ЦЕГ-ын авто баазад парк шинэчлэл хийх хэрэгтэй байна гэв

Түгээх    
2018-10-10 16:45:45 - Нийслэл

tsagdaaЦагдаагийн ерөнхий газрын Авто бааз нь албаны болон тусгай зориулалтын автомашины засвар үйлчилгээг стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэх, үйлчилгээнд явж байгаа автомашинуудад холбогдох хууль, дүрэм, журмын дагуу стандарт, норм, нормативыг мөрдөж ажиллах, инженер, техникийн ажилтнууд, цагдаа, жолооч, засварчид мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлэн ажилладаг байна.

Өнгөрсөн мягмар гаригт болсон "Нээлттэй хаалга"-ны өдрөөр цагдаагийн албанд хэрэглэгдэж буй тусгай хэрэгсэл, тоноглосон автомашинуудыг танилцуулав. Тус баазын нийт хөдлөх бүрэлдэхүүний 69 хувь нь БНСУ, 11 хувь нь ОХУ, 8 хувь нь БНХАУ, 10 хувь нь Япон, 2 хувь нь Герман, 0.2 хувь нь Чех улсад үйлдвэрлэгдсэн автомашинуудаар үйлчилдэг аж.

Үйлчилгээнд суудлын автомашин, том болон дунд оврын автобус, ачааны машин, тусгай зориулалтын автомашин, жийп машин, микроавтобус, мотоцикл, тусгай зориулалтын чиргүүл гэсэн 9 төрлийн техникийн хэрэгслээр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг сахиулах үүргээ биелүүлэхэд албаны болон тусгай зориулалтын автомашинаар үйлчлэх, тэдгээрийн техникийн бэлэн байдлыг ханган ажилладаг байна.

Өнөөдрийн байдлаар, тус баазад ашиглагдаж байгаа нийт машинуудын 37 хувь нь 5 хүртэл жил, 45 хувь нь 6-10 жил, 12 хувь нь 11-15 жил, 6 хувь нь 16-аас дээш жилээр үйлчилгээнд ашиглагдаж байгаа бөгөөд техникийн үйлчилгээ засварын хэлтэс нь өнгөрсөн гурван жилд давхардсан тоогоор 8,157 автомашины засвар үйлчилгээг цаг алдахгүй түргэн шуурхай хийж, албаны бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа аж.

Мөн өдөрлөгийн үеэр Автобаазын дарга Ү.Зоригтбаатар хээрийн гал тогоо, явуулын засвар үйлчилгээ, техникийн засвар үйлчилгээний цэг болон тусгай албаны машин, олон нийтийг хамарсан эмх замбараагүй үед ашиглах автомашин, цагдаа нараа зөөх зориулалттай 45 хүний суудалтай автобус зэргээ нэг бүрчлэн танилцуулав.

Тэрбээр өнөөдрийн байдлаар 600 гаруй автомашин цагдаагийн албаны үйлчилгээнд явж байна. Эд болсон хойно элэгдэх эвдрэх тохиолдол гардаг байна. Тус бүрдээ ямар үйлчилгээ үзүүлдэг талаараа машинуудаа танилцуулсан юм. Жишээлбэл, тусгай зориулалтын “Урал” машин гэхэд их үүрэг гүйцэтгэдэг байна. Ямар нэгэн осол аваар гамшиг, хөдөө хээр малын гоц халдварт өвчин гарлаа, малын хулгай гарлаа гэхэд туулах чадвар өндөртэй энэ машинаараа явах бүрэн боломжтой. Дотроо бүх асуудлаа шийдсэн учраас цагдаагийн алба хаагчид амьдарч ч болох юм байна.

Автобаазын ажилтнуудын өгүүлж буйгаар, тэдний техник хэрэгсэл нэг үеэ бодвол сайжирсан ч парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай болсныг онцлов. Учир нь машин техникүүдийнх нь насжилт өндөр болж шаардлага хангахаа больсон гэв. Жишээлбэл, токарийн машин нь 1975 оных бөгөөд одоо ашиглахад бэрх болсон талаар ярилаа.

ЦЕГ-ын Санхүү аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж. Эрдэнэболд “Өнөөдөр улсын хэмжээнд цагдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ биелүүлэхэд албаны болон тусгай зориулалтын автомашинаар хангах ажлыг өөрсдөө нөөц боломжид тулгуурлан хангалттай түвшинд хийж гүйцэтгэдэг.

Цагдаагийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэж байгаа эргүүлийн автомашинуудыг парк шинэчлэл бүрэн хийх шаардлагатай байгаа. Манай жижүүрийн машинуудын 24 цагаар тасралтгүй явдаг учраас их муудсан.

Энэ бааз дээр байгаа машинууд нийслэл хотын эргүүлд гардаг. Нийтдээ 68 машин гаргах ёстой. Гэтэл 20 гаруй машин гарч чадахгүй байна. Муудсан машиныг манай засварын ажилчид өдөр шөнөгүй засч ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа. Бидний гол зорилго бол эхний ээлжид гэмт хэрэг болон иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг эргүүлийн автомашинаа шинэчлэх шаардлагатай байгаа. Энэ асуудлаа  холбогдох газруудад хандсан. Бид өөрсдийнхөө хүчээр боломжийн зүйлийг хийж байгаа хэдий ч хүртээмж маш муу байгаа. Нэг машин 5-6 хооронд ажилладаг учраас хүртээмжээ нэмэгдүүлэх шаардлагатай байгаа” гэв.

Д.ТУЯА

tsagdaa

tsagdaa

tsagdaa

tsagdaa

tsagdaa

tsagdaa

tsagdaa

tsagdaatsagdaa

tsagdaa



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 6

Зочин (202.70.*.*)
2018-10-11 08:29:20
Өөрийн хөрөнгөөрөө хий

Shaaaaaaaaa (202.9.*.*)
2018-10-11 07:03:33
Xutsdag boosnuud we dapga nap l unaad bj bdag ym bn lee sht gaigui gsn unaag ni

Зочин (202.126.*.*)
2018-10-10 18:06:11
МАШИН УГСАРДАГ ҮЙЛДВЭР ОРУУЛЖ ИРЖ ТӨРИЙН АЛБА ТҮРГЭН ОНЦГОЙ АЛБА ЦАГДАА ЗЭВСЭГТ ХҮЧИН ХИЛИЙН ЦЭРЭГТ АШИГЛАЯ

bolij iz (182.160.*.*)
2018-10-10 17:33:25
boliochee

vbg (66.181.*.*)
2018-10-10 17:26:26
tsagdaagiin eronhii gazariin ard ochood uz tend ug ni duudlagad yabj bh estoi mashinuud darga nart ni uilchileed zogsoj bdag uuniigee abah heregtei

Зочин (202.9.*.*)
2018-10-10 17:05:56
Тор засгийн авто баазыг татан буулгаж цагдаа онцгой тургэнд хувааж ог хувьдаа 2 машинтай торийн албан хаагчид бас дээр нь улсаас машин гаргуулж унана гэсэн чинь юу шэсэн уг вэ арай даварсан тансаглал

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-17 17:31:57 - Хууль
“ЖАЙКА”-ийн нэрийг барьж орон нутгийг иргэдийг залилжээ
2018-12-17 17:17:37 - Эрүүл мэнд
ЭХЭМҮТ-ийн захирлын хүсэлтийг Эрүүл мэндийн яам хүлээж аваагүй гэв
2018-12-17 17:07:29 - Улс төр
Н.Учрал: Багш нарыг орон сууцны ипотекийн зээл, түрээсийн орон сууцанд хамруулахад идэвхтэй хамтарч ажиллана
2018-12-17 16:40:06 - Улс төр
АТГ: Б.Ундармаа гишүүнээс мэдүүлэг авсан нь үнэн
2018-12-17 16:31:51 - Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
2018-12-17 16:25:42 - Гадаад
Нью-Йоркын галт тэргэнд Ази иргэнийг ялгаварлан гадуурхсан эмэгтэйг баривчилжээ
2018-12-17 15:48:54 - Орон нутаг
Нүүрс тээвэрлэгч жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулж байна
2018-12-17 15:48:10 - Эрүүл мэнд
Эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна
2018-12-17 15:44:42 - Эдийн засаг
Хасбанк, Тэнгэр санхүүгийн нэгдлийн туз-ийн дарга Ч.Ганболд “ХАШ ЭРДЭНИЙН ОДОН” хүртлээ
2018-12-17 15:38:16 - Хууль
“Тавантолгойн цахилгаан станц”-ын төслийг АТГ-ынхан шалгаж эхэлжээ
2018-12-17 14:59:57 - Гадаад
Австрали улсад сүүлийн 20 жил тохиогоогүй хүчтэй газар хөдөлжээ
2018-12-17 14:42:28 - Улс төр
МАН-ЫН ГИШҮҮД: Шаардлагын хариуг 24 цагийн дотор ирүүлэхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ
2018-12-17 14:36:26 - Улс төр
ШӨХТГ: Их, дээд сургуулиуд төлбөрөө үндэслэлгүйгээр нэмжээ
2018-12-17 14:35:27 - Боловсрол
БСШУС-ын сайдын шуурхай хуралдаан боллоо
2018-12-17 14:33:01 - Нийслэл
Шинэ жилийг угтан хяналт шалгалт хийж, эргүүлийн тоог нэмлээ
2018-12-17 14:32:55 - Шар
2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах төв цэнгэлдэхийг танилцууллаа
2018-12-17 14:07:36 - Нийслэл
Дүнжингарав зах НӨАТ-ын баримт олгодог боллоо
2018-12-17 14:02:33 - Хууль
Б.Баатархүү: Цагдаагийн байгууллага талийгч Ч.Чамин-Эрдэнийн хэргийн явцыг удаашруулаагүй
2018-12-17 13:56:01 - Спорт
“Бөртэ чоно” наадамд нэр дэвшигчид тодорлоо
2018-12-17 13:41:13 - Нийслэл
“Капитал” банкийг битүүмжлээгүй, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна
2018-12-17 13:36:08 - Спорт
Г.Угалзцэцэг дэлхийн дөрвөн удаагийн аварга боллоо
2018-12-17 13:29:26 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг баривчилжээ
2018-12-17 13:20:25 - Хууль
Эмнэлгээс алга болсон тоног төхөөрөмжүүдийн гурав нь олджээ
2018-12-17 13:13:27 - Улс төр
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Ерөнхийлөгчид хандлаа
2018-12-17 12:58:39 - Улс төр
Ш.Түвдэндоржийг АН-ын нарийн бичгийн даргаар томилжээ
2018-12-17 12:49:12 - Улс төр
Я.Санжмятав: М.Энхболд гэж хувь хүндээ биш, төрийн гацааг гаргах гэж л гарын үсэг зурсан
2018-12-17 12:37:35 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ
2018-12-17 12:05:13 - Нийслэл
Австралид Улаанбаатарын агаарын бохирдлыг харуулсан үзэсгэлэн гаргажээ
2018-12-17 11:31:04 - Нийслэл
Том оврын автобус шатжээ
2018-12-17 11:20:31 - Боловсрол
Бага ангийнхан энэ долоо хоног хичээллээд амарна
2018-12-17 11:14:32 - Эрүүл мэнд
Дүүргийн эмнэлгүүд нэмэлт ор дэлгэн иргэдэд үйлчилж байна
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-17 10:56:20 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй
2018-12-17 10:40:55 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчлал хийлээ
2018-12-17 10:39:50 - Нийслэл
Агаарын бохирдолтой холбогдуулан иргэдийн гаргасан хүсэлтэд НҮБ хариу мэдэгдэл гаргажээ
2018-12-17 10:32:07 - Энтертайнмент
“Aвьяаслаг Монголчууд-2018” шоуны ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо
2018-12-17 10:27:50 - Нийслэл
Хотын даргын томилгоог энэ сарын 28-нд хэлэлцэнэ
2018-12-17 10:20:56 - Эрүүл мэнд
Нүүрс тээврийн 13 мянган жолоочид эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна
2018-12-17 09:09:22 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
2018-12-17 13:29:26 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг баривчилжээ
2018-12-17 16:25:42 - Гадаад
Нью-Йоркын галт тэргэнд Ази иргэнийг ялгаварлан гадуурхсан эмэгтэйг баривчилжээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-17 12:37:35 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ