Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн

Түгээх    
2018-09-19 07:58:04 - Улс төр

munhbayar

Барилга, хот байгуулалтын сайд асан Г.Мөнхбаяртай ярилцлаа. Эрх баригч намын гишүүдээс бүрдсэн хоёр дахь Засгийн газрын нэг жилийн ой энэ саруудад тохиож буй. Тиймээс өмнөх сайд нарын хийж байсан зарим ажилтай танилцаж, бодлогын асуудлууд үргэлжилж байгаа эсэх болон бусад сэдвээр ярилцлага бэлтгэхээр ажиллаж байна.

-“СЕРВИС ЦЕНТР” БАРИХ АЖЛЫГ ЖИГДЭЛСНЭЭР УТААГ 30 ХУВЬ
БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ БАЙСАН

Сайд асан Г.Мөнхбаяр манай Мэдээ.мн сайтад 2017-04-18-ны өдөр өгч байсан ЯРИЛЦЛАГАДАА “Нийслэлийн гэр хорооллуудад нийт 100 ширхэг “Сервис центр” барина” хэмээн онцолж байв. Ингэснээр гэр хорооллын өрхүүд болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барилгаа барьсан ч дэд бүтцийн асуудлыг нь шийдэж өгөөгүйгээс үүдэж, зогсолтод ороод буй орон сууцуудын дулааны хэрэглээг шийдэх боломж бүрдэнэ гэж тодотгож байжээ.

Тэрбээр уг ярилцлагыг өгснөөсөө хойш яг зургаан сарын дараа /2017.10.22/ сайдын албан тушаалаа өнөөгийн Х.Баделхан сайдад хүлээлгэн өгсөн байдаг. Бид сайд асан Г.Мөнхбаяр ярьж байсанчлан “Сервис центр” барих ажлаа амжуулж чадсан эсэхийг газар дээр нь сурвалжилахаар хоёр цэг дээр очив.

Гэр хорооллын агаарын бохирдлыг 30 хувь буулгах замаар янданг цөөлөх том амбицтай эхэлж байсан уг ажлаас Баянгол дүүргийн 10-р хороон дахь “Green Resource” ХХК-ийг түшиглэн баригдсан “Сервис центр” амжилттай ажиллаж байв.Харин Дэнжийн-1000 орчимд баригдахаар төлөвлөгдсөн “Сервис центр”-ийн ажил гацжээ. Учир нь, тухайн үед нийслэлтэй тохиролцсон байсан инеженерийн шугам сүлжээний зураг өөрчлөгдөж, тодорхойгүй байдалд шилжсэн аж. Ярилцлагаа хүлээн авна уу.

munhbayar-Та сайдын албан тушаалаа хүлээлгэн өгөөд нэг жил орчим болсон байна. Энэ хугацаанд ямар ажил төрөл амжуулж, юу хийж явна?

-Яг албан ёсоор эрхэлсэн ажилгүй байна. Монгол орныхоо сайхан байгалиар аялж, хааяа мэргэжлийн хүрээнд хүмүүст туслах маягтай байна. Ер нь гэрийн хүн болсон гэж болно (инээв.сурв).

-Шинэ Засгийн газар томилогдсоны дараа танай танхимд ажиллаж байсан зарим сайд тодорхой ажил албанд томилогдсон. Танд тийм санал ирээгүй юм уу?

-Үгүй. Надад ч тийм сонирхол байгаагүй.

-Та сайд байхдаа ямар ямар гол ажлууд хийж амжуулж байв. Тодорхой байдлаар бодлого үргэлжилж байгаа эсэхэд санаа тавьж байна уу?

-Яах вэ, богино хугацаанд сайдаар ажилласан. Гол анхаарлаа төвлөрүүлсэн өнцөг нь ерөөсөө л гэр хорооллын дахин төлөвлөлт байлаа. Сайд болсныхоо дараахан барилгын компанийн төлөөллүүд, гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцож байгаа ААН-үүдийг яаман дээрээ урьж уулзаж байсан. Тухайн үед гэр хорооллын дахин төлөвлөлт гацаж байгаа нь гол нь дэд бүтцийн асуудал байлаа. Тийм учраас Засгийн газар тогтоол гаргаж, энэ чиглэлд 700 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн. Гол шийдэл нь төв шугамд ойрхон байршилтай орон сууцуудад холболт хийх, холбох боломжгүй хэсгүүдэд “Сервис центр” барихаар төлөвлөсөн юм. Ингэснээр давхар амины орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж харсан. Асуудал бодлогын хүрээнд шийдэгдсэн учраас тодорхой ажлууд эхлүүлсэн байдаг. Бид сая явж үзлээ. Дэд бүтэцгүйн улмаас барилгаа бариад орхичихсон байсан компани одоо 125 айлыг орон сууцанд нь оруулчихсан байна. Эхнээсээ шугам сүлжээ нь явж байгаа, асуудлаа Нийслэлтэй ярьж байгаа хэсгүүд ч байна. Түрүүчээсээ айлууд хашаа байшингаа өгөөд, орон сууцанд орж чадсан. Энэ хэмжээгээрээ нүүрсний хэрэглээ багассан гэсэн үг. “Сервис центр”-ийн гол онцлог нь цахилгаанаар бүхнийг шийдсэн явдал. Уурын зуух галлаж, дулаан гаргахгүй. Тиймээс ч агаарын бохирдлыг бууруулахад шууд байдлаар нөлөөлнө гэж бид тухайн үед тооцож байсан.

-“Сервис центр”-үүдийг ашиглалтад оруулснаар Нийслэлийн утаа яг хэдэн хувиар буурахаар байсан бэ?

-Тухайн үеийн төсөөллөөрөө 30 хувиар агаарын бохирдлыг бууруулах боломжтой гэж харж байсан. Төсөв, санхүүгээс их зүйл шалтгаална. Манай Засгийн газар, улс мөнгөгүй байж таарсан. Уг нь “Сервис центр” барих ажлыг 2-3 сарын дотор нугалах бүрэн боломжтой. Ийм байдлаар 2017 оны зун эхлээд, намар нь ашиглалтад өгөөд байсан. Одоо эргээд харахад утааны асуудал дээр төсвүүд, хөрөнгө оруулалтууд огт жигдрэхгүй байна. Тал талдаа өөр өөр зүйл яриад байна. Уг нь гэр хороолол руу шугам сүлжээ татаад л болох асуудал. Амины орон сууцыг бодлогоор дэмжих хэрэгтэй. Өөр шийдэл байхгүй. Үүн дээр гайхаад л, зуух тараах, дулаалгаа сайжруулах асуудал яриад хэрэггүй. Ширээний ард суугаад, байгаа мөнгөө нэгтгэх хэрэгтэй, төрийн байгууллагууд нь. Тэгээд зөвхөн гэр хороолол руу мөнгө оруул. Зөв шийдлээ олж чадвал хоёр жилийн дотор л үр дүнгээ өгөөд эхэлнэ. Ер нь яндангийн тоог нь бууруулж байж л утаа буурна. Дээрээс нь ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Засгийн газрын түвшинд яригддаг бодлогын асуудлуудаа хурдтай үргэлжлүүлээсэй гэж харж байгаа.

-Ипотекийн зээл зах зээл дээр бараг зогсчихлоо. Таны үед ипотекийн зээлийн багцыг гадаад зах зээлд гаргах замаар эх үүсвэрийг нь тэлэх асуудал яригдаж байсан. Энэ асуудал яг хаана гацсан юм бэ?

-Гацсан зүйл байхгүй. Шинэ Засгийн газар энэ бодлогыг үргэлжлүүлэхгүй байна. Гаргалгаа нь их энгийн. Ипотекийн зээлийн багцаа хоёрдогч зах зээл дээр гаргах явдал байсан. Хүсвэл одоо ч хийж болно. Сангийн яам зохион байгуулж хийх ёстой асуудал. Тухайн үед Засгийн газрын тэргүүн ийм байдлаар ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэл барьж байсан. Цаг хугацаа байсан бол тодорхой үр дүнд хүрэх ажлуудын нэг байсан гэж болно. Мөн газраа чөлөөлөх боломжгүй, амины орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэд рүү чиглүүлсэн ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Би сайдаар ажиллах хугацаандаа 80 м.кв-аас доош талбай бүхий амины сууц хашаандаа бариад, дулаан, бохирын шийдлийг “Сервес центр”-т холбох замаар шийдчихвэл ипотекийн зээлд хамруулах асуудлыг судалж байсан. Гэхдээ энэ Засгийн газар тэр шийдлийг олж чадахгүй байна.

-Та ажлаа өгөхдөө шийдлээ сайн хэлж өгөөгүй юм биш үү?

-Маш сайн хэлж өгсөн. Энгийн шийдэл. Ажил хийх сэтгэл л байх хэрэгтэй. Газар дээр нь очоод ажиллах ёстой биз дээ. Гэр хороолол руу явахгүй байна. Очихоор шийдэл нь харагдана. Гадуур угсармал барилгуудыг хичнээн янзаар хийж байна. Үүнтэйгээ танилцах хэрэгтэй. Би сайд байхдаа гэр хорооллоор маш их явсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барилгаа барьчихсан ч дулаанаа шийдээгүй зогсчихсон байрууд дээр очиж ажиллаж байж л шийдлээ олсон. Төрдөө итгээд,  өчнөөн мөнгө төгрөгөө оруулчихсан хувийн хэвшлийн асуудлыг шийдэх өгөх ёстой. Тийм байдлаар нам гачихсан ажил дээр миний оронд чи очоод яах байсан бэ?

-Салбар толгойлж байгаа гэдэг утгаараа яаж, ийгээд учрыг нь олохыг л бодно байх даа?

-Тийм шүү дээ. Учрыг нь олохын төлөө ажилласан. Тэгээд шийдсэн. Хэд хэдэн дүүрэгт ийм асуудалтай зарцчихсан байрууд байсан. Бүгдийг нь шийдэж өгсөн, даанч манай салбарт мөнгө бага байсан. Санхүүжилт хангалттай байсан бол илүү ихийг хийж болох байлаа.

munhbayar

-ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ БАРИХ ХУГАЦААНД ХУВЬ ХҮНИЙХЭЭ
ЗҮГЭЭС ЗААВАЛ ХЯНАЛТ ТАВИНА-

-Төв цэвэрлэх байгууламжийн өмнөх ТЭЗҮ дээр таны үед хоёр чухал өөрчлөлт оруулсан гэдэг. Энэ нь яг юу байсан юм бэ?

-Бас юмны үнэнийг хэлэх хэрэгтэй. Өмнөх хотын дарга Э.Бат-Үүлийн хийсэн сайн зүйлүүдийн нэг нь Төв цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг санхүүжүүлээд, ерөнхий байдлаар хийлгэчихсэн байсан явдал. Үүн дээр хоёр зүйл дутуу байсан. Нэгдүгээрт, би Барилга, хот байгуулалтын сайд болсныхоо дараа ТЭЗҮ дээр өөрчлөлт оруулсан. Ингэхийн тулд мэргэжлийн хүрээнийхэнтэй зөвлөлдөж, Засгийн газар, УИХ-д удаа дараа танилцуулга хийж, хүмүүсийн санаа бодлыг маш их сонсож байлаа. Учир нь, техник технологи хөгжиж буй 21-р зуунд энэ ажлыг хийнэ. Тиймээс цэвэрлэх байгууламжаас саарал ус гарган авч, үйлдвэрлэлд ашиглах тухай асуудлыг зайлшгүй шийдэх ёстой байсан. Үүнийг анх би ярьж, ТЭЗҮ-д оруулж өгсөн юм. Мөн Мянганы сорилтын санд хандаж, саарал усыг ашиглах дэд бүтцийн зардлыг нь шийдүүлж чадсан байдаг. Саарал усыг ТЭЦ-үүд, барилга, усалгааны зориултаар хэрэглэхээр тооцож байлаа. Бодлого, технологийн  шийдлийг нь хийж өгсөн. Хоёрдугаарт, лагаа гаднах талбай дээрээ асгадаг байсныг болиулж, боловсруулдаг болгохоор ТЭЗҮ-д оруулсан. Ямар ч мөнгө нэмж төлөөгүй. Шинэ цэвэрлэх байгууламж яг энэ ТЭЗҮ-ээр баригдах гэж байна. Энэ Засгийн газар харин санхүүжилтийн эх үүсвэрийг нь шийдсэн сайн хэрэг.

-Та энэ асуудлаар сайдтай нь уулзаж, саналаа хэлсэн үү?

-Х.Баделхан сайдтай Төв цэвэрлэх байгууламжийн асуудлаар хоёр удаа уулзсан. Би цэвэрлэх байгууламжийг барих хугацаанд хувь хүнийхээ хувьд заавал хяналт тавина. Яг саарал ус болосвруулах технологийг суулгаж өгч байна уу. Лагаа яах юм гээд хянана.

-Зарим аймгийн цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдлээ гэгдэж байсан. Яг ажил хэрэг болж үргэлжилсэн үү?

-Хөдөө орон нутгийн хувьд бид салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэл баримталсан. Тухайлбал, есөн аймгийн  цэвэрлэх байгууламжийг Азийн хөгжлийн банк болон Польшийн Засгийн газрын зээлээр шийдүүлэхээр шийдвэр гаргаж байсан. Одоо тендер нь зарлагдаад эхэлчихсэн явж байгаа. Нарийн мэдээллийг нь одоо Барилга, хот байгуулалтын яамнаас асуух хэрэгтэй.

-Тодорхой шийдэлд хүрчихсэн мөртлөө цааш үргэлжлээгүй томоохон ажлууд байгаа юу?

-Нэг том хүлээгдэж байгаа ажил бий. Манайх 330 сум, 21 аймагтай. Төв суурин газрын ерөнхий төлөвлөлттэй холбоотой асуудал шийдэхэд ихээхэн хүндрэлтэй. Дээрээс нь хөрөнгө оруулалт  хийлээ гэхэд эргээд ашгаа өгдөггүй. Ийм байдлаас гарахын тулд тухайн нутгийн хөгжлийн бодлогын бичиг баримтыг боловсруулах ажлыг бид эхлүүлэхийг зорьсон. Тухайн үедээ Азийн хөгжлийн банктай олон удаагийн хэлцэл хийж, нийт 3 сая ам.долларын буцалтгүй тусламжаар зорилтот ажил хийхээр төлөвлөж байсан. Гэвч энэ ажил өнөөг хүртэл эхлээгүй байгаа юм билээ.

-Яагаад эхлээгүй юм бол?

-Нарийн учрыг нь мэдэхгүй байна. Уг нь их сайхан ажил. Гол нь буцалтгүй тусламж. Нийт 3 сая ам.доллараар хүн амын нутагшил суурьшлын ерөнхий төлөвлөгөөг гаргаж, батлуулах байв. Тухайлбал, Хөвсгөл аймаг аялал жуулчлал, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарын алийг нь дагаж хөгжвөл зохистой вэ. Тэгвэл Өмнөговь аймаг ямар чиглэлээр хөгжих юм. Аймгууд дотроо задраад сум бүр өөр. Тухайлсан ийм том ажлыг бодлогын хүрээнд шийдээд өгчихвөл УИХ-ын гишүүд, ард иргэд, хөрөнгө оруулагчдад маш амар байдал бий болж, тодорхой ажлууд урагшаа явах байв. Гол нь хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулахад ойлгомжтой байдал үүснэ гэсэн үг. Энэ байдлаа би Азийн хөгжлийн банкныханд маш олон удаа ярьж, ойлгуулж байж ажил хэрэг болгохоор санал нэгдсэн. Эцэслэж ажил болоогүйд нь харамсаад байгаа юм.

munhbayar

-Ц.МӨНХБАЯР САЙД НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД ИЙМ АЖЛУУД ХИЙЖЭЭ.
ТА ЮУ ХИЙВ ГЭЖ Х.БАДЕЛХАН САЙДААС АСУУ-

-Ажлаа өгснийхөө дараа үүнийг л амжуулчихдаг байж гэж бодсон асуудал юу байв?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг жигдрүүлэх чиглэлд Засгийн газар 700 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. “Сервис центр”-ийг нэвтрүүлэх чиглэлд хийхээр төлөвлөгдөөд байсан ажил маань дуусчихсан бол их сайн байлаа. Бас бид дан Нийслэлээ л бодоод байж болохгүй. Аймгуудын төв цэвэрлэх байгууламжуудыг нийтэд цэгцлэх шаардлагатай. Энэ чиглэлд хөрөнгө оруулалт татах тал дээр цаг байсан бол илүү анхаарч ажиллах байлаа. Ер нь Засгийн газар мөнгөгүй байна гээд тэр үед бид гар хамхиж суугаагүй. Салбар хариуцсан сайд нь санаачлагатай, гарц олдог, мэргэжлийн түвшинд ажилладаг байхад ажил урагшлаад л байдаг юм билээ. Яамнаас хувийн хэвшлийн барилгын салбарт нэвтрүүлж байгаа шинэ технологи шийдэл, төсөл хөтөлбөрт ажлуудыг зөв байдлаар бодлогоор дэмжих нь их чухал. Ингэж байж л барилгын салбар хөгжинө. Түүнээс биш яам мянга бодлого гаргаад байх юм. Хувийн хэвшлээ түшиглэж, салбарын бодлогоо авч явах учиртай юм.

-Сайдаар ажиллах нь хувь хүний хувьд танд ямар ашигтай байсан бэ?

-Ямар ч ашиггүй. Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ. Бид чинь социализмын үеийн бүтээгдэхүүнүүд. Би хийсэн ажил, шийдлээсээ кайф авдаг хүн, Ингээд хүмүүжчихсэн. Нэг ёсондоо сайд болсон нь надад ажил хийх кайфыг өгч байсан. Тэгээд “Чи яв” гэсэн, албаа өгөөд л явсан. Ийм л зүйл.

-Та улс төр, хувь хүн ярихгүй гэсэн. Гэхдээ асуухгүй бол болохгүй байна. Өмнөх Засгийн газрын танхимын гишүүнээр ажиллаж байсан хүний үед шинэ Засгийн газраа хэр сайн ажиллаж байна гэж хариулах вэ?

-Гол нь Засгийн газрын хийсэн ажлын үр дүнг нь иргэд шууд байдлаар хүртэх хэрэгтэй. Үүн дээр шууд үнэлэлт дүгнэлт одоохондоо өгмөөргүй байна. Цаг нь ч арай болоогүй байна. Ажил хийж байгаа сайд нараас нь асуух хэрэгтэй. Жишээ нь, Ц.Мөнхбаяр сайд нэг жилийн хугацаанд ийм, ийм ажлууд хийжээ. Та юу хийв гэж Х.Баделхан сайдаас асуу. Би ажлаа хүлээлгэж өгөхдөө Төв цэвэрлэх байгууламжаа маш сайн анхаар, хийгдсэн өөрчлөлтүүдийг нь хэвээр хадгалах ёстой гэж хэлсэн. Яг түүгээрээ яваа. 

Ж.МЯДАГБАДАМ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2018-12-17 17:31:57 - Хууль
“ЖАЙКА”-ийн нэрийг барьж орон нутгийг иргэдийг залилжээ
2018-12-17 17:17:37 - Эрүүл мэнд
ЭХЭМҮТ-ийн захирлын хүсэлтийг Эрүүл мэндийн яам хүлээж аваагүй гэв
2018-12-17 17:07:29 - Улс төр
Н.Учрал: Багш нарыг орон сууцны ипотекийн зээл, түрээсийн орон сууцанд хамруулахад идэвхтэй хамтарч ажиллана
2018-12-17 16:40:06 - Улс төр
АТГ: Б.Ундармаа гишүүнээс мэдүүлэг авсан нь үнэн
2018-12-17 16:31:51 - Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
2018-12-17 16:25:42 - Гадаад
Нью-Йоркын галт тэргэнд Ази иргэнийг ялгаварлан гадуурхсан эмэгтэйг баривчилжээ
2018-12-17 15:48:54 - Орон нутаг
Нүүрс тээвэрлэгч жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулж байна
2018-12-17 15:48:10 - Эрүүл мэнд
Эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна
2018-12-17 15:44:42 - Эдийн засаг
Хасбанк, Тэнгэр санхүүгийн нэгдлийн туз-ийн дарга Ч.Ганболд “ХАШ ЭРДЭНИЙН ОДОН” хүртлээ
2018-12-17 15:38:16 - Хууль
“Тавантолгойн цахилгаан станц”-ын төслийг АТГ-ынхан шалгаж эхэлжээ
2018-12-17 14:59:57 - Гадаад
Австрали улсад сүүлийн 20 жил тохиогоогүй хүчтэй газар хөдөлжээ
2018-12-17 14:42:28 - Улс төр
МАН-ЫН ГИШҮҮД: Шаардлагын хариуг 24 цагийн дотор ирүүлэхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ
2018-12-17 14:36:26 - Улс төр
ШӨХТГ: Их, дээд сургуулиуд төлбөрөө үндэслэлгүйгээр нэмжээ
2018-12-17 14:35:27 - Боловсрол
БСШУС-ын сайдын шуурхай хуралдаан боллоо
2018-12-17 14:33:01 - Нийслэл
Шинэ жилийг угтан хяналт шалгалт хийж, эргүүлийн тоог нэмлээ
2018-12-17 14:32:55 - Шар
2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах төв цэнгэлдэхийг танилцууллаа
2018-12-17 14:07:36 - Нийслэл
Дүнжингарав зах НӨАТ-ын баримт олгодог боллоо
2018-12-17 14:02:33 - Хууль
Б.Баатархүү: Цагдаагийн байгууллага талийгч Ч.Чамин-Эрдэнийн хэргийн явцыг удаашруулаагүй
2018-12-17 13:56:01 - Спорт
“Бөртэ чоно” наадамд нэр дэвшигчид тодорлоо
2018-12-17 13:41:13 - Нийслэл
“Капитал” банкийг битүүмжлээгүй, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна
2018-12-17 13:36:08 - Спорт
Г.Угалзцэцэг дэлхийн дөрвөн удаагийн аварга боллоо
2018-12-17 13:29:26 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг баривчилжээ
2018-12-17 13:20:25 - Хууль
Эмнэлгээс алга болсон тоног төхөөрөмжүүдийн гурав нь олджээ
2018-12-17 13:13:27 - Улс төр
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Ерөнхийлөгчид хандлаа
2018-12-17 12:58:39 - Улс төр
Ш.Түвдэндоржийг АН-ын нарийн бичгийн даргаар томилжээ
2018-12-17 12:49:12 - Улс төр
Я.Санжмятав: М.Энхболд гэж хувь хүндээ биш, төрийн гацааг гаргах гэж л гарын үсэг зурсан
2018-12-17 12:37:35 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ
2018-12-17 12:05:13 - Нийслэл
Австралид Улаанбаатарын агаарын бохирдлыг харуулсан үзэсгэлэн гаргажээ
2018-12-17 11:31:04 - Нийслэл
Том оврын автобус шатжээ
2018-12-17 11:20:31 - Боловсрол
Бага ангийнхан энэ долоо хоног хичээллээд амарна
2018-12-17 11:14:32 - Эрүүл мэнд
Дүүргийн эмнэлгүүд нэмэлт ор дэлгэн иргэдэд үйлчилж байна
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-17 10:56:20 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй
2018-12-17 10:40:55 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчлал хийлээ
2018-12-17 10:39:50 - Нийслэл
Агаарын бохирдолтой холбогдуулан иргэдийн гаргасан хүсэлтэд НҮБ хариу мэдэгдэл гаргажээ
2018-12-17 10:32:07 - Энтертайнмент
“Aвьяаслаг Монголчууд-2018” шоуны ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо
2018-12-17 10:27:50 - Нийслэл
Хотын даргын томилгоог энэ сарын 28-нд хэлэлцэнэ
2018-12-17 10:20:56 - Эрүүл мэнд
Нүүрс тээврийн 13 мянган жолоочид эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна
2018-12-17 09:09:22 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
2018-12-17 13:29:26 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг баривчилжээ
2018-12-17 16:25:42 - Гадаад
Нью-Йоркын галт тэргэнд Ази иргэнийг ялгаварлан гадуурхсан эмэгтэйг баривчилжээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-17 12:37:35 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ