М.Тулга, П.Золбаяр: Бүх зорчигч бүрэн, хүний амь нас эрсдээгүй гэхэд маш их баярласан

Түгээх    
2018-08-15 09:58:27 - Нийслэл

-ГАЛТ ТЭРЭГНИЙ ЦОНХЫГ ХАГАЛЖ, ЗОРЧИГЧДЫГ ҮҮРЧ, ӨРГӨЖ ГАРГАСАН-

Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэр “Айраг” өртөөний орчимд энэ сарын 12-ны үүрээр осолдсон “Улаанбаатар-Сайншанд” чиглэлийн 286 дугаар галт тэргэнд үүрэг гүйцэтгэж явахдаа төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр багтаж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн олон хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан Төмөр зам дахь Цагдаагийн газрын тасгийн цагдаа, цагдаагийн ахлагч М.Тулга, цагдаагийн дэд ахлагч П.Золбаяр нартай ярилцлаа.

-Тухайн үед нөхцөл байдал ямар байсан бэ. Та хоёр галт тэрэгний аль хэсэгт зорчиж явсан бэ?

П.З: Галт тэрэгний дарга, мастер, цагдаа нарын ажлын байр нь зорчигчдын купенээс тусдаа байдаг. Осол гарах үед бид ажлын байран дээрээ байсан. Зорчигчид унтаж амарч байсан л даа. Гэнэт галт тэргэнд хүчтэй доргилт өгч, бид хоёр арагш налж унасан. Тэрхэн зуурт ослын зогсолт хийсэн гэдгийг мэдээд л гар чийдэнгээ аваад галт тэрэгний урд хэсэг рүү гүйж очсон.

М.Т: Осол энэ сарын 12-ний үүрийн 04 цагт 50 минутын орчимд гарсан. Биднийг вагоноос буугаад урагшаа гүйхэд гадаа хүчтэй усархаг бороо орж байсан. Буухад шагайгаар татсан устай, галт тэрэгний хоёр талаар маш хүчтэй ус урсаж, гутал шаварт зоогдоод гүйхэд хүндрэлтэй байсан. Осол гарсан зүтгүүрийн хэсэгт гар чийдэн тусган гүйж очоод хамгийн түрүүнд аюултай нөхцөл байдал үүссэн гурван галт тэрэгнээс 96 зорчигчийг гаргах, аюулгүй газарт арга хэмжээг авсан. Галт тэрэгний хаалга гажиж нээгдэхээргүй болсон байсан тул дараагийн өртөөнөөс ирсэн замчидтай нийлж тэдний багаж хэрэгслээр галт тэрэгний цонхыг хагалан зорчигчдыг аюулгүй гаргасан. Үйлчлэгчдээр гудас, хөнжил, дэвсгэр авчруулан тавцан дээгүүр тавьж байгаад зорчигчдыг буулгасан. Хүмүүс гарахдаа зүүгдвэл галт тэрэг унах эрсдэлтэй байсан учраас наанаас нь татаж өргөх, цаанаас нь үүрэх байдлаар гаргасан. Галт тэрэгний дарга, мастер, үйлчлэгч нар зорчигчдыг аюулгүй гаргахад маш их туслалцаа үзүүлсэн. Бид бүх зорчигчийг эрүүл саруул, аюулгүй гаргах нэг л зорилготой ажилласан даа. Гэмтсэн, шоконд орсон зорчигчдыг хараад сэтгэл маш хэцүү байсан ч хүн л битгий эрсдээсэй, бүгдийг нь амьд гаргах ёстой л гэж бодож байсан.

-Гэнэтийн ослын улмаас гэмтсэн, цочролд орсон зорчигчдыг аюулгүй гаргах, орилж, хашгирсан тэднийг аргадах, тайвшруулах гээд амаргүй байсан байх?

П.З: Осолдсон галт тэрэг рүү гүйж байхдаа хүний амь нас эрсдээгүй байгаасай л гэж бодож байсан. Ер нь нөхцөл байдал амаргүй байсан л даа. Галт тэрэгний зүтгүүрийн хэсэгт машинист, туслах машинист гэж хоёр хүн, ард нь тээш түгээгч, үйлчлэгч хоёр явдаг. Араас нь зорчигчдын галт тэрэг цуваа байдлаар аялдаг юм. Осолдсон галт тэргэнд өндөр настай хүмүүс, бага насны хүүхэд, “Хамрын хийд” рүү гэр бүлээрээ аялж явсан зорчигч ч олон. Тэднийг аюулгүй гаргах ажиллагааг шуурхай явуулсан. Гэтэл ийм хүнд нөхцөлд зарим хүн унах гэж буй галт тэрэгний хажууд зогсоод утсаараа бичлэг хийх зэргээр ёсгүй үйлдэл гаргасан.

М.Т: Гэгээ сайн ороогүй байсан болохоор зорчигчдыг гаргахад хүндрэлтэй байсан. Манай нөхөр, эхнэр, хүүхэд маань үлдчихлээ гээд уйлж, орилох, хашгирах хүмүүсийг аль болох аюулгүй гаргаж, тайвшруулахыг хичээсэн. Зорчигчид унтаж байсан болохоор олон хүн гуталгүй, дотуур өмсөж байсан нимгэн хувцастайгаа байсан. Тэгээд зорчигчдыг бүртгэж осолдсон гурван галт тэрэгний аль хэсэгт, хэддүгээр купенд сууж явсан, ямар ачаа тээш авч яваа, хажууд нь хэн байсан гээд бүгдийг тэмдэглэж аваад бүх зорчигч бүрэн, хүний амь нас эрсдээгүй гэх тэр үед маш их баярласан. Зорчигчдыг гаргаж өөр галт тэргэнд суулгаад, “Айраг” өртөөнөөс хэсгийн байцаагч, цагдаа хоёр маань ирж бид хамгаалалт авсан. Зүтгүүрийн хэсгийн гурван галт унасан учир шатахуун их хэмжээгээр асгарч байсан учир гал гарахаас сэргийлсэн хамгаалалтыг мөн авч ажилласан. Ингээд Онцгой байдал, Эмнэлгийн тусламж, холбогдох албан тушаалтнууд ирсэн.

-Та хоёр өөрсдөө гайгүй юу, бэртэж гэмтээгүй биз дээ?

М.Т: Өглөө сүүлийн гурван галт тэргийг чирж явах боломжтой, гажилт багатай гэдгийг тогтоогоод зорчигчдоо тээвэрлэн Чойрын өртөөнд ирэхэд тухайн нэгдсэн эмнэлгийн эмч нар, түргэний машинтайгаа ирсэн байхыг хараад үнэхээр сайхан санагдсан. Тэд бүх хүмүүсийг үзээд шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг нь хийгээд л. Эмчид үзүүлэхэд доргилт авсан байна гэсэн. Биед хүнд гэмтэл авсан зүйлгүй, зүгээр ээ.

П.З: Зүгээр ээ. Жаахан доргилт авсан л гэсэн.

-Цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ. Төмөр замын цагдаа байх ямар онцлогтой вэ?

М.Т: Би цагдаагийн байгууллагад тав дахь жилдээ ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс ажлын гараагаа эхэлж байсан. Хоёр цагдаагийн алба хаагч тухайн галт тэргээр зорчиж буй бүх зорчигчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж үүрэг гүйцэтгэдэг. Галт тэргэн үүссэн гэмт хэрэг, зөрчил бүгдэд нь очиж ажилладаг.

П.З: Цагдаагийн байгууллагад ороод хоёр сар гаруй болж байна. Энэ газраас ажлын гараагаа эхэлж байгаадаа баяртай байдаг.

 Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Б.БУРМАА 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 11

123 (202.21.*.*)
2018-08-16 12:16:53
Мэдээж тухай нөхцөл байдалд зөв шийдвэр гаргаж арга хэмжээ авч ажиллах нь маш чухал асуудал. Тиймээс сайн ажиллажээ, баяр хүргэе. Манай цагдаагийнхан мундаг шүү

зөнч (182.160.*.*)
2018-08-15 22:29:40
Баянзүрхиын гүүр Энхтайваны гүүр чинь ачаалал ихдээд үеэр устай нурах аюултай шүү

Зочин (202.179.*.*)
2018-08-15 14:25:52
Сэтгэцийн өвчтэй шашин үзэн ядагч явцуу сэтгэгч Цэцэг зүгээр л дуугүй цайгаа чанаад сууж бай! Зураг гэхээр заавал ослын үеийн зураг байх уу? Ослын дараа хүн ярьж болно ! Чи зүгээр л эмээ уугаад сууж байхаа бод!

Зочин (103.9.*.*)
2018-08-15 11:47:12
ajlaal hiisen bna suidtei surtei yu bgaan

Зочин (64.119.*.*)
2018-08-15 11:42:02
Хийх ёстой ажилаа хийсэн хүн бүр ингээд байдаггүй л баймаар .

цэцэг (64.119.*.*)
2018-08-15 11:14:33
тийм үед зураг аваад зогсож байх мэргэжилийн зураглаач байхгүй байсан нь мэдээж осолдсон хүмүүс юун зураг мантай л байгаа ш дээ зураг нэхээд байгаа хүнд хэлхэд .

Зочин (66.181.*.*)
2018-08-15 11:09:38
Амарч явсан Онцгойгийн залуугийн талаар нэг ч үг дурссангүй

Зочин (202.179.*.*)
2018-08-15 10:44:22
Хүнгүй галт тэрэг осолдсон юм шиг зорчигчдын талаар ямар ч мэдээлэл зураг байхгүй их сонин байна.

иргэн (103.212.*.*)
2018-08-15 10:11:10
Баяр хүргэе.

Зочин (64.119.*.*)
2018-08-15 10:05:37
Баяр хүргэе.

Зочин (66.181.*.*)
2018-08-15 10:00:30
mundag alban haagchidda bayar hurgej ajliin amjilt husye

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-24 17:17:32 - Нийслэл
Нобелийн шагналт Эдвард Мозер: Тав, арван жилийн дараа альцгеймерийг эмчлэх арга нээгдэх байх
2018-09-24 17:11:57 - Энтертайнмент
ФОТО: Африкийн дүрвэгчид эх оронд маань төрж өссөн бол хичнээн сайхан бэ
2018-09-24 16:43:01 - Нийслэл
Эзгүй айл ухаж, алт мөнгө, үнэт эдлэлүүд хулгайлсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна
2018-09-24 16:28:19 - Спорт
БАКУ-2018: Ц.Насанжаргал тэмцээнээ өндөрлүүллээ
2018-09-24 16:02:58 - Нийслэл
“М Ойл” компанийг 500 мянган төгрөгөөр торгожээ
2018-09-24 15:55:58 - Спорт
ОУХМ Г.Алтанбагана вазари үнэлгээгээр яллаа
2018-09-24 15:42:32 - Эдийн засаг
БАЙР СУУРЬ: Банкны зээлийн хүү буурах боломжтой юу
2018-09-24 15:19:20 - Нийслэл
Ирэх сараас эхлэн дүрэм зөрчсөн жолоочийг иргэдийн мэдээллээр торгоно
2018-09-24 14:59:25 - Боловсрол
АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн тэтгэлэг зарлалаа
2018-09-24 14:04:30 - Нийслэл
Хүүхэд хулгайлсан Л.Отгончулууныг эрэн сурвалжилж байна
2018-09-24 14:02:31 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
2018-09-24 13:54:40 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-09-24 13:25:30 - Эдийн засаг
Хас банкны АТМ-ээр үйлчлүүлэхэд шимтгэл авдаггүй САЙН жишгийг бусад банкууд үлгэрлэе
2018-09-24 13:04:29 - Улс төр
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ОХУ-д айлчилж байна
2018-09-24 13:00:26 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн тэргүүн К.Лагардтай уулзав
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан
2018-09-24 12:15:17 - Спорт
ДАШТ: Манай хоёр бөх өнөөдөр зодоглоно
2018-09-24 12:01:12 - Байгаль Орчин
Хэрлэн, Онон голд живсэн байж болзошгүй иргэдийг эрэн хайж байна
2018-09-24 11:46:35 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-09-24 11:32:49 - Нийслэл
JCI Монгол байгууллагын XXI Үндэсний чуулган боллоо
2018-09-24 11:24:53 - Нийслэл
Нийслэлийн МАН-ын орон тооны бус дэд даргаар Х.Нямбаатар, Н.Учрал нар сонгогджээ
2018-09-24 11:23:04 - Шар
Монгол инженерүүд цахилгаан “Портер” бүтээжээ
2018-09-24 11:08:20 - Нийслэл
Зам тээврийн ослын улмаас гурван хүүхэд гэмтжээ
2018-09-24 11:07:11 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2530 төгрөгт хүрлээ
2018-09-24 10:13:56 - Орон нутаг
Ховд аймгийн Засаг даргаар Б.Дүгэржавыг томилжээ
2018-09-24 09:35:37 - Улс төр
Ерөнхий сайд конгрессын номын санд зочлов
2018-09-24 09:32:28 - Хууль
“Автомашингүй өдөр”-өөр зам тээврийн ослын дуудлага 40 хүртэл хувиар буурчээ
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-24 08:31:58 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2018-09-24 08:26:51 - Энтертайнмент
Ц.Мөнхсүх: Хүүхдийн 100 дахь “Nuclear steak” менюгээ шинэчлэн, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ
2018-09-24 08:08:34 - Хууль
Үндсэн хуулийн цэц ТОМ УУ, Улсын дээд шүүх ТОМ УУ!
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-24 08:07:33 - Эдийн засаг
Монгол Улсын хөрөнгө оруулалт ба бизнесийн орчин
2018-09-24 08:03:46 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-09-23 16:34:01 - Хууль
Төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд унахгүй
2018-09-23 16:21:15 - Энтертайнмент
Mongolia’s next top model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө“
2018-09-23 16:15:52 - Нийслэл
Шинэ нисэх онгоцны буудал ирэх жилийн тавдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэв
2018-09-23 15:58:52 - Спорт
Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг эхний ялалтаа авлаа
2018-09-23 15:51:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд зочилж, Монгол ном бүтээлтэй танилцав
2018-09-23 15:42:21 - Спорт
Намрын нээлтийн барилдаан энэ сарын 29-нд болно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-23 10:31:14 - Шар
Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо
2018-09-24 11:24:53 - Нийслэл
Нийслэлийн МАН-ын орон тооны бус дэд даргаар Х.Нямбаатар, Н.Учрал нар сонгогджээ
2018-09-24 14:04:30 - Нийслэл
Хүүхэд хулгайлсан Л.Отгончулууныг эрэн сурвалжилж байна
2018-09-24 17:11:57 - Энтертайнмент
ФОТО: Африкийн дүрвэгчид эх оронд маань төрж өссөн бол хичнээн сайхан бэ