Д.Цогтбаатар сайд Франц Улсад айлчилж байна

Түгээх    
2018-10-09 13:53:01 - Улс төр

Францын Европ, гадаад хэргийн сайд Жан-Ив Лө Дрианы урилгаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 10 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Франц Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Д.Цогтбаатар сайд Францын Европ, гадаад хэргийн сайд Жан-Ив Лө Дриан-тай уулзав.  Сайд нар Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт өргөжүүлэх талаар санал солилцож, хоёр талын харилцааг цаашид иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх, чингэхдээ түншлэлийн тухай замын зураглал гаргахаар тохиров.

Сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, хотын нийтийн тээвэр зэрэг салбарт хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж буйг Францын Европ, гадаад хэргийн сайд Жан-Ив Лө Дриан тэмдэглэж, хөдөө аж ахуй, сансар судлалын салбарт цаашид онцгой анхаарч, эрчимтэй ажиллах сонирхлоо илэрхийлэв. Хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны хүрээнд малын эрүүл мэндийн чиглэлээр Франц Улстай үргэлжлүүлэн хамтран ажиллах, мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хамтарсан төслүүд хэрэгжүүлж, гуравдагч зах зээлд экспортлох асуудлыг сайд Д.Цогтбаатар тавьж, талууд хамтран ажиллахаар тогтов. Мөн соёлын салбар, түүний дотор түүх, архелогийн салбарт шинэ төслүүд эхлүүлэх, Франц Улсын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх саналыг манай тал тавьж, санал солилцлоо.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ЮНЕСКО-гийн Дэд захирал Синг Цюйтай уулзаж, тус байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн явц, үр дүн, цаашид хамтран ажиллах салбарууд, ЮНЕСКО-д ажиллаж буй Монгол ажилтны тоог нэмэх асуудлаар санал солилцов. Түүнчлэн ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын санаачлан хэрэгжүүлж буй бодлого болон бүтцийн шинэчлэлийг Монгол Улс дэмжиж буйг мэдэгдэв. Дэлхийн нийтийн энх тайван байдлыг хангахад хувь нэмэр оруулах зорилготой Олон улсын шашин хоорондын яриа хэлэлцээний бага хурал Монгол Улсад 2019 онд зохион байгуулахыг мэдэгдэж, ЮНЕСКО-гоос дэмжиж ажиллахыг хүссэнээс гадна Монгол Улсын боловсролын салбарын бодлогод дүн шинжилгээ хийлгэх хүсэлтийг ЮНЕСКО дэмжиж, техникийн туслалцаа үзүүлж буйд талархал илэрхийлсэн болно. ЮНЕСКО-гийн Дэд захирал Синг Цюй Монгол Улс ЮНЕСКО-гийн үйл ажиллагааг үргэлж дэмжиж, тус байгууллагын хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа болон цаашдын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэв.

Сайд Д.Цогтбаатар Монголд хөрөнгө оруулсан болон оруулах сонирхолтой Францын Thales, Еurotradia, CIS, Atermes зэрэг томоохон компанийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийхийн зэрэгцээ Монгол Улсад Францын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааны балансыг тэнцвэржүүлэх, экспортыг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Франц Улсын Үндэсний Ассамблейн гишүүн асан, тус улсын захиргааны төв нэгж Ил Дө Франс мужийн Орон нутгийн зөвлөлийн Тэргүүн дэд дарга Жером Шартьетэй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны хэтийн төлвийн талаар ярилцлаа.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

kkk (202.131.*.*)
2018-10-10 12:15:11
Хөөе Цогтбаатараа Францын визийг хөнгөлөлттэй болгооч. Латин америк энэ тэр гэж балайрч байхаар.

Зочин (202.126.*.*)
2018-10-09 15:41:48
Цогтбаатар чинт Энхбаярын бөгс арчигч байсан юм ш дээ

Зочин (202.72.*.*)
2018-10-09 15:13:30
ХУСАГДАХААСАА ӨМНӨ АМЖИАД САЙН ЗУГААЛЖ АВЬЯ ГЭСЭН АЯТАЙ Л ЯВЖ ӨГЧ БАЙХ ШИВ ДЭЭ

Кккманы үхтэлүүд (66.181.*.*)
2018-10-09 14:34:35
Болороо гэдэг янхан авгайтай цогтбаатар хоёуулаа орос 14 ТӨГССӨН тураал болороо гэж кккккккккк

Кккманы үхтэлүүд (66.181.*.*)
2018-10-09 14:34:35
Болороо гэдэг янхан авгайтай цогтбаатар хоёуулаа орос 14 ТӨГССӨН тураал болороо гэж кккккккккк

Иргэн (66.181.*.*)
2018-10-09 14:32:26
ЭНЭ ЦОГТБААТАР ШАЛ ХУДЛАА ГАР ШТЭЭ АВГАЙН ГЭЖ ОРОС 14ЫГ ТӨГССӨН БОЛОРОО ГЭДЭГ ТУРАНХАЙ ЖИЖИГ ШАР ХҮҮХЭН БАЙДАГ ОФФШОРТОЙ ЛАЛАРУУД ИЙШ ТИЙШ ЯВААД ОФФШОРОО ЯНЗАЛЖБАЙГАА БИЗ ЛУЙВӨРЧИД АВИЛГА АВДАГ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ МАНЫ

Иргэн (66.181.*.*)
2018-10-09 14:32:25
ЭНЭ ЦОГТБААТАР ШАЛ ХУДЛАА ГАР ШТЭЭ АВГАЙН ГЭЖ ОРОС 14ЫГ ТӨГССӨН БОЛОРОО ГЭДЭГ ТУРАНХАЙ ЖИЖИГ ШАР ХҮҮХЭН БАЙДАГ ОФФШОРТОЙ ЛАЛАРУУД ИЙШ ТИЙШ ЯВААД ОФФШОРОО ЯНЗАЛЖБАЙГАА БИЗ ЛУЙВӨРЧИД АВИЛГА АВДАГ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ МАНЫ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-16 18:41:40 - Улс төр
Н.Цэрэнбат: Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе
2018-10-16 17:58:36 - Улс төр
Н.Баяртсайхан: Валютын ханшийн хэлбэлзэл нь төлбөрийн тэнцэлтэй холбоотой
2018-10-16 17:29:17 - Шар
Хабиб Нурмагомедов Конорын даагаа нэхэх саналаас татгалзжээ
2018-10-16 17:04:59 - Гадаад
"Талибан" хөдөлгөөнийхөн АНУ-ын төлөөлөгчидтэй Катарт уулзсанаа баталгаажуулав
2018-10-16 16:49:24 - Байгаль Орчин
Улсын хэмжээнд ургац хураалт 73 хувьтай байна
2018-10-16 16:37:12 - Энтертайнмент
“Монгол туургатан” театрын шинэ барилга үүд хаалгаа нээлээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ
2018-10-16 16:24:10 - Хууль
Иргэдэд Хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг утсаар өгч эхэллээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:09:33 - Нийслэл
“Өргөө” амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний замыг чөлөөлж байна
2018-10-16 16:03:32 - Спорт
Ази тивийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэгт хүндэтгэл үзүүллээ
2018-10-16 15:48:02 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга Николой Рерихийн нэрэмжит олон улсын шагнал хүртэв
2018-10-16 15:45:41 - Улс төр
АЭХ-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль үргэлжилж байна
2018-10-16 15:16:30 - Спорт
М.Бундмаагийн нэрэмжит тэмцээний аваргууд тодорлоо
2018-10-16 15:13:49 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Жамаль Хашоггиг мэдүүлэг өгч байхдаа амиа алдсаныг хүлээн зөвшөөрч магадгүй
2018-10-16 15:12:27 - Нийслэл
МОН-30 цахилгаан автобус гэрлийн гялбаа үүсгэхгүй
2018-10-16 15:04:31 - Эдийн засаг
“Global Finance” сэтгүүл Хас банкийг Монгол Улсын Шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2018-10-16 14:12:41 - Улс төр
Стратегийн орд ашигладаг компаниудын дансыг Монголбанкинд байршуулах хуулийн төслийг дэмжлээ
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:23:38 - Энтертайнмент
Л.Лхамянжин: Бид Японоос мэдлэгээс гадна бизнес импортлох зорилготой
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-16 13:09:16 - Нийслэл
ФОТО: Амталгаат худалдаа зохион байгуулагдаж байна
2018-10-16 13:07:43 - Хууль
"Ханару" сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжилжээ
2018-10-16 12:57:59 - Орон нутаг
БНХАУ-д үржлийн бус бог мал экспортлоно
2018-10-16 12:52:08 - Хууль
АТГ-т 336 хэрэг шалгагдаж байна
2018-10-16 12:46:44 - Нийслэл
ФОТО: “Туушин” зочид буудлын өмнөх шатыг албадан буулгалаа
2018-10-16 12:36:32 - Спорт
Чөлөөтийн эрэгтэй тамирчид ДАШТ-д оролцохоор эх орноосоо мордлоо
2018-10-16 12:24:38 - Боловсрол
ШУТИС-ийн хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдлээ
2018-10-16 12:18:40 - Улс төр
Замын-Үүдэд тээвэр логистикийн төв нээлтээ хийлээ
2018-10-16 12:11:09 - Улс төр
"Монцемент" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
2018-10-16 12:01:28 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана
2018-10-16 11:54:25 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2568 төгрөгийн үнэтэй байна
2018-10-16 11:47:45 - Нийслэл
Явган хүний зам дээр худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ
2018-10-16 11:22:47 - Спорт
Чансаа өндөр бөхчүүдийн халз барилдаан ирэх сарын 18-нд болно
2018-10-16 11:19:41 - Спорт
Морьт харвааны ДАШТ-д монголчууд тэргүүлжээ
2018-10-16 11:18:46 - Улс төр
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирыг огцруулах асуудлыг хөндөв
2018-10-16 11:07:36 - Нийслэл
ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалинг 15%-иар бууруулсанд бухимдаж байна
2018-10-16 11:04:49 - Нийслэл
Шөнийн үзэсгэлэн худалдаа болно
2018-10-16 10:59:59 - Спорт
Монгол-Лаосын нөхөрсөг тоглолт өнөөдөр болно
2018-10-16 10:59:57 - Нийслэл
Төрийн албаны удирдах 13 албан тушаалд 24 хүн өрсөлдөж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-13 14:18:42 - Энтертайнмент
Б.Март: “Оскар”-ын шагнал хүртсэнээ сонсоод чихэндээ ч итгээгүй
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-13 09:50:37 - Хууль
ЕБС-ийн захирлуудын холбогдсон авлигын хэрэг цаашид үргэлжилнэ