Ханш, шатахууны үнэ, инфляци тойрсон асуудлаар

Түгээх    
2018-09-25 10:22:06 - Эдийн засаг

mongolbank

2018 оны эхэнд 2427 байсан төгрөгийн ханш 9 дүгээр сарын 17-ны өдөр албан ёсоор 2500-гаас давж одлоо. Монголбанкны мэдээгээр 9 дүгээр сарын 18-ны өдөр гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2503.78 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 67.9 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн боловч Монголбанк нэг ч доллар зараагүй байна. Энэ юу гэсэн үг вэ? Энгийнээр 3 тэрбум ам.долларын валютын нөөцтэй төв банк маань төгрөгийн ханш долларын эсрэг суларсаар 2500-гаас давахыг “хэвийн зүйл” гэж үзээд “би зөвшөөрч байна” хэмээн хэлж буй бололтой. Ханшийн энэ өсөлтийг түр зуурын, улирлын шалтгаантай гэж Монголбанкны албаны хүмүүс тайлбарлаж байгаа. Тэгсэн хэрнээ улирлын шалтгаантай ханшийн хэлбэлзлийг зохицуулахаас яагаад татгалзаад байгаа нь ойлгомжгүй байдал үүсгэв. Төгрөг сулрах нь төсвийн орлогод эерэг гэдэг. Бас төв банкны ашгийг нэмэгдүүлдэг ч гэх нь бий. Арай ч ийм бусармаг аргаар Сангийн яам төсвийн орлогоо өсгөх гэж, Монголбанк өөрөө ашигтай ажиллах гэж бодоогүй гэж найдъя. Гэхдээ эдийн засаг 6 хувиар өсч, экспорт 20 орчим хувиар нэмэгдэж, валютын нөөц 3 тэрбум долларт хүрч, гадаадын хөрөнгө оруулалт 1 тэрбум доллар хүрэх гэж байхад ханш 2500 болж цойлно гэдгийг, Монголбанк доллар зарахгүй байгааг хэн ч ойлгохгүй байна.  

2016 оны УИХ-ын сонгуулийн дараа шинэ УИХ, шинэ Засгийн газар, шинэ улс төрчид гарч ирээд яалаа? Өмнөх цаг үеийн бүх зүйлийг харлуулж, 8 хувийн ипотек мэтийн зөв зүйтэй бодлогыг хүртэл зогсоож, олон хүний гар нийлж хийсэн нөр их ажлыг илтэд доромжлон гутааж, зах зээлд худал мэдээлэл тарааж, макро эдийн засгийн менежментийг буруу тийш эргүүлсэн. “Монгол улс валютын нөөцгүй болсон”, “Улсаараа дефолтод орох нь ээ”, “Монголын эдийн засаг гүн хямралд орлоо” хэмээн бурж,  хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, зах зээлийн хүлээлтийг зад эвдэж, улс орноо хайр найргүй сүйдэлсэн дээ. Тэд болохгүй бүхнийг өмнөх рүүгээ чихэж, өөрт ямар ч хамаагүй зэс, нүүрс, алтны үнийн өсөлт, Оюу толгойн хөрөнгө оруулалт гэх мэтийн эерэг өөрчлөлтийг хүртэл өөрсдөдөө нялзаан хамаатуулсаар, эдийн засагт их л гоё юм болоод байгаа мэтээр ард иргэдийн тархийг угаасаар, Олон улсын валютын сангийн ард нуугдсаар бүтэн хоёр жил гаруйг үдэв.

Зарим нэг мэргэжлийн хүмүүс, цэвэр бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн энэ худал хуурмаг тархи угаалт, худлаа өнгөлөн далдлалтаас нь залхаж, цэрвэж, жигшиж байгаа нь илтэд мэдрэгдэж эхэллээ. Ялангуяа ханш албан ёсоор 2500 давахад ЯАГААД? гэсэн асуулт хүн бүрийн толгойд орж ирэв. ЯАГААД эдийн засагт ногоон гэрэл гэгч нь асаад, мөнгө орж ирээд, валютын сан нь гийгүүлээд, юм бүхэн өсөөд өндийгөөд байхад нь төгрөгийн ханш сулраад, бүр байтлаа 2500 давдаг юм бэ? Яагаад төгрөгт итгэхгүй байна вэ? Яагаад шатахууны үнэ 20-30 хувиар огцом өсчихсөн байгаа юм бэ? Яагаад 1 хувь байсан инфляци 9 хувьд хүрээд өсчихдөг юм бэ? Энэ бүх зардал, хохирол хэнд нялзаж байна вэ? Ард иргэд, хувийн хэвшлийнхэнд. Хэнд мэдрэгдэхгүй юм бэ? Улс төрчид, өндөр орлоготой чинээлэг хэсэгт.

Иргэдийн амьдралд юу өөрчлөгдөв? 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн үзүүлэлтийг одоогийн үзүүлэлттэй харьцуулъя. Яг юу өөрчлөгдөөд иргэдийн амьдралд яаж нөлөөлөөд байгаа юм бэ?

Эх үүсвэр: Үндэсний статистикийн хороо, Нийслэлийн статистикийн газар, Монголбанк

Ханш: 2018 оны 9 сарын 17-ны өдрийн байдлаар.

Инфляци, хүнсний барааны үнийн индекс, валютын нөөц: 2018 оны 7 сарын байдлаар.

А92, A95 шатахуун, дизель түлшний үнэ: 2018 оны 9 сарын байдлаар.

Засгийн газрын гадаад өр, Монгол улсын гадаад өр: 2018 оны 6 дугаар сарын байдлаар.

Дээр дурдсан тоо баримтаас харахад валютын нөөц 2.3 дахин өссөн гэсэн ганцхан эерэг тоо байна. Гэхдээ валютын нөөц 1.6 тэрбум гаруй доллараар өссөн хэрнээ Засгийн газрын өр түүнээс их хэмжээгээр буюу 2.1 тэрбум доллараар нэмэгдчихсэн байна. Нүүрсний экспорт түүхэн дээд амжилт тогтоож, хөрөнгө оруулалт сэргэж, зэсийн үнэ өссөн энэ цаг үед Засгийн газар гадаад өрийн хэмжээг бууруулах биш харин ч өсгөсөн байх юм. Ерөөсөө Засгийн газар маань гадаадаас их хэмжээний зээл авч өр нэмэгдүүлээд л валютын нөөц нэмэгдсэн юм биш үү? Нөөц ч нэмэгдэж, өр ч түүнээс их хэмжээгээр өсч. Тэгсэн хэрнээ Монголчуудын хэрэглэдэг бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өртөг нэмэгдсээр. Монгол төгрөгийн ханш улам бүр уруудсаар. Монгол хүнийн худалдан авах чадвар муудсаар. Энд ямар нэг бодлогын маш том алдаа гарсан учраас төгрөгийн ханш муудаад байна гэсэн үг.

Өдөр тутам хэрэглэдэг шатахуун, түлшний үнэ 30 хүртэл хувиар огцом өсч. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсч байгаа, төгрөгийн ханш суларч байгаагаас үзэхэд шатахууны үнэ цаашид ч өсөх нь ойлгомжтой. Гэтэл шатахууны үнийг зохицуулах, ингэхдээ үнийн өсөлтийг нь аль болох огцом биш, удаан явуулах үүргээсээ Засгийн газар татгалзсан мэт, шатахууны үнийн асуудлыг зөнд нь орхижээ. Хүнсний барааны үнийн индекс 26 хувиар өсчээ. Монголчуудын идэж хэрэглэдэг хоол хүнс, өдөр тутмын хэрэглээ шатахууны үнэ ингэж зад буудахаар, хувийн хэвшилд өртөг, зардал нэмэгдэхээр инфляци өсөх нь дамжиггүй. Ингээд инфляци 9 хувийг шүргэж байна.

Эрх баригчдын бодлогын ноцтой алдааны уршгаар бий болсон үнэ, ханшийн өсөлт, түүний хохирлыг та бид, хувийн хэвшил, татвар төлөгчид л төлж байна. Эцэст нь улс төрчид биш, иргэд, айл өрх л хохироод үлдэх нь ээ. Монголчуудыг ингэж үнэ, ханшийн өсөлтөөр дарамталж, тамлаж байхын хэрэг юу вэ Ерөнхий сайдаа? Сангийн сайдаа? Монголбанкны Ерөнхийлөгчөө?

Автотээврийн мэргэшсэн инженер Ж.Энхбат



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

y (112.72.*.*)
2018-09-27 09:31:17
Man ajlaa xiij chadxgvi b.a

Зочин (119.40.*.*)
2018-09-25 11:47:49
Арай ч ийм болгоно гэж бодолгүйгээр сонгосон л доо одоо яаяа гэхэв өөрөө унасан хүүхэд уйлдаггүй яаж хулхиддагыг нь харлаа мэдлээ үзлээ хашрахгүй бол сонгоод л баяа

Зочин (202.9.*.*)
2018-09-25 11:27:09
бяр байхад толгой хэрэггүй гэггдэг улс МУ-ын МАНАН төрд ноёлсны гай

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-13 19:34:05 - Улс төр
УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг зурсан гишүүдийн 68 хувь нь ЖДҮЧИН
2018-12-13 17:54:46 - Нийслэл
Сурагчдын амралтаар хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахыг үүрэгдэв
2018-12-13 17:06:56 - Спорт
Таканоива А.Баасандоржид мэргэжлийн бөхөөр барилдах санал тавьжээ
2018-12-13 16:41:25 - Улс төр
Л.Энх-Амгалан:Цэц Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл огцрох үндэслэл бүрдэнэ
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-13 16:32:34 - Спорт
Өсвөрийн тамирчид олон улсын тэмцээнээс таван медальтай ирлээ
2018-12-13 16:27:52 - Шар
Стивен Сигал, Б.Эрдэнэтуяа нар дуучин Эмин Агаларовын төрсөн өдөрт уригджээ
2018-12-13 16:13:58 - Энтертайнмент
Аз бол сохор, харин ухаантай хүн баримтаа бүртгүүлдэг
2018-12-13 16:07:10 - Эдийн засаг
Хасбанк ногоон бэлчээр төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана
2018-12-13 15:53:59 - Нийслэл
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг олон улсын тээврийн тарифтаа өөрчлөлт орууллаа
2018-12-13 15:40:18 - Хууль
Улсын хилээр хар тамхи нэвтрүүлсэн этгээдийг саатуулжээ
2018-12-13 15:30:51 - Спорт
“Алтан бөмбөг”-ийн эзэд тодорлоо
2018-12-13 15:28:21 - Спорт
Самбогийн дэлхийн аваргуудын нэрэмжит тэмцээн болно
2018-12-13 15:27:43 - Улс төр
Х.Өлзийбаатар: Эрх баригчдад дундаж давхарга бий болгох сонирхол алга
2018-12-13 15:16:56 - Нийслэл
Салют, бенгалын галыг гар дээрээс худалдаж авахгүй байхыг анхааруулж байна
2018-12-13 14:54:22 - Энтертайнмент
“Монгол гэр” баримтат кино олон улсын шилдгээр шалгарав
2018-12-13 14:50:38 - Нийслэл
Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг нэмэгдүүлнэ
2018-12-13 14:37:22 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-13 14:22:05 - Улс төр
Сэлэмний ир, Жадны үзүүр
2018-12-13 13:46:03 - Улс төр
С.Эрдэнэ: МАН засаглахдаа 4 тэрбум долларын өр тавьсан байна
2018-12-13 13:30:39 - Эдийн засаг
Монголын компани газрын тосны хайгуул ч хийх эрхгүй болсныг монголчууд минь том зургаар нь дор бүрнээ харцгаая
2018-12-13 13:30:12 - Спорт
Хөлбөмбөгчид чансаагаараа Зүүн Азийг анх удаа тэргүүллээ
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-13 12:28:28 - Нийслэл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн яамнаас виз гаргаж өгнө гэсэн мэдээлэлд итгэж болохгүй
2018-12-13 12:27:32 - Улс төр
Ирц бүрдээгүйгээс өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа
2018-12-13 12:12:57 - Энтертайнмент
Монгол хүүхдүүд “NBA”-ийн тоглолт дээр үндэсний бүжгээ бүжиглэлээ
2018-12-13 11:35:47 - Байгаль Орчин
БНСУ-ын байгууллагууд Монгол орны цөлжилттэй тэмцэнэ
2018-12-13 11:30:56 - Улс төр
Токиод Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар нээнэ
2018-12-13 11:26:03 - Нийслэл
Гэр хорооллын 0-5 насны хүүхдүүдэд хорт утааны эсрэг амны хаалт өглөө
2018-12-13 11:10:59 - Орон нутаг
Хяргас нуурын мөс цөмрөн 104 бог мал хорогджээ
2018-12-13 10:59:21 - Орон нутаг
Б.Баяржаргал: Эрдэнэт дэд станцын хоёр трансформаторын нэгэнд нь дотоод гэмтэл гарсан
2018-12-13 10:53:03 - Улс төр
АН Л.Болдын намаасаа гарах хүсэлтийг хүлээж авсангүй
2018-12-13 10:50:29 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-12-13 10:45:54 - Спорт
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн сонгуульт ажлаа хүлээлгэн өгнө
2018-12-13 10:45:23 - Улс төр
Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар хамтарсан мэдэгдэл гаргана
2018-12-13 10:43:31 - Хууль
Халдлагад өртсөн түргэний дөрвөн эмчийн хэргийг прокуророос шалгаж байна
2018-12-13 10:29:55 - Улс төр
Сайд нарын томилгоо болон чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ
2018-12-13 09:52:14 - Эдийн засаг
УБТЗ 2018 онд түүхэндээ байгаагүй их ачаа тээлээ
2018-12-13 09:20:00 - Энтертайнмент
МӨНХХАДА: 2019 оны шинэчлэгдсэн загварын RAV4 автомашин хожих сугалаат аянд оролцоорой
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв