Н.Мандах: Зам, дэд бүтцэд сөрөг нөлөөтэй элсний нүүдлийг зогсоох шинэ технологи МОНГОЛД нэвтрүүлсэн

Түгээх    
2018-09-22 12:17:01 - Энтертайнмент

els

-СҮРЛЭЭР ЭЛСИЙГ БЭХЖҮҮЛСНЭЭР ЭКОЛОГИЙН ТЭНЦВЭРИЙГ
ХАДГАЛАХ БОЛОМЖТОЙ-

Шинжлэх ухааны академийн Газар зүй, экологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Н.Мандахтай цөлжилт бууруулах шинэ технологи Булган аймгийн Рашаант суманд туршиж буй талаар ярилцлаа. Монгол оронд дөнгөж нэвтэрч буй сүрлээр элс бэхжүүлэх арга технологийг дэлхийн олон орон тэр тусмаа БНХАУ элсний нүүдэл зогсоохдоо өргөн ашигладаг байна. Өвс ургамал ургахаа больсон цулгай элсийг сүрлээр бэхжүүлж өгснөөр элсний шилжилт хөдөлгөөн, нүүдэл зогсож ургамал ургах орчин бүрддэг байна.

-Монголчууд элсний нүүдлийг зогсоохын тулд “Мод тарих” ёстой гэж ярьдаг. Монголд шинээр нэвтрүүлж буй элс бэхжүүлэх технологийнхоо талаар ярихгүй юу?

-Сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улс цөлжилттэй тэмцэхийг зөвхөн мод тарихаар төсөөлсөөр ирсэн. Гэвч мод ургадаг газар, ургадаггүй газар гэж байдаг. Шинжлэх ухааны академиас мод ургадаггүй газрын цөлжилтийг бууруулахаар 10 жилийн өмнөөс элс бэхжүүлэх ажлыг туршиж, судалж үзсэн. Чулуун хашлага, нийлэг торон хашлага хийж байсан зарим нь амжилтгүй болсон. 2017 оноос эхлэн Хятад-Монголын эрдэмтдийн хамтын ажиллагааны хүрээнд элс бэхжүүлэх БНХАУ-ын туршлагыг Монголд нутагшуулах арга хэмжээ авсан. Манайх Элсэн тасархай дахь туршлагын станцынхаа хүрээнд нийтдээ 9 га талбайд сүрлэн хамгаалалт хийж үзлээ.

-Сүрлээр элс бэхжүүлэх технологи туршиж эхэлснээс хойш ямар үр дүн ажиглагдаж байгаа вэ?

-Сүрлэн хамгаалалтын онцлог нь салхийг 100 хувь хаадаггүй 80-90 хувийг нь нэвтрүүлэх чадвартай учраас салхины урсгал нь хэвээрээ. Харин салхиар урсаж буй элсэн урсгал хаагдаж, сүрлэндээ хуримтлагддаг. Сүүлийн 4-5 сарын ажиглалтаар нийтийн сүрлэн хамгаалалтад 2-3 см зузаан элс хуримтлагдсан гэсэн дүн гарсан байна. Сүрлэн хамгаалалт элсний нүүдлийг зогсоохоос гадна хөрсөнд агуулагдаж буй үр ургах соёолох нөхцөлийг бүрдүүлдэг. Ганцхан жилийн ажиглалтаар энэ технологийг монголд нутагшуулах нь элсний нүүдлийг зогсооход үр дүнтэй гэсэн дүгнэлтийг хийж болохгүй. Сүрэл биологийн задардаг органик бодис учраас задралынхаа процесст орохоороо элсний нүүдлийг хамгаалах чадвар хэр хугацаанд арилах вэ гэдгийг судлахгүйгээр ганцхан жилийн үр дүнг хамаагүй дэлгэж болохгүй байхаа гэсэн болгоомжлол байна. Гэхдээ урьдчилсан дүгнэлтээр зам, дэд бүтэцэд сөрөг нөлөө үзүүлдэг элсний нүүдэл хөдөлгөөнийг зогсооход энэ технологийг тодорхой хэмжээнд ашиглаж болохоор харагдаж байгаа.

-Энэ туршилтыг цаашид Монгол ороны цөлжилтийг бууруулахад ашиглах боломжтой юу. Ямар саад бэрхшээл тулгарахаар байна?

-Материаллаг бааз сүрэл, элс нь манай оронд хангалттай их байна. Харин хүний нөөц, эдийн засгийн хувьд жаахан хүндрэлтэй. Яагаад гэвэл байгал хамгааллын ямар ч арга хэмжээ урт хугацаанд ашигаа өгдөг. Тиймээс үүднээс ашиггүйд тооцогдох байх. Бид энэ туршилтыг есөн га талбайд Булган аймгийн Рашаант суманд хийхэд хөдөлмөрийн хүч их л дургүй олдсон. Улаанбаатараас алсмагдал бүс нутгуудад энэ технологийг нэвтрүүлэхэд ажил хийх сонирхолтой, хийж байгаа юмаа ойлгох боловсон хүчин, хөдөлмөрийн хүч байх уу гэдэгт эргэлзээ төрсөн.

els

-ЗАМЫН-ҮҮД ЖИЛДЭЭ ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙГ ЭЛСНИЙ НҮҮДЭЛД ӨРТСӨН
ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭХ, ЭЛСИЙГ ЗӨӨХӨД ЗАРЦУУЛДАГ-

-Хамгийн сүүлийн мэдээгээр Монгол орны хэдэн хувь нь цөлжилттэй байгаа вэ?

-Сүүлийн үеийн мэдээгээр Монгол орны нийт газрын нутгийн 78.6 хувь нь цөлжсөн гэсэн мэдээ байгаа. Үүний 10-аад хувь нь элсний нүүлт хөдөлгөөнтэй холбоотой цөлжилт. Ялангуяа баруун монголын нууруудын хөндий, их нууруудын хотгор, өмнийн говийн томоохон элсэн тарамууд байгаа. Эдгээрийн нүүлт хөдөлгөөнийг сааруулахын ач холбогдол нь их. Яагаад гэвэл элсэнд дарагдсан бэлчээр дахин ашиглагдахгүй орхигддог. Замын-Үүд жилдээ тэрбум гаруй төгрөгийг элсний нүүдэлд өртсөн талбайг цэвэрлэх, элсийг зөөхөд зарцуулдаг. Элс бэхжүүлэх технологи экологийн тэнцвэрийг хадгалах боломжтой. Сүрэл байгальд задардаг биологийн шинж чанартай. Өөрөөр хэлбэл хөрсөндөө үржил шим болон задардаг. Элсний шилжилт хөдөлгөөн ихтэй газруудад сүрлэн хамгаалалт хийснээр эдийн засгийн хувьд ч гэсэн ашигтай гэж үзэж байгаа.

-Эрдэмтэд та бүхэн элсний нүүдэл зогсоох энэ технологио Засгийн газар болон холбогдох газарт нь танилцуулсан уу?

-Элс бэхжүүлэх энэ технологийг БОАЖЯ-ны түвшинд маш сайн мэдэж байгаа болов уу гэж бодож байна. Гэхдээ БОАЖЯ-ны үндсэн мандат нь байгаль хамгаалах ажил байдаг учраас шууд газар дээр ажиллагаа явуулах эрх мэдэл бага байдаг. Бид Засгийн газрын түвшинд харилцдаг байгууллага биш учраас дээд түвшний дэмжлэг хүлээхгүй байгаа. Гэхдээ ХХААХҮЯ, ЗТХЯ, БХБЯ гэсэн гурван яам руу элс бэхжүүлэх энэ технологийг монголд туршсан гэдгийг танилцуулах шаардлага байна. Бидний тооцоогоор элсэнд дарагдсан стратегийн ач холбогдолтой зам, төмөр замын хэсгийн тоог гаргахад 100 цэг байна лээ. Тиймээс яг тэр 100 цэг дээр сүрлээр элс бэхжүүлэх технологийг туршвал төмөр замчид, зам засварын ажилчдын ажил нь хөнгөвчлөгдөнө.

-Сүрлээр элсний нүүдлийг зогсоох технологийн аргыг Өвөрмонголд ашигладаг гэсэн. Өөр улс орнууд энэ технологийг ашигладаг уу?

-Сүрэл, зэгс, ургамлын үлдэгдэл, мөчир зэргийг ашигласан хамгаалалтын технологийг анх Израйлчууд арабын цөлд ашигласан гэж үздэг. Сүүл дундад азийн орнууд болох Узбекистан, Туркменистан энэ технологийг нэлээд өргөн далайцтай хэрэглэж байсан. 1990-ээд оны дундаас БНХАУ дэлхийн хамгийн том Такла-Маканы цөл дээрээ ашигласнаар энэ технологи мандаад байгаа юм. Өвөрмонголын Ордост элсэн манхнуудаа сүрлээр бэхжүүлээд аялал жуулчлалын бүс байгуулсан. Манай орны хувьд ч гэсэн элсээ бэхжүүлж орчноо тохижуулахад цаашид хөгжлийн олон боломжууд нээгдэнэ гэсэн эерэг төсөөлөлтэй байгаа.

-Цулгай элсийг сүрлээр бэхжүүлж өгснөөр ургамал ургах нөхцөл бүрдэх үү?

-Ургамлын үр хөрсөнд хадгалагдаж байдаг ч гэсэн агаарын температур хур тунадасны байдлаас шалтгаалан соёолж гарах нөхцөл нь бүрддэггүй. Хөрсөндөө хадгалагдаад л байж байдаг. Харин элсэн дунд байгаа үр хийсдэг, зөөгддөг эсвэл булагддаг. Ингээд сүрлээр хамгаалалт хийгдсэний дараа ургамлын үр ийш тийшээ зөөгдөхгүй, булагдахгүй соёод гараад ирдэг.

М.АМАРЖАРГАЛ

els

els

els

els

els



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 10

Зочин (192.162.*.*)
2018-09-25 07:12:00
Sustain the excellent job and generating the group!

Зочин (67.162.*.*)
2018-09-23 21:07:55
Хятадуудыг энэ ажилд хөлсөлж ажиллуулммар юм. Монголчууд амьсгаа царайлаад сэтгэл гаргаж хийхгүй ээ.

Зочин (202.126.*.*)
2018-09-23 13:34:43
сүрэлээр элсний нүүдлийг зогсоох аргыг 2000 оноос УБТЗ-д хэрэглэж ирсэн

Зочин (202.126.*.*)
2018-09-23 13:34:42
сүрэлээр элсний нүүдлийг зогсоох аргыг 2000 оноос УБТЗ-д хэрэглэж ирсэн

Зочин (202.179.*.*)
2018-09-22 20:29:41
Ичээчийн аргаар ямар цөлжсөн нутаг ногоон тал болсныг харъя!

Зочин (202.179.*.*)
2018-09-22 20:28:56
Ичэч минь ээ тэгвэл одоогийн арга нь юу вэ? Үүнээс өөр ямар арга байна?

ичээч (103.26.*.*)
2018-09-22 20:21:28
90ны сүүлээр хайлаарт хийж бсан.одоо хоцорогдсон арга бсон

Зочин (103.212.*.*)
2018-09-22 15:08:10
uitgart yumda

Зочин (202.179.*.*)
2018-09-22 13:26:47
Говийн болон зүүн аймгууд хийх ёстой шүү.

Зочин (202.179.*.*)
2018-09-22 13:24:31
Тийм би үүнийг хоёр гурван жилийн өмнө хятадад буюу өвөр монголд хийж байгааг харж байсан. Юутүүбээр.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-17 17:31:57 - Хууль
“ЖАЙКА”-ийн нэрийг барьж орон нутгийг иргэдийг залилжээ
2018-12-17 17:17:37 - Эрүүл мэнд
ЭХЭМҮТ-ийн захирлын хүсэлтийг Эрүүл мэндийн яам хүлээж аваагүй гэв
2018-12-17 17:07:29 - Улс төр
Н.Учрал: Багш нарыг орон сууцны ипотекийн зээл, түрээсийн орон сууцанд хамруулахад идэвхтэй хамтарч ажиллана
2018-12-17 16:40:06 - Улс төр
АТГ: Б.Ундармаа гишүүнээс мэдүүлэг авсан нь үнэн
2018-12-17 16:31:51 - Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
2018-12-17 16:25:42 - Гадаад
Нью-Йоркын галт тэргэнд Ази иргэнийг ялгаварлан гадуурхсан эмэгтэйг баривчилжээ
2018-12-17 15:48:54 - Орон нутаг
Нүүрс тээвэрлэгч жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулж байна
2018-12-17 15:48:10 - Эрүүл мэнд
Эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна
2018-12-17 15:44:42 - Эдийн засаг
Хасбанк, Тэнгэр санхүүгийн нэгдлийн туз-ийн дарга Ч.Ганболд “ХАШ ЭРДЭНИЙН ОДОН” хүртлээ
2018-12-17 15:38:16 - Хууль
“Тавантолгойн цахилгаан станц”-ын төслийг АТГ-ынхан шалгаж эхэлжээ
2018-12-17 14:59:57 - Гадаад
Австрали улсад сүүлийн 20 жил тохиогоогүй хүчтэй газар хөдөлжээ
2018-12-17 14:42:28 - Улс төр
МАН-ЫН ГИШҮҮД: Шаардлагын хариуг 24 цагийн дотор ирүүлэхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ
2018-12-17 14:36:26 - Улс төр
ШӨХТГ: Их, дээд сургуулиуд төлбөрөө үндэслэлгүйгээр нэмжээ
2018-12-17 14:35:27 - Боловсрол
БСШУС-ын сайдын шуурхай хуралдаан боллоо
2018-12-17 14:33:01 - Нийслэл
Шинэ жилийг угтан хяналт шалгалт хийж, эргүүлийн тоог нэмлээ
2018-12-17 14:32:55 - Шар
2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах төв цэнгэлдэхийг танилцууллаа
2018-12-17 14:07:36 - Нийслэл
Дүнжингарав зах НӨАТ-ын баримт олгодог боллоо
2018-12-17 14:02:33 - Хууль
Б.Баатархүү: Цагдаагийн байгууллага талийгч Ч.Чамин-Эрдэнийн хэргийн явцыг удаашруулаагүй
2018-12-17 13:56:01 - Спорт
“Бөртэ чоно” наадамд нэр дэвшигчид тодорлоо
2018-12-17 13:41:13 - Нийслэл
“Капитал” банкийг битүүмжлээгүй, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна
2018-12-17 13:36:08 - Спорт
Г.Угалзцэцэг дэлхийн дөрвөн удаагийн аварга боллоо
2018-12-17 13:29:26 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг баривчилжээ
2018-12-17 13:20:25 - Хууль
Эмнэлгээс алга болсон тоног төхөөрөмжүүдийн гурав нь олджээ
2018-12-17 13:13:27 - Улс төр
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Ерөнхийлөгчид хандлаа
2018-12-17 12:58:39 - Улс төр
Ш.Түвдэндоржийг АН-ын нарийн бичгийн даргаар томилжээ
2018-12-17 12:49:12 - Улс төр
Я.Санжмятав: М.Энхболд гэж хувь хүндээ биш, төрийн гацааг гаргах гэж л гарын үсэг зурсан
2018-12-17 12:37:35 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ
2018-12-17 12:05:13 - Нийслэл
Австралид Улаанбаатарын агаарын бохирдлыг харуулсан үзэсгэлэн гаргажээ
2018-12-17 11:31:04 - Нийслэл
Том оврын автобус шатжээ
2018-12-17 11:20:31 - Боловсрол
Бага ангийнхан энэ долоо хоног хичээллээд амарна
2018-12-17 11:14:32 - Эрүүл мэнд
Дүүргийн эмнэлгүүд нэмэлт ор дэлгэн иргэдэд үйлчилж байна
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-17 10:56:20 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй
2018-12-17 10:40:55 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчлал хийлээ
2018-12-17 10:39:50 - Нийслэл
Агаарын бохирдолтой холбогдуулан иргэдийн гаргасан хүсэлтэд НҮБ хариу мэдэгдэл гаргажээ
2018-12-17 10:32:07 - Энтертайнмент
“Aвьяаслаг Монголчууд-2018” шоуны ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо
2018-12-17 10:27:50 - Нийслэл
Хотын даргын томилгоог энэ сарын 28-нд хэлэлцэнэ
2018-12-17 10:20:56 - Эрүүл мэнд
Нүүрс тээврийн 13 мянган жолоочид эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна
2018-12-17 09:09:22 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
2018-12-17 13:29:26 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг баривчилжээ
2018-12-17 16:25:42 - Гадаад
Нью-Йоркын галт тэргэнд Ази иргэнийг ялгаварлан гадуурхсан эмэгтэйг баривчилжээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-17 12:37:35 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ