ХААН Банкны интернэт банк, аппликейшн илүү хялбар, ухаалаг, аюулгүй болж шинэчлэгдлээ

Түгээх    
2018-10-09 11:04:24 - Эдийн засаг

Та өөрчлөлтөд бэлэн үү? Техник технологийн хөгжил дэвшил, мэдээллийн энэ их хурд та биднийг алхам тутамдаа шинэ зүйлд дасан зохицох, суралцах, илүү хялбар хэрэглээ, ухаалаг сонголтын өмнө аваачиж байна. Энэ ч үүднээс цахим банкны үйлчилгээгээр тэргүүлэгч ХААН Банк харилцагчдынхаа цаг завыг хэмнэсэн, таатай бүтээгдэхүүн, үйлчилгээг цаг ямагт санал болгодог билээ. Тэгвэл өчигдрөөс ХААН банкны интернэт банк болон Khan Bank аппликейшн шинэчлэгдэж, цоо шинэ өнгө төрхтэй, басхүү илүү хялбар, ухаалаг, аюулгүй болж харилцагчдад хүрч эхэллээ.

Интернэтэд холбогдох боломжтой бүх төрлийн төхөөрөмж, тухайлбал, компьютер, таблет, гар утсаараа та цаг хугацаанаас үл хамааран банкны үйлчилгээ авах боломжтой гэдгийг сануулах нь илүүц биз ээ. ХААН Банкны цахим үйлчилгээ шинэчлэгдсэнээр олон давуу талыг харилцагчдадаа бүрдүүлж өгсөн бөгөөд дээр дурдсанчлан илүү хялбар, ухаалаг, бас аюулгүй болсноороо онцлог юм.

Тухайлбал, илүү ЭНГИЙН буюу хялбар болсон гэдэг тухайд та интернэт банкаараа картаа захиалж, нөхөн авч, бас сунгалт хийлгэхээс гадна гээсэн бол идэвхгүй болгож, бас дахин авч идэвхжүүлэх боломжтой. Түүнчлэн шинээр бүх төрлийн данс нээх болон данстай холбоотой бүхий л үйлчилгээнүүдийг нэг дороос авч болохын зэрэгцээ харилцагчид мэдэгдэх шаардлагатай зээл, төлбөр болон бүтээгдэхүүний талаар мэдээлэл хүргэх цэсийг нэмсэн байна. Чирэгдэл багатай, хялбар, шуурхай зээл авах боломжийг харилцагчдын хамгийн их сонирхдог. Өмнө нь интернэт банк болон  Khan Bank аппликейшн ашиглан зөвхөн хадгаламж барьцаалсан зээл авах боломжтой байсан бол одоо дээрхээс гадна бизнесийн болон цалингийн зээл, орон сууцны зээл, хэрэглээний лизинг гэхчилэн бүх төрлийн зээлүүдэд хүсэлт гаргах боломжтой болжээ. Мэдээж хэрэг харилцагч хэдэн төгрөгийн зээл авах боломжтой талаарх зээлжих эрхийн дүнг тооцож өгнө гээд бод доо. УХААЛАГ байгаа биз?

Хамгийн сүүлд хийсэн гүйлгээний мэдээллийг харуулдаг болсон, интернэт банк руу нэвтрэх бүрт мэдээллийг и-мэйл хаяг руу мэдэгддэг болсон, харилцагчийн данс руу хандсан төхөөрөмж байршлын тухай мэдээллийг харах боломж бүрдсэн, мөн нууцлалын горим илүү сайжирсан зэрэг нь илүү АЮУЛГҮЙ болгосон байна.

Хэрвээ та ХААН банкны хэрэглэгч бол шинэчлэгдсэн интернэт банк, Khan Bank аппликейшнээ туршаад үзээрэй. Харин та ХААН Банкны хэрэглэгч болохоор зэхэж байгаа бол заавал банкны салбарт ирэлгүй www.khanbank.com вэб сайтад хандах болон харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 дугаарт залган интернэт банкны үйлчилгээнд шинээр бүртгүүлэх боломжтой.  Нэг зүйл нэмж дуулгахад, ХААН Банкны интернэт банк, аппликейшнийг хүн бүр ашиглаж чадна!


Шинэчлэгдсэн интернэт банк, аппликейшн ямар онцлог давуу талтай талаар ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл

“ХААН Банкны хувьд цахим банкаар тэргүүлэгч байр сууриа хадгалах, харилцагчдад таатай үйлчилгээ хүргэх чиглэлд тогтмол анхаардаг. Манай банкны шинэчлэгдсэн интернэт банк, аппликейшн нэвтэрснээр харилцагчид валют солихоос бусад тохиолдолд банкны салбарт ирэх ямар ч шаардлагагүй болж байгаа юм. Кредит картын төлбөр төлөх, хуулгаа харах, данс нээх, карт захиалах зэрэг олон үйлдлийг шууд хийх боломжтой боллоо” хэмээн онцолсон.

Харин ХААН Банкны Бизнес хөгжил хариуцсан дэд захирал Т.Жавхлан

“Саяхны хийсэн судалгаанаас харахад Монголын нийт хүн амын 86 хувь нь ухаалаг  гар утас ашиглаж байна. Иргэд өөрсдийн амьдралын хэв маягтай холбоотой бүх хэрэгцээгээ гар утас, ухаалаг хэрэгслээр шийдэж байгаа энэ үед бид харилцагчид хэрэгтэй байгаа тэр функцуудыг оруулж өгсөн нь энэ удаагийн шинэчлэлд хийсэн давуу тал болов уу. Жирийн харилцагчдын хувьд хэрэглэхэд илүү хялбар бас найдвартай байх ёстой гэсэн зарчим баримталсан. Харилцагчдын 90-ээс дээш хувь нь интернэт банк болон аппликейшн руугаа нэвтэрч орсны дараа дансныхаа хуулгыг харах, банк дотроо болон банк хооронд гүйлгээ хийх гэсэн гурван гол үйлдлийг хийдэг. Энэ болгон дээр процесс нь илүү ойлгомжтой хялбар болсон. Нөгөө талаар бид “Интернэт болон мобайл банкыг хүн бүр ашиглаж чадна” гэдэг  уриа дэвшүүлсэн. Хүн бүгдийг чаддаг байх албагүй. Харин манай интернэт банк болон аппликейшнийг ямар ч насны хүн хэрэглэж чадна шүү гэдэг мессеж өгөх нь бидний гол зорилго юм” гэж ярилаа.

Шинэчлэгдсэн интернэт банк, KHAN BANK аппликэйшний мэдээллийг ЭНД дарж авна уу.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2018-10-15 18:15:26 - Эрүүл мэнд
“Гоёо” компанийн ажилчид бензиний хордлого оноштой эмчлүүлж байна гэв
2018-10-15 17:45:10 - Нийслэл
Консулын газраас монголчууддаа хулгайн гэмт хэргээс болгоомжлохыг анхаарууллаа
2018-10-15 17:20:26 - Эдийн засаг
Б.Даваадалай: Дотоод бодлогоороо зохицуулах төсөв, мөнгөний зохистой бодлого хэрэгтэй байна
2018-10-15 17:02:53 - Шар
Меланья Трамп: Би нөхөртөө хайртай
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 16:13:11 - Нийслэл
Монголын агаарын замаар дэлхийн хамгийн урт нислэг дамжив
2018-10-15 15:26:17 - Хууль
Хугацаа нь дууссан солонгос бүтээгдэхүүний шошгыг сольж борлуулдаг байсныг илрүүлэв
2018-10-15 15:13:22 - Энтертайнмент
Б.Мөнхчимэг “Miss International- 2018” тэмцээнд Монголыг төлөөлөн оролцохоор болжээ
2018-10-15 15:01:56 - Улс төр
Ж.Самбуу гуай дайны үеэр Ким Ир Сенд хань болж нуувчинд нь шатар нүүж үлдэж байжээ
2018-10-15 14:49:32 - Нийслэл
Дэд станц барих газрыг чөлөөлж, шарилуудыг чандарлажээ
2018-10-15 14:29:25 - Улс төр
АН: Монголбанк, Засгийн газар хоорондын уялдаа алдагдсан байна
2018-10-15 14:15:06 - Улс төр
Д.Хаянхярваа: 54 тэрбум төгрөгөөр шүүлтүүр авч байгаатай санал нийлэхгүй
2018-10-15 13:56:26 - Байгаль Орчин
Монголын говиос шинжлэх ухаанд тэмдэглэгдээгүй аварга үлэг гүрвэлийн яс олджээ
2018-10-15 13:48:56 - Байгаль Орчин
Богдхан ууланд ойн цэвэрлэгээ хийгдэж байна
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 13:20:19 - Эрүүл мэнд
Өнөөдөр “Цагаан таягтан”-ы өдөр
2018-10-15 12:46:16 - Орон нутаг
Халхгол суманд “Сум дундын төв” төсөл хэрэгжиж эхэлжээ
2018-10-15 12:26:24 - Хууль
Хахуулийн хэрэгт холбогдсон “Шинэ эхлэл” сургуулийн захирал батлан даалтад гарчээ
2018-10-15 12:22:14 - Эдийн засаг
ХХБанкны Ривер Гарден салбар нээлтээ хийлээ
2018-10-15 12:13:41 - Хууль
Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого эхэллээ
2018-10-15 12:02:38 - Хууль
Хаднаас унаж, хөлөө хугалсан таван настай хүүг аварчээ
2018-10-15 11:57:14 - Улс төр
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг Монголд айлчлахыг урьжээ
2018-10-15 11:55:58 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2567 төгрөгийн үнэтэй байна
2018-10-15 11:40:42 - Энтертайнмент
Америкт кино продакшн байгуулсан анхны монгол бүсгүйтэй ярилцлаа
2018-10-15 11:31:12 - Орон нутаг
Д.Чойжамц хамбыг Хамба Номун хаанаар өргөмжилсөн үү
2018-10-15 11:23:36 - Нийслэл
Дараах чиглэлийн автобусууд өглөө 06:35-06:55 цагт үйлчилгээнд гарахаар боллоо
2018-10-15 11:23:12 - Улс төр
Ерөнхий сайд "МАК" компанийн цемент, блокийн үйлдвэртэй танилцав
2018-10-15 11:08:43 - Улс төр
Хөвсгөл аймгийн Засаг даргын томилгооны асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ
2018-10-15 11:02:23 - Нийслэл
Төв замын уулзваруудад “Шар хайрцаг” тэмдэглэгээ хийж эхэллээ
2018-10-15 10:53:24 - Энтертайнмент
Б.Алтанжаргалын “Дөмөн хонгор аялгуу” дуурсана
2018-10-15 10:39:07 - Улс төр
Д.Сумъяабазар "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг IPO хийх асуудлаар Торонтод ажиллав
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-15 10:30:58 - Шар
Сергей Шойгу энэ сарын 18-нд Монголд айлчилна
2018-10-15 10:07:48 - Нийслэл
Дугаарын хязгаарлалт ӨВЛИЙН бүсчлэлд шилжлээ
2018-10-15 10:05:28 - Байгаль Орчин
Малчид, тариаланчид цаг агаарын таатай үеийг ашиглаарай
2018-10-15 09:46:21 - Улс төр
УИХ дахь намын бүлгүүд хуралдана
2018-10-15 08:38:27 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2018-10-15 08:35:49 - Энтертайнмент
Д.Энхтүшиг: Хавар алимны мод цэцэглэхэд хашаа маань бяцхан төгөл шиг болдог
2018-10-15 07:53:51 - Эдийн засаг
Ч.Отгочулуу: Хөргөгч, шатахууны сав нь дундуур сонгогчид "Эдийн засаг сэргэлээ" гэх сурталчилгаанд хууртахгүй
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-13 14:18:42 - Энтертайнмент
Б.Март: “Оскар”-ын шагнал хүртсэнээ сонсоод чихэндээ ч итгээгүй
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-13 09:50:37 - Хууль
ЕБС-ийн захирлуудын холбогдсон авлигын хэрэг цаашид үргэлжилнэ
2018-10-13 18:11:38 - Спорт
Манай тамирчин дэлхийн аварга боллоо
2018-10-13 10:07:28 - Эрүүл мэнд
Ж.Нэргүй: Д витамин дархлааны цагаан эсийг идэвхжүүлдэг ганц микро элемент
2018-10-13 10:12:36 - Эдийн засаг
ЗГ дотоодод бонд гаргахаа больсноор Төв банк 4.2 их наяд төгрөгийг БАНКУУД РУУ НИЙЛҮҮЛЖЭЭ
2018-10-15 08:35:49 - Энтертайнмент
Д.Энхтүшиг: Хавар алимны мод цэцэглэхэд хашаа маань бяцхан төгөл шиг болдог