"ДЦС-4" ТӨХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийг ТАВАН САРЫН өмнө томилсон ч...

Түгээх    
2018-09-18 14:02:41 - Эдийн засаг

Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт “ДЦС-4” ТӨХК-д техникийн саатал гарсны улмаас нийслэл бүхэлдээ цахилгаангүй болсон билээ. Салбарын сайд Ц.Даваасүрэн иргэдийг 10 гаруй цаг цахилгаангүй болж, аж ахуйн нэгжүүдийг эдийн засгийн хохирол амсахад хүргэсэн энэхүү сааталд хариуцлагагүй цахилгаанчныг буруутгаад өнгөрөхийг оролдов.

Ослоос үүдэлтэйгээр “ДЦС-4”-ийн хоёр генераторт гэмтэл гарсан байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, тус станцын техник хэрэгсэл хоцрогдож, ОХУ-аас зээл аван дөрвөн генератор засварлах ажлаа хийж байтал ийнхүү осол гарчээ. “ДЦС-4”-ийн удирдлагын асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа нь осол гэмтэл гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлснийг эрчим хүчний салбарын зарим ажилтнууд онцолж буй юм. Тус компанийн захирлаар ажиллаж байсан С.Анхбаярт холбогдох хэрэг эцэслэгдээгүй, шүүхийн шатанд яваа аж.

Салбарын сайдын санал болгосноор "ДЦС-4"-т захирлын үүрэг гүйцэтгэгч томилсон байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (ТӨБЗГ)-аас тайлбарласнаар, энэ оны нэгдүгээр сарын 8-нд “ДЦС-4” ТӨХК-ийн турбинд гарсан гэмтэлтэй холбогдуулан Эрчим хүчний сайд 2018 оны нэгдүгээр сарын 25-нд гүйцэтгэх захирал болон удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай а/137 дугаар албан бичиг ирүүлжээ.

Түүний дагуу ТӨБЗГ-аас хоёрдугаар сарын 7-ны А/387 дугаар албан бичгээр гүйцэтгэх захирал С.Анхбаярт холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцох, мөн гүйцэтгэх захирал болон холбогдох албан тушаалтанд арга хэмжээ авсан талаарх мэдээллээ ТӨБЗГ-т хүргүүлэх талаар тус компаний Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж өгчээ. Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захиралд хариуцлага тооцох нь Компанийн тухай хуулийн дагуу ТУЗ-ийн бүрэн эрх бол албан хаагчдад хариуцлага тооцох нь гүйцэтгэх захирлын бүрэн эрхэд хамаардаг тул ТӨБЗГ хариуцан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм байна.

Өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд шүүхээс тус компанийн гүйцэтгэх захирал С.Анхбаярыг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлэх тухай шийдвэр гаргажээ. Эрчим хүчний сайдын гуравдугаар сарын 20-ны а/940 дүгээр албан бичгээр гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус станцын Бизнес үйлчилгээ эрхэлсэн дэд захирал А.Бямбадоржийг салбарын сайд нь санал болгосны дагуу томилон ажиллуулах чиглэл “ДЦС-4” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд өгсөн байна. Тэр цагаас хойш буюу 2018 оны гуравдугаар сарын 22-ны дөрөвдүгээр тогтоолоор А.Бямбадорж нь тус компанийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж буй ажээ. 

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 22

зочин (182.160.*.*)
2018-09-19 12:15:24
ХАРИУЦЛАГАГҮЙН ЗУД БҮГД УСНАААС ЦЭВЭР ГАРАХ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА КРӨНХИЙ ИНЖЕНЕР НЬ ЦАХИЛГААНЫ ХҮН ЕРӨНХИЙ ИНЖЕНЕРИЙН ОРЛОГЧ НЬ ДУЛААНЫ ХҮН МЭРЭГЖЛИЙН ХУВЬД ЯГ Л ТОХИРЧ БАЙНА ӨӨР ЗҮЙЛ ЯРИХ ХЭРЭГ БАЙНА УУ

би (59.153.*.*)
2018-09-19 10:09:45
нээрээ хэдхэн даргаа томилж хүч хүрэхгүй сайд байгаад яадийн.

Зочин (66.181.*.*)
2018-09-19 00:17:35
Цөөн хэдхэн үлдсэн үйлдвэрийн даргаа томилж чадахгүй яамны сайд байгаад яах юм вэ?Тэц-iv -д удаа дараа гараад байгаа аваарь нь улс төрчдийн хийсэн нүгэл юм. Тодруулбал улс төрийн намуудын дарга нар, Улсын их хурлын цөөн тооны гишүүдийн хийсэн ажил гэдэг нь хүн бүрийн нүдэнд ил харагдаж байгаа юм. Төрийн өмчийн үйлдвэрүүдийн ТУЗ-ийг компанийн тухай хуулиар сонгодоггүй ТӨБЗГ дангаарай шийддэг шүү дээ. Хараат бус гишүүдийг судлаад үзээрэй дандаа мэргэжлийн бус ар өврийн хаалганы хүмүүс бий. ТУЗ-ийн ажлыг ТӨБЗГ шууд удирдаж явуулдаг шүү дээ. ТЭЦ-IY-д гарсан аваарьтай холбогдуулан ТӨБЗГ-ын даргад хариуцлага тооцох хэрэгтэй. Ер нь ТӨБЗГ-ыг татан буулгах хэрэгтэй.

Зочин (202.21.*.*)
2018-09-18 23:28:05
Byambadorj ny Hovsgoliinh. Davaasuren bas Hovsgoliinh.

Tomilood bai tomilood bai (103.57.*.*)
2018-09-18 23:14:51
Ajlaa medehgui garuud anhbayart yaaj hurehev dee, hunii medleg bolovsrol arga uhaan udirdlagin chanariig yamar ch ulstur hiigeed diilehgui, za yaahav ene uvul huurhun shalgalt uguh biz kkk

Зочин (66.181.*.*)
2018-09-18 22:45:00
ene said hariutslagaa huleej ajla ug jiriin irged aj ahui negjuud ymar ih hohirol amssan bilee de. said ter udur toirogto heruul erguuled yvj bsan da

Зочин (66.181.*.*)
2018-09-18 22:41:21
ter ued said huvsguld hov erguuled zugaalj yvsan shde

Зочин (103.229.*.*)
2018-09-18 22:15:15
Пумагийн карманд орчихсон Улаанбаатар Дулаан Сулжээний Бямба-Очир авилгачинг огцруулаачээ!!!

иргэн (202.179.*.*)
2018-09-18 21:47:51
Цахилгаан станцыг удирдана гэдэг дуртай нь хийдэг ажил биш шүү дээ. Энэ бол маш нарийн мэдрэмж шаардсан мэргэжилтэний ажил байдаг юм даа. УЛС ТӨР БИШ ШҮҮ.

Зочин (59.153.*.*)
2018-09-18 19:55:14
Ерөнхий инженер Дашдаржааг бүр өөрчлөөчээ. Осол гаргаж, хүний амь нас эрсдсэн шүү дээ

Зочин (59.153.*.*)
2018-09-18 19:53:58
5сар ажиллачихаад арчаагүй царайлаад ард түмний өмнө гарч ирж, болсон явдлыг үнэн бодитойгоор ярьж чадахгүй Бямбадоржийг огцруулах хэрэгтэй. ДЦС-4-т сайн ажилладаг захирлын ажлыг өлхөн хийчихээр сайн инженерүүд олон байгаа шүү

Зочин (202.70.*.*)
2018-09-18 19:44:53
ТУЗ-д Эрчим хүчний яамнаас 2 хүн л байгаа шүү дээ. Сэтгүүлч хуульч гээд хөгийн амьтад тэнд чинь бий шүү

Зочин (202.21.*.*)
2018-09-18 19:16:32
Төрийн өмчийн хороог татан буулгасан. Төрийн өмчийн хороог байгуулах ажлыг Ардчилсан нам хийж, татан буулгах ажлыг мөн Ардчилсан нам хийсэн байдаг. Төрийн өмчийн хорооны оронд байгуулсан төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь мөн Ардчилсан намын үед байгуулагдсан. ТӨХ гэх үеээсээ төрд шахаа хийдэг бизнесийг хараа хяналт нэрийн доор байлгасан. Одоо мөн адил ТӨБЗГ гэдэг зүйлээр дамжуулаж төрд хүний нөөцийн шахааг хийж ирсэн. Мэргэжлийн мэдлэг эзэмшээгүй төрийн нэрээр ажилд орсон хүн олон бий. Хүн шахах бизнес хамгийн ашигтай байдаг байхдаа.

Зочин (103.111.*.*)
2018-09-18 18:58:28
Дулаан цахилгааны инженер, ажилчдаа хайрлацгаая! Тэр их олон одон медалиудаараа шагнацгаая!

Зочин (103.111.*.*)
2018-09-18 18:57:05
Нохой сүүлээ, сүүл хонгорцогоо... гэдэг хариуцлаггүйн зуд монголын төр, түүний өмчийн компаниудад нүүрлэжээ. Юун ч олон эзэнтэй юм. Хэрэв төр гэж байдаг бол тэр мэргэжлийн яамдаараа дамжуулан удирдаж эзэгнээч ээ! Төрийн өмчийн газраа төрийн өмчийн бүртгэлийн газар болго! Юун захирал тавих эрх байдаг юм. ТУЗ-д ганц хүнээ л оруулбол бол оо . Сангийн яам нь хүчирдэггүй юм бол тэгэхээс өөр арга алга юм биш үү.

бодол (103.10.*.*)
2018-09-18 16:52:54
ТУЗ-д байдаг хүмүүсийг ТӨБЗГ шийддэг даргыг нь тавьдаг. Тиймээс ТӨБЗГ энэ хэргээс зугтах шаардлагагүй. ТУЗ-д тавьсан хүмүүсээ соль, ТЭЦ-4 удирдлагуудад арга хэмжээ ав. Өмнө нь ЭХ-ний салбарт зөндөө л асуудал гарч байсан АТГ-ээс арга хэмжээ ав гээд бичиг очдог шийддэггүй аргалаад өнгөрөөдөг.

ЗОЧИН (119.40.*.*)
2018-09-18 16:30:38
Он удаан жил халуунд нь халж, хүйтэнд нь хөрж төрөлх сайхан станцаа өөрийн эд эрхтэн мэт хайрлаж хамгаалан өдийг хүргэсэн мэргэжлийн хүмүүсийг ад үзэж, улс төрийн томилгоо хийн аль л боломжит мэргэжлийн бус хүн ажиллаж болох дэл сул зай гэж харагдсан нүх болгонд цүнх баригч, овилгогүй хоноцын сэтгэлээр ажиллах ойворгон сэтгэлтэй нусан чавхнуудыг чихдэг байдлаа Хөвсөглийхөн зогсоохгүй бол энэ асуудлууд давтагдаж гарахад үгүй гэх газаргүй шүү. Даваасүрэн гэж дарвайсан хар залуу уул уурхай гэж гүйж явдаг байснаа дийлэхгүйгээ мэдээд Эрчим хүчинд Хөвсөглийхнийг тараан байршуулж санаагаа их юманд чилээх болсон бололтой!!!

Зочин (202.9.*.*)
2018-09-18 16:20:51
сайдын томилгоо зөв биз

Дарж (66.181.*.*)
2018-09-18 16:11:36
Цах станцуудын удирдлагуудад хариуцлагашгүйн зуд иржээ ийм байдал удаан үргэлжилбэл дампуурал гэгч болно шинэ станц байраагүйн тухайн шалтаг тавиад байгаа хүмүүс бол мудак суурилагдсан хүчин чадлыг зуух нэмж шийдсэн шүү дээ

Дарж (66.181.*.*)
2018-09-18 16:11:35
Цах станцуудын удирдлагуудад хариуцлагашгүйн зуд иржээ ийм байдал удаан үргэлжилбэл дампуурал гэгч болно шинэ станц байраагүйн тухайн шалтаг тавиад байгаа хүмүүс бол мудак суурилагдсан хүчин чадлыг зуух нэмж шийдсэн шүү дээ

ДОРЖ (66.181.*.*)
2018-09-18 15:50:14
ТӨРЗАСГИЙНДУНД ХАРИУЦЛАГА ӨНДӨР БАЙСАН ҮE БАЙСАН ОДОО МХАИУЦЛАГА ГЭГЧ НЬ УЛАНДАА ГИШИГЭГДСЭН ЮМ

иргэн (202.131.*.*)
2018-09-18 15:24:04
Бямбадоржоо ажлаа олигтойхон хийгээрэй. Ард түмэндээ зүтгэх боломж чинь шүү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-15 18:15:26 - Эрүүл мэнд
“Гоёо” компанийн ажилчид бензиний хордлого оноштой эмчлүүлж байна гэв
2018-10-15 17:45:10 - Нийслэл
Консулын газраас монголчууддаа хулгайн гэмт хэргээс болгоомжлохыг анхаарууллаа
2018-10-15 17:20:26 - Эдийн засаг
Б.Даваадалай: Дотоод бодлогоороо зохицуулах төсөв, мөнгөний зохистой бодлого хэрэгтэй байна
2018-10-15 17:02:53 - Шар
Меланья Трамп: Би нөхөртөө хайртай
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 16:13:11 - Нийслэл
Монголын агаарын замаар дэлхийн хамгийн урт нислэг дамжив
2018-10-15 15:26:17 - Хууль
Хугацаа нь дууссан солонгос бүтээгдэхүүний шошгыг сольж борлуулдаг байсныг илрүүлэв
2018-10-15 15:13:22 - Энтертайнмент
Б.Мөнхчимэг “Miss International- 2018” тэмцээнд Монголыг төлөөлөн оролцохоор болжээ
2018-10-15 15:01:56 - Улс төр
Ж.Самбуу гуай дайны үеэр Ким Ир Сенд хань болж нуувчинд нь шатар нүүж үлдэж байжээ
2018-10-15 14:49:32 - Нийслэл
Дэд станц барих газрыг чөлөөлж, шарилуудыг чандарлажээ
2018-10-15 14:29:25 - Улс төр
АН: Монголбанк, Засгийн газар хоорондын уялдаа алдагдсан байна
2018-10-15 14:15:06 - Улс төр
Д.Хаянхярваа: 54 тэрбум төгрөгөөр шүүлтүүр авч байгаатай санал нийлэхгүй
2018-10-15 13:56:26 - Байгаль Орчин
Монголын говиос шинжлэх ухаанд тэмдэглэгдээгүй аварга үлэг гүрвэлийн яс олджээ
2018-10-15 13:48:56 - Байгаль Орчин
Богдхан ууланд ойн цэвэрлэгээ хийгдэж байна
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 13:20:19 - Эрүүл мэнд
Өнөөдөр “Цагаан таягтан”-ы өдөр
2018-10-15 12:46:16 - Орон нутаг
Халхгол суманд “Сум дундын төв” төсөл хэрэгжиж эхэлжээ
2018-10-15 12:26:24 - Хууль
Хахуулийн хэрэгт холбогдсон “Шинэ эхлэл” сургуулийн захирал батлан даалтад гарчээ
2018-10-15 12:22:14 - Эдийн засаг
ХХБанкны Ривер Гарден салбар нээлтээ хийлээ
2018-10-15 12:13:41 - Хууль
Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого эхэллээ
2018-10-15 12:02:38 - Хууль
Хаднаас унаж, хөлөө хугалсан таван настай хүүг аварчээ
2018-10-15 11:57:14 - Улс төр
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг Монголд айлчлахыг урьжээ
2018-10-15 11:55:58 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2567 төгрөгийн үнэтэй байна
2018-10-15 11:40:42 - Энтертайнмент
Америкт кино продакшн байгуулсан анхны монгол бүсгүйтэй ярилцлаа
2018-10-15 11:31:12 - Орон нутаг
Д.Чойжамц хамбыг Хамба Номун хаанаар өргөмжилсөн үү
2018-10-15 11:23:36 - Нийслэл
Дараах чиглэлийн автобусууд өглөө 06:35-06:55 цагт үйлчилгээнд гарахаар боллоо
2018-10-15 11:23:12 - Улс төр
Ерөнхий сайд "МАК" компанийн цемент, блокийн үйлдвэртэй танилцав
2018-10-15 11:08:43 - Улс төр
Хөвсгөл аймгийн Засаг даргын томилгооны асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ
2018-10-15 11:02:23 - Нийслэл
Төв замын уулзваруудад “Шар хайрцаг” тэмдэглэгээ хийж эхэллээ
2018-10-15 10:53:24 - Энтертайнмент
Б.Алтанжаргалын “Дөмөн хонгор аялгуу” дуурсана
2018-10-15 10:39:07 - Улс төр
Д.Сумъяабазар "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг IPO хийх асуудлаар Торонтод ажиллав
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-15 10:30:58 - Шар
Сергей Шойгу энэ сарын 18-нд Монголд айлчилна
2018-10-15 10:07:48 - Нийслэл
Дугаарын хязгаарлалт ӨВЛИЙН бүсчлэлд шилжлээ
2018-10-15 10:05:28 - Байгаль Орчин
Малчид, тариаланчид цаг агаарын таатай үеийг ашиглаарай
2018-10-15 09:46:21 - Улс төр
УИХ дахь намын бүлгүүд хуралдана
2018-10-15 08:38:27 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2018-10-15 08:35:49 - Энтертайнмент
Д.Энхтүшиг: Хавар алимны мод цэцэглэхэд хашаа маань бяцхан төгөл шиг болдог
2018-10-15 07:53:51 - Эдийн засаг
Ч.Отгочулуу: Хөргөгч, шатахууны сав нь дундуур сонгогчид "Эдийн засаг сэргэлээ" гэх сурталчилгаанд хууртахгүй
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-13 14:18:42 - Энтертайнмент
Б.Март: “Оскар”-ын шагнал хүртсэнээ сонсоод чихэндээ ч итгээгүй
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-13 09:50:37 - Хууль
ЕБС-ийн захирлуудын холбогдсон авлигын хэрэг цаашид үргэлжилнэ
2018-10-13 18:11:38 - Спорт
Манай тамирчин дэлхийн аварга боллоо
2018-10-13 10:07:28 - Эрүүл мэнд
Ж.Нэргүй: Д витамин дархлааны цагаан эсийг идэвхжүүлдэг ганц микро элемент
2018-10-13 10:12:36 - Эдийн засаг
ЗГ дотоодод бонд гаргахаа больсноор Төв банк 4.2 их наяд төгрөгийг БАНКУУД РУУ НИЙЛҮҮЛЖЭЭ
2018-10-15 08:35:49 - Энтертайнмент
Д.Энхтүшиг: Хавар алимны мод цэцэглэхэд хашаа маань бяцхан төгөл шиг болдог