Барилга, хот байгуулалтын яам “Алсын солонго” ХХК-тай хамтран БГД-т хог ачих машины тендерийг будлиантуулав уу

Түгээх    
2018-08-15 08:30:43 - Нийслэл

hognii mashin

-ГЭРЭЭНД ЗААСНААС ӨӨР ҮЙЛДВЭРТ УГСАРСАН МАШИН ОРУУЛЖ ИРЖЭЭ-

Баянгол дүүргийн ЗДТГ-аас дүүрэгтээ хог зөөвөрлөх машин авах саналаар улсын төсөвт зохих хэмжээний хөрөнгийг суулгуулсан байдаг. Тодруулбал, Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн хоёрдугаар хавсралтын XII.3.5 дугаарт батлагдсан “Хог зөөвөрлөх автомашин, тоног төхөөрөмж /Улаанбаатар, Баянгол дүүрэг/” төсөл, арга хэмжээг гүйцэтгэх байгууллагыг Барилга, хот байгуулалтын яам сонгон шалгаруулсан байна. Үүний дагуу тус яам хог ачих машин гаднаас оруулж ирэх тендерт “Алсын солонго” ХХК-ийг сонгожээ. Ингээд “Алсын солонго” ХХК-тай долоон ширхэг хог зөөвөрлөх автомашин нийлүүлэхээр 418,600,000 төгрөгийн үнийн дүн бүхий 2018/139 дугаар гэрээг 2018 оны зургадугаар сарын 29-ний өдөр байгуулсан байна.

Гэрээнд захиалагч талаас Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн дарга Д.Баярсайхан тэргүүтэй хүмүүс, нийлүүлэгч талаас “Алсын Солонго” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Болдбаатар гарын үсгээ зуржээ. Гэрээний дагуу захиалагч нь барааны нийлүүлэлтийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж, нийлүүлэгч нь барааг 2018 оны наймдугаар сарын 13-ний өдрийн дотор нийлүүлж, хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байдаг.

Гэвч тус компани гэрээг хэрэгжүүлэхдээ БНХАУ-аас нэг бүрийг нь 30 сая төгрөгөөр захиалан авчрах боломжтой хог зөөвөрлөх автомашиныг зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр буюу 69,766,666 төгрөгөөр нийлүүлжээ. Мөн гэрээнд тусгагдсанчлан “Донгфенг” маркийн хог зөөвөрлөх автомашиныг нийлүүлэх ёстой байсан боловч “Chengli special automobile Co.,Ltd” гэх компанийн үйлдвэрлэлийн пайз бүхий өөр үйлдвэрт дахин өөрчлөлт оруулан угсарсан машин оруулж ирсэн байна. Тодруулбал, “Хубей Чэнли тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл” ХХК-ийн үйлдвэрлэсэн \угсарсан\ CLW5060ZYS3 загварын бүхээгээрээ салдаг хог хаягдлын машин аж.

Төсвийн хөрөнгөөр дүүргийнхээ хогийг зөөвөрлөөд байх машинаа хүлээж суусан Баянгол дүүргийнхэн нийлүүлэгчийн булхайг мэдэж, машиныг нь хүлээж авах боломжгүй гэдгээ илэрхийлжээ. Мөн хууль хяналтын байгууллагад шалгуулахаар төлөвлөсөн байна. Нийлүүлэгч компани тендерийн мөнгөө аль хэдийнэ авчихсан. Нөгөө талаар захиалагч тал болох Барилга, хот байгуулалтын яам төсөвт их хэмжээний хохирол учруулан байж шахсан “Алсын Солонго” ХХК-ийн машиныг ямар шаардлага, шалгуураар хүлээж авав гэдэг сонирхол татаж байна.

Нийлүүлэгч компани төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46.1.4 дэх хэсэгт заасан “Худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах” гэснийг мөн гэрээгээр баталгаажсан техникийн нөхцөл, гэрээний ерөнхий нөхцөлийн 6.2, 7.3 дахь заалтыг хангахгүй байгаа нь илт. Тендер гэсэн нэрээр татвар төлөгчдийн мөнгө асар үрэлгэн байдлаар цөөхөн хэдэн компани, цөөхөн хэдэн төрийн албан хаагчдын халаасанд ордог жишээ манайд олон бий. Дээр дурдсан жишээ, бол төрийн тендер чанаргүй, будлиантай явагддагийн баталгаа.

Төр засаг үйл ажиллагаагаа хэвийн явуулахад нь зайлшгүй шаардагдах бараа үйлчилгээ худалдан авах, нийлүүлэх бодлого хийгээд түүнийг хэрэгжүүлж чадахуйц бүтэц тогтолцоотой байдаг. Энэхүү тогтолцооны мөн чанар нь төрийн өмчийн хөрөнгөөр төрөл бүрийн бараа үйлчилгээг худалдан авах, түүнийг бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжийг холбогдох хууль журмын дагуу сонгоход оршдог.

Энэ үйл ажиллагаанд татвар төлөгчдийн мөнгөний ихээхэн хэсэг зарцуулагддаг гэдгээрээ олон нийтийн анхаарлын төвд байж, иргэдийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж байдаг. Гэвч манайд тендер нэрээр хувийн хэвшлийн компаниуд хагартлаа баяжиж, төрийн албан хаагчдын халаас түнтийсний үр дүнд ард түмэн ядуурч туйлддаг тогтолцоо бий болоод удаж байна. Ямартаа ч ард түмний татвараар боссон төрийн мөнгийг тендер нэрээр халаасалсан үйл явдалд холбогдоод буй хүмүүсээс тодруулахыг зорилоо.

Бид хамгийн түрүүнд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнтэй холбогдсон юм. Энэ тухай тэрээр тайлбар хэлэхдээ “Тодорхой мэдээлэл алга. Судалж мэдчихээд мэдээлэл өгье” гэсэн хариулт өгөөд утсаа салгасан юм. Харин “Алсын Солонго” ХХК-ийн удирдлагуудтай холбогдохыг оролдсон ч амжилт олсонгүй.

Төрийн тендерт шалгарч, бараа нийлүүлэгчээр ажилласан “Алсын солонго” ХХК-ийн тухайд барилгын материал, техник, сантехник, халаалт, ус түгээх төхөөрөмж болон тэдгээрийн туслах төхөөрөмжийн бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг аж.

Түүнчлэн компанийн албан ёсны байршил хаяг “Хэнтий аймгийн” харъяалалтай бөгөөд Хэнтий аймагтаа л том, жижиг төсөл, тендерт байнга шахуу оролцож, шалгардаг юм билээ. 2014 оны наймдугаар сарын 14-нд “Аймгийн ЗДТГ-т тавилга нийлүүлэх” 28 сая төгрөгийн тендерт шалгарчээ. Хамгийн сүүлд 2017 оны дөрөвдүгээр сарын 7-нд “БНД90/130 маркийн битум нийлүүлэх” 73.500.000 сая төгрөгийн тендерт шалгарч байсан аж.

П.УРНАА

hognii mashin

hognii mashin

hognii mashin

hognii mashin



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 38

Зочин (66.181.*.*)
2018-08-16 02:05:19
Одоо АТГ шалгаад буруугүй гэдгийг нь тогтоочих байхдаа яаанадаа

Зочин (203.91.*.*)
2018-08-15 23:33:26
Одонтуяа гээд оцон шувуу Баянгол дүүргийг сүйрүүлж бнаа!!! Замаа засахгүй мод тарихгүй өрөөнөөсөө гарахгүй ард иргэдийн амiдралтай танилцахгүй Бүдүүн Эрдэнээтээгэй таарсан шуудайнууд.

Зочин (202.9.*.*)
2018-08-15 23:15:20
Энэ Алсын солонго гэж Хэнтийгээс угшилтай нэг даргых нь коипани шүүдээ тендерт байнга л шалгархын АТГ нэг юм бодно байгаа

Зочин (66.181.*.*)
2018-08-15 23:09:55
100000 myngan hun ajilladag barilgiin salbariig unaltad oruulj baigaa humuus dee. Undesnii buteen baiguulaltiin corpaoratsiin sanaachilsan tusliig manaih awch chadahgui bn gej jugder darga sayah jirgej bsan. Unen jirgej.

Зочин (150.129.*.*)
2018-08-15 23:06:29
Salbariin saidiigaa ul hundetgej saidaasaa tom tolgoitoi darga nar yum. Hurelsuhiin duu otgonbayar terguutei magnaisuren bayarsaihan nariig ene sejuureer ni shalgah heregtei. Barilgiin salbart uil ajillagaagaa yawuuldag buh aj ahui negjuud yarij bgaa. Ene udaad bish yum gehed hezee neg tsagt hariutslaga tootsoh bailgui.

зочин (150.129.*.*)
2018-08-15 22:33:37
Магнайсүрэн Отгонбаяр 2 ийм маягаар яамныхаа ажлаа хийж байгаа мэргэжилтнүүдийг бас л дарамтласаар байгаад халаад л байгаа шүү дээ.Би Хүрэлсүхийн дүү гээд Отгонбаяр ч бас зодоон хийхдээ гаргуун даа.Хүрэлсүхээ дүүгээ тат нэрийг чинь гутааж байгаа шүү.

Зочин (139.5.*.*)
2018-08-15 19:54:31
Iim belen pakt bhad ATG yaagaad ajlaa hiihgui bn. Ene nuhduudteigee holbootoi yum bish biz. Hen ch harsan avilgaliin hereg bn sh dee ene avilgachdaa hurdan shalgaachee.

Tavnan (108.68.*.*)
2018-08-15 19:27:05
Монголын инженерууд хийж чадна шуудээ....одонтуяа даргаа эх орондоо итгэ !!!!!!!!наадмунгоо буцааж ав ,оргодог буулгадаг механизмы лоруулаад ирээч монголын инженерууд бостоновую шуудээ ,!!!!!!!!

Zochin (27.123.*.*)
2018-08-15 18:04:33
sanhguugiin Bayarsaihan gej turaal udahgui bandi bolno hajuunaas ni turaaliig harj bga

Зочин (37.130.*.*)
2018-08-15 17:57:43
Өмнөх Төрийн нарийн байсан Равжихын Эрдэнэбүрэн одоо тэрбумын үнэтэй байшигд заларч байна. Энэ Эрдэнэбзрэнг сайн шалгаарай АТГ-ийнхань Маш олон мөнгө угаасан хэрг түүнд бий

иргэн (27.123.*.*)
2018-08-15 17:29:10
Энэ яаманд бодлого гэж байдаггүй шүү дээ.Хогийн машины наймаа хийдэг яам болсон уу?Маш их харамсалтай????

зочин (27.123.*.*)
2018-08-15 17:26:04
БХБЯ-ны холбогдох хүмүүсийг шалгаж олон түмэнд хариу мэдэгдэх хэрэгтэй.Хэрэв тэд холбоотой бол ажлаас нь шууд зайлуулахр хэрэгтэй.Ингэж татавар төлөгчдийн мөнгийг хумслан баяждаг Яам ,тамгын газар,намын хулгайчдаас үтэр түргэн салах ёстой.Өөр ч будилан тэд хийсэн байж магадгүй учраас сайн шалгах хэрэгтэй.

Зочин (122.201.*.*)
2018-08-15 17:14:35
magnaisureng haldag l baihgui

zochin (43.243.*.*)
2018-08-15 16:46:47
saidiigaahun gej toohoo bolison yamnii hurgan darga nar turiin ajliig huviin biznes shig sanaj tender budiluulj sursan nuhud

ззз (188.226.*.*)
2018-08-15 16:12:56
юм олж долоохгүй дээ

SS (66.181.*.*)
2018-08-15 15:29:06
Naad badelkhan gedeg nuhriig ogtsruulaach!!! Yu ch hiideggui, idej uuh n dendsen hun.

Танхай (202.9.*.*)
2018-08-15 14:53:16
Энхбаатар байгууллагыг шалга буруутанд хариуцлага тооц засгийн газрыг огцруул

Зочин (27.123.*.*)
2018-08-15 14:26:42
Yagaad Dongfen gej neg uildverlegchiig ner zaaj bgaa um ene chin jinhene zorchil bizdee

Зочин (139.5.*.*)
2018-08-15 14:14:16
Barilgiin yaam buren dampuursan shuu bugd sanal neg bgaa bh. Odoo dandaa doloogchid, yamar ch chadvargui bogs hoshnogooroo yavdag heden huuhen l uldsen. Hatuu ch unen gevel ene

Barilgachin (139.5.*.*)
2018-08-15 14:03:40
Magnaisuren, Otgonbayar hoyor ni kazak saidiinhaa buh tenderiig zohitsuulj ogdog gee bizdee. Magnaisuren ni odoo yaamiig bi bazna buh tenderiin asuudliig nadtai yari gej tomorch bn gesen shuu. Tendert shalgarsan buh kompaniig shalgahad hen ni hend heden togrog ogsonoo shuud helne dee. Er ni l heden tender deeree alaltsaal bj bdag yum gesen sh dee naad heden dargantsaruud ni. Bugd mergejliin bus. Barilgiinhan ih am muutai bgaa shuu. Naaduulaas chin ih ch yum garna daa. Magnaisuren tusgai zovshoorliin erhiig Barilgiin assotsiatsid 300 sayaar ogson gedeg yaria end tendgui l yavahiin yaagaar shalgadaggui yum be ene nuhduudiig.

Зочин (66.181.*.*)
2018-08-15 13:25:03
Сайд нь Баделхан болохоор тийм л байдаг.Баделханы явсан газар болгон будлиан, мөнгөний хэрүүл байдаг балагтай нөхөр дээ. Хүүхэн эргүүлж, мөнгө идэхээс өр мэддэггүй хөлдүү толгой шүү дээ.

Зочин (66.181.*.*)
2018-08-15 13:24:59
Сайд нь Баделхан болохоор тийм л байдаг.Баделханы явсан газар болгон будлиан, мөнгөний хэрүүл байдаг балагтай нөхөр дээ. Хүүхэн эргүүлж, мөнгө идэхээс өр мэддэггүй хөлдүү толгой шүү дээ.

Зочин (66.181.*.*)
2018-08-15 13:17:24
Сайд нь Баделхан болохоор тийм л байдаг. Баделханы явсан газар болгон будлиан, мөнгөний хэрүүл байдаг балагтай нөхөр дээ. Хүүхэн эргүүлж, мөнгө идэхээс өр юм мэддэггүй хөлдүү толгой шүү дээ.

Зочин (139.5.*.*)
2018-08-15 12:38:31
Sanhuugiin heltsiin darga Bayarsaihan gej nohor mash avilgach nohor shuu. Ali mergejilten bhaasaa l guitsetgegch kompaniinhan guitsetgel zuruulah geed orhoor ni l huvi avj baij gariin useg zurdag geed ugee heldeg bsan shuu. Odoo ch bur mergeshsen bh. Ene bol zovhon sejuur ni shuu.

Зочин (107.77.*.*)
2018-08-15 12:27:18
Зам тээвэр,Барилга хот байгуулалтын яамыг женко бараг л хувьчилаад авчихаа биз дээ?

Зочин (139.5.*.*)
2018-08-15 11:53:47
Barilgiin yaam zugeerl heden nuhduudiin tender husdag, huuhenddeg l gazar bolson gej jiriin olon jil ajillasan mergejiltenuud ni bugd yarij bn. Barilgiin salbar tsunh barigch doloogchid duursenees bolj busad salbaraasaa mash ih hotsorson. Dandaa mergejliin bus tender husdag, arhichin darga nar duursen shuu. ATG ajlaa hiine bgaa.

Зочин (139.5.*.*)
2018-08-15 11:50:02
Barilga, hot baiguulaltiin yaamnii toriin nariin bichgiin darga Magnaisuren, Turiin zahirgaa udirdlagiin gazriin darga Hurelsuhiin torson dvv Otgonbayar, sanhuugiin heltsiin darga Bayarsaihan nariig sain shalgah heregtei. Ene bol zugeer l mash ih avilgaliin mongonii uzuur shu. Barilgiinhan bugd yarij bn. Barilgiin yaaman deer zohion baiguulsan buh tenderiig ene humuus huvaaj idsen gej bugd yarij bn. Ilerhii ilerhii bulhai hiisen gej yarij bn . ATG ajlaa sain hiih heregtei shuu. Mash tom avilgaliin suljee bolson Barilgiin yaam. Odoo ene nohduudiin buzar uildel dunguj il bolj bn.

зочин (202.179.*.*)
2018-08-15 11:19:15
Яам бодлого биш хогийн машинаар ажлаа хийдэг болоо юу.

Зочин (112.72.*.*)
2018-08-15 10:35:45
Энэ магнайсурэн естой юу ч голохгуй цохиж байдаг жинхэнэ елен баньд да нэг едер дээлээ немернее энэ

Зочин (112.72.*.*)
2018-08-15 10:35:30
Энэ магнайсурэн естой юу ч голохгуй цохиж байдаг жинхэнэ елен баньд да нэг едер дээлээ немернее энэ

zochin (27.123.*.*)
2018-08-15 10:20:01
Ajil hiij bgaa negnee muulahiin don tussan muu mongol hunii aranshin nevt shingesen nuuree nuusan nuhduud olon umaa. Ymar ch ajil hiideggui tonog tuhuurumjiin une medehgui. 1 huudas tenderiin material beldej uzeegui. Tenderiin huulia ogt harj bgaagui nunduud bgaa l daa. Yg nuur tulbal hunii nud egtselj harj chadahgui.

Zochin (103.11.*.*)
2018-08-15 09:50:25
Zugeer l neg tenderees hun hunii hed heden sayiig unagaaj bga shde. Hogiin golognuud. Odoo neg uyee bodvol humuus medlegtei bolson. Ali ulsaas yu oruulj irehiig ch meddeg bolson. Ingej hulhiddag uy ungursun shu

Zochin (103.11.*.*)
2018-08-15 09:50:25
Zugeer l neg tenderees hun hunii hed heden sayiig unagaaj bga shde. Hogiin golognuud. Odoo neg uyee bodvol humuus medlegtei bolson. Ali ulsaas yu oruulj irehiig ch meddeg bolson. Ingej hulhiddag uy ungursun shu

Зочин (27.123.*.*)
2018-08-15 09:45:05
ЭРЭЭНИЙ МАШИН ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ. САР ЯВААД ХАМАГ ЮМ НЬ САЛЖ УНААД ХОГ БОЛОХ БУДСАН, МУУГ КАПИТАЛДСАН ЮМ БАЙГАА.

Зочин (203.91.*.*)
2018-08-15 09:35:13
Энэ машин ихдээ л 20 сая хүрэх үү гэдэг машин. Дээр нь үйлдвэрлэгч нь тодорхой бус. Уул нь энэ мөнгөөр Японы үйлдвэрээс бараг 10 маш сайн чанарын машин авах байсан юм. Үүнийг бүү ав.!!! Арай л юм аа. Энэ улс орныг яаж хөгжүүлэх юм бэ.

Ахроэнэтэндэр (122.201.*.*)
2018-08-15 09:23:05
Тэндэр хусдаг яам болсышдээ

Зочин (50.24.*.*)
2018-08-15 08:56:05
Өөрсдөө хийж чадна шүү дээ. Мөнгөө дотооддоо үлдээ л дээ. Үндэсний үзэл байхгүй юм аа.

Зочин (27.123.*.*)
2018-08-15 08:55:25
Яаж өөдлөхийн бэ энэ улс орон чинь

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-17 12:01:18 - Улс төр
Хууль зүйн байнгын хорооны ирц бүрдэхгүй байна
2018-11-17 12:01:13 - Эдийн засаг
Өнөөдөр НӨАТ-ын баримтаа амжиж бүртгүүлээрэй
2018-11-17 11:55:17 - Нийслэл
Соёлын төв өргөөг “Хангарди” одонгоор шагналаа
2018-11-17 11:49:40 - Спорт
Монголын шигшээ баг тэмцээнээ өндөрлүүүлэв
2018-11-17 11:41:46 - Улс төр
ЧУУЛГАН: АН-ын бүлэг Ч.Улааны томилгоогоор завсарлага авлаа
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Залуучууд өсөлтийн даавар хэрэглэбэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 10:13:28 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 09:59:16 - Технологи
Том, зузаан гар утас дэлгэгдээд таблет болж хувирна
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-17 09:33:53 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-11-16 19:21:15 - Улс төр
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй
2018-11-16 17:38:00 - Нийслэл
Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр хэлэлцүүлж байна
2018-11-16 17:33:41 - Шар
"Уолт Дисней"-н алдагдсан хүүхэлдэйн кино Японоос олджээ
2018-11-16 17:13:55 - Энтертайнмент
Нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны тухай “Арслан” номын нээлт боллоо
2018-11-16 16:32:31 - Нийслэл
НҮБ: Улаанбаатарын агаарын бохирдол Бээжингийнхээс өндөр байна
2018-11-16 16:20:49 - Нийслэл
Маргааш цэцэрлэг, сургуулиуд хичээллэнэ
2018-11-16 16:14:26 - Улс төр
МАН-ЫН БҮЛЭГ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй
2018-11-16 15:59:53 - Нийслэл
Бямбад 4, 9-өөр төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй
2018-11-16 15:57:49 - Эрүүл мэнд
Дүүргүүдийн эрүүл мэндийн хүүхдийн амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
2018-11-16 15:54:42 - Улс төр
БОХХААБХ: Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилуулах тухай саналыг дэмжлээ
2018-11-16 15:40:31 - Эдийн засаг
Зээлийн хүүг бууруулах арга замыг хэлэлцэв
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 15:24:22 - Нийслэл
Төр үймэлдэх хооронд малчид, тээвэрчдийн дунд мөргөлдөөн гарч болзошгүй байна гэв
2018-11-16 15:14:47 - Шар
“Apple” уран сайхны кино гаргана
2018-11-16 14:41:13 - Боловсрол
Их, дээд сургуулиудын 30 багш олон улсын эрхтэй мастер багш болжээ
2018-11-16 14:32:38 - Хууль
ШЕЗ-ийн ажлын албаны бүтцийг шинэчлэв
2018-11-16 14:03:21 - Нийслэл
Дүүргийн Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт явагдаж байна
2018-11-16 13:56:58 - Эдийн засаг
Есөн улсад нийт 43288 тонн мах экспортлоод байна
2018-11-16 13:34:55 - Хууль
Сураггүй болсон Д.Сэржмядаг охины хэрэгт шинэ нөхцөл илрээгүй
2018-11-16 13:11:43 - Гадаад
Ким Чен Ун шинэ төрлийн, өндөр технологийн зэвсэг туршсанаа зарлав
2018-11-16 13:01:22 - Энтертайнмент
Богд Жавзандамба хутагтуудын дүр дүрслэлийн хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ
2018-11-16 12:32:20 - Гадаад
Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн таван этгээдэд цаазын ял төлөвлөжээ
2018-11-16 12:18:27 - Улс төр
Д.Эрдэнэбат: ЖДҮХС-аас зээл авсан сайд нартаа хариуцлага тооцвол ХХААХҮ-ийн сайдыг дэмжинэ
2018-11-16 12:14:15 - Энтертайнмент
“Галлериа Улаанбаатар” төв үүдээ нээлээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-16 11:52:00 - Улс төр
З.Энхболд: ЖДҮХС-гаас жинхэнэ жижиг, дунд үйлдвэрүүд гурван хувийн хүүтэй зээл авах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Ерөнхийлөгч төсөвт хориг тавилаа
2018-11-16 11:43:18 - Хууль
“Ultimate cycler” гэх цахим хуудсаар дамжуулан иргэдийг залилжээ
2018-11-16 11:29:47 - Боловсрол
Анагаах ухааны хөтөлбөртэй сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-15 07:53:30 - Хууль
Ч.Гэрэлхүү: Талийгаачийн найз залуу Нэмэхбаярыг яагаад барихгүй байна вэ
2018-11-15 07:59:27 - Улс төр
НЭРС: Засгийн Газрыг огцруулах бичигт ГАРЫН ҮСЭГ зурсан гишүүдийг зарлаж байна
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-15 11:31:24 - Улс төр
Ардчилсан намаас МЭДЭГДЭЛ гаргалаа
2018-11-14 18:29:16 - Улс төр
ТАНИЛЦ: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Хаянхярваа, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нарын ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ дэмжихийг хүссэн албан бичгүүд
2018-11-14 16:58:50 - Улс төр
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө