М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна

Түгээх    
2018-09-21 16:59:32 - Улс төр

uihТөрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Бүх шатны төрийн байгууллага, засаг захиргааны нэгжийн удирдах 800 ажилтан оролцож буй тус зөвлөгөөнөөр УИХ-ын хаврын чуулганаар баталсан, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх “Төрийн албаны тухай” шинэ хуулийг хэрэгжүүлж, төрийн албанд шинэтгэл хийх зорилтыг хэлэлцэж байгаа юм.

Тус зөвлөгөөн төрийн албанд сахилга хариуцлага, ёс зүйг хэвшүүлэх, тогтвортой, чадварлаг, мэргэшсэн төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албанд шатлан дэвших зарчмыг баримтлах, төрийн албыг улс төрийн нөлөөнөөс ангид байлгах зэрэг тулгамдсан асуудлаар нэгдсэн болон салбар хуралдаануудаар үргэлжилнэ.

Төрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөнд УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үг

Улсын зөвлөгөөнд оролцогчид, хүндэт зочид оо! Хатагтай ноёд оо, Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Та бүхэн улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй, иргэндээ үйлчилдэг төрийн албыг төлөвшүүлэх нэн чухал асуудлыг хэлэлцэн зөвшилцөхөөр энэхүү танхимд хуран цуглаад байна.

Монголын ард түмэн төрөөс, төрийн албан хаагчид Та биднээс шударга ёс, хууль дээдлэх зарчим, сахилга хариуцлага, ёс зүйг нэлээд нэхэл хатуу шаардаж байгаа. Энэ шаардлага бодит нөхцөлөөс, шалтгаант үр дагавраас урган гарч байгаа учраас зүй ёсных юм.

Эрх зүйт төрийг жинхэнэ ёсоор төлөвшүүлэх, төрийн албыг улс төрөөс ангид байлгах, тогтвортой, залгамж чанартай, мэргэшсэн болгох талаар сүүлийн 20 гаруй жилийн турш бид ярилаа.

Манай үе үеийн парламент монгол төрийн албыг шинэтгэх зарчим, бодлогыг боловсруулж, хуульчилсаар ирсэн. Тухайлбал, "Төрийн албаны тухай" анхны хуулийг 1994 онд баталж, 1995 оны 6-р сарын 1-нээс мөрдүүлсэн. "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт шинэтгэлийн талаар баримтлах бодлого"-ыг 1996 онд баталсан.

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай үзэл баримтлалыг шингээсэн хуулийн шинэчилсэн найруулгыг 2002 онд, "Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги"-ийг 2004 онд батлан мөрдүүлсэн.

2004-2008 оны парламент “Төрийн албаны тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төрийн албан хаагч намын харьяалалгүй байх нэн чухал зарчмыг тусгасан.

Харамсалтай нь, эдгээр хуулийн үзэл санаа, шинэчлэлийн бодлого тууштай хэрэгжиж, үр дүнд хүрэхгүй, хууль зөрчих, дураар авирлах явдал үргэлжилсээр ирснийг бид хүлээн зөвшөөрөх ёстой.

Төрийн алба олон жилийн турш улс төржилтийн талбар болов. Бүтцийн өөрчлөлт, баг бүрдүүлэх нэрийдлээр халаа, сэлгээ хийж, хууль, дүрэм, стандартыг төр, засгийн байгууллагууд өөрсдөө мөрдөхгүй байгаагаас төрийн алба тогтвортой, залгамж чанартай байх зарчим алдагдаж, төрийн хүний нөөцийн чадавхи буурчээ.

“Төр бол хууль  юм” гэсэн үг байдаг. Төрд зөвхөн хууль засаглаж байх ёстой. Гэвч энэ чухал зарчим хөсөр хаягдсаар байна. Төрийн албан хаагчдаас Төрийн албаны зөвлөлд 2015 онд 626, 2016 онд 630, 2017 онд 514 гомдол маргаан ирүүлсэн нь ажлын өдөр бүр 2 гомдол ирж байна гэсэн үг. Энэ нь төрийн удирдах албан тушаалтнуудын үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэрт ихээхэн хуудуу байгааг харуулж байгаа хэрэг.

Хууль журам, хууль ёсны эрх бүхий байгууллагыг үл тоомсорлох байдал газар авчээ. Өнөөдрийн байдлаар Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалт, дүгнэлтгүйгээр яам, агентлагийн удирдах албан тушаалд 132 хүнийг дур мэдэн томилоод, ажиллуулж байна.

Нөгөө талаар төрийн албан хаагчдын ёс зүй, мэдлэг, ур чадварт онцгой анхаарахгүй бол болохгүй болж. Гэмт хэрэг үйлдсэн, албан үүрэгтээ тэнцэхгүй байгаа, хууль зөрчсөн гэх мэт шалтгаанаар 2017 онд 320 албан хаагч ажлаасаа халагдсан байна. Төрийн албан хаагчдын хууль бус үйлдэл, ёс зүйгүй байдлын талаар холбогдох байгууллагуудад ирүүлдэг иргэдийн гомдол буурахгүй байна.   

Энэ мэт олон шалтгаанаас улбаалан монгол төрийн тогтвортой байдал алдагдахад хүрч болзошгүй болжээ. Төр нь тогтворгүй болохоор албан хаагч нь мэргэшиж чадахгүй байна. Мэргэшсэн албан хаагч ховордсоноос төрийн дархлаа суларлаа. Энэ бол энгийн хийгээд гарцаагүй үнэн.

Төрийн алба шударга бус, тогтворгүй, дархлаагүй байгаа цагт бүтээсэн нийгмийн баялаг үрэн таран болдог, иргэдийн амьдралд олигтой өөрчлөлт гардаггүй, эцэст нь бухимдал дургүйцэл улам газар авдгийг дэлхийн зарим улс орнуудад тохиосон сургамжаас бид мэднэ. Төрийн алба нь чадавхитай, дархлаатай, тогтвортой улс орнуудад л нийгмийн хөгжил дэвшил, ард нийтийн амьдралын чанар, хүний хөгжлийн зам нээгддэгийг бид бас гадарлана.

Тиймээс төрийн албаны шинэчлэлийн дараагийн шатыг эхлүүлэх шаардлагатай гэдгийг УИХ-ын индрээс миний бие нэг бус удаа анхааруулж хэлснийг Та бүхэн санаж байгаа байх.

Улмаар бид 2017 оны намрын чуулганаараа "Төрийн албаны тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, баталсан. Ингэснээр төрийн албаны шинэчлэлийн шинэ үеийг эхлүүлэх томоохон алхам хийж чадсан гэж үзэж байна.

Одоо энэ хуулийн үзэл санааг шинэ агуулгаар нь, мөн чанараар нь ойлгож, Монголын ирээдүйд нөлөөлөх ач холбогдлыг нь ухамсарлаж, хэрэгжүүлэх нь Та бүхний, нийт төрийн албан хаагчдын, иргэн бүхний журамт үүрэг мөн. 

Төрийн албанд шатлан дэвших зарчмыг ягштал баримтлах, тохиолдлын томилгоо хийх нүх сүвийг хаах, нэгэнт шалгагдаж орсон ажилтныг мэргэшүүлэн тогтвортой ажиллуулах, Төрийн албаны төв байгууллагын хараат бус, бие даасан байдлыг баталгаажуулж, улс төрийн болон хөндлөнгийн нөлөөллийг хориглох, хариуцлагыг чангатгахад чиглэгдсэн энэ удаагийн эрх зүйн шинэчлэл бол улс төрийн хүсэл зоригийн илэрхийлэл юм.

Төрийн албаны шинэчлэл хэрэгжихэд улс төрийн намууд тууштай дэмжлэг үзүүлж ажиллах ёстой гэж үзэж байна. Улс төрийн намууд төрийн албанд намын болон бусад ашиг сонирхлын үүднээс нөлөөлөх явдлыг бүрмөсөн таслан зогсоох нь энэ дэмжлэгийн бодит илэрхийлэл болно.

Хуулийг дагалдан гарах журмуудыг батлах асуудал Улсын Их Хурлын намрын чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд туссан. Эдгээр эрх зүйн актуудыг чамбай боловсруулж, цаг алдалгүй батлуулахад холбогдох байгууллагууд анхаарах нь зүйтэй.  Хуульд тусгасан төрийн албан хаагчийг давтан сургах сургалтын байгууллагын асуудлыг яаралтай шийдвэрлэж, сургалтын хөтөлбөрийг төрийн албаны амьдрал, үйл ажиллагаанд сайтар нийцүүлж боловсруулах шаардлагатай гэдгийг сануулж хэлье.

Улсын Их Хурал төрийн байгууллагын чиг үүрэг, эрх мэдлийг оновчтой хуваарилах, төвлөрлийг сааруулах үйл явцыг дэмжих бодлого баримталж байгаа.

Тухайлбал, өнгөрсөн хаврын чуулганаар Сум, дүүргийн Засаг дарга нь ЕБС-ийнхаа захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлдөг байх, дүүргийн Боловсролын хэлтсийн даргыг дүүргийн Засаг дарга нь нийслэлийн Боловсролын газрын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлдөг байхаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Мөн ус цаг уур, орчны хяналт шинжилгээ, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн болон хүүхэд, гэр бүл, залуучуудын асуудал эрхэлсэн байгууллагын орон нутаг дахь удирдах ажилтнуудыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлдөг байхаар хуулиудыг өөрчилсөн.

Ингэснээр орон нутгийн байгууллагын удирдлагын томилгоонд хөндлөнгөөс оролцох, улс төрийн шалгуураар хандах ёс бус байдлыг халах, нутгийн удирдлагын байгууллагын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэхэд зохих нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Төрийн албаны шинэчлэлийн цаана хүн л байх учраас юун түрүүнд төрийн албан хаагчид өөрсдөө шинэчлэлийн агуулгатайгаа хөл нийлүүлэх ёстой. Энд удирдлагын манлайлал, үлгэр дуурайл шийдвэрлэх ач холбогдолтойг битгий мартаарай.

Манай төрийн албанд 192.5 мянган алба хаагч ажиллаж байгаа. Төр бол ямар нэг байшин барилга, эсвэл аппарат хэрэгсэл биш, ердөө л төрийн нэрийн өмнөөс ажил алба эрхэлж, иргэддээ үйлчилгээ үзүүлж буй хүмүүс юм. Тиймээс монгол төрийг би төлөөлж байгаа гэдгээ төрийн албан хаагч бүхэн ухамсарлан ойлгож, ёс зүй, хариуцлагыг эрхэмлэж, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, мэдлэг чадвараа бүрэн зориулж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл Та бүхнээс төрийн албаны шинэчлэлийн хувь заяа ихээхэн хэмжээгээр шалтгаална гэдгийг зориуд сануулъя. Түүнчлэн аливаа талцал, намчирхлаас ангид байж, эв нэгдэл, харилцан ойлголцол, хамтын зөвшилцөл, хүлээцийг эрхэмлэж ажиллахыг захья.

Төрийн албаны шинэчлэлээс улсын хөгжил, хэтийн ирээдүй шалтгаалах учраас Та бүхэн амин чухал энэ асуудлыг нухацтай ярилцаж, тодорхой үр дүнд хүрнэ гэж найдаж байна.

Энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж буй Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газарт талархал илэрхийлж, Улсын зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт, Та бүхэнд сайн сайхныг ерөөе. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Н.БАЯР

uih

uih



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 77

Иргэн (66.181.*.*)
2018-09-24 21:20:57
Одоо л дөнгөж мэдэж байгаа юмуу, өрөвдөлтэй юм, энэ олон жил намчирхаж талцсаар ийм болгосон хүмүүс нь улс төрчид та нар.

Иргэн (202.9.*.*)
2018-09-24 08:22:50
ХУЦААРАЙ МУУ ХУЛГАЙЧ МИНЬ ЯАЖ АМ НЬ ЭВЛЭЖ БАЙНАА. ИЧГҮҮРГҮЙ ХҮҮР БЭ?

Зочин (202.126.*.*)
2018-09-23 16:44:58
энэ юу гуцаад улиад байгаа гичий жингэр вэ энийгээ аваад далд ороочээ энэний үгийг аягүй томоотой сонсоод суугаад байдаг ямар сонин оооркууд вэ

Зочин (202.9.*.*)
2018-09-23 12:14:25
Нүгэл байгаадаа ингэж их гөрдөх чинь ум базарвааний хум пад суухай

Зочин (66.181.*.*)
2018-09-23 12:05:48
Хааяа муу данжаад байнаа

Эдийн засагч (66.181.*.*)
2018-09-22 21:15:30
60 ТЭРБУМЫН ЭЗЭН ЯАЖ ИЙМ ЮМ ЯРЬЖ ЧАДАЖ БАЙНАА. АРГАГҮЙ Л МЭЛГЭР ЮМ. ХЭДЭН ЗУУН ТЭРБУМ БОДОГДООД ЮУН ИЧИХ, ОГЦРОХЫН ТУХАЙ БОДОХОВЛБОЛЖ БАЙХ ШИВДЭЭ, БАЛАЙ АМЬТАН. МОНГОЛЫГ СӨНӨӨГЧ, УРВАГЧ.

Зочин (182.160.*.*)
2018-09-22 14:10:38
60 тэрбумын схемийг хэрэгжүүлж төрийг тогтворгүй болгож байгаа ийм жишиг тогтоож байгаа хүн нь чи өөрөө.

Зочин (112.72.*.*)
2018-09-22 12:59:12
Чи өөрөөсөө эхэл ичих нүүргүй шаар

ӨӨРСДӨӨСӨӨ ЭХЭЛ (202.9.*.*)
2018-09-22 11:19:46
Өөрөө ийм байдалд оруулчихаад, ийм болгох юмыг хийж ирчихээд тэрнийгээ ичихгүй яриад зогсож байгааг чинь юу гэж ойлгох вэ.Хэн төрийн албыг ийм чадваргүй болгосон бэ. Та нар, Та өөрөө. Та нарын тербумтан болтлоо баяжиж нөмөр нөөлөгт нь амьдарч ирсэн МАН,АН гэгч бүлэглэлийн чинь хийсэн үр дүн. Та нар 28 жил төр барьсан. Халдварт өвчний цар тахлыг вирус гэж ойлгосон сайдтай, буруу холбоосоо татаж тэг зогсолт хийдэг инжинертэй болтлоо төрийн албан хаагчид чинь мэргэшсэн байна.Та нар өөрсдөө,танай хоёр бүлэглэлийнхэн эхэлж мэргэш.

Зочин (66.181.*.*)
2018-09-22 10:41:14
3 жил та хэдэн мянгаар нь халчихаад одоо ийм юм ярихаар утгагүй байна шд одоо өөрийнх нь хүмүүсийг хүрэлээ оролдхоор битгий хал мал гээд байгаамуу

иргэн (202.9.*.*)
2018-09-22 09:40:18
Энхболдоо Эрдэнэтийн 49-хувийг ард түмэнд хувьцаагаар өгнө гэснээ яасан бэ.Монголчуудыг доромжилж ханаж цадах болоогүй юу.49-хувийнханы ард өөрөө байдаг юм биш бизард түмнээс сонгогдсон УИХ-даа танилцуулахгүй хулгайгаар ганц өмчийг нь хулгайлж авсан нь үнэн шүү дээ.Тэгээд л бас л хуйвалдаанаар удаа дараа ард түмний эсрэг шийдвэр гаргуулаад энэ их байлгыг хэдхэн хүний өмч мөн.Хувийн өмчид халдлаа ч гэх шиг солиороод болиоч дээ.Эсрэг нь дугарсан Нямдорж мэтийг харлуулаад шахаачин,хятадын тагнуулч гэх шиг Эрдэнэт үйлдвэрт материал нийлүүлээгүй төрийн дээд албан тушаалтан бараг байхгүй байх шүү.Өөөөрийгөө би энэ улс орон,ард түмэнд юу хийв гэдгээ нэг сайн боддоо.Хорвоо ертөнцөд үнэгүй зүйл үгүй.Энэ 49-хувийнханы гол хор найруулагчид нь энэ үйлдвэрт дэд захирал болон өндөр алба хашиж байсан этгээдүүд байгаа шүү.Яаж хулгай хийх яаж үйлдвэрийн баялгаас мөнгө босгож авах гэж.Яг үр могой шиг.

Иргэн (103.229.*.*)
2018-09-22 09:30:08
Дээрээсээ эхэл.Дээд дарга нар замбараагуй,намчирхс н болоод ард тумэн ийм ядуу байгаа шуу дээ.

60 (66.181.*.*)
2018-09-22 09:03:16
60

Зочин (66.181.*.*)
2018-09-22 08:38:47
Шаадаг п...а вэ

Зочин (103.212.*.*)
2018-09-22 08:36:55
фсдаг алдаг хун гарвал сар архи уунаа

Зочин (64.119.*.*)
2018-09-22 07:53:46
Shha chi

Зочин (182.160.*.*)
2018-09-22 06:27:47
Ene hun yag yu hiigeed iim tom tushaald bn ve. Mongolchuudiin tarhi ergeaen bh aa.

Монгол (202.126.*.*)
2018-09-22 06:11:48
Ичих нуургуй УТ ийн ямарч соелгуй ийм амьтан хаана ямар боловсрол яаж олж авчихаад ямар замаар олон тумэний толгойд гараад ирэв !!! Идсэн уусанаа буцааж монгол улсад тушаачихаад хурдан морьдоо уяад явдаа тэгвэл ч чамд ур хуухэдэд чинь улзийтэй мэлийсэн хуухээд чи ойлголоо гэсэн уу!?!? Одоо биелуул

Монгол (202.126.*.*)
2018-09-22 06:11:18
Ичих нуургуй УТ ийн ямарч соелгуй ийм амьтан хаана ямар боловсрол яаж олж авчихаад ямар замаар олон тумэний толгойд гараад ирэв !!! Идсэн уусанаа буцааж монгол улсад тушаачихаад хурдан морьдоо уяад явдаа тэгвэл ч чамд ур хуухэдэд чинь улзийтэй мэлийсэн хуухээд чи ойлголоо гэсэн уу!?!? Одоо биелуул

Зочин (202.179.*.*)
2018-09-22 05:59:35
Saikhan hudal avch bn!!!!!!!!!!!! 60 terbum chini humuus-g ajilgui bolgoj bn. AVILGAL GAI BOLJ BN!!!!!!!! ENKHBOLD_G ZAILUULAACH!!!!

Зочин (202.126.*.*)
2018-09-22 00:51:55
Энд худалаа муулж байхаар гарч жагсаад наад мэлгэрээ нэгмөсөн авч хаяач

Зочин (103.229.*.*)
2018-09-22 00:29:52
Зайл муу авилгачаа Монгол хуний яс махийг хатаахаа зогсоо чи далд орсон цагт Монголын тор цэвэршэнэ барьсан ч алдахгуй шуу

Зочин (202.21.*.*)
2018-09-22 00:16:46
Одоо болиэчээ үхдэл минь

Зочин (176.185.*.*)
2018-09-21 23:29:01
Eoo

Зочин (103.229.*.*)
2018-09-21 22:41:03
Хурлийз Энхболд чиний зохиосон 60 тэр бумын гай гарч байгаа нь тэр шүү дээ одоо ичихгүй энгээд ярьж байдаг ёстой өмхий хужаа юм даа

Зочин (103.229.*.*)
2018-09-21 22:40:49
Хурлийз Энхболд чиний зохиосон 60 тэр бумын гай гарч байгаа нь тэр шүү дээ одоо ичихгүй энгээд ярьж байдаг ёстой өмхий хужаа юм даа

Зочин (202.21.*.*)
2018-09-21 22:37:11
ERDENET VILDVERIIG DEED SHUUH HUVIDAA AVAH KOMPANII TALD GARAGCHLAA ARD TUMNII TALD BISH MAFIN TALD BN DAA

Зочин (150.129.*.*)
2018-09-21 22:37:09
Худлаа ярьж хуцаж сурсан газар албан тушаалын наймаачин энхболд ёстой НҮДНЫ БУЛАЙ болж байна даа бузар хулгайч

Зочин (150.129.*.*)
2018-09-21 22:37:09
Худлаа ярьж хуцаж сурсан газар албан тушаалын наймаачин энхболд ёстой НҮДНЫ БУЛАЙ болж байна даа бузар хулгайч

Зочин (150.129.*.*)
2018-09-21 22:35:56
ЭНХБОЛД МЭЛЗЭЭ ЧИ ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛ ИЧ ТҮМЭН ОЛНООС ШУДАРГА ЁС ЧАМД ЯРЬХ ЭРХ БАЙХГҮЙ ШҮҮ 60Н ТЭРБУМЫН ЯЛТАН ЭНХБОЛД ОО !

Зочин (150.129.*.*)
2018-09-21 22:35:39
ЭНХБОЛД МЭЛЗЭЭ ЧИ ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛ ИЧ ТҮМЭН ОЛНООС ШУДАРГА ЁС ЧАМД ЯРЬХ ЭРХ БАЙХГҮЙ ШҮҮ 60Н ТЭРБУМЫН ЯЛТАН ЭНХБОЛД ОО !

Зочин (150.129.*.*)
2018-09-21 22:35:31
ЭНХБОЛД МЭЛЗЭЭ ЧИ ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛ ИЧ ТҮМЭН ОЛНООС ШУДАРГА ЁС ЧАМД ЯРЬХ ЭРХ БАЙХГҮЙ ШҮҮ 60Н ТЭРБУМЫН ЯЛТАН ЭНХБОЛД ОО !

Зочин (150.129.*.*)
2018-09-21 22:35:25
ЭНХБОЛД МЭЛЗЭЭ ЧИ ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛ ИЧ ТҮМЭН ОЛНООС ШУДАРГА ЁС ЧАМД ЯРЬХ ЭРХ БАЙХГҮЙ ШҮҮ 60Н ТЭРБУМЫН ЯЛТАН ЭНХБОЛД ОО !

Зочин (202.9.*.*)
2018-09-21 22:12:20
пкк олон жил давтан ярьж байна даа. ирдэггүй юм байх даа

зочин (103.26.*.*)
2018-09-21 22:09:26
мөн ч олон жил иймрэхүү юм ярьцгааж байна даа

Зочин (66.181.*.*)
2018-09-21 21:51:40
Тэнэн новш

Зочин (103.229.*.*)
2018-09-21 21:15:31
Уеэл Амаржаргалан нь дээд боловсролыг самарч бн!!! Энэ яаманд ажлаа мэдэх, шийдэх хун алга боллоо.

Зочин (202.179.*.*)
2018-09-21 20:53:27
Дандаа тэнцэхгүй олигтой боловсрол ухаан байхгүй хүмүүс авч байхаар бэлээхэн гадаадад төгссөн хүмүүсээ аваач. Улсын зардал үрэлгүй булталгүй өөрсдөө өөр улс шатааж сураад ирсэн хүмүүс байна.

pizda (66.181.*.*)
2018-09-21 20:34:52
pizda

Zochin (103.57.*.*)
2018-09-21 20:02:21
2nam eeljilj garaad oorsdiin medleg bolovsrolgui malnuudiig tawihleer yaaj toriin alba mergeshih ym be

Руугаа (103.57.*.*)
2018-09-21 19:37:45
Монгол төрд хамгийн их гай болсон хариуцлага хүлээж огцор чиний үр хүүхдээс чинь Монгол төр хариугаа авах байх дахин мэлгэрийн удамаас нэгч хүн төрд ажиллуулж болохгүй

Muu gazarchin (202.9.*.*)
2018-09-21 19:37:18
Gazaraar bayajaad turiin alban tushaal naimaltsaad nuursnii teeber hiigeed mi obogtond bukhl naimaa bna daa Ard tumen Mon

Muu gazarchin (202.9.*.*)
2018-09-21 19:36:56
Gazaraar bayajaad turiin alban tushaal naimaltsaad nuursnii teeber hiigeed mi obogtond bukhl naimaa bna daa Ard tumen Mon

иргэн (103.229.*.*)
2018-09-21 19:30:05
ene zasag tertee tergui udahgui ogtsorno Tiim bolohoor ed nar Surdanzandaad yahnav dee

Juramt irgen (61.148.*.*)
2018-09-21 19:02:48
Yostoi hutsna biz! Turiin albiig munguur, avilgalaar meregshuuleh gee yu? UB hotiin gazaruudiig har! Shavaaraldsan beton jungle, utaa, zamiin tugjiree bugd tanias ehtei.

зочин (66.181.*.*)
2018-09-21 18:48:58
ОЛОН ЖИЛ ТӨРИЙН АЛБА ЗАРЛАА ДАА. АЗААРТААГҮЙ БОЛ 60 БАЙТУГАЙ 600 ТЭРБУМЫГ БӨӨНДӨХӨӨР БАЙЛАА. ТЭХДЭЭ 60-ЫГ БОЛ ОЛСООН ОЛСОН. ОДОО ЧИМЭЭГҮЙХЭН ЯАЖ ЗАЙЛАХ ВЭ ГЭЭД БАЛАРЧ БАЙНА ДАА. ДЭНДҮҮ ИХ ЧИМЭЭ ГАРГАЧИХЛАА

60 тэрбумынхны хурал юмуу (103.229.*.*)
2018-09-21 18:39:21
60 тэрбумынхны хурал юмуу өгсөн авсан хүмүүс нийлээл хуралдахаараа биe биeэ сайн ойлгож байгаа байх даа

60 тэрбумынхны хурал юмуу (103.229.*.*)
2018-09-21 18:39:07
60 тэрбумынхны хурал юмуу өгсөн авсан хүмүүс нийлээл хуралдахаараа биe биeэ сайн ойлгож байгаа байх даа

CHN (66.181.*.*)
2018-09-21 18:33:56
Тэнэг үхдэлүүд албан түшаал зарж идээд бхаар яаж төр тогтвортой бхын бээ. Монгол төр удахгүй сөнөнө дөө

CHN (66.181.*.*)
2018-09-21 18:33:56
Тэнэг үхдэлүүд албан түшаал зарж идээд бхаар яаж төр тогтвортой бхын бээ. Монгол төр удахгүй сөнөнө дөө

CHN (66.181.*.*)
2018-09-21 18:33:56
Тэнэг үхдэлүүд албан түшаал зарж идээд бхаар яаж төр тогтвортой бхын бээ. Монгол төр удахгүй сөнөнө дөө

CHN (66.181.*.*)
2018-09-21 18:33:55
Тэнэг үхдэлүүд албан түшаал зарж идээд бхаар яаж төр тогтвортой бхын бээ. Монгол төр удахгүй сөнөнө дөө

CHN (66.181.*.*)
2018-09-21 18:33:55
Тэнэг үхдэлүүд албан түшаал зарж идээд бхаар яаж төр тогтвортой бхын бээ. Монгол төр удахгүй сөнөнө дөө

CHN (66.181.*.*)
2018-09-21 18:33:55
Тэнэг үхдэлүүд албан түшаал зарж идээд бхаар яаж төр тогтвортой бхын бээ. Монгол төр удахгүй сөнөнө дөө

Зочин (103.229.*.*)
2018-09-21 18:29:21
Дуртай уедээ ажилчидаа халдаг нэг байгууллагад жилд олон хун халагдаж солигдож гарч байвал тэр байгууллагын дарга нарын удирдлага буруу байна гэсэн уг тийм байгууллагын даргыг шууд солих оор удирдлага томилдог байх хэрэгтэй Одоо зарим дарга нар нэг хунээ хавчиж байгаад гаргаад хэдэн цаасаар дараагийн хунээ авдаг нэг есондоо ажлын байр тэдний наймааны лангуу шиг болоод байна

Зочин (103.229.*.*)
2018-09-21 18:24:35
Дуртай уедээ ажилчидаа халдаг нэг байгууллагад жилд олон хун халагдаж солигдож гарч байвал тэр байгууллагын дарга нарын удирдлага буруу байна гэсэн уг тийм байгууллагын даргыг шууд солих оор удирдлага томилдог байх хэрэгтэй Одоо зарим дарга нар нэг хунээ хавчиж байгаад гаргаад хэдэн цаасаар дараагийн хунээ авдаг нэг есондоо ажлын байр тэдний наймааны лангуу шиг болоод байна

Zochin (202.9.*.*)
2018-09-21 18:21:25
Chinii xiisen ajil biz dee. Chi xiigee biz dee.Odoo xudlaa matriin nulims unagaad jujig toglood bx xereggyi . Er ni ingej ard tymneer xaraalgaj bxaar alga bolchixvol taarna daa

зочин (64.119.*.*)
2018-09-21 18:21:11
Ми.Энхболд шиг зальтай хорчин хүнээр могой барьж иддэг юмнууд төрд шигдээд байхаар ард олны уур хилэн байлгүй яах юм бэ. Зайл гэхээр хувалз шиг наалдаад салдаггүй. Ийм мэдэн будилсан луйварчид монголыг сөнөөж байна.

Зочин (103.229.*.*)
2018-09-21 18:11:37
Үүнд таны оролцоо хамгийн их байгаа шүү дээ. Одоо ийм юм ярихаасаа ичих хэрэгтэй л дэ.

Зочин (202.9.*.*)
2018-09-21 17:50:34
Энэ бүүр амьтан болчиж царайгий нь хар л даа?!

Зочин (202.21.*.*)
2018-09-21 17:48:37
Хөшигний ард төрийн албыг 60 тэрбумаар наймаалцах тухай ярьж байсан хүн хуралд үг хэлээд ёс суртахуун яриад байж болохгүй биз дээ. Ард нийтийг ингэж доромжилж болдог юм уу.

Bolor (58.143.*.*)
2018-09-21 17:45:51
Enhbold zail

Зочин (103.229.*.*)
2018-09-21 17:40:36
Chiniii 60 ter bum turiiig dampuuruulj b.na.

Зочин (103.229.*.*)
2018-09-21 17:40:15
Chiniii 60 ter bum turiiig dampuuruulj b.na.

Зочин (103.229.*.*)
2018-09-21 17:40:09
Chiniii 60 ter bum turiiig dampuuruulj b.na.

Зочин (103.229.*.*)
2018-09-21 17:40:03
Chiniii 60 ter bum turiiig dampuuruulj b.na.

Зочин (202.72.*.*)
2018-09-21 17:38:45
яГАМИНГИЙН ҮЛДЭГДЛИЙН ХОРЛОН СШЙТГЭХ АЖИЛАГАА ХЭДИЙ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖЛЭХ ВЭ

хх (202.179.*.*)
2018-09-21 17:34:44
Ярьж толгой угаахдаа сайн хэрэгжүүлэхдээ бүүр маруухан хүн дээ

Зочин (122.201.*.*)
2018-09-21 17:27:24
М.Энхболдоо чи эхнэр үр хүүхдээ аваад Монголоос зайлаач.

зочин (202.21.*.*)
2018-09-21 17:18:49
чи хэзээ зайлах гэж байна даа

Шударга ёс алдагджээ (103.229.*.*)
2018-09-21 17:18:05
Төр тогворгүй биш төр улсыг ардын намынхан уландаа гишгэж байгаа учраас монголчууд ядуурч доройтож байна. Намын халхавчин доор төсвөөс төрсөн тэрбумтнууд монголын өөдтэй өнгөтэй бүхнийг хувааж залгиж байгаад иргэд бухимдаж байна. Тархи угаагч шулаач авлигачид үүрлэжээ

Шударга ёс алдагджээ (103.229.*.*)
2018-09-21 17:18:05
Төр тогворгүй биш төр улсыг ардын намынхан уландаа гишгэж байгаа учраас монголчууд ядуурч доройтож байна. Намын халхавчин доор төсвөөс төрсөн тэрбумтнууд монголын өөдтэй өнгөтэй бүхнийг хувааж залгиж байгаад иргэд бухимдаж байна. Тархи угаагч шулаач авлигачид үүрлэжээ

ymar naadag gar vee (66.181.*.*)
2018-09-21 17:16:33
chi togtvortoi bailgaach. tanai humuus chine haa saigui halj bn

Зочин (202.9.*.*)
2018-09-21 17:15:22
60 тэрбум гэж монголчуудыг хошгируулчаад эрдэнэтийг буцаагаад авсан байна шуу дээ элбэгдорж баттулга ухэр монголчуудаа

Зочин (66.181.*.*)
2018-09-21 17:05:34
Turiin albaniihan gj tatwar tulugchidiin munguur tansaglagchidiig helne

Зочин (202.126.*.*)
2018-09-21 17:01:29
Хуучны коммунист нийгэм санагдчлаа

Зочин (202.9.*.*)
2018-09-21 17:01:07
чи тийм болгоо биздээ луухааанааа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-12 17:48:40 - Хууль
Хотын төвд ил задгай авто худалдаа эрхэлдэг иргэдийг нүүлгэн шилжүүллээ
2018-12-12 17:18:37 - Нийслэл
НИТХ: Налайхын шинэ зам хоёр урсгал, дөрвөн эгнээтэй байна
2018-12-12 16:44:38 - Нийслэл
Монгол Улс ирэх жил гаднаас авах ажиллах хүчний тоог 20 хувиар бууруулахаар боллоо
2018-12-12 16:37:37 - Хууль
Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг дахин хорьжээ
2018-12-12 16:33:26 - Нийслэл
“ТҮЦ” машинаас “Өр төлбөргүй эсэх лавлагааг” авч болно
2018-12-12 16:12:23 - Нийслэл
Д.Цогтбаатар: Энэтхэгт суугаа Элчин сайд хүн зодсон нь тогтоогдвол эргүүлэн татна
2018-12-12 16:09:04 - Улс төр
Я.Содбаатарыг чөлөөлөх асуудал хоёр дахь удаагаа хойшлов
2018-12-12 15:56:50 - Улс төр
С.Жавхлан УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсгээ зурлаа
2018-12-12 15:54:09 - Нийслэл
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” дэх зам, спорт цогцолборыг нийслэлийн өмчид бүртгэлээ
2018-12-12 15:40:26 - Нийслэл
СӨХ-той газар ашиглалтын гэрээ байгуулж байна
2018-12-12 15:36:33 - Спорт
Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан бямба гарагт болно
2018-12-12 15:23:25 - Хууль
Хар тамхи хэрэглэж мансуурсан 19-24 насны залуусыг үйлдэл дээр нь баривчилжээ
2018-12-12 15:10:35 - Орон нутаг
Ханбогд сумын нутагт 466 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа
2018-12-12 15:08:35 - Улс төр
УИХ-ын гишүүдийг орлогоо нотлохыг шаардав
2018-12-12 14:33:39 - Нийслэл
Нийслэлийн 17 байршилд явган хүний зам талбай гаргалаа
2018-12-12 14:28:29 - Нийслэл
Онцгой байдлынханд мэргэшлийн зэрэг олгоно
2018-12-12 14:28:11 - Нийслэл
Б.Зангад, А.Долгор, Ж.Золбаяр нарыг Хангарди одонгоор шагналаа
2018-12-12 14:23:58 - Улс төр
10 аймагт дулааны станц барих төслийн явц ахицтай байна
2018-12-12 14:16:44 - Хууль
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав
2018-12-12 14:05:50 - Энтертайнмент
UFC групп “Сайн үйлсийн аян” зохион байгууллаа
2018-12-12 13:23:02 - Байгаль Орчин
ФОТО: Нийслэлийн агаарын чанар 740-д хүрч УТАА гамшгийн хэмжээнд хүрлээ
2018-12-12 13:19:17 - Нийслэл
СТАТИСТИК: Улаанбаатарчуудын сарын дундаж цалин 1.156.200 төгрөг байна
2018-12-12 12:56:50 - Улс төр
Байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ
2018-12-12 12:53:04 - Улс төр
​Г.Баясгаланг "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн даргаар томилжээ
2018-12-12 12:47:15 - Нийслэл
Алтжин, Барс, Бөмбөгөр худалдааны төвүүдэд зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн борлуулж байжээ
2018-12-12 12:44:21 - Улс төр
С.Бямбацогт: ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар шалгагдаж буй гишүүдийн мэдээлэл ирсэн
2018-12-12 12:02:50 - Орон нутаг
Зам тээврийн ноцтой ослын улмаас 23-47 насны залуус газар дээрээ амиа алджээ
2018-12-12 11:59:34 - Хууль
Бусдын биеийг хууль бусаар үнэлүүлж байсан эмэгтэйг дайчлан баривчилжээ
2018-12-12 11:58:23 - Шар
Домогт хөлбөмбөгчин Петер Шмейхель Монголд ирлээ
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 11:24:51 - Спорт
Дэлхийн цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнээс 53 медаль хүртлээ
2018-12-12 11:12:34 - Нийслэл
Үнэт цаасны хоёр компанийн эрхийг цуцаллаа
2018-12-12 11:12:11 - Нийслэл
Энхийг сахиулагчид Афганистаныг зорилоо
2018-12-12 11:06:41 - Эдийн засаг
М.Болдоо: Зээлийн хүүг бууруулах нь бидний зорилт хэдий ч хөрс алга
2018-12-12 11:02:30 - Улс төр
Н.Оюундарь, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Г.Тэмүүлэн нар ЖДҮХС-гийн асуудлаар бүрэн эрхээсээ түдгэлзэх бичигт гарын үсэг зуралгүй үлджээ
2018-12-12 10:40:39 - Нийслэл
Нийслэлийн засаг даргын томилгоог хэлэлцэх хугацаа тодорхойгүй байна
2018-12-12 10:34:56 - Хууль
БНСУ-д нярай хүүхдээ нойлд орхиж явсан Монгол эмэгтэйг баривчилжээ
2018-12-12 10:31:42 - Нийслэл
Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилт хийдэг боллоо
2018-12-12 10:27:43 - Орон нутаг
Хилийн боомтууд энэ сарын 29-нд амарна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ