Хотын утааг 80 хувь бууруулж чадахгүй бол хэлсэндээ хүрч, хариуцлагаа хүлээж чадах уу, Н.Цэрэнбат сайд аа

Түгээх    
2018-10-09 08:18:53 - Шар

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат утааг бууруулахын тулд ямар ажил хийхээр төлөвлөж байгаагаа зах зухаас нь танилцуулав. Агаарын бохирдлыг бууруулахад голлох үүрэг хүлээж буй байгууллага нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам. Тэгэхээр гай, гавьяа нь Н.Цэрэнбат сайдтай холбоотой гэсэн үг.

У.Хүрэлсүхийн Засгийн газар утааны эсрэг цогц шийдэл гаргаж ажиллана гэж мэдэгдсэн. Энэ хүрээнд 2019 онд агаарын бохирдлыг бууруулах ажилд 200 орчим тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. Энэ бол бага мөнгө биш. Тиймээс дээрх мөнгийг чухам үр дүнгээ өгөх ажилд л зарцуулах ёстой гэж олон нийт үзэж байна.

Өнгөрсөн таван жилд агаарын бохирдлыг бууруулахад нийт 140 тэрбум төгрөг зарсан ч гарт баригдаж, нүдэнд үзэгдэх үр дүн гараагүй. Жил бүрийн өвөл утаа, түүний хор уршгийг ярьж жагсаалаа хийгээд өнгөрдгөөс цаашгүй. Энэ жил өмнөх жилүүдээс хэд дахин илүү мөнгөөр утаатай тэмцэх гэж байна. Тиймээс агаарын бохирдлын эсрэг явуулж буй ажлууд үр дүнгээ өгч, утаа бага ч болов багасах байх гэсэн хүлээлт иргэдийн дунд хэдийнэ бий болжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат агаарын бохирдолтой тэмцэхийн тулд айлуудад сайжруулсан түлш тараана гэж мэдэгдэв. 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс нийслэл рүү түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосон шийдвэр гарсан. Тэгэхээр айл, өрхүүд сайжруулсан түлш түлэхээс өөр сонголтгүй. Чухам сайжруулсан түлш нь түүхий нүүрс шиг элбэг, хүртээмжтэй байж чадах уу гэдэг нь өөрөө асуудал юм.

Сайжруулсан түлш хийхийн тулд  “Тавантолгой түлш” ТӨХК үйлдвэрийг байгуулахаар болжээ. Уг үйлдвэр нь нийт хэрэглээний сайжруулсан түлшний тал хувийг л үйлдвэрлэх юм байна. Харин үлдсэнийг нь хувийн хэвшлийн үйлдвэрүүдэд үйлдвэрлэнэ гэж тооцоолж байгаа аж. “Тавантолгой түлш” компани түлш боловсруулах туршилт хийгээд эхэлсэн. Тус ТӨХК “Энержи Ресурс”-т угаагдсан нүүрсийг боловсруулах аж.

Мөн 100 мянган айлыг индукцин хаалтад тулгуурласан бүрэн шаталтын төхөөрөмжөөр тоноглохоор төлөвлөжээ.  Хэрвээ ингэж чадвал гэр хорооллоос гарах утааны хорт хэмжээг 80 хувиар бууруулна гэж Н.Цэрэнбат сайд ба түүний багийхан төлөвлөсөн байна. Гэхдээ индукцин халаалтыг аль компани хэзээнээс, ямар зохион байгуулалтаар тавих нь тодорхой бус байгаа юм.

Мөн дээрх 200 тэрбум төгрөгийн тодорхой хувиар айлуудын янданд хорт утааны шүүлтүүр тавихаар болсон байна. Нэг шүүлтүүр 200 доллар буюу 500 орчим мянган төгрөгийн үнэтэй байна гэх ч мэдээлэл байгаа юм. Үүнийг сонссон иргэд хайран 200 тэрбум төгрөгийг шүүлтүүрийн бизнест зарах нь гэж шүүмжилж байна.

Гэхдээ утаагүй нэртэй утаа гардаг зуухыг төрд 700 мянган төгрөгөөр шахаж чадсан юм чинь утааны шүүлтүүрийг 500 мянган төгрөгөөр зарах нь тийм хэцүү биш биз ээ.  

2011 онд МСS компани утаагүй зуух тараах төсөлд шалгарч, гэр хорооллын айлуудад зуух тараасан. Тэд зуух нэг бүрийг 700 мянган төгрөгөөр үнэлэн 630 мянган төгрөгийг нь төрөөс 70 мянган төгрөгийг нь иргэдээс авсан билээ. Гэтэл утаагүй зуух нь утаа гаргасаар долоон жилийг ардаа үдлээ. Энэ хугацаанд манай төр засаг 68 тэрбум төгрөгийг зөвхөн утаагүй зууханд зарсан байна. Харин энэ удаа 200 тэрбумын хэдийг утаа шүүх шүүлтүүрт зарцуулахаар бэлтгэж байгаа бол...

Төр хамгийн найдвартай худалдан авагч. Гэхдээ Засгаас хэрхэн мөнгө салгах нь улс төрчид болоод тэднийг ивээн тэтгэгч бизнесменүүдийн овсгооны асуудал. Өнгөрсөн жилүүдэд гэрийн бүрээс туурга, амбаараас эхлээд төрд шахаагүй бүтээгдэхүүн ховор. Харин энэ удаа утаа шүүгч гэх үлгэр ярьж эхлэв.

Ямартай ч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын хувьд утааг бууруулахаар төлөвлөж буй ажлууд нь энэ юм байна.

Угтаа бол утаатай тэмцэхэд утаа шүүгч, сайжруулсан түлш тараах бус орон сууц нэмж барин, түүнийгээ иргэдэд боломжийн нөхцлөөр борлуулах ёстой баймаар. Мөн гэр хорооллын айлуудыг хямд үнэтэй тог цахилгаанаар хангах, дэд бүтцэд холбох юм.

Энэ жил ипотекийн зээлийн санхүүжилтэд 115 тэрбум төгрөг зарцуулна гэсэн мөртлөө сайжруулсан түлш, утаа шүүгч тараахад 200 орчим тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байна. 200 тэрбум төгрөгөөр утаа шүүгч, сайжруулсан түлш тараахын оронд орон сууж барьсан бол хэр их янданг байхгүй болгох байсан бол гэдгийг л бодох л хэрэгтэй юм.

Н.Цэрэнбат сайд  “Агаарын бохирдол бууруулах нь миний үүрэг. Хэрвээ бууруулж чадахгүй бол хариуцлага хүлээхэд бэлэн” хэмээн өмнө нь болон сая дахин мэдэгдсэн байна. Тэгэхээр өөрийнх нь хэлсэнчлэн агаарын бохирдол 80 хувиар буурахгүй бол хариуцлагаа хүлээгээрэй, сайд аа.

Татвар төлөгчдийн 200 тэрбум төгрөгийг үр ашигтай зарцуулахыг олон нийт таниас хүсч байгаа шүү.

Т.ХУЛАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 53

Буйн (64.119.*.*)
2018-10-12 23:49:33
Утаа богино хугацаанд,Тоос байнгад болоод байгаа. Ийм үед хамгийн оновчтой нь гэр хорооллыг сууцжуулах нь илүү дээр.

Зочин (203.169.*.*)
2018-10-11 04:25:28
Сайжруулсан түлш нь тэгээд утааг хэдэн хувь бууруулдаг нь батлагдсан юм уу? Нотолгоо нь хаана байна?

Зочин (202.9.*.*)
2018-10-10 13:13:51
утааг яахав ээ. энэ муухай өмхий үнэрээ дараачээ.

Зочин (202.126.*.*)
2018-10-10 11:33:55
Орон сууц утааг бууруулдаггуй упам иэсгэдэг юм.600000тн нуурс утааг ихэсгээд байна гэнэ.8сая нуурс тулдэг цах станц агаар цэвэршуулдэг гэнээ.

Цахилгаанаар халаая (202.126.*.*)
2018-10-10 10:28:55
Утааг багасгахын тулд нуурс тулэхгуй болох шийдвэрийг еронхий сайд гаргасан. Нуурс хэрэглээгуй тохиолдолд цахилгаанаар халаах арга байна. Товийн дулаанд холбогдох боломжгуй байгууллагууд цахилгаанаар халааж болж байна. Гэвч цахилгааны унэ асар ондор байна. Тиймээс цахилгаан халаагууртай байгууллагуудын цахилгааны толборийг 30-50 хувь хонголох арга хэмжээ засгийн газар яаралттай авах хэрэгтэй байна.

Зочин (202.126.*.*)
2018-10-10 04:46:30
200 сая нь багадаад 200 тэрбумыг идэхнээ цаддагүй сайд бөмбөрцөгт 1 бн аа

Цэрэнбатаа (202.126.*.*)
2018-10-10 00:10:40
Цэгцэлж цэвэрлэж чадан шүү чи шүү цэмцгэр цэвэр нийслэлд амьдаръя

Цэрэнбатаа (202.126.*.*)
2018-10-10 00:10:38
Цэгцэлж цэвэрлэж чадан шүү чи шүү цэмцгэр цэвэр нийслэлд амьдаръя

Цэрэнбатаа (202.126.*.*)
2018-10-10 00:10:35
Цэгцэлж цэвэрлэж чадан шүү чи шүү цэмцгэр цэвэр нийслэлд амьдаръя

Цэрэнбатаа (202.126.*.*)
2018-10-10 00:10:35
Цэгцэлж цэвэрлэж чадан шүү чи шүү цэмцгэр цэвэр нийслэлд амьдаръя

Цэрэнбатаа (202.126.*.*)
2018-10-10 00:10:34
Цэгцэлж цэвэрлэж чадан шүү чи шүү цэмцгэр цэвэр нийслэлд амьдаръя

Цэрэнбатаа (202.126.*.*)
2018-10-10 00:10:32
Цэгцэлж цэвэрлэж чадан шүү чи шүү цэмцгэр цэвэр нийслэлд амьдаръя

Цэрэнбатаа (202.126.*.*)
2018-10-10 00:10:23
Цэгцэлж цэвэрлэж чадан шүү чи шүү цэмцгэр цэвэр нийслэлд амьдаръя

Цэрэнбатаа (202.126.*.*)
2018-10-10 00:10:20
Цэгцэлж цэвэрлэж чадан шүү чи шүү цэмцгэр цэвэр нийслэлд амьдаръя

Цэрэнбатаа (202.126.*.*)
2018-10-10 00:10:18
Цэгцэлж цэвэрлэж чадан шүү чи шүү цэмцгэр цэвэр нийслэлд амьдаръя

Цэрэнбатаа (202.126.*.*)
2018-10-10 00:10:18
Цэгцэлж цэвэрлэж чадан шүү чи шүү цэмцгэр цэвэр нийслэлд амьдаръя

Цэрэнбатаа (202.126.*.*)
2018-10-10 00:10:17
Цэгцэлж цэвэрлэж чадан шүү чи шүү цэмцгэр цэвэр нийслэлд амьдаръя

Цэрэнбатаа (202.126.*.*)
2018-10-10 00:10:04
Цэгцэлж цэвэрлэж чадан шүү чи шүү цэмцгэр цэвэр нийслэлд амьдаръя

Цэрэнбатаа (202.126.*.*)
2018-10-10 00:09:59
Цэгцэлж цэвэрлэж чадан шүү чи шүү цэмцгэр цэвэр нийслэлд амьдаръя

Цэрэнбатаа (202.126.*.*)
2018-10-10 00:09:58
Цэгцэлж цэвэрлэж чадан шүү чи шүү цэмцгэр цэвэр нийслэлд амьдаръя

Янхан БАНДААШ ман (66.181.*.*)
2018-10-09 22:59:00
ХУДЛАА ШААСАН 28 Н ХХК -ТАЙ ХУЛГАЙЧ АРД ТҮМНИЙ АМЬДАРАЛ МЭДЭХГҮЙ ШЭЭС МАН ЯЛЗАРСАН НАМ 20 ОНД ЁСТОЙ САЛААВЧ ӨГНӨ ХҮРЭЛСҮХ БАНЗАЛД

Янхан БАНДААШ ман (66.181.*.*)
2018-10-09 22:58:59
ХУДЛАА ШААСАН 28 Н ХХК -ТАЙ ХУЛГАЙЧ АРД ТҮМНИЙ АМЬДАРАЛ МЭДЭХГҮЙ ШЭЭС МАН ЯЛЗАРСАН НАМ 20 ОНД ЁСТОЙ САЛААВЧ ӨГНӨ ХҮРЭЛСҮХ БАНЗАЛД

Янхан БАНДААШ ман (66.181.*.*)
2018-10-09 22:58:59
ХУДЛАА ШААСАН 28 Н ХХК -ТАЙ ХУЛГАЙЧ АРД ТҮМНИЙ АМЬДАРАЛ МЭДЭХГҮЙ ШЭЭС МАН ЯЛЗАРСАН НАМ 20 ОНД ЁСТОЙ САЛААВЧ ӨГНӨ ХҮРЭЛСҮХ БАНЗАЛД

Янхан БАНДААШ ман (66.181.*.*)
2018-10-09 22:58:59
ХУДЛАА ШААСАН 28 Н ХХК -ТАЙ ХУЛГАЙЧ АРД ТҮМНИЙ АМЬДАРАЛ МЭДЭХГҮЙ ШЭЭС МАН ЯЛЗАРСАН НАМ 20 ОНД ЁСТОЙ САЛААВЧ ӨГНӨ ХҮРЭЛСҮХ БАНЗАЛД

Зочин (202.9.*.*)
2018-10-09 20:25:54
Коксчих нүүрсээр утаагүй түлш үйлдэрлэнэ. Бусад компаниуд нүүрсний хог модны үртэс хольж олон жил бизнес хийсэн дээ одоо ч үргэлжлэх юм байна. Мөн 100000 айлын индүкцийн хаалт гэж хэн нэгний бизнес. Ямарч үр дүн гарахгүй. Хайрын мөнгө болно. Цэрэнбат огцорно. Өөр дүн гарахгүй.

zochin (185.39.*.*)
2018-10-09 19:58:11
zoos geheer dur ni gozoison ulugchin .

Зочин (182.218.*.*)
2018-10-09 19:08:42
Яндангийн утааг хүн яаж бууруулах юм бэ гал түлж л байвал утаа гарна шүү дээ

иргэн, (202.179.*.*)
2018-10-09 18:02:52
нохой долоо эд нарын буюу МАН АН-ынхан Утаа арилгадаг гэж юу байсан юм ёстой тэрэн шиг Худлаа зүйл байхгүй

Утаа нэмэгдэнэ (103.10.*.*)
2018-10-09 16:58:44
Утаа 80 хувиар нэмэгдэнэ. Утаа нэмэгдэх тусам манай дарга даамлуудын карман зузаарна ардууд яаж бүтэж үхэх нь тэдэнд хамаагүй

зочин (66.181.*.*)
2018-10-09 13:46:10
утаанаас салахын тулд байшин барина гэнэ үү. ямар мөнгөөрөө бид байшин авах юм бэ. орон сууцанд орсон өдрөөсөө эхлэн өрөнд орж сар бүр байрны мөнгө, тог гээд урсгал зардлаа дийлэхгүй шүү дээ. ажлын байр, найдвартай цалингийн эх үүсвэргүй хүмүүс орон сууцанд амьдрах боломж алга даа сэтгүүлч гуай.

Зочин (66.181.*.*)
2018-10-09 13:01:45
Ene nuhur utaag buuruulj chadahguie,shal demii mng salhind hiisgene

Зочин (66.181.*.*)
2018-10-09 12:47:33
Munguu huvaaj idehees uur yum hiij chadahgui...Harj baigaarai

turuu (202.179.*.*)
2018-10-09 11:51:59
ЗУУНЫ МАНЛАЙ ГОМО ГОМО МӨНХӨӨ АХДАА ТӨРСӨН ӨДРИЙН БАЯР ХҮРГИЙ

Зочин (202.126.*.*)
2018-10-09 11:43:28
MSC IIG BITGII ORUULAARAIDAA SAIDAA... tegvel yun shuultuur

Зочин (103.9.*.*)
2018-10-09 11:29:14
ter uvgun ni uvs nutgiin uvgun sh dee nutgaa l gej bgaa biz ed nad yamar mongoloo gej bodhiin bish

иргэн (202.179.*.*)
2018-10-09 09:56:48
за боль доо МАН АН хоёр Нам Утаа бууруулдаг гэж юу байсан юм харин Утаагаар далимдуулж элдэв гоё нэртэй Зуух Түлш хэрглүүлэх л юм ярина биз тэгээд Утаа арилах уу үгүй шүү дээ харин МАН АН-ынханы Хэтэвч л зузаарна Утаа хэвээрээ Хорт хавдарын өвчлөл Иргэдийн дунд Шумууланд хазуулсан юм шиг улам л тархана Бяцхан иргэд маань Эхийнхээ гэдсэнд Мутацат орж Гаж Хөгжлийн бэрхшээлтэй Саажилттай хүүхдээр Бидний ирээдүй МАН АН Утаа гурваас болж сүйрнэ дөө одоо Иргэд Бид юуны өмнө МАН АН Утаа гуравыг л үгүй хийх хэрэгтэй тэгж байж л Бидний дээр Нар мандана

Зочин (103.229.*.*)
2018-10-09 09:49:20
Utuu buuruulahin darga tomor geed neg tetgevriin ovoo olov dolov geed suuj bdag

Зочин (150.129.*.*)
2018-10-09 09:44:48
Мөнгө идэх арга юу үнэн утаа арилахгүй нь үнэн.

Зочин (202.21.*.*)
2018-10-09 09:40:18
Нүүрс түлүүлэхгүй байхыг чинь харнаа

Зочин (202.170.*.*)
2018-10-09 09:32:07
Новш чинь мөнгөний араас үхэх гэж байгаа юм шиг утаагүй түлш гээд хуучин аргаараа мөнгө угаах гэж солиороод явах юм. Өнгөрсөн 5 жил туршаад үр дүнгүй байгааг нь харж байгаа биздээ.... Одоо наад мөнгөө царцаа огт мөнгө зараагүй байсан ч утаа хэвээрээ, 200тэрбум зарсан ч утаа хэвээрээ л өвөл өнгөрнө. хайран мөнгө

ЦЭРЭНБАТАА (202.179.*.*)
2018-10-09 09:30:51
УТАА ГЭЖ УНГАЖ СУУХААР НААД МӨНГӨӨРӨӨ ЯДАРСАН АРД ТҮМЭНДЭЭ НҮҮРС ТҮЛЭЭ АВААД ӨГЧИХ

ЦЭРЭНБАТАА (202.179.*.*)
2018-10-09 09:30:35
УТАА ГЭЖ УНГАЖ СУУХААР НААД МӨНГӨӨРӨӨ ЯДАРСАН АРД ТҮМЭНДЭЭ НҮҮРС ТҮЛЭЭ АВААД ӨГЧИХ

ЦЭРЭНБАТАА (202.179.*.*)
2018-10-09 09:30:23
УТАА ГЭЖ УНГАЖ СУУХААР НААД МӨНГӨӨРӨӨ ЯДАРСАН АРД ТҮМЭНДЭЭ НҮҮРС ТҮЛЭЭ АВААД ӨГЧИХ

ЦЭРЭНБАТАА (202.179.*.*)
2018-10-09 09:30:16
УТАА ГЭЖ УНГАЖ СУУХААР НААД МӨНГӨӨРӨӨ ЯДАРСАН АРД ТҮМЭНДЭЭ НҮҮРС ТҮЛЭЭ АВААД ӨГЧИХ

ЦЭРЭНБАТАА (202.179.*.*)
2018-10-09 09:30:02
УТАА ГЭЖ УНГАЖ СУУХААР НААД МӨНГӨӨРӨӨ ЯДАРСАН АРД ТҮМЭНДЭЭ НҮҮРС ТҮЛЭЭ АВААД ӨГЧИХ

Зочин (183.177.*.*)
2018-10-09 09:20:49
Uneheer utaagui tulshnii ajil chin ybahgui bna neg negdel geed yum bguulsan bugd ulsaas mongo haraad hevtsen urid mongo abaad hiij chadaagui mongiin idsen hunuus ch zondoo bna. Surjin nertei Albatai ter in yu ch hiihgui said in hajuudaa neg yu ch medehgui obgon abchiraad tavitsan. Baidal iim l bna

Цэрэнбат (202.70.*.*)
2018-10-09 09:15:51
Зааа тэр яах вэээ, Тэгж л байдаг ш дээ. Юу боллоо гэж би огцох вэ дээ, угаасаа буурах ч үгүй

Зочин (203.91.*.*)
2018-10-09 09:12:17
хотын утаа багасахгүйээ түүхий нүүрсийг бөмбөг хэлбэрт оруулж шавартай холйод зарж байгаа юм чинь харин олон түмнээ шулж байгаа л хэлбэр дээхэн халзан ганболд гэдэг луйварчин хотын орлогч байхдаа утаа байгаа харин хоргүй болсон гэж хуцаж байсан түүн шиг л юм болно

Холл (66.181.*.*)
2018-10-09 09:07:42
Тэр индукцын яндангиин залуусын дотор ард талд нь Еөкиин хүү байгаашдээ !!!

Зочин (182.160.*.*)
2018-10-09 08:49:29
Бүх л муу муухай юмны түрүүнд энэ ЭМ СИ ЭС компани явж баых юм даа. Захирал ОДЖАРГАЛ гэгч энэ их хийсэн нүглээ эдлэнэ дээ

Зочин (202.70.*.*)
2018-10-09 08:45:00
ЮУ ХУДАЛ ГЭВЭЛ ЭНЭ ХУДАЛ ЁСТОЙ ХУДЛАА

zochin (43.228.*.*)
2018-10-09 08:40:56
uta ene uvul tegeed buurhuu itgeltei baina uu yamar tootsoo sudalgaa baina aa ard irgeddee tailagnah tsag boljee bid harah tsag l uldlee ene uvul hiisen ajild chine dun tavih tsag gehuu de

Зочин (183.177.*.*)
2018-10-09 08:26:01
Tserenbat saidaa Tomorvhuluun gej avilgachaas oor hun hajuudaa tabiach naad nohor chin ajil ybuuulahgui hamgiin Tom sadaa bolj bna. Ajil hiideg zaluu hun tabij boldgui yum uu ?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-12 17:48:40 - Хууль
Хотын төвд ил задгай авто худалдаа эрхэлдэг иргэдийг нүүлгэн шилжүүллээ
2018-12-12 17:18:37 - Нийслэл
НИТХ: Налайхын шинэ зам хоёр урсгал, дөрвөн эгнээтэй байна
2018-12-12 16:44:38 - Нийслэл
Монгол Улс ирэх жил гаднаас авах ажиллах хүчний тоог 20 хувиар бууруулахаар боллоо
2018-12-12 16:37:37 - Хууль
Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг дахин хорьжээ
2018-12-12 16:33:26 - Нийслэл
“ТҮЦ” машинаас “Өр төлбөргүй эсэх лавлагааг” авч болно
2018-12-12 16:12:23 - Нийслэл
Д.Цогтбаатар: Энэтхэгт суугаа Элчин сайд хүн зодсон нь тогтоогдвол эргүүлэн татна
2018-12-12 16:09:04 - Улс төр
Я.Содбаатарыг чөлөөлөх асуудал хоёр дахь удаагаа хойшлов
2018-12-12 15:56:50 - Улс төр
С.Жавхлан УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсгээ зурлаа
2018-12-12 15:54:09 - Нийслэл
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” дэх зам, спорт цогцолборыг нийслэлийн өмчид бүртгэлээ
2018-12-12 15:40:26 - Нийслэл
СӨХ-той газар ашиглалтын гэрээ байгуулж байна
2018-12-12 15:36:33 - Спорт
Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан бямба гарагт болно
2018-12-12 15:23:25 - Хууль
Хар тамхи хэрэглэж мансуурсан 19-24 насны залуусыг үйлдэл дээр нь баривчилжээ
2018-12-12 15:10:35 - Орон нутаг
Ханбогд сумын нутагт 466 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа
2018-12-12 15:08:35 - Улс төр
УИХ-ын гишүүдийг орлогоо нотлохыг шаардав
2018-12-12 14:33:39 - Нийслэл
Нийслэлийн 17 байршилд явган хүний зам талбай гаргалаа
2018-12-12 14:28:29 - Нийслэл
Онцгой байдлынханд мэргэшлийн зэрэг олгоно
2018-12-12 14:28:11 - Нийслэл
Б.Зангад, А.Долгор, Ж.Золбаяр нарыг Хангарди одонгоор шагналаа
2018-12-12 14:23:58 - Улс төр
10 аймагт дулааны станц барих төслийн явц ахицтай байна
2018-12-12 14:16:44 - Хууль
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав
2018-12-12 14:05:50 - Энтертайнмент
UFC групп “Сайн үйлсийн аян” зохион байгууллаа
2018-12-12 13:23:02 - Байгаль Орчин
ФОТО: Нийслэлийн агаарын чанар 740-д хүрч УТАА гамшгийн хэмжээнд хүрлээ
2018-12-12 13:19:17 - Нийслэл
СТАТИСТИК: Улаанбаатарчуудын сарын дундаж цалин 1.156.200 төгрөг байна
2018-12-12 12:56:50 - Улс төр
Байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ
2018-12-12 12:53:04 - Улс төр
​Г.Баясгаланг "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн даргаар томилжээ
2018-12-12 12:47:15 - Нийслэл
Алтжин, Барс, Бөмбөгөр худалдааны төвүүдэд зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн борлуулж байжээ
2018-12-12 12:44:21 - Улс төр
С.Бямбацогт: ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар шалгагдаж буй гишүүдийн мэдээлэл ирсэн
2018-12-12 12:02:50 - Орон нутаг
Зам тээврийн ноцтой ослын улмаас 23-47 насны залуус газар дээрээ амиа алджээ
2018-12-12 11:59:34 - Хууль
Бусдын биеийг хууль бусаар үнэлүүлж байсан эмэгтэйг дайчлан баривчилжээ
2018-12-12 11:58:23 - Шар
Домогт хөлбөмбөгчин Петер Шмейхель Монголд ирлээ
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 11:24:51 - Спорт
Дэлхийн цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнээс 53 медаль хүртлээ
2018-12-12 11:12:34 - Нийслэл
Үнэт цаасны хоёр компанийн эрхийг цуцаллаа
2018-12-12 11:12:11 - Нийслэл
Энхийг сахиулагчид Афганистаныг зорилоо
2018-12-12 11:06:41 - Эдийн засаг
М.Болдоо: Зээлийн хүүг бууруулах нь бидний зорилт хэдий ч хөрс алга
2018-12-12 11:02:30 - Улс төр
Н.Оюундарь, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Г.Тэмүүлэн нар ЖДҮХС-гийн асуудлаар бүрэн эрхээсээ түдгэлзэх бичигт гарын үсэг зуралгүй үлджээ
2018-12-12 10:40:39 - Нийслэл
Нийслэлийн засаг даргын томилгоог хэлэлцэх хугацаа тодорхойгүй байна
2018-12-12 10:34:56 - Хууль
БНСУ-д нярай хүүхдээ нойлд орхиж явсан Монгол эмэгтэйг баривчилжээ
2018-12-12 10:31:42 - Нийслэл
Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилт хийдэг боллоо
2018-12-12 10:27:43 - Орон нутаг
Хилийн боомтууд энэ сарын 29-нд амарна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө