“Ногоон паспорт-Монгол орон даяар” хэрэгжиж эхэллээ

Түгээх    
2018-09-17 17:50:03 - Байгаль Орчин

Өсвөрийн байгаль хамгаалагчдыг бэлтгэх “Ногоон паспорт” аяныг өргөжүүлж орон нутгийн хүүхэд залуучуудын оролцоог байгаль хамгаалах үйлсэд нэгтгэх зорилготойгоор Дорноговь аймгийн Хамарын хийдэд энэ сарын 15-ны өдөр “Ногоон паспорт-Монгол орон даяар” аяны нээлт боллоо. Энэ үеэр сурагчдад байгаль орчноо хамгаалах талаар өртөөлсөн сургалт явуулж, мөн Монголын төдийгүй бурхны шашны томоохон энергийн төв болох Хамарын хийдийг танилцуулах аялал зохион байгуулав.

Уг арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбат, Дорноговь, Говьсүмбэр аймгуудаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, Орон нутгийн ЗДТГ, БОАЖГ, БСУГ, тус аймгуудын ерөнхий боловсролын сургуулийн нийт 300 орчим сурагчдаас гадна Улаанбаатар хотын сурагчдын төлөөлөл оролцсон юм.

Цаашид аялал жуулчлал болон байгаль орчин хамгааллыг хослуулан хөгжүүлэхийн тулд ногоон байгууламж бүхий жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой аялал жуулчлалын цогц бүс байгуулахыг зорьж байгаа аж. Энэ ажлын эхлэлийг ийнхүү дотоодын аялал жуулчлалын гол цөм Хамарын хийдээс эхлүүлж буй талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат онцоллоо. Мөн тэрбээр “БОАЖЯ-наас өнгөрсөн жилээс эхлэн Ногоон паспорт аяныг ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зарласан. Уг аян нь өрх бүрд өсвөрийн байгаль хамгаалагч, шинэ эриний иргэдийг бэлтгэхээс гадна тогтвортой хөгжлийн зорилтуудад иргэдийн оруулах хувийг нэмэгдүүлэх зорилготой юм. Мөн аяны хүрээнд аюултай хог хаягдал, тэр дундаа батарейг ялгах, ахуйн хог хаягдлыг ангилах, ус, эрчим хүчээ хэмнэх зэргийг байнгын үйл хэрэг болгохыг зорьж байна. Түүнчлэн тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх, байгалийн шавхагдах нөөцийг удаан хугацаанд тогтвортой ашиглах ухагдахууныг хүүхдүүдэд төлөвшүүлнэ. Тиймээс “Ногоон паспорт” аяныг Монгол орон даяар эхлүүлж байна. Ингэснээр хүүхдүүд ус, эрчим хүчээ хэмнэх, хог хаягдлаа ангилах, аюултай хог хаягдлаа ялгах гэх мэт олон дадал хэвшлийг өөрсдөө албан бусаар сурч, цаашлаад анги хамт олноо уриалах юм” гэв.

Хамарын хийдэд аялахаар ирсэн хүн бүр нэг мод тарьж, ногоон байгууламж бүхий аялал жуулчлалын бүс байгуулах эхлэлийг Ногоон паспорт аяны хүүхдүүд мод тарьж эхлүүлсэн юм.

Энэ талаар БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа “Бид говийн бүсэд сайн ургадаг гурван төрлийн 400 орчим мод, мөн жимс жимсгэнийн мод суулгалаа. Мод тарьсны дараах усалгаа, арчилгааны асуудал хамгийн чухал байдаг. Яамны зүгээс усалгааны асуудлыг бүрэн шийдэж өгсөн. Мөн мод тарьсан талбайг хашаалж, сандал, сүүдрэвч бариулсан. Одоохондоо усалгаа, арчилгааг хийдийн лам нар хариуцна. Цаашид байнгын хариуцаж ажиллах хүнийг цалинжуулж ажиллуулах байх. Хамарын хийдийг зорьж аялахаар ирсэн жуулчид нэг мод тарьж буян үйлдэх боломжоор хангаж байна” хэмээсэн юм.

Харин хүүхдүүдийн хувьд таван өртөөгөөр аялж, байгаль орчин болоод мод тариалах талаар сургалтад хамрагдсан бөгөөд эдгээр өртөөнөөс хамгийн их таалагдсан нь озоны давхаргын цоорлын талаарх өртөө гэдгийг онцолж байлаа. Ингээд мод тарих үеэрх хүүхдүүдийн сэтгэгдлийг хүргэе.

Говьсүмбэр аймгийн Шивээ говь сумын 9-р ангийн сурагч н.Есөн-Эрдэнэ

Өнөөдрийн сургалт маш их таалагдлаа. Өртөөлсөн сургалтуудын хамгийн сонирхолтой нь озоны давхаргын өртөө байсан. Мөн мод тарих сонирхолтой байна. Гэхдээ заавал мод тарих биш зүгээр л ядаж байгальдаа хог хаяхгүй байцгаая гэж уриалмаар байна.

Дорноговь аймгийн 10-р ангийн сурагчид н.Халиунаа, н.Долгорзав

Өнөөдөр маш гоё өдөр байлаа. Энэ үйл ажиллагааг жил бүр өөр өөр аймагт хийдэг болоосой. Манай сургуулийнхан жил бүр энд ирдэг. Мөн манай сургуулийн хүүхэд, эцэг эх, багш нар хамтарч сургуулийнхаа эргэн тойронд хавар бүр мод тарьдаг.

Дорноговь аймгийг сурагчид

Ядрахгүй байна. Гоё гоё юм сурлаа. Озоны давхаргыг багасгахын тулд мод сайн тарих хэрэгтэй гэдгийг сайн ойлголоо. Мөн цэргийн хоол идсэн чинь цэрэгт явж байгаа мэт санагдсан.

Ийм олон хүүхдийг хамарсан хээрийн аялалд анх удаа хамрагдаж байна. Хүн бүр өөрсдийн ухамсраараа байгалиа хамгаалах хэрэгтэй. Хамгийн наад зах нь хогоо хогийн саванд хийгээд хэвших хэрэгтэй. Эх дэлхийгээ хайрлах сэтгэл жижиг зүйлээс харагддаг. Жишээ нь гарт байгаа усны саваа аль болох удаан хэрэглэж сурах. Учир нь үүнийг үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь байгалиас гардаг.

Эх сурвалж: БОАЖЯ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 14

зочин (66.181.*.*)
2018-09-18 14:43:42
Мод тариад байдаг ургадаггүй,арчилдагг й гайтай. Улаанбаатар жил бүр 6 тэрбум төгрөгний ногоон байгууламж тарьдаг. Уулнаас мод авчирч тарьсан 4000 мод үхэж дууслаа. асуулга асуумаар.

Зочин (66.181.*.*)
2018-09-17 23:01:03
Энэ их халдварт өвчин,нян вирусээс сэргийлье гэвэл эмч эмнэлэгийн ажилтнуудтай хамтарч ажиллаж автобусныхаа дотоод ариун цэвэрт анхаарах цаг болсон доо.

иргэн (66.181.*.*)
2018-09-17 22:58:26
Хотын мундагууд нь өөрсдөө үлгэр жишээч байвал хөдөөний оюутнууд шууд л даган дуурайна шүү дээ.

зорчигч (66.181.*.*)
2018-09-17 22:56:45
Автобусны гадна гэхээсээ илүү дотор талын тоос шороо, хир даг, сандал суудлын бохир завааныг автобус баазын удирдлага өөрсдөө орж хараад арга хэмжээ авмаар юмаа.Өөрөөр хэлбэл ариун цэвэрт нь анхаарах хэрэгтэй байна.

Зочин (202.9.*.*)
2018-09-17 20:43:51
Цэдэнбал 40 жил монголыг монгол шиг болгосон элбэгдорж 20 д жил хөмрөн хаялаа ..ганц нам тогтвортои төр бидэнд үгүилэгдэж бна ..

эдийн засагч (182.160.*.*)
2018-09-17 20:12:08
БҮР БАГААС НЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ. ОДООНЫ ТӨР ЗАСАГ ШИГ 4 ЖИЛ ТУТАМ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ ЮМ ХИЙЖ ТҮҮНИЙГЭЭ ЗААЖ, СУРГАЖ, ХЭВШҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.

Зочин (103.26.*.*)
2018-09-17 20:06:46
гаднаа гяланцаг дотороо паланцаг хүмүүс олйгож тусгаж авах уу? бүүр багаас нь цэцрлэгээс зааж өг дөө.

Зочин (103.26.*.*)
2018-09-17 20:06:45
гаднаа гяланцаг дотороо паланцаг хүмүүс олйгож тусгаж авах уу? бүүр багаас нь цэцрлэгээс зааж өг дөө.

Зочин (103.26.*.*)
2018-09-17 20:06:45
гаднаа гяланцаг дотороо паланцаг хүмүүс олйгож тусгаж авах уу? бүүр багаас нь цэцрлэгээс зааж өг дөө.

irgen (203.91.*.*)
2018-09-17 19:38:08
Bas taksind suuhdaa zow bolowson bai hog hayj hruul hiihgui tsewer bj sur hodoonii oyutnuud

irgen (203.91.*.*)
2018-09-17 19:38:07
Bas taksind suuhdaa zow bolowson bai hog hayj hruul hiihgui tsewer bj sur hodoonii oyutnuud

irgen (203.91.*.*)
2018-09-17 19:38:06
Bas taksind suuhdaa zow bolowson bai hog hayj hruul hiihgui tsewer bj sur hodoonii oyutnuud

irgen (203.91.*.*)
2018-09-17 19:37:42
Bas taksind suuhdaa zow bolowson bai hog hayj hruul hiihgui tsewer bj sur

irgen (203.91.*.*)
2018-09-17 19:37:41
Bas taksind suuhdaa zow bolowson bai hog hayj hruul hiihgui tsewer bj sur

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-15 18:15:26 - Эрүүл мэнд
“Гоёо” компанийн ажилчид бензиний хордлого оноштой эмчлүүлж байна гэв
2018-10-15 17:45:10 - Нийслэл
Консулын газраас монголчууддаа хулгайн гэмт хэргээс болгоомжлохыг анхаарууллаа
2018-10-15 17:20:26 - Эдийн засаг
Б.Даваадалай: Дотоод бодлогоороо зохицуулах төсөв, мөнгөний зохистой бодлого хэрэгтэй байна
2018-10-15 17:02:53 - Шар
Меланья Трамп: Би нөхөртөө хайртай
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 16:13:11 - Нийслэл
Монголын агаарын замаар дэлхийн хамгийн урт нислэг дамжив
2018-10-15 15:26:17 - Хууль
Хугацаа нь дууссан солонгос бүтээгдэхүүний шошгыг сольж борлуулдаг байсныг илрүүлэв
2018-10-15 15:13:22 - Энтертайнмент
Б.Мөнхчимэг “Miss International- 2018” тэмцээнд Монголыг төлөөлөн оролцохоор болжээ
2018-10-15 15:01:56 - Улс төр
Ж.Самбуу гуай дайны үеэр Ким Ир Сенд хань болж нуувчинд нь шатар нүүж үлдэж байжээ
2018-10-15 14:49:32 - Нийслэл
Дэд станц барих газрыг чөлөөлж, шарилуудыг чандарлажээ
2018-10-15 14:29:25 - Улс төр
АН: Монголбанк, Засгийн газар хоорондын уялдаа алдагдсан байна
2018-10-15 14:15:06 - Улс төр
Д.Хаянхярваа: 54 тэрбум төгрөгөөр шүүлтүүр авч байгаатай санал нийлэхгүй
2018-10-15 13:56:26 - Байгаль Орчин
Монголын говиос шинжлэх ухаанд тэмдэглэгдээгүй аварга үлэг гүрвэлийн яс олджээ
2018-10-15 13:48:56 - Байгаль Орчин
Богдхан ууланд ойн цэвэрлэгээ хийгдэж байна
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 13:20:19 - Эрүүл мэнд
Өнөөдөр “Цагаан таягтан”-ы өдөр
2018-10-15 12:46:16 - Орон нутаг
Халхгол суманд “Сум дундын төв” төсөл хэрэгжиж эхэлжээ
2018-10-15 12:26:24 - Хууль
Хахуулийн хэрэгт холбогдсон “Шинэ эхлэл” сургуулийн захирал батлан даалтад гарчээ
2018-10-15 12:22:14 - Эдийн засаг
ХХБанкны Ривер Гарден салбар нээлтээ хийлээ
2018-10-15 12:13:41 - Хууль
Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого эхэллээ
2018-10-15 12:02:38 - Хууль
Хаднаас унаж, хөлөө хугалсан таван настай хүүг аварчээ
2018-10-15 11:57:14 - Улс төр
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг Монголд айлчлахыг урьжээ
2018-10-15 11:55:58 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2567 төгрөгийн үнэтэй байна
2018-10-15 11:40:42 - Энтертайнмент
Америкт кино продакшн байгуулсан анхны монгол бүсгүйтэй ярилцлаа
2018-10-15 11:31:12 - Орон нутаг
Д.Чойжамц хамбыг Хамба Номун хаанаар өргөмжилсөн үү
2018-10-15 11:23:36 - Нийслэл
Дараах чиглэлийн автобусууд өглөө 06:35-06:55 цагт үйлчилгээнд гарахаар боллоо
2018-10-15 11:23:12 - Улс төр
Ерөнхий сайд "МАК" компанийн цемент, блокийн үйлдвэртэй танилцав
2018-10-15 11:08:43 - Улс төр
Хөвсгөл аймгийн Засаг даргын томилгооны асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ
2018-10-15 11:02:23 - Нийслэл
Төв замын уулзваруудад “Шар хайрцаг” тэмдэглэгээ хийж эхэллээ
2018-10-15 10:53:24 - Энтертайнмент
Б.Алтанжаргалын “Дөмөн хонгор аялгуу” дуурсана
2018-10-15 10:39:07 - Улс төр
Д.Сумъяабазар "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг IPO хийх асуудлаар Торонтод ажиллав
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-15 10:30:58 - Шар
Сергей Шойгу энэ сарын 18-нд Монголд айлчилна
2018-10-15 10:07:48 - Нийслэл
Дугаарын хязгаарлалт ӨВЛИЙН бүсчлэлд шилжлээ
2018-10-15 10:05:28 - Байгаль Орчин
Малчид, тариаланчид цаг агаарын таатай үеийг ашиглаарай
2018-10-15 09:46:21 - Улс төр
УИХ дахь намын бүлгүүд хуралдана
2018-10-15 08:38:27 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2018-10-15 08:35:49 - Энтертайнмент
Д.Энхтүшиг: Хавар алимны мод цэцэглэхэд хашаа маань бяцхан төгөл шиг болдог
2018-10-15 07:53:51 - Эдийн засаг
Ч.Отгочулуу: Хөргөгч, шатахууны сав нь дундуур сонгогчид "Эдийн засаг сэргэлээ" гэх сурталчилгаанд хууртахгүй
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-13 14:18:42 - Энтертайнмент
Б.Март: “Оскар”-ын шагнал хүртсэнээ сонсоод чихэндээ ч итгээгүй
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-13 09:50:37 - Хууль
ЕБС-ийн захирлуудын холбогдсон авлигын хэрэг цаашид үргэлжилнэ
2018-10-13 18:11:38 - Спорт
Манай тамирчин дэлхийн аварга боллоо
2018-10-13 10:07:28 - Эрүүл мэнд
Ж.Нэргүй: Д витамин дархлааны цагаан эсийг идэвхжүүлдэг ганц микро элемент
2018-10-13 10:12:36 - Эдийн засаг
ЗГ дотоодод бонд гаргахаа больсноор Төв банк 4.2 их наяд төгрөгийг БАНКУУД РУУ НИЙЛҮҮЛЖЭЭ
2018-10-15 08:35:49 - Энтертайнмент
Д.Энхтүшиг: Хавар алимны мод цэцэглэхэд хашаа маань бяцхан төгөл шиг болдог