JCI Монгол байгууллагын XXI Үндэсний чуулган боллоо

Түгээх    
2018-09-24 11:32:49 - Нийслэл

JCI байгууллага нь дэлхийн хэмжээнд 120 гаруй орны 5000 орчим салбар байгууллагад 18-40 насны 200 мянга гаруй гишүүд, нэг сая илүү дэмжигчдийг нэгтгэсэн эерэг өөрчлөлтийг бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох зорилготой олон улсын байгууллага юм.

JCI Монгол байгууллага нь Улаанбаатар хотод төвтэйгээс гадна Дархан, Эрдэнэт хотуудад салбар байгууллагуудтай бөгөөд нийт 2018 онд 14 салбар байгууллага, нэг сонирхогч салбар байгууллагатай 1000 орчим гишүүд, 200 орчим сенаторуудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. JCI Монгол хөгжил дэвшил, ололт амжилтынхаа хугацаанд дэлхийд нэрээ дуурсгаж чадсан, шилдэг удирдагч, манлайлагчдыг төрүүлэн гаргасан үндэсний хэмжээний томоохон байгууллага болж чадсан байна.

2018 оны 09 сарын 22,23-ны өдрүүдэд JCI Монгол байгууллагын XXI Үндэсний чуулган Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. JCI Монгол байгууллагын 2018 оны Удирдлагын баг хамт олон JCI байгууллагын үндсэн стратегийн хүрээнд гурван зорилтыг хэрэгжүүлэхээр зорьсон билээ.

Энэхүү зорилгын хүрээнд гишүүдийн танилцах нөхөрлөх боломжийг олгодог цаашлаад хамтын ажиллагааны эхлэл нь болдог уламжлалт уралдаан тэмцээнүүдийг үргэлжлүүлэхээс гадна Үндэсний байгууллагын “туг төсөл” болсон “Ирээдүй”, “Save life” төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Цагдаагийн Ерөнхий газартай хамтран гэмт хэргийг бууруулахад хамтран ажиллахаар санамж бичиг зурж “ONE COMMU­NITY” хэмээх нэгэн шинэ төслийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ.

Мөн JCI байгууллагын 2019-2023 онд хэрэгжүүлэх шинэчилсэн Стратеги төлөвлөгөөний дагуу JCI Монгол байгууллагын ирэх таван жилийн Стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэг амжилттай ажиллаж байгаа ба 2019 оноос шинэ стратеги төлөвлөгөөнийхөө дагуу байгууллагынхаа хөгжлийн хурдаа улам нэмнэ гэдэгт итгэлтэй байна.

2011 онд анхлан гарч байсан JCI Монгол байгууллагын гишүүддээ зориулсан JCI төлбөрийн картыг шинэчлэн гаргаж гишүүдийн бизнесийг бодитойгоор холбох, дэмжих ажлыг хийж байна.

Мөн 2018 онд JCI Монгол байгууллагын санаачлагаар анхны JCI International Business Fair олон улсын арга хэмжээг бид өнгөрөгч тавдугаар cард амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд долоон орны 100 гаруй бизнесийн байгууллагууд хамтран оролцож, 2019 JCI­IBF арга хэмжээг JCI Солонгос байгууллага 2019 онд өөрийн оронд зохион байгуулах болсон ба гишүүд та бүхнийг цаашид энэхүү төсөлдөө идэвхитэй оролцон дэмжиж хамтдаа өлгийдөж авсан төслөө өсгөн бойжуулахад өөрсдийн хувь нэмрээ харамгүй оруулна гэдэгт итгэлтэй байна.

2016 онд байгуулагдсан JCI Монгол Академийн бүтцийг шинэчлэн өөрчилж 30 сургагч багштай, JCI байгууллагын албан, албан бус сургалтууд болон өөрийн сургалтуудын контенттой, үндэсний болон салбар байгууллагуудын сургалтуудыг хийхээс гадна төрийн болон төрийн бус байгууллагуудад сургалт зохион байгуулдаг нэр хүнд бүхий байгууллага болон хөгжих эхлэлээ тавилаа.

Мөн JCI Монгол байгууллага анх удаагаа JCI байгууллагын Let’s do it campaign-д нэгдэж, хамтдаа есдүгээр сарын 15-ны өдөр Эх дэлхийгээ цэвэрлэж 155 орны 13 сая залуучуудтай мөр зэрэгцэн суралцдаг бас мөр зэрэгцэн хөдөлдөг, хөдөлмөрлөдөг гэдгээ харууллаа.

Бидний зориулж буй сэтгэл, цаг мөч бүхэн эргээд хувь хүний хөгжилд, Монгол Улсын хөгжилд, цаашлаад дэлхийд гэрэлтэх амжилтын эхлэл болно гэдэгт итгэдэг.

ӨӨРЧЛӨЛТ НЬ ӨӨРӨӨ БАЙ!

BE THE CHANGE!



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-17 13:20:25 - Хууль
Эмнэлгээс алга болсон тоног төхөөрөмжүүдийн гурав нь олджээ
2018-12-17 13:13:27 - Улс төр
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Ерөнхийлөгчид хандлаа
2018-12-17 12:58:39 - Улс төр
Ш.Түвдэндоржийг АН-ын нарийн бичгийн даргаар томилжээ
2018-12-17 12:49:12 - Улс төр
Я.Санжмятав: М.Энхболд гэж хувь хүндээ биш, төрийн гацааг гаргах гэж л гарын үсэг зурсан
2018-12-17 12:37:35 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ
2018-12-17 12:05:13 - Нийслэл
Австралид Улаанбаатарын агаарын бохирдлыг харуулсан үзэсгэлэн гаргажээ
2018-12-17 11:31:04 - Нийслэл
Том оврын автобус шатжээ
2018-12-17 11:20:31 - Боловсрол
Бага ангийнхан энэ долоо хоног хичээллээд амарна
2018-12-17 11:14:32 - Эрүүл мэнд
Дүүргийн эмнэлгүүд нэмэлт ор дэлгэн иргэдэд үйлчилж байна
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-17 10:56:20 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй
2018-12-17 10:40:55 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчлал хийлээ
2018-12-17 10:39:50 - Нийслэл
Агаарын бохирдолтой холбогдуулан иргэдийн гаргасан хүсэлтэд НҮБ хариу мэдэгдэл гаргажээ
2018-12-17 10:32:07 - Энтертайнмент
“Aвьяаслаг Монголчууд-2018” шоуны ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо
2018-12-17 10:27:50 - Нийслэл
Хотын даргын томилгоог энэ сарын 28-нд хэлэлцэнэ
2018-12-17 10:20:56 - Эрүүл мэнд
Нүүрс тээврийн 13 мянган жолоочид эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна
2018-12-17 09:09:22 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
2018-12-17 08:02:04 - Улс төр
Х.Нямбаатар: Бид М.Энхболд гэдэг хувь хүнтэй тэмцэж, “дайн” хийгээгүй
2018-12-17 08:02:02 - Эдийн засаг
“Тавантолгой түлш” компани сайжруулсан түлшээ худалдаанд гаргаагүй НӨӨЦӨЛЖ байна гэв
2018-12-17 08:01:59 - Улс төр
З. Нарантуяа: Үүсээд буй нөхцөл байдал УИХ-ыг тараах хэмжээнд хүргэж болзошгүй
2018-12-17 07:31:44 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-12-16 14:35:45 - Боловсрол
Ирэх баасан гаригаас сурагчдын амралт эхэлнэ
2018-12-16 14:04:14 - Орон нутаг
Хөвсгөл аймагт мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглолоо
2018-12-16 13:44:21 - Хууль
Эх орноосоо урвасан гэх З.Пагмажавд холбогдох хэргийг шүүх хурал хойшилжээ
2018-12-16 13:01:49 - Нийслэл
Хотын агаар бүхэлдээ бохирдолтой гэж гарчээ
2018-12-16 12:43:54 - Спорт
Эмэгтэй боксчид казахстаныг зорилоо
2018-12-16 10:13:57 - Улс төр
Ирэх долоо хоногт хүйтний эрч сулавтар байна
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 15:07:04 - Гадаад
NBA-ын талбайд морин хуурын аялгуу эгшиглэлээ
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-15 14:02:35 - Эрүүл мэнд
Хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж, утсаар зөвлөгөө өгч байна
2018-12-15 13:43:37 - Хууль
Автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 12:26:50 - Эдийн засаг
Мах, хүнсний ногоо, өндөгний үнэ өсчээ
2018-12-15 10:51:25 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-15 09:43:47 - Технологи
Гуравдугаар курсын оюутнууд оффисын ажилтнуудад зориулан дулаан хадгалах нано утаслаг бүхий нимгэн хөнжил бүтээлээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-15 09:43:40 - Технологи
2018 оны ОНЦЛОХ технологийн дэвшлүүд
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-14 08:10:54 - Боловсрол
Захирал ангийн багшийг маань “25-ХАН БИЛЕТ зарчихаж чадахгүй арчаагүй” гэж загнасан
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-14 08:09:37 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын даргад Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарыг томилно гэсэн тохироог хийжээ