны хичээн тамирчин оролцсон бэ?

-Эх нутагт нь оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж буй учраас БНСУ-ын тамирчид их оролцсон. Монгол Улс оюутны дэлхийн аваргаас эрэгтэйчүүд багаараа нэгдүгээр байр эзэлж, эмэгтэйчүүд гуравдугаар байранд орсон. Энэ тэмцээнд 33 орны 3000 гаруй тамирчин оролцсон.

-Тэквондогийн спортоор хичээллэж эхэлснээс хойш чамд ямар өөрчлөлтүүд мэдрэгдэж байна вэ?

-Тэквондогийн спортод хүндлэл гэдэг зүйл маш чухал байдаг. Гэр бүл, найз нөхөд, багш нараа их хүндэлж харьцдаг болсон. Харьцааны соёл, аливаа зүйлд хандах хандлага их өөрчлөгдсөн, ухамсартай болсон юм уу даа.

-Одоо хаана, ямар мэргэжлээр суралцаж байгаа вэ?

-Үндэсний биеийн тамирын их сургуульд багш, дасгалжуулагч мэргэжлээр н.Мөнх-Оргил багшийн ангид суралцаж байна. Ирэх есдүгээр сард хоёрдугаар курст дэвшин суралцана.

-Гадагшаа тэмцээн уралдаанд явахдаа зардал мөнгөнийхөө асуудлыг яаж шийдэж байна вэ?

-Дандаа хувиасаа л гаргадаг. Хөөрхий ээжийгээ л “холгох” юм даа. Сая оюутны дэлхийн аваргад оролцохоор явахад ээж маань зээл тавьсан. Явах өдрөө зардал мөнгөө арай хийж олсон. Сум, засгаас дэмжлэг туслалцаа их ховор. Монгол Улсын тэквондогийн шигшээ баг таван бүрэлдэхүүнтэй. Энэ тавынхаа зардлыг л улсаас гаргадаг. Зарим тамирчдыг сургуулиас нь дэмждэг юм билээ. Ер нь ихэнх тамирчид бор зүрхээрээ гадагшаа тэмцээн уралдаанд явдаг.

-Үндэсний шигшээ багт тамирчдыг ямар шалгуураар авдаг вэ. Чамд цаашид энэ бүрэлдэхүүнд багтах боломж байна уу?

-Орон тоо байхгүй учраас багтах ямар ч боломжгүй ээ.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 11

Зочин (202.9.*.*)
2018-07-23 20:01:12
eej n mash ih bayrlaj bgaadaa. zuv l holguulj bayr hurgey. hunssen sanasan n butej yavah boltugai

Зочин (121.161.*.*)
2018-07-23 18:06:59
Мундаг өшөө их дээшлэн дэвжээрэй

BAGANUURCHUUD (103.212.*.*)
2018-07-23 17:06:32
DEMJIJ BAYNA SHUU

ZOCHIN (103.212.*.*)
2018-07-23 17:05:02
BAYAR HURGHIE EE!!! MASH SAYN BAYNA. OLIMPIIN HOROONII UDIRDLAGUUD ANHAARALDAA AVCH ULSIIN SHIGSHEE BAGTAA AVAACH EE!! 2020 onii olimpid ALTAN MEDALI AVAH ITGHEL TURUULSEN HUUG DEMJEEREY!!!

Эрчис (202.179.*.*)
2018-07-23 17:03:10
Сайхан мэдээлэл байна. Энэ дүүдээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье. Зорисондоо хүрээрэй, амжилт

Nam bus irgen (66.181.*.*)
2018-07-23 14:06:13
Bayar hurgiye. Taekwondo-giin ulgii nutagt ni ochood nutgiin tamirchidiig yalna gedeg bahdam amjilt.

Зочин (203.91.*.*)
2018-07-23 13:39:17
Mundag sain huu bna eej huu 2t amjilt husii

Dashka-29 (103.26.*.*)
2018-07-23 12:35:54
Saikhan amjilt gargasan huud bayr hurgie!TSaashid ulam ikh khicheegeerei!Khamtyn khuch amjilt... Chamd ireedui bna

Зараа (182.160.*.*)
2018-07-23 10:14:55
Сайхан хүүд спортын их амжилт хүсье. Улсыг хараад нэмэргүй. Дарга нар хаа ч ялгаагүй бүдүүн гэдэс, шүүрэн толгойгоо бодохоос улсынхаа нэрийг дэлхийн дэвжээнд дуудуулж байгаа тамирчдыг бодох нь юу л бол. Гэхдээ цаг хугацаагаа дагаад бүх зүйлс өөрчлөгдөж байгаа тул эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэгдээ.

Zochin (172.58.*.*)
2018-07-23 09:53:01
Tsoglog hoorhon huu baina aash zan n evdreegui tsovoo huu baina, eej n demjij baigaa bol 1 yumand hureh todorhoi,amjilt husie, odoo hevteegees sain barildaj sur horiotoi booh meh sain sur , hajuugaar n box iin taktik zaalga tegeed UFC zutguulhed belen bolno ,UFC orhod gol n sungalt shuu dee nogoo zahisan 2 oo eeddee zaluu hun suraad avaarai

Зочин (103.229.*.*)
2018-07-23 09:51:12
Амжилт. Сайн байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-20 19:26:28 - Эдийн засаг
Долларын ханш өсөв
2018-08-20 19:12:05 - Спорт
ОУХМ Э.Сумъяа хүрэл медалийн төлөө барилдана
2018-08-20 18:47:45 - Шар
Хүүтэйгээ 65 жилийн дараа уулзав
2018-08-20 18:06:19 - Спорт
МУГТ П.Орхон алтан медалийн төлөө барилдана
2018-08-20 17:53:43 - Боловсрол
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форум болно
2018-08-20 17:47:08 - Нийслэл
Ирэх амралтын өдрүүдэд “UB Food Festival” болно
2018-08-20 17:35:29 - Орон нутаг
Өлгийд үерт өртсөн айлуудад халуун бууруулах, өвдөлт намдаах эмийг витамин хэмээн тараажээ
2018-08-20 17:32:41 - Хууль
ББСБ-уудын нэрийг барьж залилан хийж буйг Санхүүгийн зохицуулах хорооноос сэрэмжлүүллээ
2018-08-20 17:30:18 - Боловсрол
“Бага насны хүүхдийн хөгжлийн онцлог-сургалтын арга зүй” сургалт нээлтээ хийлээ
2018-08-20 17:24:59 - Улс төр
С.Чинзориг: Цалин нэмэх шаардлага байгааг мэдэж байна
2018-08-20 17:21:46 - Боловсрол
ЕБС-ийн багш нарт зориулсан арга зүйн сургалт болж байна
2018-08-20 17:17:43 - Спорт
Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг нээлээ
2018-08-20 17:06:40 - Нийслэл
Дарь эхийн зам засварын ажил үргэлжилж байна
2018-08-20 17:03:50 - Нийслэл
Автотээврийн хэрэгслээс ялгарч буй утааг бууруулах төслийн үр дүнтэй танилцлаа
2018-08-20 17:01:37 - Спорт
ОУХМ Э.Нарангэрэл, Н.Золбоо нар эхний ялалтаа авлаа
2018-08-20 16:58:51 - Эдийн засаг
Хүнсний ногооны үнэ 12-46 хувиар буурчээ
2018-08-20 16:52:11 - Шар
Аризона мужийн нэгэн эмнэлгийн 16 сувилагч бүгд жирэмсэн болжээ
2018-08-20 16:34:03 - Гадаад
Тайваньд монгол оюутан амиа алджээ
2018-08-20 16:30:54 - Хууль
Хууль бусаар мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байжээ
2018-08-20 16:27:06 - Орон нутаг
“Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны хамтарсан дадлага сургалт эхэллээ
2018-08-20 15:39:36 - Нийслэл
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилна
2018-08-20 15:38:12 - Энтертайнмент
Монголчууд яагаад Toyota LC200-г сонгодог вэ
2018-08-20 15:27:03 - Эдийн засаг
Н.Баяртсайхан: Эдийн засгийн сэргэлт бий болоод удаагүй байгааг мартаж болохгүй
2018-08-20 15:24:55 - Орон нутаг
Үерийн улмаас орон гэргүй болсон 37 өрхөд гэр өглөө
2018-08-20 15:20:01 - Шар
МАХН Н.Энхбаярыг нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон уу
2018-08-20 15:18:11 - Нийслэл
Залуучуудын өдрөөр оюутан залуусыг цагийн болон байнгын ажлын байранд зуучилна
2018-08-20 15:04:26 - Гадаад
Солонгосын дайнаас хойш хүүгээ хараагүй 92 настай эх уулзалтыг тэсэн ядан хүлээж байна
2018-08-20 14:45:27 - Орон нутаг
Дарви, Манхан, Мянгад сумдад авто замын хяналтын пост ашиглалтад орлоо
2018-08-20 14:42:40 - Байгаль Орчин
Долоон судлаач мазаалайн судалгаа хийнэ
2018-08-20 13:54:19 - Боловсрол
Нийт 78 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлээд байна
2018-08-20 13:50:56 - Хууль
Сар бүр хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна
2018-08-20 13:46:36 - Шар
Адриатын тэнгист унасан эмэгтэй 10 цагийн турш хөвсөөр амьд гарчээ
2018-08-20 13:28:23 - Хууль
Өвөрхангай аймагт баасан гаригт архи зарах зөрчил гарсаар байна
2018-08-20 13:18:31 - Улс төр
Үйлдвэрлэлийн бодлого үгүйлэгдэж байна
2018-08-20 13:16:05 - Спорт
Н.Батсуурь аваргын цолны мялаалга наадамд Н.Жаргалбаяр түрүүллээ
2018-08-20 13:10:39 - Нийслэл
Мал бүхий иргэдийг хориглосон бүсээс нүүлгэх ажил 97.5 хувьтай байна
2018-08-20 13:06:13 - Гадаад
Трампын цэргийн жагсаал 92 сая ам.долларын өртөгтэй юү
2018-08-20 13:02:48 - Хууль
“Stamford” нэртэй шинэ төрлийн сүлжээний улмаас иргэд 100 тэрбум төгрөгөөр хохирчээ
2018-08-20 12:51:50 - Нийслэл
Иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгөх өдөрлөг болно
2018-08-20 12:45:56 - Орон нутаг
Зам тээврийн ослын улмаас нэг хүн гэмтжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-18 10:59:27 - Улс төр
Н.Энхбаяртай хүч хавсрах зорилготой М.Энхболдын “СҮҮЛЧИЙН ТОГЛОЛТ”
2018-08-18 11:05:45 - Хууль
Цагдаагийн ахлах мөрдөн байцаагч нотлох баримт хуурамчаар үйлдсэнийг шүүхээс тогтоожээ
2018-08-20 08:17:32 - Хууль
Хэвтэх бичигтэй хүүхдийг хэвтэх шаардлагагүй гэж буцааснаас амиа алджээ
2018-08-18 11:14:07 - Хууль
“Бороо гоулд” компани эртний олдворыг санаатайгаар нуун дарагдуулсан уу
2018-08-19 11:12:01 - Энтертайнмент
Монгол охин “Дэлхийн мисс”-ээр тодорч эх орондоо ирлээ
2018-08-20 13:02:48 - Хууль
“Stamford” нэртэй шинэ төрлийн сүлжээний улмаас иргэд 100 тэрбум төгрөгөөр хохирчээ
2018-08-20 08:17:36 - Эдийн засаг
Өндөр зардалтай, үр ашиггүй “Эрдэнэс Монгол” компанийг ТАТАН БУУЛГАЯ
2018-08-18 14:23:32 - Хууль
Барилгын ослоор нас барсан хүүгийн эцэг, эхийг хүлээн авч уулзав
2018-08-20 08:17:29 - Боловсрол
Энэ жил шинээр хүүхэд нь цэцэрлэг, сургуульд орох эцэг эхчүүдийн анхааралд
2018-08-20 13:46:36 - Шар
Адриатын тэнгист унасан эмэгтэй 10 цагийн турш хөвсөөр амьд гарчээ