Ц.Мөнхсүх: Хүүхдийн 100 дахь “Nuclear steak” менюгээ шинэчлэн, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

Түгээх    
2018-09-24 08:26:51 - Энтертайнмент

-“NUCLEAR” КОФЕ ШОПЫН ФРАНЧАЙЗ ЭРХИЙГ ЦӨӨХӨН ТООГООР ӨГНӨ-

Хувиараа бизнес эрхлэх хүсэлтэй хүн бүрт боломж олгож буй “Nuclear Steak” брэндийн талаар өмнө нь бид хэд хэдэн удаа мэдээлэл бэлтгэн хүргэж байсан. Завгүй, яарсан хүмүүст хямд бөгөөд амт чанар сайтай стейкийг хурдан хугацаанд бэлтгэн хүргэдгээрээ бусад түргэн хоолны газруудаас ялгардаг.

“Хүүхдийн 100” дахь “Nuclear steak”-ийн хамгийн анхны салбар хэсэг хугацаанд хаалттай байсан. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт шинэ меню, шинэ үйлчилгээтэйгээр дахин нээгдсэнийг дуулгахад таатай байна. Мөн “Nuclear” кофе шопын франчайз эрхийг нийслэлд цөөхөн тоогоор өгөх аж. Энэ талаар “Hack Star Holding” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Мөнхсүхтэй ярилцлаа.

“Nuclear steak”-ийн салбарууд “Shangri-La center”, “Өргөө-1”, “Zaisan hill”, “Hunnu mall”-д байрладаг. Тун удахгүй хүрээгээ тэлж, шинэ салбараа III, IV хорооллын эцэс “E-mart 2”, “Тэнгис” кинотеатрын урд байрлах “MN tower”-т нээхээр төлөвлөжээ.

-“Хүүхдийн 100”-д байрлах “Nuclear steak” сүлжээ рестораны Монголын анхны салбар хэсэг хугацаанд хаалттай байсан. Өнөөдөр дахин нээлтээ хийлээ. Шинэлэг үйлчилгээнийхээ талаар ярихгүй юу?

-Урьд нь “Nuclear steak”-ийг авч явахад зориулсан аяганд савлаж өгдөг байсан. Шинэ менюний онцлог нь үнийн хувьд боломжийн байхаас гадна зааланд суугаад идэж ч болно, савлаад хүссэн газар руугаа аваад явж болохоор шинэ савлагаатай болсон. Хэсэг хугацаанд “Солонго” рестораныхаа дотоод засал чимэглэлд анхаарлаа төвлөрүүлж, “Nuclear steak”-ийнхээ үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж чадахгүй байсан учраас түр хугацаанд хаасан юм. Үйлчлүүлэгч нар “Оройд гэртээ орохдоо танай хоолыг аваад ордог байсан. Танайх энэ салбараа ажилуулахгүй юм уу” гэсэн хүсэлт их ирсэн учраас менюгээ шинэчилэн үйл ажиллагааг эхлүүлж байна.

-Дахин шинээр нээгдэж буй учраас үйлчлүүлэгч нартаа зориулсан урамшуулал байгаа болов уу гэж бодож байна?

-Долоо хоногийн турш үйлчлүүлэгч нартаа 10 хувийн хөнгөлттэй үнээр үйлчилнэ.

-МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ САВЛАГААТАЙ, ХЯМД ҮНЭТЭЙ КОФЕ
САНАЛ БОЛГОЖ БАЙНА-

-“Nuclear steak” үйл ажиллагаагаа өргөжүүлж хөдөө орон нутагт салбараа нээж байгаа талаараа мэдээлэл өгөхгүй юу?

-“Nuclear steak”-ийн хөдөө орон нутаг дахь хамгийн анхны франчайз эрхийг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод авсан. Одоо үйл ажиллагаагаа эхлэх гээд бэлтгэл ажлаа гүйцэтгэж байна. Мөн Дорноговь аймгийн Замын-Үүдэд салбараа нээх гэж байна. Аймгийн төвд нэг л франчайз эрх өгнө. Тиймээс орон нутагт “Nuclear steak”-ийн салбар нээх хүсэлтэй хүмүүс байвал бидэнтэй 77330060 дугаарын утсаар холбогдож мэдээлэл аваарай. Нэмэлтээр мэдээлэл өгөхөд “Nuclear” кофе шоп ар араасаа тун удахгүй нээгдэж эхэлнэ. Франчайз эрх авахыг хүссэн хүмүүс бидэнтэй холбогдож болно.

-“Nuclear” кофе шопын франчайз эрхийг хэдэн төгрөгөөр авах боломжтой вэ. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй кофе шопуудаас юугаараа онцлогтой вэ?

-“Nuclear steak” сүлжээ рестораны франчайз эрхийг авахад 20 сая төгрөг байсан. Харин кофе шопийн эрх нь 15 сая төгрөгийн үнэтэй байгаа. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй сүлжээ кофе шопийн нэг салбарыг шинээр нээхэд 200-400 сая төгрөг шаардагддаг. Харин манай “Nuclear” кофе шоп цомхон, жижигхэн нэг салбар нээхэд засвар үйлчилгээ, дотоод засал чимэглэл нь ороод 60-70 сая төгрөгөөр нээгдэх юм. Өөрөөр хэлбэл бага зардлаар бизнесээ эхлүүлж, ашиг олох боломжтой гэсэн үг. “Nuclear” кофе шоп Монголын хамгийн том буюу нэг литрийн савлагаатай кофег хямд үнээр зарна.

-Өглөө ажилдаа ирэхээсээ өмнө кофе шопоор дайрч, өглөөний цайгаа уудаг хүмүүс олон бий. Ийм хүмүүст зориулсан үйлчилгээ байгаа юу?

-“Nuclear” кофе шопын анхны салбар өглөөний 07:00 цагт онгойж пицца, сендвич, олон төрлийн амт хослуулсан бэкеригээр үйлчилнэ. Нэг хүнд зориулсан өглөөний цайны менюгээр үйлчилнэ. Кофе шопын франчайз эрхийг Улаанбаатар хотод 3-5-ыг өгөхөөр төлөвлөж байна. Хэт олон эрх өгчихвөл нэг нэгнийхээ борлуулалтад нөлөөлдөг.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

Zochin (166.170.*.*)
2018-09-24 18:44:29
Buduun Naragiin duu n yum bishu? Hend ch hereggui hogiin guanznii hooltoi, restaurantiin untei gzar bolood l haagdaa biz!

Зочин (202.21.*.*)
2018-09-24 11:18:26
Одоо болио хэн орох юм хоолны газар шиг их юм алга

Зочин (202.21.*.*)
2018-09-24 11:18:26
Одоо болио хэн орох юм хоолны газар шиг их юм алга

Зочин (43.242.*.*)
2018-09-24 11:16:48
Kharvaas zalilan avgai bndaa ter nudiig n khardaa kkkk

Зочин (203.91.*.*)
2018-09-24 11:06:48
60-70 sayaar neeged hezee ashigaa oloh veee burhan mini

Зочин (202.21.*.*)
2018-09-24 09:28:07
40sayar neg salbar neehed bolno gj bsan odoo yagaad 60-70 bolchvoo

Зочин (103.10.*.*)
2018-09-24 09:15:27
Дуучин Нара гээд байдаг хиймэл хүүхэн энэний эзэн биш байсиймуу?

Зочин (202.9.*.*)
2018-09-24 09:07:47
Мэдээ гэхэд хэцүү л юм байна.сурталчилгаа гэж ойголлоо.

hun hulhidaj duusaagui yu (66.181.*.*)
2018-09-24 09:07:33
hudlaa gar, hudlaa company shuu. bolgoomjlooroi

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-17 17:31:57 - Хууль
“ЖАЙКА”-ийн нэрийг барьж орон нутгийг иргэдийг залилжээ
2018-12-17 17:17:37 - Эрүүл мэнд
ЭХЭМҮТ-ийн захирлын хүсэлтийг Эрүүл мэндийн яам хүлээж аваагүй гэв
2018-12-17 17:07:29 - Улс төр
Н.Учрал: Багш нарыг орон сууцны ипотекийн зээл, түрээсийн орон сууцанд хамруулахад идэвхтэй хамтарч ажиллана
2018-12-17 16:40:06 - Улс төр
АТГ: Б.Ундармаа гишүүнээс мэдүүлэг авсан нь үнэн
2018-12-17 16:31:51 - Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
2018-12-17 16:25:42 - Гадаад
Нью-Йоркын галт тэргэнд Ази иргэнийг ялгаварлан гадуурхсан эмэгтэйг баривчилжээ
2018-12-17 15:48:54 - Орон нутаг
Нүүрс тээвэрлэгч жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулж байна
2018-12-17 15:48:10 - Эрүүл мэнд
Эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна
2018-12-17 15:44:42 - Эдийн засаг
Хасбанк, Тэнгэр санхүүгийн нэгдлийн туз-ийн дарга Ч.Ганболд “ХАШ ЭРДЭНИЙН ОДОН” хүртлээ
2018-12-17 15:38:16 - Хууль
“Тавантолгойн цахилгаан станц”-ын төслийг АТГ-ынхан шалгаж эхэлжээ
2018-12-17 14:59:57 - Гадаад
Австрали улсад сүүлийн 20 жил тохиогоогүй хүчтэй газар хөдөлжээ
2018-12-17 14:42:28 - Улс төр
МАН-ЫН ГИШҮҮД: Шаардлагын хариуг 24 цагийн дотор ирүүлэхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ
2018-12-17 14:36:26 - Улс төр
ШӨХТГ: Их, дээд сургуулиуд төлбөрөө үндэслэлгүйгээр нэмжээ
2018-12-17 14:35:27 - Боловсрол
БСШУС-ын сайдын шуурхай хуралдаан боллоо
2018-12-17 14:33:01 - Нийслэл
Шинэ жилийг угтан хяналт шалгалт хийж, эргүүлийн тоог нэмлээ
2018-12-17 14:32:55 - Шар
2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах төв цэнгэлдэхийг танилцууллаа
2018-12-17 14:07:36 - Нийслэл
Дүнжингарав зах НӨАТ-ын баримт олгодог боллоо
2018-12-17 14:02:33 - Хууль
Б.Баатархүү: Цагдаагийн байгууллага талийгч Ч.Чамин-Эрдэнийн хэргийн явцыг удаашруулаагүй
2018-12-17 13:56:01 - Спорт
“Бөртэ чоно” наадамд нэр дэвшигчид тодорлоо
2018-12-17 13:41:13 - Нийслэл
“Капитал” банкийг битүүмжлээгүй, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна
2018-12-17 13:36:08 - Спорт
Г.Угалзцэцэг дэлхийн дөрвөн удаагийн аварга боллоо
2018-12-17 13:29:26 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг баривчилжээ
2018-12-17 13:20:25 - Хууль
Эмнэлгээс алга болсон тоног төхөөрөмжүүдийн гурав нь олджээ
2018-12-17 13:13:27 - Улс төр
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Ерөнхийлөгчид хандлаа
2018-12-17 12:58:39 - Улс төр
Ш.Түвдэндоржийг АН-ын нарийн бичгийн даргаар томилжээ
2018-12-17 12:49:12 - Улс төр
Я.Санжмятав: М.Энхболд гэж хувь хүндээ биш, төрийн гацааг гаргах гэж л гарын үсэг зурсан
2018-12-17 12:37:35 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ
2018-12-17 12:05:13 - Нийслэл
Австралид Улаанбаатарын агаарын бохирдлыг харуулсан үзэсгэлэн гаргажээ
2018-12-17 11:31:04 - Нийслэл
Том оврын автобус шатжээ
2018-12-17 11:20:31 - Боловсрол
Бага ангийнхан энэ долоо хоног хичээллээд амарна
2018-12-17 11:14:32 - Эрүүл мэнд
Дүүргийн эмнэлгүүд нэмэлт ор дэлгэн иргэдэд үйлчилж байна
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-17 10:56:20 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй
2018-12-17 10:40:55 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчлал хийлээ
2018-12-17 10:39:50 - Нийслэл
Агаарын бохирдолтой холбогдуулан иргэдийн гаргасан хүсэлтэд НҮБ хариу мэдэгдэл гаргажээ
2018-12-17 10:32:07 - Энтертайнмент
“Aвьяаслаг Монголчууд-2018” шоуны ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо
2018-12-17 10:27:50 - Нийслэл
Хотын даргын томилгоог энэ сарын 28-нд хэлэлцэнэ
2018-12-17 10:20:56 - Эрүүл мэнд
Нүүрс тээврийн 13 мянган жолоочид эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна
2018-12-17 09:09:22 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
2018-12-17 13:29:26 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг баривчилжээ
2018-12-17 16:25:42 - Гадаад
Нью-Йоркын галт тэргэнд Ази иргэнийг ялгаварлан гадуурхсан эмэгтэйг баривчилжээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-17 12:37:35 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ