Б.Батчимэг: Хүүхэд багшдаа сайн, хоолондоо дуртай байгаа эсэх нь тухайн цэцэрлэгийг илтгэдэг

Түгээх    
2018-08-15 11:58:55 - Боловсрол

Нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчит 632 цэцэрлэгт үйл ажиллагаа явуулж байна. Үүний 50 орчим хувь нь төрийн бус өмчит буюу хувийн цэцэрлэгүүд. Улсын цэцэрлэгт бүртгүүлж чадаагүй эсвэл нэмэлт сургалт авахыг хүссэн хүмүүс хувийн цэцэрлэгт хүүхдээ өгдөг.Хувийн цэцэрлэгүүд хамгийн багадаа 6 сартай яслийн ангиас эхлэн бэлтгэл бүлэг буюу 5 нас хүртэл хүүхдийг элсүүлдэг байна. Харин төлбөр нь байрлал, сургалтаасаа хамаараад үнэ нь харилцан адилгүй. Хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж үнэгүй ажилладаг цэцэрлэг байхад олон төрлийн сургалт, дугуйлан нэмэлтээр хичээллүүлдэг төлбөртэй цэцэрлэгүүд ч бий. Улсын цэцэрлэгүүд амраад эцэг эхчүүд үр хүүхдээ хаана хэнд даатгаад ажил төрөлдөө хийхээ мэдэхгүй, хэцүүхэн байдалд орсон энэ үед мэдээж зунжингаа ажилладаг хувийн цэцэрлэгүүд л магнаг болдог гэхэд болно.

Тиймээс бид эцэг эхчүүдээ хэрэг болох болов уу гэсэн үүднээс Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр, Авто плаза төвийн урд байрлалтай “Үрэл хотхон” хувийн цэцэрлэгийг танилцуулж байна. Энэ цэцэрлэгт хүүхдээ өгдөг эцэг эхчүүд санаа амар ажилдаа явдаг талаараа бидэнд ярьж байв. Нэгэн ээж “Би хоёр нас хүрээгүй хүүгээ энэ цэцэрлэгт зориг гарган өгсөн. Эхний өдөр ээж бүр л санаа зовдог жишгээр хүүхдэдээ маш их санаа зовж цагаас нь эрт хүүгээ авах гээд цэцэрлэг рүү явж байлаа. Сүүлдээ хүү минь цэцэрлэгтээ маш дуртай явах болж, бүр өглөөд багшийгаа харангуут баярлаж, хоёр гараа дэлгэн урдаас нь гүйдэг болсон. Үнэхээр миний хүүхдэд сайн ханддаг болохоор л тэр байх. Эдний багш нар ажилдаа мундаг хүмүүс байх шиг байна” хэмээн ярьсан юм.  Бид Сүхбаатар дүүргийн тэргүүний “Үрэл хотхон” цэцэрлэгийн менежер Б.Батчимэгтэй  цөөн хором ярилцлаа.

Б.БАТЧИМЭГ: ЭЦЭГ ЭХЧҮҮД НАЙЗ НӨХДӨӨСӨӨ СОНСЛОО ХЭМЭЭН ХҮҮХДЭЭ ӨГДӨГ 

-эцэг эхчүүд их ам сайтай байх юм. Нууц нь юундаа байна вэ?

-Манай цэцэрлэг нь анх 2007 онд үүсгэн байгуулагдсан. Нийт таван бүлэгт 110 хүүхэд хүмүүжүүлэх хүчин чадалтай ч нэг ангид дунджаар 15 хүүхэд авдаг. Нэг ангид олон хүүхэд байснаас ханиад шуухниа гээд өвчин тусах магадлал их байдгыг бодолцох нь зүйтэй байдаг юм. Одоогоор манай цэцэрлэг нь 0-6 насны Ясли, Бага, Дунд, Ахлах, Бэлтгэл ангиуддаа элсэлт авч байна. Бидний онцлог гэвэл зориулалтын байр, анги танхим, мэргэжлийн багш, ажилчид шим тэжээлтэй хоол хүнс дээр нь хүүхдийн эрүүл саруул, өв тэгш бие бялдар болон оюуны хөгжлийг анхаарч, нас насанд нь тохирсон сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэгт л байдаг гэж боддог. Хамгийн чухал үзүүлэлт нь багш хүүхэд бүртэй тулж харьцаж, анхаарал халамж тавьдагт эцэг эхчүүд сайшаалтай ханддаг байх.

-Хүүхэд цэцэрлэг дээрээ ямар хоол унд идэж байгаа нь эцэг эхчүүдэд хамгийн чухал асуудал гэж боддог. Танай цэцэрлэгийн нэг хүмүүжигчийг сая ээж нь эрт ирж авлаа, хоолоо идэж амжсангүй гээд л гомдоллож байхтай таарлаа. Танайх хоол унд сайтай байх нь ээ?

-Энэ бол манай цэцэрлэгийн бусад цэцэрлэгүүдээс ялгарах бас нэгэн давуу талуудын нэг яах аргагүй мөн. Хүүхдийн эрүүл саруул, дархлаа сайтай байх үндэс суурь бол хоол тэжээл юм. Бид ийм учраас хоол хүнсэн дээр түлхүү анхаарал хандуулж хүнсний технилогич ажиллуулдаг. Технилогичоос баталсан хоолны хуваарь болон орц нормын дагуу өдөр бүр эрүүл, амт чанартай, шим тэжээлтэй зургаан удаа хооллодог. Өдөр бүр хоолны цэсэндээ тогтмол тойгны шөлтэй хоол оруулдаг. Мөн хоол хүнсний материал, бүтээгдэхүүнээ албан ёсны гэрээт байгууллагаас шинжилгээний бичигтэй авдаг. Ийм учраас бид хоол хүнсний тал дээр бардам байдаг шүү.

-Танайх хүүхдийн бие бялдар, өсөлт хөгжилтөд хэр анхаардаг вэ?

-Орчин үед хүүхдүүд санамсаргүйгээр гар утас, телевиз, интернет, бичлэг гээд аль болох хөдөлгөөн хорьсон эрүүл мэндэд сөрөг орчинд өсч байна. Эцэг эхчүүд тэр болгон хүүхдүүдээ дасгал хөдөлгөөнтэй байлгаж чаддаггүй. Энэ тал дээрх бидний үзэл баримтлал бол “нас насанд нь тохирсон дасгал хөдөлгөөн чийрэгжүүлэлт бол хүүхдийн эрүүл, өв тэгш бие бялдарын үндэс суурь, мөн нас насанд нь тохирсон сургалтын хөтөлбөр цэгцтэй мэдлэг бол оюуны хөгжлийн үндэс суурь” гэж үзэн мөрдөж ажиллахыг хичээдэг. Энэ ч үүднээс манай багш нар хүүхдүүдээ аль болох хөдөлгөөнөөр, эрүүлээр чийрэгжүүлэхийг хичээн ажилладаг. Мөн бага бүлгийн хүүхдүүдийг долоо хоногт нэг удаа тойгны шөлөнд оруулж ядаргааг нь тайлан, үүсч болзошгүй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг. Бидний энэхүү хүчин чармайлт бол эрүүл саруул бие бялдартай ирээдүй хойчдоо хийж буй хөрөнгө оруулалт юм.

-Цэцэрлэгийн багш нарын мэдлэг чадвар, хүнлэг байдал, хүүхэд хайртай байж чадах эсэх нь эцэг эхчүүдэд мөн л чухал үзүүлэлтүүдийн нэг. Танай цэцэрлэгийн  багш нар эдгээр шалгууруудыг хангаж чадсан уу?

-Мэдээж энэ хамгийн чухал үзүүлэлт. Одоогоор манайх нийт 15 багш ажилтантай. Бид цэцэрлэгийн мэргэжилтэй, мэргэжлээрээ олон жил ажилласан, дадлага туршлагатай багш нараар багаа бүрдүүлсэн. Хүүхэд бол ариун цагаан цаас л гэсэн үг тул тэдэнтэй нэг бүрчлэн маш болгоомжтой хандаж, харьцаа үүсгэх ёстой. Багш хүн үүнийг л мэдэрч хүүхэд бүрт чин сэтгэлээ шингээн асарч халамжлан, хүмүүжүүлэх онцгой үүрэгтэй байдаг. Хүүхдэд хайртай байх нь хамгийн чухал учраас эдгээр талыг нь сайтар анхаарч тодорхой шалгуураар багш нараа сонгодог доо. Манай цэцэрлэгт нэг айлын 4 дэх үеийн хүүхэд хүмүүжих тохиолдол цөөнгүй байдаг. Эцэг эхчүүд ихэнхдээ бие биенээсээ, найз нөхөд, хамаатан саднаасаа сонслоо хэмээн хүүхдүүдээ авчирч өгдөг. Энэ бол манай туршлагатай багш нарийн ажлын үр дүнг харуулж байгаа хэрэг гэж боддог. Манай цэцэрлэгийн багш нарт эцэг эхчүүд ам сайтай байдаг. Үүний зэрэгцээ бид өөрийн багш боловсон хүчнийг гадаад дотоодын тэргүүний цэцэрлэгүүдэд туршлага судлуулан, сургалт семинарт тогтмол явуулдаг.

-Хүүхдүүд хүмүүжиж байгаа орчин нөхцөл стандартын шаардлага хангасан, цэвэрхэн цэмцгэр байх ёстой шүү дээ. Энэ асуудалд хэр анхаардаг вэ?

-Бага насны хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндийн байдал нь хүрээлэн буй орчноос ихээхэн хамаардаг тул бид анги танхимуудаа хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжсэн, тэдний хэрэгцээ, сонирхолд тулгуурласан, сурч хөгжих орчны эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хангахаар тохижуулсан. Энэ ч үүднээс бид “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны ерөнхий шаардлага MNS-6558:2015” стандартыг цэцэрлэгийн байр талбай, анги танхим, хичээлийн хэрэглэл, тоглоом наадгай, гал тогоо, хоол хүнс, сургалтын орчин болон бусад үйл ажиллагаандаа тогтмол мөрдөн ажилладаг. Манай анги танхимууд маш цэвэрхэн, саруулхан, тохилог, хүүхдэд тав тухтай, ээлтэй орчинтой. Мөн агаарын солилцоо сайтай. ISO 8124 цуврал стандарт, MNS 0884 стандартын шаардлагад нийцсэн тоглоом наадгайтай. Бүрэн камержсан.

 -Хүүхдүүдийн шүдний эрүүл ахуйд байнга анхаардаг гэсэн үү?

-Аливаа хүний эрүүл явах үндэс суурь бол шүд гэж үздэг тул бид энэ тал дээр анхаарч “Сүүн Шүдхэн” хүүхдийн шүдний эмнэлэг болон “Манай эмч” өрхийн эмнэлэгтэй хамтран хүүхэд бүртээ урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоо хийлгэн, зөвлөгөө өгдөг.

-Түүнээс гадна сургуульд сурахад бэлтгэгдэж байгаа бяцханууд маань цэцэрлэгээсээ их олон зүйл сурч мэдэж байх ёстой. Хүүхдийг зүгээр л өдөржин хадгалж байгаад эцэг эхэд нь өгөөд салах биш тэднийг хөгжүүлэх талд анхаардаггүй бол цэцэрлэг гэгдээд яахав гэж би боддог юм. Та санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Манай цэцэрлэг нь Сургуулийн Өмнөх Боловсролын ЦӨМ хөтөлбөрт багтсан үндсэн хичээл заахаас гадна манай уламжлал болсон шатар даам, төгөлдөр хуур, баллетийн сургалтанд  бэлтгэл болон ахлах бүлгийн хүүхдүүдээ хамруулан сургаж байна. Энэ нь хүүхэд нэг бүрийн авъяас чадварыг  нээн илрүүлэх цаашлаад зөв Монгол хүн болон төлөвших үндэс суурийг тавьж өгч байгаа юм.

Манай бэлтгэл бүлгийн хүүхдүүд 1-р ангид орохдоо уншиж, бичиж, бодож сурсан байдгаараа үеийн найзуудаасаа ялгардаг. Мөн манай цэцэрлэгийг төгссөн хүүхдүүд ихэвчлэн Шинэ Монгол, Олонлог, Сант зэрэг тэргүүний сургуулиудад шалгалт өгч тэнцэн ордог нь бидний ажлын үр дүнг харуулж байгаа үзүүлэлт юм. Бид эх оронч, зөв хүмүүжилтэй, эрүүл саруул ирээдүй хойчоо бэлтгэн хүмүүжүүлж байна.

-Нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдүүдийг үнэ төлбөргүй сурган хүмүүжүүлсэн гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?

-Манай “Үрэл Хотхон” цэцэрлэг нь 2017-2018 оны хичээлийн жилд элссэн нийт хүүхдийн 40 хувьд  зорилтот бүлгийн хүүхдүүдийг элсүүлж сурган хүмүүжүүлсэн байна. Энэ нь бидний өрх гэр, дүүрэг, цаашлаад улс эх орондоо тодорхой хувь нэмэр оруулж нийгмийн үүргээ гүйцэтгэсний илрэл юм.

-Танай цэцэрлэгийн бүртгэл хэзээнээс эхлэх вэ?

-Манай цэцэрлэг нь 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтээ авч байна.  2018 оны 08 сарын 15-ны өдрөөс эхлэн хичээллэх болно.

Хэрвээ та “Үрэл хотхон” цэцэрлэгт энхрий бяцхан үр хүүхдээ даатгаад санаа амар явахыг хүсвэл, хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл дараах хаягаар очиж уулзах буюу утсаар нь холбогдох боломжтой юм. “Үрэл хотхон” цэцэрлэгийн хамт олонд эрдэнэ болсон энхрий үрсээ сэтгэл тайван даатган үлдээгээрэй хэмээн эцэг эхчүүд та бүхнийг урьж байна.

Холбоо барих

•           Хаяг: СБД-ийн 11 хороолол Автоплазагийн урд /Дашчойлон хийдийн зүүн хойно/ “Үрэл хотхон” цэцэрлэг

•           Утас: 9969-7811, 8805-9195, 9910-0989

•           Цагийн хуваарь: 07:30-18:30

Мөн энэ фэйж хуудсаар зочлох боломжтой.  https://www.facebook.com/%D2%AE%D1%80%D1%8D%D0%BB-%D1%85%D0%BE%D1%82%D1%85%D0%BE%D0%BD-%D1%86%D1%8D%D1%86%D1%8D%D1%80%D0%BB%D1%8D%D0%B3-125551527788635/ 

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (66.181.*.*)
2018-08-15 14:20:17
Сарын төлбөр хэд вэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-16 12:32:20 - Гадаад
Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн таван этгээдэд цаазын ял төлөвлөжээ
2018-11-16 12:18:27 - Улс төр
Д.Эрдэнэбат: ЖДҮХС-аас зээл авсан сайд нартаа хариуцлага тооцвол ХХААХҮ-ийн сайдыг дэмжинэ
2018-11-16 12:14:15 - Энтертайнмент
“Галлериа Улаанбаатар” төв үүдээ нээлээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-16 11:52:00 - Улс төр
З.Энхболд: ЖДҮХС-гаас жинхэнэ жижиг, дунд үйлдвэрүүд гурван хувийн хүүтэй зээл авах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Ерөнхийлөгч төсөвт хориг тавилаа
2018-11-16 11:43:18 - Хууль
“Ultimate cycler” гэх цахим хуудсаар дамжуулан иргэдийг залилжээ
2018-11-16 11:29:47 - Боловсрол
Анагаах ухааны хөтөлбөртэй сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж байна
2018-11-16 11:28:38 - Улс төр
УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна
2018-11-16 11:06:27 - Эдийн засаг
Төрийн банк картаар үйлчлэгч байгууллагуудынхаа дунд “ШИЛДЭГ КҮБ 2018” ээлжит урамшуулалт аянаа зарлалаа
2018-11-16 11:03:05 - Спорт
Ц.Намуунцэцэг “Бухарест-2018” ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2018-11-16 11:02:41 - Эдийн засаг
28 сургуулийн номын санг тохижуулах ажил амжилттай үргэлжилж байна
2018-11-16 10:53:57 - Энтертайнмент
“Гоёл” наадамд Буриадын загвар өмсөгчид оролцоно
2018-11-16 10:45:31 - Нийслэл
УИХ-ын дарга “Нэхүүл”-үүдэд хариу өгчээ
2018-11-16 10:41:17 - Нийслэл
Арван төрлийн лавлагааг цахимаар авах боломжтой
2018-11-16 10:25:13 - Спорт
МУГТ С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдана
2018-11-16 10:20:18 - Улс төр
Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг өргөн мэдүүллээ
2018-11-16 10:12:47 - Улс төр
Томоохон хэргүүдийг хамтатган шалгах ХУУЛИЙНХНЫ НЭГДСЭН АЖЛЫН ХЭСЭГ байгуулагджээ
2018-11-16 09:26:18 - Нийслэл
П.Дэлгэрнаран: Уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл шаардах чухал ажлуудын эхлэл тавигдлаа
2018-11-16 08:11:51 - Байгаль Орчин
Улаанбаатарт 5 градус хүйтэн байна
2018-11-16 08:09:06 - Эдийн засаг
Ам.долларын ханш сүүлийн 14 хоногт ДӨРВӨН төгрөгөөр өсчээ
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-16 08:09:00 - Энтертайнмент
Монголдоо хонь, үхрийн өөхөн тосоор эко “САЙН” саван үйлдвэрлэж байна
2018-11-16 08:03:17 - Гадаад
UPI: Японы тагнуулууд Хойд Солонгосын төлөөлөгчидтэй Монголд нууцаар уулзав
2018-11-16 07:55:59 - Хууль
Амиа егүүтгэх тохиолдол ѳдѳрт 3-5 гарсаар байна
2018-11-16 07:45:02 - Энтертайнмент
Өнөөдөр хулгана өдөр
2018-11-15 18:13:17 - Улс төр
Сонгинохайрхан дүүргийн МАН-ын даргаар Х.Нямбаатар сонгогдлоо
2018-11-15 18:07:58 - Эрүүл мэнд
Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлгийн шинэ байртай боллоо
2018-11-15 18:01:16 - Гадаад
ИБУИНХУ-ын Цог жавхлант хатан хаанд ИЖБ-ээ өргөн барив
2018-11-15 17:16:31 - Орон нутаг
Баян-Өлгий аймагт төрийн өмч үнэгүйджээ
2018-11-15 16:58:26 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа
2018-11-15 16:55:58 - Нийслэл
Хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар 23 шаардлага хүргүүлжээ
2018-11-15 16:39:01 - Орон нутаг
“Залуусын төгөл”-тэй болов
2018-11-15 16:38:39 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилохыг дэмжсэн хариу өгчээ
2018-11-15 16:29:39 - Шар
Францын сүүлчийн Хатан хааны сувд, алмазан зүүлт 36 сая ам.доллараар зарагдаж, дээд амжилт тогтоов
2018-11-15 15:17:58 - Нийслэл
Түүх, археологийн хүрээлэнгийнхэн VIII-IX зууны үеийн эртний худаг илрүүлжээ
2018-11-15 14:53:01 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэнг томиллоо
2018-11-15 14:48:40 - Байгаль Орчин
Далайн гүнээс 8 м орчим урт амьд амьтан олж илрүүлжээ
2018-11-15 14:41:00 - Хууль
Амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурлын үеэр тайван жагсана
2018-11-15 14:40:29 - Орон нутаг
АНУ-ын ЭСЯ-ныхан Гашуунсухайтад ажиллажээ
2018-11-15 14:26:30 - Улс төр
Я.Санжмятав: ЖДҮХС-гаас бүлэглэн хулгайлах ажлыг хийгээгүй
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-15 07:53:30 - Хууль
Ч.Гэрэлхүү: Талийгаачийн найз залуу Нэмэхбаярыг яагаад барихгүй байна вэ
2018-11-15 07:59:27 - Улс төр
НЭРС: Засгийн Газрыг огцруулах бичигт ГАРЫН ҮСЭГ зурсан гишүүдийг зарлаж байна
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-13 15:43:16 - Улс төр
Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсгийн тоо 36-д хүрчээ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-15 11:31:24 - Улс төр
Ардчилсан намаас МЭДЭГДЭЛ гаргалаа
2018-11-13 08:52:29 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын дөрвөн гишүүнийг МӨНГӨ УГААСАН байж болзошгүй хэргээр шалгаж байна
2018-11-14 18:29:16 - Улс төр
ТАНИЛЦ: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Хаянхярваа, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нарын ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ дэмжихийг хүссэн албан бичгүүд
2018-11-14 16:58:50 - Улс төр
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө