СУРВАЛЖЛАГА: Онлайнаар захиалах боломж байхад өглөө эрт ирж дугаарлаж, шагчдыг хөөргөдөг нь иргэд өөрсдөө

Түгээх    
2018-08-11 10:57:35 - Нийслэл

galt tereg tasalbar

Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдээд байна. Үүнтэй холбогдуулан иргэд, олон нийт Улаанбаатар болон БНХАУ-ын Эрээн хотыг зорих нь ихэсчээ. Гэтэл иргэдийн ихээр зорчиж буй чиглэлийн галт тэрэгний билетийг зарим иргэд олноор худалдан авч, үнэд хүргэж, шаглан худалдаалж, олон нийтийг бухимдуулах болсон талаарх мэдээлэл манай сайтад ирэв. Тухайлбал, Эрээн Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний өглөө, оройны суудлын билет олдохгүйд хүрээд байгаа хэмээж байв.

galt tereg tasalbar

-БИЛЕТ ШАГЛАН ЗАРДАГ ГЭХ ХОЁР ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, ХАРИУЦЛАГА ТООЦЖЭЭ-

Бид энэ талаар Төмөр замын цагдаагийн хэлтэстэй холбогдож тодруулсан юм. Төмөр замын цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч М.Отгонбаяр хэлэхдээ “Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар-Замын-Үүдийг чиглэсэн зорчигчдын тоо нэмэгдэж байна. Ачаалал ихэссэнтэй холбогдуулан тасалбарыг үнэ нэмж шаглан зарж, иргэдийг хохироохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Төмөр зам дахь цагдаагийн газраас “Тасалбар” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна. Арга хэмжээний хүрээнд тасалбарыг үнэ нэмж шаглан зарж байсан гэх хоёр иргэний үйлдлийг таслан зогсоож, хуулийн дагуу хариуцлага тооцсон. Хэрвээ та шагийн билет аваад, тэр нь таны өөрийн бичиг баримттай тохирохгүй тохиолдолд галт тэргээр зорчуулах боломжгүй байгаа тул та бүхэн хувь хүний гар дээрээс тасалбар худалдан авахгүй байхыг анхааруулж байна” гэсэн юм.

Тиймээс бид газар дээр нөхцөл байдал ямар байгааг сурвалжлахаар Улаанбаатар төмөр замын билет борлуулах газрыг зорилоо. Үүдэнд нь очиход хоёр, гурван эмэгтэй “Замын-Үүд орох билет зарахгүй биз” хэмээн өнгөрсөн хүн бүрээс асууж байв. Тэд 30-аад минутын дараа хөдлөх гэж байгаа Замын-Үүдийн вагоны билет олох гэж ийн зогсож буйгаа хэллээ.

Дотогш орж билет түгээгчээс асуухад “Наймдугаар сарын 11-нийг хүртэл билет бичиж дууссан байна. Гэхдээ орой явах нэмэлт вагоны билет байна” гэв. Албаныхан өгч буй мэдээллээр Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн 276-р галт тэрэг өдөр  бүр 25 вагонтой аялж байгаагаас тасалгаат вагон найм, унтлагын вагон 14, нийтийн вагон гурав явдаг юм байна.

Долоо хоногийн бүх өдөр Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хоёр галт тэрэг аялдаг. Тодруулбал 17:20 цагт 276-р галт тэрэг, 20:45 цагт нэмэгдэл галт тэрэг аялж байгаа гэв. Тус газраас зорчигчийн урсгал нэмэгдсэнтэй холбогдуулан энэ сарын долооноос хойш нэмэгдэл галт тэрэг явуулах болжээ.  Замын-Үүдийн үндсэн галт тэрэгний билетийн үнэ 39900 төгрөг бол нэмэгдэл галт тэрэгний билет 45200 төгрөг аж. Мөн даваа, баасан гаригт 34-р галт тэрэг, пүрэв, ням гаригуудад 22-р галт тэрэг Замын-Үүд рүү аялдаг  юм байна.

galt tereg tasalbar

П.ОЮУНЦЭЦЭГ: МАНАЙХ БИЛЕТНИЙХЭЭ 50 ХУВИЙГ ХОЁР САРЫН ӨМНӨӨС ОНЛАЙНААР ХУДАЛДДАГ

“Улаанбаатар төмөр зам”-ын Тасалбар худалдаалах төвийн дарга П.Оюунцэцэгтэй ярилцлаа.

Замын-Үүдийн билет олдохгүй байна, шагчид аваад дамлаад байна гэх иргэдийн гомдол их байна. Үүнд хариулт өгөхгүй юу?

-Ер нь билет худалдаалалт жилийн жилд наймдугаар сард ихэсдэг. Ганцхан Замын-Үүд ч биш урд, хойд чиглэлд ачаалал ихтэй байдаг. Аяллынх нь хугацаа тодорхой хүмүүс хоёр сарын өмнөөс онлайнаар билетээ захиалах боломжтой болсон. Манайхаар байнга үйлчлүүлдэг иргэд, зорчигч нар манайх билетнийхээ 50 хувийг хоёр сарын өмнөөс онлайнаар зарж, үлдсэнийг нь кассаараа худалдаалдаг гэдгийг мэднэ. Интернэт худалдаагаар билетээ зардаг талаараа самбар, мэдээ мэдээллийг хангалттай өгч байна. Телевизүүдийн урсдаг зараар ч байнга зар явуулдаг. Гэтэл иргэд мэдээ мэдээллийг сонсож дуулаагүй  юм уу яг Замын-Үүд явах өдрөө ч юм уу цаг хугацаагаа дэндүү тулгаж ирчихээд янз бүрийн зүйл ярьдаг.

-Тэгэхээр билет шагладаг асуудал байхгүй гэж ойлгож болох уу?

-Билет шагладаг асуудлыг би мэдэхгүй. Манай касс дээр билет шаглаж байгаа асуудал харагддаггүй. “Нийслэл хүү” гээд хувийн касс байдаг. Тэдний билетний нэр нь зөрсөн гэсэн асуудал их гардаг юм билээ. Тиймээс тэр хувийн кассанд шалгалт хийж, энэ зөрчил илэрвэл “Нийслэл хүү”-гийн холбогдох хүмүүстэй уулзаж, асуудлыг ярина гэж бодож байна.

-Онлайнаар билет захиалахдаа олноор нь захиална гэсэн ойлголт байхгүй юу. Хүн тус бүрийн регистрийн дугаар, нэрээр бүртгүүлж авах уу?

-Тэгнэ. Хүн бүр хувийн мэдээллээрээ билет захиална. Бид онлайн худалдааныхаа талаар өнгөрсөн дөрөвдүгээр сард нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулсан. Тэрний буянд иргэд мэдээллийг сайн авсан гэж бодож байгаа. Сүүлд манай программист билет захиалах онлайн горимыг товч бөгөөд тодорхой болгож өгсөн учраас онлайн билет худалдаалалт эрс нэмэгдсэн. Би билет худалдаалалтад шаг үүсч байсныг огт мэдэхгүй байна. Манайхан өөрсдөө л өглөө эрт ирж оочер үүсгэдэг улсууд шүү дээ. Очир үүсгэж байхаар интернэтээр ороод билетээ захиалахад бүх зүйл нээлттэй байгаа юм. Зорчигчдодоо хандаж хэлэхэд та бүхэн интернэт худалдан авалтыг сонгооч ээ. Өглөө эрт ирж цаг заваа үрдэг цаг хойно хоцорсон гэж хэлмээр байгаа юм. Манай албанаас бол ачаалалтай үедээ вагоныг хангалттай нэмж байна. Энэ сарын 7-ноос эхэлж мягмар, лхагва, бямба гаригуудад орон нутгийн нэмэгдэл 44-р галт тэрэг 20:45 цагаас Замын-Үүд рүү аялж байна. Манайх билетээ арван кассаар бичдэг. Манайхаас гадна хувийн кассууд бичиж байна. Тэгэхээр хангалттай хүчээр ажиллаж байгаа гэж бодож байна. Иргэд өөрсдөө цагийг нь тулгаж сандарснаас болж шагчин гэх хүмүүсийг гаргаж ирээд байдаг юм болов уу гэж бодож байна.

Б.БУРМАА

galt tereg tasalbar

galt tereg tasalbar

galt tereg tasalbar



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 22

Зочин (139.5.*.*)
2018-08-12 21:23:44
Сая гадаа зарж л байна шт худлаа шаахаа боль

Зочин (139.5.*.*)
2018-08-12 19:29:07
Тэгвэл шаглахаа л больчих

Бат (66.181.*.*)
2018-08-12 19:09:09
Монголын шилдэг программистуудад хандаж УРИАЛАХ НЬ :. Олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээ , тэнд улсаас худалдан борлуулах билет тасалбарыг ШИЛЭН болгох дэвшилтэтшилдэг санаа программ зохион бүтээх зайлшгүй хэрэгцээ шаардлага нэгэнт бий болжээ !!! . Тухайлвал бүх тасалбарын сери дугаар тоо ширхэг нь цахимаар олон нийтэд ил тод , өдөр цаг минут секунтээр худалдагдсан , үлдсэн нь мөн ил тод байх ч гэх юм уу ямар ч л байсан хөндлөнгөөс хэнч нөлөөлөх боломжгүйгээр олон нийтэд шударга худалдаалах аргыг ойрын үед энэ чиглэлийн эрдэмтэд , сонирхогчид , оюутан залуусын дунд олж нээх зохион бүтээх уралдаан зарлах нь маш өндөр ач холбогдолтой зүйл болох болно !!!

БАТ (66.181.*.*)
2018-08-12 18:53:25
Интернет орж учраа олохгүй иргэд олон байгаа шүү дээ !!! Тэдэнд эрх ашиг гэж бас байгаа шүү, нэг хэсэг нь тэр онлайнаар нь захиалаад болдог л юм биз , тэгж чадахгүй иргэдээ хохь нь гэж болохгүй байлгүй дээ !!! Оюунцэцэг гуай !!!

зочин (103.229.*.*)
2018-08-12 12:26:08
Үйлчлүүлэгчийг чирэгдүүлж байгаа бол танай менежмент буруу байна

зочин (103.229.*.*)
2018-08-12 12:24:50
Тасалбараа яаж оновчтой гараас гарт хүргэх талаар бодож олохын оронд үйлчлүүлэгчийг тавласан өнгө аястай ярилцлага болжээ тасалбарын эрэлт хэрэгцээг та нар л мэдэж байгаа бүхэл бүтэн цагдаагийн алба хажууханд нь байхад шаг хөгжүүлээд байгаа нь хэнтэй холбоотой вэ гэдгийг хүн болгон мэдэж байгаа

Зочин (202.9.*.*)
2018-08-12 11:39:30
Билет байсаар байхад байхгүй ээ гээд суудаг шдээ.танилууд нь ар өврөөр ороод бичүүлээд гардаг хэлхээр захиалгатай суудал гэж хэлнэ.

Shagchin (27.123.*.*)
2018-08-12 10:57:41
Zaragdaad baiwal bagonoo l nemeed baidaggui ym uu. Ulam ih orlogo oloh bishuu

Зочин (202.9.*.*)
2018-08-12 00:58:18
хужаагийн 2 дахь үеийнхэн зориуд хүндрэл гэгчийг болгож байгаа юм. эд нь ч юугаа мэдэхэв. цаана нь зүгээр л дүр эсгэчихээд хятадын бодлого явж байгаа юм. монгол гаралтай нь шал тоохгүй байхгүй юу. хаана ч сурч болно. хужаатай, хужааагүй. всеровно.

Зочин (202.21.*.*)
2018-08-12 00:24:32
БИТГИЙ ШАА АМЬСГАА МИНЬ ТАНАЙ НААД ДАЛИЙ КАССУУД ЧИНЬ ӨӨРСДӨӨ ШАГЧИДТАЙ НИЙЛЖ ДӨМӨГ БИЛЕТЭЭ ШАГАЛДАГ ХҮН АСУУХААР ХУДЛАА БАЙХГҮЙ ГЭДЭГ ЧИНЬ ХУДЛАА ЮМУУ. ОЛОН ЖИЛ НАЙМААНД ЯВЛАА ДЭМИЙ СЭЛГҮҮЧСЭНДЭЭЛ ӨГЛӨӨ ХАР ҮҮРЭЭР ОЧИЖ ООЧЕРЛОВ ГЭЖ. БИТГИЙ АХД ТҮМНИЙГ ДОРОМЖЛООД БАЙГААРАЙ УНТАМХАЙ МИНЬ

Зочин (203.169.*.*)
2018-08-12 00:21:57
Төмөр замын билетны онлайн олон жил хоцрогдсон хэвээрээ л байх юм. Сайжруулах боловсон хүчин байдаггүй юм болов уу?

zochin (66.181.*.*)
2018-08-11 16:33:10
Tumur zamiin han nemelt vagon geed bas iluu uneer damladag yum bnashdee

Дарь (59.153.*.*)
2018-08-11 15:04:42
On-line болохгүй байна лээ!

зочин (139.5.*.*)
2018-08-11 13:05:00
Эрээнд очиж ясаа тавицгаа.үхрүүдээ

зочин (139.5.*.*)
2018-08-11 13:04:54
Эрээнд очиж ясаа тавицгаа.үхрүүдээ

зочин (139.5.*.*)
2018-08-11 13:04:48
Эрээнд очиж ясаа тавицгаа.үхрүүдээ

зочин (139.5.*.*)
2018-08-11 13:04:40
Эрээнд очиж ясаа тавицгаа.үхрүүдээ

Зочин (59.153.*.*)
2018-08-11 12:45:29
Хятадын төрийн бодлого сайн учраас Эрээн рүү манайхан яваад байгаа болохоос биш Монголын төр засаг арчаатай, хүмүүсээ ажил орлоготой байлгавал юу гэж тийшээ зүглэх вэ дээ. Энэ чинь нийгмийн аяндаа бий болж байгаа шаардлага, дээрээс үзүүлж байгаа дарамт шахалт шүү дээ.

IRGEN (203.91.*.*)
2018-08-11 12:41:08
IRGED ONLINE UILCHILGEEEG AVJ MEDDGGUI YM BHDAA IIM AMARHAN YMIIG MUU BNAA MANAIHAN INTERNET COMPUTER GAR UTAS ASHIGLAJ SURAACHEE NEEH UNETEU UTAS BARIAD BDAG YAAJ SHIGLAHAA MEDDGUI

Зочин (103.26.*.*)
2018-08-11 12:00:08
Одоо Эрээнийг хөгжүүлэхээ болимоор байнаа. Олон жил ингэлээ. ӨӨрсдөө л юм аа хийж улсаа өөд татмаар байна даа. Эрээний хужаа нарын томорсныг яана. хэзээ тийм байлаа даа.

Зочин (27.123.*.*)
2018-08-11 11:57:02
МАШИН МИКРО АВТОБУС ЗОНДОО БАЙХАД ӨМХИЙ ВАГОНРУУГАА ЧИХЭЭД БАЙХ ЮМ

Зочин (107.77.*.*)
2018-08-11 11:20:30
Монголчууд бидний ихэнхэд маань цагийн менежмент гэж юм байдаггүй,юухан дээр ч гэсэн цагийг нь тулгаад л аахилж уухилана,бөөн стресс нерв болцгоодог хүмүүс шүү дээ бид.Ямар нэг цаг товлосон арга хэмжээ цагтаа эхлэнэ,дуусна гэж бараг л үгүй дээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-16 14:03:21 - Нийслэл
Дүүргийн Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт явагдаж байна
2018-11-16 13:56:58 - Эдийн засаг
Есөн улсад нийт 43288 тонн мах экспортлоод байна
2018-11-16 13:34:55 - Хууль
Сураггүй болсон Д.Сэржмядаг охины хэрэгт шинэ нөхцөл илрээгүй
2018-11-16 13:11:43 - Гадаад
Ким Чен Ун шинэ төрлийн, өндөр технологийн зэвсэг туршсанаа зарлав
2018-11-16 13:01:22 - Энтертайнмент
Богд Жавзандамба хутагтуудын дүр дүрслэлийн хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ
2018-11-16 12:32:20 - Гадаад
Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн таван этгээдэд цаазын ял төлөвлөжээ
2018-11-16 12:18:27 - Улс төр
Д.Эрдэнэбат: ЖДҮХС-аас зээл авсан сайд нартаа хариуцлага тооцвол ХХААХҮ-ийн сайдыг дэмжинэ
2018-11-16 12:14:15 - Энтертайнмент
“Галлериа Улаанбаатар” төв үүдээ нээлээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-16 11:52:00 - Улс төр
З.Энхболд: ЖДҮХС-гаас жинхэнэ жижиг, дунд үйлдвэрүүд гурван хувийн хүүтэй зээл авах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Ерөнхийлөгч төсөвт хориг тавилаа
2018-11-16 11:43:18 - Хууль
“Ultimate cycler” гэх цахим хуудсаар дамжуулан иргэдийг залилжээ
2018-11-16 11:29:47 - Боловсрол
Анагаах ухааны хөтөлбөртэй сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж байна
2018-11-16 11:28:38 - Улс төр
УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна
2018-11-16 11:06:27 - Эдийн засаг
Төрийн банк картаар үйлчлэгч байгууллагуудынхаа дунд “ШИЛДЭГ КҮБ 2018” ээлжит урамшуулалт аянаа зарлалаа
2018-11-16 11:03:05 - Спорт
Ц.Намуунцэцэг “Бухарест-2018” ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2018-11-16 11:02:41 - Эдийн засаг
28 сургуулийн номын санг тохижуулах ажил амжилттай үргэлжилж байна
2018-11-16 10:53:57 - Энтертайнмент
“Гоёл” наадамд Буриадын загвар өмсөгчид оролцоно
2018-11-16 10:45:31 - Нийслэл
УИХ-ын дарга “Нэхүүл”-үүдэд хариу өгчээ
2018-11-16 10:41:17 - Нийслэл
Арван төрлийн лавлагааг цахимаар авах боломжтой
2018-11-16 10:25:13 - Спорт
МУГТ С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдана
2018-11-16 10:20:18 - Улс төр
Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг өргөн мэдүүллээ
2018-11-16 10:12:47 - Улс төр
Томоохон хэргүүдийг хамтатган шалгах ХУУЛИЙНХНЫ НЭГДСЭН АЖЛЫН ХЭСЭГ байгуулагджээ
2018-11-16 09:26:18 - Нийслэл
П.Дэлгэрнаран: Уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл шаардах чухал ажлуудын эхлэл тавигдлаа
2018-11-16 08:11:51 - Байгаль Орчин
Улаанбаатарт 5 градус хүйтэн байна
2018-11-16 08:09:06 - Эдийн засаг
Ам.долларын ханш сүүлийн 14 хоногт ДӨРВӨН төгрөгөөр өсчээ
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-16 08:09:00 - Энтертайнмент
Монголдоо хонь, үхрийн өөхөн тосоор эко “САЙН” саван үйлдвэрлэж байна
2018-11-16 08:03:17 - Гадаад
UPI: Японы тагнуулууд Хойд Солонгосын төлөөлөгчидтэй Монголд нууцаар уулзав
2018-11-16 07:55:59 - Хууль
Амиа егүүтгэх тохиолдол ѳдѳрт 3-5 гарсаар байна
2018-11-16 07:45:02 - Энтертайнмент
Өнөөдөр хулгана өдөр
2018-11-15 18:13:17 - Улс төр
Сонгинохайрхан дүүргийн МАН-ын даргаар Х.Нямбаатар сонгогдлоо
2018-11-15 18:07:58 - Эрүүл мэнд
Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлгийн шинэ байртай боллоо
2018-11-15 18:01:16 - Гадаад
ИБУИНХУ-ын Цог жавхлант хатан хаанд ИЖБ-ээ өргөн барив
2018-11-15 17:16:31 - Орон нутаг
Баян-Өлгий аймагт төрийн өмч үнэгүйджээ
2018-11-15 16:58:26 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа
2018-11-15 16:55:58 - Нийслэл
Хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар 23 шаардлага хүргүүлжээ
2018-11-15 16:39:01 - Орон нутаг
“Залуусын төгөл”-тэй болов
2018-11-15 16:38:39 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилохыг дэмжсэн хариу өгчээ
2018-11-15 16:29:39 - Шар
Францын сүүлчийн Хатан хааны сувд, алмазан зүүлт 36 сая ам.доллараар зарагдаж, дээд амжилт тогтоов
2018-11-15 15:17:58 - Нийслэл
Түүх, археологийн хүрээлэнгийнхэн VIII-IX зууны үеийн эртний худаг илрүүлжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-15 07:53:30 - Хууль
Ч.Гэрэлхүү: Талийгаачийн найз залуу Нэмэхбаярыг яагаад барихгүй байна вэ
2018-11-15 07:59:27 - Улс төр
НЭРС: Засгийн Газрыг огцруулах бичигт ГАРЫН ҮСЭГ зурсан гишүүдийг зарлаж байна
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-13 15:43:16 - Улс төр
Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсгийн тоо 36-д хүрчээ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-15 11:31:24 - Улс төр
Ардчилсан намаас МЭДЭГДЭЛ гаргалаа
2018-11-13 08:52:29 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын дөрвөн гишүүнийг МӨНГӨ УГААСАН байж болзошгүй хэргээр шалгаж байна
2018-11-14 18:29:16 - Улс төр
ТАНИЛЦ: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Хаянхярваа, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нарын ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ дэмжихийг хүссэн албан бичгүүд
2018-11-14 16:58:50 - Улс төр
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө