БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Пхеньянд айлчилж байна

Түгээх    
2018-09-18 11:51:42 - Гадаад

soӨнөөдөр буюу есдүгээр сарын 18-ны мягмар гаригт БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хоёр Солонгосын гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Пхеньянд хүрэлцэн очжээ. Түүнийг Пхеньяны нисэх онгоцны буудалд газардахад Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун тэргүүтэй төлөөлөгчид угтан авч уулзсан байна. Энэ түүхэн үйл явдлыг Сөүлийн хэвлэл мэдээллийн төв байгууллагаас шууд дамжуулсныг ТАСС агентлаг уламжлав. Хоёр орны удирдагчид гэргий нарын хамт гар барин мэндчилэн уулзацгаажээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мөн БНАСАУ-ын Ардын дээд зөвлөлийн тэргүүн Ким Ён Нам, Ажилчдын намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чол, Эх орноо тайван замаар эвлэрүүлэх хорооны дарга Ли Сун Гвон болон бусад албан тушаалтнуудтай уулзсан байна. Пхеньяны нисэх онгоцны буудалд Ким Чен Уны охин дүү Ким Ё Жон болон түүний хамгийн ойрын зөвлөх очсон байна.

Өмнөд Солонгосын удирдагчийг Пхеньяны нисэх онгоцны буудалд улаан хивс дэвсэн, хүндэт харуулууд, цэргийн найрал хөгжимтэй угтжээ. Тус онгоцны буудлын терминалын ойролцоо Солонгосын уламжлалт даашинзтай эмэгтэйчүүд, хүрэм болон дээлээр гоёсон эрчүүд зэрэг олон хүн цугласан байсан аж. Тэд гартаа Хойд Солонгосын болон Солонгосын хойгийг нэгтгэх утга бүхий цэнхэр өнгийн дүрстэй цагаан тугууд барьсан байжээ.

Дараа нь Мүн Жэ Ин Ким Чен Унтай нэг машинд суун, Пхеньяны нисэх онгоцны буудлаас Хойд Солонгосын Засгийн газрын Пэкхвавон ордон тийш хөдөлсөн байна. Өмнөд Солонгосын Засгийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, хоёр орны удирдагчид өглөөний цайгаа хамтдаа уусны дараа эхний яриа хэлэлцээгээ хийхээр төлөвлөжээ. Гэвч уулзалт яг хэдэн цагт эхлэх нь тодорхойгүй байгаа аж.

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Жон Сук айлчлалын эхний өдөр Пхеньян хотын эмнэлэг, хөгжмийн сургуульд зочлох юм байна. Өмнөдийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл эдийн засгийн салбараа хариуцдаг БНАСАУ-ын дэд Ерөнхийлөгчтэй уулзах аж.

Есдүгээр сарын 18-наас 20-ны өдрүүдэд хоёр Солонгосын түүхэн тав дахь, энэ оны хувьд гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалт болох юм. Эхний хоёр уулзалт 2000, 2007 онд Пхеньянд зохион байгуулагдаж, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ким Дэ Жун, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир нар оролцож байжээ.

Мүн Жэ Иний Засаг захиргааны мэдээллээр, Пхеньянд хийж буй түүний энэхүү айлчлал цөмийн зэвсэглэлээс ангижрах асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа БНАСАУ, АНУ-ын хоорондын яриа хэлэлцээг дахин эхлүүлэх, мөн Хойд Солонгос болон Америкийн харилцааг сайжруулах, Солонгосын хойг дахь цэрэг дайны хурцадмал байдлыг бууруулахад чиглэгдэж буй юм байна.

Мүн Жэ Ин, Ким Чен Ун нар хоёр удаа яриа хэлэлцээ хийхээр төлөвлөсөн бөгөөд айлчлал есдүгээр сарын 20-ны өдөр өндөрлөх ажээ.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

h (112.72.*.*)
2018-09-19 10:29:40
Hegdej bolxgvi

Зочин (220.213.*.*)
2018-09-18 20:59:10
Ядарсан зовсон хуваагдсан ард түмэн хурдан нэгдээсэй.

Зочин (202.9.*.*)
2018-09-18 17:42:23
ухаалаг удирдагчид.

ЗОЧИН (202.131.*.*)
2018-09-18 15:47:40
СОЛОНГОС ҮНДЭСТНИЙГ НЭГТГЭЖ, ХҮЧИРХЭГ СОЛОНГОС УЛСЫГ БАЙГУУЛАХ АУГАА ТҮҮХ ЭНДЭЭС ЭХЛЭЖ БАЙНА.НЭГДЭГТҮН!

Зочин (43.242.*.*)
2018-09-18 14:43:32
Хоёр Солонгос нэгдвэл БНСУ-д хараар ажилдаг бүх монголчууд хөөгдөж ирнэ. Тэдний ажлын байрыг БНАСАУ-ын иргэд эзэлнэ.

Батбагана (43.242.*.*)
2018-09-18 14:42:15
Хоёр Солонгос эвтэй байх нь Монголчуудад ашиггүй.Хойд Солонгос байх нь бидэнд хэрэгтэй. Ядаж л олон улсын тавцанд хойд Солонгостой холбоотой асуудлаар манай улс тоглолт хийж чаддаг, олон улс хүлээн зөвшөөрдөг шүү дээ

Зочин (202.179.*.*)
2018-09-18 12:56:36
mash zov. hoyor talaasaa sanaachilgatai ajillaj chadaj baina. good job.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-12 17:48:40 - Хууль
Хотын төвд ил задгай авто худалдаа эрхэлдэг иргэдийг нүүлгэн шилжүүллээ
2018-12-12 17:18:37 - Нийслэл
НИТХ: Налайхын шинэ зам хоёр урсгал, дөрвөн эгнээтэй байна
2018-12-12 16:44:38 - Нийслэл
Монгол Улс ирэх жил гаднаас авах ажиллах хүчний тоог 20 хувиар бууруулахаар боллоо
2018-12-12 16:37:37 - Хууль
Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг дахин хорьжээ
2018-12-12 16:33:26 - Нийслэл
“ТҮЦ” машинаас “Өр төлбөргүй эсэх лавлагааг” авч болно
2018-12-12 16:12:23 - Нийслэл
Д.Цогтбаатар: Энэтхэгт суугаа Элчин сайд хүн зодсон нь тогтоогдвол эргүүлэн татна
2018-12-12 16:09:04 - Улс төр
Я.Содбаатарыг чөлөөлөх асуудал хоёр дахь удаагаа хойшлов
2018-12-12 15:56:50 - Улс төр
С.Жавхлан УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсгээ зурлаа
2018-12-12 15:54:09 - Нийслэл
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” дэх зам, спорт цогцолборыг нийслэлийн өмчид бүртгэлээ
2018-12-12 15:40:26 - Нийслэл
СӨХ-той газар ашиглалтын гэрээ байгуулж байна
2018-12-12 15:36:33 - Спорт
Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан бямба гарагт болно
2018-12-12 15:23:25 - Хууль
Хар тамхи хэрэглэж мансуурсан 19-24 насны залуусыг үйлдэл дээр нь баривчилжээ
2018-12-12 15:10:35 - Орон нутаг
Ханбогд сумын нутагт 466 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа
2018-12-12 15:08:35 - Улс төр
УИХ-ын гишүүдийг орлогоо нотлохыг шаардав
2018-12-12 14:33:39 - Нийслэл
Нийслэлийн 17 байршилд явган хүний зам талбай гаргалаа
2018-12-12 14:28:29 - Нийслэл
Онцгой байдлынханд мэргэшлийн зэрэг олгоно
2018-12-12 14:28:11 - Нийслэл
Б.Зангад, А.Долгор, Ж.Золбаяр нарыг Хангарди одонгоор шагналаа
2018-12-12 14:23:58 - Улс төр
10 аймагт дулааны станц барих төслийн явц ахицтай байна
2018-12-12 14:16:44 - Хууль
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав
2018-12-12 14:05:50 - Энтертайнмент
UFC групп “Сайн үйлсийн аян” зохион байгууллаа
2018-12-12 13:23:02 - Байгаль Орчин
ФОТО: Нийслэлийн агаарын чанар 740-д хүрч УТАА гамшгийн хэмжээнд хүрлээ
2018-12-12 13:19:17 - Нийслэл
СТАТИСТИК: Улаанбаатарчуудын сарын дундаж цалин 1.156.200 төгрөг байна
2018-12-12 12:56:50 - Улс төр
Байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ
2018-12-12 12:53:04 - Улс төр
​Г.Баясгаланг "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн даргаар томилжээ
2018-12-12 12:47:15 - Нийслэл
Алтжин, Барс, Бөмбөгөр худалдааны төвүүдэд зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн борлуулж байжээ
2018-12-12 12:44:21 - Улс төр
С.Бямбацогт: ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар шалгагдаж буй гишүүдийн мэдээлэл ирсэн
2018-12-12 12:02:50 - Орон нутаг
Зам тээврийн ноцтой ослын улмаас 23-47 насны залуус газар дээрээ амиа алджээ
2018-12-12 11:59:34 - Хууль
Бусдын биеийг хууль бусаар үнэлүүлж байсан эмэгтэйг дайчлан баривчилжээ
2018-12-12 11:58:23 - Шар
Домогт хөлбөмбөгчин Петер Шмейхель Монголд ирлээ
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 11:24:51 - Спорт
Дэлхийн цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнээс 53 медаль хүртлээ
2018-12-12 11:12:34 - Нийслэл
Үнэт цаасны хоёр компанийн эрхийг цуцаллаа
2018-12-12 11:12:11 - Нийслэл
Энхийг сахиулагчид Афганистаныг зорилоо
2018-12-12 11:06:41 - Эдийн засаг
М.Болдоо: Зээлийн хүүг бууруулах нь бидний зорилт хэдий ч хөрс алга
2018-12-12 11:02:30 - Улс төр
Н.Оюундарь, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Г.Тэмүүлэн нар ЖДҮХС-гийн асуудлаар бүрэн эрхээсээ түдгэлзэх бичигт гарын үсэг зуралгүй үлджээ
2018-12-12 10:40:39 - Нийслэл
Нийслэлийн засаг даргын томилгоог хэлэлцэх хугацаа тодорхойгүй байна
2018-12-12 10:34:56 - Хууль
БНСУ-д нярай хүүхдээ нойлд орхиж явсан Монгол эмэгтэйг баривчилжээ
2018-12-12 10:31:42 - Нийслэл
Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилт хийдэг боллоо
2018-12-12 10:27:43 - Орон нутаг
Хилийн боомтууд энэ сарын 29-нд амарна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө