ХХААХҮЯ ганц удаагийн цасанд бэлтгэлгүйгээ харуулав

Түгээх    
2018-09-25 08:15:55 - Орон нутаг

tarialan

-ХОНГОР СУМ ДОЛООН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ АМССАН УУ-

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр улс орон даяар нойтон цас орсны улмаас тариалангийн бүс нутгуудад их хэмжээний хохирол учирсан гэх мэдээлэл байна. Тухайлбал, Дархан-Уул аймгийн Хонгор сумын тариалангийн зарим бүсэд 7 тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Бид энэ талаар Хүнс, хөдөө аж, ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох албаны мэргэжилтнээс тодруулахад “Маргааш /өнөөдөр/ цас орсны дараах нөхцөл байдлын мэдээг нэгтгээд олон нийтэд мэдээлнэ. Өнөөдөр манай холбогдох албаны мэргэжилтнүүд “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээнд оролцоод завгүй байна" гэх мэдээллийг өглөө. Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас дээрх асуудлаар тодорхой мэдээлэл өгөх хүн олдсонгүй.

Энэ жил ургац хураалтыг улс орон даяар есдүгээр сарын 5-ны өдөр эхлүүлсэн. Энэ сарын 21-ний өдрийн байдлаар 22.1 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 34.7 мянган га-аас 54.2 мянган тонн үр тариа, 7.7 мянган га-аас 103.3 мянган тонн төмс, 4,4 мянган га-гаас 52,7 мянган тонн хүнсний ногоо тус, тус хураан авснаар үр тарианы хураалт 10,2 хувь төмс, хүнсний ногооны хураалт 54-60 хувьтай явагдаж байгаа аж. Харин сая орсон цасны улмаас хэдий хэмжээний үр тариа, хүнсний ногоо хураан авах боломжгүй болсон нь одоогоор тодорхойгүй ч их хэмжээний хүндрэл учирсан гэдгийг Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Ариунболд хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Зөвхөн ганц Хонгор суманд л долоон тэрбум төгрөгийн хохирол учирсан байхад бусад аймгуудад хэдий хэр хэмжээний хохирол учирсан нь тойм зургаар харагдаж л байна.

Сэлэнгэ аймаг л гэхэд Хүдэр, Ерөө, Жавхлант, Сайхан, Орхон, Сант, Баруунбүрэн, Орхонтуул, Мандал, Баянгол зэрэг сумдад 5-15 см цасан бүрхүүл тогтсоны улмаас тариа будаагаа бүрэн, бүтэн хураан авах боломжгүй болжээ. Тариа, будаа нь цасанд дарагдсан тохиолдолд төлөвлөсөн хэмжээнд хураалт хийхэд маш төвөгтэй болдог.

Тиймээс Сэлэнгэ аймгийн тариаланчид цасанд дарагдсан будаагаа иш өргөгч ашиглаж хаягдал багатай хураан авахын тулд ихэд зүдэрсэн сурагтай байна. Хэдий цасанд дарагдсан тариаг сэргээх аргыг ашигласан ч малын хөлд талхлагдвал сэргэхэд тун хэцүү болдог аж. Тиймээс нойтон будааг хорогдол багатай хураахын хажуугаар шуурга салхинд уруудсан малыг талбай руу оруулахгүйн тулд их хүч зарсан гэнэ. Цаг агаарын мэдээг арван жилийн сурагч гар утаснаасаа авдаг болсон энэ цаг үед бүхэл бүтэн салбар яам нь байгалийн хүчин зүйлд маш өндөр бэлтгэлтэй байх ёстой баймаар. Гэтэл Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн яам цаг агаар хүйтэрч цас орно гэж мэдээлэхээс өөр ажлыг хийж чадсангүй. Угтаа тэр мэдээ цаг уурын газраас хэлчихдэг юм.Харин хөдөө аж, ахуй хариуцсан яам нь цаснаас урьдаж хийх ёстой ажлуудаа ягштал хийчихвэл өнөөдөр хохирол, хүндрэл учирлаа гэх зүйл ярихгүй байх байлаа. Нөгөөтэйгүүр сая орсон цас Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг байгалийн давтагдашгүй хүчин зүйлд хэр бэлтгэлтэй байгааг харууллаа.

Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Ариунболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Яг ийм үед шатахууны зарцуулалт эрс өсдөг. Тйимээс  шатахууны нөөцийг бүрдүүлэхийн тулд анхаарч ажиллах ёстой. Буудай, тээврийн зам хүндэрдэг. Иймд орон нутгийн зам арчилгааны компаниудтай хамтарч ажиллах шаардлагатай байдаг. Түүнчлэн үтрэмийн ажил хүндэрдэг. Нэгэнт хураагаад авчихсан, үтрэм дээр байсан хуурай буудайг Тариалан эрхлэгчдийг дэмжих сан гурилын үйлдвэрүүдэд татан авах ажлыг компаниуд хоорондоо хамтарч ажиллаж, зохион байгуулах шаардлагатай. Үтрэмийг чөлөөлөх шаардлагтай. Чийгтэй буудайг хатаах ажилд нэлээд зардал, цаг хугацаа шаардагдана” гэж ярьжээ.

Нойтон цас орохыг олон хоногийн өмнөөс мэдсэн байж урьдчилаад шатахуунаа хангалттай хэмжээгээр нөөцөлчих ёстой юм. Мөн нэгэнт хураагаад авсан хуурай буудайгаа гурилын үйлдвэрүүдэд өгөх ажлыг цас орсны дараа бус өмнө нь зохион байгуулсан бол өнөөдөр ийм зүйл яриад сууж байх байсан уу. Энэ мэт салбар яам салбарынхаа гол ажилд хайхрамжгүй хандаж байх шиг. 

Тэрбээр мөн “Дулаан хоногуудын тоо улам цөөрч байгаа. Үүн дээр цаашид хөдөлмөр зохион байгуулалтаа, техник тоног төхөөрөмжийн байдлыг улам сайн хангаж ажиллах шаардлагатай. Үтрэмийн ажил хүндэрнэ” гэжээ.

Салбар яамнаас цас орохоос өмнө урьдчилж буудай хатаах ажлыг хийх, техник тоног төхөөрөмж, хүний нөөцөө бэлтгэх байгалийн хүчин зүйлд бэлтгэлтэй байсан бол өнөөдөр, цаг, хөрөнгө мөнгө, хүч чадлаа барахгүй байх байв. Улс ч хохирол багатай асуудлыг давж гарна. Өнөөдөр энэ талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас чухам ямар мэдээллийг өгөх нь сонирхол татаж байна. Бид энэ талаарх мэдээллийг уншигчдадаа хүргэх болно.

Т.ХУЛАН




Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 17

Өрлл (64.119.*.*)
2018-09-25 12:50:08
Банхар Батзориг баартай бндаа нэг цасанд бүдэрлээ

Зочин (59.153.*.*)
2018-09-25 12:44:53
Ардын нам хэмээх бузар новшнууд төрд байгаа цагт сайн зүйл ирэхгүй л дээ

Зочин (202.9.*.*)
2018-09-25 12:31:52
Жаахан юм ургахаар нь хураах гэж бөөн сүр ийм цас бороо орж л байдаг. Үүнээс их тариаг хэл ам багатай хураадаг л байсан даа. Намрын намарт хангинаж байдаг Ургацын далай нэвтрүүлэг ч таг . Ургац хураалтанд оролцоод бужигнаж байдаг оюутны намар ч уньарч байх шив дээ хөөрхий...

Зочин (202.179.*.*)
2018-09-25 12:25:29
байгалийн давагдашгүй хүчин зүйл гэдэг чинь шдэ

зочин (202.70.*.*)
2018-09-25 11:58:05
Яам буруутай нь ойлгомжтой. Гэхдээ газар тариалан тэрчигтээ хувийн компанийн мэдэлд ш дээ. Бүтэн зургаан жилийн ажлаа ингээд нэг өдрийн цасанд алдаж байгаа нь эдгээр компаниудын буруу. Тэгээд оросоос буудай авч гурилын хэрэгцээгээ хангана гэхээр бөөн хэрүүл болдог. Өөрсдөө эхлээд ажлаа хийж сурмаар юм.

60ынхан үнэн дрнгио юмаа (64.119.*.*)
2018-09-25 11:06:47
60 ынхан үнэндээ малнууд юмаа энд тэндгүй ажил унагаасан мангарууд нээрээ зайлсан нь дээр юм байна

60ынхан үнэн дрнгио юмаа (64.119.*.*)
2018-09-25 11:06:47
60 ынхан үнэндээ малнууд юмаа энд тэндгүй ажил унагаасан мангарууд нээрээ зайлсан нь дээр юм байна

зочин (64.119.*.*)
2018-09-25 10:50:28
Яах вэ? яаахав жил жилд л ийм юм болж л байдаг яах вэ яахав тэгээд нэг юм болно доо,яах вэ яаахав.

Зочин (122.201.*.*)
2018-09-25 10:08:14
Малнуудад намрын ногоон өдрүүд дээр очиж тууз хайчилж хэлбэрдэх нь чухалаас тэр тариа будаа огт хамаагүй ш дээ. Идэж уух юм хайсан өлөн ховдог үхэрнүүд.

Иргэн (103.10.*.*)
2018-09-25 10:07:25
Мөнгөний шуналтай ДАРГА нар ажилаа хийгээчэээн

Иргэн (103.10.*.*)
2018-09-25 10:07:24
Мөнгөний шуналтай ДАРГА нар ажилаа хийгээчэээн

Зочин (65.49.*.*)
2018-09-25 09:53:53
XAAYam zalbirdag dargatai bhad alzahguildee

Зочин (64.119.*.*)
2018-09-25 09:31:27
Сайдаар нь банхар нохой ажиллаж байгаа юм чинь аргагүй шүү дээ, Сэргэлэн сайдын хажууд Батзориг бол банхарын гөлөг л гэсэн үг.

Зочин (103.26.*.*)
2018-09-25 09:00:51
Газрын шимийг хуртэх заяатай гэх монголын ард тумэн : хонгорын цианит натрийн ( ХАЯНХЯрВАА -!н ) шимийг хуртэсээр байгаа юм уу ?! Бурхан - тэнгэр зохицуулаа юм бол уу , тэгвэл ч ХХААЯ буруугуй л болж таарана л даа ...

жжжжжжжжжж (202.179.*.*)
2018-09-25 08:41:06
Банхар Батзоригт хул.гай хийхээс өөр бодол байхгүй байх оо. Тэр урьдчилан төлөвлөж, сэрэмжилж арга хэмжээ авна гэдэг чинь ийм жижиг луй.варчны толгойд ордог юм биш шүү дээ.

Зочин (150.129.*.*)
2018-09-25 08:29:21
Хулаан та өөрөө сайд болчихвол байгаль захирч хошгирох юм бусуу

Зочин (183.177.*.*)
2018-09-25 08:18:11
Heden Banhar iin hoshoo bariad tabchiihgui dee Ngoo erguu dagz said in tiim hun bolhoor yaj ajil in ybah iin erguu dagz banhar Batzorig gej yag banhar shig ee dagz bgaa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-16 18:41:40 - Улс төр
Н.Цэрэнбат: Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе
2018-10-16 17:58:36 - Улс төр
Н.Баяртсайхан: Валютын ханшийн хэлбэлзэл нь төлбөрийн тэнцэлтэй холбоотой
2018-10-16 17:29:17 - Шар
Хабиб Нурмагомедов Конорын даагаа нэхэх саналаас татгалзжээ
2018-10-16 17:04:59 - Гадаад
"Талибан" хөдөлгөөнийхөн АНУ-ын төлөөлөгчидтэй Катарт уулзсанаа баталгаажуулав
2018-10-16 16:49:24 - Байгаль Орчин
Улсын хэмжээнд ургац хураалт 73 хувьтай байна
2018-10-16 16:37:12 - Энтертайнмент
“Монгол туургатан” театрын шинэ барилга үүд хаалгаа нээлээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ
2018-10-16 16:24:10 - Хууль
Иргэдэд Хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг утсаар өгч эхэллээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:09:33 - Нийслэл
“Өргөө” амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний замыг чөлөөлж байна
2018-10-16 16:03:32 - Спорт
Ази тивийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэгт хүндэтгэл үзүүллээ
2018-10-16 15:48:02 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга Николой Рерихийн нэрэмжит олон улсын шагнал хүртэв
2018-10-16 15:45:41 - Улс төр
АЭХ-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль үргэлжилж байна
2018-10-16 15:16:30 - Спорт
М.Бундмаагийн нэрэмжит тэмцээний аваргууд тодорлоо
2018-10-16 15:13:49 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Жамаль Хашоггиг мэдүүлэг өгч байхдаа амиа алдсаныг хүлээн зөвшөөрч магадгүй
2018-10-16 15:12:27 - Нийслэл
МОН-30 цахилгаан автобус гэрлийн гялбаа үүсгэхгүй
2018-10-16 15:04:31 - Эдийн засаг
“Global Finance” сэтгүүл Хас банкийг Монгол Улсын Шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2018-10-16 14:12:41 - Улс төр
Стратегийн орд ашигладаг компаниудын дансыг Монголбанкинд байршуулах хуулийн төслийг дэмжлээ
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:23:38 - Энтертайнмент
Л.Лхамянжин: Бид Японоос мэдлэгээс гадна бизнес импортлох зорилготой
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-16 13:09:16 - Нийслэл
ФОТО: Амталгаат худалдаа зохион байгуулагдаж байна
2018-10-16 13:07:43 - Хууль
"Ханару" сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжилжээ
2018-10-16 12:57:59 - Орон нутаг
БНХАУ-д үржлийн бус бог мал экспортлоно
2018-10-16 12:52:08 - Хууль
АТГ-т 336 хэрэг шалгагдаж байна
2018-10-16 12:46:44 - Нийслэл
ФОТО: “Туушин” зочид буудлын өмнөх шатыг албадан буулгалаа
2018-10-16 12:36:32 - Спорт
Чөлөөтийн эрэгтэй тамирчид ДАШТ-д оролцохоор эх орноосоо мордлоо
2018-10-16 12:24:38 - Боловсрол
ШУТИС-ийн хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдлээ
2018-10-16 12:18:40 - Улс төр
Замын-Үүдэд тээвэр логистикийн төв нээлтээ хийлээ
2018-10-16 12:11:09 - Улс төр
"Монцемент" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
2018-10-16 12:01:28 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана
2018-10-16 11:54:25 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2568 төгрөгийн үнэтэй байна
2018-10-16 11:47:45 - Нийслэл
Явган хүний зам дээр худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ
2018-10-16 11:22:47 - Спорт
Чансаа өндөр бөхчүүдийн халз барилдаан ирэх сарын 18-нд болно
2018-10-16 11:19:41 - Спорт
Морьт харвааны ДАШТ-д монголчууд тэргүүлжээ
2018-10-16 11:18:46 - Улс төр
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирыг огцруулах асуудлыг хөндөв
2018-10-16 11:07:36 - Нийслэл
ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалинг 15%-иар бууруулсанд бухимдаж байна
2018-10-16 11:04:49 - Нийслэл
Шөнийн үзэсгэлэн худалдаа болно
2018-10-16 10:59:59 - Спорт
Монгол-Лаосын нөхөрсөг тоглолт өнөөдөр болно
2018-10-16 10:59:57 - Нийслэл
Төрийн албаны удирдах 13 албан тушаалд 24 хүн өрсөлдөж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-15 11:40:42 - Энтертайнмент
Америкт кино продакшн байгуулсан анхны монгол бүсгүйтэй ярилцлаа