С.Чинзориг: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулахаар боллоо

Түгээх    
2018-08-15 13:06:40 - Улс төр

-ШИНЭ АГЕНТЛАГ 35 ХҮНИЙ ОРОН ТООТОЙ АЖИЛЛАНА-

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт, мэдлэг нийгмийн аль ч түвшинд хангалтгүйн улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх алхам тутамд зөрчигдөж, нийгмээс гадуурхагдан, тусгаарлагдах хандлага ажиглагдсаар байгаа юм.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 61 дүгээр чуулганаар баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протоколд  Монгол Улс 2008 онд нэгдэн орж, уг конвенцийн үзэл баримтлалд тулгуурлан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг УИХ-аас 2016 онд баталсан. Уг хуулийн 40 дүгээр зүйлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенци, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр үндэсний хэмжээнд ажиллах хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бий болгохыг хуульчилсан байдаг. Энэ дагуу УИХ-ын 2018 оны зургадугаар сарын 21-ний 56 дугаар тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Шинээр байгуулагдаж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий  газрын чиг үүрэг, үйл ажиллагаа, бүтэц орон тооны талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодруулахад “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг манай яамны дэргэдэх Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар байгуулж нийт 35 орон тоотой ажиллуулахаар шийдвэрлэлээ. Агентлаг байгуулагдсанаар хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, нийгмийн үйлчилгээнд тэгш хамруулан хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэх чадвартай иргэдэд ажил хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, тэдэнд ээлтэй, хүртээмжтэй орчин, нийгмийн зөөлөн дэд бүтцийг бий болгох, тэдний нийгмийн хөгжил дэх оролцоог хангах талаар ихээхэн эерэг өөрчлөлт гарна гэж бид үзэж байгаа.  Тус газар нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилт, салбар дундын зохицуулалтыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, эрх чөлөөг ялгаваргүйгээр, бүрэн эдлэх нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон арга хэмжээг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулж хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар өмнө нь  Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн харьяанд ажиллаж байсан Протез, ортопедийн үйлдвэр, Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль, Сэргээн засах төв гэсэн улсын төсөвт гурван үйлдвэрийн газрын үйл ажиллагааг хариуцан ажиллах юм” хэмээсэн.  Үндэсний статистикийн газрын мэдээгээр Монгол Улсад 2017 оны байдлаар 103,630 буюу нийт хүн амын 3.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхийн 42 хувь нь ядуу байхад хөгжлийн бэрхшээлтэй гишүүнгүй өрхийн 18 хувь нь ядуу гэсэн судалгаа ч бий. Түүнчлэн, 15-59 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ердөө 28 хувь нь хөдөлмөр эрхэлдэг байхад хөгжлийн аливаа бэрхшээлгүй иргэдийн 69 хувь нь хөдөлмөр эрхэлдэг. Мөн 6-18 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 43 хувь нь бичиг үсэгт тайлагдаагүй бол хөгжлийн бэрхшээлгүй иргэдийн 4,0 хувь нь бичиг үсгийн мэдлэггүй байна. 

Б.БУРМАА

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 12

Зочин (202.131.*.*)
2018-08-17 17:39:37
эрхэм сайд аа. таны мэдлийн яамны харьяанд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт гэсэн 2 ч агентлаг вэб сайтан дээр чинь дурайгаад байж байна. энэ газрууд юу хийж чадахгүй болсон болоод 3-ххан сургуулийг удирдах 35 орон тоотой газар гаргаж ирэв ээ? ичиж цайна гэсэн ойлголт үгүй болжээ энэ төрд шургалсан мафийнханд

Зочин (27.123.*.*)
2018-08-15 14:56:03
Дараагийн засгийн газар хамгийн түрүүнд татан буулгах нэг агентлаг байгуулжээ.

Зочин (49.0.*.*)
2018-08-15 14:33:59
Амар амар тэр хүмүүсээс зугтах хэлбэрээр мөнгө угаах гэж байна. Бүхэл бүтэн яам нь ард түмнээ ангилж эхлэв.

зочин (66.181.*.*)
2018-08-15 14:23:05
Ерөнхий газар байгуулж 35 хүнд төсөв мөнгө хувиарлаж цалин хангамж эдэлүүлэх зэрэг ни хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар нөмөр нөөлөг болохгүй дарга нарт тал засаж тэдний арын хаалганы хүмүүст орон тоо бэлдэж өгч бгаан үнэн үү.жинхэнэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ тусалж дэмжсэн ажлын байр бэлдэж гаргаж өгсөн юм алга даа.хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгэм хамт олонтой хамт ажиллах сонирхолтой бгаа болохоос ерөнхий газар байгуулж өг гэж хэлээгүй болов уу.тэр гурван үйлдвэрлэлээ өргөтгөж шинэчилэхэд дэмжлэг үзүүлж хүмүүсээ ажлаар хангах болохоос биш ерөнхий газар байгуулж дарга даамалууд ажилтай.жинхэнэ ажил төрөл эрхлэх хүмүүс ажилгүй хэвээрээ үлдэж хоцорч бгаа юм биш үү

зочин (66.181.*.*)
2018-08-15 14:22:55

2018-08-15 14:22:48

2018-08-15 14:19:14

2018-08-15 14:19:00

2018-08-15 14:11:52
Бас л татвар төлөгчдийн мөнгөөр намын тавиулууд тэжээх нь дээ.Урьд нь яаж болоод байсым бээээээээээээ........

Зочин (27.123.*.*)
2018-08-15 14:02:52
Сэргээн засах төв-д оочёр дугаар ихтэй байхад дайраад хэвтэж биеэ борддог багш нар байгааг нэрлэвэл, 29 -р сургуулийн зургийн багш Дашдэндэв,Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвийн багш Б. Саранчимэг г.м

зочин (122.201.*.*)
2018-08-15 13:27:15
уг нь их хэрэгтэй л зүйл бна. олон жил л яригдсан даа. Гэсэн ч нам дагаж, даргад долдойддогуудын оромж болсон яамны орон тоо, төсвөөс гаргавал таарна. Манай улсын бүх яам, агентлагуудаар дүүрэн ажлаа мэдэхгүй, ярихаас цаашгүй, бичиг баримт боловсруулах, хичээл сургалт зохион байгуулахаас өөр дорвитой юм хийдэггүй, гарсан ганц нэг бодлогын чанартай ажлыг нь хуучин мэргэжилтэн буюу "захын хар гэрийнхэн" хийдэг, даргаас их зүйлгүй болчихсон, юм болвол хэвлэл мэдээлэл, тууз хайчлах гэдэг хөгийн тогтолцоо олон жилийн нүүр үзэж бгаа шүү дээ. Яамны бүтцийг багасгамаар юм. Хэдхэн цөөхөн чадвартай, юм хийж чаддаг мэргэжилтнүүд наад ажлыг чинь өлхөн аваад явчихна.

Зочин (27.123.*.*)
2018-08-15 13:22:55
Зөв бодлого эхлүүлэх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр барьсан ,төсөл хөтөлбөрийн мөнгө завшсан ТББ -уудыг аттестатчилахаас ажлаа эхэлнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2018-09-24 17:17:32 - Нийслэл
Нобелийн шагналт Эдвард Мозер: Тав, арван жилийн дараа альцгеймерийг эмчлэх арга нээгдэх байх
2018-09-24 17:11:57 - Энтертайнмент
ФОТО: Африкийн дүрвэгчид эх оронд маань төрж өссөн бол хичнээн сайхан бэ
2018-09-24 16:43:01 - Нийслэл
Эзгүй айл ухаж, алт мөнгө, үнэт эдлэлүүд хулгайлсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна
2018-09-24 16:28:19 - Спорт
БАКУ-2018: Ц.Насанжаргал тэмцээнээ өндөрлүүллээ
2018-09-24 16:02:58 - Нийслэл
“М Ойл” компанийг 500 мянган төгрөгөөр торгожээ
2018-09-24 15:55:58 - Спорт
ОУХМ Г.Алтанбагана вазари үнэлгээгээр яллаа
2018-09-24 15:42:32 - Эдийн засаг
БАЙР СУУРЬ: Банкны зээлийн хүү буурах боломжтой юу
2018-09-24 15:19:20 - Нийслэл
Ирэх сараас эхлэн дүрэм зөрчсөн жолоочийг иргэдийн мэдээллээр торгоно
2018-09-24 14:59:25 - Боловсрол
АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн тэтгэлэг зарлалаа
2018-09-24 14:04:30 - Нийслэл
Хүүхэд хулгайлсан Л.Отгончулууныг эрэн сурвалжилж байна
2018-09-24 14:02:31 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
2018-09-24 13:54:40 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-09-24 13:25:30 - Эдийн засаг
Хас банкны АТМ-ээр үйлчлүүлэхэд шимтгэл авдаггүй САЙН жишгийг бусад банкууд үлгэрлэе
2018-09-24 13:04:29 - Улс төр
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ОХУ-д айлчилж байна
2018-09-24 13:00:26 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн тэргүүн К.Лагардтай уулзав
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан
2018-09-24 12:15:17 - Спорт
ДАШТ: Манай хоёр бөх өнөөдөр зодоглоно
2018-09-24 12:01:12 - Байгаль Орчин
Хэрлэн, Онон голд живсэн байж болзошгүй иргэдийг эрэн хайж байна
2018-09-24 11:46:35 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-09-24 11:32:49 - Нийслэл
JCI Монгол байгууллагын XXI Үндэсний чуулган боллоо
2018-09-24 11:24:53 - Нийслэл
Нийслэлийн МАН-ын орон тооны бус дэд даргаар Х.Нямбаатар, Н.Учрал нар сонгогджээ
2018-09-24 11:23:04 - Шар
Монгол инженерүүд цахилгаан “Портер” бүтээжээ
2018-09-24 11:08:20 - Нийслэл
Зам тээврийн ослын улмаас гурван хүүхэд гэмтжээ
2018-09-24 11:07:11 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2530 төгрөгт хүрлээ
2018-09-24 10:13:56 - Орон нутаг
Ховд аймгийн Засаг даргаар Б.Дүгэржавыг томилжээ
2018-09-24 09:35:37 - Улс төр
Ерөнхий сайд конгрессын номын санд зочлов
2018-09-24 09:32:28 - Хууль
“Автомашингүй өдөр”-өөр зам тээврийн ослын дуудлага 40 хүртэл хувиар буурчээ
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-24 08:31:58 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2018-09-24 08:26:51 - Энтертайнмент
Ц.Мөнхсүх: Хүүхдийн 100 дахь “Nuclear steak” менюгээ шинэчлэн, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ
2018-09-24 08:08:34 - Хууль
Үндсэн хуулийн цэц ТОМ УУ, Улсын дээд шүүх ТОМ УУ!
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-24 08:07:33 - Эдийн засаг
Монгол Улсын хөрөнгө оруулалт ба бизнесийн орчин
2018-09-24 08:03:46 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-09-23 16:34:01 - Хууль
Төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд унахгүй
2018-09-23 16:21:15 - Энтертайнмент
Mongolia’s next top model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө“
2018-09-23 16:15:52 - Нийслэл
Шинэ нисэх онгоцны буудал ирэх жилийн тавдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэв
2018-09-23 15:58:52 - Спорт
Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг эхний ялалтаа авлаа
2018-09-23 15:51:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд зочилж, Монгол ном бүтээлтэй танилцав
2018-09-23 15:42:21 - Спорт
Намрын нээлтийн барилдаан энэ сарын 29-нд болно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан