Б.Ганчимэг: Хүүгээ хөл дээрээ босоод гүйхийг нь харах юмсан

Түгээх    
2018-10-09 08:01:06 - Энтертайнмент

 

-ХҮҮ МИНЬ ОСОЛД ОРСНООСОО ХОЙШ 15 УДАА ХАГАЛГААНД ОРЖ,
НЯЛХ БИЕДЭЭ БАЙМГҮЙ ИХ ЗОВЛОН ҮЗЛЭЭ-

Өнгөрөгч амралтын өдрүүдээр олон нийтийн сүлжээнд 10 настай хүүгийн гэмтэж бэртсэн хөлийн зураг цацагдаж, олон хүний сэтгэлийг эмтэлсэн болов уу. Нүд халтирам тэр зургийг харсан хэн боловч ээжийнхээ өврөөс ч гарч чадаагүй тэр жаахан бие энэ бүх өвчин шаналлыг яаж давж байгаа бол гэсэн бодол толгойд нь байнга эргэлдэж, жаахан ч гэсэн тус хүргэчих юмсан сэтгэл өвөрлөсөн болов уу.

Бид хүүгийн ээж Б.Ганчимэгтэй өчигдөр орой 18:00 цагийн үед уулзаж ярилцлаа. Энэ үед хүмүүс дансанд нь 10 сая 260 мянган төгрөгийг хандив болгон шилжүүлсэн байв. БНСУ-д хүүгийн бэртсэн хөлийг эмчлэхэд 120 сая төгрөг шаардлагатай тул уншигч та хүүд туслахыг хүсвэл 80111886 гэсэн дугаараар холбогдож, Хаан банк: 5753385805 гэсэн дансанд хандив өргөөрэй.

-Хүүгийн тань биеийн байдал ямархуу байгаа вэ. Солонгост хүүгээ эмчлүүлэхээр болсон. Хэзээ эх орноосоо явах гэж байна вэ?

-Хүүгийн маань биеийн байдал нэг үеэ бодвол дээрдэж л байна. Одоо хүүгийн маань нуруу нь өвдөөд, хөлийнх нь тавхай эргээд, гишгэхээр өвдөөд явж чадахгүй байгаа. Өвчтэй хөлийнх нь өсгийг өндөрлөөд, хичээлд нь явуулдаг байсан. Саяхнаас явж чадахаа болиод, хичээлдээ ч явж чадахгүй болсон. Хамгийн сүүлд шөрмөс сунгасан хагалгаа хийсэн, тэр нь одоо болтол эдгээгүй жаахан идээлээд л байна. Өглөө эмнэлэгт очиж боолгож шаруулаад, дүүгийндээ үлдээчихээд ирлээ. Солонгост эмчлүүлэхээр болоод хүүгийн маань виз гарчихсан, онгоцныхоо тийзийг ч гэсэн авчихсан. Одоо бэлтгэл ажлаа базаагаад явж байна. Бид хүүгийнхээ зураг, эмчилгээний түүхийг БНСУ-ын дөрвөн эмнэлэг рүү явуулахад хоёр нь эмчилж чадахгүй, нэг нь Солонгост ирэхээр нь үзлэг шинжилгээнд хамруулсныхаа дараа хариу хэлье гэсэн хариулт ирүүлсэн. Харин Кореа их сургуулийн “Анам” эмнэлгийн гэмтлийн мэс заслын тасгийн эмч И Сүн Хёг дөрвөн удаагийн хагалгаа хийгдэнэ, цаашид удаан эмчилгээ шаардагдана гэсэн хариу ирүүлсэн.

-Нэг жилийн өмнөх осол гэж дуулсан. Тухайн өдөр яг юу болсон юм бэ?

-2017 оны тавдугаар сарын 27-ны өдөр нэг найзтайгаа бөөний төв нээх гээд нэлээд ажилтай. Хүү маань тэр өдөр Шувуун фабрикт эмээгийндээ байсан юм. Үдээс хойш 15:00 цагийн үед утас дуугараад, нөхөр маань “Хүүхэд хөлөө хугалчихлаа” гээд залгахаар нь хаана очих вэ гэтэл “Гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд санд мэнд Гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд хүүг маань түргэний машинаас тэргэнцэр дээр суулгачихсан буулгаж байсан. Очоод хүүгээсээ “Миний хүү хөл нь өвдөж байна уу” гээд асуутал хариу дуугардаггүй, хоёр нүд нь солийчихсон байсан. Тухайн үед хүү маань ухаангүй байсан юм байна лээ. Тэр өдрөө хөлд нь гипс тавиад, хүүхдийн хоёрдугаар тасагт хэвтүүлсэн. Эхний хагалгаандаа зургадугаар сарын 5-нд орж шилбэнийх нь хугархайг хадсан. Хавсарсан гэмтэл их аюултай гээд толгойных нь гэмтэлд анхаараад, амь насанд нь холуур гээд хөлийг нь хоёрдугаарт тавьсан. Хөлийг нь хавдартай үед хагалгаа хийж болдоггүй гээд, булчинг нь задалж, ярж эхэлсэн. Осол болсон тэр өдрөөс хойш хүү маань 2, 3, 4 хоноод л хагалгаанд ордог байсан. Зургадугаар сарын 20-ныг хүртэл дөрвөн удаа хагалгаанд орсон. Сүүлдээ хүүгийн маань хөлийн зарим хэсэг үхжээд, нүдэн дээр мах нь харлаад үхжиж эхэлсэн. Тухайн үед аргаа барж, яахаа мэдэхээ больж ахаараа дамжуулан гар сарвууны эмч н.Янжинлхам эмчид хандсан. Хэрэв н.Мөнхбат, н.Янжинлхам эмч хоёр байгаагүй бол миний хүү хөлөө тайруулчихсан байх байсан. Миний үзэж байгаагаар Монголд хийгдэх боломжтой бүх хагалгаанд хүү маань орчихсон. Гэмтлийн эмнэлгийн чадвартай эмч нар миний хүүгийн хөлийг авч үлдсэн боловч одоо өсөлт нь зогсчихсон. Эрүүл хөл нь 21 см байхад өвчтэй тал нь 16 см болоод таван см-ээр богино болсон. Хүү маань осолд орсноосоо хойш 15 удаа хагалгаанд орсон.

-Хандивын аяныг хэзээнээс эхлүүлэв, бүтэн нэг жилийн хугацаанд хүүгийнхээ эмчилгээний зардлыг өөрөө л болгодог байв уу?

-Хүмүүсээс хандив хүсч фэйсбүүк дээр тавина гэхээр зориглож зүрхлэхгүй байсан. Би хүний өмнөөс амьдраагүй учраас олон түмнээс юм гуйх хэцүү шүү дээ. Би өнөөдрийг хүртэл хэнээс ч юу ч гуйхгүйгээр хүүгийнхээ эмчилгээний зардлыг болгодог байсан. Хүүг маань осолд орж, хэцүү байх үед ах дүү нар маань их тус болсон. Солонгос улсаас хүүг маань эмчлэх боломжтой 120 сая төгрөг шаардлагатай гэсэн хариу ирэхэд энэ их мөнгөний ард гарч чадахгүй, хий дэмий л мөнгө бодож, шөнө ч унтаж чадахгүй байсан. Өөрт байгаа бүх эд хөрөнгөө зарсан ч хүүгийн маань эмчилгээний зардалд хүрэхгүй учраас өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Сэлэнгэ аймаг руу наймаанд явсан. Тэгээд маргааш өглөө нь зах дээр зогсож байтал Солонгосоос эмэгтэй дүү утасдаад “Ганбаагийн зургуудыг явуулчих” гэхээр нь “Яах гэж байгаа юм” гэтэл “Зүгээр, зүгээр” гэсэн. Тэгэхээр нь “Хүүг маань эмчлэх хямдхан өртөгтэй эмнэлэгт үзүүлэх гэж байгаа юм болов уу” гэж бодоод хүүгийнхээ зургуудыг явуулсан л даа. Хэдэн минутын дараа миний данс руу 5000, 10000, 20000 гээд мөнгө ороод эхлэхээр нь гайхаад дүү рүүгээ залгаад “Хүүе ээ, миний данс руу мөнгө ороод эхэллээ. Наагуур чинь юу болоод эхлэв” гэтэл “Хандивын аян эхлүүлье гэвэл та зөвшөөрөхгүй. Хүүгийн тань зургийг ээжүүдийн групп дээр тавьсан. Эхлээд би мөнгө гуйгаагүй, дүүгийн маань хөл ийм болчихлоо, одоо яах вэ гэтэл ээжүүд энэ хүүд тусалмаар байна, ээжийнх нь дансны дугаар, утсыг нь өгчих гэхээр нь таны дансны дугаарыг өгсөн юм аа” гэж хариулсан. Тэр шөнөжингөө миний данс руу хүмүүс мөнгө хийсэн. Үнэхээр шоконд орсон нулимс гоожиж, зүрх хүчтэй цохилж, яах учраа олохгүй байсан. Хүмүүс яасан ч гоё үгтэй мессэж илгээдэг юм бэ. “Хүү нь эдгэрнэ итгээрэй, хүчтэй байгаарай, зоригтой байгаарай” гэсэн сайхан үгтэй мессэж одоо ч гэсэн ирсээр л байна.

-ОЛОН САЙХАН ХҮНИЙ БУЯНД ХҮҮ МААНЬ ЭДГЭРЭЭД, ХӨЛ ДЭЭРЭЭ
БОСООД ИРЭХ БАЙХ АА-

-Та бид хоёрыг ярилцаад сууж байх үед ч гэсэн таны утас дуугарч, мессэж ирсээр л байна?

-Монголын ард түмэн үнэхээр аугаа юм. Намайг Сэлэнгэ аймагт байхад нэг охин над руу утасдаад “Эгч ээ, та хаана байгаа юм бэ. Танд нөхөр гэж хүн байдаг юм уу” гэхээр нь “Байгаа шүү дээ” гэтэл “Хүүхэд чинь ийм болчихоод байхад танай нөхөр хаана юу хийгээд яваад байгаа юм бэ. Танд тусалдаггүй юм уу” гэж нэлээд ширүүн асуусан л даа. Тэгэхээр нь “Манай нөхөр их мундаг хүн байсан юм аа. Эгч нь нөхрийгөө ажил хийдэг байхад дэлгүүр хэсээд л явдаг байлаа. Одоо нөхөр маань 80 хувийн бөөрний дутагдалтай. Хань маань өвчтэй болоод удаагүй байтал хүүгээ осолд оруулаад, хоёр өвчтэй хүн асарч байна” гээд хэлтэл “Яасан хэцүү юм бэ, та одоо яг юу хийж байна” гэхээр нь “Сэлэнгэ аймагт зах дээр гутал зараад зогсож байна” гэтэл “Та наад гутлаа зараад, хэдий хэр хугацааны дараа хэдэн төгрөг олно гэж бодоо вэ, битгий хаалттай юмны араас яваад бай” гээд намайг загнаж, маш гоё зөвлөгөө өгсөн. Би тэр охинд үнэхээр их баярласан. Үнэндээ, хий дэмий мөнгө бодоод байхаас, охид шиг сэтгэж чадахгүй юм билээ. Олон нийтээс тусламж хүсье гэхээр фэйсбүүкийн группүүдэд ч гэсэн оруулж мэдэхгүй шүү дээ.

-Хүмүүс хэрхэн хандаж байна вэ?

-70 настай хөгшин хүртэл над руу залгаад “Эмээ нь чам руу 20 мянган төгрөг явууллаа. Зоригтой байгаарай, эмээ нь зовлон үзсэн хүн болохоороо чамд тусалж байгаа юм шүү. Хүүг нь үнсье, чамайг үнсье” гэсэн. Хүн яг энэ үед ээжийгээ л санадаг юм байна лээ. Тэгэхэд ээжийгээ аймаар их санасан (ихэр татан уйлав. сурв). Ээж маань байсан бол ингээд л хэлэх байсан байх даа гэж дотроо их бодсон. Олон хүний тус дэм, зоригжуулсан, урмын үгийг сонсоод “Би худлаа ярьж, хулгай хийгээгүй. Яагаад би ард түмэндээ хандаж болохгүй” гэж бодоод зориг орсон (уйлсаар байв. Сурв) Фэйсбүүкээр зарим нэг хүмүүс буруу ташаа мэдээлэл тараагаад байна. Хүүгийн маань хөлийн зургийг “Хятадын сайтын зураг хуулаад тавьчихсан байна” гэж бичсэн байна лээ. Тиймээс ард түмэндээ үнэнийг хэлье, гуйя. Олон сайхан хүмүүсийн буянд миний хүүгийн хөл нь эдгэрч, хөл дээрээ босоод ирэх байх аа” гэж бодоод, танай сайтад ярилцлага өгч байгаа юм.

-Та олон нийтээс хандив гуйхаас гадна төрийн байгууллагуудад хандсан уу. Тэднээс ямар хариу ирж байна вэ?

-Хүүгийнхээ зураг, мэдээллийг хавсаргаад Сонгинохайрхан дүүрэгт өгчихсөн байгаа. Мөн УИХ-ын гишүүн Н.Учралд өргөдөл өгсөн. Сонгинохайрхан дүүрэгт өргөдөл өгөөд 20 хонох гэж байна. Одоо болтол хэзээ хуралдах нь тодорхойгүй байна. Хүүгийн маань Солонгосын визийг олон сайхан сэтгэлтэй хүн маш хурдан гаргаж өгсөн. Нэрийг нь мэдэхгүй ч гэсэн Гадаад хэргийн яамны ажилтан эмэгтэйд маш их баярлалаа.

-Олон нийтийн сүлжээнд таны хүүг жийп машин мөргөсөн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш сураггүй алга болсон гэх зүйлийг бичсэн байсан?

-Үгүй, үгүй. Тийм зүйл болоогүй. Миний хүү 2017 оны тавдугаар сарын 27-ны өдөр таван тонн жинтэй “IVECO” маркийн автомашинд дайруулсан. Тухайн үед энэ машин 10 тонн ачаатай, компанийн үйл ажиллагаа явуулж байхдаа миний хүүг тойрч гарах гэж байгаад дайраад унагаачихсан юм билээ. Энэ ослын улмаас хүүгийн маань нүдний ухархай, духны яс нь цөмөрсөн тархиндаа цус харвалттай, шилбэний яс нь хугарч, хөлийнх нь урд сарвууны яснууд нь үйрсэн байдалтайгаар Гэмтлийн эмнэлэгт ирсэн.

-Компанийн автомашин байсан учраас тухайн байгууллагаас та бүхэнд нөхөн олговор олгох ёстой. Үүнийгээ авч чадсан уу?

-Би хууль сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ өөрийнхөө зүгээс судлаад үзэхэд ажлын цагаар компанийн үйл ажиллагаа явуулж байхад ямар нэгэн осол гэмтэл болоход тухайн газар нь хариуцах ёстой юм билээ. Компанийг хариуцагчаар татаагүй, жолоочийн буруу болоод л өнгөрсөн. Охин компани олонтой, Монголын томоохон компаниудын нэг. Энэ компанийг нэрийг зарлаад хэлэхэд надад айгаад эмээгээд байх зүйл алга. Шууд нэрийг нь хэлсэн ч болж байна.

-ЖОЛООЧ ЗАЛУУГ ШОРОНД ЯВУУЛЛАА ГЭЭД МИНИЙ ХҮҮ ЭДГЭРЭХГҮЙ,
ГОМДОЛГҮЙ ГЭСЭН БИЧИГ ХИЙЖ ӨГСӨН-

-Та компанийн нэрийг хэлж болно?

-“Чухаг” ХХК. Би энэ компаний захиралтай нэг ч удаа уулзаж үзээгүй. Жолоочийн зүгээс хүүгийн маань биеийг муу байхад хоёр сая 400 мянган төгрөг өгсөн. Эхэндээ хүүг маань эргэж тойрдог байснаа сүүлдээ би буруугүй гэсэн үйлдэл гаргаж намайг гомдоосон. Дөрвөн удаа шүүх хурал болсон. Эхний шүүх хурлаар “Хүүхдийн зөв, жолооч зогсоох арга хэмжээ аваагүй” гэсэн дүгнэлт гарсан. Дараагийн шүүх хурлын үеэр худлаа гэрч гарч ирээд, миний хүүг буруутгасан. Хүмүүс бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулаад заргалдаад л байдаг юм билээ. Жил гаруйн хугацаанд шүүх, эмнэлгийн хооронд явах надад үнэхээр хэцүү, цаг хугацааны хувьд ч гэсэн хохиролтой. Цагдаа нар дөнгөж эмнэлгээс гарсан өвчтэй хүүхдийг “Аваад ир мэдүүлэг авна” гээд хэцүү байсан. Сүүлдээ хүүг маань амиа хорлох гээд машины дугуйн доогуур орсон мэтээр хандаж эхэлсэн. Би Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл хүүгийнхээ нүд халтирам зургийг хавсаргаад өргөдөл бичиж өгсөн. Надад хариу ирээгүй ээ.

-Таны хүүг дайрсан жолооч, компани ямар нэгэн хариуцлага хүлээхгүйгээр хэрэг нь хаагдчихсан юм уу?

-Хэрэг шүүх хурал нь болоод хаагдчихсан. Хүүг маань дайрсан жолооч ял авах гээд байсан болохоор өрөвдөөд “Хоёулаа хоорондоо тохиролцоод больё. Та нартай маргалдаад цаашид ингээд явж чадахгүй ньоХХаөбхабхахөахөХ” гээд 15 сая төгрөг аваад “Гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн бичиг хийж өгөөд шүүх хуралд нь ч очилгүй орхисон. Хүүгийн маань эмчилгээний зардал осолд орсноос хойш 22 сая төгрөг болсон. Тэр жолооч залуу хоёр хүүхэдтэй, эхнэр нь сахарын өвчтэй, жирэмсэн байсан. Би 15 сая төгрөг авчихаад “Би мөнгөө гүйцээж авч чадаагүй гомдолтой байна. Миний хүүхэд эрүүл болоогүй байна” гэж хэлээд, тэр залууг шоронд явууллаа гэхэд хүү маань эрүүл болж хөл дээрээ босохгүй, эхнэр хоёр хүүхэд нь яах билээ гэсэн бодлоор хандсан. Шүүх хурал дууссаны дараа жолооч залуугийн эхнэр нь над руу залгаад “Баярлалаа, нөхөр маань нэг жилийн тэнсэн, хоёр жил жолоо барих эрхээ хасуулсан” гэж хэлсэн. Хэрэв компанийг хариуцагчаар татсан бол би заргалдаад яваад л байх байсан.

-Монголын шүүх, цагдаагийн байгууллага хохирогч талыг гэмт хэрэгтэн шиг залхаан цээрлүүлж буй мэт маш удаан явуулдаг учраас та хохирлоо гүйцэд барагдуулалгүй, замын дундаас орхичихов уу?

-Үнэхээр аймаар удаан, бараг хөөн хэлэлцэх хугацаа дуустал явуулсан. Прокурор дээр очоод уулзахаар “Шалгагдаж байна” гээд л надтай ялтан шиг харьцаад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Хоёр дахь шүүх хурлаас миний хүүг буруутай гэсэн дүгнэлт гаргахад үнэхээр гомдсон. “Миний хүү мах цусаа тасалж, ясаа хугалж, үйрүүлсэн байхад яагаад та нар буруутай гэсэн дүгнэлт гаргаж байгаа юм бэ” гээд орилчихсон. Тэгээд Улсын ерөнхий прокурор газрын дарга, ахлахтай нь орж уулзаж байсан. Дараагийнх нь шүүх хурал дээр хүүгийн маань зөв гэсэн дүгнэлт гарахад тайвширсан. Хууль нүдтэй юм байна гэдгийг ойлгосон.

-Таны хүү осолд орсноосоо хойш 15 удаа хагалгаанд орсон гэхээр жижигхэн биедээ баймгүй их тэвчээр хатуужил гаргажээ?

-Би өөр хүүхдүүдийг тийм биш гэж хэлээгүй шүү. Би хүүдээ “Миний хүү мундаг, зоригтой, тэвчээртэй болохоороо ийм олон хагалгааны ард гарсан юм шүү. Миний хүү сайхан бөх болох байсан даа. Ээж нь азгүй, арчаагүй дээ хүүгээ ийм болгочихлоо” гэж хэлдэг /(уйлав. сурв) Миний хүү тэр жаахан биедээ баймгүй их чадалтай.

-“БИ ЭНХЭЭ ЭМЧ ШИГЭЭ БООЛТ ХИЙДЭГ ЭМЧ БОЛНО”-

-Хүү нь өөрөө ямар мөрөөдөлтэй вэ?

-Зовлон үзээд эмч болно гэж ярьдаг болсон. Надад “Би н.Энхээ эмч шигээ боолт хийдэг эмч болно. Манай эмч ялааны хугарсан хөлийг ч боож чадна, мундаг. Мөөгий эмч бананы хальс хуулж байгаа юм шиг сүртэй шүү, ээж ээ” гэж ярьдаг. Нөгөө аймаар шархыг нь хуулж дахин боолт хийдэг байхгүй юу. Осолд орсноосоо хойш маш удаан эмнэлэгт хэвтэж байгаа болохоор хүү маань эмч, сувилагч нартаа их сайн. Нөгөө хэд нь ч гэсэн хүүд маань маш их хайртай. Боолт хийдэг сувилагч нар нь “Хүүе, дарга ороод ирлээ” гэж өхөөрддөг. Аймаар шархыг нь хуулж боолт хийхэд маш хэцүү байдаг болохоор хүүг маань их аргалдаг юм аа. Ганц айдаг эмч нь н.Янжаа. Тэгээд л надад “Ээж, намайг уйлсан гэж Янжаа эмчид битгий хэлээрэй” гээд л, хүү маань ёстой хөөрхөн. Хүүгээ босгоод авчихъя гэж их зүтгэсэн. Манай гэмтлийн эмч нар чадалтай, мундаг өөрсдийн хийх ёстой зүйлээ бүгдийг нь хийсэн. Гагцхүү тоног төхөөрөмж, техник технологиор л дутмаг байна. Хүүгээ хөл дээрээ босоод гүйхийг нь харах юмсан гэж мөрөөддөг.

-Хүү тань Солонгост очиж эмчлүүлэхээр болсон гэдгээ дуулаад баяртай байна уу?

-Хүүхэд юм болохоороо Солонгост очихоороо парк дээр нь очиж тоглоно гэж хэлсэн. Тэгэхээр нь “Миний хүү хөлөө зүгээр болгочихвол энэ хорвоогийн бүхий л сайхан зүйлсийг үзнэ. Миний хүүд ирээдүй байна” гэж хэлсэн. Миний хүү том болохоороо “Аавдаа жийп авч өгнө өө” гээд яриад л байгаа.

-Монголын ард түмний сайхан сэтгэлээр таны хүү хөл дээрээ босоод, гүйх өдөр ирэх байх аа. Та сэтгэлийн тэнхээтэй байгаарай, хандивын аян эхэлснээс хойш таны сэтгэл бага ч гэсэн хөнгөрсөн байх?

-Хүүгээ осолд орсноос хойш миний цээжинд маш их юм байжээ. Хандивын аян эхэлснээс хойш энд тэнд хүмүүстэй уулзаад нулимсаа гаргахаар хөнгөрөөд байгаа юм шиг санагдаад байна. Олон түмний дэмжлэгээр миний хүүгийн эмчилгээний зардалд мөнгө цуглараад байгаа болохоор үнэхээр гоё. Дуулмаар, гүймээр, хашгирмаар ч юм шиг мэдрэмж төрж байна. Нялх биед нь баймгүй их зовлонг хүүдээ үзүүлчихсэн болохоор маш их шаналдаг байсан. Энэ нялх амьтныг яана даа л гэж боддог байлаа. Монголын ард түмэн сайхан сэтгэлтэй, олны хүч оломгүй далай гэдгийг үнэхээр мэдэрч байна. Та бүхэндээ маш их баярлалаа, хүүгээ эх орондоо, тусламж хэрэгтэй нэгэнд гараа сунгадаг сайхан сэтгэлтэй хүн болгож өсгөхийн төлөө бүхий л чадлаараа хичээх болно.

М.АМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Ц.ЭНХТАЙВАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 19

Zochin (2.203.*.*)
2018-10-14 22:02:31
Humuus min mash bolgoomjtoi yavj bgaarai daa huurhii huuhduud urgelj bgaa shuu yundaa dawhiad bdgiim bee

Зочин (112.72.*.*)
2018-10-10 00:38:55
Оорk авгай.

Зочин (223.71.*.*)
2018-10-09 20:23:21
За Солонгосчууд хүний ѳвчинѳѳр бизнес хийдэг болсон шүү. Хятадын тѳв цэргийн эмнэлэг яг иймэрхүү ясны арьс мах үхжсэн гэмтэлд сайн, шуурхай , эмчилгээ нь ил тод , тѳлбѳр мѳнгѳ нь боломжийн юм байна лээ. Яс юман дээр гэмтлийн эмч нарын алдаа шүү. Эмчилгээний алдаа гаргасаны дараа амь насыг чинь аварсан нь их юм гэдэг хүмүүс шүү. Ил шархны гэмтэл, арьс махны үхжилд юу ч хийж чаддаггүй шүү. Сүүлдээ эмч сувилагчгүй бүгд зугтаадаг, бас байнга авилга авна. Боолтын сувилагчийн бохир заваан, харьцааны соёлгүй, эмчлэхээсээ илүү шарх бохирдуулж арьс мах идээлүүлж үхжүүлэхдээ сайн дах

Зочин (202.131.*.*)
2018-10-09 17:50:16
Эвий дээ хөөрхий хүү ингэж зовох гэж

Зочин (103.229.*.*)
2018-10-09 13:34:15
mongoliin tur erunhiilugch erunhii said nar ene huugiiin tuluu buyn uildej zohih hurungu mungunii asuudaliig n shiidej neg ch gesen irgeniihee tuluu emchilgeenii mungiig n ugchihud yu n bolohgui baih vee dee?bolson boloogui uls turd garsan hulgaich nar n heden terbumaar n ideed boldog l yum bna lee nylh huuhded ymar ch bsan emchilgeeniih n mungiig olgoj uguuch.ene huuhdiin ireeduig bodooch.ta buhniii huuhdees ylgaa yu bnaa?

Zochin (39.65.*.*)
2018-10-09 13:23:54
Evii evii buur uilalaa.ene shuuh tsagdaagiin humuus eron jiriin ard tumniihee toloo bish haana mongo bna tiisheel yavdag novshniin nugeltei novshnuud yumdaa.ter kompanii zahiral ch gesen hun chanargui novsh bna sh dee irgenii uurgee uhamsarlaad ooroo ochij uulzaad mongo ogoh estoi sh dee.mgolchuudiin yum uzeegui teneg zan zahiral geheereel oorsdiigo lag geed bodochihdog ta nar ui laigaa edleed hezee negen tsagt iim yum tohioldoh ch yum biluu.bas ene urlagiinhan ene bayachuud yahav dee iim joohon huuhded buyan hiigeed mongon handiv ogchihod yahuu dee.ene tend bolson boloogui toglolt hiigeed bdag bj.huun zaaval edgenee eruul saruul bnoo.mgolchuuudaa baga geltgui handivlaarai buyan hiigeerei.

Zochin (39.65.*.*)
2018-10-09 13:23:53
Evii evii buur uilalaa.ene shuuh tsagdaagiin humuus eron jiriin ard tumniihee toloo bish haana mongo bna tiisheel yavdag novshniin nugeltei novshnuud yumdaa.ter kompanii zahiral ch gesen hun chanargui novsh bna sh dee irgenii uurgee uhamsarlaad ooroo ochij uulzaad mongo ogoh estoi sh dee.mgolchuudiin yum uzeegui teneg zan zahiral geheereel oorsdiigo lag geed bodochihdog ta nar ui laigaa edleed hezee negen tsagt iim yum tohioldoh ch yum biluu.bas ene urlagiinhan ene bayachuud yahav dee iim joohon huuhded buyan hiigeed mongon handiv ogchihod yahuu dee.ene tend bolson boloogui toglolt hiigeed bdag bj.huun zaaval edgenee eruul saruul bnoo.mgolchuuudaa baga geltgui handivlaarai buyan hiigeerei.

Zochin (39.65.*.*)
2018-10-09 13:23:53
Evii evii buur uilalaa.ene shuuh tsagdaagiin humuus eron jiriin ard tumniihee toloo bish haana mongo bna tiisheel yavdag novshniin nugeltei novshnuud yumdaa.ter kompanii zahiral ch gesen hun chanargui novsh bna sh dee irgenii uurgee uhamsarlaad ooroo ochij uulzaad mongo ogoh estoi sh dee.mgolchuudiin yum uzeegui teneg zan zahiral geheereel oorsdiigo lag geed bodochihdog ta nar ui laigaa edleed hezee negen tsagt iim yum tohioldoh ch yum biluu.bas ene urlagiinhan ene bayachuud yahav dee iim joohon huuhded buyan hiigeed mongon handiv ogchihod yahuu dee.ene tend bolson boloogui toglolt hiigeed bdag bj.huun zaaval edgenee eruul saruul bnoo.mgolchuuudaa baga geltgui handivlaarai buyan hiigeerei.

Зочин (103.206.*.*)
2018-10-09 11:33:04
Хандив өргөсөн хурдан эдгээрэй дүү минь

Жолоочийг шоронд хийлгэх ёстой (66.181.*.*)
2018-10-09 11:21:43
Эжийдээ хүний нялх үр шүү дээ ! Тэр жолоочийг шоронд хийлгүүлэх ёстой тэрний авгай яадаг юм хуцваа шоронд хийлгэх ёстой шүү шаардаж бна иргэд жолоочийг шоронд хийлгэх ёстой хууль хуулийн дагуу гомдол барагдуул!

Жолоочийг шоронд хийлгэх ёстой (66.181.*.*)
2018-10-09 11:21:35
Эжийдээ хүний нялх үр шүү дээ ! Тэр жолоочийг шоронд хийлгүүлэх ёстой тэрний авгай яадаг юм хуцваа шоронд хийлгэх ёстой шүү шаардаж бна иргэд жолоочийг шоронд хийлгэх ёстой хууль хуулийн дагуу гомдол барагдуул!

Жолоочийг шоронд хийлгэх ёстой (66.181.*.*)
2018-10-09 11:21:35
Эжийдээ хүний нялх үр шүү дээ ! Тэр жолоочийг шоронд хийлгүүлэх ёстой тэрний авгай яадаг юм хуцваа шоронд хийлгэх ёстой шүү шаардаж бна иргэд жолоочийг шоронд хийлгэх ёстой хууль хуулийн дагуу гомдол барагдуул!

Зочин (202.21.*.*)
2018-10-09 11:11:13
Данс байна уу

Ээж (103.229.*.*)
2018-10-09 10:59:34
Хүү нь хурдан эдгэх болтугай. Миний хүү багадаа бас нэлээд өвдсөн. Ааш авиртай эмч нартай бас таарч байлаа. Тэгээд хүү маань өвчтнөө ойлгодог хүнлэг эмч болно гээд сурч байгаа.

иргэн (103.26.*.*)
2018-10-09 09:23:08
миний дуу эдгэрнээ сайхан эмчлуулээд ирээрэй танай гэр булд эруул энх аз жаргал хусье эдгэнэ гэдэгт итгэлтэй бн СХД их хурлын гишууд туслахгуй битг й итгэ ард тумэн чинь л тусалж чадна

Дэмжигч (203.91.*.*)
2018-10-09 09:03:58
ХҮҮ УДАХГҮЙ ЭДГЭРНЭЭ. ЗОРИГТОЙ УЙГАГҮЙ ХҮҮГИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЯВААРАЙ.АМЖИЛТ ХҮСЬЕ

Зочин (202.179.*.*)
2018-10-09 09:01:11
Миний Монголын маань ард түмэн үнэхээр агуу сайхан сэтгэлтэй шүү.Ард түмнээрээ маш их бахархаж байна.Хүүгийн ээж болон хүүд тэвчээрийн ард гарч хурдан эдгээрэй гэж ерөөе.Эдгэрнээ миний дүү.

Зочин (202.179.*.*)
2018-10-09 08:52:58
эрүүл болноо миний дүү. зоригтой байгаарай.

Зочин (202.9.*.*)
2018-10-09 08:33:06
Мундаг хүү удахгүй эдгэрнээ.Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-16 18:41:40 - Улс төр
Н.Цэрэнбат: Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе
2018-10-16 17:58:36 - Улс төр
Н.Баяртсайхан: Валютын ханшийн хэлбэлзэл нь төлбөрийн тэнцэлтэй холбоотой
2018-10-16 17:29:17 - Шар
Хабиб Нурмагомедов Конорын даагаа нэхэх саналаас татгалзжээ
2018-10-16 17:04:59 - Гадаад
"Талибан" хөдөлгөөнийхөн АНУ-ын төлөөлөгчидтэй Катарт уулзсанаа баталгаажуулав
2018-10-16 16:49:24 - Байгаль Орчин
Улсын хэмжээнд ургац хураалт 73 хувьтай байна
2018-10-16 16:37:12 - Энтертайнмент
“Монгол туургатан” театрын шинэ барилга үүд хаалгаа нээлээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ
2018-10-16 16:24:10 - Хууль
Иргэдэд Хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг утсаар өгч эхэллээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:09:33 - Нийслэл
“Өргөө” амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний замыг чөлөөлж байна
2018-10-16 16:03:32 - Спорт
Ази тивийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэгт хүндэтгэл үзүүллээ
2018-10-16 15:48:02 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга Николой Рерихийн нэрэмжит олон улсын шагнал хүртэв
2018-10-16 15:45:41 - Улс төр
АЭХ-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль үргэлжилж байна
2018-10-16 15:16:30 - Спорт
М.Бундмаагийн нэрэмжит тэмцээний аваргууд тодорлоо
2018-10-16 15:13:49 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Жамаль Хашоггиг мэдүүлэг өгч байхдаа амиа алдсаныг хүлээн зөвшөөрч магадгүй
2018-10-16 15:12:27 - Нийслэл
МОН-30 цахилгаан автобус гэрлийн гялбаа үүсгэхгүй
2018-10-16 15:04:31 - Эдийн засаг
“Global Finance” сэтгүүл Хас банкийг Монгол Улсын Шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2018-10-16 14:12:41 - Улс төр
Стратегийн орд ашигладаг компаниудын дансыг Монголбанкинд байршуулах хуулийн төслийг дэмжлээ
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:23:38 - Энтертайнмент
Л.Лхамянжин: Бид Японоос мэдлэгээс гадна бизнес импортлох зорилготой
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-16 13:09:16 - Нийслэл
ФОТО: Амталгаат худалдаа зохион байгуулагдаж байна
2018-10-16 13:07:43 - Хууль
"Ханару" сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжилжээ
2018-10-16 12:57:59 - Орон нутаг
БНХАУ-д үржлийн бус бог мал экспортлоно
2018-10-16 12:52:08 - Хууль
АТГ-т 336 хэрэг шалгагдаж байна
2018-10-16 12:46:44 - Нийслэл
ФОТО: “Туушин” зочид буудлын өмнөх шатыг албадан буулгалаа
2018-10-16 12:36:32 - Спорт
Чөлөөтийн эрэгтэй тамирчид ДАШТ-д оролцохоор эх орноосоо мордлоо
2018-10-16 12:24:38 - Боловсрол
ШУТИС-ийн хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдлээ
2018-10-16 12:18:40 - Улс төр
Замын-Үүдэд тээвэр логистикийн төв нээлтээ хийлээ
2018-10-16 12:11:09 - Улс төр
"Монцемент" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
2018-10-16 12:01:28 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана
2018-10-16 11:54:25 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2568 төгрөгийн үнэтэй байна
2018-10-16 11:47:45 - Нийслэл
Явган хүний зам дээр худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ
2018-10-16 11:22:47 - Спорт
Чансаа өндөр бөхчүүдийн халз барилдаан ирэх сарын 18-нд болно
2018-10-16 11:19:41 - Спорт
Морьт харвааны ДАШТ-д монголчууд тэргүүлжээ
2018-10-16 11:18:46 - Улс төр
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирыг огцруулах асуудлыг хөндөв
2018-10-16 11:07:36 - Нийслэл
ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалинг 15%-иар бууруулсанд бухимдаж байна
2018-10-16 11:04:49 - Нийслэл
Шөнийн үзэсгэлэн худалдаа болно
2018-10-16 10:59:59 - Спорт
Монгол-Лаосын нөхөрсөг тоглолт өнөөдөр болно
2018-10-16 10:59:57 - Нийслэл
Төрийн албаны удирдах 13 албан тушаалд 24 хүн өрсөлдөж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-13 14:18:42 - Энтертайнмент
Б.Март: “Оскар”-ын шагнал хүртсэнээ сонсоод чихэндээ ч итгээгүй
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-13 09:50:37 - Хууль
ЕБС-ийн захирлуудын холбогдсон авлигын хэрэг цаашид үргэлжилнэ