С.Нацагдорж: Монгол орныхоо явж болох бүх газраар явж, зураглалыг нь “Google street view”-д оруулаад байна

Түгээх    
2018-08-16 08:20:22 - Энтертайнмент

Өөрийн карьер, бизнес, төслийн уналт, бүтэлгүйтэл, ялагдал түүнээс авсан сургамжийн тухай чин сэтгэлээсээ, үнэн бодитоор ярьдаг цуврал үйл ажиллагаа дэлхийн 80 гаруй орны 300 гаруй хотод сар бүр зохион байгуулагддаг. Тус үйл ажиллагаа өчигдөр Монголд зохион байгуулагдлаа. Тодруулбал, Л.Баярсайхан, Б.Энэрэл, С.Нацагдорж нарын аялагчид сонирхолтой, хөгжилтэй, бүтэлгүй түүхээ залуустай хуваалцаж, нөхөрсөг зөвлөгөө мэдээлэл хүргэсэн юм. 

-Энэхүү үйл ажиллагаанд оролцсон хамгийн сонирхолтой оролцогчийн нэг “Google street view” төслийг Монголд хэрэгжүүлэгч С.Нацагдорж байлаа. Тэрээр уг төслийг 2014 оноос манай улсад хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эх орныхоо өнцөг булан бүрийг дэлхий дахинд сурталчлан таниулах ажлыг гардан хийж яваа юм.

Өөрөөр хэлбэл, "Google street view"-д Монгол орны өнцөг булан бүрийн зураглалыг дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ “Google map” болон “search”, “youtube”-т холбосноор манай орны мэдээлэл ойлгомжтой хэлбэрээр гадаад, дотоодын тэрбум тэрбум хэрэглэгчид хүрч буй юм.

Монгол Улс энэхүү дэлхийн төсөлд нэгдсэн цагаас зураг авах үйл ажиллагааг С.Нацагдорж хариуцаж иржээ. Тэрээр төслийг Монгол Улсад анх хэрэгжүүлэхэд ямар бэрхшээлүүдтэй учирсан тухайгаа хуваалцсан юм.

-“GOOGLE” КОМПАНИЙ САНХҮҮЖИЛТЭЭР АНХНЫ ТӨСЛӨӨ ЭХЛҮҮЛСЭН-

Хамгийн түрүүнд манай улсад энэхүү төсөл анх хэрхэн хэрэгжих болсон талаарх түүхийг хуваалцахдаа, “Би программ зохиогч хүн. 40 нас хүртлээ компьютерийн ард сууж, залуу нас өнгөрсөн. 40 нас хүрээд аялъя гэж шийдээд аялж эхэлсэн. Дотор минь байнга бодогдож явдаг нэг зүйл бол дэлхийн том IT програмисттай уулзаж үзэх юмсан гэж боддог байлаа.

Нэг удаа англи найздаа хэлсэн чинь нэг өдөр “Монголд том хүн очих гэж байгаа. Чи тосч авах уу” гэж асуусан. “Би тэгье” гээд л яваад очсон чинь “Google” компанийг үүсгэн байгуулагч Эрик Шмидт хүрэлцэн ирсэн байсан. Тэд Монголд ирээд хоёрхон газар очсоны нэг нь Гандан. Ганданд очоод тэд “Танай улсад үйлдвэр хөгжөөгүй, нутаг усаа ямар сайхан хамгаалсан юм бэ. Үүний нууц нь юу вэ” гэж асуусан.

Үүний дараа Тэрэлжид очоод Монгол орны байгалийн сайхныг биширсэн. Тэр хүн “Танай улс орныг үүргэвчтэй, үүргэвчгүй олон мянган залуус ирж сонирхох ёстой. Ингэхийн тулд бид зургийг нь авч үзүүлэх ёстой юм байна” гэсэн санаа хэлсэн. Үүний дагуу намайг чи “street view” хийх үү гэж асуусан. Би хийнэ л гэж хариулснаар “Google” компаний санхүүжилтээр анх энэ төслийг эхлүүлсэн юм.

-2015 оны аравдугаар сараас эх орныхоо хойноос урагш, зүүнээс баруун зүг рүү чиглэн явж, эх орныхоо зургийг авч эхэлсэн. Зураг авалт дөрвөн жилийн турш үргэлжиллээ. Саяхан ч бас яваад ирж байна. “Google map” руу ороход шар хүн бий. Тэр хүнийг хулганаар ийш тийш зөөвөрлөхөд хөх замууд гарч ирнэ. Тэр бол миний явсан газрууд юм. Мэдээж би хүссэн газраа очиж, хүссэн зургаа аваад байж болохгүй. Бүх зүйлийг, бүх маршрутыг “Google” компани хянаж байдаг.

-Ингэхийн тулд Засгийн газартай хамтран ажиллах шаардлага тулгарсан. Үүний дагуу холбогдох хүмүүстэй уулзаж ярилцахад сайн ойлгохгүй, хүлээж авахгүй байх тохиолдол гарсан. Зарим нь юуны зураг аваад байгаа юм бэ, нууц мэдээллийн зураг авах юм биш биз дээ гэх хардлага ч гарсан шүү.

Үүний дараа би тухайн үеийн БОАЖЯ-нд очиж, олон гэр бүлийг төсөлд хамруулах, Монгол эх орноо сурталчлах гэрээ байгуулсан. Ингээд гэрээ байгуулсан учир надад хариуцлага үүрүүлж, зургаан сая төгрөг өгсөн ч түүнийг нь бензинд зарцуулсан (инээв.сурв). Замын зардал үүнээс ч их гарсан л даа” хэмээн ярилаа. Бид түүнтэй үргэлжүүлэн ярилцлаа.

-ХӨВСГӨЛ ДАЛАЙ, МОНГУШЫН ХАВЦАЛ, АЛТАЙ ТАВАН БОГД, СЫРГЛЫН ГОЛ, НӨМРӨГ УУЛ, БУЙР НУУР ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ-

-Зураг авалтын хамгийн анхны гараагаа хаанаас, хэзээ эхэлж байсан бэ?

-Зураг авалтын хамгийн анхны гараагаа Улаанбаатар хотын төв талбайгаас эхэлсэн. Гудамж бүрээр явж, нийслэлийн 80 гаруй хувийн зургийг авсан.

-Хүндрэл бэрхшээл олон тохиолдож байв уу?

-Олон бэрхшээлтэй тулгарсан. Хамгийн анхны бэрхшээл бол манай нийслэлийн гудамжны хаягжилт байсан. Хүмүүсээс гэрийн хаягийг нь асуухад Чингэлтэй дүүрэг, тэддүгээр хорооны тэдийн тэдэн тоот гэж хариулдаг. Энэ бол зөвхөн оршин суух хаяг буюу сонгууль өгөх, тэтгэвэр тогтоолгох, хүүхэд бүртгүүлэхэд хэрэг болно (инээв.сурв). Үүний эцэст бид яагаад гудамжуудаа тодорхой нэрлэж, түүнийгээ хаягаараа хэлж заншдаггүй юм бол оо гэж бодсон. Хөдөө явж байхад ч мөн ялгаагүй адилхан. Нэг газар асуухад өөдөөс тэнд нэг уул бий, тэр уулын хажууд худаг бий, худаг өнгөрөөд жалга уруудаад, дахиад нэг уул даваад очно гэж хэлэх жишээтэй. Гэтэл “Google”-д ийм ойлголт байхгүй шүү дээ. Гудамжныхаа зургийг аваад “Google maps”-д оруулдаг ч гудамжны нэршил тодорхой бус байдаг. Бид гудамжийг нэршлээр нь яриад сурчихвал, ямар ч таксины жолооч “Google maps”-аа гаргаад, гудамжийг чинь хараад олоод авааччихна. Та “Тэр улаан байшингийн хажууд байдаг, шар байшин хүүхээ” гэж хэлэх шаардлага байхгүй.

-Нөгөө талаар та бүхний авч оруулсан зураг дахь байшин барилга, гудамж янз бүрээр өөрчлөгдвөл яах болж байна вэ?

-“Google maps” хоёр жил тутамд шинэчлэгдэж байдаг. Яагаад гэвэл хоёр жилийн өмнө ирж байсан газрын чинь байшин байхгүй болоод, оронд нь өндөр шилэн байшин сүндэрлэчихсэн байх учраас тэр юм. Гадаад улс орнууд руу аялдаг манай залуучууд гудамж, нэршлээр нь асуудалгүй олоод оччихдог байх. Харин гадаад хүмүүс Монголд ирээд балрах тохиолдол их гардаг юм билээ. Ажил үүргийнхээ дагуу зураг аваад явж байхдаа эх орныхоо үзэсгэлэнт сайхан байгалийг харж биширсэн шүү. Хөвсгөл далай, Монгушын хавцал, Алтай таван богд, Сыргалын гол, Нөмрөг уул, Буйр нуур үнэхээр гайхалтай.

-Хөдөө хээр явахдаа олон сонирхолтой үйл явдлуудтай учирч байсан болов уу. Түүнээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Хөдөө орон нутгуудаар явж байхад олон сонирхолтой үйл явдал тохиолддог. Тухайлбал, хээр явж байтал 10 гаруй насны хэвлүүхэн хүү морио услаад зогсож байхтай таарсан юм. Хүүгээс би “Ахын дүү, энэ зам хаа хүрэх вэ” гэж асуутал  Энд л хүрнэ ш дээ” гэж хариулсан (инээв.сурв). Тэр нь “Google”-д тэмдэглэгдээгүй зам байсан. Ой хээрээр явахад ч олон зүйл тохиолдоно. Би өмнө урьдчилаад амьтан ирвэл биеэ хэрхэн хамгаалах тухай уншсан. Аливаа амьтан өөрөөсөө өндөр амьтнаас айгаад зугтдаг гэж байна лээ. Тиймээс би юм л бол бушуухан модны дэргэд зогсчихдог байсан. Нэгэн статистик судалгаа хийж үзсэн. Отгонтэнгэр ууланд авирч, орой дээр нь гарч үзсэн л дээ. Гэхдээ дахиж хэзээ ч ууланд авирахгүй гэж бодсон шүү. Ууланд авирдаг хүмүүс хамгийн урт насалдаг гэдэг юм билээ. Тэгэхээр аль болох үүргэвчээ үүрээд явган явж, алхаж байхыг л зөвлөж байна. Өдий 60 хүрчихсэн ч миний амьдралд нэгээхэн хуудас нээгдэж байна. Та нар оройтоогүй.

-Компанийн дараагийн ажил юу вэ?

-Тус компани бизнес хийх боломжийг бүрдүүлнэ. Удахгүй эхлэх гэж байна. “Google” өөрөө дэрхийн өнцөг булан бүрийн үзэсгэлэнт байгалийн зураг цуглуулдаг. Мөн өмнө нь цуглуулсан архив зургуудаараа музей байгуулах гэж байгаа юм билээ. Тэндээс хүмүүс түүх харж болно. Тэр гудамж өмнө нь ямар байсан, одоо ямар болсон гээд л харьцуулж харна. Хүн бүр зураг хийж “Google”-д тэмдэглэх эрхтэй. Мөн шинэ бизнесийн санаагаа ч тэмдэглэх боломжтой.

-Зураг оруулахын тулд дагаж мөрдөх шаардлага бий юу?

-Энд нэг л хатуу дүрэм байдаг. 360 зураг болон өөр ямар ч зурганд хүний зураг оруулж болдоггүй. Тухайн хүн хэдэн жилийн дараа байхгүй болох, муухай гарчихаж гэж уурлах олон асуудал гарах учраас тэр юм. 

-Зарим иргэд, “Google maps”-т гэр орныхоо хаяг байршил оруулах зэрэг нь эрсдэл дагуулах уу. Ер нь “Google maps”-т сул тал гэж бий юу?

-Огтхон ч эрсдэлтэй биш.

ОХУМ Л.БАЯРСАЙХАН: “ЧАДАХГҮЙ” ГЭХ ҮГИЙГ ХӨТӨЧДӨӨ ХЭЛЭХ ГЭЖ
ДОТРОО ӨӨРӨӨ ӨӨРТЭЙГЭЭ 100 УДАА ЯРИЛЦСАН-

Хавдар судлалын үндэсний төвийн эмч, альпинист, ОУХМ Л.Баярсайхан Щвейцарийн Маттерхорн ууланд авирахад хэрхэн сэтгэл зүйн ялагдалд орсон тухайгаа ярилаа. Ингээд түүний яриаг нэмэлт хачиргүйгээр хүргэж байна. Тэрээр хэлэхдээ “2003 онд ТВ5 телевизээр “Жаргалан” нэртэй эрүүл мэндийн нэвтрүүлэг хөтөлдөг байсан юм.

Тухайн үед нэвтрүүлэгтээ Монголын хамгийн том эмч нарыг урьж оролцуулж, олон өвчин эмгэгийн тухай ярина. Нэвтрүүлгийн төгсгөлд “За энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ” гэх асуултад бүгд “Спортоор хичээллэх, хөдөлгөөн хийх, ууланд алхах” гэх мэт нэг л хариултуудыг хэлж байсан. Ингээд нэг л өдөр би өөрөөсөө эхлэхээр шийдсэн. 2006 оноос эхлэн бүтэн сайн өдөр бүр Богд уул руу явдаг болсон юм. Тэр цагаас хойш 12 жил тасралтгүй уулаар явчихсан байна.

Монголын анхны “Нiking club”-ыг байгуулж байсан юм. Таван жил уулаар явсныхаа дараа би 47 насандаа буюу 2012 оны тавдугаар сард Эверэстийн оргилд зогсож байсан. Та бүхэнд бүгдэд ийм боломж бий. Би арван жилийн сурагч байхдаа спорт сонирхдоггүй, сагс волейбол ч тоглож чаддаггүй хүүхэд байсан. Одоо бол жирийн нэгэн эмч хүн.

Гэвч би нэг л өдөр дэлхийн долоон гайхамшгийн нэг болох, хүний гараар бүтээгдээгүй 4478 метрийн өндөрт орших Щвейцарийн “Маттерхорн” уулан дээр зогсож байсан. Энэ уул хүнд авиралтаараа дэлхийд долдугаар байрад ордог. 500 гаруй уулчны амийг авсан хэцүү уул юм билээ. Миний хувьд анх зургийг нь хараад шууд л дурласан. Тэр цагаас хойш явж үзэх юмсан гэх бодол төрж, өдөр бүр мөрөөддөг болсон.

2012 оны есдүгээр сард энэ уулын авиралтаа эхлүүлсэн юм. Ингэхдээ хамгийн мундаг хөтчийг нь сонгож хамт явсан. Тэр хүн миний авиралттай нийлээд 184 дэх удаагаа тэр уулангд гарсан гэж байна лээ” хэмээн ярилаа.

Мөн тэрээр авиралтаа эхлүүлсний дараа сэтгэл зүйн ялагдалд бүрэн орж, замын голоос буцах шийдвэрт хүрсэн ч хөтөчдөө хэлж чадахгүй явсаар нэг л мэдэхэд уулын оргилд гарчээ. Энэ тухайгаа тэрээр “Намайг дагуулж явсан хөтөч маш хурдтайгаар уулын оргил руу зогсолтгүй тэмүүлж байсан. Тэр хурдад нь би чирэгдэж эхэлсэн. Үнэнийг хэлэхэд дээш авирч байхад надад “Би чадахгүй юм байна. Цаашаа үргэлжлүүлэхгүй” гэх үгс дотор минь буцалж байсан. Тэр “чадахгүй” гэх үгийг хөтөчдөө хэлэх гэж дотроо өөрөө өөртэйгээ 100 удаан ярилцсан байх шүү.

Яг одоо л больё гэдгээ хүлээн зөвшөөрч, сэтгэл зүйдээ аль хэдийнэ ялагдсан ч амаараа түүнийгээ хэлж чадахгүй байсан. Ингэж явсаар нэлээдгүй км замыг туулсан. Ингээд хэсэг амсхийх зуураа оргилд нь арай ойрхон ирчихсэн юм шиг мэдрэмж төрсөн. Энэ мэдрэмжээ дагаад жаахан л гүрийгээд үзье гээд зүтгэхэд оройд нь гарчихсан байсан. Энэхүү ууланд ихэвчлэн 6-7 цагийн турш авиралт хийж, орой дээр нь гардаг юм билээ. Бид хоёр орой дээр нь гараад цаг харахад ердөө 3 цаг 50 минут зарцуулсан байсан.

Авиралт бүрийг би нарийн тооцоолдог. Харин Маттерхорн уулын авиралтад би өөрийгөө удирдаж, юу ч тооцоолж чадаагүй. Эргээд бодоод байхад Эверэстийн оргилд гараад, өөрийгөө мундаг гээд бодчихсон эрчээрээ энэ уул руу давхиад оччихсон юм байна лээ л дээ (инээв.сурв). Уулын оргилд гараад миний оюун санаанд юу ч бодогдоогүй. Жингүйдэж байгаа юм шиг байдалд орчихсон.

Яг үнэндээ тархинд юу ч орж ирдэггүй юм байна. Ингээд л оргилд нь 20 минут сууж хүчээ нөөгөөд буцаад буусан. Буухдаа “Би ингээд л нисэж үхэх нь ээ. Амьдрал ингээд дуусаа. Аан үхвэл үхнэ л биз дээ. Юуг нь бодоод санаа зовоод байдаг юм бэ. Үхэх шиг амархан юм юу байх вэ дээ” гэх мэтийн бодлууд толгой дотор эргэлдсэн. Энэ нь өөрөө өөртэйгээ тэмцэж байгаа миний дотоод тэмцэл байсан. Энэ спортын нэг тал нь ердөө л энэ. Гэвч бууж ирсний дараа “Дахиад авирна” гэдэг үг миний амнаас гарсан” хэмээн ярьсан юм.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 34

Батбурэн (122.201.*.*)
2018-08-25 19:02:48
Сыргал гол Баян Улгий аймгийн Цэнгэл суманд байдаг юм байна Юм узэж нуд тайлсан хунийг битгий буруутга

Зочин (122.201.*.*)
2018-08-17 02:48:16
юм үзээгүй мэдлэггүй коммунист хүмүүс дандаа тагнуул нууц задаруулна гэж сэтгэдэг.дэлхий газрын зураг байшингийн байрлалаар тагнуул хийхээ болиод олон жил болсон.хүсвэл таны эхнэрийг хэний дор бгааг хаана хэзээг ч хардаг болоод удаж бна.ягдаа зоригийн аллагын ч дүрсийг харж чадна.үр дүнгүй зардал. газрын зураг орсанд баярлалах

Зочин (122.201.*.*)
2018-08-17 02:39:20
юм үзээгүй мэдлэггүй коммунист хүмүүс дандаа тагнуул нууц задаруулна гэж сэтгэдэг.дэлхий газрын зураг байшингийн байрлалаар тагнуул хийхээ болиод олон жил болсон.хүсвэл таны эхнэрийг хэний дор бгааг хаана хэзээг ч хардаг болоод удаж бна.ягдаа зоригийн аллагын ч дүрсийг харж чадна.үр дүнгүй зардал. газрын зураг орсанд баярлалах

Зочин (43.242.*.*)
2018-08-17 02:15:55
Монгол орны гадаргын ус хэмээх номонд сыргалын гол гэж гадаад нэртэй гол мөрөн нуур цөөрөм даанч алга байна.

Zochin (122.201.*.*)
2018-08-17 01:43:04
Natsagdorj guai ih hudulmurch, ehelsen ajlaa duusaj, etsiig n uztel zogsdoggui hun yum bilee..

Зочин (43.242.*.*)
2018-08-17 01:23:56
Газар усны нэрийг Монгол нэрээр нь бичиж түүхэнд үлдээн үү!.Миний бодлоор сыргалын гол гэж Монголын газар зүйн зурагт байхгүй болов уу?Алтай таван Богдоос эх авдаг Ховд гол .Сагсайн гол гэж байдаг байх шүү.Одоо Баян-Өлгий аймагт газар нутгийн нэр маш их өөрчилсөн байдаг.Би хилийн цэрэгт алба хааж байсан сэтгэгдлээ танд үлдээлээ. Газар нутгийн уул усны нэрийг олон түмэндээ зөв бичиж тэмдэглэх нь зүйтэй.

Зочин (103.229.*.*)
2018-08-16 18:35:31
зам дагуу нүхэн жорлонг бас оруулаарай:

Зочин (103.229.*.*)
2018-08-16 18:35:31
зам дагуу нүхэн жорлонг бас оруулаарай:

Алтангэрэл (59.153.*.*)
2018-08-16 14:55:19
Одоо мэдээлийн технологи хѳгжѳѳд хүмүүс дрон, гар урас бусад тѳхѳѳрѳмжѳѳр зураг авч байна. Мѳн бид тѳрѳл бүрийн GPS ашиглан орон нутагт явж байна. Бид техникийн ололтыг ѳргѳн ашиглах хэрэгтэй. Гол нь Тѳр нь дэмжиж нэгдсэн бодлогоор хангаж ажиллах асуудал алга учир янз бүрийн шүүмжлэл гарах нь зѳв. Уг нь Мэдээллийн технологи хариуцсан газрууд байгааг мэдэхгүй байна. Тэд унтаж байна. Тэгээд яах вэ?

Ццц (27.123.*.*)
2018-08-16 14:04:45
Монголд гадаад нэртэй гол үгүй байх шүү Хил даваад явчих уу

Зочин (202.179.*.*)
2018-08-16 13:53:23
Uul ni SHAR GOL gesen Mongol ugiig har elegyn buruu humuus zoriud Syrgal gej guivuulj bgaa uym. Er ni manai Mongolchuud gazar nutagaa hamgaaldaggui. oorsdyn tuuuhee meddeggui. Tiimees har har elegyn humuus Mongolchuud-g Uker Mongol gej doromjildog ni nuuts bish ee!!!! Tuuhee sudla.

Иргэн (66.181.*.*)
2018-08-16 13:17:01
СЫРГАЛ ГОЛ ЮМ УУ ? ХООЛОЙ ГЭДЭГ ЮМ УУ? ИЙМ ДАЛАЙЦТАЙ АЖИЛ ХИЙДЭГ ХҮН ГАЗАР УСАА УНАГАН МОНГОЛ НЭРЭЭР НЬ НЭРЛЭЖ БАЙМААР ЮМ .

Иргэн (66.181.*.*)
2018-08-16 13:16:46
СЫРГАЛ ГОЛ ЮМ УУ ? ХООЛОЙ ГЭДЭГ ЮМ УУ? ИЙМ ДАЛАЙЦТАЙ АЖИЛ ХИЙДЭГ ХҮН ГАЗАР УСАА УНАГАН МОНГОЛ НЭРЭЭР НЬ НЭРЛЭЖ БАЙМААР ЮМ .

Зочин (222.229.*.*)
2018-08-16 13:04:58
Mapping tusgai zuvshuirultei hiigddeg uil ajillagaa, huuliaraa. Google view ed nar uls ornuudiin sovereigntyg ul toomsorloj ogch bnda. Heden togrog uzuulbel ene metiin ovgon haana ch garna l daa.

Зочин (203.217.*.*)
2018-08-16 12:37:21
Мэдээллийн нууцаа хадгалья гэж бодоод Google, Facebook, Twitter г.м гадаадийн бүх програмыг хаачихвал дээр юм биш үү.

Зочин (203.217.*.*)
2018-08-16 12:37:09
Мэдээллийн нууцаа хадгалья гэж бодоод Google, Facebook, Twitter г.м гадаадийн бүх програмыг хаачихвал дээр юм биш үү.

Зочин (202.21.*.*)
2018-08-16 12:26:25
Франц хүртэл байдаг шүү дээ энэ хүмүүс өөрсдөө юу ч хийхгүй юу ч ашиглаж үзээгүй байж юм л бол шүүмжлэх юм. Энэ хийсэн улс та нараас ухаантай улс байгаа. Элдэв юм бичиж мэдэмхийрээд байгаа улс жаахан юм унш юм сур. Харанхуй бүхэн гэгээрэх болтугай.

Зочин (27.123.*.*)
2018-08-16 12:03:06
Япон, Европ, Австрали гээд бүгд Street View-d бадаг . Тэд бүгд эх орноо зарсан уу. Тэнэг Монголчууд хаалттай улс л болох гээд зүтгэх юм.

Зочин (27.123.*.*)
2018-08-16 12:03:02
Япон, Европ, Австрали гээд бүгд Street View-d бадаг . Тэд бүгд эх орноо зарсан уу. Тэнэг Монголчууд хаалттай улс л болох гээд зүтгэх юм.

Зочин (27.123.*.*)
2018-08-16 12:02:49
Япон, Европ, Австрали гээд бүгд Street View-d бадаг . Тэд бүгд эх орноо зарсан уу. Тэнэг Монголчууд хаалттай улс л болох гээд зүтгэх юм.

Зочин (202.179.*.*)
2018-08-16 11:37:08
Мэдээлэл хадгалах ашиглах эрхийн талаар нэг хуультай болох зайлшгүй шаардлага байна.

Зочин (202.179.*.*)
2018-08-16 11:36:24
Урвагчийн дайны ажил хийсэн байна. гэхдээ та нар эхнийх нь биш л дээ. Зөндөө хүмүүс хууль бусаар мэдээлэл зардаг.

Зочин (202.179.*.*)
2018-08-16 11:34:53
Нөгөө талаар гүүглэд монголын газрын бүх мэдээлэл өгсөнд баярлаад байх зүйл биш.

Зочин (202.179.*.*)
2018-08-16 11:33:47
Зөвшөөрөл авч авах авахгүй газраа мэдэж явсан гэж найдъя. Манайд мэдээллийн талаар хууль байдаг ч юм уу. Уг нь байдаг бол гүүглэ уг нь мэдээлэл гаргахгүй айл байшингийн зургийг дарж оруулдаг.

Зочин (203.91.*.*)
2018-08-16 11:19:04
Niisleliin 80 garui huvi oroogui ee minii uzeh gesen gudamjnuud oroogui bsan. Asar ih sanhuujilt avaad haltuurdahgui yi

Зочин (202.55.*.*)
2018-08-16 10:38:54
Маш зөв мэдээ байна. Ийм настай хүн энэ төслийг эхлүүлсэн юм уу?

Tseveensuren (64.119.*.*)
2018-08-16 10:32:55
Sain u.Naizdaa amjilt khusie.

ЖЖ (103.111.*.*)
2018-08-16 10:24:13
НАЦАГДОРЖ АХААР БАХАРХАЖ БАЙНАА ТА БОЛ МУНДАГ ХҮН. ТАНЬД АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ

irgen (43.250.*.*)
2018-08-16 10:21:22
мундаг хүмүүс юмаа. Нэрээ 40 хүрээд 60 хүрээд амьдрал эхэлдэг гэж үнэн шүү дээ. Өөр өөрийн гэсэн онцлогтой мундаг сайхан хүмүүс байна. Залуу хүн зүгээ сууж боохгүй гэдэг нэгэн ухаарал авлаа. барялалаа

Зочин (43.228.*.*)
2018-08-16 09:55:15
Яг үнэндээ наадах чинь гэмт хэрэгтнүүдэд тухайн обьектоо судлах сайхан бэлэн хоол болж байгаа юм даа, хувь хүмүүсийн гэр орон байшин савыг ингэж ямар ч хязгаарлалтгүй зөвшөөрөлгүй зурагий нь авч болж байгаа юм уу? Монголын бүх өнцөг булан бүрийн зурагийг авна гэнэ үү, энэ арай л дэндэнэ шүү, жаахан хязгаартай байх хэрэгтэй шүү.

Аро (122.201.*.*)
2018-08-16 09:42:42
Хотгор Шанага Цагаан суварга орсон уу кк Ямар байгаад ямар болжуу үр хүүхэд минь хараг

Зочин (59.153.*.*)
2018-08-16 09:38:07
Iim medee l humuust hurgej baimaar baihiin. Medeemn sitiin medee suuld ih muuhai bolson shvv

Зочин (103.206.*.*)
2018-08-16 09:33:52
Баярсайхан эмч мундаг эмч, мундаг зохион байгуулагч, санаачлагч шүү

Urnaa (103.26.*.*)
2018-08-16 09:26:46
Ene ih zow medeedel hureglee.Ene chini ooroo mash tom tosol Mongolin huwid gadaadad oorsdiigoo surtalchilah mash tom bolomj..uunees gadna ih zuil bii.Demii shar medeenii araas hootsoldohoor bolj baigaa zuilsee ingej niitlej bichij baiwal saihan baina.Bayrallaa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-16 12:32:20 - Гадаад
Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн таван этгээдэд цаазын ял төлөвлөжээ
2018-11-16 12:18:27 - Улс төр
Д.Эрдэнэбат: ЖДҮХС-аас зээл авсан сайд нартаа хариуцлага тооцвол ХХААХҮ-ийн сайдыг дэмжинэ
2018-11-16 12:14:15 - Энтертайнмент
“Галлериа Улаанбаатар” төв үүдээ нээлээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-16 11:52:00 - Улс төр
З.Энхболд: ЖДҮХС-гаас жинхэнэ жижиг, дунд үйлдвэрүүд гурван хувийн хүүтэй зээл авах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Ерөнхийлөгч төсөвт хориг тавилаа
2018-11-16 11:43:18 - Хууль
“Ultimate cycler” гэх цахим хуудсаар дамжуулан иргэдийг залилжээ
2018-11-16 11:29:47 - Боловсрол
Анагаах ухааны хөтөлбөртэй сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж байна
2018-11-16 11:28:38 - Улс төр
УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна
2018-11-16 11:06:27 - Эдийн засаг
Төрийн банк картаар үйлчлэгч байгууллагуудынхаа дунд “ШИЛДЭГ КҮБ 2018” ээлжит урамшуулалт аянаа зарлалаа
2018-11-16 11:03:05 - Спорт
Ц.Намуунцэцэг “Бухарест-2018” ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2018-11-16 11:02:41 - Эдийн засаг
28 сургуулийн номын санг тохижуулах ажил амжилттай үргэлжилж байна
2018-11-16 10:53:57 - Энтертайнмент
“Гоёл” наадамд Буриадын загвар өмсөгчид оролцоно
2018-11-16 10:45:31 - Нийслэл
УИХ-ын дарга “Нэхүүл”-үүдэд хариу өгчээ
2018-11-16 10:41:17 - Нийслэл
Арван төрлийн лавлагааг цахимаар авах боломжтой
2018-11-16 10:25:13 - Спорт
МУГТ С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдана
2018-11-16 10:20:18 - Улс төр
Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг өргөн мэдүүллээ
2018-11-16 10:12:47 - Улс төр
Томоохон хэргүүдийг хамтатган шалгах ХУУЛИЙНХНЫ НЭГДСЭН АЖЛЫН ХЭСЭГ байгуулагджээ
2018-11-16 09:26:18 - Нийслэл
П.Дэлгэрнаран: Уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл шаардах чухал ажлуудын эхлэл тавигдлаа
2018-11-16 08:11:51 - Байгаль Орчин
Улаанбаатарт 5 градус хүйтэн байна
2018-11-16 08:09:06 - Эдийн засаг
Ам.долларын ханш сүүлийн 14 хоногт ДӨРВӨН төгрөгөөр өсчээ
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-16 08:09:00 - Энтертайнмент
Монголдоо хонь, үхрийн өөхөн тосоор эко “САЙН” саван үйлдвэрлэж байна
2018-11-16 08:03:17 - Гадаад
UPI: Японы тагнуулууд Хойд Солонгосын төлөөлөгчидтэй Монголд нууцаар уулзав
2018-11-16 07:55:59 - Хууль
Амиа егүүтгэх тохиолдол ѳдѳрт 3-5 гарсаар байна
2018-11-16 07:45:02 - Энтертайнмент
Өнөөдөр хулгана өдөр
2018-11-15 18:13:17 - Улс төр
Сонгинохайрхан дүүргийн МАН-ын даргаар Х.Нямбаатар сонгогдлоо
2018-11-15 18:07:58 - Эрүүл мэнд
Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлгийн шинэ байртай боллоо
2018-11-15 18:01:16 - Гадаад
ИБУИНХУ-ын Цог жавхлант хатан хаанд ИЖБ-ээ өргөн барив
2018-11-15 17:16:31 - Орон нутаг
Баян-Өлгий аймагт төрийн өмч үнэгүйджээ
2018-11-15 16:58:26 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа
2018-11-15 16:55:58 - Нийслэл
Хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар 23 шаардлага хүргүүлжээ
2018-11-15 16:39:01 - Орон нутаг
“Залуусын төгөл”-тэй болов
2018-11-15 16:38:39 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилохыг дэмжсэн хариу өгчээ
2018-11-15 16:29:39 - Шар
Францын сүүлчийн Хатан хааны сувд, алмазан зүүлт 36 сая ам.доллараар зарагдаж, дээд амжилт тогтоов
2018-11-15 15:17:58 - Нийслэл
Түүх, археологийн хүрээлэнгийнхэн VIII-IX зууны үеийн эртний худаг илрүүлжээ
2018-11-15 14:53:01 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэнг томиллоо
2018-11-15 14:48:40 - Байгаль Орчин
Далайн гүнээс 8 м орчим урт амьд амьтан олж илрүүлжээ
2018-11-15 14:41:00 - Хууль
Амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурлын үеэр тайван жагсана
2018-11-15 14:40:29 - Орон нутаг
АНУ-ын ЭСЯ-ныхан Гашуунсухайтад ажиллажээ
2018-11-15 14:26:30 - Улс төр
Я.Санжмятав: ЖДҮХС-гаас бүлэглэн хулгайлах ажлыг хийгээгүй
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-15 07:53:30 - Хууль
Ч.Гэрэлхүү: Талийгаачийн найз залуу Нэмэхбаярыг яагаад барихгүй байна вэ
2018-11-15 07:59:27 - Улс төр
НЭРС: Засгийн Газрыг огцруулах бичигт ГАРЫН ҮСЭГ зурсан гишүүдийг зарлаж байна
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-13 15:43:16 - Улс төр
Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсгийн тоо 36-д хүрчээ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-15 11:31:24 - Улс төр
Ардчилсан намаас МЭДЭГДЭЛ гаргалаа
2018-11-13 08:52:29 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын дөрвөн гишүүнийг МӨНГӨ УГААСАН байж болзошгүй хэргээр шалгаж байна
2018-11-14 18:29:16 - Улс төр
ТАНИЛЦ: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Хаянхярваа, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нарын ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ дэмжихийг хүссэн албан бичгүүд
2018-11-14 16:58:50 - Улс төр
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө