Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг хэлэлцэнэ

Түгээх    
2018-08-13 14:38:32 - Улс төр

erdenet

Английн Арбитрын шүүхээр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал өнгөрсөн сард эцэслэн шийдэгдэж, 98 сая ам.долларыг тус үйлдвэрээр төлүүлэх шийдвэр гарсан гэх мэдээлэл явж буй. Энэ талаарх шүүхийн албан шийдвэр “Эрдэнэт” үйлдвэрт өнгөрөгч долоо хоногт ирсэн талаар эрх сурвалж мэдээлж байна.

Өнөөдөр уг асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Арбитрын шүүх дээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудал унаснаас үүдэж их хэмжээний төлбөр нэхэгдэх болсон. Мөн тус үйлдвэрийн удирдлагуудыг гадаадад зорчих эрхийг хүртэл цуцалсан байна. Засгийн газар энэ асуудалд өнөөдрийг хүртэл дорвитой алхам огт хийхгүй байгаа нь харамсалтай” гэсэн байр суурь илэрхийлсэн.

Улмаар О.Баасанхүү гишүүн “”Эрдэнэт” үйлдвэрийг төлбөрөө төлөхгүй бол Орхон аймгийн О.Амарын талбай, эсвэл Эрдэнэт хотод байрлах үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, хариуцагчийн эзэмшдэг харилцах дансанд байрлах бүх мөнгөн хөрөнгийг авах шийдвэр гаргажээ. Шүүхээс шийдсэн 98 сая ам.долларын төлбөрийг манай Эрдэнэтчүүд төлөх ёсгүй. Энэ асуудлыг системтэйгээр шийдэх ёстой” хэмээн мэдээлэл хийсэн юм.

Хаврын чуулганы үеэр Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэртэй холбогдох Арбитрын шүүхийн шийдвэрийн асуудлаар тухайн үеийн Хуульзүй, дотоод хэргийн яамны ТНБД Б.Баясгалангаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулан ажиллаж байсан. Гэвч ажлын хэсгээс гарсан үр дүнгийн талаарх мэдээлэл олон нийтэд ил мэдээлэгдээгүй өнгөрсөн билээ.

Английн шүүхээс албан ёсоор шийдвэрээ танилцуулсан бичиг өнгөрөгч долоо хоногт ирсэнтэй холбогдуулан, Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг оруулан, хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тодруулж хэлбэл, энэ лхагва гаригийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн талаарх Английн шүүхийн шийдвэр болон бусад мэдээллийг танилцуулахаар ЗГХЭГ дээр бэлтгэлийг нь хангаж байгаа юм байна.

Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 11

иргэн (202.9.*.*)
2018-08-14 16:31:02
Эхлээд монгол гамшиг болсон Эрдэнэт үйлдвэр болон улсын өнгөтэй өөдтөөг луйвардаж авсан луйврын бүлэглэлээс ард түмний өмчийг авч өгөөчээ.Эрдэнэтийн 49-хувийг улёад авч ард түмэнд хувьцаагаар эзэмшүүлээчээ.Луйвар идыг арга хэмжээ авах цаг нь болсон.Ард түмэн босох ер нь дөхөөд байна шүү.Эрдэнэтийн 51-хувийг барьцаалсан хүмүүс нь төлөх ёстой шүү.Хүрэлсүхээ зоригтой алхам хийж чадахгүй луйврын бүлэглэлийг дийлэхгүй бол ерөнхийлөгч луйврын бүлэглэлд ороогүй бол хамтраад монголын ард түмнийг луйварчидаас салгаж,АИХ хуралдуулаачээ.Өөрий чинь монгол цустай эр зоригтой хүн гэж сүүлчийн найдвар тавьж байгаа ёоз нь юм даа.

Зочин (202.21.*.*)
2018-08-13 17:21:00
49 хувийн асуудлыг шийд. ХХБ-ыг татан буулгана уу дампууруулна уу золигт гарга. Ард түмэн өөрийн өмчийг эзэмших эрхтэй.

Иргэн (43.228.*.*)
2018-08-13 16:26:27
Татвар төлөгчийн мөнгөөр төлөөд дуусах байх.Нямдоржийн хэлсэн тэр Батхүүгийн хөрөнгө яасан бээ.Бүрэн төлөх хөрөнгө байгаа.

Зочин (202.21.*.*)
2018-08-13 16:25:54
МАН 49-ийн төлөө үхэн хатан тэмцээд байсан үнэндээ булхайгаа нуух гэж их оролдсоных даанч даравч далдайна булавч бултайна Яах аргагүй татварын төлөгчдийн хармаанаас явах л болж байна даа. Тэгээд ер нь 49 хувь хувийн компанид очсон нь туйлын зөв байжээ

Зочин (60.241.*.*)
2018-08-13 15:50:10
Hurdan shiidehgui bol mungunii too ulam usnu.

Зочин (60.241.*.*)
2018-08-13 15:49:38
Nyamdorj shahaagaa hiij nuuh gesnii gai

p (192.119.*.*)
2018-08-13 15:30:53
49 hubiig ni orohd ni baritsaal

Зочин (192.119.*.*)
2018-08-13 15:30:13
49 hubiig ni orohd ni baritsaal

Зочин (202.179.*.*)
2018-08-13 15:11:38
deerh debild mongolchuud luibriin uriig tuluh heregtei gej chi uzej baina uu araataan.

зочин (202.9.*.*)
2018-08-13 15:10:21
Баяр Элбэгдорж Энхболд нарын хийсэн ажлын үр дүн. МАНАН -гийн нөлөө. МАН АН -ыг тарааж хуулийн бүртгэлээс хасах хэрэгтэй дээ.

Зочин (182.160.*.*)
2018-08-13 15:03:38
Одоо Хүрэлсүх юу ч хийж чадахгүйгээ харууллаа. Огцрох ёстой

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-16 13:34:55 - Хууль
Сураггүй болсон Д.Сэржмядаг охины хэрэгт шинэ нөхцөл илрээгүй
2018-11-16 13:11:43 - Гадаад
Ким Чен Ун шинэ төрлийн, өндөр технологийн зэвсэг туршсанаа зарлав
2018-11-16 13:01:22 - Энтертайнмент
Богд Жавзандамба хутагтуудын дүр дүрслэлийн хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ
2018-11-16 12:32:20 - Гадаад
Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн таван этгээдэд цаазын ял төлөвлөжээ
2018-11-16 12:18:27 - Улс төр
Д.Эрдэнэбат: ЖДҮХС-аас зээл авсан сайд нартаа хариуцлага тооцвол ХХААХҮ-ийн сайдыг дэмжинэ
2018-11-16 12:14:15 - Энтертайнмент
“Галлериа Улаанбаатар” төв үүдээ нээлээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-16 11:52:00 - Улс төр
З.Энхболд: ЖДҮХС-гаас жинхэнэ жижиг, дунд үйлдвэрүүд гурван хувийн хүүтэй зээл авах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Ерөнхийлөгч төсөвт хориг тавилаа
2018-11-16 11:43:18 - Хууль
“Ultimate cycler” гэх цахим хуудсаар дамжуулан иргэдийг залилжээ
2018-11-16 11:29:47 - Боловсрол
Анагаах ухааны хөтөлбөртэй сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж байна
2018-11-16 11:28:38 - Улс төр
УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна
2018-11-16 11:06:27 - Эдийн засаг
Төрийн банк картаар үйлчлэгч байгууллагуудынхаа дунд “ШИЛДЭГ КҮБ 2018” ээлжит урамшуулалт аянаа зарлалаа
2018-11-16 11:03:05 - Спорт
Ц.Намуунцэцэг “Бухарест-2018” ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2018-11-16 11:02:41 - Эдийн засаг
28 сургуулийн номын санг тохижуулах ажил амжилттай үргэлжилж байна
2018-11-16 10:53:57 - Энтертайнмент
“Гоёл” наадамд Буриадын загвар өмсөгчид оролцоно
2018-11-16 10:45:31 - Нийслэл
УИХ-ын дарга “Нэхүүл”-үүдэд хариу өгчээ
2018-11-16 10:41:17 - Нийслэл
Арван төрлийн лавлагааг цахимаар авах боломжтой
2018-11-16 10:25:13 - Спорт
МУГТ С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдана
2018-11-16 10:20:18 - Улс төр
Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг өргөн мэдүүллээ
2018-11-16 10:12:47 - Улс төр
Томоохон хэргүүдийг хамтатган шалгах ХУУЛИЙНХНЫ НЭГДСЭН АЖЛЫН ХЭСЭГ байгуулагджээ
2018-11-16 09:26:18 - Нийслэл
П.Дэлгэрнаран: Уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл шаардах чухал ажлуудын эхлэл тавигдлаа
2018-11-16 08:11:51 - Байгаль Орчин
Улаанбаатарт 5 градус хүйтэн байна
2018-11-16 08:09:06 - Эдийн засаг
Ам.долларын ханш сүүлийн 14 хоногт ДӨРВӨН төгрөгөөр өсчээ
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-16 08:09:00 - Энтертайнмент
Монголдоо хонь, үхрийн өөхөн тосоор эко “САЙН” саван үйлдвэрлэж байна
2018-11-16 08:03:17 - Гадаад
UPI: Японы тагнуулууд Хойд Солонгосын төлөөлөгчидтэй Монголд нууцаар уулзав
2018-11-16 07:55:59 - Хууль
Амиа егүүтгэх тохиолдол ѳдѳрт 3-5 гарсаар байна
2018-11-16 07:45:02 - Энтертайнмент
Өнөөдөр хулгана өдөр
2018-11-15 18:13:17 - Улс төр
Сонгинохайрхан дүүргийн МАН-ын даргаар Х.Нямбаатар сонгогдлоо
2018-11-15 18:07:58 - Эрүүл мэнд
Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлгийн шинэ байртай боллоо
2018-11-15 18:01:16 - Гадаад
ИБУИНХУ-ын Цог жавхлант хатан хаанд ИЖБ-ээ өргөн барив
2018-11-15 17:16:31 - Орон нутаг
Баян-Өлгий аймагт төрийн өмч үнэгүйджээ
2018-11-15 16:58:26 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа
2018-11-15 16:55:58 - Нийслэл
Хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар 23 шаардлага хүргүүлжээ
2018-11-15 16:39:01 - Орон нутаг
“Залуусын төгөл”-тэй болов
2018-11-15 16:38:39 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилохыг дэмжсэн хариу өгчээ
2018-11-15 16:29:39 - Шар
Францын сүүлчийн Хатан хааны сувд, алмазан зүүлт 36 сая ам.доллараар зарагдаж, дээд амжилт тогтоов
2018-11-15 15:17:58 - Нийслэл
Түүх, археологийн хүрээлэнгийнхэн VIII-IX зууны үеийн эртний худаг илрүүлжээ
2018-11-15 14:53:01 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэнг томиллоо
2018-11-15 14:48:40 - Байгаль Орчин
Далайн гүнээс 8 м орчим урт амьд амьтан олж илрүүлжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-15 07:53:30 - Хууль
Ч.Гэрэлхүү: Талийгаачийн найз залуу Нэмэхбаярыг яагаад барихгүй байна вэ
2018-11-15 07:59:27 - Улс төр
НЭРС: Засгийн Газрыг огцруулах бичигт ГАРЫН ҮСЭГ зурсан гишүүдийг зарлаж байна
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-13 15:43:16 - Улс төр
Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсгийн тоо 36-д хүрчээ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-15 11:31:24 - Улс төр
Ардчилсан намаас МЭДЭГДЭЛ гаргалаа
2018-11-13 08:52:29 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын дөрвөн гишүүнийг МӨНГӨ УГААСАН байж болзошгүй хэргээр шалгаж байна
2018-11-14 18:29:16 - Улс төр
ТАНИЛЦ: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Хаянхярваа, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нарын ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ дэмжихийг хүссэн албан бичгүүд
2018-11-14 16:58:50 - Улс төр
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө