Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно

Түгээх    
2018-09-21 15:40:28 - Нийслэл

tazТөрийн ордонд Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн үргэлжилж байна. Энэхүү зөвлөгөөн нь Төрийн албаны тухай хууль, төрийн албаны шинэчлэлийн үзэл баримтлал, агуулга, тэргүүлэх чиглэлийн талаар төрийн албан хаагчдын дунд нэгдсэн ойлголт бий болгох, төрийн албаны шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулсан, үр дүнд хүрсэн улс орнуудын туршлага, дэлхий нийтийн чиг хандлагаас суралцах, Төрийн албаны тухай хуулийг дагалдаж гарах дүрэм, журмуудын төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн албан хаагчдын саналыг тусгах зорилготой юм.

Зөвлөгөөнд төрийн байгууллагууд, яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, олон улсын шинжээчдээс бүрдсэн 800 хүн оролцож байна. “Төрийн албыг шинэчлэх шаардлага” сэдэвт нэгдсэн хуралдаанаар орчин үед төрийн албанд тулгарч буй нийгэм, эдийн засаг, улс төрийн сорилтууд, хувьсан өөрчлөгдөж буй нийгмийн үзэгдлүүд, эдгээр өөрчлөлттэй дасан зохицоход төрийн алба, төрийн албан хаагчдад шаардагдах мэдлэг, ур чадварыг бий болгох, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх талаар авч хэлэлцэж буй юм.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нэгдсэн хуралдаанд тавьсан илтгэлдээ "Манай улс 2016 оны байдлаар хүний хөгжлийн индексээр дэлхийн 188 орноос 92-т, аз жаргалын индексээр 140 орноос 136-д өрсөлдөх чадварын индексээр 138 орноос 102-т, логистикийн гүйцэтгэлийн индексээр 160 орноос 108-д, бизнес эрхлэлтийн индексээр 189 орноос 56-д, байгаль орчны багц үзүүлэлтээр 140 орноос 111-т тус тус орж байна. Эндээс харахад ихэнх үзүүлэлт нь дэлхийн дунджаас хойгуур, зарим үзүүлэлт нь сүүл мушгиж байна. Төр болоод төрийн алба нь нийгмийн хөгжил дэвшлийн хөтөч байх үүрэгтэй учраас уг асуудлыг өөр хэн нэгэнд займчуулах арга байхгүй. Төр нь төр шиг, төрийн алба нь хариуцлагатай байж улс орон хөгжинө" гэлээ.

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 12 дугаар сард баталсан. Хуулийн ерөнхий зорилго нь Монгол Улсын төрийн албаны удирдлагад чадахуйн зарчмыг мөрдлөг болгож, төрийн бүх шатны байгууллагад сахилга хариуцлагыг чангатгаж, хариуцлагатай, ил тод, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлэх явдал юм. Уг хуулиар төрийн албаны стандарт бий болгох, төрийн албанд шатлан дэвшүүлэх зарчим, мэргэшүүлэх багц сургалтад заавал хамрагдах шаардлага, төрийн албаны шалгалтын агуулгыг шинэчлэх, байгууллагын стратегийн болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах зэрэг төрийн албаны шинэчлэлийн чухал үзэл санаанууд тусгагдсан. Төрийн албаны тухай шинхэ хуулийг 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөнө.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 42 тоот тогтоолоор “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталж шударга ёсыг дээдлэх, сахилга, хариуцлагыг бэхжүүлэх нь хөгжлийн гурван тулгуурын нэг мөн хэмээн тодорхойлсон. Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хүрээнд Төрийн албаны шинэчлэлийн стратегийг боловсруулах үүрэгтэй Ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар энэ оны 6 сараас байгуулан ажиллаж байна. Үүний зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн шазраас дагалдан гарах 40 гаруй дүрэм, журмуудыг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна гэлээ.

Тогтвортой, чадварлаг төрийн алба нь хөгжлийн бодлогын амин сүнс. Гэтэл төрийн алба нь улс төрөөс хэт хамааралтай болж, тогтвортой, мэргэшсэн байдал алдагдаж, төрийн чадавхи суларч байгаа нь энэ бүхний шалтгаан болж байна.

Иргэд баялаг бүтээгчид шударга, сахилга хариуцлагатай, тогтвортой төрийн албыг хүсч байна. Засгийн газар төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг сахих талаар тодорхой арга хэмжээ авч байгаа ч сахилга хариуцлагагүй, ёс зүйгүй хүн төрийн албанд ажилласаар байна. Зам, тээврийн хөгжлийн яаманд болсон хэрэг үүнийг нотолж байна. ЗГХЭГ, Төрийн тусгай хамгаалалтын газраас яам, агентлагт явуулсан шалгалтын дүн давхар гэрчилж байна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

Төрийн албыг тогтвортой, хариуцлагатай болгон шинэчлэх, цомхон мэргэшсэн төрийн албатай болох үйл ажиллагааг Төрийн албаны шинэ хууль хэрэгжихтэй зэрэгцэн явуулна. Мөн тэрбээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зарим ажлыг танилцууллаа. Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албаны ёс зүй, хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Төрийн бүх шатны байгууллагад сахилга хариуцлага, дэг журмыг чангатгаж, хариуцлагатай, ил тод, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлж, иргэдийн төрд итгэх итгэлийг бэхжүүлэх зорилгоор гаргасан Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллана. Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх, ёс зүйн хороо байгуулах, төрийн албан хаагчдыг ажлын гүйцэтгэлээр нь цалинжуулах зэрэг зохин байгуулалтын ажил хийнэ гэж мэдэгдлээ.

Д.ТУЯА

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 27

ИРГЭН (66.181.*.*)
2018-09-23 09:21:21
ХОРИГЛОНО ГЭЖ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? ЗӨВШӨӨРДӨГ БАЙСАН ЮМ УУ?

УМ МА НИ БАД МЭ ХУМ (202.126.*.*)
2018-09-23 07:39:54
ХИЧЭЭЛ ТАРАХ ҮEД ХУВИЙН СУРГУУЛЬ ШИНЭ МОНГОЛ ХОББИ САНТ ЫН ГАДАА УНЗ. УБЗ. УНҮ ГЭСЭН ХАР СОНАТАНУУД ЦУГЛАДАГ. ДАВАРЦАН ПСДАНУУД

zochin (64.119.*.*)
2018-09-22 17:30:54
kkkk.omno mo toriin mashiniig huvidaa ashiglahiig zovshoorvh baisan yun uu ,alban esoor,,,,MAN iihaa

ТОМООР БИЧ (202.9.*.*)
2018-09-22 10:53:07
"төрийн алба" гэж маш томоор машины хоёр талд бичих хэрэгтэй. Сайд дарга нарын албаны машиныг орхигдуулж хэрэвч болохгүй.

Зочин (182.160.*.*)
2018-09-22 00:53:23
1. ОСГ-ны хороонд ажилладаг төрөөс цалин авдаг хүмүүсийн орон тоог 50 хувь багасгая дэндэлээ 2. Хороо бүхэнд машин өгсөн хувьд очсон 3. Хорооны байрыг гэрээт харуул хамгаалж төсвөөс мөнгө зардагаа болих

2018-09-22 00:53:14

Зочин (202.126.*.*)
2018-09-21 23:46:25
Төрийн төсвийн бүх байгууллагын машины дугаарыг ялгагдахуйц болгох. Албан байгууллагын нэрийгхарагдах газар уншигдахаар бичих хэрэгтэй. Төр эзэнтэй л юм бол энэ ажлыг даруйхан эхлүүлээ, Хүрэлсүхээ, Баттулгаа. Наад Миеэ чинь ийм зүйл хэзээ ч хийхгүй.

Зочин (202.21.*.*)
2018-09-21 22:43:56
ЦАБ гэх дугаартай машинаар өглөө бүр хүүхдээ зөөдөг дарга бас зөндөө байна аа

Зочин (202.9.*.*)
2018-09-21 19:06:44
Албаны машины дугаарыг хар дэвсгэр дээр цагаанаар бичих. Өмнө тийм л байсан. Албаны машиныг авгай хүүхэд нь унадаг шүү дээ. Эндээс үр дүн гарна шүү.

зочин (139.5.*.*)
2018-09-21 18:35:06
Төрийн албанд бгаа бүх дээд дунд шатны дарга нэртэй юмнууд татвар төлөгч ард түмний мөнгөөр цалин хангамж гэрэл дулаан хувцас формоор хангалт авч тэжээж тэжээлэгддэг.энэ хангамж хангалт тансаг хэмжээнээс халиж хир хэмжээнээс хэтэрсэн.энэ хэтэрсэн шалтгаан сахилга хариуцлага байхгүй ёс зүйгүй болж хуули ёсоо уландаа гишгиж бгаа явдал юм.сүүлдээ ажлын байран дээр архи ууж нэгнийгээ хөнөөж алдаг болсон.энэ бол ард түмний хөрөнгө мөнгөөр тансаглаж жаргалдаа ташуурч бгаа юм биш үү.хүн жаргал даадгүй зовлон даадаг тул төрийн хангамж хамгаалалтын тухай хуулийг хүчингүй болгох хэрэгтэй.

зочин (139.5.*.*)
2018-09-21 18:34:51

2018-09-21 18:34:39

2018-09-21 18:34:29

2018-09-21 18:34:22

2018-09-21 18:34:14

2018-09-21 18:34:08

2018-09-21 18:34:01

2018-09-21 18:15:34
Хувийн үнэтэй дунд сургуулийн дэргэд өглөө шалгалт хийгээд үздээ.Өдөр том дэлгүүрийн дэргэд орой том цэнгээний газар шалгаад үз.мөн хагас бүтэн сайн өдөр хотын ойролцоо амарлтын газар үз.бүгд тэнд тэнэж явдаг юм.

Зочин (202.9.*.*)
2018-09-21 17:51:51
Еронхийлогч еронхий сайдын хамгаалалт унаа тэрэгийг хязгаарлья ард тумнийг юм бол хязгаарлана гэж ярьжбайх юм та нар оорсдоо хязгаарлуул хийсэн ажилгуй улсаа хагаруулдана хамаг монгийг нь ховх сорно дээр нь бас зам хааж ард тумнийг тугжруулнэ

Зочин (202.9.*.*)
2018-09-21 17:17:59
Хотын хурган дарга нар ажлаа хийдгиймүү авгай хүүхдээ дагуулаад гадаадад дандаа яваа харагддаг. Улсын өмчийг хувьдаа унаж яйран болгохоо бооимоорын. Улсаас бүх бензин шатахуунаа гаргана дор бүрнээ хулгайчид байхын энэ хурган унаган дарга нар!!!

Зочин (66.181.*.*)
2018-09-21 17:07:49
Turiin albaniihan gj tatwar tulugchidiin munguur tansaglagchidiig helne

Зочин (66.181.*.*)
2018-09-21 16:50:44
Mongoliin huuli 3 honog bolchihgui bol...

Зочин (202.126.*.*)
2018-09-21 16:36:07
Za buh darga nariin ehner huuhed in mashin iin undag uls mongol l bh har tugjee mn dund abgai in unaad end tendgui tenene. Eniigee bolchih tguul Sain bna

Баянаа (202.9.*.*)
2018-09-21 16:08:33
ТББ байгуулгаар шалгуул тэр байгуулга нь ялаа үүрэг дороо гөлөг болно доо

Зочин (202.179.*.*)
2018-09-21 15:55:20
Шаагаа л хэн хянахын юугаар ямар тогтолцоогоор яаж таньж хянахын өхлайраа л урд шөнө хусциймуу зандкаа хүүрэээ

Зочин (202.21.*.*)
2018-09-21 15:50:45
БИТГИЙ БҮЛТРЭЭ. БЗД-ЫН ТЭР ТУРАНХАЙ ЗАЛУУ ЗАГДАА ГЭЖ ХҮНИЙГ ЛАЙВ ХИЙЖ БАЙХАД НЬ ЯАЖ ЗОДЛОО ХАМГИЙН ОЙРЫН ЖИШЭЭ ЭНЭ БАЙНА ШҮҮ ХАРИУЦЛАГА ТООЦСОН НЬ ХААНА БАЙНА.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2018-12-17 17:31:57 - Хууль
“ЖАЙКА”-ийн нэрийг барьж орон нутгийг иргэдийг залилжээ
2018-12-17 17:17:37 - Эрүүл мэнд
ЭХЭМҮТ-ийн захирлын хүсэлтийг Эрүүл мэндийн яам хүлээж аваагүй гэв
2018-12-17 17:07:29 - Улс төр
Н.Учрал: Багш нарыг орон сууцны ипотекийн зээл, түрээсийн орон сууцанд хамруулахад идэвхтэй хамтарч ажиллана
2018-12-17 16:40:06 - Улс төр
АТГ: Б.Ундармаа гишүүнээс мэдүүлэг авсан нь үнэн
2018-12-17 16:31:51 - Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
2018-12-17 16:25:42 - Гадаад
Нью-Йоркын галт тэргэнд Ази иргэнийг ялгаварлан гадуурхсан эмэгтэйг баривчилжээ
2018-12-17 15:48:54 - Орон нутаг
Нүүрс тээвэрлэгч жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулж байна
2018-12-17 15:48:10 - Эрүүл мэнд
Эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна
2018-12-17 15:44:42 - Эдийн засаг
Хасбанк, Тэнгэр санхүүгийн нэгдлийн туз-ийн дарга Ч.Ганболд “ХАШ ЭРДЭНИЙН ОДОН” хүртлээ
2018-12-17 15:38:16 - Хууль
“Тавантолгойн цахилгаан станц”-ын төслийг АТГ-ынхан шалгаж эхэлжээ
2018-12-17 14:59:57 - Гадаад
Австрали улсад сүүлийн 20 жил тохиогоогүй хүчтэй газар хөдөлжээ
2018-12-17 14:42:28 - Улс төр
МАН-ЫН ГИШҮҮД: Шаардлагын хариуг 24 цагийн дотор ирүүлэхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ
2018-12-17 14:36:26 - Улс төр
ШӨХТГ: Их, дээд сургуулиуд төлбөрөө үндэслэлгүйгээр нэмжээ
2018-12-17 14:35:27 - Боловсрол
БСШУС-ын сайдын шуурхай хуралдаан боллоо
2018-12-17 14:33:01 - Нийслэл
Шинэ жилийг угтан хяналт шалгалт хийж, эргүүлийн тоог нэмлээ
2018-12-17 14:32:55 - Шар
2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах төв цэнгэлдэхийг танилцууллаа
2018-12-17 14:07:36 - Нийслэл
Дүнжингарав зах НӨАТ-ын баримт олгодог боллоо
2018-12-17 14:02:33 - Хууль
Б.Баатархүү: Цагдаагийн байгууллага талийгч Ч.Чамин-Эрдэнийн хэргийн явцыг удаашруулаагүй
2018-12-17 13:56:01 - Спорт
“Бөртэ чоно” наадамд нэр дэвшигчид тодорлоо
2018-12-17 13:41:13 - Нийслэл
“Капитал” банкийг битүүмжлээгүй, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна
2018-12-17 13:36:08 - Спорт
Г.Угалзцэцэг дэлхийн дөрвөн удаагийн аварга боллоо
2018-12-17 13:29:26 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг баривчилжээ
2018-12-17 13:20:25 - Хууль
Эмнэлгээс алга болсон тоног төхөөрөмжүүдийн гурав нь олджээ
2018-12-17 13:13:27 - Улс төр
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Ерөнхийлөгчид хандлаа
2018-12-17 12:58:39 - Улс төр
Ш.Түвдэндоржийг АН-ын нарийн бичгийн даргаар томилжээ
2018-12-17 12:49:12 - Улс төр
Я.Санжмятав: М.Энхболд гэж хувь хүндээ биш, төрийн гацааг гаргах гэж л гарын үсэг зурсан
2018-12-17 12:37:35 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ
2018-12-17 12:05:13 - Нийслэл
Австралид Улаанбаатарын агаарын бохирдлыг харуулсан үзэсгэлэн гаргажээ
2018-12-17 11:31:04 - Нийслэл
Том оврын автобус шатжээ
2018-12-17 11:20:31 - Боловсрол
Бага ангийнхан энэ долоо хоног хичээллээд амарна
2018-12-17 11:14:32 - Эрүүл мэнд
Дүүргийн эмнэлгүүд нэмэлт ор дэлгэн иргэдэд үйлчилж байна
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-17 10:56:20 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй
2018-12-17 10:40:55 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчлал хийлээ
2018-12-17 10:39:50 - Нийслэл
Агаарын бохирдолтой холбогдуулан иргэдийн гаргасан хүсэлтэд НҮБ хариу мэдэгдэл гаргажээ
2018-12-17 10:32:07 - Энтертайнмент
“Aвьяаслаг Монголчууд-2018” шоуны ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо
2018-12-17 10:27:50 - Нийслэл
Хотын даргын томилгоог энэ сарын 28-нд хэлэлцэнэ
2018-12-17 10:20:56 - Эрүүл мэнд
Нүүрс тээврийн 13 мянган жолоочид эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна
2018-12-17 09:09:22 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
2018-12-17 13:29:26 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг баривчилжээ
2018-12-17 16:25:42 - Гадаад
Нью-Йоркын галт тэргэнд Ази иргэнийг ялгаварлан гадуурхсан эмэгтэйг баривчилжээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-17 12:37:35 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ