Х.Баделхан: Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд инженерийн бүтэц тавигдсаны дараа орон сууц барих асуудал шийдэгдэнэ

Түгээх    
2018-09-25 16:22:45 - Нийслэл

Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.Төслийн хүрээнд Улаанбаатар хотыг 6 дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Төслийн нэгдүгээр шатны хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүд нийт 318 га газарт төлөвлөлт хийн нийслэлийн хойд бүсийн хүн амд үйлчилдэг, худалдаа, соёл үйлчилгээний төвлөрөл бүхий байгаль орчинд ээлтэй ногоон орчинг бүрдүүлсэн бүсийн чанартай төв болгон хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар дэд бүтцийн төвүүдэд өнөөдөр ажиллалаа. Одоогийн байдлаар Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд 50 айлын түр суурьших орон сууц тус бүр нэгийг, 8.6 км урттай ариутгах татуургын гол шугам сүлжээ тавигдсан байна. Мөн Баянхошуу дэд төвд 2.3 км урттай үерийн хамгаалалтын суваг хайсны угсралт хийгдэж дуусжээ. Цаашид Баянхошуу дэд төвд 7.42 км автозам, 1,000 шоо метр хүчин чадалтай усан сан, доод насос станц ба өргөлтийн насос станцын барилга угсралт болон ус хангамжийн шугам хоолой зэрэг хийгдэх юм байна.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан: “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, задлах чиглэлээр хийгдэж байгаа хамгийн том төсөл энэ юм. Хот хөгжүүлэх хамгийн гол асуудал бол инженерийн дэд бүтэц байдаг. Энэ дэд төвүүдэд дулаан, цахилгаан, үерийн хамгаалалтын ажлууд дэс дараатай хийгдээд явж байна. Төслийн хүрээнд 10 мянган айлын орон сууц баригдана. Инженерийн дэд бүтэц тавигдсаны дараа орон сууц барих асуудал шийдэгдэнэ.Цаашдаа энд шинэ төв, шинэ хот бий болно” гэлээ.

Төслийн хүрээнд 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, Бизнес инкубатор төв, МСҮТ-ийн барилга баригдаж байна. Баянхошуу дэд төвд цэцэрлэгийн насны 4,700 гаруй хүүхэд байгаагаас 2,740 орчим нь цэцэрлэгт хамрагддаг. Тус цэцэрлэг ашиглалтад орсноор сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 63 хувиар нэмэгдэх юм. Цэцэрлэгийг 10 дугаар сарын 15-нд, МСҮТ-ийн барилгыг 10 дугаар сарын 30-нд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа аж. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд: “Энэ төсөл бол Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах чухал төсөл юм. Улаанбаатар хотод анх удаа ийм том төсөл хэрэгжиж байна. Нийслэл хот Бага тойруу гэсэн ганц төвтэй. Түүнийг дагасан замын түгжрэл, төвлөрөл гээд олон асуудал бий. Гэтэл нийслэл хотод 1 сая 400 мянга орчим иргэн оршин сууж байна. Бид Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Баянхошуу, Сэлбэ дэд төвийг байгуулж байна. Төслийн гол онцлог нь нийгмийн асуудлыг маш сайн харж үзсэн. Нөлөөлөлд өртсөн айлуудыг шинээр байртай болтол хэрхэн орон сууцаар хангах асуудлыг шийдсэн. Энэ жил төслийн 50 хувийг хийж гүйцэтгэж, ирэх жил бүрэн дуусгахаар ажиллаж байна. Ингэснээр 5 хорооны иргэдийг цахилгаан, дулаан, цэвэр бохир усны системтэй холбоно.

Гэхдээ зөвхөн энд байгаа иргэдийг дулаанд холбох асуудал биш Улаанбаатар хотын баруун бүсийн иргэд хотын төвд очиж авдаг үйлчилгээг эндээ авахуйц шинэ цогц төлөвлөлт юм. Энд өндөр давхрын орон сууц, бизнес худалдааны байгууллагууд, сургууль цэцэрлэг гээд олон бүтээн байгуулалт хийгдэх учиртай. Дэд төвүүдэд Барилга, хот байгуулалтын сайдтай хамт ажиллаж байгаа гол шалтгаан нь дэд бүтцийн шугам тавигдсаны дараах бүтээн байгуулалтыг хэрхэн хийх вэ гэдэг дээр газар дээр нь уулзаж байна.

Мөн өнгөрсөн онд УИХ-аар батлагдсан 10 мянган айлын өртөгт нийцсэн орон сууцны асуудал байна. Орлогод нийцсэн орон сууцны ихэнх байрыг дэд төвүүдээ түшиглэн барих юм. Тэгэхээр өндөр өртгөөр ирсэн дэд бүтцийг ашиглах боломж бүрдэж байна. 10 мянган айлын орон сууцны 7 мянга орчим нь орлого багатай иргэдэд, 2 мянга орчим нь дунд орлоготой иргэдэд, 10 хувь нь тансаг загварын холимог орон сууц байхаар төлөвлөсөн. Тухайн орчиндоо иргэдээ ажлын байраар хангах, эко орчныг бүрдүүлэх зэрэг цогц ажил хийнэ. Дэлхийн ногоон сангууд, Азийн хөгжлийн банкнаас 580 орчим сая ам.долларын зээл авч энэ ажил хийгдэхээр гэрээ хэлэлцээр хийгдээд байна” гэж ярилаа.

Сэлбэ дэд төвд хийж буй бүтээн байгуулалтын ажлын үр дүнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрийг дамнасан нийт 158 га талбайд оршин сууж буй иргэдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангах боломжтой болно. Уг дулааны станц баригдаж бүрэн ашиглалтад ороход эхний ээлжинд 35-р сургууль, 51-р цэцэрлэг зэрэг төрийн болон нийгмийн үйлчилгээний байгууллагууд холбогдохоос гадна дэд төвд амьдарч буй 25 мянга орчим айл өрх дулааны шугам сүлжээнд холбогдох боломж бүрдэнэ.

Гэхдээ дулааны шугам сүлжээнд иргэд холбогдох эсэх нь иргэдийн оролцоо, идэвхээс шууд хамааралтай. Иргэд идэвхтэй оролцвол, дулааны станц ашиглалтад ороход дулааны шугам сүлжээнд холбогдон тав тухай амьдрах боломж бүрдэж, агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна. Уг дулааны станц ашиглалтад орж айл өрхүүд шугам сүлжээнд холбогдсоноор хотын агаарын бохирдлын 80 гаруй хувийг үүсгэж буй гэр хорооллын халаалтын болон айл өрхийн зуухны түүхий нүүрсний хэрэглээг жилд 15 мянган тонноор бууруулж, 3,700 өрхийн зуух, 10 гаруй ААН-ийн уурын зуухыг хэрэглээнээс халах боломжтой юм.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

Зочин (103.212.*.*)
2018-09-26 07:36:08
Малаа орон сууц агаарын бохирдлыг бууруулдаггуй улам ихэсгэдэг юм. Олон цахилгаан станц дулаанв станц барьж байгааг агаарын бохирдолыг бууруулж байна гэж бодож байгаа хунтэй юу ярихав дээ

Зочин (103.212.*.*)
2018-09-26 07:34:54
Малаа орон сууц агаарын бохирдлыг бууруулдаггуй улам ихэсгэдэг юм. Олон цахилгаан станц дулаанв станц барьж байгааг агаарын бохирдолыг бууруулж байна гэж бодож байгаа хунтэй юу ярихав дээ

зочин (66.181.*.*)
2018-09-26 00:33:44
0.07 БОЛ ДУУГАЙ 2 ӨРӨӨ БАЙРНЫ ҮНЭТЭЙ, ЧАИАЙГ ХЭЗЭЭ ДАХИЖ ХОТЫН ДАРГА БОЛГОХГҮЙ, ГАЗРАА БАЙРНЫ 30 ХУВЬД ӨГӨХ ГЭНЭЭ ХУЦВАА, БАНКУУД ТА 2 ШИГ ЛУЙДАРЧИД ГЭР ХОРООЛЛООС ЗАЙЛЦГАА,

Иргэн (203.91.*.*)
2018-09-25 23:00:27
Сү зда өөрөө Яармагийн цэвэр агаартай Зам харилцаа сайтай газар Хотын захиргаагаа нүүлгэчээд гэр хорооллын иргэдийг даапаалаад бну гөлөг чинь

1457444 (202.55.*.*)
2018-09-25 20:32:11
bitgii shaagaad bai ha r hasag

Зочин (64.119.*.*)
2018-09-25 16:59:08
Hotod bitgii shabar oboolood bai

Зочин (64.119.*.*)
2018-09-25 16:43:09
Hotod bitgii shabar oboolood bai.

Zochin (202.126.*.*)
2018-09-25 16:36:43
Dulaani shugamaa tavibal irged bugd l holbogdohig husne sh dee hursnii bohirdol ch gaigui bno

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
2018-12-10 17:40:23 - Эрүүл мэнд
ЭМД-аараа урьдчилан сэргийлэх үзлэгт үнэгүй хамрагдана
2018-12-10 17:29:40 - Улс төр
Ерөнхийлөгч агаарын бохирдлын асуудлаар УИХ-ын даргад хандлаа
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 16:27:32 - Эрүүл мэнд
АШУҮИС-ийн цогцолборын сургалтын төв, эмнэлгийн барилгыг нээв
2018-12-10 16:23:30 - Шар
Францын дунд сургуулийн сурагчид Монгол өв соёлыг судалж байна
2018-12-10 16:15:36 - Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Бойкот үргэлжилнэ
2018-12-10 15:53:15 - Энтертайнмент
ФОТО: Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн эдлэл хэрэгслийг дэлгэлээ
2018-12-10 15:51:02 - Нийслэл
ХЭҮК эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран ажиллана
2018-12-10 15:47:23 - Улс төр
Ардчилсан намын бүлгээс МАН-д шаардлага хүргүүллээ
2018-12-10 15:23:24 - Спорт
У.Мөнх-Эрдэнэ УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-10 14:06:06 - Улс төр
МАН-ын бүлэг Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөхийг дэмжжээ
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 12:53:50 - Орон нутаг
Сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг зогсоожээ
2018-12-10 12:52:13 - Энтертайнмент
“ӨДРИЙН СОНИН” оны шилдэг сониноор шалгарлаа
2018-12-10 12:41:36 - Спорт
Сумо бөхийн холбооны ойн барилдаанд харцага О.Хангай түрүүллээ
2018-12-10 12:30:39 - Нийслэл
Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчид зөвлөлдлөө
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 12:18:09 - Эдийн засаг
Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгоход ХААН банк гүүр болж ажиллана
2018-12-10 12:09:20 - Гадаад
Италид болсон рэп дуучны тоглолтын үеэр таван хүүхэд амь үрэгджээ
2018-12-10 12:01:01 - Шар
А.Баасандорж: Залуу бөхөд гар хүрч, гэмтээсэндээ уучлалт гуйж байна
2018-12-10 11:52:16 - Улс төр
МАН-ыг татан буулгах эсэхийг УДШ тав хоногт шийдвэрлэнэ
2018-12-10 11:43:09 - Орон нутаг
Сайншанд сумын Зүүнбаян багт 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
2018-12-10 11:42:09 - Спорт
Аваргууд гурав дараалан хожлоо
2018-12-10 11:32:16 - Нийслэл
Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна
2018-12-10 11:31:01 - Улс төр
МАН-ын бүлэг хуралдаагүй байна
2018-12-10 11:27:24 - Байгаль Орчин
Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
2018-12-10 11:21:05 - Улс төр
Ц.Амарсанаа, Б.Баярсайхан нар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ нөхцөл байдал үүсчээ
2018-12-10 11:11:18 - Улс төр
Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ
2018-12-10 11:02:08 - Эрүүл мэнд
Жирэмсэн эмэгтэйчүүдэд харьяалал харгалзахгүй үйлчлэхийг даалгав
2018-12-10 10:54:48 - Улс төр
Оны шилдэг багш нарыг энэ сарын 27-нд тодруулна
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 10:38:13 - Орон нутаг
Сайншандад авто буудал ашиглалтад оржээ
2018-12-10 10:35:30 - Эрүүл мэнд
Зарим өрхийн эмнэлэг биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг боллоо
2018-12-10 10:11:15 - Эдийн засаг
ХХБанк ахин дөрвөн сургуулийн номын санг тохижуулж өглөө
2018-12-10 10:08:01 - Эдийн засаг
Онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авахад хүү багатай боллоо
2018-12-10 10:01:26 - Нийслэл
Баянхошуу, МҮОНРТ орчимд агаар ИХ БОХИРДОЛТОЙ байна
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 08:59:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 17 градус хүйтэн байна
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 07:57:17 - Спорт
М.Нандинцэцэг: Дэлхийн аваргын үеэр маш олон хүн “чиний нас болоод карьер дуусч байна” гэж хэлж байлаа
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 14:06:06 - Улс төр
МАН-ын бүлэг Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөхийг дэмжжээ