Улсын Онцгой комиссын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

Түгээх    
2018-08-16 12:25:15 - Орон нутаг

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг  долоо, наймдугаар сард тохиолдсон үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаа өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, аймгуудын Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгч, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор орон нутагт ажиллаж байна.

Ажлын хэсэг өнөөдөр Төв аймгийн Борнуур суманд ажиллалаа. Тус сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн долдугаар сарын 16-17-ны өдөр орсон усархаг борооны улмаас уруйн үер бууж, 100 айл өрхийн хашаа, байшин, 12 аж ахуйн нэгж, байгууллагын барилгын зоорийн давхар усанд автаж, 15 бог мал хорогдон, орон нутгийн чанартай “Шавартайн” гүүрийн тулгуур баганад суулт үүсч, сумын төвийн хатуу хучилттай 0.5 км зам эвдэрсэн байна.  Энэ үеэр  усанд автсан гурван айл, өрхийг нүүлгэн шилжүүлж, Улаанбаатар-Дархан чиглэлийн улсын чанартай автозам дээр үүссэн 45 тн лаг шороо, хог, чулууг цэвэрлэж, сэтэрсэн далан, эвдэрсэн замыг сэргээн засварлах ажлыг 100 гаруй хүн, 30 орчим техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэжээ.  Мөн “Шавартай гүүр”-ийг хаасантай холбогуудан Борнуур сумын чиглэлд түр зам барьж,  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилласан.  Цаашид Борнуур сумын төвийн 0,520 га авто замыг сэргээн засварлах ажлын 286,2 сая төгрөг, Шавартайн гүүрийг шинээр барих 1540,0 сая төгрөгийг шийдвэрлэж өгөхийг Улсын Онцгой комиссоос хүслээ.

Харин өвөлжилтийн нөхцөл байдлын талаар энэ онд аймгийн аюулгүй нөөцөд 380 тн өвс, 150 тн тэжээл, сумын аюулгүй нөөцөд сум бүр 100 тн өвс, 50 тн тэжээл нөөцлөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн хадлангийн 39 салаа Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Дорнод, Хэнтий аймагт гарч эхэлсэн.  Түүнчлэн аймгийн хэмжээнд гар тэжээл бэлтгэх ажлыг бүх нийтийн аян болгон өрнүүлээд байгаа гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин аймаг, орон нутгийн удирдлагуудад,  Борнуур сумын эвдэрсэн гүүрийг орон нутгийн аж, ахуйн нэгж, байгууллага хямд өртөгөөр барьж байгуулах санал байгаа бол түүний тооцоог нарийвчлан гаргаж, тухайн аж, ахуйн нэгж, байгууллагаар баталгаа гаргуулан хийлгэх боломжийг судлан Улсын онцгой комисст танилцуулах, тохиолдож буй гамшиг, ослын нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбогдуулан төлөвлөсөн найр, наадам, олон нийтийн арга хэмжээг хязгаарлах, албан хаагчдын ээлжийн амралтыг зохицуулан, шаардлагатай албан тушаалтныг ажилд нь оруулах, үер усны аюулын эрсдэл буураагүй тул үер, гол усны ослоос урьдчилан сэргийлэх талаар анхааруулга, сэрэмжлүүлэг, сургалт сурталчилгаа зохион байгуулах зэрэг үүрэг чиглэл өглөө.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЗТХЯ, ОБЕГ, МХЕГ, МЭЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд багтан  ажиллаж байгаа бөгөөд наймдугаар сарын 16-20-ны өдрүүдэд Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгуудад ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

Зочин (103.229.*.*)
2018-08-16 19:23:33
бодон гайхан сүрэг байна даа: мэгж олох гэж овооролдоо юу

Зочин (103.229.*.*)
2018-08-16 19:23:32
бодон гайхан сүрэг байна даа: мэгж олох гэж овооролдоо юу

Зочин (103.229.*.*)
2018-08-16 19:23:32
бодон гайхан сүрэг байна даа: мэгж олох гэж овооролдоо юу

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-21 13:17:38 - Эрүүл мэнд
Зүрхний төрөлхийн гажигтай 28 хүүхэд эрүүл болохоор Бээжин хотыг зорьжээ
2018-11-21 13:16:06 - Улс төр
БАЙР, СУУРЬ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй шалтгаан нь юу вэ
2018-11-21 13:13:24 - Спорт
Г.Мандахнаран тэргүүтэй таван бөх Казахстаныг зорив
2018-11-21 12:53:05 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2590 төгрөгийн үнэтэй байна
2018-11-21 12:44:41 - Спорт
Нохой чарганы аялалд Монгол эрчүүд өрсөлдөнө
2018-11-21 12:40:37 - Улс төр
З.Энхболд: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахад хоёрхон кноп дутлаа
2018-11-21 12:35:33 - Спорт
Г.Мандахнаран тэргүүтэй таван бөх Казахстаныг зорив
2018-11-21 12:07:42 - Эрүүл мэнд
Урьдчилан сэргийлэх үзлэгт 1400 гаруй хүүхэд хамрагдлаа
2018-11-21 11:53:24 - Хууль
Амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал дахин хойшлолоо
2018-11-21 11:46:56 - Технологи
Цэвэрлэгч робот танилцуулав
2018-11-21 11:45:51 - Байгаль Орчин
Буудай, төмсний хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломж бүрдсэн байна
2018-11-21 11:35:49 - Улс төр
Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ л гүйцэтгэж байна
2018-11-21 11:24:25 - Эдийн засаг
Амьдралын мөч бүрт хамтдаа
2018-11-21 11:21:43 - Улс төр
Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнэ хоёрдугаар сараас бууна
2018-11-21 11:16:55 - Улс төр
Засгийн газрын тогтворгүй байдлаас үүдэж “Гэрэгэ” бондын ханш буурчээ
2018-11-21 11:10:29 - Хууль
Б.Гүнчинсүрэн: Түүх, Археологийн хүрээлэн малтлага судалгаанд оролцоогүй
2018-11-21 11:08:26 - Нийслэл
О.Ундрал охины ангийнханд сая төгрөг хандивлаж, багшийг нь шагнажээ
2018-11-21 11:04:43 - Улс төр
Дэд сайд Ш.Лхамсүрэн, ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор нарыг ажлаас нь чөлөөллөө
2018-11-21 11:04:17 - Нийслэл
“Ган үзэг-2018” сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулна
2018-11-21 10:26:01 - Нийслэл
Байшин шатаж, бага насны хүүхдүүд түлэгджээ
2018-11-21 10:18:39 - Спорт
Н.Түвшинбаяр тэргүүтэй 14 жүдоч Осакагийн Их дуулгад зодоглоно
2018-11-21 09:54:40 - Улс төр
Засгийн газрын хуралдаан болно
2018-11-21 08:04:29 - Байгаль Орчин
Улаанбаатарт 8 градус хүйтэн байна
2018-11-21 07:59:58 - Улс төр
Д.Амарбаясгаланг “ЯВУУЛАХ” уу, авч үлдэх үү
2018-11-21 07:57:38 - Энтертайнмент
Д.Отгонжаргал: Өдөр тутамдаа өмсөж болохуйц маш энгийн хийцтэй даашинз шинэ жилээр ТРЕНД болно
2018-11-21 07:57:26 - Нийслэл
Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхлүүлье нээлттэй сонсгол хийв
2018-11-21 07:52:25 - Хууль
Орцны жижүүр эмэгтэйг хүүхдээ төрүүлээд хаясан байж болзошгүй гэжээ
2018-11-21 07:46:34 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-11-20 18:30:02 - Нийслэл
“Улаанбаатарын мөнгөн шөнө” шоу тоглолтын найруулагчийг сонгон шалгаруулна гэв
2018-11-20 18:22:41 - Байгаль Орчин
Ойрын өдрүүдэд цас орохгүй, өдөртөө бага зэрэг дулаарна
2018-11-20 18:14:43 - Эрүүл мэнд
Монгол хүүхдэд долоон төрлийн вакцин хийж байна
2018-11-20 18:07:09 - Спорт
М.Нандинцэцэг ДАШТ-д хүрэл медалийн болзол хангалаа
2018-11-20 16:59:19 - Улс төр
Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
2018-11-20 16:42:24 - Улс төр
Ардчилсан нам Засгийн газрыг огцруулахыг дэмжлээ
2018-11-20 16:35:45 - Спорт
Бухарестын дэвжээнээс манай бөхчүүд дөрвөн медаль хүртлээ
2018-11-20 16:24:20 - Эдийн засаг
Эрдэнэт үйлдвэрийн есөн сарын үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт
2018-11-20 16:00:17 - Улс төр
Тавантолгой: Хятадын тал нүүрсний татан авалтаа эхлүүлжээ
2018-11-20 15:59:29 - Нийслэл
Даунтай залуус иргэний андгай өргөх ёслолд анх удаа оролцоно
2018-11-20 15:34:21 - Нийслэл
Б.Нямдаваа: МСҮТ-д мэргэжил эзэмшигчдийн 70 орчим хувь нь бүрэн ажлын байраар хангагддаг
2018-11-20 15:31:30 - Орон нутаг
Увс аймагт шатахууны үнийг эсэргүүцэн жагсаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-20 08:17:22 - Улс төр
Засгийн газар ОГЦОРНО, ОГЦРОХГҮЙ
2018-11-20 08:02:27 - Хууль
ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон компаниудын захирлуудыг баривчилж эхэллээ
2018-11-20 07:49:02 - Хууль
УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат зѳвлѳхөө халдлагад ѳртсѳн хэмээн худлаа мэдээлэл хийжээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 15:42:23 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина
2018-11-19 07:48:05 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан ББСБ-тай УИХ-ын гишүүдийн асуудлыг ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ
2018-11-19 11:29:41 - Улс төр
ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
2018-11-20 14:56:03 - Улс төр
БАЙР СУУРЬ: Засгийн газрыг огцруулах үндэслэл хэр бодитой вэ
2018-11-19 07:43:41 - Орон нутаг
Тавантолгойд Ерөнхий сайдыг ирэх сургаар хэдэн халтар жолоочийг ийш тийш нь нуусан