ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: 16 жилийн турш үнэ төлбөргүй үйл ажиллагаа явуулж буй ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ төвд саатлаа

Түгээх    
2018-10-11 07:40:23 - Боловсрол

-“ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ ГАНЦ АРГА ЗАМ БОЛ ХҮҮХДҮҮДИЙГ СУРЧ
БОЛОВСРОХОД НЬ ТУСЛАХ”-

Бид энэ удаагийн өдрийн сурвалжлагаар “Асрал төв” ТББ-ын өдөр өнжүүлэх төвийн бага ангийн сурагчидтай нэг өдрийг хамт өнгөрөөсөн юм. Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг өдөр өнжүүлэх төвүүдээс яагаад энэ төвийг сонгосон нь их учиртай. Энэ төв өрх толгойлсон эмэгтэйчүүд, аав, ээжийнх нь аль нэг хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн өнчин хүүхдүүдийг сонгон авч сурч боловсрох бүх боломжоор нь үнэ төлбөргүй хангаж өгдөг юм.

Бид өглөөний 10.00 цагийн үед өдөр өнжүүлэх төв дээр очиход бага ангийн сурагчид аль хэдийн цугларчихсан хоёр багшдаа даалгавраа шалгуулж буй бололтой багшийнхаа ширээний дэргэд овоорчихсон зогсож байв. Зөвшөөрөл аван хаалгаар дөнгөж хөл тавьтал гялтганасан хар нүдтэй, сэргэлэн хүү биднийг хамгийн эхэнд угтан авч “Сайн байна уу эгчээ, би хичээлдээ их сайжирсаар л байгаа. Багш намайг гоё бичдэг болсон гэж хэлсэн Өчигдөр онц авсан” гээд дэвтрээ барин гүйж ирэв. Бусдаасаа хамгийн жижигхэн биетэй энэ хүү хараанд гүйцэгдэхээргүй хөдөлгөөнтэй ч орос, монгол хэлний Г.Дагдан багш нь “Томоотой суугаад хичээлээ хийгээрэй” гэхээр ийш тийш гүйлгүй номхон гэгч нь сандал дээрээ суун хичээлээ хийж эхлэв.

Бид хүүхдүүдээс “Та нарын явдаг өдөр өнжүүлэх төв гоё уу” хэмээн асуутал нэгэн зэрэг дуугаар “Гоё, өдөр хичээлд явахад амттай хоол өгдөг” гэж хариулав. Өглөөний ээлжинд бага ангийнхан явдаг учраас тооны багш, орос, монгол хэлний хоёр багш нь хүүхэд нэг бүртээ тулж ажиллаж ойлгоогүй дасгал ажлыг нь хамтдаа хийж ярилцана. Хүүхдүүд “Цээж бичигтээ сайн болж, ангийнхаа хичээнгүй бичигтэн болсон” гэдгээ бидэнд хуучилж дэвтрийнхээ хуудсыг эргүүлэн үзүүлж байх зуур “Асрал төв” ТББ-ын захирал С.Бурмаа “Хүүдүүд маань хичээл сурлагандаа сайн байгаа нь хоёр багшийн маань л ач, хичээл зүтгэл. Манай ТББ нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг учраас хоёр багшдаа цалин ч өгч чаддаггүй, наашаа ирж очих унааны мөнгийг нь өгч байна” хэмээн ярив. 16  жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй эл өдөр өнжүүлэх төвд жилд 30 хүүхэд явдаг. Тэд багш нараасаа аав, ээжийгээ хайрлах, хүндэтгэх, туслах, бусад хүмүүстэй эв найртай байхыг суралцдаг юм байна. 

11:40 минутын үед хүүхдүүд хичээлдээ явах бэлтгэлээ базааз гараа угаан өдрийнхөө хоолыг идэхээр ширээний ард сууцгаав. Тогооч хүүхдүүдэд хандан "Лууван, өргөст хэмх улаан лооль идэхгүй үлдээвэл яах билээ" хэмээн асуутал "Маргааш хоол өгөхгүй" гэж хариулна. Хүүхдүүд л юм хойно нэгдүгээр хоолоо идэхгүй, хоёрдугаар хоолоо түрүүлж идчихээд гэдсээ илээд суучихана. Энэ төвийн хүүхдүүд өдөр бүр амин дэмээр баялаг өөр, өөр төрлийн хоол иддэг болохоор цайныхаа цагт жигтэйхэн дуртай. 

Өдөр өнжүүлэх төвийг байгуулагдсан цагаас хойш тасралтгүй 16 жил багшилж буй Г.Дагдантай хэсэгхэн хором хөөрөлдсөн юм. Тэрбээр  энэ хүүхдүүдийг өөрийн хүүхэд шигээ анхаарч халамжилж, хичээл сурлагандаа муудаад байвал, араас нь уйгаггүй хөөцөлдөнө. Г.Дагдан багш хүүхдүүдийнхээ ар гэрийн амьдралыг бүгдийг нь мэддэг учраас хэнд юу хэрэгтэй байгааг андахгүй сайн мэднэ. Хүүхдүүдийнх нь нэг ханиад хүрээд өдөр өнжүүлэхдээ ирэхгүй бол араас нь байнга санаа зовж утас цохино. Хүүхдүүдийн хичээлийн цаг ойртоход "Ном, дэвтрээ мартаагүй биз, бушуухан хоолоо идчихээд хичээлдээ яв. Зам хөндлөн гарахдаа болгоомжтой гараарай" гээд хүүхэд бүрт аминчлан захина. 

-ХҮҮХЭД ГЭДЭГ ХИРГҮЙ ЦАГААН ЦААС МЭТ ТУНГАЛАГ, АРИУН СЭТГЭЛТЭЙ БАЙДАГ УЧРААС ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ТӨВДӨӨ БАГШЛАХ ДУРТАЙ-

-Та энэ өдөр өнжүүлэхэд хэдэн жил ажиллаж байна. Хүүхдүүдийг хөгжүүлэхийн тулд та ямар арга барилаар ажилдаг вэ?

-Би 34 жил орос хэлний багшаар ажиллаж байгаад 2002 онд тэтгэвэртээ гарсан. Түүнээс хойш энэ өдөр өнжүүлэх төвийнхөө хүүхдүүдэд орос, монгол хэлний хичээл заагаад 16 жил болж байна. Хүүхдүүд маань өдөр өнжүүлэх төвд явснаар өөрсдийгөө хөгжүүлж, бие дааж сурсан. Анхандаа төв номын сангаас 14 хоногтоо нэг удаа 20 гаруй ном авчирч хүүхдүүддээ уншуулдаг байлаа. Харин одоо ном зөөх шаардлагагүй. Манай төв олон төрлийн сайхан, сайхан номнуудтай болсон. Хүүхдүүд маань гэртээ ном унших зуршилтай болсноос гадна хоорондоо номоо солилцож уншдаг юм. Би багшаар ажиллаж байх хугацаандаа өөрийнхөө дааж авсан тавдугаар ангийн хүүхдүүдийг тоо, монгол хэлнийхээ  багш нартай хамтарч байгаад нэмэлтээр хичээл заалгадаг. Ер нь хүүхдүүдийг тавдугаар ангид оронгуут нь энэ хоёр хичээлээр нухаад өгөхөд цаашаагаа саадгүй сурдаг. Өөрийнхөө ийм арга барилаар л өдөр өнжүүлэх төвийнхөө хүүхдүүдэд хичээл зааж байна даа.

-Сая хүүхдүүдтэй ярилцаж байхад бүгд л “Өдөр өнжүүлэхэд явдаг болсноос хойш хичээлдээ сайжирсан, гоё бичдэг болсон” гэж дуу нэгтэй хариулж байна лээ?

-Хүүхдүүд маань гэрийнхээ даалгаварыг буруу ч бай, зөв ч бай гэртээ хийж хэвшсэн. Маргааш өглөөний 09:00 цаг гэхэд хичээлийнхээ, өдөр өнжүүлэх төвийнхөө даалгаварыг хийсэн дэвтрийг багшийн ширээн дээр тавьсан байх ёстой. Тэгээд даалгавараа хийж байх явцдаа ойлгоогүй зүйлсийг нь зааж өгөхөөр их үр дүнтэй байдаг юм. Хүүхэд хичээлээ ойлгохгүй байхаараа л сурлагандаа муудаж эхэлдэг. Самбар дээр заах хичээл байхгүй, хүүхэд болгонтой нэг бүрчлэн ажилдаг. Маш их цаг хугацаа шаардагддаг юм. Одоо манай төвд яая даа гэсэн хүүхэд байхгүй шүү. Хавар бүгд л ангиа сайн дүнтэй дүүргэцгээдэг юм. Хүүхэд хичээлдээ сайжраад ирэхээр урам орж өөртөө итгэх итгэлтэй болдог. Сайхан сэтгэлт хүмүүсийн тусламж дэмжлэгтэйгээр эдгээр хүүхдүүдэд маань өвлийн хувцас, хичээлийн хэрэглэл, витамин, сургах орчноор хангуулж байна. Мөн бага ангийн сурагчдыг өдөр хичээлдээ явахад нь, дунд, ахлах ангийн хүүхдүүдийг хичээлээсээ ирэхэд нь халуун хоол өгч байна.  Тиймээс эцэг, эхчүүд энэ боломжийг 100 ашиглахын тулд тал талаасаа хичээх ёстой гэж боддог.

-16 жилийн турш сайн дураараа хүүхдүүдэд хичээл заана гэдэг амаргүй байх шүү?

-Тэтгэвэртээ гараад нэг их удаагүй байхдаа номонд сууж байтал Банчин Ойбүрүл Ринбүчи багш маань “Халуун хоол” төслийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах өдөр өнжүүлэх төвийн хүүхдүүдэд хичээл зааж миний ажилд туслах хүн хэрэгтэй байсан гэж ярьсан юм. Тухайн үед нягтлан, оёдолчин гээд надтай нийлээд гурван хүн багш дээр ирсэн л дээ. Нөгөө хоёр маань нэг өдөр ажиллаад л чихээ дараад “Олон хүүхэдтэй ажиллана гэдэг хэцүү юм байна. Больё, больё чадахгүй ч үгүй юм байна” гээд яваад өгсөн. Би яахав дээ багш мэргэжилтэй, хүүхдүүдтэй ажиллаад сурчихсан болохоор эндээ үлдсэн дээ. Түүнээс хойш 16 жил тасралтгүй өдөр өнжүүлэх төвдөө ажиллаж байна. Энэ ажилдаа эмээ нь их дуртай. Хүүхэд гэдэг хиргүй цагаан цаас мэт тунгалаг, ариун сэтгэлтэй байдаг учраас хүнд дандаа сайхан энергийг өгч байдаг.

-Энд ирж сурвалжлага бэлтгэхээсээ өмнө танай өдөр өнжүүлэх төв яагаад нээгдэх болсныг нэлээд судалсан л даа. Их сонин түүхтэй юм билээ?

-Өрх толгойлсон ээж, бүтэн өнчин, аав, ээжийнх нь аль нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сонгон авч өдөр өнжүүлэх төвийнхөө сургалтад хамруулдаг юм. Банчин Ойбүрүл Ринбүчи багш буддын бурханы шашны төвөө байгуулчихаад 1990-ээд оны үед гэр хорооллоор явж байсан юм билээ. Гэтэл хаалга нь онгорхой нэг айлд хүүхэд уйлаад, яваад ортол харж хандах хүнгүй жаахан хүүхэд уяатай уйлаад сууж байсан гэдэг. Тэр хүүхдийг дуугай болгоод нэлээд удаан хажууд нь суутал аав, ээж нь ирэлгүй нэлээд орой болсон хойно ээж нь ажлаасаа тараад ирэхээр нь уулзтал өрх толгойлсон эмэгтэй байсан учраас хүүхдээ уяж орхиод ажилдаа явдаг. Үүнээс санаа аваад Банчин Ойбүрүл Ринбүчи багш ядуурлыг яаж буурлах вэ, харж хандах хүнгүй хүнд амьдралтай хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэнд дэмжихийн тулд “Халуун хоол” төслийг санаачилсан. 2002 оноос хойш 16 жилийн турш Банчин Ойбүрүл Ринбүчи багшийн эхлүүлсэн төсөл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Манай өдөр өнжүүлэх төв буддын шашны төвийн дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг ч гэсэн бурхан шашинтай холбоотой зүйл заадаггүй. Эдгээр хүүхдүүдийг өөрийн хүүхэд шигээ харж хамгаалахыг хичээж явсаар 16 жил болсон байна. Манай өдөр өнжүүлэх төвд явдаг хүүхдүүд маань маш сайн төлөвшдөг. Банчин Ойбүрүл Ринбүчи багш маань “Халуун хоол” төслийг таслалгүй явуулахын тулд Ирландаас шавь нараасаа хандив цуглуулж нааш нь явуулдаг.

-Бүтэн өдөржингөө хүүхдүүдтэй ажиллахаар ядардаг байлгүй дээ. Хүүхдүүд нь наад ажлаа орхи гэрт суу гэж хэлж байх юм уу?

-Миний эрүүл мэнд ямар байх юм. Би өөрөө хүүхдүүддээ хичээлийг нь заагаад багшлаад явах сонирхолтой. Ядралгүй яахав, хүүхдүүдтэйгээ хамт байхдаа ядарснаа мэдэхгүй. Орой автобусанд үүрэглэнэ, гэртээ хариад л ямар их ядарснаа мэдэрдэг, хамаг бие сул болчихдог. Гэртээ хариад шууд унтчихгүй ээ, номоо уншиж байж унтана. Намайг энэ ажлыг хийхэд өвгөн маань их тус болдог. Ар гэрийн бүх асуудал, ажлыг зохицуулж байна. Би өглөө босч цай л чанаж өгдөг юм. Хүүхдүүд маань гэртээ суу, ядарчихана гэж байнга л хэлдэг.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 45

Zolboo (202.21.*.*)
2018-10-15 19:37:12
Dagdan bagsh, Burmaa zahiral, Davaa zahiral geed Ene saikhan setgeltei humuus chin zurhneesee huuhduuded tuslay, surgay gsn gegeen huseltei humuus shuu! Uneheer baharhdag

зочин (202.55.*.*)
2018-10-14 14:59:41
энэ нийгэм бүхэлдээ харлачихаагүй л юм байна ямар сайхан нийтлэл вэ баярлалаа,гол баатруудад урт удаан эрүүл сайхан амьдралыг хүсье.

иргэн (150.129.*.*)
2018-10-14 13:28:54
Энэ сайхан хүмүүст баяр хүргэе

УЛС ОРОН (202.179.*.*)
2018-10-13 13:10:40
УЛС ОРОН ИЙМ ХҮМҮҮС ДЭЭР Л ДӨНГӨН ДАНГАН ДЭНЖИГНЭЖ БАЙНА ДАА... ЭД БАЙХГҮЙ БОЛ ЯГ ИЙМ ХҮМҮҮС БАЙХГҮЙ БОЛ НУРАН УНАХАД БЭЛЭН БОЛЖЭЭ

Asral Mongola (90.188.*.*)
2018-10-13 08:17:40
Нийгэмд байгаа гэгээтэй бүхнийг олонд хүргэж буй буяны үйлсэд тань даган баяъя

Асрал төв (90.188.*.*)
2018-10-13 08:16:31
Манай төвийн төслүүдийн дотроос халуун хоол төслийг сонгон авч сурвалжилсанд баярлалаа. Fb page: Asral Mingolia

Гавьяат багш багадах (66.181.*.*)
2018-10-13 08:10:22
16 жилд хичнээн олон хүүхдийг зөв хүмүүжүүлж,хүний зэрэгтэй болгосон бол? Тэд бүгд гэр бүлдээ, энэ нийгэмд тустай зүйл хийж байгаа нь дамжиггүй. Энэ багш нар байгаагүй бол хичнээн хүүхэд уруу дорой зовж зүдэрч амьдрах байсан бол, улс нийгэмд хичнээн их хүнд ачаа ирэх байсан бол? Цалин мөнгөгүй, хүүхэд бүрийн төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа нь үнэхээр агуу сэтгэл байна. Таны дэргэд би өчүүхэн хорхой адил ажээ.

Зочин (202.5.*.*)
2018-10-12 16:53:55
Жинхэнэ хүн чанартай багш байна. Ийм хүмүүсийг урамшуулж ажлыг нь дэмжиж байгаасай Хүүхдийн хөгжлийн төв, Боловсролын байгууллага нөгөө олон дуугаар том ярьдаг хүүхдийн байгууллагууд, төр засаг анхааралдаа аваасай.

зочин (202.179.*.*)
2018-10-12 15:13:47
төр ийм ажил явуулж байгаа байгууллагыг олж харж дэмжиж туслаасайдаа ийм багш нарыг алдаршуулаасай

зочин (202.179.*.*)
2018-10-12 15:13:46
төр ийм ажил явуулж байгаа байгууллагыг олж харж дэмжиж туслаасайдаа ийм багш нарыг алдаршуулаасай

зочин (202.179.*.*)
2018-10-12 15:09:17
энэл ёстой жинхэнэ багш байна даа төрөөс гавьяагий нь сайн үнэлээсэйдээ төсвийн багш нар шиг хүүхэд ялгаж гар харж ажилладаггүй ийм л хүмүүсийг алдаршуулж олонд мэдээлж төрөөс дэмжиж өгөөсэй

Амаржаргал (202.131.*.*)
2018-10-12 09:14:17
Энэ өдрийн мэнд хүргэе Сайхан мэдээ энэ ёстой буяантай ажил хийж байна энд ажиллаж байгаа багш ажилчид нар эрүү энх урт удаа наслаарай багш нар гавьяат өгх хэрэгтэй

Мундаг (176.190.*.*)
2018-10-12 00:27:37
Гавьяат багш шагнал хайрлаж болохгуй байх даа🙏🙏🙏

Зочин (64.119.*.*)
2018-10-11 23:40:51
Unuudur unshsan hamgiin saihan medee ene blaa, ajil uils n ulam uudrug baij eruul enh urt udaan naslaarai, yamar achtai buyantai humuus ve

Зочин (202.9.*.*)
2018-10-11 22:04:32
saihan uudrug goy medee oruulsand bayrallaa. buyantai buurainuudad eryyl enhiig husey

dariganga huu (66.181.*.*)
2018-10-11 21:53:54
saihan setgel sergeesen, ogshooson medee bailaa ta buhnii ur huuhed, ach, zee tani saihan mor buten amidrah boltugai...bid bishee urs ulddeg orchlon shuu dee humuus mini

Шавь (150.129.*.*)
2018-10-11 20:50:35
Орос хэлний багш маань байна сайхан буянтай ажил хийж байгаа юм байна даа аз жаргал хүсье

Зочин (202.9.*.*)
2018-10-11 18:56:42
Ядуурлаас гарах ганц зам бол МАНыг тарааж гишүүдийг нь шийтгэх

Зочин (202.9.*.*)
2018-10-11 17:48:19
Хоол ч сайтай юм .буянтай ажил хийж бгаа настан та урт наслаж удаан жаргаарай

Зочин (202.131.*.*)
2018-10-11 17:03:32
Мундаг буурай байнаа.Зуу наслаарай та,

зочин (66.181.*.*)
2018-10-11 16:16:34
Маш гое юмаа одооны залуус нэгийг бодох хэрэгтэй, танай хамт олонд амжилт хүсэж, улам их хүүхэд туслаарай.

Зочин (192.82.*.*)
2018-10-11 15:56:46
Баярлалаа танд

Зочин (66.181.*.*)
2018-10-11 14:56:17
Сайхан мэдээ байна. Энэ ачтай хүмүүст урт удаан эрүүл амьдрахыг хүсье. Үлгэр жишээ авмаар сайхан хүмүүс байна. Насандаа суусан гээд тоглоом эргүүлж яваа зарим хүмүүс эдгээр ачтануудаас жишээ авч хүнд хэрэгтэй амьдармаар юм.

Зочин (66.181.*.*)
2018-10-11 14:44:02
Буян нь дэлгэрэг. Энэ л дээдийн буян байна. Юун суварга барих, Бадархундага нууранд мөнгө аяга шидэх, овоо тахих.

Бямба (202.126.*.*)
2018-10-11 14:38:31
Монгол хүн бүр дор доороо ийм сайхан сэтгэлтэй байвал заавал их хөрөнгө мөнгө хэрэггүй дээ тэтгэвэртээ гарсан хөгшчүүл цалин мөнгө нэхэхгүй унааны мөнгийг нь шийдээд өгчихвөл аль аль талдаа тустай юм байна

Зочин (43.228.*.*)
2018-10-11 14:00:27
Энэ хаана байдаг өдөр өнжүүлэх төв бэ?

Bat (182.249.*.*)
2018-10-11 13:49:26
Iim saihan medee unshih yamar goyo yum be.Bagsh tand bolon hamt olond n eruul enh sain saihaniig husen yuruuyu.

зочин (202.179.*.*)
2018-10-11 13:33:02
48 сургуульд багшилж байсан.

Монгол иргэн (202.21.*.*)
2018-10-11 12:33:16
Сайн санааны үзүүрт шар тос гэдэг үг бий. Энэ хамт олонд ажлын амжилт хүсье

Bold amarmunkh (66.181.*.*)
2018-10-11 12:04:44
Saihan setgel gehed dendvv shan setgeltei hvn deee.ah dvvs hen ni ch asuudald orson hoinoos ni ali l ydarsniih ni toloo yvdag achtan bga yum.iim hbmvvs bga bga.

Зочин (176.179.*.*)
2018-10-11 12:00:45
Mongoliin tur zasag gej yachihsan tur ve heleh ch ug alga ene sain duriin humuusiig demjih heregtei sh de

Зочин (64.62.*.*)
2018-10-11 11:09:55
Sain vils delgerex boltugai

Зочин (202.126.*.*)
2018-10-11 10:39:28
Ta mine urt nasalj udaan jargah boltugai.

y (112.72.*.*)
2018-10-11 10:34:57
Bauar xvrgie iim b.val uls xegjine

Зочин (66.181.*.*)
2018-10-11 10:33:29
Сайхан мэдээ байна. Энэ ачтай хүмүүст урт удаан эрүүл амьдрахыг хүсье. Үлгэр жишээ авмаар сайхан хүмүүс байна. Насандаа суусан гээд тоглоом эргүүлж яваа зарим хүмүүс эдгээр ачтануудаас жишээ авч хүнд хэрэгтэй амьдармаар юм.

Зочин (150.129.*.*)
2018-10-11 10:25:07
Мундаг

Зараа (182.160.*.*)
2018-10-11 10:21:16
Аливаад сэтгэл гаргана гэдэг чинь энэ дээ. Мундаг хөгшчүүл. Мөн ринбүчи багшд талархья

Зочин (202.9.*.*)
2018-10-11 10:09:46
ЭНЭ АХМАД БАГШ НАРЫН ХАЖУУД МАНАЙ УЛС ТЕРЧ НЭРТЭЙ САГСУУЧУУД ЕСТОЙ ГАЗРЫН БЭТЭГ АЖЛЫН САДАА ..... МАШ САЙХАН ЮМ УНШЛАА, МАНАЙ УЛСЫН ТЕРИЙН БОДЛОГО ГЭЖ ХЭДЭН ТЕГРЕГ Л НААШ НЬ ЦААШ НЬ ХУВИАРЛАЖ ИДЭЖ УУХЫН ЕЛЕН НYДНЭЭС ЕЕР ЮМ АЛГА НЬ БАТЛАГДАЖ БАЙНА, ДАХИН ДАХИН..... БУРУУ АМЬДРААД БАЙГААГАА ХУРДХАН ЗАСАХ ЕСТОЙ

ГАЙХАМШИГ (202.179.*.*)
2018-10-11 09:53:22
ЭНЭ БАГШИД Л ГАВЬЯАТ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА. АГУУ ЮМ АА...

Буян нь дэлгэрэгээ (103.87.*.*)
2018-10-11 09:38:59
Ямар сайхан мэдээ вэ. Энэ сайхан хүмүүсийн буян нь дэлгэрч, өлзий хутаг нь оршиж, урт удаан наслах болтугай.

Та бүхэнд сайн сайхныг хүсьe (64.119.*.*)
2018-10-11 09:36:24
Ямар ч сайхан юм вэ дээ ийм сайхан хүмүүс дээр эх орон тогтдог байхаа энэ хүүхдүүд ч мундаг сайн хүмүшс болж улс орноо өөд татах байхаа

Та бүхэнд сайн сайхныг хүсьe (64.119.*.*)
2018-10-11 09:36:24
Ямар ч сайхан юм вэ дээ ийм сайхан хүмүүс дээр эх орон тогтдог байхаа энэ хүүхдүүд ч мундаг сайн хүмүшс болж улс орноо өөд татах байхаа

Та бүхэнд сайн сайхныг хүсьe (64.119.*.*)
2018-10-11 09:36:24
Ямар ч сайхан юм вэ дээ ийм сайхан хүмүүс дээр эх орон тогтдог байхаа энэ хүүхдүүд ч мундаг сайн хүмүшс болж улс орноо өөд татах байхаа

Зочин (66.181.*.*)
2018-10-11 09:31:54
Ёстой жинхэнэ багш,ээж байна ерөөлийн дээдээр ерөөе.

Дагдан багш (184.151.*.*)
2018-10-11 09:25:16
48-р сургуульд бсан багш маань мен уу? Мундаг бнаа.?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-16 18:41:40 - Улс төр
Н.Цэрэнбат: Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе
2018-10-16 17:58:36 - Улс төр
Н.Баяртсайхан: Валютын ханшийн хэлбэлзэл нь төлбөрийн тэнцэлтэй холбоотой
2018-10-16 17:29:17 - Шар
Хабиб Нурмагомедов Конорын даагаа нэхэх саналаас татгалзжээ
2018-10-16 17:04:59 - Гадаад
"Талибан" хөдөлгөөнийхөн АНУ-ын төлөөлөгчидтэй Катарт уулзсанаа баталгаажуулав
2018-10-16 16:49:24 - Байгаль Орчин
Улсын хэмжээнд ургац хураалт 73 хувьтай байна
2018-10-16 16:37:12 - Энтертайнмент
“Монгол туургатан” театрын шинэ барилга үүд хаалгаа нээлээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ
2018-10-16 16:24:10 - Хууль
Иргэдэд Хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг утсаар өгч эхэллээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:09:33 - Нийслэл
“Өргөө” амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний замыг чөлөөлж байна
2018-10-16 16:03:32 - Спорт
Ази тивийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэгт хүндэтгэл үзүүллээ
2018-10-16 15:48:02 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга Николой Рерихийн нэрэмжит олон улсын шагнал хүртэв
2018-10-16 15:45:41 - Улс төр
АЭХ-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль үргэлжилж байна
2018-10-16 15:16:30 - Спорт
М.Бундмаагийн нэрэмжит тэмцээний аваргууд тодорлоо
2018-10-16 15:13:49 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Жамаль Хашоггиг мэдүүлэг өгч байхдаа амиа алдсаныг хүлээн зөвшөөрч магадгүй
2018-10-16 15:12:27 - Нийслэл
МОН-30 цахилгаан автобус гэрлийн гялбаа үүсгэхгүй
2018-10-16 15:04:31 - Эдийн засаг
“Global Finance” сэтгүүл Хас банкийг Монгол Улсын Шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2018-10-16 14:12:41 - Улс төр
Стратегийн орд ашигладаг компаниудын дансыг Монголбанкинд байршуулах хуулийн төслийг дэмжлээ
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:23:38 - Энтертайнмент
Л.Лхамянжин: Бид Японоос мэдлэгээс гадна бизнес импортлох зорилготой
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-16 13:09:16 - Нийслэл
ФОТО: Амталгаат худалдаа зохион байгуулагдаж байна
2018-10-16 13:07:43 - Хууль
"Ханару" сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжилжээ
2018-10-16 12:57:59 - Орон нутаг
БНХАУ-д үржлийн бус бог мал экспортлоно
2018-10-16 12:52:08 - Хууль
АТГ-т 336 хэрэг шалгагдаж байна
2018-10-16 12:46:44 - Нийслэл
ФОТО: “Туушин” зочид буудлын өмнөх шатыг албадан буулгалаа
2018-10-16 12:36:32 - Спорт
Чөлөөтийн эрэгтэй тамирчид ДАШТ-д оролцохоор эх орноосоо мордлоо
2018-10-16 12:24:38 - Боловсрол
ШУТИС-ийн хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдлээ
2018-10-16 12:18:40 - Улс төр
Замын-Үүдэд тээвэр логистикийн төв нээлтээ хийлээ
2018-10-16 12:11:09 - Улс төр
"Монцемент" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
2018-10-16 12:01:28 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана
2018-10-16 11:54:25 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2568 төгрөгийн үнэтэй байна
2018-10-16 11:47:45 - Нийслэл
Явган хүний зам дээр худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ
2018-10-16 11:22:47 - Спорт
Чансаа өндөр бөхчүүдийн халз барилдаан ирэх сарын 18-нд болно
2018-10-16 11:19:41 - Спорт
Морьт харвааны ДАШТ-д монголчууд тэргүүлжээ
2018-10-16 11:18:46 - Улс төр
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирыг огцруулах асуудлыг хөндөв
2018-10-16 11:07:36 - Нийслэл
ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалинг 15%-иар бууруулсанд бухимдаж байна
2018-10-16 11:04:49 - Нийслэл
Шөнийн үзэсгэлэн худалдаа болно
2018-10-16 10:59:59 - Спорт
Монгол-Лаосын нөхөрсөг тоглолт өнөөдөр болно
2018-10-16 10:59:57 - Нийслэл
Төрийн албаны удирдах 13 албан тушаалд 24 хүн өрсөлдөж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-15 11:40:42 - Энтертайнмент
Америкт кино продакшн байгуулсан анхны монгол бүсгүйтэй ярилцлаа