Д.Анхбаатар: Үндэсний телевизээр нүцгэн хүүхэн гарахад хориглоогүй хэрнээ дотуур хувцастай эмэгтэйтэй клипийг хааж байсан

Түгээх    
2018-10-09 08:41:09 - Энтертайнмент

anhaa

“Люмино” хамтлагийн дуучин Д.Анхбаатартай ярилцлаа.

-БУСАД ХАМТЛАГУУД БИДНИЙГ “ХАЙР ДУУЛЛАА” ГЭЖ ГАДУУРХДАГ БАЙСАН-

-Танай хамтлагийн суурийг анх 1997 онд Jason буюу аварга хар арьст залуу тавьж, улмаар 1998 онд та гурав нэгдэн уран бүтээлээ хийж эхэлсэн гэдэг. Тэр цагаас хойш 20 жил өнгөрчээ. Хип хопоор амьсгалж, амьдарч ирсэн энэхүү багагүй хугацаагаа эргээд харахад юу бодогдож байна вэ?

-20 жил гэдэг эргээд харахад нэлээд урт хугацаа. Яалт ч үгүй залуу хүмүүс тулдаа, шинэ урсгалыг Монголд бий болгож буй гэдэг үүднээс үзэлцэх нэгэнтэй нь үзэлцэж,  гуйх үедээ гуйж явсан он жилүүд бий. Тухайн үед гуйж байж фм, радиогоор дуугаа цацуулдаг байлаа. Бид нэлээд хүнд хэцүү даваа давснаар өдий хүртэл оршин тогтносон биз. Хүмүүст өөрсдийгөө ойлгуулж, басхүү аливаа юмны анхдагч байна гэдэг хэцүү. Яг л тийм зүйлтэй бидэнтэй нүүр тулсан. Эргээд харахад нэг гараанаас гарч байсан хамтлагуудын зарим нь одоо алга. Хип хоп урлагийг сэтгэл зүрхэндээ тээж явлаа ч амьдралын эрхээр цаг зав нь болоогүй хүмүүс олон байдаг биз. Бид 20 жил тасралтгүй уран бүтээл хийснээр ахмад хамтлагийн нэг болон тунаж үлдээд байна. Эхлүүлсэн зүйл ч үргэлжилсээр байх болно.

-Хип хоп залуучуудын өөрсдийгөө илэрхийлэх нэг хэлбэр болов уу?

-Тийм ээ. Тэр илэрхийлэл дээр дөрөөлж боссон урлаг юм. Нийгэмд юу болж бүтэхгүй байгааг шүүмжилдэг, юу болж бүтэж байгааг уриалдаг. Тиймдээ ч бид яг л тэрхүү бодит байдлыг нь дуулъя гэж шийдэцгээсэн. Одоо хип хопыг мэдэхгүй хүн гэж байхаа больчихож. Энэ утгаараа биднийг найман настай балчраас наян настай буурай хүртэл дагаж дуулдаггүй юм аа гэхэд мэдэж байна. Энэ л бидний 20 жилийн хөдөлмөрийн үр дүн юм уу даа. Тэртээ 2000 онд хамтлаг дуучид тоглолтоо хийчихээд, мөнгөө хувааж авч байхад бид маргааш нь шууд дараагийн уран бүтээлээ бичүүлэх гээд гүйдэг байсан юм. Тухайн үед “Zaya`sh” студийн талийгаач н.Даваахай ах дээрээ шууд очдог байлаа. Рок попын томчууд уран бүтээлээ бичүүлдэг газар дуугаа хийж хүлээн зөвшөөрөгдсөн. Эхлээд урлагийн тогоон дотор хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг их чухал. Тэгж байж цаашдын алхмуудаа хийж, өөрсдийн зүгээс гаргасан золиос ч байдаг.

-Хип хоп урсгал хүчээ авч байх үед гарч ирээд, уран бүтээлдээ үнэнчээр үлдсэн ахмад хамтлагийн хувьд хип хоп урлагийн замналд юу үлдээв?

-Анхдагч хамтлагуудын нэг гэдэг утгаараа хип хоп урлагийн эхлэлийг тавилцсан нь маргаангүй үнэн. Дараа дараагийн хамтлаг, дуучдадаа замыг нь нээж өгсөн. Товчхондоо, хип хоп гэдэг нь иймэрхүү зүйл байдаг шүү, ингэж болдог шүү гэдгийг уран бүтээлээрээ хэлж өгсөн. Бусад хамтлагууд биднийг анх их л баалдаг байлаа. “Та нар хайр дууллаа” гэж гадуурхдаг. Гэвч идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут цэцэглэдэг жамаар тэгж хэлж байсан хамтлагууд одоо алга. Бүгд л хайр дуулж байна. Түүгээр дамжуулж байж, үзэгчдийг байлдан дагуулсан. Үүний дараа өөрсдийн үзэл бодол үгээ хэлэхээр арай дээр байдаг байхгүй юу. Анхнаасаа том том шүүмжлэл хэлж гарч ирэхээр нийгэм хүлээж авахгүй байх байсан шүү дээ. Иймд бидний анхны сонгосон зам л маргаангүй зөв байсан. Мөн харилцан бие биеэ дэмжиж, урлагийнхаа төлөө эрвийх дэрвийхээрээ зүтгэж, хангалттай биш ч гэсэн тодорхой хэмжээнд зүтгэсэн үеүд олон бий.

-Одоо хичнээн уран бүтээл, цомогтой болсноо тоолж үзэв үү. Хорин жилийн ойн тоглолт бие даасан хэд дэх тоглолт болж байна вэ?

-Тоолж үзэлгүй яах вэ. Одоо нийт таван цомог, зургаан альбом, 100 гаруй дуу, 50 гаруй клиптэй болоод байна. “Best оff Lumino” тоглолтдоо зориулаад дахин хоёр цомог гаргахаар төлөвлөөд бэлэн болгосон байна. Тус цомгууддаа хүмүүсийн өмнө нь сонсож байгаагүй хувилбаруудыг оруулсан.

-Танай хамтлаг бие даасан цөөхөн тоглолт хийсэн. Шалтгаан юунд байв?

-Том хэмжээний тоглолтод манай хамтлаг ёндоогүй (инээв.сурв). Таван жилийн ойн тоглолтоо хийх гэтэл гахайн ханиад гарсан, арван жилийн ойгоо хийх гэтэл “саарс” гэх өвчин гарч байсан. Бие даасан томоохон тоглолтоо Монголдоо цөөхөн хийсэн болохоос биш гадаад дотоод болон 21 аймагт хүрч очиж хийсэн тоглолт олон л доо. Хамгийн анх 1999 онд “Татар” хамтлагтай хамтарч “UB palace”-д “Энд гарч ирэв” тоглолт, 2000 онд “Никитон” хамтлагийн хөгжимчидтэй хамтран “Баярлалаа, ухаарлаа” тоглолт, “Мон та реп” хамтлагтай хамтран хоёр ч тоглолт хийж байлаа. Энэ удаад 20 жилийн ойн тоглолтоороо сонсогчидтойгоо уулзах гээд бэлтгэл ажлаа базааж байна.

-МАНАЙХАН БАРУУНЫХНЫГ ДУУРАЙГААД ӨӨРТ БАЙХГҮЙ МӨНГӨ, МАШИН, АМЬДРАЛ ИХ ДУУЛЖ БАЙНА-

-Тоглолтын гол онцлог юу байх вэ. Танай хамтлагийн сонсогчид үе үеийн хит дуунуудаараа бут авах нь ээ гэдэг хүлээлт үүсгээд байгаа юм билээ?

-2015 онд тоглолтод 30 гаруй дуу дуулагдаж байлаа. Тухайн үед дууны уртаас хамаараад тоглолт гурван цаг үргэлжилж байсан юм. Хүмүүс ямар хурдан дуусчихав аа гэж байсан. Энэ удаад 39 уран бүтээл толилуулахаар бэлтгэсэн. Бид хорин жилийн тайлангаа тавьж, баяраа бусадтай хуваалцаж буй хэрэг шүү дээ. Монголдоо туршлагатай продакшнуудын нэг болох “On`n off production” сайхан найруулгатайгаар зохион байгуулж байна. Тоглолтыг бодитоор ирж үзэх нь хамгийн гоё байдаг учир тоглолтын онцлогийг ирээд л үзсэн нь дээр байх даа. Хорин жилийн өмнөхтэй харьцуулахад өнөөдөр тоглолт зохион байгуулагчид, тайз дэлгэц,  гэрэлтүүлэг, техник технологи харьцангуй өндөр түвшинд хүрчихсэн. Үүнийг ашиглаад Монголдоо хамгийн сайн гэсэн хөгжмүүдийг ашиглах болно. Хип хоп гэдэг урлаг өөрөө хүнийг цанаасаа зүгээр суухын аргагүй болгодог урлаг гэдгийг сайн бодолцож зохион байгуулж байна.

-1997 онд Монголд хүчтэй дэлгэрч эхэлсэн хип хоп урлаг одоо ямар түвшинд хүрээд байна, мөн дэлхийн аль түвшинд яваа гэж боддог вэ?

-Дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байна. Яагаад гэвэл цахим ертөнц хөгжсөн энэ үед хүн бүхэн хүссэн мэдээллээ авч, хамт дагаад хөгждөг болчихсон. Баруунд ямар урсгал моодонд орж байна, тэр нь өнөөдөр Монголд ч байна. Энэ бол хөгжил мөн. Трэп, Мамбл рэп зэрэг урсгалууд Монголд өнөөдөр хөгжөөд явж байна.

-Хип хоп гэлтгүй анх гарч ирсэн хамтлаг, дуучид ая хулгайлах, бие биенээ хуулбарлах тал дээр ихээхэн шүүмжлэл дагуулдаг байсан нь юутай холбоотой вэ?

-Өмнө нь хип хоп продюссерууд бараг байгаагүй шүү дээ. Бүх зүйлээ өөрсдөө сонсож, өөрсдөө хийдэг байсан. Бие биенээсээ хуулбарлах гэдэг нь үүнээс эхтэй. Яах вэ, панаграмм хийдэг хүмүүс байсан ч тэд хип хопын амин сүнс гэж юу вэ гэдгийг мэдэхгүй. Үүнээс үүдэж хамтлагуудад гадны панаграммуудыг хуулж хийлгэх л арга үлддэг байсан. Тэгээд хип хоп продюссеруудыг гарч иртэл нь хүлээхээс өөр арга байгаагүй. Дуучдыг хуулдаг гэж ярьдаг нь үүнтэй л холбоотой юм. Одоо хип хоп гэж юу вэ, амин сүнс нь юу юм бэ гэдгийг мэддэг болчихсон, мөн мэргэжлийн продюссерууд гараад ирчихсэн учраас бусдыг хуулах шаардлагагүй болж байгаа юм. Өөрийн үндэсний урлагтай хослуулан янз бүрээр хийж байгаа энэ явдал нь хөгжил. Нөгөө талаар манайхан барууныхныг хэт дуурайгаад өөрт байхгүй зүйлээ их дуулж байна.

-Тухайлбал?

-Ялангуяа залуу үеийнхэн өөрт байхгүй мөнгө, өөрт байхгүй машин, өөрт байхгүй амьдрал дуулж байна. Гэтэл тийм биш. Хип хоп өөрт байгаа бодит амьдралаа л дуулдаг. Барууныхныг дуурайж болно, болохгүй гэх зүйл алга. Гэхдээ тэдэнд мөнгө, машин гээд бүх зүйл байдаг. Байдаг зүйлээ л дуулчихдаг. Тэднийг дуурайхаараа хэт хэлбэрдэлт рүү орж, зөрчил үүсгээд байдаг. Нөгөө талаар уран бүтээлдээ үндэсний гэх тодотголтой зүйлсийг ашиглаасай гэж хүсдэг. Манай хамтлаг 2000 онд гаргасан цомгоосоо эхлээд үндэснийхээ зүйлсийг ашигласаар ирсэн. Ямар нэгэн байдлаар багахан хэмжээгээр ч гэсэн ашигладаг. “Ламба гуайн нулимс” гээд цомог ч гаргаж байлаа. Залуучуудад үндэсний хөгжмийг сонирхуулах, үндэсний өв уламжлалдаа хайртай болгох үүргийн үүднээс Монголчилсон хип хоп урлагийн нэг хэлбэр болгохыг зорьж буй юм. Тэрнээс биш аль хэдийн хол тасарчихсан барууныхныг хөөгөөд гүйцэхгүй. Бид Монгол трэпийг бий болгох буюу шинэ зам зурж байж хөгжинө. Иймээс л манай хамтлаг үндэсний хөгжим их ашигладаг.

-Зарим хүн хип хопыг задгай, билэг танхай байх ёстой юм шиг ойлгож ирсэн. Танай хамтлагийн уран бүтээл бусад хамтлагаас арай зөөлөн, хэмнэлтэй мэдрэмж төрүүлдэг тухай сонсогчид ярьдагтай санал нийлэх үү?

-Урлаг гэдэг зүйл ямарваа нэгэн юманд баригдахгүй байх нь зүгээр байдаг. Бидэнд заримдаа байгууллагуудаас ийм нэг уран бүтээл хийгээд өгөөч ээ гэх мэтийн санал ирдэг л дээ. Юманд баригдах нь хэцүү байдаг. Урлаг чөлөөтэй байх ёстой. Задгай байдлыг буруутгахгүй. Урлаг өөрөө чөлөөт сэтгэлгээнээс үүсдэг зүйл. Эцсийн дүндээ тухайн уран бүтээл хүмүүсийн дунд үлдэх үү, үлдэхгүй юу гэдэг нь цаг хугацааны асуудал. Тэгэхээр тэр хүмүүс задгайгаар хийж л байхад сонсогчид аяндаа авахыг нь аваад, хаяхыг нь хаядаг. Бидэнтэй хамт мөр зэрэгцэн хичнээн хамтлаг гарч ирж байлаа. Одоо хаана байна, уран бүтээл нь хаана байна. Эцэстээ зорьсон зорилгоо хэр том зураглалаар харж чадаж байгаа нь үлдэж байх шиг. Бид уянгалаад байхыг хүсдэггүй ч, биднийг хүссэн хүсээгүй сонсогчид үүнийг хүсдэг. Эцсийн дүндээ бид өөрсдөдөө биш сонсогчдодоо зориулж уран бүтээл хийж байгаагаас хойш тэдний юу хүсч байгааг дагах болдог. Хүний амьдралтай хөгжим салшгүй холбоотой учраас хүмүүст баярлахдаа, гуниглахдаа сонсдог уран бүтээлийн сонголтын аль алиныг нь олгох хэрэгтэй. Түүнийг өгч байх нь уран бүтээлч бидний үүрэг учир цаашид өгсөөр байх болно.

-“НАМАЙГ ДАГААД ЦЭНГЭ” ДУУГ САДАР САМУУН СУРТАЛЧИЛСАН ХЭРГЭЭР БҮХ ТЕЛЕВИЗЭЭР ЦАЦАХЫГ ХОРИГЛОЖ БАЙСАН Ч ГАНЦХАН ТЕЛЕВИЗ ГАРГАСАН-

anhaa-Танай хамтлагт хэт задгай, ёс суртахууны асуудлаас болж шүүмжлэлд өртөж, хориглуулж байсан тохиолдол хэр олон байсан бэ?

-Их биш ч ганц хоёр удаа тохиолдож байсан юм байна. “Намайг дагаад цэнгэ” дууг тухайн үед бүр “Хууль зүйн яам”-наас зурагтаар гаргахыг хориглож байлаа шүү дээ. Үндэсний телевизээр нүцгэн хүүхэн гарахад хориглоогүй хэрнээ дотуур хувцастай эмэгтэйтэй клипийг хааж байсан. Тухайн үед яамны сайд Ц.Нямдорж байсан байх. Сайд үүрэгдсэн эсэхийг сайн мэдэхгүй. Садар самуун сурталчилсан клип цацахыг хориглоно гэж үүрэгдсэний дараа ганцхан хувийн чөлөөт “25 дугаар” телевиз залуучуудаа дэмжинэ хэмээн том толгойлж байж цацаж байсан юм байна. Яваандаа үзэгчдийн хүсэлтээр хоригийг авч байлаа.

-Одоо цаг хугацаа, нийгэм харьцангуй өөр болчихсон учир шинэ тутамд гарч ирж байгаа залуу уран бүтээлчдийн уран бүтээл ёс суртахуун талаасаа бүр л “хэцүү” болоод байгааг хэрхэн дүгнэдэг вэ?

-Энэ чинь ерөөсөө л гэр бүлийн хүмүүжилтэй шууд холбоотой. Залуудаа янз бүрийн л зүйл хийж, алдаж оноод явж байгаа нь харагддаг. Үүнийг нь би шүүх илүүц юм. Том алдчихгүй л бол аяндаа ойлгох цаг хугацаа ирдэг шүү дээ. Хүний жам ёсны асуудал. Залуучууд өнөөдөр яамаар байна, түүнийгээ л хийж байгаа байх. Та нар ингэх ёстой гэж хайрцаглаж болохгүй цаг үед бид амьдарч байна.

-Залуу уран бүтээлчиддээ хандаж юу гэж зөвлөдөг вэ?

-Заримдаа залуу хамтлаг дуучидтай уулзалт зохион байгуулах үе байдаг. Тухайн үед амьдралд байгаа зүйлийг дуулж, бодитой хандахыг зөвлөөд өнгөрөх тохиолдол байдаг. Заримд нь зөвлөж чаддаггүй юм аа гэхэд уран бүтээлээрээ үлгэр дуурайл үзүүлэхийг хичээж яваа гэж бодож байна.

-Уран бүтээлийн сэдэв гэдэг мөнхийн зүйл. Сэдвийн санаагаа ихэвчлэн хэрхэн, хаанаас олдог вэ?

-Сэдэв хаа сайгүй бий. Энгийн нэгэн сонины тасархай, гудамж талбай, зурагт радио, дэргэд явж байгаа хүн гээд л бүх л зүйлээс санаа олж болно. Хэн нэгний хэлсэн ганц үгнээс ч дуу төрж болно шүү дээ. Тухайлбал, гудамжинд аз жаргалтайгаар хөтлөлцөн  алхаж яваа хосыг хараад ямар нэгэн санаа төрж ч болно. Сэдэв амьдрал дээр хаа сайгүй бэлэн байж байдаг. Түрүүн миний хэлсэнчлэн амьдрал дээр байдаг бодит зүйлийг л дуулах гээд хэлээд байгаа минь энэ юм. Гэхдээ тэр нь заавал бидэнд тохиолдсон байх албагүй. Манай хамтлагийн “Хүнийх” гээд дуунд эгчид нь хайртай байж байгаад дүүг нь найраад л дуусдаг шүү дээ. Энэ бол амьдрал. Байдаг л нэг зүйл. Нэг хүний цаана өчнөөн олон асуудал бий. Түүнийг жаахан өнгийж харахад л дууны сэдэв гараад ирдэг байхгүй юу.  

-Таны хэлснээр ялангуяа зарим хип хоп хамтлаг эргэн тойрон, амьдарч буй нийгмээ зад шүүмжилж, тэрсэлдэж гарч ирдэг. Энэ тал дээр танай хамтлагийг харьцангуй зөөлөн гэж хэлж болох уу?

-Аливаа зүйлийг шүүмжлэх шиг амархан юм байхгүй. Яаж ийж байгаад өө олж болно. Шүүмжлэхийн оронд засч залруулах ямар боломж бололцоо байгааг хэлж өгч болох юм шүү дээ. Бидний “Намайг дагаад цэнгэ” дууг хүмүүс сонсоод зугаа цэнгэл хөөсөн, клипийг нь хараад хүүхэн шуухан, архи дарс сурталчилсан гэж боддог. Гэтэл үгүй байхгүй юу. Тэр дууны үгэнд “Тэнгэр хараад суулаа гээд мөнгө олдох юм шиг, амаа ангайж дэмий сууж битгий мөрөөд. Харин түүний оронд бодит амьдралыг сөрөөд...” гэх мэтийн жижигхэн мессэжүүд заавал байдаг. Өөрөөр хэлбэл, “Намайг дагаад цэнгэ, гэхдээ чи ажиллах ёстой” гэсэн хоёр санаа зэрэгцэн явж байгаа. Бид дуу бүрээрээ дамжуулан янз бүрийн мессэжүүдийг хүмүүст заавал хүргэхийг хичээдэг. Бид дуунууддаа аль болох олон төрлийн, олон өнгийн амьдралыг өгүүлэх хичээдэг.

-Урлагийнхан нийгмээсээ нэг алхам түрүүнд явж ухааруулж, сэхээрүүлэх үүрэгтэй байж чадаж байна уу?

-Тийм шүү. Олон янзын хүмүүстэй харьцаж, олон хүний зан ааш үйл хөдлөлийг мэддэг болохоор тэр бүхнийг эргээд нийгэмдээ ялгаж салгаж ухааруулах үүрэгтэйгээр нэг алхам урагш гишгэх шаардлагатай хүмүүс. Тухайлбал, гудамжинд явж байхад нэг хүн шүлсээ хаячихлаа гэж бодъё. Түүнийг шууд дуулж илүү, олон хүнд ийм үйлдэл хийлгэхгүй байх давуу тал хип хопд байдгаараа онцлог юм уу даа. Хэн нэгэн улс төрчийн идэж уусан үйлдлийг шууд гаргаад хэлчих боломж бидэнд нээлттэй байдаг.

-МОНГОЛЧУУД ХУРИМ ХИЙГЭЭД ЯВЖ БУЙ МАШИНЫ ЦУВААНЫ АРААС
НУЛИМАХЫГ ХААНААС СУРЧИХСАН ЮМ БЭ-

-Та хэдэн нас хүртлээ уран бүтээл хийнэ гэж боддог вэ?

-Чадахаас чадахгүй хүртлээ л хийнэ. Авсанд орсон хойноо ч яригч ФМ-үүдээр явж л баймаар байна ш дээ. Уран бүтээлчид амбиц гэж нэг зүйл бий. Хэдэн зуун жил дурсагдах уран бүтээл хийчих юмсан гэж хүсч явдаг юм. Тэгэх л юм бол урлагийн хүн болсны биелэл болно. Тэр үед үр хүүхэд, ач гуч нь бахархаад явж байх зүйл хийхийг зорьж байна. Энэ бол бүхий л уран бүтээлчдийн хүсэл мөрөөдөл байх.

-Хүн бүр л амьдарч буй нийгэмдээ шүүмжлэлтэй хандаж муугаар хэлдэг. Та өнөөдрийн нийгмээ ямар цонхоор харж байна вэ?

-Түрүүн би уран бүтээлээр дамжуулан хэлсэн. Муулах зүйл олон бий. Чи шүүмжлээд байгаа бол засахын төлөө юу хийж байна гэдгээ өөрөөсөө асуух хэрэгтэй. Бид хангалттай муулсан. Одоо муулж суух биш, өөрөөсөө эхэлж өөрчлөлтийг хийх цаг нь болсон. Муу муухайгаа засч залруулмаар байвал, өөрөөсөө эхэл. Наад зах нь хэн нэгэн хог хаяж байвал “Наад хогоо ав”, гудамжинд бие засаад зогсож байвал “Боль”, эмэгтэй хүний татаж чангаагаад байвал “Наад хүнээ тайван байлга” гээд хэлчихдэг бай. Өнөөдөр нийгмийн иймэрхүү соёл байхгүй болчихоод байгаа юм. Ийм соёлыг хаа явсан газраа өөрөөсөө эхлүүлж, бусдад түгээ. Бүр жижигхэн зүйлээс эхлүүлэхэд л нийгэмд аяндаа цэвэршинэ. Ингэхийн тулд бидэнд уран бүтээлээрээ дамжуулахаас өөр арга байдаггүй. Нийгмийн янз бүрийн уриалгад бид идэвхитэй оролцдог ч, тэр болгоныг төдийлөн зарлаад байдаггүй. Өөрсдийгөө сурталчлах баатарлаг зүйл биш байхгүй юу.

-Бидний амьдарч байгаа энэ нийгэм нэг талаар нэлээн “харгис” мэт санагддаг. Та санал нийлэх үү?

-Монгол Улс ардчилсан бус капиталист нийгэм рүү эргээд явж байна. Энэ өөрөө материаллаг нийгэм юм. Эд хөрөнгө хардаг, алдар нэрийн араас хөөцөлддөг хийсвэр нийгэм. Өнөөдөр үнэт зүйл мөн чанар гэдэг зүйлүүд их мартагдаж байна. Мөнгөний төлөө, алдар нэрийн төлөө нүдээ ухахаас буцахгүй болчихсон цаг үед чи өнөөдөр хүн чанартайгаа үлдвэл тэсч гараад л дуусах хэрэгтэй. Өөрөө өөрөөрөө үлдэж чадвал ирээдүйд чамд хүн чанар л үлдэнэ. Мөнгө төгрөгийг хүн үхэхдээ авсандаа аваад орохгүй. Ирээдүйд хүн чанартай хүмүүст үнэлэгдэнэ. Энэ бол маргаангүй зүйл. Хүн чанар гэж юу юм бэ? Илүү дутууд шунадаггүй, шуналаа ч тэр нь хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр нэг л их худлаа цээжээ дэлдсэн хүмүүс, эх орончид дүүрэн. Харин эх орныхоо төлөө юу хийсэн бэ гээд асуугаад үзэхэд юу ч хийж чадаагүй л байдаг байхгүй юу. Тэгсэн хэрнээ бусдыг шүүмжлээд сууж байдаг. Тэр хүн үнэт зүйлээ, амьдралыг ойлгох хэрэгтэй. Тэрний дараа эх орон гэж ярих нь арай илүү утгатай. Би эх орныхоо төлөө юу хийж чадах вэ гэж өдөр болгон боддог. Америкт татвараа тогтмол төлөх нь эх орныхоо төлөө хийж байгаа зүйл гэж хүмүүс боддог. Наад зах нь татвараа төлчихөөд эх орон гэж том дуугарах эрхтэй юм. Монголд төрсөн гэж хэлж болох ч, эх орон гэж бахархан дөвийлгөж хундага тулгадаг байж болохгүй.

-Саяхан хуримаа хийсэн. Гэр бүлийнхээ хүнийг танилцуулахгүй юу?

-Манай хүнийг Б.Зул гэдэг. Бид хоёр гурван жилийн өмнө танилцаж байсан. Зургадугаар сараас хуримаа хийхээр төлөвлөж байгаад саяхан хуримлалаа. Бидний хурим даруухан хэрнээ, сайхан болж өнгөрсөн. Монголчууд гудамжаар хурим хийгээд явж байгаа хүн, машины цувааг харахаар нулимахыг хаанаас сурчихсан юм, бүү мэд. Би тэгж хүний хараал идэхгүйн тулд маш цөөхөн машинтайгаар даруухан хийсэн. Дөрөв тавхан машинтайгаар улсын төв талбайгаа гороолоод, ресторан руугаа явчихсан л даа. Олон машинтайгаар хүмүүст түгжрэл үүсгэж, саад учруулж зогсоод байхыг ч хүсээгүй. Найз нөхөд, хамаатан садан, ойр дотныхон зэрэг 200 гаруй хүн л цугларсан. Тэднийхээ дунд нэг өдөр сайхан ёслоод л өнгөрсөн. Бүхий амьдралын минь турш мартагдахааргүй сайхан дурсамж болон үлдсэн шүү. Дөнгөж саяхан бид хоёр бичлэгээ үзээд дахиж уйлсан (инээв.сурв).

-Анх харж байсан, танилцаж байсан нандин дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Анхны харцаар дурладаг гэдэгт би итгэсэн. Тухайн хүнийг анх хараад ямар байдаг яг тэр чигээрээ л үлддэг. Үүнийг гэрлэсэн хүмүүс л ойлгох байх. Анх харц мөргөлдөхөд л хоорондоо нэг юмаар холбогдчихдог юм шиг байгаа юм. Тэгээд л түүнийхээ араас уйгагүй зүтгээд (инээв.сурв). Араас нь зөндөө гүйсээн. Нэлээдгүй юм болсон шүү. Анхны харц мөргөлдсөн цагаас хойш эр хүний арван гурван мэх гэдэг шиг л арга чарга хэрэглэж бяцхан тагнуулын үйл ажиллагаа явуулж тандан судалсан. Судалсны эцэст бүх зүйл нь таалагдсан. Үр дүнд нь хуримаа хийгээд байна. Одоо зөвхөн урагшаа хараад хамтдаа тэмүүлнэ дээ. Эрэгтэй хүн л болсон хойно хайртай хүмүүсийнхээ төлөө үхэн үхтлээ явах байх даа.

-Тоглолтын дараа хийхээр төлөвлөсөн томоохон ажлуудаасаа дурдвал?

-Хүн бүр нийгэмд өөрийн хийж чаддаг, чаддагаа л сайн хийгээд сурчихмаар байна. Үүнтэй адил бид урлагаар дамжуулан болохгүй байгаа зүйлтэй тэмцье, болж байгаа зүйлийг урлагаараа урамшуулан тэтгэе. Тоглолт дуусаад дутуу бичүүлсэн цомог, дуу, клипний ажилдаа орно. Шинэ оноос өмнө шинэ CD-ний хэвлэлтийн асуудлаа шийдэж цэгцэлнэ. Шинэ уран бүтээлийн эрэл хайгуул тасралтгүй үргэлжилнэ. Хаа сайгүй сэдэв байдаг болохоор тэр бүхнийг алдчихгүй юмсан гэсэн сэдвийн эрэлд гардаг даа. Австралиас тоглолтын санал ирсэн. Тийшээ явах байх. Түүний дараа шинэ жилийн тоглолтууд эхэлнэ. Дараа нь бал сараа тэмдэглэх төлөвлөгөө бий.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 51

иргэн (202.179.*.*)
2018-10-12 15:24:54
за тэр өнгөрсөн Баларсан юм яриад яахав ээ хө Харин тэр танай Хамтлагийн МСИ ч билүү хэн ч гэдэг билээ Гаж донтой Баагийдаа сайн хэлээрэй Амьтаны амь хороожихоод Олон нийтийн хэвлэл мэдээлэл энэ тэрээр битгий Бахархам зүйл хийчэхсэн юм шиг Амий нь хороосон амьтантайгаа Зураг хөргөө тавьж бай гэж Амьтан хороожихоод Зургаа хэвлэлд тавина гэдэг яавч Эрүүл хүний хийдэг ажил биш шүү дээ Маняк алуурчин биш дээ Гаж донтой Баагийнуудаас л гарах үйлдэл шүү дээ

Зочин (182.160.*.*)
2018-10-12 12:33:24
teneg yum bitgii yarij tenegee gaihuulaad bgaa yumuu

Зочин (203.217.*.*)
2018-10-10 12:23:15
Өмнөх авгайгаа чанаад идчихсэн юмуу Яасын Өвөө болж бж хурим нтр ч гх шиг

Зочин (43.242.*.*)
2018-10-10 10:46:05
энэ хошин шогийн үзүүлбэр алиагаа алдсан эротик банзал ихээр сурталддаг шүү дээ. тэгээд бас олон дахин давтан гараад байх юм. хүүхэд хошинг их үздэг гэдгийг мэдэх үү?

Зочин (43.242.*.*)
2018-10-10 10:46:05
энэ хошин шогийн үзүүлбэр алиагаа алдсан эротик банзал ихээр сурталддаг шүү дээ. тэгээд бас олон дахин давтан гараад байх юм. хүүхэд хошинг их үздэг гэдгийг мэдэх үү?

Зочин (43.242.*.*)
2018-10-10 10:46:05
энэ хошин шогийн үзүүлбэр алиагаа алдсан эротик банзал ихээр сурталддаг шүү дээ. тэгээд бас олон дахин давтан гараад байх юм. хүүхэд хошинг их үздэг гэдгийг мэдэх үү?

Зочин (43.242.*.*)
2018-10-10 10:46:05
энэ хошин шогийн үзүүлбэр алиагаа алдсан эротик банзал ихээр сурталддаг шүү дээ. тэгээд бас олон дахин давтан гараад байх юм. хүүхэд хошинг их үздэг гэдгийг мэдэх үү?

Зочин (43.242.*.*)
2018-10-10 10:46:05
энэ хошин шогийн үзүүлбэр алиагаа алдсан эротик банзал ихээр сурталддаг шүү дээ. тэгээд бас олон дахин давтан гараад байх юм. хүүхэд хошинг их үздэг гэдгийг мэдэх үү?

Зочин (43.242.*.*)
2018-10-10 10:46:04
энэ хошин шогийн үзүүлбэр алиагаа алдсан эротик банзал ихээр сурталддаг шүү дээ. тэгээд бас олон дахин давтан гараад байх юм. хүүхэд хошинг их үздэг гэдгийг мэдэх үү?

Зочин (43.242.*.*)
2018-10-10 10:46:04
энэ хошин шогийн үзүүлбэр алиагаа алдсан эротик банзал ихээр сурталддаг шүү дээ. тэгээд бас олон дахин давтан гараад байх юм. хүүхэд хошинг их үздэг гэдгийг мэдэх үү?

Зочин (43.242.*.*)
2018-10-10 10:46:04
энэ хошин шогийн үзүүлбэр алиагаа алдсан эротик банзал ихээр сурталддаг шүү дээ. тэгээд бас олон дахин давтан гараад байх юм. хүүхэд хошинг их үздэг гэдгийг мэдэх үү?

Зочин (43.242.*.*)
2018-10-10 10:46:04
энэ хошин шогийн үзүүлбэр алиагаа алдсан эротик банзал ихээр сурталддаг шүү дээ. тэгээд бас олон дахин давтан гараад байх юм. хүүхэд хошинг их үздэг гэдгийг мэдэх үү?

Зочин (43.242.*.*)
2018-10-10 10:46:04
энэ хошин шогийн үзүүлбэр алиагаа алдсан эротик банзал ихээр сурталддаг шүү дээ. тэгээд бас олон дахин давтан гараад байх юм. хүүхэд хошинг их үздэг гэдгийг мэдэх үү?

Зочин (43.242.*.*)
2018-10-10 10:46:04
энэ хошин шогийн үзүүлбэр алиагаа алдсан эротик банзал ихээр сурталддаг шүү дээ. тэгээд бас олон дахин давтан гараад байх юм. хүүхэд хошинг их үздэг гэдгийг мэдэх үү?

Зочин (43.242.*.*)
2018-10-10 10:46:04
энэ хошин шогийн үзүүлбэр алиагаа алдсан эротик банзал ихээр сурталддаг шүү дээ. тэгээд бас олон дахин давтан гараад байх юм. хүүхэд хошинг их үздэг гэдгийг мэдэх үү?

Зочин (43.242.*.*)
2018-10-10 10:46:03
энэ хошин шогийн үзүүлбэр алиагаа алдсан эротик банзал ихээр сурталддаг шүү дээ. тэгээд бас олон дахин давтан гараад байх юм. хүүхэд хошинг их үздэг гэдгийг мэдэх үү?

Зочин (43.242.*.*)
2018-10-10 10:46:03
энэ хошин шогийн үзүүлбэр алиагаа алдсан эротик банзал ихээр сурталддаг шүү дээ. тэгээд бас олон дахин давтан гараад байх юм. хүүхэд хошинг их үздэг гэдгийг мэдэх үү?

Зочин (43.242.*.*)
2018-10-10 10:46:03
энэ хошин шогийн үзүүлбэр алиагаа алдсан эротик банзал ихээр сурталддаг шүү дээ. тэгээд бас олон дахин давтан гараад байх юм. хүүхэд хошинг их үздэг гэдгийг мэдэх үү?

Зочин (66.181.*.*)
2018-10-10 09:11:54
teneg uhna chi oor yum hiil dee archaagui novsh

Зочин (66.181.*.*)
2018-10-10 09:11:43
teneg uhna chi oor yum hiil dee archaagui novsh

Хаян (202.9.*.*)
2018-10-10 01:18:57
Люмино ч харин бас ч гэж урлагийн чиг баримжаатай, хийсэн уран бүтээлүүд нь урт настай хамтлаг шүү. Аль эрт гаргасан дуунууд нь одоо ч нэг их хуучраагүй юм шиг л санагддаг шүү.

Зочин (150.129.*.*)
2018-10-09 18:16:37
Ишш чааваас байж байгаа царай нь ямаа хөөсөн ухна шиг

Зочин (150.129.*.*)
2018-10-09 18:16:33
Ишш чааваас байж байгаа царай нь ямаа хөөсөн ухна шиг

Зочин (202.131.*.*)
2018-10-09 17:57:23
Урлагийхан ер нь их заваан балиар уудаг бөгс султай эр эмгүй ккк

Зочин (202.131.*.*)
2018-10-09 17:56:13
Монгол жаахан ер нь хүмүүс но- гүй л байж хэвлэл мэдээлэлээр ярилцлага өгч байхгүй бол ккк ингээл биеэ зөв авч чадаагүйгээсээ болоод олигтойхон үг хэлье гэхээр амаа алгадуулдаг шүү дээ. Нээрээ л 2 хүүхэдтэй эхнэрээ орхиод өөр хүнтэй сайхан амьдарч жаргалаа юу кк. Угаасаа л мисстэй суусан ч амьдрал хатуу шдэ ккк. Хүүхэд өнчрүүлчээд энд олон 5 төгс зүйл яриад яах ч билээ хуцалгүй дуугүй байсан дээр байжээ ккк

Zochin (122.45.*.*)
2018-10-09 17:26:21
Ed narin duuchin gej yu baisiin.muu sadar samuun surtchilsan muu muuhai haraalin ugtei hachin yuml duuldagshdee.manai mgl.d muu muuhai yuml ih hugjij bnadaa..

Зочин (202.126.*.*)
2018-10-09 16:55:31
Өнчин хүүхдүүдээ бодооч

Өхо (103.229.*.*)
2018-10-09 15:36:51
Хятад төрхтэй Айн

Зочин (202.126.*.*)
2018-10-09 15:30:39
Өмнөх авгай нь хаана байна

turuu (202.179.*.*)
2018-10-09 11:51:11
ДЮМНИО АНХАА МАНХАА ЯААХ ВЭ ЦААНА ЧИНЬ МСАНАЙ ГОМ МӨНХӨӨ АХ БОЛ АГУУ ХҮН ИЛҮ ЗА ЮУ НААДХААС ЧИНЬ ЗУУНЫ МАНЛАЙ ГОМО БАС АРХАГ ТЭМБҮҮТЭЙ

Зочин (202.9.*.*)
2018-10-09 11:23:49
БАЛ САРАА ТЭМДЭГЛЭНЭ Ч ГЭХ ШИГ, ХӨӨРХИЙ АНХНЫ ЭХНЭР 2 ХҮҮХЭД ЧИНЬ НУЛИМСАА АРЧААД ЗОГСОЖ БАЙГАА

Зочин (202.9.*.*)
2018-10-09 11:15:58
Анхаа өмнөх эхнэр 2 хүүхдээ хаашаа нуучаад сая дахиж хуримлаваа ?

Зочин (202.126.*.*)
2018-10-09 10:47:02
Шаах юм аа явагддаг охид уудаа мартаж чадсан уу андаа

Зочин (64.190.*.*)
2018-10-09 10:39:48
Сонин хүмүүс шүү хэрэлдэхээ больцгоо.. Гоё дуунууд зөнөдөө л гаргасан хамтлаг. Гэхдээ садар самууныг сурталчилсан клип хийсэн нь үнэн л биз дээ худлаа гоншигонохоо болих хэрэгтэй. Тийм л юм бол чи өөрөө эхнэрээ охиноо тийм клипэнд тоглуулаад тийм амьдралбг нь дэмжээд яв л даа.. Тэр клипэнд тоглосон хүүхнээ эхнэрээ болго л доо чадаргүй чацга ш дээ бусад хүмүүсийг болохоор уриалж уриалчаад

Зочин (150.129.*.*)
2018-10-09 10:35:14
Үзэл бодол нь яриа хөөрөө зөв залуу шиг санагдчихлаа. Ямарч бсан ярилцлага нь их зүгээр болсон бна.

Бузар МАНЫ телевиз (66.181.*.*)
2018-10-09 10:33:11
ҮНДСНИЙ ТЁЛЁВИЗ МАНЫ ТЁЛЁВИЗ ЭНХБОЛДЫН БАНДААЖНУУД БАЙДАГ ЯГААН ТЁЛЁВИЗ ҮНДМЭНИЙ ОЛОН НТЙТИЙН ЛАЛАРУУД БАЙДАГ ЮМ ШОУ ЛУЙВАРЧИДИЙГ ХАМГААЛДАГ ЯЛТАНУУДИЙГ ӨГШҮҮЛДЭГ ЯНХАНУУД АЖИЛДАГ ЮМ

Бузар МАНЫ телевиз (66.181.*.*)
2018-10-09 10:33:11
ҮНДСНИЙ ТЁЛЁВИЗ МАНЫ ТЁЛЁВИЗ ЭНХБОЛДЫН БАНДААЖНУУД БАЙДАГ ЯГААН ТЁЛЁВИЗ ҮНДМЭНИЙ ОЛОН НТЙТИЙН ЛАЛАРУУД БАЙДАГ ЮМ ШОУ ЛУЙВАРЧИДИЙГ ХАМГААЛДАГ ЯЛТАНУУДИЙГ ӨГШҮҮЛДЭГ ЯНХАНУУД АЖИЛДАГ ЮМ

Бузар МАНЫ телевиз (66.181.*.*)
2018-10-09 10:33:11
ҮНДСНИЙ ТЁЛЁВИЗ МАНЫ ТЁЛЁВИЗ ЭНХБОЛДЫН БАНДААЖНУУД БАЙДАГ ЯГААН ТЁЛЁВИЗ ҮНДМЭНИЙ ОЛОН НТЙТИЙН ЛАЛАРУУД БАЙДАГ ЮМ ШОУ ЛУЙВАРЧИДИЙГ ХАМГААЛДАГ ЯЛТАНУУДИЙГ ӨГШҮҮЛДЭГ ЯНХАНУУД АЖИЛДАГ ЮМ

Зочин (202.179.*.*)
2018-10-09 10:29:38
Huurhun ohin ter door shovolzjiin gedeg biluu. Sadar samuun bishuu.

zochin (64.119.*.*)
2018-10-09 10:12:19
Tanai ger bvld az jargal hvsie

Songogch (59.153.*.*)
2018-10-09 09:58:44
Ene uzen yadad bga garuud bodvol 21 zuuni zohioli.n duuchid bha da zailuul. Tolgoid.n neg hemnel yavdag durakuud. Hemnel meder malnuu da.Duu sonsod yanhan boldog yum uu?Har tamihchin bolho uu? Aduu,mala,eeji.n ayga sonsoj amdar.!!!!!!??????

Songogch (59.153.*.*)
2018-10-09 09:58:31
Ene uzen yadad bga garuud bodvol 21 zuuni zohioli.n duuchid bha da zailuul. Tolgoid.n neg hemnel yavdag durakuud. Hemnel meder malnuu da.Duu sonsod yanhan boldog yum uu?Har tamihchin bolho uu? Aduu,mala,eeji.n ayga sonsoj amdar.!!!!!!??????

Songogch (59.153.*.*)
2018-10-09 09:58:26
Ene uzen yadad bga garuud bodvol 21 zuuni zohioli.n duuchid bha da zailuul. Tolgoid.n neg hemnel yavdag durakuud. Hemnel meder malnuu da.Duu sonsod yanhan boldog yum uu?Har tamihchin bolho uu? Aduu,mala,eeji.n ayga sonsoj amdar.!!!!!!??????

unshigch (43.250.*.*)
2018-10-09 09:56:42
anhaa ugaasaa mundag6 shn ch yria hoorootei owormots setgelgeetei zaluu amjilt ulam ihiig hiigeerei

zochin (66.181.*.*)
2018-10-09 09:48:05
Анхаа мундаг шүү.гэр бүлд чинь аз жаргал хүсьe.

Зочин (202.179.*.*)
2018-10-09 09:37:17
ГАДНЫ БОДЛОГО ДЭМЖИХЭЭ БОЛЬ УЛС ОРОН ӨРӨНД ОРЖ АРД ТҮМЭН МАШИН УНСАН ГУИЛАГЧИН ЯНХАН АРХИЧИД ТӨР ГЭЖ ХУЛГАИЧИД ДАМПУУРЧИХЛАА

hi (37.47.*.*)
2018-10-09 09:36:14
saihan yaria ugsun bna oo amjilt goyo hamtlag shy zarim duunuud ni taalagddag 🌹⭐️👏👌

Зочин (103.229.*.*)
2018-10-09 09:31:53
Сайн залуу байна. Ярианаас нь ухаантай, энэ бичээд байгаа залуучуудаас толгой өндөр гэдэг нь харагдаж байна. Хуц гэу бичиж байгаа хүн өөрөө нохойны түвшинд амьдарч байгаа болоод бусдад атаархаж байна.

Зочин (64.119.*.*)
2018-10-09 09:25:46
Хуцмал цибда вэ та нарын гаргөсан клипийг үзсэн олоэ охидууд янхан болсон байх тэр хар тамхичин шоучин амьдралаа өөрсдөө л эдэл юу ч мэдэхгүй жоохон хүүхдүүдэд балиар амьралаа клипээр дамжуулж цацхааа боль новшоо

Gjj (66.181.*.*)
2018-10-09 09:05:44
Зас ссс муу хужаагиин эрлииз

зочин (202.179.*.*)
2018-10-09 09:02:22
хүүхэд хийгээд аль

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-17 12:05:13 - Нийслэл
Австралид Улаанбаатарын агаарын бохирдлыг харуулсан үзэсгэлэн гаргажээ
2018-12-17 11:31:04 - Нийслэл
Том оврын автобус шатжээ
2018-12-17 11:20:31 - Боловсрол
Бага ангийнхан энэ долоо хоног хичээллээд амарна
2018-12-17 11:14:32 - Эрүүл мэнд
Дүүргийн эмнэлгүүд нэмэлт ор дэлгэн иргэдэд үйлчилж байна
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-17 10:56:20 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй
2018-12-17 10:40:55 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчлал хийлээ
2018-12-17 10:39:50 - Нийслэл
Агаарын бохирдолтой холбогдуулан иргэдийн гаргасан хүсэлтэд НҮБ хариу мэдэгдэл гаргажээ
2018-12-17 10:32:07 - Энтертайнмент
“Aвьяаслаг Монголчууд-2018” шоуны ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо
2018-12-17 10:27:50 - Нийслэл
Хотын даргын томилгоог энэ сарын 28-нд хэлэлцэнэ
2018-12-17 10:20:56 - Эрүүл мэнд
Нүүрс тээврийн 13 мянган жолоочид эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна
2018-12-17 09:09:22 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
2018-12-17 08:02:04 - Улс төр
Х.Нямбаатар: Бид М.Энхболд гэдэг хувь хүнтэй тэмцэж, “дайн” хийгээгүй
2018-12-17 08:02:02 - Эдийн засаг
“Тавантолгой түлш” компани сайжруулсан түлшээ худалдаанд гаргаагүй НӨӨЦӨЛЖ байна гэв
2018-12-17 08:01:59 - Улс төр
З. Нарантуяа: Үүсээд буй нөхцөл байдал УИХ-ыг тараах хэмжээнд хүргэж болзошгүй
2018-12-17 07:31:44 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-12-16 14:35:45 - Боловсрол
Ирэх баасан гаригаас сурагчдын амралт эхэлнэ
2018-12-16 14:04:14 - Орон нутаг
Хөвсгөл аймагт мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглолоо
2018-12-16 13:44:21 - Хууль
Эх орноосоо урвасан гэх З.Пагмажавд холбогдох хэргийг шүүх хурал хойшилжээ
2018-12-16 13:01:49 - Нийслэл
Хотын агаар бүхэлдээ бохирдолтой гэж гарчээ
2018-12-16 12:43:54 - Спорт
Эмэгтэй боксчид казахстаныг зорилоо
2018-12-16 10:13:57 - Улс төр
Ирэх долоо хоногт хүйтний эрч сулавтар байна
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 15:07:04 - Гадаад
NBA-ын талбайд морин хуурын аялгуу эгшиглэлээ
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-15 14:02:35 - Эрүүл мэнд
Хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж, утсаар зөвлөгөө өгч байна
2018-12-15 13:43:37 - Хууль
Автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 12:26:50 - Эдийн засаг
Мах, хүнсний ногоо, өндөгний үнэ өсчээ
2018-12-15 10:51:25 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-15 09:43:47 - Технологи
Гуравдугаар курсын оюутнууд оффисын ажилтнуудад зориулан дулаан хадгалах нано утаслаг бүхий нимгэн хөнжил бүтээлээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-15 09:43:40 - Технологи
2018 оны ОНЦЛОХ технологийн дэвшлүүд
2018-12-15 09:42:10 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-12-14 20:13:54 - Эрүүл мэнд
ЭМЯ: Томуу томуу төст өвчний үед авах арга хэмжээний бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна
2018-12-14 17:47:27 - Спорт
Өсвөрийн бөхчүүд Якутаас таван медаль хүртжээ
2018-12-14 17:44:16 - Нийслэл
Автобусны хөдөлгүүр шатаж байсныг унтраажээ
2018-12-14 16:55:37 - Нийслэл
Гол нэрийн барааны үнэ 2.9 хувиар өссөн байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-14 08:10:54 - Боловсрол
Захирал ангийн багшийг маань “25-ХАН БИЛЕТ зарчихаж чадахгүй арчаагүй” гэж загнасан
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв
2018-12-14 08:09:37 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын даргад Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарыг томилно гэсэн тохироог хийжээ
2018-12-14 07:58:08 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэртээ байсан иргэнд хутга тулган, чихийг нь сэтлэж ээмгийг нь дээрэмджээ