Засгийн газрын шийдвэрээр ХӨСҮТ-ийн эмч нарын цалинг хасчээ

Түгээх    
2018-10-17 08:17:57 - Хууль

-ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ЗАРИМ
АЖИЛЧНЫ ЦАЛИН БУУРЧЭЭ-

Өчигдөр буюу энэ сарын 16-ны өдөр ХӨСҮТ-ийн эмч ажилчид цалинг  нь бууруулсан гэх шалтгаанаар ажил хаяв. Энэ асуудлыг шийдэхээр тус байгууллагын удирдлагууд шуурхай хуралдаж, ажилчидтайгаа хэлэлцээр хийснээр ажил хаялтаа зогсоосон юм. Учир нь тус байгууллагын эмч, ажилчдын цалинг 70-250 мянган төгрөгөөр бууруулж олгосонд ХӨСҮТ-ийн ажилчид багагүй  бухимдсан аж. Тэд Засгийн газраас цалин нэмнэ хэмээн амласан ч эсрэгээр нь буурууллаа гэсэн юм.

Уг асуудлыг тодруулбаас, Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээнд бүх эмнэлгийн байгууллагын эмч, ажилчдын цалинг нэгдсэн байдлаар нэмэхээр болсон. Харин тус шийдвэрийн дагуу ХӨСҮТ-ийн ажилчдын цалингийн доод хэмжээ бага байсан аж. Өөрөөр хэлбэл, ХӨСҮТ-ийн ажилчдын цалин бусад эмнэлгийн байгууллагын ажилчдын цалингаас ялимгүй их байсан гэсэн үг. Ийнхүү нэгдсэн байдлаар бусад эмнэлгүүдийн ажилчдын авдаг цалингийн сүлжээгээр цалинжих нэрийдлээр ХӨСҮТ-ийн ажилчдын хуучин авдаг байсан цалингаас бага дүнгээр бодогдож орсон байна.

Тухайлбал, 710 мянган төгрөгийн үндсэн цалинтай байсан бол буурч 630 болсон. Гэхдээ гарт олгогдохдоо нэмэгдлийн зөрүү гэх 70 орчим мянган төгрөг орсон байх юм. Үндсэн цалин буусантай холбогдуулан зээлтэй байсан эмч нарт банкнаас “Зээлээ төлөх боломжгүй” гэсэн мэдэгдэл маш олон иржээ. Энэ асуудлаар ХӨСҮТ-ийн эмч, ажилчид удирдлагуудтайгаа уулзалт хийсэн байна. Тус байгууллагын удирдлагууд өчигдөр Сангийн яам болон Эрүүл мэндийн яамтай уулзалт хийж, асуудлыг бүрэн шийдсэн гэсэн мэдээлэл өгөв.

Ингэхдээ хүн нэг бүрийн цалингийн хэмжээг жагсаагаад, тус бүрд нь нэмж хуульд нийцүүлээд явна гэв. Үндсэндээ цалин бууруулах ХӨСҮТ-ийн даргын тушаал хүчингүй болж, шинэчлэх шийдвэр гарсан байна.

Гэхдээ Засгийн газраас гарсан шийдвэрийн нэг удаагийн Эрүүл мэндийн яам болон Үйлдвэрчний эвлэл, ХӨСҮТ хамтарсан хурлаар хүчингүй болгох боломжгүй баймаар. Ажилчдын хүчтэй эсэргүүцлийн галын унтраах арга хэмжээ авсан байхыг үгүйсгэхгүй юм. Засгийн газраас гарсан шийдвэрийг хүчингүй болгох эрх Үйлдвэрчний эвлэл байхгүй нь ойлгомжтой.

Энэ асуудлаар газар дээр нь ажилласан Эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар дараах тайлбарыг өгсөн юм.

-Б.МЯГМАР: ХӨСҮТ-ИЙН ДАРГЫН ТУШААЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН-

-ХӨСҮТ дээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу. Зарим эмч нарын цалинг бууруулсан гэх асуудал яригдаж байна?

-Эрүүл мэндийн салбарын хэмжээнд есөн сарын 1-нээс цалинг 8-30%-иар нэмэгдүүлсэн шийдвэртэй холбоотойгоор улсын хэмжээнд гурван байгууллага дээр асуудал үүссэн. Учир нь энэ шийдвэр ХӨСҮТ, Булган аймгийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг гэх гурван газарт шийдвэр хэрэгжихгүй байгаа гомдол санал манайд ирсэн. Яагаад гэхээр Засгийн газраас баталсан доод жишиг нь өмнө нь дотооддоо нөөц бололцоогоор ажилчдынхаа цалинг бололцоогоороо нэмэгдүүлсэн байсан ХӨСҮТ-ийн цалинг шийдвэр гарсны дагуу бууруулсан асуудал үүссэн. Энэ буурсантай холбоотойгоор ХӨСҮТ-ийн ажилчид ажил хаясан. Тэд өөрсдийн эрх ашгийнхаа төлөө тэмцэх ийм асуудал үүссэн. Энэ асуудлаар өнөө өглөө Эрүүл мэндийн яамны санхүү эдийн засгийн н.Нарантуяа даргатай уулзаж ярилцлаа. Үүнтэй холбоотой холбогдуулан Эрүүл мэндийн яамны сайд өмнө авч байсан цалин дээр нь Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу нэмээд явах үүрэг, чиглэл өгсөн.

Энэ нь 2018 оны эрүүл мэндийн салбарын нэмэлт хэлэлцээрийн 3,1-д заасныг зөрчиж байгаа юм. Энэ нь ямар заалт вэ гэхээр цалин тэтгэмжийг хүрсэн төвшингөөс нь бууруулахгүй байх юм.

-Сая танхимаас ажлын хэсэг сонгож байна?

-Тийм. Шуурхай хурлын явцад танхимаас ажилчдын төлөөлөл 11 хүн, удирдлагуудын төлөөлөл 11 хүнийг сонгож хүн нэг бүрээс цалингийнх цэсийг гаргаж, асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж чадлаа. Энэ чиглэлээр Эрүүл мэндийн яам, Сангийн яамтай Үйлдвэрчний эвлэл хамтарч ажиллана.

-Өнгөрөгч есөн сараас дээрх ажилчдын цалингийн зөрүүг нөхөж олгохоор болж байна. Тийм үү?

-Үндсэндээ цалин бууруулж шийдвэрлэгдсэн ийм тушаал шийдвэрийг сая хүчингүй болгосон.

-Яагаад цалин нэмэх байтал бууруулах тушаал гарсан юм бэ?

-Энэ бол өнгөрсөн хугацаанд 8-9 албан тушаалын ажилчдын цалинг Эрүүл мэндийн сайдын 123 тоот тушаалаар нэмэгдүүлж олгож байсан. Засгийн газраас гаргасан шийдвэр болон ХӨСҮТ-ийн цалин хөлс өөр учраас үүнтэй холбоотой үүссэн маргаан юм. Үүнийг сая байгууллагын захиргаа албан ёсоор шийдвэрлэнэ гэсэн байгаа.

-Ажил хаялтаа зарласан байсан уу?

-Өнөөдөр хэлэлцээрт орсон учраас цаашид ажил хаяхгүй гэсэн үг. Одоо хэлэлцээрээр гарын үсэг зураад албажсан тохиолдолд энэ ажил хаялт зогсоно. Маргааш ажиллана.

У.УРАНЦЭЦЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 35

irgen (43.233.*.*)
2018-10-19 01:21:17
ter nymhuugiin idsen yysniig xymyys yrij bicheed bx ym shalgax gazar bdagyi ym yy iim tenegyyd toiron xyreelegch nartaigaa niileed ylsiig idej gadgashaa gargaj dyyslaash de canhyy xynii nuuts ene ter gesen mergejilgyi ynxan xyyxnyydeer xyreelyylsen uuruu ylgarax ymgyi amitan da olon jil xaldvartiig idej bayjsan xyn de tolgoi myytai iim ymnyyd l darga bolood tyyniixee tuluu yxen xatan temtseed yvax ym ene EMY deeree tolgoigyi ni byx yed xaragdlaa alban tyshaaliin naimaachidiin yyr bolson gazar ymaa

irgen (43.233.*.*)
2018-10-19 01:21:15
ter nymhuugiin idsen yysniig xymyys yrij bicheed bx ym shalgax gazar bdagyi ym yy iim tenegyyd toiron xyreelegch nartaigaa niileed ylsiig idej gadgashaa gargaj dyyslaash de canhyy xynii nuuts ene ter gesen mergejilgyi ynxan xyyxnyydeer xyreelyylsen uuruu ylgarax ymgyi amitan da olon jil xaldvartiig idej bayjsan xyn de tolgoi myytai iim ymnyyd l darga bolood tyyniixee tuluu yxen xatan temtseed yvax ym ene EMY deeree tolgoigyi ni byx yed xaragdlaa alban tyshaaliin naimaachidiin yyr bolson gazar ymaa

emch (202.126.*.*)
2018-10-18 10:19:48
EMYamni sanhuugiin darga Narantuya hezee ch hunii tuluu sanaa tavih hn bishde Ene avgaig hen haacailaad baidagiin bol Aimaar muuhai aashtai harilcaa gej avah yumgui darga udirdlag harahaaraa byalduuchlaad guichihdeg alban tushaal dooguur humuustei deerelhuu Eruul mendiin salbarin nyagtlanguud bugd aina gar cailgaval saihan aash gargaad tusuv nemj ugnu geed l ..... ih yum bdag

zochin (64.119.*.*)
2018-10-18 08:13:57
Ugaasaa undur tsalintai bsan bolsayanii zasgiin gazriin suljeegeer tsalingii ni hemjee buurnashdee.Haldwart chini ontsgoi bis bizdee.Yam bas l anhaarah l heregtei bsan bn.Darga ,Nyagtlangiin buruu yu bna.Batlaj ugsun tsalingijn fonddoo taaruulj l tsalingaa ugnushdee.

Зочин (66.181.*.*)
2018-10-17 12:26:02
Ойлголоо. Яана яана яана. Сайхан эмч нараа.

Зочин (66.181.*.*)
2018-10-17 12:26:02
Ойлголоо. Яана яана яана. Сайхан эмч нараа.

Зочин (66.181.*.*)
2018-10-17 12:26:02
Ойлголоо. Яана яана яана. Сайхан эмч нараа.

zochin (112.72.*.*)
2018-10-17 11:16:37
Mygmar shig hutsdag nohod ihedvel uls oron sununu. DOH surie uvching sanaatai ihesgej gadaad dotoodoos ih hemjeenii sanhuujilt bosgoj huvaaj idej baigaa.Tuuniig ni Mygmar ovjin ashiglaj odoo DOH iin tusliin TUZ iin gishuun bolson geheer yu gej oilgoh ve. Mygmariin jil bur hamgiin shildeg emch shalgaruuldag shagnaliig ihevchlen HUSUT iin emch nar avdag ni ch no toi shuu.

Болор (202.126.*.*)
2018-10-17 11:08:31
ХӨСҮТ-н эмч нар мундаг яагаад тэр хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг хасаад байдаг юм

зочин (150.129.*.*)
2018-10-17 10:55:49
ЭМЧ НАР МИНЬ ДЭЭ МОГОЙ ЯР-ХАРШИЛ 2-Г ЯЛГАЖ МЭДДЭГ БОЛООД ЦАЛИНГИЙН ХЭРҮҮЛ ХИЙГЭЭЧ

Зочин (66.181.*.*)
2018-10-17 10:52:59
мягмар шиг холбоон дарга олон байвал МҮЭ хүчирхэг болно доо

irgen (112.72.*.*)
2018-10-17 10:39:28
Mygmar gej tolgoinii uvchin dahiad garaad irlee.Ene buzriig harahaar tarhi tallaj evddug bolloo.Daunii sindrom gedeg shig Mygmariin sindrom gedeg uvchin bii bolj baih shig.Uvchin uusgegchiig ustgaj baij uvchtun edgerdeg baih aa.Ter tusmaa haldvartiin emch suvilagch nar gej medlegiin homsdol ys zuin doroitol gedeg haldvart uvchintei humuust Mygmariin sindrom haldjee

Zochin (103.26.*.*)
2018-10-17 10:34:22
Emch nar alban yosoor avdag tsalin baga gej heldeg ch baiguullaga dotroo tohirood iluu tsalin avdag baijee. Ter ni ilersen baina.

ц (203.91.*.*)
2018-10-17 10:26:40
ХӨСҮТ гэж ямар эмнэлэг вэ

Зочин (194.99.*.*)
2018-10-17 10:21:08
Emnelgiin ajiltnuud teneg hultsengui yumnuudiig hen ni ch deerelhedeg um. Tangarag gj neg yum yariaad ailgachihad boldog yum shig bgaam. Teneg aimhai humuus sh de ed nar.

Зочин (202.9.*.*)
2018-10-17 09:43:03
Энэ Мягмар дайчин хүүхэн шүү. МҮЭХ-нд байгаа ганц дайчин даа. нөгөө хоёр ч дээ. Арав таван төгрөг харахаар алгаа тосдог гэх юм.

Зочин (202.179.*.*)
2018-10-17 09:32:28
АТГ Нямхүүг шалгах цаг нь болсон. Англи дахь байр савыг нь хүртэл шалгаарай. Англид Эхнэр хүүхэд нь амьдарч байгаа. Сайн шалга. Маш их мөнгө идсэн будлиантай нөхөр дөө.

Зочин (202.179.*.*)
2018-10-17 09:32:23
АТГ Нямхүүг шалгах цаг нь болсон. Англи дахь байр савыг нь хүртэл шалгаарай. Англид Эхнэр хүүхэд нь амьдарч байгаа. Сайн шалга. Маш их мөнгө идсэн будлиантай нөхөр дөө.

Дарь (103.229.*.*)
2018-10-17 09:22:38
Нягтлангийн дураараа зангийн нэг үр дүн нь энэ.

ЗОЧИН (202.131.*.*)
2018-10-17 09:21:46
Ажилтнууддаа дээрэнгүй хандаж, цалин, илүү цагийн мөнгө гээд ахуй амьдралынх нь мөнгөөс хумслахаа болиорой нямхүү, хунзаяа-хэрээзаяааа.

Дарь (103.229.*.*)
2018-10-17 09:21:33
Хунзаяа гэх бүтэхгүй нэг хүн байгаа бололтой доо.

ЗОЧИН (202.131.*.*)
2018-10-17 09:16:30
ЗАСГИЙН ГАЗАР, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ НЬ МЭДЭХГҮЙ БАЙГАА. ТЭДНИЙ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН НЭР ХҮНДЭД НӨЛӨӨЛЖ БАЙНА

ЗОЧИН (202.131.*.*)
2018-10-17 09:15:48
НЯМХҮҮ ӨӨРИЙНХӨӨ ГАР ХӨЛӨӨР 3-Р ЭМНЭЛГЭЭС ХӨӨГДСӨН ХУНЗАЯАГ АВЧИРЧ, НИЙЛЖ МӨНГӨ ИДЭЖ БАЙГАА. АТГ ШАЛГА

ЗОЧИН (202.131.*.*)
2018-10-17 09:15:10
ЗАСГИЙН ГАЗРААС ДАВСАН ЭРХ МЭДЭЛ ЭНЭ ЭМНЭЛЭГТ БИЙ. НЯМХҮҮ, ХУНЗАЯА НАР АЖИЛТНУУДЫНХАА ИЛҮҮ ЦАГИЙН МӨНГИЙГ ИДДЭГ, ӨӨРСДӨӨ БЭНЦ, ЛАНД 200 УНАДАГ. ХАХУУЛЬ АВЛАГ АСУУДАЛ БИЙШДЭЭ.

ЗОЧИН (202.131.*.*)
2018-10-17 09:13:23
ХӨСҮТ-ИЙН ДАРГА НЯМХҮҮ, САНХҮҮГИЙН ДАРГА ХУНЗАЯА НАР НИЙЛЖ АЖИЛЧДЫН ЭРХ АШГИЙГ ЗӨРЧСӨӨР ИРСЭН. АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЦАГ НАРГҮЙ АЖИЛЛУУЛДАГ ХЭРНЭЭ ИЛҮҮ ЦАГИЙН МӨНГӨ ӨГДӨГГҮЙ АСУУДАЛ Ч БИЙ. ИЛҮҮ ЦАГИЙН МӨНГӨӨ АВАХ ГЭСЭН АЖИЛТНУУДАА ХААЖ БООДОГ. ТЭР БҮҮ ХЭЛ АЖИЛД ХАХУУЛИАР АВДАГ. ХАНШ НЬ 2-10 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВДАГ ГЭЭД АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛЬ БУГШСАН ГАЗАР. НЯМХҮҮ НЬ БЭНЦ УНАЖ, ХУНЗАЯА НЬ 200-ГААР ГАНГАРДАГ ГЭЭД ЭМНЭЛГИЙН ХЭМЖЭЭНД ЯРИГДДАГ АСУУДАЛ БИЙ. АТГ ШАЛГААЧ ЭЭ....

Зочин (202.9.*.*)
2018-10-17 09:10:43
Засгийн газар цалин хасаагүй л юм байна шдээ.гарчигандаа анхаараач

Зочин (64.119.*.*)
2018-10-17 09:04:09
Гарчигаа зөв өгаөч!!!

Зочин (103.229.*.*)
2018-10-17 09:04:05
энэ МАНыы алуурчингууд чинь яах гээд байга юм болооо

Зочин (139.5.*.*)
2018-10-17 09:01:45
Doh svrye geed hamgiin blj bvtehgui haldbartai hvmvvstei haritsj emchlvvlegch nartaigaa horigddg ervvl mend ami nas ar geree ersdeld oruuldg ene hvmvvsiin tsaling hassan darga ni teneg mulguu ajilchidiinhaa erh ashgiin etgeef mash bayn etgeed gsen yaj yabaharaa bayjdg bnaa

Зочин (202.126.*.*)
2018-10-17 09:00:48
У.Уранцэцэгээ мэдээ бичихдээ ГАРЧИГ, НЭРЭЭ бодож өгч бай. Үг үсгийн алдаагүй бич л дээ

Зочин (202.126.*.*)
2018-10-17 09:00:48
У.Уранцэцэгээ мэдээ бичихдээ ГАРЧИГ, НЭРЭЭ бодож өгч бай. Үг үсгийн алдаагүй бич л дээ

Зочин (202.179.*.*)
2018-10-17 08:59:20
Хөсүт-н дарга Нямхүүгийн Англи дахь хаус, эхнэр хүүхдийнх нь тансаг амьдрал ямар гэж бодож байна та нар!!! Ийм учраас энэ хүн энэ эмнэлэгтээ хадагдсан юм шиг л 20 орчим жил даргын сэнтийд үхэн хатан зууралдаад залраад байгаам шүү дээ. Эхнэр нь 3-р эмнэлгийн дотоод шүүрлийн эмчээр ажиллаж байгаад 2003 оноос хойш Англид амьдардаг болсон доо. Ийм л хулгайн аргаар хөлжсөн тансаг эмч гэр бүл байгаам даа. Энэ талаар АТГ гэж том нэртэй хөшүүн алба мэддэгийн болуу яадгийн бол доо.

Зочин (202.179.*.*)
2018-10-17 08:53:51
Дарга нь ямар тэнэг тэгснээ нэг өдрийн дотор шийдээ цуцлаад л ингэнэ гэдгийг мэдсээр байж.

бодлын хулгайч (66.181.*.*)
2018-10-17 08:42:21
мэдлэг боловсролгүй тэнэг дарга нарын гай

zochin (202.21.*.*)
2018-10-17 08:21:51
ene bohon goroos shig hamartai abgai sain show hiih umaa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-14 16:58:50 - Улс төр
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2018-11-14 16:53:17 - Эрүүл мэнд
Владивосток, Токио хотуудад Худалдааны төлөөлөгчийн газар ажиллуулна
2018-11-14 16:52:17 - Спорт
“Талын хөх чононууд” Тайваний шигшээ багт хожигдлоо
2018-11-14 16:40:01 - Улс төр
Шанхайд Ерөнхий консулын газар нээхийг дэмжив
2018-11-14 16:31:38 - Орон нутаг
Цэцэрлэг хот “Гэрэлт гудамж”-тай болжээ
2018-11-14 16:14:15 - Шар
Мельбурний лийрээс зүү илэрчээ
2018-11-14 16:04:52 - Улс төр
Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж Цэц дүгнэв
2018-11-14 15:59:14 - Улс төр
Баянзүрх дүүрэгт нөхөн сонгууль болно
2018-11-14 15:51:42 - Боловсрол
“1000-инженер” нээлттэй илтгэл, хэлэлцүүлэг боллоо
2018-11-14 15:41:20 - Улс төр
Ц.Нямдорж: Б.Булган хамжигч байсан юм шиг байна лээ гэж хэлсэн
2018-11-14 15:36:45 - Нийслэл
ФОТО: “Нэхүүл”-ийн жагсаал Төв талбайд суултаар үргэлжилж байна
2018-11-14 15:11:57 - Орон нутаг
Нэхий үнэгүйдэж, хог дээр хаягдаж байна гэв
2018-11-14 14:52:44 - Улс төр
С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн шүүгчид дэмжлээ
2018-11-14 14:26:17 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрийнхэн прокурорт ханджээ
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-14 14:06:51 - Нийслэл
“Ид шидийн орон 2” хүүхэд хамгаалах байр Улиастайд баригдана
2018-11-14 13:42:06 - Орон нутаг
Засаг даргын нөөц хөрөнгөөс цагаан сар, наадам, ой тэмдэглэхэд 151 сая төгрөг зарцуулжээ
2018-11-14 13:20:07 - Шар
Ягаан өнгийн алмаз тавхан минутын дотор 50 сая ам.доллараар зарагджээ
2018-11-14 13:11:09 - Энтертайнмент
“Гоёл 2019” наадамд 80 орчим загвар өмсөгч оролцоно
2018-11-14 13:04:30 - Улс төр
Төрийн албан хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх ажил үргэлжилж байна
2018-11-14 12:49:49 - Хууль
Машин дээрх дугаараар нь дуудаж гаргаж ирээд, аминд нь хүрсэн мэдээлэл худлаа гэв
2018-11-14 12:38:51 - Нийслэл
Онцгой байдлынхан өрх толгойлсон эмэгтэйд хандив өглөө
2018-11-14 12:25:40 - Эрүүл мэнд
Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх өдөр
2018-11-14 12:18:06 - Нийслэл
Үүрэн холбооны антеныг буулгаж, шаардлага хангахгүй кабелыг хураажээ
2018-11-14 12:16:37 - Эдийн засаг
Нефтийн үнэ 62 ам.доллараар буурчээ
2018-11-14 12:12:37 - Улс төр
ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд зээл авсан асуудлаар Цэцэд хандлаа
2018-11-14 11:52:21 - Гадаад
Пенс: АНУ Хятадтай хүйтэн дайн хийхэд бэлэн байна
2018-11-14 11:42:34 - Улс төр
МАН-ын бүлгийн даргад Ж.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нар өрсөлдөх үү
2018-11-14 11:31:40 - Эдийн засаг
Европын холбоо Монгол Улсад төсвийн дэмжлэг үзүүлэхээр хэлэлцэж байна
2018-11-14 11:22:56 - Орон нутаг
Нүүрс тээврийн жолооч түлэнхийн шархаа даалгүй нас баржээ
2018-11-14 11:01:33 - Спорт
Эмэгтэй боксчид ДАШТ-ийг зорино
2018-11-14 10:26:59 - Улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
2018-11-14 10:25:27 - Нийслэл
С.Амарсайхан: Хотын дарга С.Батболдыг огцруулах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэнэ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-14 08:55:39 - Байгаль Орчин
Улаанбаатар 9 градус хүйтэн байна
2018-11-14 07:58:14 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: 21 настай Н.Зөнбилэг Монголд анх удаа шоколадан урлалын үзэсгэлэнгээ дэлгэнэ
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-14 07:45:29 - Улс төр
Т.Аюурсайхан: Засгийн газраа унагалаа гэхэд дараачийн танхим бүрдэж чадахгүй байх
2018-11-14 07:42:40 - Гадаад
Ирландад хурц гэрэлтэй, үл мэдэгдэх нисдэг биетүүд үзэгджээ
2018-11-14 07:41:18 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-12 07:30:48 - Хууль
Тѳрѳѳд нэг хоносон бяцхан хүүг боомилж хөнөөсөн хэрэг гарчээ
2018-11-12 17:11:36 - Улс төр
МАН-ЫН УЗ: Хотын дарга С.Батболдыг огцруулахаар шийдвэрлэв
2018-11-12 16:37:03 - Хууль
"Чингис хаан" нисэх буудалд газардсан зорчигч амьсгал хураажээ
2018-11-13 15:43:16 - Улс төр
Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсгийн тоо 36-д хүрчээ
2018-11-12 10:55:32 - Улс төр
МАН-ЫН УЗ: М.Энхболд, Д.Хаянхярваа, С.Батболд нарт хариуцлага тооцох эсэхийг хэлэлцэж байна
2018-11-12 07:54:01 - Улс төр
Засгийн газрыг огцруулах асуудлаар хөшигний ард ямар гишүүд идэвхтэй ажиллаж эхлэв
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-13 08:52:29 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын дөрвөн гишүүнийг МӨНГӨ УГААСАН байж болзошгүй хэргээр шалгаж байна