Эрдэмтэд сэтгэл гутралын гурван үндсэн шинж тэмдгийг нэрлэжээ

Түгээх    
2018-09-21 07:55:01 - Шар

Эрдэмтэд хүний сэтгэл гутралын үндсэн гурван шинж тэмдгийг нэрлэсэн талаар “Известия” сонинд мэдээлснийг “Клопс” уламжилжээ. Н.И.Пироговагийн нэрэмжит Оросын Үндэсний судалгааны Анагаахын их сургуулийн Сэтгэцийн эмгэг судлалын тэнхимийн дарга, Анагаахын шинжлэх ухааны доктор Андрей Шмилович "Хэрвээ хүн өглөө таван цагт сэрсэн байлаа гэхэд цээж хөндүүрлэх, ам хатах, өтгөний асуудал (хурц өвдөлттэй бол) тулгарах, учир шалтгаангүйгээр сэтгэл зовнивол сэтгэл гутралын  анхны шинж тэмдэг" хэмээн хэлжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, сэтгэл гутралын хоёр дахь шинж тэмдэг хүний сэтгэлийн хөдөлгөөний хэмнэлтэй холбоотой аж. Сэтгэл гутрал нь хүнийг өглөөгүүр гуниглуулдаг бол оройн цагаар сэтгэлийн хөдөлгөөн нь нэмэгддэг байна. Гурав дахь шинж тэмдэг нь баяр баясгалан болон жаргал цэнгэлийг мэдрэх чадваргүй болох аж. Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдүүдээ сайтар унтаж амарч байгаа эсэхэд анхаарал хандуулах хэрэгтэй ажээ.

-УДААН ХУГАЦААНД НОЙРНЫ ДУТАГДАЛТАЙ ЯВБАЛ СЭТГЭЛ ГУТРАЛД ОРДОГ-

Хүн эрүүл чийрэг, сэргэлэн цовоо, ажлын бүтээмжтэй байхын тулд хоногт найман цаг унтаж амрах ёстой гэсэн шинжлэх ухааны үндэстэй байгалийн хууль бий. Гэтэл манай хүмүүсийн унтаж амрах цаг жил ирэх тусам богиносч байгаад мэргэжлийнхэн санаа зовниж байна.

Сайтар унтаж амраагүйн улмаас янз бүрийн өвчин үүсэх магадлал өндөрсдөг. Зарим хүн бага унтвал их зүйл бүтээнэ гэж ярьдаг ч хамгийн гол нь ажил, амралтаа зөв зохицуулж байж хүн урт удаан насалж, ихийг бүтээх боломжтой юм.

Хүмүүсийн дунд нойрны янз бүрийн дагуул эмгэг бий болсоор байгааг эрүүл мэндийн салбарынхан анхааруулж байна. Тухайлбал, хүн унтаж байхдаа хурхирдаг, амьсгал нь тасалддаг, хөл нь үечилж чичирдэг, зүүдлээд босоод явдаг, шүдээ хавирах нь бий. Мөн хүүхэд орондоо шээхээс гадна зарим хүн зүүдэн дундаа босч, толгойгоороо хана нүдэх тохиолдол ч гардаг аж.      

Нойргүйдэл нь хүн олон өвчинд нэрвэгдэх шалтгаан болж буй юм. Удаан хугацаанд нойрны дутагдалтай явбал толгойн архаг өвдөлттэй болохоос гадна зүрхний өвчний эмгэгүүд үүсдэг байна. Гүн нойргүй бол сэтгэл гутралд орж, асар их бухимдалтай болдог ажээ. Ямар нэгэн зүйлд тайван бус хандаж, түрэмгий үйлдэл үзүүлэх нь элбэгшдэг байна. Тиймээс унтах ёстой цагтаа унтаж, чанартай нойр авч байвал хүн наад зах нь ажлын ачааллаа даах чадвартай байх ажээ.

Нойр муутай хүмүүс сэтгэл тогтворгүй, уур уцаартай, ажил албандаа хайнга хандах, бүтээлч идэвхиэ түр ба бүр алдах аюултайгаас гадна амьдралын баяр цэнгэлийг үл амталдаг, аз жаргалгүй хүмүүс болцгоодог байна. Нойр бүрэн ханахгүй байх далд шалтгаан бол сэтгэл гутралтай холбоотой байдаг аж.

Сэтгэл гутралын илрэл нь зөвхөн сул дорой байдлаар хязгаарлагдахгүй, янз бүрийн шинж тэмдгээр илэрдэг байна. Сэтгэл гутралын шинж тэмдэг нь амьдралд сонирхолгүй, урам зориггүй, үргэлжилсэн ядаргаа, нойрны хямрал, сул дорой байдал, өөрийн хувь заяандаа туйлбаргүй хандах хэлбэрүүдээр зонхилон илэрдэг аж.

Мөн хоолны дуршил буурч, өөрийгөө хянах чадвар сулардаг, энэ нь даамжирсаар амиа хорлох бодол төрүүлдэг ч сэтгэл гутралд орсон хүн энэ байдлаа өөрөө ухаарах чадваргүй болдог нь ноцтой хор нөлөө боллохыг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.

Нойргүйдэл нь байнга нойрмог, ядарч сульдсан байдаг мэдрэмж юм. Нойргүйдлийн шалтгаан нь маш олон янз бөгөөд түгээмэл шалтгаан нь сэтгэл гутрал ажээ. Мөн архидалт, сахарын болон арьсны өвчин даамжрах, даралт ихдэх, элдэв өдөөгч эмүүд хэтрүүлэн хэрэглэх зэргээс нойрны хэм алдагдсанаар эмгэг болдог байна. Ийм хүмүүс нь бусдад хүйтэн хөндий, дайрсан, гүжирдсэн байдлаар түрэмгийлэн ханддаг. Нийгэмд тэдний эзлэх байр суурь улам бүр буурч, зөвхөн сөргөлдөөн ноёрхдог. Энэ эмгэгээс гарах арга зам нь унтаж амрах, цагаа зөв сонгож, сэтгэл санааны хямралаас гарах явдал юм.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 15

Зочин (202.179.*.*)
2018-09-22 20:01:45
Зов хумуужил ,шударга ,зан ааш сэтгэл тайван байлгах гол хучин зуйл юм.

MGL (203.91.*.*)
2018-09-21 14:30:20
ИХ САНАСАН ГАЗАР 9 ШӨНӨ ХООСОН ХОНОХЫН ҮЛГЭР ЭНЭ ДАЭ.

MGL (203.91.*.*)
2018-09-21 14:30:19
ИХ САНАСАН ГАЗАР 9 ШӨНӨ ХООСОН ХОНОХЫН ҮЛГЭР ЭНЭ ДАЭ.

Зочин (103.26.*.*)
2018-09-21 12:04:01
АНус Монголын бүх үнэт зүйлийг луйвардахаар хүн ард маань яаж гутрахгүй байх билээ. Ийм шүүхтэй байхад гутрах ч бага хэрэг дээ.

Зочин (103.26.*.*)
2018-09-21 12:03:57
АНус Монголын бүх үнэт зүйлийг луйвардахаар хүн ард маань яаж гутрахгүй байх билээ. Ийм шүүхтэй байхад гутрах ч бага хэрэг дээ.

Зочин (202.9.*.*)
2018-09-21 11:08:11
МАН МАФиг Монголчууд 1990 оны АИХ 1992 2000 2004 2008 2016 оны сонгуулиудаар байгуулсан

Зочин (202.9.*.*)
2018-09-21 10:45:11
яг үнэн, МАН МАФИ улс орныг бүхэлд нь сэтгэл гутралд оруулж байнаоо

Зочин (202.179.*.*)
2018-09-21 10:39:33
Zaluu emegteichuud bgaa baidal ni tiim. Ugaasaa tiim uvchtei baidag yum.

Зочин (139.5.*.*)
2018-09-21 10:38:57
64.119.17.222 гутрал биш бүр улстөр гэх сэтгэцийн өвчтэй болжээ хөөрхий. Ер нь цахим орчинд улстөрийн сэтгэцийн өвчнөөс гадна гадаад улсуудыг хэт магтах хэт муулах өөрийн улстайгаа харьцуулж өөрсдийгөө муулах сэтгэцийн өвчин газар авсан даа.

Зочин (64.119.*.*)
2018-09-21 10:34:27
Ман бгаа цагт яаж гутрахгуй бхав дээ!! Хамаг юмны унэ осоод, тугжрээд, дээдсийн хулгай гаарч бхад!

Зочин (64.119.*.*)
2018-09-21 10:34:16
Ман бгаа цагт яаж гутрахгуй бхав дээ!! Хамаг юмны унэ осоод, тугжрээд, дээдсийн хулгай гаарч бхад!

Зочин (64.119.*.*)
2018-09-21 10:34:08
Ман бгаа цагт яаж гутрахгуй бхав дээ!! Хамаг юмны унэ осоод, тугжрээд, дээдсийн хулгай гаарч бхад!

ххххх (202.131.*.*)
2018-09-21 09:38:11
Их унтах боломж алга, хоногийн хоолоо залгуулах хэрэгтэй байхад юун нойр, тэр саятан тэрбумтангууд нь удаан унтаж урт насалдаг юм байгаа биз, мань мэт нь яахав хоолныхоо төлөө нойр амралтгүй зүтгэж явсаар байгаад хэд ч хамаагүй наслая даа, гэхдээ сэтгэл гутралд ордоггүй шүү, сайхан архи уугаад л нам унтаж байгаа, яахав янз бүрийн өвчин тусч л байгаа байх, чоорт

2дугаарууд их байна өө (103.229.*.*)
2018-09-21 09:25:41
Монголчуудын ихэнхэд нь сэтгэл гутрал буюу дэпрэссийн 2р шинжүүд байлаг болтой нээх сэтгэл хөөрөлтэйн улмаас оройгоор нийлж хөл толгойгүй архиддаг. Өглөөгүүр аймаар ааш муутай уурлаж уцаарласан ажлын бүтээл ноль болчихсон юмнууд байдгийг та бүхэн мэднэ дээ. Сэтгэцийн хувьд маш тогтворгүй жаахан жаахан эмгэг шинжүүдтэй ийм л хүмүүс болоод байна даа.бидний амар амгалан хаачив???

2дугаарууд их байна өө (103.229.*.*)
2018-09-21 09:25:41
Монголчуудын ихэнхэд нь сэтгэл гутрал буюу дэпрэссийн 2р шинжүүд байлаг болтой нээх сэтгэл хөөрөлтэйн улмаас оройгоор нийлж хөл толгойгүй архиддаг. Өглөөгүүр аймаар ааш муутай уурлаж уцаарласан ажлын бүтээл ноль болчихсон юмнууд байдгийг та бүхэн мэднэ дээ. Сэтгэцийн хувьд маш тогтворгүй жаахан жаахан эмгэг шинжүүдтэй ийм л хүмүүс болоод байна даа.бидний амар амгалан хаачив???

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
2018-10-19 17:02:58 - Нийслэл
Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 16:35:58 - Улс төр
Баруун таван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно
2018-10-19 15:21:17 - Хууль
Согтуурсан үедээ өөрийн төрсөн ээж, хойд эцгийгээ хутгалжээ
2018-10-19 14:11:23 - Улс төр
Стратегийн ордуудын орлогыг Монгол банкаар дамжуулах хуулийг дэмжлээ
2018-10-19 13:59:02 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Япон, Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчид Монголд нууцаар уулзжээ
2018-10-19 13:38:05 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, үг хэллээ
2018-10-19 13:35:33 - Шар
Жастин Бибер нууцаар гэрлэжээ
2018-10-19 13:33:01 - Эрүүл мэнд
18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт ҮНЭГҮЙ хамруулж байна
2018-10-19 13:31:09 - Улс төр
Хүссэн хүүхэд бүрт мөнгө олгох хууль дэмжигдлээ
2018-10-19 13:12:24 - Эдийн засаг
ХХБанк Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль болон Өмнөговь аймгийн 5-р бүрэн дунд сургуулиудын номын санг тохижуулж өглөө
2018-10-19 12:56:41 - Улс төр
Германы Батлан хамгаалахын сайд маргааш манай улсад айлчилна
2018-10-19 12:53:34 - Шар
Дам тамхидалт илүү хортой болохыг тогтоожээ
2018-10-19 12:38:57 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрт 76 сая төгрөг олгохоор болжээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 12:28:42 - Шар
Сонгууль ойртох тусам улс төрчдийн энэ ажиллагаа улам эрчээ авна
2018-10-19 12:25:21 - Боловсрол
Сурагчид шинжлэх ухааны ертөнцөөр аялав
2018-10-19 12:00:49 - Хууль
Хуурамч 20 мянган төгрөгийн хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна
2018-10-19 11:59:10 - Улс төр
Ерөнхий прокурорын мэдээллийг УИХ-ын гишүүд сонсоно
2018-10-19 11:49:44 - Улс төр
З.Нарантуяа: Хүүхэд хамгаалах төсвийг бууруулж байгаа нь оновчтой бодлого биш
2018-10-19 10:37:10 - Спорт
Б.Шоовдор, Э.Даваачимэг нар хэсгээ тэргүүлэн барилдана
2018-10-19 10:20:50 - Байгаль Орчин
Баруун болон төвийн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-10-19 10:20:05 - Улс төр
Х.Баттулга ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар уулзав
2018-10-19 10:17:03 - Спорт
Г.Ануужин “Оюутны ДАШТ”-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-19 09:45:46 - Хууль
ФОТО: Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдлээ
2018-10-19 09:43:05 - Улс төр
Чуулганаар Валютын зохицуулалтын хуулийг хэлэлцэнэ
2018-10-19 08:53:20 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-10-19 08:43:04 - Энтертайнмент
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Хүүхэд насанд хүргэж өгдөг “Ахмадын өдөр өнжүүлэх” төв
2018-10-19 08:25:38 - Эдийн засаг
“Оюу толгой”-н орлогыг Монголбанкаар дамжуулах ганц боломж буюу Валютын зохицуулалтын тухай хууль
2018-10-19 08:16:17 - Энтертайнмент
Б.Март: “Нүүдэлчдийн өрхийн эмч” киногоо мэргэжлийн Оскарт илгээгээд хариуг нь хүлээж байна
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-19 07:56:46 - Энтертайнмент
Байгалийн үзэсгэлэнт газар хамгийн хямдаар алжаалаа тайлах боломжийг “БАЯНХАНГАЙ” олгож байна
2018-10-19 07:49:49 - Энтертайнмент
Өнөөдөр бич өдөр
2018-10-18 17:43:43 - Нийслэл
“TSETSERLEG UB” аппликэйшний сургалт боллоо
2018-10-18 17:42:28 - Нийслэл
Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-18 12:26:49 - Шар
БНСУ-д ажиллахаар очсон бага ангийн багш эмэгтэй нас баржээ