“Номин тэтгэлэг” 2018-2019 зарлагдлаа

Түгээх    
2018-09-21 13:25:19 - Эдийн засаг

Үндэсний хөрөнгө оруулагч “Номин Холдинг” групп нь 15 охин компани, 5300 ажиллагсадтайгаар сард давхардсан тоогоор 1,5 сая үйлчлүүлэгчдэд үйлчилж, улсын төсөвт жилдээ 50 гаруй тэрбум төгрөг төлж, Монгол улсын хөгжил, нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмрээ оруулдаг Үндэсний шилдэг групп компаниудын нэг билээ.

Номин Холдинг групп нь олон салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, жил бүр 200-500 ажлын байр шинээр бий болгож их дээд сургуульд суралцаж буй оюутан, шинэ төгсөгчдийг үндсэн болон цагийн ажлын байраар ханган оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж байна.

Энэхүү үйл ажиллагааг цаашид өргөжүүлэн оюуны хөрөнгө оруулалтыг хийх  зорилгоор “Номин тэтгэлэг” 2018-2019 хөтөлбөрийг зарлалаа.

Бид ирээдүйн шилдэг мэргэжилтэн, манлайлагч болохыг эрмэлзэн, сурлагын амжилт, нийгмийн идэвхээр тэргүүлэн суралцаж буй шилдэг оюутнуудыг дэмжин урамшуулна.

Хөтөлбөрийн хүрээнд тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад сар бүрийн тэтгэлэгт цалин олгох, суралцаж буй чиглэлээр ажлын байранд дадлагажих туршлага хуримтлуулах, амжилттай төгсөгч оюутнуудыг ажлын байраар хангах боломжийг олгох юм.


Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго:

Монгол Улсын их, дээд сургуулийн бакалаврын өдрийн ангид ирээдүйн шилдэг мэргэжилтэн, манлайлагч болохыг эрмэлзэн сурлагын амжилт, нийгмийн идэвхээр манлайлан суралцаж буй шилдэг оюутнуудыг урамшуулах, дэмжих зорилготой.

Нэг: Тэтгэлэгт хамрагдсан оюутан:

-Сар бүрийн тэтгэлэгт цалин авах

-Танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх

-Төгсөөд ажлын байраар хангагдах

-Нийгмийн сайн сайхны төлөөх олон нийтийн ажилд оролцох, бүтээн байгуулалтанд оролцох

-Олон улсын ISO9001, ISO14001,OHSAS 18001чанар стандартыг хангасан Худалдааны салбарын № 1 компанийн туршлагаас судлах, суралцах боломжтой.

Хоёр: Тэтгэлэгт хамрагдах оюутанг сонгон шалгаруулах:

2.1 Тэтгэлэгт шалгарсан оюутан тус бүрийг 2018-2019 оны хичээлийн жилд сар бүр 200,000 (Хоёр зуун мянга) төгрөгийн тэтгэлэг олгоно.

2.2 Сонгон шалгаруулалтыг дараах зарчмаар явуулна:

-Сонгон шалгаруулах комисс тэтгэлэгт оролцогчидын материалыг үнэлгээний аргачлалын дагуу үнэлэн хамгийн өндөр оноотой 25 оюутныг тодруулна.

-Эхний шатанд шалгарсан 25 оюутны нэрсийг 2018.10.01-ний өдөр НОМИН ХОЛДИНГ ХХК-ийн албан ёсны цахим хуудас www.nomin.mn-д байршуулна.

-Дараагийн шатанд шалгарсан 25 оюутан тус бүр оноосон сэдвийн дагуу судалгаа хийн илтгэл тавиулах ба хамгийн өндөр үнэлгээ авсан нийт 10 оюутныг шалгаруулна.

-“НОМИН ТЭТГЭЛЭГ”-т шалгарсан нийт 10 оюутны нэрсийг 2018.10.15-ны өдөр НОМИН ХОЛДИНГ ХХК-ийн албан ёсны цахим хуудас www.nomin.mn-д байршуулна.

Гурав: Тэтгэлэгт хамрагдах оюутанд тавигдах шаардлага:

3.1.1 Монгол Улсын их, дээд сургуулийн бакалаврын зэргийн 3 болон түүнээс дээш курсд суралцагч оюутан байх,

3.1.2 Сурлагын үнэлгээний голч дүн 3.2 ба түүнээс дээш байх,

3.1.3 Нийгэм болон олон нийтийн ажилд идэвхитэй манлайлагч байж мэргэжилийн чиглэлийн тэмцээн уралдаан, эрдэм шинжилгээний хурал, илтгэл зэрэгт амжилттай оролцсон байх,

3.1.4 Суралцаж буй мэргэжилээрээ тууштай суралцах, ирээдүйн манлайлагч болон хүсэл эрмэлзэлтэй байх,

3.2 Тэтгэлэгт хамрагдах оюутны бүрдүүлэх материал:

-Өргөдөл (Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шалтгаан бүхий өөрийн гараар бичсэн байх)

-Анкет (Та анкетийг https://holding.nomin.mn/mn/post/978 линкээр татаж авна уу)

-1% цээж зураг  (3x4 хэмжээтэй)

-Оюутны сурлагийн үнэлгээний баталгаажуулсан тодорхойолт

-Оюутны нийгмийн идэвхий болон өөрийн амжилтыг баталгаажуулах баримт материал (Хуулбар, зураг байж болно)

-Монгол улсын худалдааны салбарын ирээдүйн чиг хандлагын талаар чөлөөт сэдвээр 400 үгтэй эссэ бичих

Анхаарах: Бүрдүүлэх материал дутуу тохиолдолд шаардлага хангаагүйд тооцох ба материал буцаан олгохгүй, хугацаа хоцроосон материал хүлээн авахгүйг анхаарна уу.

Материал хүлээн авах: Бүрдүүлсэн материалыг Номин Юнайтед төв оффис Хүний нөөц бодлогын газарт 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал ажлын цагаар хүлээн авна.

Үндэсний хөрөнгө оруулагч НОМИН ХОЛДИНГ

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2018-10-17 17:22:42 - Нийслэл
Түгээлтийн автомашиныг цагийн хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулахыг зөвшөөрөхгүй гэв
2018-10-17 17:19:43 - Улс төр
Сурагчдыг хоёр сар амраах асуудлыг судлахаар болов
2018-10-17 17:09:00 - Байгаль Орчин
Энэ сарын 19-нөөс эхлэн ихэнх нутгаар хүйтэрнэ
2018-10-17 16:48:47 - Боловсрол
Соёлын өвийн дархлааны асуудлаар зөвлөлдлөө
2018-10-17 16:39:06 - Гадаад
Ким Чен Ун удахгүй ОХУ-д айлчилна
2018-10-17 16:30:27 - Улс төр
БНХАУ-ын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжих төслүүдийн явцыг эрчимжүүлнэ
2018-10-17 16:28:17 - Боловсрол
Хэл засалч Светлана Юрьевна манай улсад ажиллаж байна
2018-10-17 16:24:45 - Эдийн засаг
Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлнэ
2018-10-17 15:53:22 - Улс төр
Вакцин хийлгээгүй бол торгох нь зөв эсэхийг хэлэлцлээ
2018-10-17 15:47:09 - Шар
Нийслэлд 104 сая төгрөгийн алим устгалд оруулжээ
2018-10-17 15:37:06 - Нийслэл
“Centеrra Gold” компани хувьцаагаа зарсан нь хууль бус үйлдэл, Дээд шүүхэд гомдол гаргана гэв
2018-10-17 15:18:41 - Энтертайнмент
Гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болно
2018-10-17 15:14:59 - Боловсрол
“НОМИН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”- ийн шилдгүүд тодорлоо
2018-10-17 15:06:48 - Нийслэл
Ubike” түрээсийн дугуйн үйлчилгээ ирэх долоо хоногоос завсарлана
2018-10-17 14:51:38 - Нийслэл
Явган хүний зам талбайг 3-5 дахин нэмэгдүүлнэ гэв
2018-10-17 14:01:38 - Улс төр
Т.Аюурсайхан: Н.Баяртсайхан ажлаа өгөх ёстой
2018-10-17 13:48:42 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга төсвөө хэмнэж, гурван “Аж үйлдвэрийн комбинат” байгуулах талаар албан бичиг хүргүүлэв
2018-10-17 13:34:43 - Эдийн засаг
Төв банкны үнэт цаас бол бонд биш
2018-10-17 13:20:05 - Шар
Хэнтий аймгаас машин хулгайлаад зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-17 13:18:14 - Эрүүл мэнд
Улсын хэмжээнд төрөлт 3.2 хувиар өсчээ
2018-10-17 13:14:21 - Эрүүл мэнд
"Дэлхийн мисс-2018"-д оролцох Э.Энхриймаа “Сүрьеэгүй Монгол” төсөл эхлүүллээ
2018-10-17 13:08:24 - Улс төр
Д.Сумъяабазар: Нэг сараас хойш шатахууны үнэд ямар ч зохицуулалт хийгээгүй
2018-10-17 12:52:45 - Улс төр
Хуулийн төслүүд өргөн барилаа
2018-10-17 12:44:39 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс гадаад паспортыг арван жилийн хугацаатайгаар олгодог болно
2018-10-17 12:26:12 - Улс төр
Ханшийн савлагаа, шатахууны үнээ барьж чадахгүй бол ЗГ-ыг огцруулах асуудлыг хөндөнө
2018-10-17 12:23:06 - Эдийн засаг
“Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга ажлаа хүлээлгэн өгчээ
2018-10-17 12:14:15 - Технологи
Эрдэмтэд хүний үснээс 50 дахин нимгэн мэдрэгч бүтээжээ
2018-10-17 12:03:58 - Улс төр
Цэцээс Хэнтийн нөхөн сонгууль явуулахыг шаардлаа
2018-10-17 12:00:52 - Спорт
Монголын хөлбөмбөгчид Лаосын шигшээ багийг хожлоо
2018-10-17 11:59:05 - Нийслэл
“Ханару” дэлгүүрээс хугацаа нь дууссан 45 нэр төрлийн 22 сая төгрөгийн бараа илэрчээ
2018-10-17 11:58:27 - Байгаль Орчин
Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах хүртэл утаанд хордсоор байх уу
2018-10-17 11:45:03 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ард дөрвөн хүүхэд өнчирч үлдэв
2018-10-17 11:31:51 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Бельги улсыг зорилоо
2018-10-17 11:22:11 - Нийслэл
Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд явагдана
2018-10-17 11:03:44 - Шар
Улсын эмнэлгүүдээс гэмт хэргийн шинжтэй хоёр үйлдэл илэрчээ
2018-10-17 10:54:22 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо
2018-10-17 10:11:40 - Улс төр
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Н.Цэрэнбат сайд ахлахаар болжээ
2018-10-17 09:52:51 - Улс төр
Ц.Цэрэндолгор: Ардчилсан намын эмэгтэйчүүд бүтээлч хүмүүс байдаг. Бид тэр жишгээр л явж байна
2018-10-17 09:42:29 - Нийслэл
Явган хүний зам хааж барьсан хашааг буулгалаа
2018-10-17 09:27:13 - Улс төр
Засгийн газрын хуралдаан болж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ