Ерөнхийлөгч Х.Баттулга “Эх оронч хүүхдүүд” хөтөлбөртэй танилцлаа

Түгээх    
2018-09-20 15:02:12 - Орон нутаг

erunhiilugchМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Завхан аймагт ажиллаж байна. Төрийн тэргүүн айлчлалын хүрээнд өчигдөр УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын санаачилга, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханы захирамжийн дагуу хэрэгжиж байгаа “Эх оронч хүүхэд” хөтөлбөрийн явцтай танилцлаа.

Хөтөлбөрт хамрагдаж буй хүүхдүүд Завхан аймгийн Их-Уул сумын Цэцэг багийн нутагт байрлаж, Сэтгэлзүйн бэлтгэл, Галын бэлтгэл, Цэргийн дүрэм, жагсаалын бэлтгэл, Амьд гарах ухаан, Биеийн тамир-гардан тулаан, Цэрэг эх оронч хүмүүжил зэрэг сэдвээр хичээл заалган, мэргэжлийн багаар ахлуулан ойн цэвэрлэгээ хийсэн юм. Хөтөлбөрт Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй 12 жилийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчид хамрагдаж байгаа аж.

2018 оны есдүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сурагч, оюутнуудын бэлтгэл, ойн цэвэрлэгээ зэрэг хөтөлбөртэй танилцахаар Завхан аймгийн Их-Уул сумын Ар ганга гэх газар  ажилласан бол өчигдөр /2018 оны 9-р сарын 19-нд/ эх оронч хүүхдүүдтэй хамт байрлан, тэдний хөтөлбөртэй танилцаж, өглөөний дасгал хийн, 2000 гаруй хүүхдэд биечлэн батламж гардууллаа.

Батламж гардуулахын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: “Сайн байцгаана уу. Эрхэм сурагч, багш сурган хүмүүжүүлэгч та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе. “Бид Чингисийн үр сад-Зөв тэмүүлэл, эх оронч манлайлал” сургалтын бэлтгэл ажил болон сургалтын талаарх мэдээллийг би УИХ-ын гишүүн дэд дарга Я.Санжмятаваас байнга авч байсан болохоор өнөөдөр та бүхэнтэй уулзахаар зорьж ирлээ.

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх түүхээрээ бахархах, өөрийгөө ялах, бэрхшээлийг даван туулах, бусдад туслах сэтгэлгээтэй иргэдийг төлөвшүүлэх, бие биеэсээ суралцах, сурснаа бусадтай хуваалцах дадал суулгах, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй болгох зорилгоор энэхүү сургалт зохиогдсон нь хамгаас чухал юм.

Сургалтын явцад цэргийн анхан шатны мэдлэг, чадвар, дадал олгох танхимын сургалт, цэргийн анхан шатны практик сургалт, марш тактикийн сургалт явуулж, сурагчдыг нийгэмд тустай бүтээн байгуулалтын ажилд оролцуулсан байна. Мөн олны танил хүмүүс лекц уншсан гэж сонслоо. Товчхондоо богино хугацаанд сурагчдад ихийг ойлгуулж, олныг дадуулсан эрчимтэй сургалт болжээ. Эх оронч үзэл бол дан ганц бодол санаа, хэл яриагаараа төлөвшдөг зүйл биш юм.

Эх орноо хайрлах, эх орондоо зүтгэх нь үйл хэрэг, чин сэтгэл, хичээл зүтгэлээр дамжин хэрэгждэг. Энэхүү сургалтыг би сурагчдад үүнийг бодитоор ойлгуулсан, мэдрүүлсэн ажил хэрэгч арга хэмжээ боллоо гэж ойлгож дэмжиж байна. Биеэрээ туулж, сэтгэлээрээ мэдэрсэн зүйлийг л хүн гүн гүнзгий ойлгож, бат бэх итгэл үнэмшилтэйгээр тогтоодог. Ийм зөв эхлэлийг тавьж, “Зөв тэмүүлэл, эх оронч манлайлал” сургалтыг амжилттай зохион байгуулсан УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын ажлын алба, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хууль сахиулахын их сургууль, дотоодын болон хилийн цэрэг, Завхан аймгийн Тамгын газарт дахин талархал илэрхийлье.

Мөн сургалтад хамрагдаж өөрийгөө сорьсон нийт сурагчиддаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Эх орныхоо ирээдүй болсон хүүхэд залуустаа бие бялдрын тэгш хөгжилтэй, эх оронч үзэлтэй иргэн болж, улсынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулахын тулд өвөг дээдсийнхээ түүх, уламжлалыг хүндэтгэж, байгаль дэлхийгээ хамгаалах сэтгэлтэй, оюун ухаанаа хөгжүүлэхэд илүү ихээр шимтдэг байгаарай гэж ахин дахин захья.

Эх орончдын залгамж халаа болсон сурагч багачууддаа сайн сайн бүхнийг хүсэн ерөөе. Сайн үйлс дэлгэрч, мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс хүчирхэгжин мандах болтугай. Баярлалаа та бүхэндээ” гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа оюутан, сурагчдад батламж гардуулж, дурсгалын зураг авахуулав.

Д.ТУЯА

erunhiilugch

erunhiilugch

erunhiilugch

erunhiilugch

erunhiilugch



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

Зочин (194.230.*.*)
2018-09-20 17:09:49
“Eh oronch” geed tseejee deldsen baahan orkuud baidag. Yas yuman deeree hoshnogo tsrailsan psda nar baidag. Tednii zaluu uueiig beldej bgaa yum bizdee

Зочин (194.230.*.*)
2018-09-20 17:09:48
“Eh oronch” geed tseejee deldsen baahan orkuud baidag. Yas yuman deeree hoshnogo tsrailsan psda nar baidag. Tednii zaluu uueiig beldej bgaa yum bizdee

Зочин (194.230.*.*)
2018-09-20 17:09:48
“Eh oronch” geed tseejee deldsen baahan orkuud baidag. Yas yuman deeree hoshnogo tsrailsan psda nar baidag. Tednii zaluu uueiig beldej bgaa yum bizdee

Пп (202.21.*.*)
2018-09-20 16:13:58
Ёрөнхиилөгчийн ажлаа хийж эх оронч үзлээр хүүхэд залуучууддаа үлгэрлэж сургаж байна хэзээ байтлаа өмнөх дарга нар ингэж явж байлаа даа элдвээр хэлэгсэд дороо шээдээ

Зочин (64.119.*.*)
2018-09-20 15:43:16
Өөр хийх юм алга уу?

Зочин (103.9.*.*)
2018-09-20 15:29:48
Hitlerjugend

Зочин (91.64.*.*)
2018-09-20 15:26:57
sdaaaa chin ajilaa higeecheee muu huur chin

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-17 17:31:57 - Хууль
“ЖАЙКА”-ийн нэрийг барьж орон нутгийг иргэдийг залилжээ
2018-12-17 17:17:37 - Эрүүл мэнд
ЭХЭМҮТ-ийн захирлын хүсэлтийг Эрүүл мэндийн яам хүлээж аваагүй гэв
2018-12-17 17:07:29 - Улс төр
Н.Учрал: Багш нарыг орон сууцны ипотекийн зээл, түрээсийн орон сууцанд хамруулахад идэвхтэй хамтарч ажиллана
2018-12-17 16:40:06 - Улс төр
АТГ: Б.Ундармаа гишүүнээс мэдүүлэг авсан нь үнэн
2018-12-17 16:31:51 - Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
2018-12-17 16:25:42 - Гадаад
Нью-Йоркын галт тэргэнд Ази иргэнийг ялгаварлан гадуурхсан эмэгтэйг баривчилжээ
2018-12-17 15:48:54 - Орон нутаг
Нүүрс тээвэрлэгч жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулж байна
2018-12-17 15:48:10 - Эрүүл мэнд
Эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна
2018-12-17 15:44:42 - Эдийн засаг
Хасбанк, Тэнгэр санхүүгийн нэгдлийн туз-ийн дарга Ч.Ганболд “ХАШ ЭРДЭНИЙН ОДОН” хүртлээ
2018-12-17 15:38:16 - Хууль
“Тавантолгойн цахилгаан станц”-ын төслийг АТГ-ынхан шалгаж эхэлжээ
2018-12-17 14:59:57 - Гадаад
Австрали улсад сүүлийн 20 жил тохиогоогүй хүчтэй газар хөдөлжээ
2018-12-17 14:42:28 - Улс төр
МАН-ЫН ГИШҮҮД: Шаардлагын хариуг 24 цагийн дотор ирүүлэхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ
2018-12-17 14:36:26 - Улс төр
ШӨХТГ: Их, дээд сургуулиуд төлбөрөө үндэслэлгүйгээр нэмжээ
2018-12-17 14:35:27 - Боловсрол
БСШУС-ын сайдын шуурхай хуралдаан боллоо
2018-12-17 14:33:01 - Нийслэл
Шинэ жилийг угтан хяналт шалгалт хийж, эргүүлийн тоог нэмлээ
2018-12-17 14:32:55 - Шар
2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах төв цэнгэлдэхийг танилцууллаа
2018-12-17 14:07:36 - Нийслэл
Дүнжингарав зах НӨАТ-ын баримт олгодог боллоо
2018-12-17 14:02:33 - Хууль
Б.Баатархүү: Цагдаагийн байгууллага талийгч Ч.Чамин-Эрдэнийн хэргийн явцыг удаашруулаагүй
2018-12-17 13:56:01 - Спорт
“Бөртэ чоно” наадамд нэр дэвшигчид тодорлоо
2018-12-17 13:41:13 - Нийслэл
“Капитал” банкийг битүүмжлээгүй, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна
2018-12-17 13:36:08 - Спорт
Г.Угалзцэцэг дэлхийн дөрвөн удаагийн аварга боллоо
2018-12-17 13:29:26 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг баривчилжээ
2018-12-17 13:20:25 - Хууль
Эмнэлгээс алга болсон тоног төхөөрөмжүүдийн гурав нь олджээ
2018-12-17 13:13:27 - Улс төр
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Ерөнхийлөгчид хандлаа
2018-12-17 12:58:39 - Улс төр
Ш.Түвдэндоржийг АН-ын нарийн бичгийн даргаар томилжээ
2018-12-17 12:49:12 - Улс төр
Я.Санжмятав: М.Энхболд гэж хувь хүндээ биш, төрийн гацааг гаргах гэж л гарын үсэг зурсан
2018-12-17 12:37:35 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ
2018-12-17 12:05:13 - Нийслэл
Австралид Улаанбаатарын агаарын бохирдлыг харуулсан үзэсгэлэн гаргажээ
2018-12-17 11:31:04 - Нийслэл
Том оврын автобус шатжээ
2018-12-17 11:20:31 - Боловсрол
Бага ангийнхан энэ долоо хоног хичээллээд амарна
2018-12-17 11:14:32 - Эрүүл мэнд
Дүүргийн эмнэлгүүд нэмэлт ор дэлгэн иргэдэд үйлчилж байна
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-17 10:56:20 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй
2018-12-17 10:40:55 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчлал хийлээ
2018-12-17 10:39:50 - Нийслэл
Агаарын бохирдолтой холбогдуулан иргэдийн гаргасан хүсэлтэд НҮБ хариу мэдэгдэл гаргажээ
2018-12-17 10:32:07 - Энтертайнмент
“Aвьяаслаг Монголчууд-2018” шоуны ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо
2018-12-17 10:27:50 - Нийслэл
Хотын даргын томилгоог энэ сарын 28-нд хэлэлцэнэ
2018-12-17 10:20:56 - Эрүүл мэнд
Нүүрс тээврийн 13 мянган жолоочид эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна
2018-12-17 09:09:22 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
2018-12-17 13:29:26 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг баривчилжээ
2018-12-17 16:25:42 - Гадаад
Нью-Йоркын галт тэргэнд Ази иргэнийг ялгаварлан гадуурхсан эмэгтэйг баривчилжээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-17 12:37:35 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ