Б.Лхагвасүрэн: Ханшийн савлагаа үүсэхгүй

Түгээх    
2018-10-09 14:02:19 - Эдийн засаг

mongolbankӨнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Тус хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын гишүүдийн санаачлан өргөн барьсан Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэв. 

1994 онд анх Валютын зохицуулалтын хуулийг баталснаас хойш хөрөнгө, санхүүгийн зах зээл өөрчлөгдсөн, мөн валютын зах зээл, хөрөнгийн гадаад урсгалын талаар мэдээллийн нэгдсэн системтэй болох шаардлага үүсч байгааг хууль санаачлагч онцоллоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: -Ерөнхийлөгчөөс өргөн барьсан “Монголбанкинд гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн төлбөр тооцоог байршуулах” гэсэн хуулийг хамтатган хэлэлцэж, энэ хуулиндаа оруулж ирвэл ямар вэ? Гаднын хөрөнгө оруулагч нар арилжааны банкинд итгэхгүй байгаа учраас энэ хууль орж ирсэн. Нэгэнт Валютын зохицуулалтын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм чинь Хөрөнгө оруулалтын банкны хуулиа хамтатган хэлэлцэх хэрэгтэй. Валютын гарах урсгал дээр хязгаар тогтооно гэнэ. Үүнийг хөрөнгө оруулагчид яаж харах вэ. Том хөрөнгө оруулагчдын эмзэглэж байгаа гол асуудал энэ.

Монгол банкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: -Таны гаргасан санал ажлын хэсгийн анхны төсөлд байсан. Гэвч Засгийн газар дээр хасъя гэсэн санал гараад хасагдсан.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: -Эдийн засаг, зах зээл, гадаад дотоод нөхцөл байдлаа харж хандаж байгаа. Ерөнхийлөгчийн нэмэлт өөрчлөлтөөр оруулж ирсэн хуулийн төслийг энэ хуулиар зохицуулж болно гэж үзэж байна. Гэхдээ Төв банк биш арилжааны банкин дээр гэж байгаа. Арилжааны банк бусдын нууцлалыг алдахгүй байх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: -Энэ хууль бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч талаасаа таатай нөхцөлийг бүрдүүлсэн хууль байх ёстой. Аливаа эдийн засагт төрийн зохицуулалт зайлшгүй байх ёстой. Валютын зохицуулалтын бодлого дотор төрийн зохицуулалт хэр орсон бэ?

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: -Монголбанкны эрх үүрэг, Санхүүгийн зохицуулалт хорооны эрх үүргийг тус тусад нь зааж өгсөн. Тиймээс нэлээн дэлгэрэнгүй зохицуулалттай болж байгаа. Валют орох гарах урсгал дээр тодорхой заалт байхгүй. Экспортын орлогыг яаж Монголдоо оруулах вэ гэдгийг анхаарч байгаа. Ханш гэдэг нь нэг төрлийн бүтээгдэхүүн. Бирж дээр тогтсон ханшаа бирж нь өөрөө зарлаад явчихна. Иргэд Монголбанк ханш зарладаг гэж ойлгодог. Монголбанк өөрөө ханш зарлаж байгаа боловч бирж болон биржийн гадуур тогтсон ханшийг мэдээлэл болгоод явж байгаа. Төгрөгөөр гүйлгээ хийхийг энэ хуульд бүлэг болгоод заагаад өгсөн. Валют солих цэгийн үйлчилгээг СЗХ хянадаг.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: -Валютын ханш өсч байгаа талаар статистик гарсан байна лээ. Монгол төгрөг ам.доллараас 480 орчим төгрөгөөр суларсан. Тэгэхээр бид үнэ цэнэгүй болоод байна. Ханш тогтвортой байна гэдэг үнэ цэнэтэй зүйл юм. Албан бус долларжилт маш хүчтэй явж байна. Энэ талаар та нарт ямар судалгаа байна вэ? 650 сая ам.долларын интервенц хийсэн гэнэ. Энэ яаж явж байна.

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: -Сүүлийн нэг сарын хугацаанд 100 төгрөгийн өөрчлөлт гарсан. Оны эхнээс нийтдээ 5.6 хувиар монгол төгрөгийн ханш сулраад байна. Манай гадаад худалдааны тэнцэл, төлбөрийн, урсгал тэнцлийг харахад эдийн засаг 2018 онд идэвхижиж байна. Тоног төхөөрөмж, үйлдвэрийн эргэлтийн хөрөнгө импортоор их орж ирж байна. Энэ онд импорт 3.8 тэрбум ам.долларт хүрсэн. Импортын бүтцийг харахад 70-80 хувь нь үйлдвэрийн тоног төхөөрөмж, 20 хувь нь хэрэглээ байгаа. Импортын бүтцээр харвал эдийн засаг идэвхижсэн байна гэж Монголбанк тодорхойлж байгаа. Эдийн засаг идэвхжиж, импорт өсөхөөр төгрөгийн ханш суларч байна. Монголбанк хангалттай нөөц барьсан. Тиймээс  ханшийн савлагаа үүсгэхгүй гэж харж байна.

Санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

зочин (202.179.*.*)
2018-10-10 15:05:51
БААХАН ӨНДӨР ЦАЛИНТАНГУУД ЦАТГАЛАНГУУДАД ДОЛЛАР ХЭД ХҮРЭХ ХАМААГҮЙ Л БАЙХ ДАА

Зочин (66.181.*.*)
2018-10-09 19:46:33
Ер нь монгол банкны хэрэг байна уу? Улсаа боддоггүй ард түмнийхээ халаасыг ухдаг ийм газраар юугаа хийх вэ? Цалин мөнгөний гарз. Монгол банкны эрдэнэсийн сангийн газрын захирал болохоор тэрбумтан болдог гэсэн үү? Элбэгдоржийн хамаатан эмэгтэй ингэхэд юу болсон бэ?

Зочин (119.40.*.*)
2018-10-09 17:31:01
ажиглаад л байгаа юу

Зочин (103.57.*.*)
2018-10-09 14:28:13
БАЯРТСАЙХАН ФСДА АНХААРАЛТАЙ САЙН АЖИГЛАЛ ДАА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-15 18:15:26 - Эрүүл мэнд
“Гоёо” компанийн ажилчид бензиний хордлого оноштой эмчлүүлж байна гэв
2018-10-15 17:45:10 - Нийслэл
Консулын газраас монголчууддаа хулгайн гэмт хэргээс болгоомжлохыг анхаарууллаа
2018-10-15 17:20:26 - Эдийн засаг
Б.Даваадалай: Дотоод бодлогоороо зохицуулах төсөв, мөнгөний зохистой бодлого хэрэгтэй байна
2018-10-15 17:02:53 - Шар
Меланья Трамп: Би нөхөртөө хайртай
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 16:13:11 - Нийслэл
Монголын агаарын замаар дэлхийн хамгийн урт нислэг дамжив
2018-10-15 15:26:17 - Хууль
Хугацаа нь дууссан солонгос бүтээгдэхүүний шошгыг сольж борлуулдаг байсныг илрүүлэв
2018-10-15 15:13:22 - Энтертайнмент
Б.Мөнхчимэг “Miss International- 2018” тэмцээнд Монголыг төлөөлөн оролцохоор болжээ
2018-10-15 15:01:56 - Улс төр
Ж.Самбуу гуай дайны үеэр Ким Ир Сенд хань болж нуувчинд нь шатар нүүж үлдэж байжээ
2018-10-15 14:49:32 - Нийслэл
Дэд станц барих газрыг чөлөөлж, шарилуудыг чандарлажээ
2018-10-15 14:29:25 - Улс төр
АН: Монголбанк, Засгийн газар хоорондын уялдаа алдагдсан байна
2018-10-15 14:15:06 - Улс төр
Д.Хаянхярваа: 54 тэрбум төгрөгөөр шүүлтүүр авч байгаатай санал нийлэхгүй
2018-10-15 13:56:26 - Байгаль Орчин
Монголын говиос шинжлэх ухаанд тэмдэглэгдээгүй аварга үлэг гүрвэлийн яс олджээ
2018-10-15 13:48:56 - Байгаль Орчин
Богдхан ууланд ойн цэвэрлэгээ хийгдэж байна
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 13:20:19 - Эрүүл мэнд
Өнөөдөр “Цагаан таягтан”-ы өдөр
2018-10-15 12:46:16 - Орон нутаг
Халхгол суманд “Сум дундын төв” төсөл хэрэгжиж эхэлжээ
2018-10-15 12:26:24 - Хууль
Хахуулийн хэрэгт холбогдсон “Шинэ эхлэл” сургуулийн захирал батлан даалтад гарчээ
2018-10-15 12:22:14 - Эдийн засаг
ХХБанкны Ривер Гарден салбар нээлтээ хийлээ
2018-10-15 12:13:41 - Хууль
Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого эхэллээ
2018-10-15 12:02:38 - Хууль
Хаднаас унаж, хөлөө хугалсан таван настай хүүг аварчээ
2018-10-15 11:57:14 - Улс төр
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг Монголд айлчлахыг урьжээ
2018-10-15 11:55:58 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2567 төгрөгийн үнэтэй байна
2018-10-15 11:40:42 - Энтертайнмент
Америкт кино продакшн байгуулсан анхны монгол бүсгүйтэй ярилцлаа
2018-10-15 11:31:12 - Орон нутаг
Д.Чойжамц хамбыг Хамба Номун хаанаар өргөмжилсөн үү
2018-10-15 11:23:36 - Нийслэл
Дараах чиглэлийн автобусууд өглөө 06:35-06:55 цагт үйлчилгээнд гарахаар боллоо
2018-10-15 11:23:12 - Улс төр
Ерөнхий сайд "МАК" компанийн цемент, блокийн үйлдвэртэй танилцав
2018-10-15 11:08:43 - Улс төр
Хөвсгөл аймгийн Засаг даргын томилгооны асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ
2018-10-15 11:02:23 - Нийслэл
Төв замын уулзваруудад “Шар хайрцаг” тэмдэглэгээ хийж эхэллээ
2018-10-15 10:53:24 - Энтертайнмент
Б.Алтанжаргалын “Дөмөн хонгор аялгуу” дуурсана
2018-10-15 10:39:07 - Улс төр
Д.Сумъяабазар "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг IPO хийх асуудлаар Торонтод ажиллав
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-15 10:30:58 - Шар
Сергей Шойгу энэ сарын 18-нд Монголд айлчилна
2018-10-15 10:07:48 - Нийслэл
Дугаарын хязгаарлалт ӨВЛИЙН бүсчлэлд шилжлээ
2018-10-15 10:05:28 - Байгаль Орчин
Малчид, тариаланчид цаг агаарын таатай үеийг ашиглаарай
2018-10-15 09:46:21 - Улс төр
УИХ дахь намын бүлгүүд хуралдана
2018-10-15 08:38:27 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2018-10-15 08:35:49 - Энтертайнмент
Д.Энхтүшиг: Хавар алимны мод цэцэглэхэд хашаа маань бяцхан төгөл шиг болдог
2018-10-15 07:53:51 - Эдийн засаг
Ч.Отгочулуу: Хөргөгч, шатахууны сав нь дундуур сонгогчид "Эдийн засаг сэргэлээ" гэх сурталчилгаанд хууртахгүй
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-13 14:18:42 - Энтертайнмент
Б.Март: “Оскар”-ын шагнал хүртсэнээ сонсоод чихэндээ ч итгээгүй
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-13 09:50:37 - Хууль
ЕБС-ийн захирлуудын холбогдсон авлигын хэрэг цаашид үргэлжилнэ
2018-10-13 18:11:38 - Спорт
Манай тамирчин дэлхийн аварга боллоо
2018-10-13 10:07:28 - Эрүүл мэнд
Ж.Нэргүй: Д витамин дархлааны цагаан эсийг идэвхжүүлдэг ганц микро элемент
2018-10-13 10:12:36 - Эдийн засаг
ЗГ дотоодод бонд гаргахаа больсноор Төв банк 4.2 их наяд төгрөгийг БАНКУУД РУУ НИЙЛҮҮЛЖЭЭ
2018-10-15 08:35:49 - Энтертайнмент
Д.Энхтүшиг: Хавар алимны мод цэцэглэхэд хашаа маань бяцхан төгөл шиг болдог