Шадар сайд Ө.Энхтүвшин хоёр талын уулзалтууд хийв

Түгээх    
2018-10-12 15:29:17 - Улс төр

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Тажикистан Улсын Душанбе хотноо 2018 оны 10 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн  17 дугаар хуралдаанд оролцох үеэр хоёр талын уулзалтууд хийв.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхий сайд К.Расулзодатай 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзав. ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтыг амжилттай зохион байгуулж буй Тажикистан Улсын Ерөнхий сайд К.Расулзодад Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин баяр хүргэж, халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлэв. Төв Азийн орнууд, түүний дотор Тажикистан Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг Монгол Улс тууштай баримталж буйгаа Шадар сайд цохон тэмдэглэв. Хоёр талын харилцааг идэвхжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагын талаар талууд ярилцаж, ХАА, эрчим хүчний салбарт хамтран ажиллах, иргэд харилцан зорчих боломжуудын тухай санал солилцов.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин мөн өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиевтай уулзав. Төв Азийн бүс нутагт парламентын засаглал, ардчиллыг сонгосон хоёр улсын хувьд бие биеэ харилцан дэмжих, туршлага хуваалцах зэргээр нягт хамтран ажиллаж, дээд, өндөр түвшний уулзалт, яриа хэлэлцээ харьцангуй тогтмолжиж, салбар хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж байгааг талууд тэмдэглэв.  Хоёр орны найрсаг харилцааг бүхий л боломжит салбарт хөгжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцаж, энэ үүднээс ЗГХК-ын хуралдааныг ойрын хугацаанд хийх, ЕАЭЗХ-той Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад чиглэсэн үйл ажиллагаанд киргизийн талын дэмжлэгийг авах, аялал жуулчлал, онцгой байдлын салбарт болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх зэрэг тодорхой асуудлаар талууд санал солилцов.

Түүнчлэн Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд  Б.А.Сагинтаевтай мөн өдөр уулзав. Хоёр улсын хоорондын харилцааны цар хүрээг өргөжүүлж, улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар талууд санал солилцов. Астана хотноо зохион байгуулагдсан Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдаанаар ярьж тохиролцсон зүйлүүдийг ажил хэрэг болгох талаар холбогдох байгууллагууд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах шаардлагатайг Шадар сайд Ө.Энхтүвшин цохон тэмдэглэв. Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах манай саналыг дэмжсэнд Казахстаны талд талархал илэрхийлээд, холбогдох асуудлаар цаашдын дэмжлэг үзүүлэхийг айлын талаас хүсэв. Манай улсын баруун нутгаар болсон үерийн гамшигтай  холбогдуулан Казахстаны Засгийн газраас манай улсад туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэсэнд талархал илэрхийлэв. Түүнчлэн хоёр улсын хооронд иргэд харилцан зорчих, зорчигч тээвэрлэх боломжуудыг нэмэгдүүлэх, чөлөөт бүсийн асуудлаар туршлага судлах  зэрэг тодорхой асуудлыг талууд хөндөж ярилцав.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 16

Зочин (202.179.*.*)
2018-10-13 13:04:14
энэ хүн 40-50 жил төрөөр тэжээлгэлээ. УЛС ОРОНД ХЭРЭГТЭЙ ЮУ БҮТЭЭСЭН БЭ.

Зочин (139.5.*.*)
2018-10-12 22:05:19
choloot shoron

Zochin (139.5.*.*)
2018-10-12 19:45:04
Odoogiin turd bgaa humuusees gants turiin hunii judagtai ni shuu.es zuitei zarchimch surhii hun dee...

zochin (77.136.*.*)
2018-10-12 16:45:24
ene shar vbgun odooo ch vhdel vampir bolon huvirchdee .. mongoliin turd 30 jil zvtgeh bish .30 jil bugshlaa daa .

zochin (77.136.*.*)
2018-10-12 16:45:24
ene shar vbgun odooo ch vhdel vampir bolon huvirchdee .. mongoliin turd 30 jil zvtgeh bish .30 jil bugshlaa daa .

zochin (77.136.*.*)
2018-10-12 16:45:23
ene shar vbgun odooo ch vhdel vampir bolon huvirchdee .. mongoliin turd 30 jil zvtgeh bish .30 jil bugshlaa daa .

zochin (77.136.*.*)
2018-10-12 16:45:23
ene shar vbgun odooo ch vhdel vampir bolon huvirchdee .. mongoliin turd 30 jil zvtgeh bish .30 jil bugshlaa daa .

zochin (77.136.*.*)
2018-10-12 16:45:23
ene shar vbgun odooo ch vhdel vampir bolon huvirchdee .. mongoliin turd 30 jil zvtgeh bish .30 jil bugshlaa daa .

zochin (77.136.*.*)
2018-10-12 16:45:22
ene shar vbgun odooo ch vhdel vampir bolon huvirchdee .. mongoliin turd 30 jil zvtgeh bish .30 jil bugshlaa daa .

zochin (77.136.*.*)
2018-10-12 16:45:22
ene shar vbgun odooo ch vhdel vampir bolon huvirchdee .. mongoliin turd 30 jil zvtgeh bish .30 jil bugshlaa daa .

zochin (77.136.*.*)
2018-10-12 16:45:22
ene shar vbgun odooo ch vhdel vampir bolon huvirchdee .. mongoliin turd 30 jil zvtgeh bish .30 jil bugshlaa daa .

zochin (77.136.*.*)
2018-10-12 16:45:22
ene shar vbgun odooo ch vhdel vampir bolon huvirchdee .. mongoliin turd 30 jil zvtgeh bish .30 jil bugshlaa daa .

zochin (77.136.*.*)
2018-10-12 16:45:22
ene shar vbgun odooo ch vhdel vampir bolon huvirchdee .. mongoliin turd 30 jil zvtgeh bish .30 jil bugshlaa daa .

zochin (77.136.*.*)
2018-10-12 16:45:21
ene shar vbgun odooo ch vhdel vampir bolon huvirchdee .. mongoliin turd 30 jil zvtgeh bish .30 jil bugshlaa daa .

zochin (77.136.*.*)
2018-10-12 16:45:21
ene shar vbgun odooo ch vhdel vampir bolon huvirchdee .. mongoliin turd 30 jil zvtgeh bish .30 jil bugshlaa daa .

Зочин (103.212.*.*)
2018-10-12 16:40:31
ХООЕ ЧИ ХУДЛАА ЯРИАД УЛСЫН МОНГО УРЭЭД ДЭМИЙ ТЭНЭЭД БАЙХААР ОГООМОР ЗАХАА ЗАЙЛУУЛААЧЭЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-20 16:42:24 - Улс төр
Ардчилсан нам Засгийн газрыг огцруулахыг дэмжлээ
2018-11-20 16:40:26 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Россотрудничество” агентлагийн захиралтай уулзлаа
2018-11-20 16:35:45 - Спорт
Бухарестын дэвжээнээс манай бөхчүүд дөрвөн медаль хүртлээ
2018-11-20 16:24:20 - Эдийн засаг
Эрдэнэт үйлдвэрийн 9 сарын үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт
2018-11-20 16:00:17 - Улс төр
Тавантолгой: Хятадын тал нүүрсний татан авалтаа эхлүүлжээ
2018-11-20 15:59:29 - Нийслэл
Даунтай залуус иргэний андгай өргөх ёслолд анх удаа оролцоно
2018-11-20 15:34:21 - Нийслэл
Б.Нямдаваа: МСҮТ-д мэргэжил эзэмшигчдийн 70 орчим хувь нь бүрэн ажлын байраар хангагддаг
2018-11-20 15:31:30 - Орон нутаг
Увс аймагт шатахууны үнийг эсэргүүцэн жагсаж байна
2018-11-20 15:09:42 - Орон нутаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэлмэн нуурын мөс цөмөрч, мотоциклтой иргэн амиа алджээ
2018-11-20 15:03:13 - Нийслэл
Олимпын гудамжыг нарны замтай холбох түр замыг нээлээ
2018-11-20 14:56:03 - Улс төр
БАЙР СУУРЬ: Засгийн газрыг огцруулах үндэслэл хэр бодитой вэ
2018-11-20 14:54:35 - Нийслэл
Цацраг хэмжигч багаж хүлээлгэн өгөв
2018-11-20 14:50:06 - Орон нутаг
Заг сумынхан Ерөнхий сайд У.Хүрэлсүхт хандлаа
2018-11-20 14:38:18 - Эдийн засаг
Ж.Цэдэнрагчаа: Санхүүгийн зохицуулах хороо үр ашигтай зохицуулалт хийж чадахгүй байна
2018-11-20 14:20:14 - Нийслэл
Нэхүүл хөдөлгөөнийхөн мөнгөний төлөө тэмцээгүй гэдгээ илэрхийллээ
2018-11-20 12:13:03 - Улс төр
Ч.Улаан: Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой
2018-11-20 11:48:04 - Хууль
АТГ-ын нэрийг барьж бусдаар дайлуулж, буудлынхаа мөнгийг төлүүлжээ
2018-11-20 11:46:11 - Улс төр
Байнгын хороодын хуралдааны ирц бүрдэхгүй байна
2018-11-20 11:43:03 - Эрүүл мэнд
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт 4.6 тэрбум төгрөг төсөвлөжээ
2018-11-20 11:40:35 - Гадаад
Чикагогийн эмнэлэгт зэвсэгт халдлага гарч, дөрвөн хүний амь хохирчээ
2018-11-20 11:23:18 - Орон нутаг
Буга галзуурч, айлын хот руу дайрчээ
2018-11-20 11:06:36 - Боловсрол
ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамтай хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа
2018-11-20 11:06:26 - Спорт
М.Нандинцэцэг ДАШТ-д медалийн төлөө тулалдана
2018-11-20 11:02:36 - Хууль
Өдөр өнжүүлэхийн багш согтуудаа зургаан настай хүүг төөрүүлжээ
2018-11-20 10:58:06 - Боловсрол
ШУ, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийнэ
2018-11-20 10:57:14 - Нийслэл
Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүйг анхааруулж байна
2018-11-20 10:51:06 - Нийслэл
Галын дуудлага эрс нэмэгджээ
2018-11-20 10:48:55 - Улс төр
2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-11-20 09:50:35 - Улс төр
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
2018-11-20 09:27:44 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-11-20 08:17:22 - Улс төр
Засгийн газар ОГЦОРНО, ОГЦРОХГҮЙ
2018-11-20 08:14:33 - Эрүүл мэнд
Уураг, тестостерон, судас тэлэгч бэлдмэлүүд үндэсний аюулгүй байдалд НӨЛӨӨЛӨХ хэмжээнд хүрсэн үү
2018-11-20 08:14:31 - Орон нутаг
Томилолт: Тавантолгойг дагасан АСУУДАЛ БА ШИЙДЭЛ
2018-11-20 08:02:27 - Хууль
ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон компаниудын захирлуудыг баривчилж эхэллээ
2018-11-20 07:49:02 - Хууль
УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат зѳвлѳхөө халдлагад ѳртсѳн хэмээн худлаа мэдээлэл хийжээ
2018-11-20 07:40:32 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-19 16:14:43 - Эрүүл мэнд
HERBALIFE NUTRITION компанийн зүгээс олныг төөрөгдүүлсэн ташаа ба худал мэдээлэлд няцаалт өгөх тухай
2018-11-19 16:01:14 - Спорт
Б.Мөнхзаяа марафон гүйлтийн “Kobe-2018” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
2018-11-19 15:56:36 - Хууль
ЦЕГ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид интерполын чуулганд оролцож байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-20 08:17:22 - Улс төр
Засгийн газар ОГЦОРНО, ОГЦРОХГҮЙ
2018-11-20 08:02:27 - Хууль
ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон компаниудын захирлуудыг баривчилж эхэллээ
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-20 07:49:02 - Хууль
УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат зѳвлѳхөө халдлагад ѳртсѳн хэмээн худлаа мэдээлэл хийжээ