Ж.Дэлгэрсайхан: Гадаад, дотоод өрийн дарамт нэмэгдсэнээс үүдэн валютын ханш өөрчлөгдөж байна

Түгээх    
2018-09-20 11:22:01 - Эдийн засаг

delgersaihanТөгрөгийн ам.доллартай харьцах ханш суларч байгаад эдийн засагчид ямар дүн шинжилгээ хийж буй талаар Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-ТҮР ЗУУРЫН ХАНШИЙН ӨСӨЛТӨӨС ХАМГААЛАХ ЗОРИЛГООР НӨӨЦӨӨ АШИГЛАХ НЬ ИРЭЭДҮЙД ЭРСДЭЛ БИЙ БОЛГОДОГ- 

-Ам.долларын ханш өсч, 2500-г давлаа. Та энэ удаагийн ханшийн өсөлтийн суурь шалтгааныг хэрхэн харж, дүгнэж байгаа вэ? Уг нь валютын урсгал, ГВУН, алт худалдан авалт өсч байгаа гээд эдийн засагт олон эерэг үзүүлэлтүүд гарч байгаа шүү дээ. Гэтэл ханш юуны учир хөдлөх болов?   

-Монгол Улсын эдийн засгийн ихэнх үзүүлэлт болон валютын зах зээлтэй холбоотой дээрх үзүүлэлтүүд сайжирсан нь үнэн. Гэхдээ валютын ханш өөрчлөгдөж байгаад дараах үндсэн шалтгаанууд нөлөөлж байна. Үүний хамгийн гол урт хугацаанд бидний сайжруулж чадаагүй суурь нөхцөлүүд болох эдийн засгийн бүтцийг сайжруулж валютын тогтвортой орох урсгалыг бий болгоогүй байдал юм. Мөн 2016 он хүртэл эдийн засаг гадаад дотоод хүчин зүйлсийн нөлөөгөөр хүчтэй унаж хямралын нөхцөл байдалтай байсан. Үүнээс шалтгаалж гадаад дотоод өрийн дарамт нэмэгдсэн байсан. Үүнээс үүдээд өнөөгийн валютын ханшийн өөрчлөлтийн богино хугацааны шалтгаанууд бий болж байна. Үүнд:

-2017 оноос эдийн засаг эргэн сэргэхийн хэрээр эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, бизнесийн болон өрхийн тодорхой хэсэгт долларын эрэлтийг нэмэгдүүлэх хүчин зүйлс бий болсон. Энэ нь гадаад худалдааны тэнцэл, импортын өсөлтийн мэдээнээс харагдаж байна.

-Улс орны эдийн засаг сайжирч төсвийн тэнцэл эерэг гарч байгаа ч өмнө бий болсон өрийн дарамтаас шалтгаалж энэ орлого зарим талаар валютын урсгалыг бууруулах чиглэлд буюу өрийг дарах чиглэлд зарцуулагдаж байна.

-Сүүлийн үеийн нөхцөл байдалд сүүлийн үеийн өсөлт нь улирлын нөлөөлөлтэй холбоотой гэж бөгөөд 8-9 сард эдийн засаг, нийгмийн идэвхжил бий болдог болон газар тариалангийн салбартай холбоотой тоног төхөөрөмж, нефтийн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэн зэрэг шалтгаантай хэмээн үзэж байна.

Дээрх валютын ханшийг өдөөх шалтгаанууд байхад нөгөө талд нь орох урсгалыг гол нэмэгдүүлдэг гадаадын хөрөнгө оруулалт төдийлөн сэргэхгүй байгаа нь төлбөрийн тэнцлийг сүүлийн саруудад сөрөг утгатай болгож валютын нөөцөд нөлөөлөх хандлагатай болж байна.

-Ханш ингэж алгуур боловч бага багаар өсч байгаа энэ үед төв банк ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Төв банкны хувьд валютын ханшийн өөрчлөлтийг удирдахад оролцох боломжтой боловч бүрэн хяналтдаа байлгах боломжтой субъект биш гэж би хувьдаа үздэг. Учир нь валютын ханшийн өөрчлөлтийн дийлэнх шалтгаан нь мөнгөний захын гэхээсээ илүү макро эдийн засгийн шалтгаантай байдаг. Ийм нөхцөлд төв банкны зүгээс валютын захад өмнө нь дурьдсан суурь нөхцөлүүдийг сайжруулахад холбогдох байгууллагуудтай хамтарч, анхаарч ажиллахаас  өөрөөр хүчтэй нөлөөлөх боломж бага харагдаж байна. Нөгөө талаас мөнгөний бодлогын бусад арга хэрэгслийг ашиглаж валютын эрэлтийг өдөөхгүй байх арга хэмжээг авч болох юм. Энэ талаар Монголбанкнаас 2018 оны 3 сард авч хэрэгжүүлсэн ЗБНөөцийн хэмжээг төгрөгийн хувьд бууруулсан шийдвэр нааштай нөлөөлж байгаа гэж харж байна. Учир нь энэ шийдвэр гарснаас хойш буюу 2-р улиралд валютын хадгаламж буурсан үзүүлэлттэй байна

-Зарим хүмүүс төв банк яаралтай интервенц хийх хэрэгтэй. Тэгж байж, ханшийг бууруулж, иргэдийн амьжиргааг хамгаалах ёстой гэж байна. Интервенц хийх нь таны бодлоор шийдэл мөн үү? 

-Төв банкны валютын ханшид нөлөөлөх гол арга нь интервенц мөн. Тэр ч утгаараа нийтийн хүрээнд төв банкийг энэ арга хэрэгслийг ашиглах ёстой гэж үзэх хандлага байгааг буруутгахгүй юм. Харин миний хувьд энэ арга хэрэгслийг ашиглахын өмнө Монголбанкны валютын нөөц хангалттай түвшин байж чадаж байгаа юу? Суурь болон улирлын шалтгаантай өсөлтийг удаан барих боломжтой юу? гэсэн асуултуудад хариулттай байх ёстой гэж үзэж байна. Мөн одоо байгаа нөөцөөрөө ханшийг барих нь ирээдүйд ямар эрсдэлийг дагуулж болох эсэх нь дээрхээс ч чухал асуудал юм. Бид 2020 оноос хойш өрийн өндөр төлбөрүүдийг төлөх шаардлагатай байгаа бөгөөд тэр үед бидэнд одоо байгаагаас хэд дахин илүү валютын нөөцтэй байх шаардлага бий. Өнөөдөр түр зуурын ханшийн өсөлтөөс хамгаалах зорилгоор нөөцөө ашиглах нь ирээдүйд эрсдэлийг бий болгох талтай юм. Энэ бүгдийг тооцсоны үндсэн дээр Монголбанк валютын зах зээлд шууд оролцох оролцоогоо тодорхойлох нь зүйтэй гэж үзэж байна.

-Ер нь төв банк ханшийг хариуцана, хариуцахгүй гэх маргаан одоо ч үргэлжилж л байгаа. Энэ талаар таны бодол?

-Юуны өмнө валютын ханш юунаас хамаарч өөрчлөгддөг, хэн хариуцах тал дээр нэгдсэн ойлголттой болох нь чухал юм. Энэ талаар нэгдмэл үзэл баримтлал байхгүйгээс валютын ханшийн хөдөлгөөн нь Төв банктай холбоотой, Засгийн газар хамаагүй мэтээр бүх түвшиндээ ойлгож, ярьсаар байна. Дэлхийн жишгээр харахад валютын ханшийг Төв банк хариуцдаг, хариуцдаггүй хувилбар аль аль нь бий. Гэхдээ валютын орох, гарах урсгалын нийт бүтцээр харвал ханшийг бүрэн хариуцах боломж Төв банкинд байхгүй юм. Төв банк нь валютын нөөцийг хадгалах удирдах үүрэгтэйг дээр дурдсан. Нэмэгдүүлэх боломж нь алтны худалдан авалт болон гадаад активын удирдлагаар бараг хязгаарлагдана. Своп хэлцлийг ашиглан түр аргацааж байгаа боловч тэр нь гэрээний хугацаатай. Тэгвэл эдийн засагт валют орж гардаг маш олон урсгал байдаг бөгөөд түүнийг төрийн зүгээс нийгэм, эдийн засагт чиглэсэн цогц зөв бодлогоор хангах боломжтой харагддаг. Иймээс миний хувьд төв банк үнийг хянах чиглэлд ажиллах, валютын хувьд дэмжих үүрэгтэй оролцох нь зүйтэй гэж үздэг. Харамсалтай нь банкны салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн Төв банкны тухай хуулиар энэ асуудал төгрөгийн тогтвортой байдал хэмээн хуучин хэвээр үлдсэн бөгөөд хянах, хариуцах эзнийг тодорхойлоход бэрх байгааг эргэн харах нь зүйтэй болов уу.

-Монгол Улс 2020 онд томоохон гадаад төлбөрүүдээ төлөх ёстой. Үүнд бэлдэхийн тулд одооноос валютын нөөц хуримтлуулж байх ёстой юу?

-Хүлээгдэж буй их өрийг дарах валютын нөөцийг Монголбанк дангаараа алт худалдан авах замаар бүрдүүлэх боломжгүй юм. Үүний шалтгаан нь эдийн засагт энэ хэвээр валютын урсгалын сөрөг дарамт байсаар байвал бидний валютын нөөц тэр хэмжээнд нэмэгдэх боломжгүй юм. Иймээс өрийг дарахын тулд эдийн засаг, төсөв, мөнгөний бодлогыг хамтад зөв чиглүүлэх шаардлагатай юм. Эцэст нь бид зөв бодлого, эрх зүйн орчноор бизнесээ дэмжих замаар эдийн засгаа бүтэц, чанарын хувьд сайжруулж тогтвортой валютын тэнцвэрийг бий болгоогүй цагт валютын ханшийн асуудалтай байсаар байх болно.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

Зочин (43.242.*.*)
2018-09-20 15:12:35
Яг үнэн хэлчихлээ цалин нэмэх сул мөнгө хэрэгтэй учраас энэ ямарч үр дүнгүй туйлбаргүй багш нараас болж бид кармагаа сэгсрүүлэх байдалд хүрсэн

. (64.119.*.*)
2018-09-20 13:10:25
нэг л үнэн байна тэр бол МАН юуч хийж чадахгүй юм байна. чаддаг юм нь бүгдийг муулах муухай харагдуулах

Зочин (202.179.*.*)
2018-09-20 12:43:49
ОРЖ ИРСЭН ДОЛЛАР ОФШАРТ РУУ

ХЭ ХЭ ХЭ (103.26.*.*)
2018-09-20 12:25:30
ОЛОН ДОЛООН ОНОЛ ЯРИАД ЯАХАВ ДЭЭ, ХҮН ГУАЙ. 2018 ОНД БАРИМТЛАХ МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТОГТООЛД ТӨГРӨГИЙН АМ.ДОЛЛАРТАЙ ХАРЬЦАХ ХАНШИЙГ 2500-Д БАЙНА ГЭСЭН БАЙГАА. ИЙМД ТӨВ БАНК УИХ-ЫН ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЖ БАЙНА. ДЭЭРЭЭС НЬ ЗАСГИЙН ГАЗАРТ ЦАЛИН НЭМЭХ СУЛ МӨНГӨ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

ХЭ ХЭ ХЭ (103.26.*.*)
2018-09-20 12:25:29
ОЛОН ДОЛООН ОНОЛ ЯРИАД ЯАХАВ ДЭЭ, ХҮН ГУАЙ. 2018 ОНД БАРИМТЛАХ МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТОГТООЛД ТӨГРӨГИЙН АМ.ДОЛЛАРТАЙ ХАРЬЦАХ ХАНШИЙГ 2500-Д БАЙНА ГЭСЭН БАЙГАА. ИЙМД ТӨВ БАНК УИХ-ЫН ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЖ БАЙНА. ДЭЭРЭЭС НЬ ЗАСГИЙН ГАЗАРТ ЦАЛИН НЭМЭХ СУЛ МӨНГӨ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

ХЭ ХЭ ХЭ (103.26.*.*)
2018-09-20 12:25:29
ОЛОН ДОЛООН ОНОЛ ЯРИАД ЯАХАВ ДЭЭ, ХҮН ГУАЙ. 2018 ОНД БАРИМТЛАХ МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТОГТООЛД ТӨГРӨГИЙН АМ.ДОЛЛАРТАЙ ХАРЬЦАХ ХАНШИЙГ 2500-Д БАЙНА ГЭСЭН БАЙГАА. ИЙМД ТӨВ БАНК УИХ-ЫН ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЖ БАЙНА. ДЭЭРЭЭС НЬ ЗАСГИЙН ГАЗАРТ ЦАЛИН НЭМЭХ СУЛ МӨНГӨ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

Зочин (103.26.*.*)
2018-09-20 12:15:17
Валютын ханш ... !! Мэдээж , " эрдэнэт " уйлдвэрийн гадаад харилцаа хязгаарлагдчихаар ойлгомжтой биз дээ , ...- ууд ээ ?!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-17 13:13:27 - Улс төр
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Ерөнхийлөгчид хандлаа
2018-12-17 12:58:39 - Улс төр
Ш.Түвдэндоржийг АН-ын нарийн бичгийн даргаар томилжээ
2018-12-17 12:49:12 - Улс төр
Я.Санжмятав: М.Энхболд гэж хувь хүндээ биш, төрийн гацааг гаргах гэж л гарын үсэг зурсан
2018-12-17 12:37:35 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ
2018-12-17 12:05:13 - Нийслэл
Австралид Улаанбаатарын агаарын бохирдлыг харуулсан үзэсгэлэн гаргажээ
2018-12-17 11:31:04 - Нийслэл
Том оврын автобус шатжээ
2018-12-17 11:20:31 - Боловсрол
Бага ангийнхан энэ долоо хоног хичээллээд амарна
2018-12-17 11:14:32 - Эрүүл мэнд
Дүүргийн эмнэлгүүд нэмэлт ор дэлгэн иргэдэд үйлчилж байна
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-17 10:56:20 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй
2018-12-17 10:40:55 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчлал хийлээ
2018-12-17 10:39:50 - Нийслэл
Агаарын бохирдолтой холбогдуулан иргэдийн гаргасан хүсэлтэд НҮБ хариу мэдэгдэл гаргажээ
2018-12-17 10:32:07 - Энтертайнмент
“Aвьяаслаг Монголчууд-2018” шоуны ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо
2018-12-17 10:27:50 - Нийслэл
Хотын даргын томилгоог энэ сарын 28-нд хэлэлцэнэ
2018-12-17 10:20:56 - Эрүүл мэнд
Нүүрс тээврийн 13 мянган жолоочид эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна
2018-12-17 09:09:22 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
2018-12-17 08:02:04 - Улс төр
Х.Нямбаатар: Бид М.Энхболд гэдэг хувь хүнтэй тэмцэж, “дайн” хийгээгүй
2018-12-17 08:02:02 - Эдийн засаг
“Тавантолгой түлш” компани сайжруулсан түлшээ худалдаанд гаргаагүй НӨӨЦӨЛЖ байна гэв
2018-12-17 08:01:59 - Улс төр
З. Нарантуяа: Үүсээд буй нөхцөл байдал УИХ-ыг тараах хэмжээнд хүргэж болзошгүй
2018-12-17 07:31:44 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-12-16 14:35:45 - Боловсрол
Ирэх баасан гаригаас сурагчдын амралт эхэлнэ
2018-12-16 14:04:14 - Орон нутаг
Хөвсгөл аймагт мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглолоо
2018-12-16 13:44:21 - Хууль
Эх орноосоо урвасан гэх З.Пагмажавд холбогдох хэргийг шүүх хурал хойшилжээ
2018-12-16 13:01:49 - Нийслэл
Хотын агаар бүхэлдээ бохирдолтой гэж гарчээ
2018-12-16 12:43:54 - Спорт
Эмэгтэй боксчид казахстаныг зорилоо
2018-12-16 10:13:57 - Улс төр
Ирэх долоо хоногт хүйтний эрч сулавтар байна
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 15:07:04 - Гадаад
NBA-ын талбайд морин хуурын аялгуу эгшиглэлээ
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-15 14:02:35 - Эрүүл мэнд
Хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж, утсаар зөвлөгөө өгч байна
2018-12-15 13:43:37 - Хууль
Автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 12:26:50 - Эдийн засаг
Мах, хүнсний ногоо, өндөгний үнэ өсчээ
2018-12-15 10:51:25 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-15 09:43:47 - Технологи
Гуравдугаар курсын оюутнууд оффисын ажилтнуудад зориулан дулаан хадгалах нано утаслаг бүхий нимгэн хөнжил бүтээлээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-15 09:43:40 - Технологи
2018 оны ОНЦЛОХ технологийн дэвшлүүд
2018-12-15 09:42:10 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-14 08:10:54 - Боловсрол
Захирал ангийн багшийг маань “25-ХАН БИЛЕТ зарчихаж чадахгүй арчаагүй” гэж загнасан
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв
2018-12-14 08:09:37 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын даргад Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарыг томилно гэсэн тохироог хийжээ
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө