Монгол Улс, АНУ хамтарсан мэдэгдэл гаргав

Түгээх    
2018-09-21 10:35:22 - Улс төр

Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн Америкийн Нэгдсэн Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр энэхүү Хамтарсан мэдэгдлийг гаргав. Монгол Улс, АНУ нь хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших гуч гаруй жилийн хугацаанд  гаргасан тууштай хүч чармайлтын үр дүнд Монгол Улс, АНУ-ын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, соёл, иргэд хоорондын харилцаа холбоо гүнзгийрэн хөгжиж ирснийг тэмдэглэж, хоёр талын харилцаа Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн шинэ түвшинд хүрснийг зарлан тунхаглав.

Монгол Улс, АНУ-ын ойр дотно хамтын ажиллагааны зарчмуудын тухай 2007 оны Тунхаглалд тусгалаа олж, улмаар 2004, 2005 оны Монгол Улс, АНУ-ын Хамтарсан мэдэгдлүүдээр баталгаажсан үндсэн зарчмууд нь хамтын үнэт зүйлс болон стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан харилцааг хөгжүүлэх үндэс суурийг тавьсныг талууд харилцан нотлов. Улмаар талууд хоёр орны харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллахдаа эдгээр зарчмыг тууштай дагахаа нотлон илэрхийлэв.

АНУ нь Монгол Улсын чөлөөт, ардчилсан нийгэм рүү хийсэн шилжилтийг сайшааж, хоёр орны найрамдал нөхөрлөлийг бататган, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал түншийн хувьд Монголын үүрэг, хувь нэмэр чухал болохыг нотлов.  АНУ нь Монгол Улсын ардчилсан тогтолцоо руу шилжих үйл явцыг тууштай дэмжиж, зах зээлийн эдийн засгийг бэхжүүлэх, улмаар засаглалын чадварлаг инститүүцүүдийг бий болгох, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах үйл явцад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, түншилж ирсэнд монголын тал талархал илэрхийлэв. Манай тал АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, дотнын анд, чухал түнш орон гэдгийг нотлов.

Бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдал

Америкийн тал Монголын зэвсэгт хүчин Афганистан дахь албаа урт хугацаанд нэр хүндтэй гүйцэтгэж байгаад баяр хүргэж, Шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд 2018 оноос хойш үргэлжлүүлэн оролцоно хэмээн хүлээж байгаагаа илэрхийлэв. Мөн олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг үнэлж, Хааны эрэлд хээрийн сургуулиар дамжуулан бусад орны энхийг сахиулах чадавхийг сайжруулахын төлөө хүч чармайлт гаргаж байгаад талархал илэрхийлэв. Монголын тал АНУ-ын зүгээс эдгээр сургалт болон Монголын Зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Хоёр тал тусгаар тогтносон, бүрэн эрхтэй улс орнуудаас бүрэлдэн бий болсон аюулгүй, тогтвортой, хөгжин цэцэглэсэн дэлхий ертөнцийг цогцлоохын төлөөх зорилгодоо хамтдаа байж, харилцан биенээ дэмжиж ажиллахаа нотлов.

БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрмөсөн ангижруулах нь бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдалд чухал ач холбогдолтойг талууд харилцан нотолж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор мэдээлэл солилцож, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тогтов. Монгол Улс дээрх зорилтын хүрээнд дэмжлэг үзүүлж ирсэнд америкийн тал талархал илэрхийлж, олон улсын хамтын нийгэмлэгийн эрмэлзлийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахыг хүсэв.

Эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай

Монгол Улс, АНУ хоёр нь шинэ Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийнхээ хүрээнд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа хоёр орны ард түмний тусын тулд бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлов. Энэ хүрээнд хоёр тал “Монгол Улс, АНУ-ын хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал”-ыг баталж, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхийн төлөө эерэг, үр бүтээлтэй арга хэмжээ авч ажиллахаа харилцан илэрхийлэв.

Мянганы сорилтын корпорацитай байгуулсан Монгол Улсад хэрэгжүүлэх Хоёр дахь Компакт гэрээ нь хоёр талын харилцааны томоохон үйл явдал болохыг талууд сайшаан тэмдэглэв. Компактын хүрээнд Улаанбаатар хотын усны хангамжийг хангах дэд бүтцийг сайжруулж, урт хугацааны тогтвортой хөгжлийг бодлогын шинэчлэл хийх замаар баталгаажуулахыг зорьж байна. Компакт гэрээ байгуулагдсан явдал нь АНУ-ын зүгээс Монгол Улс төдийгүй бүс нутагт эрх чөлөө, нээлттэй, тусгаар тогтносон болон ил тод байдлын зарчмуудыг сахин хамгаалах, түгээх хүсэлтийн илэрхийлэл гэдгийг америкийн тал онцлов. Энэхүү Компакт гэрээ нь Монгол, Америкийн ард түмний удаан жилийн нөхөрлөлийн бэлгэ тэмдэг бөгөөд Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдгийг монголын тал тэмдэглэв.

Хөрөнгө оруулалтын болон санхүүгийн тогтвортой орчин нь Монгол, Америкийн эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх чухал хүчин зүйл гэдгийг тэмдэглэж,  Монгол Улсыг санхүүгийн гэмт хэргээс хамгаалах, ил тод байдал болон макро-эдийн засгийн тогтвортой байдлыг нь хангах, бэхжүүлэхийн чухлыг талууд онцлов. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг Монгол Улсын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг дэмжихээ монголын тал илэрхийлж, Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хүлээсэн үүргээ чанд биелүүлэхээ нотлов.

Нийтлэг үнэт зүйлс болон иргэд хоорондын солилцоо

Талууд эрх чөлөө, ардчилал, хүний эрхийн төлөөх хоёр улсын хамтын эрмэлзэл нь хоёр талын харилцааны үндэс суурь болж байгааг тэмдэглэв. Монголын тал Шашны эрх чөлөөний асуудлаарх Сайд нарын анхдугаар бага хурлыг зохион байгуулсанд америкийн талд талархал илэрхийлж, Ази, Номхон далайн бүс нутаг төдийгүй дэлхий дахинд шашны эрх чөлөөг дэмжих Монгол Улсын эрмэлзлийг илэрхийлэв. Өнгөрсөн 7 дугаар сард болсон Шашны эрх чөлөөний асуудлаарх Сайд нарын анхдугаар бага хурлын үеэр Монгол Улсын зүгээс Шашны эрх чөлөө хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд томилохоо зарласныг америкийн тал сайшаан тэмдэглэв. Монгол Улс нь бүс нутагтаа эл асуудлаар тэргүүлэгч орны хувьд шашны эрх чөлөөг дэмжихтэй холбоотой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх арга замыг хамтран эрэлхийлж ажиллахаа талууд нотлов.

Талууд соёлын болон боловсролын хамтын ажиллагааны чухлыг онцлохын сацуу боловсролын хөтөлбөр, хамтын ажиллагааг төр-хувийн хэвшлийн түншлэл, солилцоог нэмэгдүүлэх, ашгийн төлөө болон ашгийн бус соёлын солилцоог дэмжих, Монгол Улс дахь Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудын тоог нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь англи хэлний сургалтын хөтөлбөрөөр өргөжүүлэх хэлбэрээр хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байгаагаа мөн нотлов. Энэхүү харилцааг өргөжүүлэх зорилгоор Монгол Улс болон АНУ нь 2019 оныг “Монгол, Америкийн залуучуудын жил” болгон зарлахаар тохиролцов.

Түүнчлэн талууд дээд, өндөр түвшний яриа хэлцээний давтамжийг хадгалж,  ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт, батлан хамгаалахын зөвлөлдөх уулзалт, Эдийн засгийн бодлогын яриа хэлцээ, Худалдаа, хөрөнгө оруулалтын Ерөнхий хэлэлцээрийн уулзалт, Эрчим хүчний хамтын ажиллагааны яриа хэлцээ зэрэг механизмаар дамжуулан хоёр талын харилцааны тэргүүлэх асуудлууд, олон улсын энхтайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх хүч чармайлтаа урагшлуулахын чухлыг тэмдэглэв.Монгол Улс, АНУ нь ойр дотно түншлэлийнхээ хүрээнд ардчиллын зарчмыг сахих, сайн засаглал, хүнийг эрхийг дээдлэх, бүс нутагтаа болон олон улсад энхтайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг авчрах чин эрмэлзэлтэй байгаагаа бататган нотлов.

Г.ИТГЭЛ

 




Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 27

Зочин (66.181.*.*)
2018-09-22 11:44:37
Тэнэгтээд байгаарай

Үндсэн хууль (59.153.*.*)
2018-09-21 17:06:07
"Дотнын анд"-Орос,Хятад хоёртой байгуулсан тунхаг бичиг,гэрээ хэлэлцээрт ийм нэр томъёо бий юу?Орос,Хятад,Индонез ,Вьетнам гээд зүүн азийн олонх улс орнууд АНУ-тай болгоомжтой,зай барьсан байдалтай л харилцаж байгаа шүү.Бүр дэлхийн олон улс АНУ-тай худалдааны дайны байдалд хүрээд байна.Монгол улс геополиткийн байршлын хувьд азийн бусад орон руу явуулах АНУ-ын бодлогын төв нь юм.Үг хэллэгийг улс төрийн гүнзгий бодлого,цаг үеийн үйл явдал,газар нутгийн байршилтайгаа уяалдуулан тодорхойлох шаардлагатай.Орос,хят ад хоёр бол нэг чиг хангдлагатай дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлохын төлөө АНУ-тай өрсөлдөж буй хоёр орон.Ийм том баримт бичгийг дотооддоо хоорондоо тэмцэлддэг шиг хөнгөн хандаж боломгүй.УИХ дээр ярилцсан байх ёстой.Монгол улс шүтлэгээрээ дэлхийн хамгийн их шүтлэгтэй 10 улсын нэг шүү дээ.Энэ хөгжил үү,ухралт уу?Бид юу хожив оо?Оюун санааны эрх чөлөө мөн боловч шинжлэх ухаан,шаши

AGUU IH (107.77.*.*)
2018-09-21 16:03:14
Hamgiin gol n hen huleej avav?yamar tuvshind ve? Unheer tooj avsanuu? Ulsaa toloolson yumuu? Yag yamar ur duntei yum boldooo???

AGUU IH (107.77.*.*)
2018-09-21 15:58:44
Xa xa xa xa xa yu yug yaj yaj notlood baigaa yum be?yaj notlood bgaa yum be????? Xa xa xa xa xa xa

AGUU IH (107.77.*.*)
2018-09-21 15:58:44
Xa xa xa xa xa yu yug yaj yaj notlood baigaa yum be?yaj notlood bgaa yum be????? Xa xa xa xa xa xa

AGUU IH (107.77.*.*)
2018-09-21 15:58:43
Xa xa xa xa xa yu yug yaj yaj notlood baigaa yum be?yaj notlood bgaa yum be????? Xa xa xa xa xa xa

AGUU IH (107.77.*.*)
2018-09-21 15:58:42
Xa xa xa xa xa yu yug yaj yaj notlood baigaa yum be?yaj notlood bgaa yum be????? Xa xa xa xa xa xa

AGUU IH (107.77.*.*)
2018-09-21 15:58:42
Xa xa xa xa xa yu yug yaj yaj notlood baigaa yum be?yaj notlood bgaa yum be????? Xa xa xa xa xa xa

AGUU IH (107.77.*.*)
2018-09-21 15:58:41
Xa xa xa xa xa yu yug yaj yaj notlood baigaa yum be?yaj notlood bgaa yum be????? Xa xa xa xa xa xa

AGUU IH (107.77.*.*)
2018-09-21 15:58:41
Xa xa xa xa xa yu yug yaj yaj notlood baigaa yum be?yaj notlood bgaa yum be????? Xa xa xa xa xa xa

AGUU IH (107.77.*.*)
2018-09-21 15:58:40
Xa xa xa xa xa yu yug yaj yaj notlood baigaa yum be?yaj notlood bgaa yum be????? Xa xa xa xa xa xa

AGUU IH (107.77.*.*)
2018-09-21 15:58:39
Xa xa xa xa xa yu yug yaj yaj notlood baigaa yum be?yaj notlood bgaa yum be????? Xa xa xa xa xa xa

AGUU IH (107.77.*.*)
2018-09-21 15:58:39
Xa xa xa xa xa yu yug yaj yaj notlood baigaa yum be?yaj notlood bgaa yum be????? Xa xa xa xa xa xa

Зочин (202.179.*.*)
2018-09-21 12:50:50
bolj baina

Зочин (103.212.*.*)
2018-09-21 12:20:31
Хэрэв манайх араб, африкийн орнууд шиг олон жижиг улстай хиллэдэг байсан бол лаь хэдийн рио тинтог ийн чолоот зах зээлийн унэт зуйлийг хадгалах нэрийн дор цэрэг оруулаад Ирак, Ливи, Сири шиг болгоод манай баялгийг хэнээс часуухгуй хэдэн тоглоомын ЗГ- аар зоолгосон байгаа. Уг язгуур гарал муутай монгооор бух юмыг хэмжиж ирсэн удам ноен нуруугуй улс дээрэмчин байхаас аргагуй

Зочин (103.212.*.*)
2018-09-21 12:20:23
Хэрэв манайх араб, африкийн орнууд шиг олон жижиг улстай хиллэдэг байсан бол лаь хэдийн рио тинтог ийн чолоот зах зээлийн унэт зуйлийг хадгалах нэрийн дор цэрэг оруулаад Ирак, Ливи, Сири шиг болгоод манай баялгийг хэнээс часуухгуй хэдэн тоглоомын ЗГ- аар зоолгосон байгаа. Уг язгуур гарал муутай монгооор бух юмыг хэмжиж ирсэн удам ноен нуруугуй улс дээрэмчин байхаас аргагуй

Зочин (122.201.*.*)
2018-09-21 12:09:50
Amerik orosuudiig bodvol naidvartai soyoltoi helsendee humuus shu de. Mash hunleg.

Зочин (103.212.*.*)
2018-09-21 12:05:43
Энх тайвны корпусын ажилтнуудын тоог нэмнэ гэдэг цэвэр хорчингуудынхоо тоог нэмэх арга. Унэт зуйлс гэдэг нь дараа нь МАН-ыг коммунист гэдгээр нь угуй хийх арга. АНУ чинь Монголын хэрэг эрхлэх яамтай Тайван улс ялах юм бол Ар Монгол , тувд, Уйгарыг Тайваны харьяат гэж хулээн зовшоорно гэсэн гэрээтэй улс

Зочин (66.181.*.*)
2018-09-21 11:51:46
Зиаа!! Америктай их дальчигнавал сайнаа vзэхгvй дээ!! Ойртсон бvх орноо cvйтгэж тонож дуусгаж байж санаа нь амардаг улс даа!!! Манайхыг Орос, Хитадын эсрэг тvшиц газар болгож сvйтгэх гээд телевлеед байгаа гар шvvдээ!!

Z (122.201.*.*)
2018-09-21 11:50:39
Oros Hiatad 2 ameriktai daisagnaltsah ni tednii l asuudal. Ted uur hoorondoo asuudaltai bh ni Mongold padgui. Tegeed ch tom gurnuud asuudalgui baisan ch yamar neg asuudal bainga zaaval gargaj baidag um. Harin TRUMP ene buhniig bagasgaj Oirhi Dornotod orson maani manai aldaanuudiin hamgiin muu ni gelee. Uursduu Gazriin tosnii arvin nuutstei bolsnoor ingej yaridag um b. Bid tustaa uls.

muug (203.217.*.*)
2018-09-21 11:47:55
neg l ih hoortsgolson peedgenesen hun haragdaad baidag yum. Odoo ch doo tegeed nam dagaj daldganasan harah tsarainaas mal yumnuud oodordog tsag yumdaa nom dagasan huniig hun bish yum shig uzdeg balai niigem togtood usthaargyi haragdaj bna

зочин (202.9.*.*)
2018-09-21 11:44:20
АНУ-ын талаас ямар эрх мэдэлтэнтэй уулсан ямар түвшинд мэдэгдэл гарсан нь тодорхой биш байна шүү дээ. Энэ мэдээлэл худлаа юм биш үү. Манай Ерөнхий сайдыг АНУ-ын талаас хэн хүлээн авсан юм бэ

Өроо (66.181.*.*)
2018-09-21 11:33:21
Ер нь бол хоёр хөршөөс халих хэрэгтэй өшөө ч орнуудтай уулзах нь зөв Зээл л биш бол тусламж авах л хэрэгтэй

Зочин (203.217.*.*)
2018-09-21 11:33:19
Kharin tiin. Muu alkham khiij bna daa!!! Ternii orond China, Russia, Japantai kholboogoo saijruul

ловор (66.181.*.*)
2018-09-21 11:18:47
Хөөрхий Хүүк өөрөө юугаа мэдэхэв.Энэ алхам чухал юм уу гээд замдаа асуугаад л явсан байх.Завсраар нь нэг казино орчих гээд бултаганаад л явсан даа

Эдийн засагч (66.181.*.*)
2018-09-21 11:18:29
ТЭНЭГ ЕРӨНХИЙ САЙД. ХОЁР ХӨРШТЭЙГӨӨ ЭХЛЭЭД УЧРАА ОЛ. ЮУНД ДАЛДГАНАЖ АМЕРИК ЯВАВА, ЮУН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ. ЭНЭ БОЛ ТЭНЭГЛЭЛ. ЕРАНХИЙЛӨГЧИЙН БОЛОН МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГЫН ЭСРЭГ ЯВЖ БАЙГАА ЮМ УУ. МАН ТЭНЭГТЭЖ БАЙНА.

юу (202.131.*.*)
2018-09-21 11:01:08
Орос, Хятад гүрнүүд АНУ-тай дайсагналцсан байдалтай байхад ийм алхам хийж болж байгаа юм уу

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-17 17:22:42 - Нийслэл
Түгээлтийн автомашиныг цагийн хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулахыг зөвшөөрөхгүй гэв
2018-10-17 17:19:43 - Улс төр
Сурагчдыг хоёр сар амраах асуудлыг судлахаар болов
2018-10-17 17:09:00 - Байгаль Орчин
Энэ сарын 19-нөөс эхлэн ихэнх нутгаар хүйтэрнэ
2018-10-17 16:48:47 - Боловсрол
Соёлын өвийн дархлааны асуудлаар зөвлөлдлөө
2018-10-17 16:39:06 - Гадаад
Ким Чен Ун удахгүй ОХУ-д айлчилна
2018-10-17 16:30:27 - Улс төр
БНХАУ-ын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжих төслүүдийн явцыг эрчимжүүлнэ
2018-10-17 16:28:17 - Боловсрол
Хэл засалч Светлана Юрьевна манай улсад ажиллаж байна
2018-10-17 16:24:45 - Эдийн засаг
Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлнэ
2018-10-17 15:53:22 - Улс төр
Вакцин хийлгээгүй бол торгох нь зөв эсэхийг хэлэлцлээ
2018-10-17 15:47:09 - Шар
Нийслэлд 104 сая төгрөгийн алим устгалд оруулжээ
2018-10-17 15:37:06 - Нийслэл
“Centеrra Gold” компани хувьцаагаа зарсан нь хууль бус үйлдэл, Дээд шүүхэд гомдол гаргана гэв
2018-10-17 15:18:41 - Энтертайнмент
Гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болно
2018-10-17 15:14:59 - Боловсрол
“НОМИН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”- ийн шилдгүүд тодорлоо
2018-10-17 15:06:48 - Нийслэл
Ubike” түрээсийн дугуйн үйлчилгээ ирэх долоо хоногоос завсарлана
2018-10-17 14:51:38 - Нийслэл
Явган хүний зам талбайг 3-5 дахин нэмэгдүүлнэ гэв
2018-10-17 14:01:38 - Улс төр
Т.Аюурсайхан: Н.Баяртсайхан ажлаа өгөх ёстой
2018-10-17 13:48:42 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга төсвөө хэмнэж, гурван “Аж үйлдвэрийн комбинат” байгуулах талаар албан бичиг хүргүүлэв
2018-10-17 13:34:43 - Эдийн засаг
Төв банкны үнэт цаас бол бонд биш
2018-10-17 13:20:05 - Шар
Хэнтий аймгаас машин хулгайлаад зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-17 13:18:14 - Эрүүл мэнд
Улсын хэмжээнд төрөлт 3.2 хувиар өсчээ
2018-10-17 13:14:21 - Эрүүл мэнд
"Дэлхийн мисс-2018"-д оролцох Э.Энхриймаа “Сүрьеэгүй Монгол” төсөл эхлүүллээ
2018-10-17 13:08:24 - Улс төр
Д.Сумъяабазар: Нэг сараас хойш шатахууны үнэд ямар ч зохицуулалт хийгээгүй
2018-10-17 12:52:45 - Улс төр
Хуулийн төслүүд өргөн барилаа
2018-10-17 12:44:39 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс гадаад паспортыг арван жилийн хугацаатайгаар олгодог болно
2018-10-17 12:26:12 - Улс төр
Ханшийн савлагаа, шатахууны үнээ барьж чадахгүй бол ЗГ-ыг огцруулах асуудлыг хөндөнө
2018-10-17 12:23:06 - Эдийн засаг
“Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга ажлаа хүлээлгэн өгчээ
2018-10-17 12:14:15 - Технологи
Эрдэмтэд хүний үснээс 50 дахин нимгэн мэдрэгч бүтээжээ
2018-10-17 12:03:58 - Улс төр
Цэцээс Хэнтийн нөхөн сонгууль явуулахыг шаардлаа
2018-10-17 12:00:52 - Спорт
Монголын хөлбөмбөгчид Лаосын шигшээ багийг хожлоо
2018-10-17 11:59:05 - Нийслэл
“Ханару” дэлгүүрээс хугацаа нь дууссан 45 нэр төрлийн 22 сая төгрөгийн бараа илэрчээ
2018-10-17 11:58:27 - Байгаль Орчин
Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах хүртэл утаанд хордсоор байх уу
2018-10-17 11:45:03 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ард дөрвөн хүүхэд өнчирч үлдэв
2018-10-17 11:31:51 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Бельги улсыг зорилоо
2018-10-17 11:22:11 - Нийслэл
Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд явагдана
2018-10-17 11:03:44 - Шар
Улсын эмнэлгүүдээс гэмт хэргийн шинжтэй хоёр үйлдэл илэрчээ
2018-10-17 10:54:22 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо
2018-10-17 10:11:40 - Улс төр
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Н.Цэрэнбат сайд ахлахаар болжээ
2018-10-17 09:52:51 - Улс төр
Ц.Цэрэндолгор: Ардчилсан намын эмэгтэйчүүд бүтээлч хүмүүс байдаг. Бид тэр жишгээр л явж байна
2018-10-17 09:42:29 - Нийслэл
Явган хүний зам хааж барьсан хашааг буулгалаа
2018-10-17 09:27:13 - Улс төр
Засгийн газрын хуралдаан болж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ