Ирэх сард БНСУ-ын соёлын өдрүүд болно

Түгээх    
2018-08-16 15:35:13 - Нийслэл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа.Уулзалтад НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, НАЖГ-ын орлогч дарга Ц.Энхтүвшин, БНСУ-ын ЭСЯ-ны Консул Шин Сан Хюн, Солонгосын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Чой Сон Кю нар байлцав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уулзалтын үеэр “Монгол Улс, БНСУ-тай эртнээс гуравдагч хөршийн найрсаг харилцаатай, олон улсын түвшинд ч бие биенээ харилцан дэмжиж ирсэн уламжлалтай. Хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд, нийгмийн бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаа. Тухайлбал БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламжийн төслүүд, Койкагийн буцалтгүй тусламж гэх мэт олон төслүүдээр дамжуулан шаардлагатай туслалцааг ухаалаг боловсрол, улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, эмчилгээ оношилгооны төв байгуулах, Зүүн хойд Азийн цөлжилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг нийгмийн салбар руу чиглэсэн олон төсөл, хөтөлбөр хэрэгжих болсныг дурдахад таатай байна.

Удахгүй жил бүр зохион байгуулагддаг “Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээ болох гэж байгаа талаар сонссон. Хоёр улсын иргэд хоорондын соёлын харилцаа, харилцан ойлголцлын нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой энэхүү арга хэмжээнд Улаанбаатар хотын зүгээс зохих ёсны бүхий л дэмжлэгийг үзүүлэн, хамтран ажиллах болно.Өнөөдөрийн байдлаар Монгол Улсаас 47 мянган иргэн Солонгосд оршин сууж байна. Үүнээс 5000 гаруй нь оюутан залуус. Харин Монгол Улсад ирэх Солонгос иргэдийн жуулчлал эрс нэмэгдсэн. 2016 онтой харьцуулахад аялагчдын тоо 20 хувиар өссөн. Энэ нь хоёр орны хоорондын харилцаа өндөр түвшинд байгааг илтгэж байна.

Боловсролын салбарт сурагчид англи хэлнээс гадна солонгос хэлийг маш сонирхон суралцаж байна. Солонгос хэлийг сурч байгаа оюутан, залуус болон Солонгос Улсын соёл, урлагийг сонирхох иргэдийн тоо ийн нэмэгдэж байгаа нь манай хоёр орны иргэд хоорондын харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлж байна” хэмээн хоёр орны хамтын ажиллагаа, харилцаа холбооны талаар дурдсан юм. 

БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам “Миний бие Элчин сайдын ажлаа аваад гурван сар болж байна. Өмнө нь 19 жилийн өмнө Монгол ирж байсан. БНСУ-ын Гадаад харилцааны яаманд Монгол Улс, Солонгос Улсын харилцаа, хамтын ажиллагааг хариуцан ажиллаж байсан. Монгол Улсын талаар мэдлэгтэй. Хоёр улсын хамтын ажиллагаа харилцаа олон талаар өргөжин дэвших боломж бий” хэмээгээд ирэх сарын 15, 16-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Сөүлийн нэрэмжит гудамжинд БНСУ-ын соёлын өдрүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ үеэр Солонгосын урлаг, соёлын олон алдартай дуучид, жүжигчид ирэх болно. Та бүхэн үүнийг дэжиж, оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцлов.

Уулзалтын төгсгөлд хотын дарга “Эрхэм Элчин сайд таныг цаашид ч Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд дэмжлэг үзүүлэн, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна” гэв мөн Соёлын өдрүүдэд боломжит бүхий л хэлбэрээр дэмжин ажиллаж, оролцох болно гэдгээ хэлэв.

Г.ИТГЭЛ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

Зочин (122.201.*.*)
2018-08-16 16:23:44
Гэрийн авгай нар солонгос кинонд донтоод ааш аяг нь солонгосжоод хуухэд залуус солонгос маягаар ус гэзэг нуур амаа янзалж будаад хувцас хунар хоол унд бугд солонгос болоод байна л даа зарим нь солонгосоор яриад эхэлсэн солонгосоор уйлаад загнаад хэрэлдээд янзтай янзтай ккк

Зочин (122.201.*.*)
2018-08-16 16:19:38
Солонгосын соелын едер гэж дээ едер бур тв ийн суваг болгоноор солонгосын соел хоол унд гараад хуухэд залуус автагдаад байхад энэ бол илуу ажил бус уу

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-24 17:17:32 - Нийслэл
Нобелийн шагналт Эдвард Мозер: Тав, арван жилийн дараа альцгеймерийг эмчлэх арга нээгдэх байх
2018-09-24 17:11:57 - Энтертайнмент
ФОТО: Африкийн дүрвэгчид эх оронд маань төрж өссөн бол хичнээн сайхан бэ
2018-09-24 16:43:01 - Нийслэл
Эзгүй айл ухаж, алт мөнгө, үнэт эдлэлүүд хулгайлсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна
2018-09-24 16:28:19 - Спорт
БАКУ-2018: Ц.Насанжаргал тэмцээнээ өндөрлүүллээ
2018-09-24 16:02:58 - Нийслэл
“М Ойл” компанийг 500 мянган төгрөгөөр торгожээ
2018-09-24 15:55:58 - Спорт
ОУХМ Г.Алтанбагана вазари үнэлгээгээр яллаа
2018-09-24 15:42:32 - Эдийн засаг
БАЙР СУУРЬ: Банкны зээлийн хүү буурах боломжтой юу
2018-09-24 15:19:20 - Нийслэл
Ирэх сараас эхлэн дүрэм зөрчсөн жолоочийг иргэдийн мэдээллээр торгоно
2018-09-24 14:59:25 - Боловсрол
АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн тэтгэлэг зарлалаа
2018-09-24 14:04:30 - Нийслэл
Хүүхэд хулгайлсан Л.Отгончулууныг эрэн сурвалжилж байна
2018-09-24 14:02:31 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
2018-09-24 13:54:40 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-09-24 13:25:30 - Эдийн засаг
Хас банкны АТМ-ээр үйлчлүүлэхэд шимтгэл авдаггүй САЙН жишгийг бусад банкууд үлгэрлэе
2018-09-24 13:04:29 - Улс төр
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ОХУ-д айлчилж байна
2018-09-24 13:00:26 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн тэргүүн К.Лагардтай уулзав
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан
2018-09-24 12:15:17 - Спорт
ДАШТ: Манай хоёр бөх өнөөдөр зодоглоно
2018-09-24 12:01:12 - Байгаль Орчин
Хэрлэн, Онон голд живсэн байж болзошгүй иргэдийг эрэн хайж байна
2018-09-24 11:46:35 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-09-24 11:32:49 - Нийслэл
JCI Монгол байгууллагын XXI Үндэсний чуулган боллоо
2018-09-24 11:24:53 - Нийслэл
Нийслэлийн МАН-ын орон тооны бус дэд даргаар Х.Нямбаатар, Н.Учрал нар сонгогджээ
2018-09-24 11:23:04 - Шар
Монгол инженерүүд цахилгаан “Портер” бүтээжээ
2018-09-24 11:08:20 - Нийслэл
Зам тээврийн ослын улмаас гурван хүүхэд гэмтжээ
2018-09-24 11:07:11 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2530 төгрөгт хүрлээ
2018-09-24 10:13:56 - Орон нутаг
Ховд аймгийн Засаг даргаар Б.Дүгэржавыг томилжээ
2018-09-24 09:35:37 - Улс төр
Ерөнхий сайд конгрессын номын санд зочлов
2018-09-24 09:32:28 - Хууль
“Автомашингүй өдөр”-өөр зам тээврийн ослын дуудлага 40 хүртэл хувиар буурчээ
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-24 08:31:58 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2018-09-24 08:26:51 - Энтертайнмент
Ц.Мөнхсүх: Хүүхдийн 100 дахь “Nuclear steak” менюгээ шинэчлэн, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ
2018-09-24 08:08:34 - Хууль
Үндсэн хуулийн цэц ТОМ УУ, Улсын дээд шүүх ТОМ УУ!
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-24 08:07:33 - Эдийн засаг
Монгол Улсын хөрөнгө оруулалт ба бизнесийн орчин
2018-09-24 08:03:46 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-09-23 16:34:01 - Хууль
Төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд унахгүй
2018-09-23 16:21:15 - Энтертайнмент
Mongolia’s next top model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө“
2018-09-23 16:15:52 - Нийслэл
Шинэ нисэх онгоцны буудал ирэх жилийн тавдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэв
2018-09-23 15:58:52 - Спорт
Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг эхний ялалтаа авлаа
2018-09-23 15:51:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд зочилж, Монгол ном бүтээлтэй танилцав
2018-09-23 15:42:21 - Спорт
Намрын нээлтийн барилдаан энэ сарын 29-нд болно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан