Төмөр замын тээврийн үйл ажиллагаа хэвийн байдалд шилжлээ

Түгээх    
2018-08-14 08:24:45 - Орон нутаг

wagon

-ТӨМӨР ЗАМЧИД БАЙГАЛИЙН ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛИЙН УЛМААС УЧИРСАН ХОХИРЛЫГ АРИЛГАХЫН ТӨЛӨӨ ӨДӨР, ШӨНӨГҮЙ ШАРГУУ АЖИЛЛАВ-

Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт наймдугаар сарын 12-ны өдрийн 01:35 цагаас эхлэн усархаг аадар бороо орсны улмаас үер бууж, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 747 дахь км (Цомог-Айраг өртөө хооронд)-т төмөр замын суурь бүтэц үерийн усанд автсан. Улмаар 286 дугаартай галт тэрэгний хоёр зүтгүүр, зорчигчийн гурав, тээшийн нэг галт тэрэг осолдсон тул тухайн чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаагаад байсан билээ.

Осолдсон галт тэргэнд нийт 328 зорчигч явснаас 146 хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, гэмтэл бэртэл авсан 56 хүнээс хүнд гэмтэлтэй хоёр, хүндэвтэр гэмтэлтэй гурван хүнийг эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн.

Гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байв.

Мөн Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний 281, 336 дугаар анги, Сайншанд сумын Төмөр замын цэрэгжүүлсэн анги, Говьсүмбэр аймгийн Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалттай гал унтраах анги, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Төмөр замын байгууллагын ажилтан зэрэг  нийт 486 хүн, 106 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан билээ.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэлийн мэдээлснээр, өнгөрсөн даваа гаригийн орой буюу наймдугаар сарын 13-ны өдрийн 22:04 цагт эхний ачаатай галт тэрэг явж, төмөр замын тээврийн үйл ажиллагаа хэвийн байдалд шилжжээ. Өөрөөр хэлбэл, наймдугаар сарын 11-ний 06 цагаас 13-ны 22 цаг хүртэл байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан хохирлыг арилгахын төлөө төмөр замчид өдөр шөнөгүй шаргуу ажиллаж ийнхүү гол зам тээвэрт нээгдсэн байна.

Айраг суманд 82.0 мм усархаг аадар бороо орсны улмаас үер бууж, осол гарах нөхцөл бүрджээ. Ер нь 50.0 мм хур тунадас буухад гамшигт нөхцөл байдал үүсдэг байна. 

Мэргэжилтнүүд “Хоёрхон хоног зогсоход бид улс даяараа тулгамдаж байна. Манай улсад төмөр замын чухлыг жаахан ч гэсэн мэдрүүллээ. Дахиж битгий давтагдаасай” хэмээн хэлэв.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

Зочин (202.179.*.*)
2018-08-14 13:01:06
Давагдашгүй хүчин зүйл гэж ярихаа болиоч. Тархи угагаад, Осол юунаас гарсныг заавал мэргэжлийн хараат бус шинжээч шинждэг юм. Шинжүүл. Гадаад хүнээр орос биш.

Зочин (58.95.*.*)
2018-08-14 12:01:46
Japand 120-200mm orood l baina zugeer l baih yum manaid 80mm orohod jivlee sh dee

Zochin (27.123.*.*)
2018-08-14 11:55:56
Энэ ажилд оролцсон бух хумууст талархал илэрхийлье! Санаа нэгдээд ажиллавал монголчууд болдог гэдгийг харууллаа. Оросын томор замчдад засгийн газрын зугээс албан есоор талархал илэрхийлэх бх гэд найдаж бна. Оросууд хэцук уед тус болсонд бас талархаж бна.

Зочин (103.9.*.*)
2018-08-14 11:48:52
схан мэдээ бн орос дарга Мардей гэж бсан ашиглангийн хэргээр шалгагдаж бхдаа нас барсан

Зочин (66.181.*.*)
2018-08-14 11:16:37
Гайхамшигтай бүгдэд нь баяр хүргэе.маш сайн байлаа шүү.тз удирдлагууд сайн л бна ш дээ амжилт хүсье.

irgen (66.181.*.*)
2018-08-14 10:39:13
орос дарга арай дээр юм байна идэх ч ажилдаа хариуцлагатай байх даа шалгалтыг яс хийнэ. замын даргын үзлэг гэж лут юм байлаа даа

зочин (66.181.*.*)
2018-08-14 09:53:59
2 хоноогүй байхад 64 цаг ажиллана гэдэг гайхамшиг шүү

БАТ /ХӨДӨӨНИЙ/ (66.181.*.*)
2018-08-14 09:51:06
ОХУ-ын зам засварчдын гавъяаг бас үнэлэж талархах нь зөв шүү.

Зочин (27.123.*.*)
2018-08-14 09:32:14
Heleed yahav.hamag gol ajil tumur zamaar shuu

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-24 17:17:32 - Нийслэл
Нобелийн шагналт Эдвард Мозер: Тав, арван жилийн дараа альцгеймерийг эмчлэх арга нээгдэх байх
2018-09-24 17:11:57 - Энтертайнмент
ФОТО: Африкийн дүрвэгчид эх оронд маань төрж өссөн бол хичнээн сайхан бэ
2018-09-24 16:43:01 - Нийслэл
Эзгүй айл ухаж, алт мөнгө, үнэт эдлэлүүд хулгайлсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна
2018-09-24 16:28:19 - Спорт
БАКУ-2018: Ц.Насанжаргал тэмцээнээ өндөрлүүллээ
2018-09-24 16:02:58 - Нийслэл
“М Ойл” компанийг 500 мянган төгрөгөөр торгожээ
2018-09-24 15:55:58 - Спорт
ОУХМ Г.Алтанбагана вазари үнэлгээгээр яллаа
2018-09-24 15:42:32 - Эдийн засаг
БАЙР СУУРЬ: Банкны зээлийн хүү буурах боломжтой юу
2018-09-24 15:19:20 - Нийслэл
Ирэх сараас эхлэн дүрэм зөрчсөн жолоочийг иргэдийн мэдээллээр торгоно
2018-09-24 14:59:25 - Боловсрол
АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн тэтгэлэг зарлалаа
2018-09-24 14:04:30 - Нийслэл
Хүүхэд хулгайлсан Л.Отгончулууныг эрэн сурвалжилж байна
2018-09-24 14:02:31 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
2018-09-24 13:54:40 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-09-24 13:25:30 - Эдийн засаг
Хас банкны АТМ-ээр үйлчлүүлэхэд шимтгэл авдаггүй САЙН жишгийг бусад банкууд үлгэрлэе
2018-09-24 13:04:29 - Улс төр
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ОХУ-д айлчилж байна
2018-09-24 13:00:26 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн тэргүүн К.Лагардтай уулзав
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан
2018-09-24 12:15:17 - Спорт
ДАШТ: Манай хоёр бөх өнөөдөр зодоглоно
2018-09-24 12:01:12 - Байгаль Орчин
Хэрлэн, Онон голд живсэн байж болзошгүй иргэдийг эрэн хайж байна
2018-09-24 11:46:35 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-09-24 11:32:49 - Нийслэл
JCI Монгол байгууллагын XXI Үндэсний чуулган боллоо
2018-09-24 11:24:53 - Нийслэл
Нийслэлийн МАН-ын орон тооны бус дэд даргаар Х.Нямбаатар, Н.Учрал нар сонгогджээ
2018-09-24 11:23:04 - Шар
Монгол инженерүүд цахилгаан “Портер” бүтээжээ
2018-09-24 11:08:20 - Нийслэл
Зам тээврийн ослын улмаас гурван хүүхэд гэмтжээ
2018-09-24 11:07:11 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2530 төгрөгт хүрлээ
2018-09-24 10:13:56 - Орон нутаг
Ховд аймгийн Засаг даргаар Б.Дүгэржавыг томилжээ
2018-09-24 09:35:37 - Улс төр
Ерөнхий сайд конгрессын номын санд зочлов
2018-09-24 09:32:28 - Хууль
“Автомашингүй өдөр”-өөр зам тээврийн ослын дуудлага 40 хүртэл хувиар буурчээ
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-24 08:31:58 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2018-09-24 08:26:51 - Энтертайнмент
Ц.Мөнхсүх: Хүүхдийн 100 дахь “Nuclear steak” менюгээ шинэчлэн, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ
2018-09-24 08:08:34 - Хууль
Үндсэн хуулийн цэц ТОМ УУ, Улсын дээд шүүх ТОМ УУ!
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-24 08:07:33 - Эдийн засаг
Монгол Улсын хөрөнгө оруулалт ба бизнесийн орчин
2018-09-24 08:03:46 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-09-23 16:34:01 - Хууль
Төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд унахгүй
2018-09-23 16:21:15 - Энтертайнмент
Mongolia’s next top model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө“
2018-09-23 16:15:52 - Нийслэл
Шинэ нисэх онгоцны буудал ирэх жилийн тавдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэв
2018-09-23 15:58:52 - Спорт
Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг эхний ялалтаа авлаа
2018-09-23 15:51:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд зочилж, Монгол ном бүтээлтэй танилцав
2018-09-23 15:42:21 - Спорт
Намрын нээлтийн барилдаан энэ сарын 29-нд болно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан