“Жэжү эйр” компани Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх хүсэлтээ өгчээ

Түгээх    
2018-10-09 15:21:12 - Нийслэл

ineg“Жэжү эйр” авиа компани Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлд тогтмол нислэг үйлдэх хүсэлтээ Иргэний нисэхийн ерөнхий газарт илэрхийлжээ. Энэ талаар өнөөдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба /НААХЗА/-ны дарга С.Манлай, Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дарга М.Эрдэнэбатмөнх болон албаны бусад хүмүүс БНСУ-ын “Жэжү эйр” авиа компанийн тээврийн асуудал хариуцсан захирал ноён Парк Ён Чол, “Ай эйч Си” ХХК-ийн Ерөнхий захирал Квон Ик Сон нарыг хүлээн авч уулзжээ.

ИНЕГ-аас дээрх авиа компанид “ИНД-129”-ийн дагуу таван шатлалтай хяналт, шалгалт хийж гэрчилгээ олгоно гэдгийг уулзалтын үеэр хэлсэн байна.

ИНЕГ-ын Дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба /НААХЗА/-ны дарга С.Манлайгийн хэлснээр, БНСУ-ын талаас Сөүл-Улаанбаатар, Бээжин-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх сонирхлоор түлхүү хандаж байгаа аж. Тэрбээр “Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлд тийзний олдоцын асуудал хүндрэлтэй байгаа учраас үүнийг мэдэрч, Солонгосын агаарын тээвэрлэгчдээс тогтмол нислэг үйлдэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байгаа.

“Жэжү эйр” нь ийм хүсэлт илэрхийлсэн Солонгосын гурав дахь авиа компани. Өмнө нь “Eastar jet” компани хүсэлтээ гаргаж, “ИНД-129”-ийн дагуу гэрчилгээгээ авч нислэг үйлдэж эхэлсэн. Одоогоор нислэг нь тогтмолжоогүй. “Жэжү эйр” компани нь дараалсан найман чартер нислэг үйлдээд, лимит нь дууссан учир тогтмол нислэг үйлдэх хүсэлтээ ийнхүү илэрхийлээд байгаа юм” гэв.

“Жэжү эйр” компаниас гаргасан хүсэлтийн дагуу одоогоор агаарын тээвэрлэгчийн бичиг, баримтуудыг нь үзэж шалгах, танилцах гэх мэт эхний 2 шатанд ажил явагдаж байгаа аж.

Тун удахгүй Астана-Улаанбаатар-Астана чиглэлд нислэг үйлдэх билээ. Энэ талаар тэрбээр “Скат” гэж авиа компани Астана-Улаанбаатар-Астана чиглэлд удахгүй нислэг үйлдэхээр бэлтгэгдэж байна. Манайхаас “ИНД-129”-ийн дагуу гэрчилгээгээ авсан. Монгол, Казакстан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа 18 жил идэвхгүй болоод байсан юм билээ. “Скат” компани дээрх чиглэлд тогтмол нислэг үйлддэг болсноор агаарын тээврийн салбарт хамтын ажиллагаа сэргэж байна гэж хэлж болно” гэв.

“Жэжү эйр” компани нь 37 агаарын хөлөгтэй, эдгээрийн 20 гаруй хөлөг нь Инчеоны нисэх буудлаас нислэг үйлддэг байна. Тус авиа компани 10 гаруй орны 50-аад чиглэлд олон улсын нислэг үйлддэг бол дотоодын 6 чиглэлд зорчигч тээвэрлэдэг. Ирэх жил парк шинэчлэлээ нэмэгдүүлж нийт 45 агаарын хөлгөөр гадаад, дотоодын чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөжээ.

Тус компани одоо ашиглаж буй 37 агаарын хөлгөөс 3-ыг нь худалдаж авсан бол бусад агаарын хөлгийг зээлийн нөхцөлтэйгөөр худалдан авч агаарын тээвэрт ашиглаж байгаа аж. Нисэх бүрэлдэхүүний хувьд дотооддоо бэлтгэсэн, мөн “Корийн эйр” авиа компанид ажиллаж байсан туршлагатай нисгэгчид ажилладаг байна. “Жэжү эйр” компани нь манай улсад өмнө нь найман удаа чартер нислэг үйлдсэн туршлагатай ажээ.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 15

Зочин (43.242.*.*)
2018-10-10 10:24:02
3 нугалсан үнэтэй болохоор гадныхан ч их л шүлсэн гоожиж байна даа.

Zochin (75.147.*.*)
2018-10-10 00:40:15
Mongol luibarchid oort ni ashig garakhgui bol zobshoorokhgui.

Зочин (14.40.*.*)
2018-10-09 21:31:21
өг өг миатын монопол шулж алах нь

bitgii dabar muu solongosuud (202.131.*.*)
2018-10-09 20:57:06
ene hvmvvs miat-iig dampuuruulah gej yasan ih hvsen be dee.naad solongosuud chin ehleed hyamd niseed daraa ni vnee nemeed l miat-iig dampuuruulaad duusanaa.tegeed tengert mongoliin niseh kompani baihgui bolj mongol nisegch nar ajilgui bolood duusanaa..vnetei gesen eh orond minid ooriin mongol ulsiin kompani nisej baibal baharhaltai ch dee.

Зочин (43.242.*.*)
2018-10-09 20:31:02
бүү хангүүгт өг

Зочин (202.9.*.*)
2018-10-09 20:15:57
Материалыг сайн судлаад Дэмжиж үзээрэй. МИАТ-ын монополоос монголчууд гарах нь дээ. МИАТ дампуурах нөхцөлрүүгээ орно доо

Зочин (103.229.*.*)
2018-10-09 20:15:37
Монголын авиа компаний зах зээл хумигдана. Ундэсний бизнесийг хамгаалах бодлого байх л естойдоо.

Зочин (202.72.*.*)
2018-10-09 20:00:17
ЗА ОДОО НЭГМУУ ДАРГАНЦАР НАДАД ЮУ УНАХ ЮМ БЭ ГЭЭД Л ХӨНДӨЛДӨӨД ЗӨВШӨӨРӨЛИЙГ НЬ ӨГҮҮЛЭХГҮЙ ДЭЭ ЭСВЭЛ КАЛ МАЛЫНХАН. СААД ХИЙЛГЭНЭ ДЭЭ

Зочин (202.21.*.*)
2018-10-09 19:46:07
Eooo saihnaaaaa

Зочин (202.21.*.*)
2018-10-09 16:32:29
Хурдаан өг

Зочин (202.21.*.*)
2018-10-09 16:32:29
Хурдаан өг

Зочин (103.111.*.*)
2018-10-09 16:01:05
хурдан авиакомпаниудынхаа тоог нэмээд тийзний үнэ нь буураасай.

Сайдад (103.111.*.*)
2018-10-09 15:47:02
Нисэхийн авилгагч дарганцарууд сууцгааж байна. Хужаа манлай, улаан авилгагч, рекетчин архичин эрдэнэбатмөнх нар нисэхээ биш хахуулийн мөнгөө бодоод л сууж байгааг нь хараач ээ !!! Ийм мэргэжил боловсролгүй хахуулчдыг нисэхээс хөөж, гахайтай нь хамт туулын хөвөөн дэх саарал ордонд нь илгээхийг эрхэм Сайдад уламжилъя.

Зочин (66.181.*.*)
2018-10-09 15:34:19
manaikhaas hunnu d bas erkh uguh heregtei dee

Зочин (202.126.*.*)
2018-10-09 15:32:48
Ашгүү ашгүү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-13 19:34:05 - Улс төр
УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг зурсан гишүүдийн 68 хувь нь ЖДҮЧИН
2018-12-13 17:54:46 - Нийслэл
Сурагчдын амралтаар хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахыг үүрэгдэв
2018-12-13 17:06:56 - Спорт
Таканоива А.Баасандоржид мэргэжлийн бөхөөр барилдах санал тавьжээ
2018-12-13 16:41:25 - Улс төр
Л.Энх-Амгалан:Цэц Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл огцрох үндэслэл бүрдэнэ
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-13 16:32:34 - Спорт
Өсвөрийн тамирчид олон улсын тэмцээнээс таван медальтай ирлээ
2018-12-13 16:27:52 - Шар
Стивен Сигал, Б.Эрдэнэтуяа нар дуучин Эмин Агаларовын төрсөн өдөрт уригджээ
2018-12-13 16:13:58 - Энтертайнмент
Аз бол сохор, харин ухаантай хүн баримтаа бүртгүүлдэг
2018-12-13 16:07:10 - Эдийн засаг
Хасбанк ногоон бэлчээр төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана
2018-12-13 15:53:59 - Нийслэл
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг олон улсын тээврийн тарифтаа өөрчлөлт орууллаа
2018-12-13 15:40:18 - Хууль
Улсын хилээр хар тамхи нэвтрүүлсэн этгээдийг саатуулжээ
2018-12-13 15:30:51 - Спорт
“Алтан бөмбөг”-ийн эзэд тодорлоо
2018-12-13 15:28:21 - Спорт
Самбогийн дэлхийн аваргуудын нэрэмжит тэмцээн болно
2018-12-13 15:27:43 - Улс төр
Х.Өлзийбаатар: Эрх баригчдад дундаж давхарга бий болгох сонирхол алга
2018-12-13 15:16:56 - Нийслэл
Салют, бенгалын галыг гар дээрээс худалдаж авахгүй байхыг анхааруулж байна
2018-12-13 14:54:22 - Энтертайнмент
“Монгол гэр” баримтат кино олон улсын шилдгээр шалгарав
2018-12-13 14:50:38 - Нийслэл
Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг нэмэгдүүлнэ
2018-12-13 14:37:22 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-13 14:22:05 - Улс төр
Сэлэмний ир, Жадны үзүүр
2018-12-13 13:46:03 - Улс төр
С.Эрдэнэ: МАН засаглахдаа 4 тэрбум долларын өр тавьсан байна
2018-12-13 13:30:39 - Эдийн засаг
Монголын компани газрын тосны хайгуул ч хийх эрхгүй болсныг монголчууд минь том зургаар нь дор бүрнээ харцгаая
2018-12-13 13:30:12 - Спорт
Хөлбөмбөгчид чансаагаараа Зүүн Азийг анх удаа тэргүүллээ
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-13 12:28:28 - Нийслэл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн яамнаас виз гаргаж өгнө гэсэн мэдээлэлд итгэж болохгүй
2018-12-13 12:27:32 - Улс төр
Ирц бүрдээгүйгээс өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа
2018-12-13 12:12:57 - Энтертайнмент
Монгол хүүхдүүд “NBA”-ийн тоглолт дээр үндэсний бүжгээ бүжиглэлээ
2018-12-13 11:35:47 - Байгаль Орчин
БНСУ-ын байгууллагууд Монгол орны цөлжилттэй тэмцэнэ
2018-12-13 11:30:56 - Улс төр
Токиод Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар нээнэ
2018-12-13 11:26:03 - Нийслэл
Гэр хорооллын 0-5 насны хүүхдүүдэд хорт утааны эсрэг амны хаалт өглөө
2018-12-13 11:10:59 - Орон нутаг
Хяргас нуурын мөс цөмрөн 104 бог мал хорогджээ
2018-12-13 10:59:21 - Орон нутаг
Б.Баяржаргал: Эрдэнэт дэд станцын хоёр трансформаторын нэгэнд нь дотоод гэмтэл гарсан
2018-12-13 10:53:03 - Улс төр
АН Л.Болдын намаасаа гарах хүсэлтийг хүлээж авсангүй
2018-12-13 10:50:29 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-12-13 10:45:54 - Спорт
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн сонгуульт ажлаа хүлээлгэн өгнө
2018-12-13 10:45:23 - Улс төр
Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар хамтарсан мэдэгдэл гаргана
2018-12-13 10:43:31 - Хууль
Халдлагад өртсөн түргэний дөрвөн эмчийн хэргийг прокуророос шалгаж байна
2018-12-13 10:29:55 - Улс төр
Сайд нарын томилгоо болон чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ
2018-12-13 09:52:14 - Эдийн засаг
УБТЗ 2018 онд түүхэндээ байгаагүй их ачаа тээлээ
2018-12-13 09:20:00 - Энтертайнмент
МӨНХХАДА: 2019 оны шинэчлэгдсэн загварын RAV4 автомашин хожих сугалаат аянд оролцоорой
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ