Рональдогийн хөлбөмбөгийн ертөнцийг манлайлж байгаагийн нэг “нууц” нь шим тэжээлийн зохистой хэрэглээ

Түгээх    
2018-09-19 16:01:44 - Эрүүл мэнд

Хүний их эмч, доктор (Ph.D) Жулиан Альварез Гарсия энэ сарын 132-156-нд манай улсад зочиллоо. “Herbalife Nutrition” компанийн Хүнс Шим тэжээлийн зөвлөлийн гишүүн тэрээр Монголын хөлбөмбөгийн баг тамирчин, спортын эмч мэргэжилтнүүдэд спортын бэртэл гэмтэл, тамирчдын хооллолтын чиглэлээр сургалт явуулсан юм.

Жулиан Альварез Гарсия өнгөрөгч пүрэв, баасан гарагт Биеийн тамир спортын газар болон “Herbalife Nutrition” компанийн хамтран ажилладаг “Эрчим” хөлбөмбөгийн клуб, хөлбөмбөгийн үндэсний лигийн багуудын эмч, дасгалжуулагч нарт сургалт хийлээ. Тодруулбал, тоглолтын үеэрх спортын бэртэл гэмтэл, түүнээс урьдчилан сэргийлэх, тамирчдын шим тэжээлийн талаар шинжлэх ухаанд суурилсан, мэргэжлийн түвшний сургалтыг зохион байгуулав.

Тэрээр “Дасгал сургуулилт болон шим тэжээлийн аргачлалаар чихрийн шижин, хэт таргалалт, зүрх судасны өвчтэй хүмүүсийг эмчлэх боломжтой. Анагаахын шинжлэх ухаанд урьдчилан сэргийлэх буюу хүмүүсийн боловсролоор дамжуулан нөлөөлөх гэсэн чиглэл сүүлийн үед ид дэлгэрч байна шүү дээ. Тамирчин хүнд шим тэжээл, дасгал сургуулилт аль аль нь л чухал. Ялангуяа амжилттай яваа тамирчдаас үүнийг харж болно. Зарим тамирчдын хувьд шим тэжээлтэй бодис хоол хүнс хэрэглэж чадахгүйгээс болж спортын амжилт нь муу байдаг. Шим тэжээлтэй хоол өгвөл хэрэглүүлснээр амжилт нь шууд өсөөд ирсэн тохиолдол олон бий” гэлээ.

Спортын анагаах ухаан, спортын физиологийн чиглэлээр мэргэшсэн тэрээр олон төрлийн спортоор хичээллэдэг бөгөөд сэлүүрт завины спортоор мэргэжлийн түвшинд хичээллэдэг нэгэн. Жулиан Альварез Гарсия нь мэргэжлийн болон үндэсний баг тамирчдад 30-аад жилийн турш зөвлөгөө өгч ажиллаж байна. Өдгөө “Herbalife Nutrition” компанид зөвлөхөөр ажиллахаас гадна Испанийн Аликанте их сургуульд фитнесийн тусгай хөтөлбөр удирдан багшилдаг юм. Тамирчид бэртэл гэмтлээс хамгаалахын тулд юуны өмнө уух усаа базаахаас илүү гадна хаана ч явсан мөс бэлдэх ёстой гэнэ. Учир нь бэртэл гэмтлийн үед гар дор байх хамгийн энгийн бөгөөд өргөн ашиглагддаг нь мөс аж. Түүнчлэн гэмтэл бэртлээс сэргийлэх хөлийн шагайны тусгайлсан наалт, боолтыг хэрэглэхийг дэлхий нийтээр шаарддаг байна. Тус боолтыг хэрэглээгүй мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчныг 15 мянган доллараар торгодог журам ч бий.

ШУТИС-ийн усанд сэлэлтийн багш Ч.Навчаа “Тамирчидтай хамтран ажилладаг эмч, дасгалжуулагч нарт энэ төрлийн сургалт маш чухал. Учир нь олон улсын хэмжээний сургалтыг бид нар төдийлөн авч чаддаггүй болохоор маш ач холбогдолтой сургалтууд боллоо. Цаашдаа ийм сургалтыг олон зохион байгуулвал бидэнд төдийгүй монголчуудад хэрэгтэй. Ялангуяа манай тамирчид дэлхийн тавцанд гарах боломж өндөртэй. Хамгийн гол нь бидэнд туршлага дутагдаж байгаа. Тиймээс олон орны солилцоот сургалт, семинарууд байнга зохион байгуулах шаардлагатай байна” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа.

“Herbalife Nutrition”-ын бүтээгдэхүүнийг 150 гаруй алдартай дэлхийн хэмжээний тамирчин, 50 гаруй алдартай багийн тамирчид хэрэглэдгийн нэг нь Криштиано Рональдо юм. Рональдогийн одоо ч амжилттай тоглож, хөлбөмбөгийн ертөнцийг манлайлж байгаагийн нэг шалтгаан нь шим тэжээлийн зохистой хэрэглээ аж.

Эрүүл хооллолт, шим тэжээлийн мэргэжилтэн Ш.Ганганмөрөн “Мэргэжлийн хүний сургалт маш ховор болдог. Энэ хүний сургалтад хамрагдаж байгаа нь спортынхонд маш том боломж. Тамирчид уралдаан тэмцээнд өндөр амжилт гаргахын тулд дасгал сургуулилалт хийдэг боловч хооллолтын хувьд юун дээр анхаарах ёстойгоо төдийлөн мэддэггүй. Сүүлийн үед л тамирчин хүнд хооллолт чухал гэдгийг ойлгож эхэлж байгаа. Бид нар энэ төрлийн сургалтанд гадаадад очиж суудаг бол энэ удаа Монголдоо үнэ төлбөргүй хүлээн авсандаа баяртай байна. Би эрүүл амьдралыг хэвшүүлэхийн тулд байнгын дасгал хөдөлгөөн хийж, гүйлтээр хичээллэн сүүлийн 5 жил марафонд гүйсэн. Гэр бүлийнхэн маань ч бүгд спортоор хичээллэдэг. Тийм ч учраас мэргэжлийн хүний үгийг сонсохоор зорьж ирсэн. Сургалтад хамрагдсанаар бэлтгэл хийх хугацаандаа юун дээр анхаарах, хэрхэн хооллох, бэлтгэлийн үед хэрхэн гэмтэхгүй, ядрахгүй байх, дасгалын дараа яаж хурдан сэргэх боломжтойг мэдэж авлаа. Мэргэжлийн мэдээллийг энгийн үгээр, ойлгомжтой тайлбарлаж байгаа нь авууштай санагдсан” гэж Жулиан Альварез Гарсия багшийн сургалтыг онцолсон юм.

“Herbalife Nutrition” компанийн  Бие Даасан Гишүүдийн клубуудын тоо өсөж байгаагаас монголчууд эрүүл мэнд, шим тэжээлдээ ихээхэн анхаарал хандуулдаг болж байгааг олж харснаа Жулиан Альварез Гарсия хэлсэн. Зөвхөн эрүүл хооллолт төдийгүй дасгал хөдөлгөөнийг ч чухалчилж үздэгийг өглөөгүүр гүйх хүмүүс болон амралтаараа уул хадаар алхаж, дугуй, мотоцикл унах хүмүүс эрс өссөнөөс харах боломжтой.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2018-10-16 18:41:40 - Улс төр
Н.Цэрэнбат: Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе
2018-10-16 17:58:36 - Улс төр
Н.Баяртсайхан: Валютын ханшийн хэлбэлзэл нь төлбөрийн тэнцэлтэй холбоотой
2018-10-16 17:29:17 - Шар
Хабиб Нурмагомедов Конорын даагаа нэхэх саналаас татгалзжээ
2018-10-16 17:04:59 - Гадаад
"Талибан" хөдөлгөөнийхөн АНУ-ын төлөөлөгчидтэй Катарт уулзсанаа баталгаажуулав
2018-10-16 16:49:24 - Байгаль Орчин
Улсын хэмжээнд ургац хураалт 73 хувьтай байна
2018-10-16 16:37:12 - Энтертайнмент
“Монгол туургатан” театрын шинэ барилга үүд хаалгаа нээлээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ
2018-10-16 16:24:10 - Хууль
Иргэдэд Хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг утсаар өгч эхэллээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:09:33 - Нийслэл
“Өргөө” амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний замыг чөлөөлж байна
2018-10-16 16:03:32 - Спорт
Ази тивийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэгт хүндэтгэл үзүүллээ
2018-10-16 15:48:02 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга Николой Рерихийн нэрэмжит олон улсын шагнал хүртэв
2018-10-16 15:45:41 - Улс төр
АЭХ-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль үргэлжилж байна
2018-10-16 15:16:30 - Спорт
М.Бундмаагийн нэрэмжит тэмцээний аваргууд тодорлоо
2018-10-16 15:13:49 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Жамаль Хашоггиг мэдүүлэг өгч байхдаа амиа алдсаныг хүлээн зөвшөөрч магадгүй
2018-10-16 15:12:27 - Нийслэл
МОН-30 цахилгаан автобус гэрлийн гялбаа үүсгэхгүй
2018-10-16 15:04:31 - Эдийн засаг
“Global Finance” сэтгүүл Хас банкийг Монгол Улсын Шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2018-10-16 14:12:41 - Улс төр
Стратегийн орд ашигладаг компаниудын дансыг Монголбанкинд байршуулах хуулийн төслийг дэмжлээ
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:23:38 - Энтертайнмент
Л.Лхамянжин: Бид Японоос мэдлэгээс гадна бизнес импортлох зорилготой
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-16 13:09:16 - Нийслэл
ФОТО: Амталгаат худалдаа зохион байгуулагдаж байна
2018-10-16 13:07:43 - Хууль
"Ханару" сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжилжээ
2018-10-16 12:57:59 - Орон нутаг
БНХАУ-д үржлийн бус бог мал экспортлоно
2018-10-16 12:52:08 - Хууль
АТГ-т 336 хэрэг шалгагдаж байна
2018-10-16 12:46:44 - Нийслэл
ФОТО: “Туушин” зочид буудлын өмнөх шатыг албадан буулгалаа
2018-10-16 12:36:32 - Спорт
Чөлөөтийн эрэгтэй тамирчид ДАШТ-д оролцохоор эх орноосоо мордлоо
2018-10-16 12:24:38 - Боловсрол
ШУТИС-ийн хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдлээ
2018-10-16 12:18:40 - Улс төр
Замын-Үүдэд тээвэр логистикийн төв нээлтээ хийлээ
2018-10-16 12:11:09 - Улс төр
"Монцемент" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
2018-10-16 12:01:28 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана
2018-10-16 11:54:25 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2568 төгрөгийн үнэтэй байна
2018-10-16 11:47:45 - Нийслэл
Явган хүний зам дээр худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ
2018-10-16 11:22:47 - Спорт
Чансаа өндөр бөхчүүдийн халз барилдаан ирэх сарын 18-нд болно
2018-10-16 11:19:41 - Спорт
Морьт харвааны ДАШТ-д монголчууд тэргүүлжээ
2018-10-16 11:18:46 - Улс төр
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирыг огцруулах асуудлыг хөндөв
2018-10-16 11:07:36 - Нийслэл
ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалинг 15%-иар бууруулсанд бухимдаж байна
2018-10-16 11:04:49 - Нийслэл
Шөнийн үзэсгэлэн худалдаа болно
2018-10-16 10:59:59 - Спорт
Монгол-Лаосын нөхөрсөг тоглолт өнөөдөр болно
2018-10-16 10:59:57 - Нийслэл
Төрийн албаны удирдах 13 албан тушаалд 24 хүн өрсөлдөж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-15 11:40:42 - Энтертайнмент
Америкт кино продакшн байгуулсан анхны монгол бүсгүйтэй ярилцлаа
2018-10-15 10:30:58 - Шар
Сергей Шойгу энэ сарын 18-нд Монголд айлчилна