“Гоёо” компанийн ажилчид бензиний хордлого оноштой эмчлүүлж байна гэв

Түгээх    
2018-10-15 18:15:26 - Эрүүл мэнд

narangerelӨнгөрсөн долоо хоногийн баасан гаригт буюу аравдугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө “Гоёо" үйлдвэрт хүмүүс хордож, Хордлогын үндэсний төвд хүргэгдсэн билээ. Эрүүл мэндийн яам энэ тухай мэдээллийг тухайн шөнийн 00:00 цагийн үед хүлээн авч, Нийгмийн эрүүл мэндийн төв, Хордлогын үндэсний төвийн эмч нартай хамтран  ажилласан байна.

Өнөөдөр Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хордсон хүмүүсийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ “Эхний ээлжинд хоёр хүн хордож ирсэн. Харамсалтай нь, нэг хүн эмнэлгийн тусламж авч чадалгүй, түргэний тэргэнд амиа алдсан. Аравдугаар сарын 13-ны өдөр "Гоёо"-ийн ажилчид болох тухайн хэрэг болсон газрын хажуугийн өрөөнд байсан 14 хүн ирж эмнэлэгт үзүүлсэн. Энэ хүмүүсээс хордлогын шинж тэмдэг илэрсэн хоёрыг нь Хордлогын үндэсний төвд тусгаарлаж, эмчилгээнд оруулсан.

Нийт дөрвөн хүн эмнэлэгт хэвтсэнээс нэг хүн хүнд, нэг нь хүндэвтэр, хоёр нь дунд зэрэг гэсэн биеийн байдалтай байсан. Одоогийн байдлаар хордлогын хөнгөн зэрэгтэй байсан хоёр хүн эмчлүүлээд эмнэлгээс гарсан. Хүнд байсан хоёр өвчтөний биеийн байдал сайжирч, амин үзүүлэлтүүд дээшилсэн.

Урьдчилсан байдлаар бензиний хордлого хэмээх онош тавин эмчилгээ хийгдэж байна. Судалгаагаар, тухайн үед шал өрөмддөг, бензинээр ажилладаг жижиг оврын машин ажиллаж байсан байна. Хэдийгээр жижиг оврын боловч битүү хортой орчин бүрдүүлсэн байна. Өвчтөнүүдээс авсан шинжилгээнүүдийн хариу гарснаар хордлогын шалтгаан нарийн, тодорхой болно” гэв.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 13

atuusnii jolooch (122.201.*.*)
2018-10-16 11:39:45
binzend hordood vhne gej yu bhav? uur shaltgaan bna, tvrgen hugatsaand horduulah bodis bna daa , ugaar l bhdaa,ugaar bol hordlogo ni tailagdahgvi uddag bas ami nasiig amarhaan avaad yavchdag

зочин (124.158.*.*)
2018-10-16 10:40:14
Хөдөлмөр хамгаалалын наад захын шаардлага хангаагүй байгууллага.Мэргэжли н хяналтийнхан очоод шалгавал их л юм гарна даа.

Зочин (202.179.*.*)
2018-10-16 10:24:29
Монгол Амикаль гэдэг манай төр, америкийн хувийн компанитай хамтарсан газар байсан юм. МСS, ХХБанк 2 луйвардаад хувьчлаад авсан. MCS 10 гаран жил ноцолдоод бүүр аргаа бараад дампуурсан байхад нь ноднин Таванбогд аваад уг нь гайгүй босгож ирж байгаа.

Зочин (202.9.*.*)
2018-10-16 08:20:32
5 богдын үйлдвэр за юу манай үйлдвэр

Миь (103.229.*.*)
2018-10-16 08:10:10
5 Богдын Баатарсайханы үйлдвэр

Зочин (202.126.*.*)
2018-10-16 05:32:20
Ажиллаж байгаа газраа муу хэлбэл өөдлөхгүй.

Зочин (202.179.*.*)
2018-10-15 22:39:17
Ter ued mash hurdan majiih yum baina gej bodogdson. Haluun zuuh ih hemjeenii yanz buriin tseverlegch holiod automataar ooroor n tseverluulj baisan. Duusahaar n haalgiig n ongoilgonguut agaart tarhaad ih hurdan noloolj baisan. Humuus ihenh n hol zogsch baisan ch suul ruugee agar avahad hetsuu bolood boogood irsen. Joohon udsan bol ehniz hed n unah baisan baih.

Зочин (176.199.*.*)
2018-10-15 22:36:10
бензиний унэрт хорддог байх нь ээ ?! эмзэгхэн хонорууд ч бол доо , архинд л биш бол яамай даа гэж залбирч суугаа даа , сайд нь ...

Зочин (202.179.*.*)
2018-10-15 22:34:31
anh udaa l benzineer hordoj uhdeg gej sonsch baina. Hajuugiin oroond baisan hunii bie muudsan geheer benzin shaltgaan bish boloh geed baina. Emch nar haashaa harj uhne ! Benzin zondoo amisgalj yavlaa. Yamar negen chemical himiin shingen tend baisan baih, tseverlegeenii g.m. Tegeed orom ajillaad haluund urvald orson baih. Hurdan hugatsaand hun uhuulj oor oroond baigaa hun horduulj baina geheer. Nadad neg udaa tohioldoj baisan. Delguurt oorsdoo dotroo talh gurilan buteegdehuunee shineer n zarahiin told xardag jijig sharah zuuh baidag baisan. ter zuuhiig tseverlej baisan hun n asaagaad haluunaar n tseverlej baisan. Genet l delguur dotor baisan humuusees emzeguud n shuud haniagaad hooloi n boogood irsen. Delguuriin ezen sandraad humuus ter tseverlegee hiij baigaa hun ruu haraad haniagaad baisan bolohoor hurdan boli gej helj baisan. Buh yum sanasniig bodvmash hurdan hugatsaand bolj ongorson.

g (112.72.*.*)
2018-10-15 21:21:30
goyo gej bna naana chini

Зочин (202.9.*.*)
2018-10-15 19:23:48
яасан олон төрд нүүртэй авгай вэ байж л байх юм

zochin (202.131.*.*)
2018-10-15 18:57:53
худал мэдээлэл !!!!

Зочин (66.181.*.*)
2018-10-15 18:49:41
Gobi chin 100% huviin companiih bolson gel uu? Ulsdaa bsan ni deer baij dee.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-14 17:29:49 - Нийслэл
Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдэв
2018-11-14 17:25:39 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт 26 гишүүн гарын үсгээ зурсан
2018-11-14 17:09:30 - Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
2018-11-14 16:58:50 - Улс төр
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2018-11-14 16:53:17 - Эрүүл мэнд
Владивосток, Токио хотуудад Худалдааны төлөөлөгчийн газар ажиллуулна
2018-11-14 16:52:17 - Спорт
“Талын хөх чононууд” Тайваний шигшээ багт хожигдлоо
2018-11-14 16:40:01 - Улс төр
Шанхайд Ерөнхий консулын газар нээхийг дэмжив
2018-11-14 16:31:38 - Орон нутаг
Цэцэрлэг хот “Гэрэлт гудамж”-тай болжээ
2018-11-14 16:14:15 - Шар
Мельбурний лийрээс зүү илэрчээ
2018-11-14 16:04:52 - Улс төр
Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж Цэц дүгнэв
2018-11-14 15:59:14 - Улс төр
Баянзүрх дүүрэгт нөхөн сонгууль болно
2018-11-14 15:51:42 - Боловсрол
“1000-инженер” нээлттэй илтгэл, хэлэлцүүлэг боллоо
2018-11-14 15:41:20 - Улс төр
Ц.Нямдорж: Б.Булган хамжигч байсан юм шиг байна лээ гэж хэлсэн
2018-11-14 15:36:45 - Нийслэл
ФОТО: “Нэхүүл”-ийн жагсаал Төв талбайд суултаар үргэлжилж байна
2018-11-14 15:11:57 - Орон нутаг
Нэхий үнэгүйдэж, хог дээр хаягдаж байна гэв
2018-11-14 14:52:44 - Улс төр
С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн шүүгчид дэмжлээ
2018-11-14 14:26:17 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрийнхэн прокурорт ханджээ
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-14 14:06:51 - Нийслэл
“Ид шидийн орон 2” хүүхэд хамгаалах байр Улиастайд баригдана
2018-11-14 13:42:06 - Орон нутаг
Засаг даргын нөөц хөрөнгөөс цагаан сар, наадам, ой тэмдэглэхэд 151 сая төгрөг зарцуулжээ
2018-11-14 13:20:07 - Шар
Ягаан өнгийн алмаз тавхан минутын дотор 50 сая ам.доллараар зарагджээ
2018-11-14 13:11:09 - Энтертайнмент
“Гоёл 2019” наадамд 80 орчим загвар өмсөгч оролцоно
2018-11-14 13:04:30 - Улс төр
Төрийн албан хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх ажил үргэлжилж байна
2018-11-14 12:49:49 - Хууль
Машин дээрх дугаараар нь дуудаж гаргаж ирээд, аминд нь хүрсэн мэдээлэл худлаа гэв
2018-11-14 12:38:51 - Нийслэл
Онцгой байдлынхан өрх толгойлсон эмэгтэйд хандив өглөө
2018-11-14 12:25:40 - Эрүүл мэнд
Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх өдөр
2018-11-14 12:18:06 - Нийслэл
Үүрэн холбооны антеныг буулгаж, шаардлага хангахгүй кабелыг хураажээ
2018-11-14 12:16:37 - Эдийн засаг
Нефтийн үнэ 62 ам.доллараар буурчээ
2018-11-14 12:12:37 - Улс төр
ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд зээл авсан асуудлаар Цэцэд хандлаа
2018-11-14 11:52:21 - Гадаад
Пенс: АНУ Хятадтай хүйтэн дайн хийхэд бэлэн байна
2018-11-14 11:42:34 - Улс төр
МАН-ын бүлгийн даргад Ж.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нар өрсөлдөх үү
2018-11-14 11:31:40 - Эдийн засаг
Европын холбоо Монгол Улсад төсвийн дэмжлэг үзүүлэхээр хэлэлцэж байна
2018-11-14 11:22:56 - Орон нутаг
Нүүрс тээврийн жолооч түлэнхийн шархаа даалгүй нас баржээ
2018-11-14 11:01:33 - Спорт
Эмэгтэй боксчид ДАШТ-ийг зорино
2018-11-14 10:26:59 - Улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
2018-11-14 10:25:27 - Нийслэл
С.Амарсайхан: Хотын дарга С.Батболдыг огцруулах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэнэ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-14 08:55:39 - Байгаль Орчин
Улаанбаатар 9 градус хүйтэн байна
2018-11-14 07:58:14 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: 21 настай Н.Зөнбилэг Монголд анх удаа шоколадан урлалын үзэсгэлэнгээ дэлгэнэ
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-12 07:30:48 - Хууль
Тѳрѳѳд нэг хоносон бяцхан хүүг боомилж хөнөөсөн хэрэг гарчээ
2018-11-12 17:11:36 - Улс төр
МАН-ЫН УЗ: Хотын дарга С.Батболдыг огцруулахаар шийдвэрлэв
2018-11-12 16:37:03 - Хууль
"Чингис хаан" нисэх буудалд газардсан зорчигч амьсгал хураажээ
2018-11-13 15:43:16 - Улс төр
Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсгийн тоо 36-д хүрчээ
2018-11-12 10:55:32 - Улс төр
МАН-ЫН УЗ: М.Энхболд, Д.Хаянхярваа, С.Батболд нарт хариуцлага тооцох эсэхийг хэлэлцэж байна
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-12 07:54:01 - Улс төр
Засгийн газрыг огцруулах асуудлаар хөшигний ард ямар гишүүд идэвхтэй ажиллаж эхлэв
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-13 08:52:29 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын дөрвөн гишүүнийг МӨНГӨ УГААСАН байж болзошгүй хэргээр шалгаж байна