“Цахим эринд-цахим төлбөр тооцоо” аян зохион байгуулж байна

Түгээх    
2018-10-10 17:42:12 - Эдийн засаг

mongolbankМонголбанкны Ерөнхийлөгчийн санаачлагаар “Цахим эринд-цахим төлбөр тооцоо” аяныг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 12 сарын 10-ны өдрийн хүртэл хоёр сарын хугацаатайгаар зохион байгуулж байна.

Энэхүү аяны хүрээнд төлбөрийн системийн талаар Монголбанкнаас баримталж буй бодлого, эрх зүйн зохицуулалт, финтекийн хөгжлийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, цахим эринд цахим төлбөр тооцоог хурдан шуурхай гүйцэтгэх дэвшилтэд шийдэл зэргийг нийтэд үнэн зөв мэдээлэх, таниулан сурталчлах, соён гэгээрүүлэхэд чиглэсэн ажлыг хийхээр төлөвлөж байна.  

Түүнчлэн, банк санхүүгийн байгууллагын цахим төлбөр тооцооны талаар иргэд, харилцагчид сурталчлах, төлбөрийн системийн оролцогчийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар санхүүгийн тогтвортой байдлыг дэмжихэд тодорхой хувь нэмэр оруулахыг зорьж байна.

Аянаар цахим төлбөр тооцооны хөгжлийг дэмжих, нийтийн хэрэглээ болгож хэвшүүлэх, түүний давуу тал, эдийн засгийн үр өгөөжтэй холбоотой сэдвээр сургалт, хэлэлцүүлэгийг зохион байгуулж, сурталчилгааг хийнэ.

Цахим төлбөр тооцооны хууль эрх зүйн орчинг бэхжүүлэх, Финтек-ийн хөгжлийг дэмжих, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, төлбөрийн системийн нэгдмэл байдлыг хангах гэсэн 4 чиглэлээр ажлыг зохион явулна.  Иймд, төлбөрийн системийн оролцогч байгууллагуудыг банк санхүүгийн салбарын хүрээнд нэгдсэн байдлаар хамтран ажиллахыг санал болгож байна.

Монголбанк нь үндэсний төлбөрийн системийн зохицуулагч байгууллагын хувьд АХБ-ны зээлийн санхүүжилтээр Төлбөрийн системийн шинэчлэл төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд төлбөрийн ₮ картыг EMV/NFC чип технолгоид шилжүүлэх, автомат клирингийн системийг нэвтрүүлэх, санхүүгийн байгууллагад ашиглах тоон гарын үсгийн системийг Монгол Улсад нэвтрүүлэх  зэрэг ажлыг эхлүүлээд байна.

Өнөөдөр энэ аяны нээлтийн хүрээнд цахим гарын үсгийн системийг Монголбанкны дотоод системүүд, төлбөр тооцооны бүх систем, банк болон банк бус байгууллагын Монголбанк руу хандаж буй зээлийн мэдээллийн сан, төвбанкны үнэт цаас болон валютын арилжааг гүйцэтгэх банк хоорондын цахим арилжааны гэх мэт ситемүүдэд нэвтрүүлэх ажлыг эхлүүлж байна. Цаашид энэхүү дэд бүтцийг ашиглан, банк, санхүүгийн байгууллагууд нэмэлт өндөр хэмжээний хөрөнгө оруулалт хийхгүйгээр дотоод системдээ шууд ашиглах боломжтой болно.

Санхүүгийн байгууллагад ашиглах тоон гарын үсгийг талаар товч танилцуулгыг хийж, энэхүү тоон гарын үсгийг Монголбанкны системд хэрхэн ашиглах талаар толилууллаа.

Монголбанкнаас санаачлан явуулж буй энэхүү аян нь мэдээллийн технологийн эрин зуунд түүний хөгжил дэвшлийг ашиглаж төлбөр тооцоог цахимаар хялбар, хурдан шуурхай, тасралтгүй гүйцэтгэх боломж улам бүр нэмэгдэж байгааг олон нийтэд таниулан сурталчилж, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

Дэлхий нийтээр бэлэн бус төлбөр тооцоог дэмжиж, цахим төлбөр рүү эрчтэй шилжиж буй энэ цахим эринд Монголчууд бид ч хөл нийлүүлж, санхүүгийн зах зээлд нэвтрээд байгаа мэдээллийн технологийн дэвшилтэт шийдлийг өдөр тутмын хэрэглээндээ ашиглаж, цаг хугацааг хэмнэж, орон зайг товчилж хурдтай хөгжих шаардлага нэгэнт бий болжээ.

Аливаа улс орны эдийн засаг, санхүүгийн системийн хөгжил, түүний тогтвортой байдлын нэг чухал хэмжүүр нь тухайн улсын үндэсний төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй ажиллагаа байдаг. Төлбөрийн системийн талаар АНУ-ын Холбооны нөөцийн сангийн дарга Аллен Грийнспэний 2007 онд маш энгийнээр хэлсэн үгэнд хэрвээ төлбөрийн систем рүү халдлага хийвэл тухайн улсын эдийн засгийг сүйрүүлэх болно. Банкууд мөнгөн хөрөнгө шилжүүлэх, төлбөр тооцоог гүйцэтгэх боломжгүй болсноор бизнес эрхлэгчид бартер болон амлалтын бичигт найдахаас өөр гарцгүй болж, улс орон даяар эдийн засгийн үйл ажиллагаа хад чулуу мэт хөдөлгөөнгүй зогсоход хүрнэ гэжээ.

Өнөөдрийн байдлаар төлбөрийн систем нь мэдээллийн технологид суурилсан санхүүгийн сүлжээ болон хувьсан өөрчлөгджээ. Иргэд, хэрэглэгчийн мөнгөн хөрөнгө төлбөрийн системээр дамжин өөр хоорондоо солилцоонд орж, эдийн засагт эргэлдэж байдаг тул төлбөрийн систем нь эдийн засаг дахь хурдны зам болсон байна. Иймд энэхүү хурдны замыг байнга шинэчлэн тордож, арчилж хөгжүүлэн түүний найдвартай, тасралтгүй ажиллагааг хангаснаар улс орныхоо эдийн засгийн хөгжлийг бодитоор дэмжих боломжийг бүрдүүлж байдаг. 

Аяны хүрээнд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэглэгч ба үйлчлэгч байгууллагын харилцан итгэлцлийг сайжруулах зорилгоор нийтийг хамарсан өдөрлөг, хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулна.

МОНГОЛБАНК

mongolbank



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

Зочин (202.179.*.*)
2018-10-10 23:05:32
Яах вэ дээ хүмүүс ашиглахгүй байх ганц л шалтгаан байгаа! Аюулгүй байдал ! Хангалтгүй. Олон хүмүүс данснаас нь мөнгө алга болсон, ийм тохиолдолд банк туслах нь бүү хэл хохиролыг нь ч барагдауулахгүйгээр үл барам үйлчлүүлэгчтэйгээ муухай харьцдаг гэсэн шүүмж их байдаг. Ашиглахгүй байх ганц шалтгаан чинь энэ. Үнэхээр ашиглуулъя гэвэл хүмүүсийн энэ айдас гомдлыг шударгаар эелдгээр барагдуулах улмаар ийм байдлыг устгах аюулгүй байдалдаа дүн шинжилгээ хийж үр дүнгийн дагуу цоорхойг нөхөж хаах дахин ийм нөхцөл үүсэхгүй байхаар банк хувийн зүгээс ажиллах. Нөгөө талаас шаардлагатай хуулийг нь баталж өгөх. Нөгөө талаар цахим болгочихоод төлбөр нэхдэгээ болих. Цаас хэвлэж баримт өгөхгүйгээс хойш юунд нь тийм их зардал гарах вэ дээ. Эсрэгээр харин ч ажил хөнгөрч зардал хэмнэдэг. Тийм байхад бүх үйлчилгээндээ мөнгө нэхэх утгагүй. Гадаад гуйвуулгаас л ав Дотоодын бүх үйлчилгээ үнэгүй болго.

Зочин (64.119.*.*)
2018-10-10 19:41:52
хэ хэ. хуучны зоосоо эргэн ашиглая.

Зочин (64.119.*.*)
2018-10-10 19:41:52
хэ хэ. хуучны зоосоо эргэн ашиглая.

Зочин (64.119.*.*)
2018-10-10 19:41:52
хэ хэ. хуучны зоосоо эргэн ашиглая.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-17 12:05:13 - Нийслэл
Австралид Улаанбаатарын агаарын бохирдлыг харуулсан үзэсгэлэн гаргажээ
2018-12-17 11:31:04 - Нийслэл
Том оврын автобус шатжээ
2018-12-17 11:20:31 - Боловсрол
Бага ангийнхан энэ долоо хоног хичээллээд амарна
2018-12-17 11:14:32 - Эрүүл мэнд
Дүүргийн эмнэлгүүд нэмэлт ор дэлгэн иргэдэд үйлчилж байна
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-17 10:56:20 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй
2018-12-17 10:40:55 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчлал хийлээ
2018-12-17 10:39:50 - Нийслэл
Агаарын бохирдолтой холбогдуулан иргэдийн гаргасан хүсэлтэд НҮБ хариу мэдэгдэл гаргажээ
2018-12-17 10:32:07 - Энтертайнмент
“Aвьяаслаг Монголчууд-2018” шоуны ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо
2018-12-17 10:27:50 - Нийслэл
Хотын даргын томилгоог энэ сарын 28-нд хэлэлцэнэ
2018-12-17 10:20:56 - Эрүүл мэнд
Нүүрс тээврийн 13 мянган жолоочид эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна
2018-12-17 09:09:22 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
2018-12-17 08:02:04 - Улс төр
Х.Нямбаатар: Бид М.Энхболд гэдэг хувь хүнтэй тэмцэж, “дайн” хийгээгүй
2018-12-17 08:02:02 - Эдийн засаг
“Тавантолгой түлш” компани сайжруулсан түлшээ худалдаанд гаргаагүй НӨӨЦӨЛЖ байна гэв
2018-12-17 08:01:59 - Улс төр
З. Нарантуяа: Үүсээд буй нөхцөл байдал УИХ-ыг тараах хэмжээнд хүргэж болзошгүй
2018-12-17 07:31:44 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-12-16 14:35:45 - Боловсрол
Ирэх баасан гаригаас сурагчдын амралт эхэлнэ
2018-12-16 14:04:14 - Орон нутаг
Хөвсгөл аймагт мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглолоо
2018-12-16 13:44:21 - Хууль
Эх орноосоо урвасан гэх З.Пагмажавд холбогдох хэргийг шүүх хурал хойшилжээ
2018-12-16 13:01:49 - Нийслэл
Хотын агаар бүхэлдээ бохирдолтой гэж гарчээ
2018-12-16 12:43:54 - Спорт
Эмэгтэй боксчид казахстаныг зорилоо
2018-12-16 10:13:57 - Улс төр
Ирэх долоо хоногт хүйтний эрч сулавтар байна
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 15:07:04 - Гадаад
NBA-ын талбайд морин хуурын аялгуу эгшиглэлээ
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-15 14:02:35 - Эрүүл мэнд
Хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж, утсаар зөвлөгөө өгч байна
2018-12-15 13:43:37 - Хууль
Автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 12:26:50 - Эдийн засаг
Мах, хүнсний ногоо, өндөгний үнэ өсчээ
2018-12-15 10:51:25 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-15 09:43:47 - Технологи
Гуравдугаар курсын оюутнууд оффисын ажилтнуудад зориулан дулаан хадгалах нано утаслаг бүхий нимгэн хөнжил бүтээлээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-15 09:43:40 - Технологи
2018 оны ОНЦЛОХ технологийн дэвшлүүд
2018-12-15 09:42:10 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-12-14 20:13:54 - Эрүүл мэнд
ЭМЯ: Томуу томуу төст өвчний үед авах арга хэмжээний бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна
2018-12-14 17:47:27 - Спорт
Өсвөрийн бөхчүүд Якутаас таван медаль хүртжээ
2018-12-14 17:44:16 - Нийслэл
Автобусны хөдөлгүүр шатаж байсныг унтраажээ
2018-12-14 16:55:37 - Нийслэл
Гол нэрийн барааны үнэ 2.9 хувиар өссөн байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-14 08:10:54 - Боловсрол
Захирал ангийн багшийг маань “25-ХАН БИЛЕТ зарчихаж чадахгүй арчаагүй” гэж загнасан
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв
2018-12-14 08:09:37 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын даргад Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарыг томилно гэсэн тохироог хийжээ
2018-12-14 07:58:08 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэртээ байсан иргэнд хутга тулган, чихийг нь сэтлэж ээмгийг нь дээрэмджээ