Он гарсаар 465 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллажээ

Түгээх    
2018-07-23 13:03:17 - Хууль

-Монгол Улсын шүүхийн 2018 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны тоймыг танилцуулав-

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр (2018.07.23) боллоо. Хэвлэлийн бага хурлаар Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт Б.Отгон "Монгол Улсын шүүхийн 2018 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны тойм”-ыг танилцуулсан юм.

Анхан шатны шүүх 2018 оны хагас жилийн байдлаар эрүүгийн 6213 хэрэг, иргэний 25438 хэрэг, захиргааны 786 хэрэг, нийт 32437 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 6997 зөрчил, зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулж, 465 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 787 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үеэс 64.0 хувиар, иргэний хэрэг 4.0 хувиар тус тус өсөж, захиргааны хэрэг 26.5 хувиар буурсан байна.

А. Эрүүгийн хэрэг, зөрчил

Зарим гэмт хэргийн тоо өсөв. (хүчиндэх, залилах, улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг, дээрэмдэх гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна) Хүнийг алах гэмт хэргийн тоо буурсан эерэг үзүүлэлттэй байна. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

· хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг 21 хэргээр буюу 11.9 хувиар,

· хүчиндэх гэмт хэрэг 42 хэргээр 43.3 хувиар,

· хулгайлах гэмт хэрэг 133 хэргээр буюу 18.3 хувиар,

· дээрэмдэх гэмт хэрэг 38 хэргээр буюу 36.9 хувиар,

· улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 26 хэргээр буюу 2.7 дахин,

· авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 148 хэргээр буюу 49.3 хувиар,

· залилах гэмт хэрэг 104 хэргээр буюу 2 дахин,

· мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 13 хэргээр буюу 25.5 хувиар тус тус өссөн байна.

- ЗАРИМ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРЭГ БУУРАВ-

· хүнийг алах гэмт хэрэг 13 хэргээр буюу 12.5 хувиар буурсан,

· татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг хянан шийдвэрлэгдээгүй байна.

Шүүх хорихоос өөр төрлийн ялыг түлхүү оноожээ. Монгол Улсын хэмжээнд 2018 оны хагас жилд шүүхээс нийт ял шийтгүүлсэн 6312 хүний 1657 хүнд хорих ял, 3756 хүн, хуулийн этгээдэд торгох ял, нийтэд тустай ажил хийлгэх ял 899 хүнд оноожээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хорих ял оногдуулсан тоо 2017-оор буюу 2.2 дахин буурсан бол торгох ял 3756-аар буюу 24.9 дахин, нийтэд тустай ажил хийлгэх ял 675-аар буюу 4 дахин тус тус өссөн байна. Шүүхээс 3756 хүн, хуулийн этгээдийг нийт 3 тэрбум 131 сая 355 мянга 211 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 5 дахин нэмэгдсэн байна.

Цагдан хорих зөвшөөрлийн тоо буурав. Улсын хэмжээнд 2018 оны хагас жилд цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоог өмнөх онтой харьцуулбал 1287 хүн буюу 62.0 хувиар, сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгосон хүний тоо 403-аар буюу 7.0 дахин буурсан нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтнийг баривчлах болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах үндэслэлийг илүү тодорхой болгож хуульчилж өгсөнтэй холбоотой гэж үзэхээр байна.

Хорих ял эдлэх дэглэмийг бууруулав. Улсын хэмжээнд 2017 онд нийт 96 ялтны хорих ял эдлэх дэглэмийг бууруулж, хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 51 хүн буюу 34.6 хувиар, хорих ял эдлэх дэглэмийг хүндрүүлж, нээлттэй дэглэмээс хаалттай дэглэмд шилжүүлсэн хүний тоо 5 хүнээр буюу 45.4 хувиар тус тус буурсан байна.

Б. Иргэний хэрэг

Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн хэргийн тоо өсөв. Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 996 хэрэг буюу 4 хувиар өссөн байна. Хянан шийдвэрлэсэн хэрэг, маргаанаас Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 117 хэргээр буюу 4.8 хувиар, Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 395 хэргээр буюу 29.5 хувиар, Дампуурлын тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 4 хэргээр буюу 28.5 хувиар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 48 хэргээр буюу 20.6 хувиар тус тус буурсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэсэн хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2692 хэргээр буюу 39.5 хувиар өссөн бөгөөд нийт шийдвэрлэсэн иргэний хэргийн 37.3 хувьтай тэнцэж байна. Үүнээс онцгой ажиллагааны журмаар 8129 хэрэг шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 2200 хэрэг буюу 37.1 хувиар өссөн дүнтэй байна.

В. Захиргааны хэрэг

Төрийн албаны маргаан, газрын маргааны тоо буурав. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 284 хэргээр буюу 26.5 хувиар буурсан байна. Захиргааны хэргийн хувьд ашиг малтмалтай холбоотой маргаан 15 хэргээр буюу 20.0 хувиар, татварын маргаан 3 хэргээр буюу 9.3 хувиар, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 4 хэргээр буюу 14.2 хувиар, нийгмийн даатгалтай холбоотой маргаан 4 хэргээр буюу 33.3 хувиар тус тус өссөн байна. Харин төрийн албаны маргаан 54.8 хувиар, газрын маргаан 22.4 хувиар, эд хөрөнгийн эрхтэй холбоотой маргаан 43.4 хувиар, тендерийн маргаан 40.9 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Г. Давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийн тоо нэмэгдэв

Давж заалдах шатны шүүх 2018 оны хагас жилд эрүүгийн 1183 хэрэг, иргэний 1967 хэрэг, захиргааны 705 хэрэг, нийт 3855 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэрэг өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар буурсан байх ба эрүүгийн хэрэг 8.9 хувиар, иргэний хэрэг 8.4 хувиар, захиргааны хэрэг 23.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Хяналтын шатны шүүх 2018 оны эхний хагас жилд эрүүгийн 281 хэрэг, иргэний 1043 хэрэг, захиргааны 283 хэрэг, нийт 1607 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 18.0 хувиар, захиргааны хэрэг 5.0 хувиар тус тус буурсан бол иргэний хэрэг 4.0 хувиар өсжээ.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (202.179.*.*)
2018-07-23 13:25:45
маш зөв. шоронд дандаа муу хүн ордоггүй юм. үхвэл таарсан хог новшнуудын гүтгэлгээр, гэнэтийн гайгаар, хуулийнхны алдаанаас болж хэрэгтэн болж хохирсон хүн байна шүү дээ. Шүүхийн шинэчлэл улам эрч хүчээ авах болтугай!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-20 19:26:28 - Эдийн засаг
Долларын ханш өсөв
2018-08-20 19:12:05 - Спорт
ОУХМ Э.Сумъяа хүрэл медалийн төлөө барилдана
2018-08-20 18:47:45 - Шар
Хүүтэйгээ 65 жилийн дараа уулзав
2018-08-20 18:06:19 - Спорт
МУГТ П.Орхон алтан медалийн төлөө барилдана
2018-08-20 17:53:43 - Боловсрол
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форум болно
2018-08-20 17:47:08 - Нийслэл
Ирэх амралтын өдрүүдэд “UB Food Festival” болно
2018-08-20 17:35:29 - Орон нутаг
Өлгийд үерт өртсөн айлуудад халуун бууруулах, өвдөлт намдаах эмийг витамин хэмээн тараажээ
2018-08-20 17:32:41 - Хууль
ББСБ-уудын нэрийг барьж залилан хийж буйг Санхүүгийн зохицуулах хорооноос сэрэмжлүүллээ
2018-08-20 17:30:18 - Боловсрол
“Бага насны хүүхдийн хөгжлийн онцлог-сургалтын арга зүй” сургалт нээлтээ хийлээ
2018-08-20 17:24:59 - Улс төр
С.Чинзориг: Цалин нэмэх шаардлага байгааг мэдэж байна
2018-08-20 17:21:46 - Боловсрол
ЕБС-ийн багш нарт зориулсан арга зүйн сургалт болж байна
2018-08-20 17:17:43 - Спорт
Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг нээлээ
2018-08-20 17:06:40 - Нийслэл
Дарь эхийн зам засварын ажил үргэлжилж байна
2018-08-20 17:03:50 - Нийслэл
Автотээврийн хэрэгслээс ялгарч буй утааг бууруулах төслийн үр дүнтэй танилцлаа
2018-08-20 17:01:37 - Спорт
ОУХМ Э.Нарангэрэл, Н.Золбоо нар эхний ялалтаа авлаа
2018-08-20 16:58:51 - Эдийн засаг
Хүнсний ногооны үнэ 12-46 хувиар буурчээ
2018-08-20 16:52:11 - Шар
Аризона мужийн нэгэн эмнэлгийн 16 сувилагч бүгд жирэмсэн болжээ
2018-08-20 16:34:03 - Гадаад
Тайваньд монгол оюутан амиа алджээ
2018-08-20 16:30:54 - Хууль
Хууль бусаар мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байжээ
2018-08-20 16:27:06 - Орон нутаг
“Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны хамтарсан дадлага сургалт эхэллээ
2018-08-20 15:39:36 - Нийслэл
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилна
2018-08-20 15:38:12 - Энтертайнмент
Монголчууд яагаад Toyota LC200-г сонгодог вэ
2018-08-20 15:27:03 - Эдийн засаг
Н.Баяртсайхан: Эдийн засгийн сэргэлт бий болоод удаагүй байгааг мартаж болохгүй
2018-08-20 15:24:55 - Орон нутаг
Үерийн улмаас орон гэргүй болсон 37 өрхөд гэр өглөө
2018-08-20 15:20:01 - Шар
МАХН Н.Энхбаярыг нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон уу
2018-08-20 15:18:11 - Нийслэл
Залуучуудын өдрөөр оюутан залуусыг цагийн болон байнгын ажлын байранд зуучилна
2018-08-20 15:04:26 - Гадаад
Солонгосын дайнаас хойш хүүгээ хараагүй 92 настай эх уулзалтыг тэсэн ядан хүлээж байна
2018-08-20 14:45:27 - Орон нутаг
Дарви, Манхан, Мянгад сумдад авто замын хяналтын пост ашиглалтад орлоо
2018-08-20 14:42:40 - Байгаль Орчин
Долоон судлаач мазаалайн судалгаа хийнэ
2018-08-20 13:54:19 - Боловсрол
Нийт 78 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлээд байна
2018-08-20 13:50:56 - Хууль
Сар бүр хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна
2018-08-20 13:46:36 - Шар
Адриатын тэнгист унасан эмэгтэй 10 цагийн турш хөвсөөр амьд гарчээ
2018-08-20 13:28:23 - Хууль
Өвөрхангай аймагт баасан гаригт архи зарах зөрчил гарсаар байна
2018-08-20 13:18:31 - Улс төр
Үйлдвэрлэлийн бодлого үгүйлэгдэж байна
2018-08-20 13:16:05 - Спорт
Н.Батсуурь аваргын цолны мялаалга наадамд Н.Жаргалбаяр түрүүллээ
2018-08-20 13:10:39 - Нийслэл
Мал бүхий иргэдийг хориглосон бүсээс нүүлгэх ажил 97.5 хувьтай байна
2018-08-20 13:06:13 - Гадаад
Трампын цэргийн жагсаал 92 сая ам.долларын өртөгтэй юү
2018-08-20 13:02:48 - Хууль
“Stamford” нэртэй шинэ төрлийн сүлжээний улмаас иргэд 100 тэрбум төгрөгөөр хохирчээ
2018-08-20 12:51:50 - Нийслэл
Иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгөх өдөрлөг болно
2018-08-20 12:45:56 - Орон нутаг
Зам тээврийн ослын улмаас нэг хүн гэмтжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-18 10:59:27 - Улс төр
Н.Энхбаяртай хүч хавсрах зорилготой М.Энхболдын “СҮҮЛЧИЙН ТОГЛОЛТ”
2018-08-18 11:05:45 - Хууль
Цагдаагийн ахлах мөрдөн байцаагч нотлох баримт хуурамчаар үйлдсэнийг шүүхээс тогтоожээ
2018-08-20 08:17:32 - Хууль
Хэвтэх бичигтэй хүүхдийг хэвтэх шаардлагагүй гэж буцааснаас амиа алджээ
2018-08-18 11:14:07 - Хууль
“Бороо гоулд” компани эртний олдворыг санаатайгаар нуун дарагдуулсан уу
2018-08-19 11:12:01 - Энтертайнмент
Монгол охин “Дэлхийн мисс”-ээр тодорч эх орондоо ирлээ
2018-08-20 13:02:48 - Хууль
“Stamford” нэртэй шинэ төрлийн сүлжээний улмаас иргэд 100 тэрбум төгрөгөөр хохирчээ
2018-08-20 08:17:36 - Эдийн засаг
Өндөр зардалтай, үр ашиггүй “Эрдэнэс Монгол” компанийг ТАТАН БУУЛГАЯ
2018-08-18 14:23:32 - Хууль
Барилгын ослоор нас барсан хүүгийн эцэг, эхийг хүлээн авч уулзав
2018-08-20 08:17:29 - Боловсрол
Энэ жил шинээр хүүхэд нь цэцэрлэг, сургуульд орох эцэг эхчүүдийн анхааралд
2018-08-20 13:46:36 - Шар
Адриатын тэнгист унасан эмэгтэй 10 цагийн турш хөвсөөр амьд гарчээ