Ц.Цэрэндолгор: Ардчилсан намын эмэгтэйчүүд бүтээлч хүмүүс байдаг. Бид тэр жишгээр л явж байна

Түгээх    
2018-10-17 09:52:51 - Улс төр

 “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүнийг сонгох сонгуульд нэр дэвшигч Ц.Цэрэндолгортой ярилцлаа.

-“Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүнд нэр дэвшин өрсөлдөж байна. Бизнес эмэгтэй яагаад улстөрд орох болов?

-Би хуучнаар ЗХУ-ын Уралын их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн. Улс төр нийгмийн ухааны магистр зэрэгтэй, одоогоор “Хангалуунтрейд” ХХК-ний ерөнхий захирлаар ажиллаж байна. Эзэмшсэн мэргэжил маань улстөр судлаач учраас энэ чиглэлээр ажиллах хүсэлтэй. Би Ардчилсан намд шинэ хүн биш л дээ. Одоогоос 10 гаруй жилийн өмнөөс намынхаа анхан шатны байгууллагаас эхлээд шат, шатанд нь ажилласан туршлагатай. 2016 оны УИХ-ын сонгуульд 33 дугаар тойрогт ажилласан. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Увс аймгийн Өлгий сумыг хариуцаж ажилласан юм. Үүнээс гадна өнгөрсөн хавар орон даяар зохион байгуулагдсан “Монголоо сонсъё” аяны хүрээнд төрсөн нутаг болох Увс аймагтаа ажиллаж, бүх баг, сумаар явсан. “Монголоо сонсъё” аяны хүрээнд ойролцоогоор 5000 орчим км зам туулж, иргэд, сонгогчидтой уулзсан. Ингэж явахад ард түмнийхээ, охид, бүсгүйчүүдийнхээ төлөө эмэгтэйчүүд бид нэгдэж, илүү хүчтэй төлөөлөл, дуу хоолой болох ёстой гэсэн итгэл, үнэмшил маань улам нэмэгдсэн гэх үү дээ.

-Таныг Увс аймагт цахилгаан станц барих төслийг амжилттай удирдаж байгаа гэж сонслоо. Ардчилсан эмэгтэйчүүд бүтээгч гэгддэг шүү дээ?

- “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны 98 мянга гаруй хүчирхэг эмэгтэй нэгдэж, Монгол Улсын маргаашийн төлөө ажиллаж байна. Би тэдний л нэг. Бизнесээ тодорхой хэмжээнд хөл дээр нь босгосон учраас бусдын төлөө, нийгмийн сайн сайхны төлөө ажиллах хүсэлтэй. Намайг сургуулиа төгсөөд монголд ирэхэд нийгэм тэр чигээрээ бужигнаж байлаа. Тиймээс ч мэргэжлийнхээ дагуу ажиллаж чадалгүй бизнес рүү орчихсон юм. Анх Архангай аймагт эгчтэйгээ хамтарч ТҮЦ ажиллуулж, бизнесээ эхлүүлж байлаа.

Улмаар үйлчилгээний салбарын хөгжилд өөрийн бодит хувь нэмрээ оруулахыг хүсч “Хангалуунтрейд” нэртэй сүлжээ дэлгүүрийг байгуулсан. Харин сүүлийн жилүүдэд барилгын салбар руу чиглэж, анхны 16 давхар 182 айлын орон сууц ашиглалтад оруулаад байна. Барилгын компани маань дөрвөн томоохон төслийг амжилттай хэрэгжүүллээ. Үүндээ урамшиж бүр ч том зорилго өвөртлөөд явж байна. Энэ нь төрсөн нутгийнхаа төдийгүй Монгол Улсынхаа хөгжилд томоохон хувь нэмэр оруулах төсөл байгаа. Бид энэ төслийн хүрээнд цахилгаан станц барих ажлыг эхлүүлээд байна. Цахилгаан станц ашиглалтад орсноор зөвхөн Увс аймаг гэлтгүй баруун гурван аймгийн импортын цахилгааны асуудлыг бүрэн шийдвэрлэж чадна. Үүнийг дагаад 500 гаруй ажлын байр шинээр нэмэгдэнэ, боловсруулах үйлдвэрүүд ашиглалтад орох боломжтой. Энэ утгаар нь харах юм бол нийгэмд маш үр өгөөжтэй төсөл байгаа. Маш шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эхлүүлсэн ажил маань урагштай байгаад баяртай байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд манай намын лидер эмэгтэйчүүд ард түмний ажил, амьдралд нөлөөлөхүйц олон хуулийг санаачлан батлуулсан. Эрүүл мэндийн даатгалын хууль, Гэр бүлийн тухай хуулиудыг дурьдаж болно.

-Улс орны хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог та хэрхэн харж байна вэ?

-Эмэгтэйчүүд бидний дотор гэр бүлээ, улс орноо гэсэн сэтгэл хамтдаа оршиж байдаг. Улс хөгжихгүй бол бидний хүүхдүүд, тэдний ирээдүйг төсөөлөхөд бэрх. Өнөөдөр ээжүүд, эмэгтэйчүүд бүгд л үүнд санаа зовж байна. Та бид маргааш, долоо хоногийн дараа, сарын дараа, жилийн дараа юу болохыг нарийвчлан хэлж чадахгүй ч, урьдчилан төлөвлөж чаддаг байх ёстой. Бизнесийн ажлаа ч ялгаагүй ингэж төлөвлөдөг. Би өөрийгөө маш азтай эмэгтэй гэж боддог. Холбооныхоо шилдэг эмэгтэйчүүдээс маш их зүйлийг суралцаж, тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, олон олон эмэгтэйчүүдийн санаа бодлыг сонсож, өөрчлөлт, шинэчлэлийг мэдэрдэг. Улс төрд сэтгэл, зориг, хүч дутагддаг. Сэтгэлгүй улс төрчдөөс өөрчлөлтийг, хөгжлийг хүлээх хэрэггүй гэдгийг өнөөгийн улс төрчид харуулж байна.

Улс орноо хөгжүүлэхэд өөрийн бизнесийн туршлага, улс төрч мэргэжлийн тусыг хүргэхсэн гэж хүсдэг. Бизнесмен эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэхэд гар бие оролцож, туршлагаа хуваалцах юмсан, тэдний үгийг төр засагт хүргэхэд чадлаараа оролцохсон гэж эрмэлздэг. Бүгдийг сайхнаар хийе гэвэл хийж чадах нэгэндээ итгэх хэрэгтэй, харин итгэлийг нь зүтгэлээр хариулах л учиртай. Эмэгтэйчүүд нь сэтгэлтэй, эрчтэй, хүчтэй, идэвхтэй, зүтгэлтэй байна гэдэг нь нийгэм хөгжихийн үндэс гэж боддог. Шийдвэр гаргах болон бодлого боловсруулах үйл явцад эмэгтэй, эрэгтэй хүн бүрийн оролцоо байхгүй бол жинхэнэ ардчилал, шударга нийгэм, хариуцлага, тэгш оролцооны талаар ярих боломжгүй. Бэрхшээл бүрийн ард боломж байгааг олж харахыг хичээдэг. Өөрийн хүүхдүүд, ажилтан албан хаагчиддаа ч ингэж хэлдэг. Бид маргааш л хийх ёстой. Нөгөөдөр болгож хойшлуулж болохгүй. Бидэнд хийсэн ажил их, хийх ч ажил түүнээс илүү байна.

-Бизнес эрхлэгчтэй уулзсаных асуулгүй өнгөрч болохгүй нь. Өнөөгийн эрх баригчдын хэрэгжүүлж буй бодлого үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг дэмжсэн бодлого мөн үү?

-Миний удирдлагад 150 гаруй хүн ажиллаж байна. Тэдгээрийн 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Тэдний цалин амьжиргаанд хүрэхгүй байгаа нь бодит үнэн. Өнөөдөр бид жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлье гэж их ярьж, салбар бүрийн бодлого шийдвэрт тусгаж байна. Гэвч яг үнэндээ өнөөдрийн хэрэгжүүлж буй төрийн бодлого баялаг бүтээгчидээ дэмжих биш түлхэж байна шүү дээ. Ажилтай иргэдийн тоо цөөрч байна. Манай улсад 75 мянга гаруй иргэн жижиг дунд бизнес эрхэлж байна. Эдгээрийн 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Тэд хоногийн хоолоо залгуулахаас биш баялаг бүтээж чадахгүй байгаа нь бодит үнэн. Тэдэнд хууль эрх зүйн орчин, төрийн дэмжлэг үгүйлэгддэг. Яагаад жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил бидэнд харагдахгүй, ажилгүйдэл улам нэмэгдсээр байна вэ. Би энэ бүх бэрхшээлийг өөрийн биеэр туулсан. Зээл, тусламж авах гэхээр заавал танил талаа хайх болдог. Сайхан төсөл бичээд очихоор шийдэж өгдөггүй. Татвар, банкны хүү дэндүү өндөр байна. Одоо бүр хадгаламжийн орлогоос татвар аваад эхэллээ. Үйлдвэрлэгчдэд зориулагдсан зээл, тусламж бусдын халаасыг зузаатгах хэрэгсэл болж байна. Бизнес эрхлэхэд олон бэрхшээл саад байсаар байна шүү дээ.

-Тэгвэл жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ хэрхэн дэмжих вэ?

-Жижиг дунд бизнэс эрхлэгчидээ дэмжиж, ажилгүйдлийг багасгах боломж гарц байна. Хууль эрх зүйн орчинг хөрсөнд нь буулгах, тэдний санал бодлыг тусгах боломж байна. Олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх шаардлага. Алсыг харсан бодлого, төлөвлөлт урт богино хугацааны хөтөлбөрийг тэд өөрсдөө боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн ажилгүй иргэдийн судалгааг бодитоор гаргаж, үнэлэлт дүгнэлт өгч бодлого шийдвэртээ тусгах хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах, ажлын байрны орчин, ажиллах нөхцөлийг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажилгүй иргэдийн сургаж, тохирсон ажлыг зуучлан ажиллуулах гээд олон санал бас шийдлүүд байна. Тоон тайлан бус үр дүнг бид хүлээж байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ бодлогоор дэмжээд эхэлбэл ажилгүйдэл багасах боломжтой. Энэ оны эхний хоёр сарын байдлаар Улаанбаатар хотод 11 мянга гаруй эрэгтэй, 12 мянга гаруй эмэгтэй нийт улсын хэмжээнд 104 мянга гаруй иргэд ажилгүй байна. Ажилгүй эрчүүдийн тоо их байгаа нь эмэгтэйчүүдийн нуруун дээрх ачаа дэндүү хүнд байгааг илтгэж байна. Гэвч сул ажлын байрны тоо өдөр ирэх тусам өсч, ажилгүйчүүдийн тоо харин нэмэгдэж байна. Миний хувьд ОХУ, Германд сургууль төгссөн болохоор эдгээр орны улс төрийн нөхцөл байдал, бизнесийн санаа шийдэл, жижиг дунд бизнес эрхлэгчид болон ажилгүйдлийн талаарх шинэ соргог мэдээллийг түлхүү анхаарч судалж, суралцдаг. Би сүлжээ дэлгүүрүүддээ үйлчилгээний стандартыг мөрдөн ажиллахаас эхлээд эдгээр орны нэвтрүүлсэн туршлагыг монгол хөрсөндөө, монгол хүнийхээ сэтгэлгээнд тохируулж буулгахыг хүсдэг. Дэлхийн олон оронд эдгээр асуудлыг шийдсэн туршлагууд бий шүү дээ. Үнэхээр хийж чадахгүй бол бусад орны сайн туршлагаас хуулбарлах хэрэгтэй.

-Ардчилсан намын шинэчлэлийн талаар сүүлийн үед их яригдах боллоо. Та улс төр судлаач хүний хувьд, намын гишүүний хувьд хэрхэн дүгнэж, харж байна вэ?

 -Би 10 жилийн өмнө Ардчилсан намд элсч, харин одоо “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Ардчилсан намын шинэчлэгдсэн дүрмийн дагуу намын бүх шатны сонгуульт албан тушаалтнуудыг нийт гишүүдийн саналаар тодруулдаг боллоо. Үүнийг би улс төр судлаачийн хувьд улс төрийн маш том соёл гэж харж байна. Бид энэ соёлыг эхлүүлж чадсан, төлөвшүүлж, үлгэр жишээ болж, түүхийн хуудсанд өнгө нэмж чадна гэдэгт итгэлтэй байна. 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны гишүүд тэргүүнээ өөрсдөө сонгох боломжийг энэ намын шинэчлэл олгосон. Өнөөдөр намын шинэчлэл, холбооныхоо шинэчлэлд бид бүгдээрээ идэвхтэй оролцох ёстой. Үүнийг цаг үе шаардаж байна. Германд намаасаа илүү эрх мэдэлтэй шийдвэр гаргаж, ажиллаж чаддаг институт бол холбоод, төрийн бус байгууллагууд байдаг. Тэднээр төлөөлүүлж улс төрд дуу хоолойгоо хүргэж чаддаг ийм тогтолцоо байдаг. Намын дэргэдэх байгууллага гэдэг бол улс төрийн том институт юм. Үүнийг би зөв тогтолцоо, зөв хандлага гэж хардаг. Олон эмэгтэйчүүд өөрчлөлт шинэчлэлийг хүлээж байна. Тэд бизнес эрхлэх, баялаг бүтээх, цаашлаад улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсч байна. Би ч мөн адил. Харин бид нэгдэж, сэтгэлийн хүчээр хамтын хүчээр олон өөрчлөлтийг мэдрүүлэх нь чухал.

 Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 20

Adib (154.16.*.*)
2018-10-19 05:58:33
Hey What we have here is , - A pleasant surprise of $/€ 1600 welcome bonus Just click on the link below to qualify http://bit.ly/2M3dW90

Зочин (91.141.*.*)
2018-10-18 03:44:18
Ардчилсан намынхаа хулгайч нарыг шүү дээ чиний эх орноо гэсэн сэтгэлгүй зүгээр л бас нэг шоу жүжигчин

Зочин (91.141.*.*)
2018-10-18 03:44:03
Ардчилсан намынхаа хулгайч нарыг шүү дээ чиний эх орноо гэсэн сэтгэлгүй зүгээр л бас нэг шоу жүжигчин

Зочин (202.55.*.*)
2018-10-17 16:43:46
emegteichvvd eh orondoo ajiltai orlogtoi ervvl enh saihan amidral hvsej baina namchrahaj taltalgvi eh orniho tuluu ihiig hiigeerei demjij baina

Зочин (103.212.*.*)
2018-10-17 13:25:44
НАМЧИРХАЖ ТЭНЭГТЭХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ

зочин (203.91.*.*)
2018-10-17 13:13:12
Намын дарга нь хүн алаад шоронд сууж байсан , Нийслэлийн намын дарга авилгын хэргээр шоронд сууж байсан хүн бий. АН- гэдэг ийм л нам шүү дээ,

зочин (202.179.*.*)
2018-10-17 13:00:55
ардчилсан намын хүүхнүүд дайчин тууштай.боловсролыг сайжруудах ёстой

Зочин (202.126.*.*)
2018-10-17 12:04:05
shaa muu alnii useee...ardchilsan fuck you

Zochin (49.0.*.*)
2018-10-17 11:52:17
Бүтээлч ийм хүмүүс л хэрэгтэй

Zochin (49.0.*.*)
2018-10-17 11:52:07
Бүтээлч ийм хүмүүс л хэрэгтэй

Зочин (202.179.*.*)
2018-10-17 11:21:58
ОДОО НААД НАМНУУД ЧИНЬ ХЭРЭГГҮИ ЭЭ

Зочин (182.160.*.*)
2018-10-17 11:14:42
АН-ы алнууд үхсэнээ бүтээсэн юм???

Зочин (66.181.*.*)
2018-10-17 11:07:20
АН эмэгтэйчүүд намынхаа толгойд шигдсэн хувалзуудыг цэвэрлэх үйлст тэргүүлэн оролцоорой. Амжилт хүсье.

зочин (203.91.*.*)
2018-10-17 11:06:04
АН-ыг 1996-аас 2000 он, 2012-оос 2016 онуудад улс орны эдийн засаг унагааж, цалингаа тавьж чадахгүй болтол нь доройтуулж, өөрсдөө хагартлаа баяжиж байсаныг л мэдэх юм байна,,,Энэ тэгээд бүтээлч хүмүүсийн хийсэн ажлуу,,, эсвэл өөр эдийн засаг унагаахдаа тийм бүтээлч ажилсанаа хэлээд байна л даа, тэ Зайлцгаа, энэ намыг дахин хэзээ ч сонгож улс орноо дахин сүйтгүүлж болохгүй

зочин (150.129.*.*)
2018-10-17 10:48:55
Монголын баялаг ухахдаад нэг хэсэг хүмүүст очоод нөгөөдүүл нь баяжсан. Дэлхий бизнес нэртэй зальтангуудын гарт байна. Одоо газраа ухуулаагүй баялагтай орон БНАСУ үлдждээ. Бид хууртсаар 28 жил боллоо хөөрхий.

багш (202.9.*.*)
2018-10-17 10:38:59
Зөв бодол, зөв хандлага төлөвшсөн мундаг эмэгтэй байна . Улс орныхоо төлөө чадах чинээгээрээ шударга ажиллаж энэ харанхуй хоцрогдлоос гаргах хэрэгтэй. Амжилт хүсье.

zochin (202.55.*.*)
2018-10-17 10:27:34
Ардчилсан нам гэхээр л бөөлжис хүрэх юм 7 уулын цаагуур далд орцгоо

Зочин (202.9.*.*)
2018-10-17 10:22:25
үйлчлэгч цэвэрлэгч бсан одонтунгалагтай харьцуулахааргүй хүүхэн бна амжилт

Иргэн (203.91.*.*)
2018-10-17 10:20:40
Үнэхээр ажилсаг шударга хүн шүү, ийм л хүн төрд гарч ирмээр байна, ажил үйлс, нэр хүнд цэвэр, төлөвшсөн гээд гайхалтай, дэмжин шүү

Зочин (66.181.*.*)
2018-10-17 09:57:45
Egch min businesee l hii.tom tom yum yarij hulgai l hiideg gazar sh de uls tur bol

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-14 17:09:30 - Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
2018-11-14 16:58:50 - Улс төр
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2018-11-14 16:53:17 - Эрүүл мэнд
Владивосток, Токио хотуудад Худалдааны төлөөлөгчийн газар ажиллуулна
2018-11-14 16:52:17 - Спорт
“Талын хөх чононууд” Тайваний шигшээ багт хожигдлоо
2018-11-14 16:40:01 - Улс төр
Шанхайд Ерөнхий консулын газар нээхийг дэмжив
2018-11-14 16:31:38 - Орон нутаг
Цэцэрлэг хот “Гэрэлт гудамж”-тай болжээ
2018-11-14 16:14:15 - Шар
Мельбурний лийрээс зүү илэрчээ
2018-11-14 16:04:52 - Улс төр
Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж Цэц дүгнэв
2018-11-14 15:59:14 - Улс төр
Баянзүрх дүүрэгт нөхөн сонгууль болно
2018-11-14 15:51:42 - Боловсрол
“1000-инженер” нээлттэй илтгэл, хэлэлцүүлэг боллоо
2018-11-14 15:41:20 - Улс төр
Ц.Нямдорж: Б.Булган хамжигч байсан юм шиг байна лээ гэж хэлсэн
2018-11-14 15:36:45 - Нийслэл
ФОТО: “Нэхүүл”-ийн жагсаал Төв талбайд суултаар үргэлжилж байна
2018-11-14 15:11:57 - Орон нутаг
Нэхий үнэгүйдэж, хог дээр хаягдаж байна гэв
2018-11-14 14:52:44 - Улс төр
С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн шүүгчид дэмжлээ
2018-11-14 14:26:17 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрийнхэн прокурорт ханджээ
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-14 14:06:51 - Нийслэл
“Ид шидийн орон 2” хүүхэд хамгаалах байр Улиастайд баригдана
2018-11-14 13:42:06 - Орон нутаг
Засаг даргын нөөц хөрөнгөөс цагаан сар, наадам, ой тэмдэглэхэд 151 сая төгрөг зарцуулжээ
2018-11-14 13:20:07 - Шар
Ягаан өнгийн алмаз тавхан минутын дотор 50 сая ам.доллараар зарагджээ
2018-11-14 13:11:09 - Энтертайнмент
“Гоёл 2019” наадамд 80 орчим загвар өмсөгч оролцоно
2018-11-14 13:04:30 - Улс төр
Төрийн албан хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх ажил үргэлжилж байна
2018-11-14 12:49:49 - Хууль
Машин дээрх дугаараар нь дуудаж гаргаж ирээд, аминд нь хүрсэн мэдээлэл худлаа гэв
2018-11-14 12:38:51 - Нийслэл
Онцгой байдлынхан өрх толгойлсон эмэгтэйд хандив өглөө
2018-11-14 12:25:40 - Эрүүл мэнд
Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх өдөр
2018-11-14 12:18:06 - Нийслэл
Үүрэн холбооны антеныг буулгаж, шаардлага хангахгүй кабелыг хураажээ
2018-11-14 12:16:37 - Эдийн засаг
Нефтийн үнэ 62 ам.доллараар буурчээ
2018-11-14 12:12:37 - Улс төр
ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд зээл авсан асуудлаар Цэцэд хандлаа
2018-11-14 11:52:21 - Гадаад
Пенс: АНУ Хятадтай хүйтэн дайн хийхэд бэлэн байна
2018-11-14 11:42:34 - Улс төр
МАН-ын бүлгийн даргад Ж.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нар өрсөлдөх үү
2018-11-14 11:31:40 - Эдийн засаг
Европын холбоо Монгол Улсад төсвийн дэмжлэг үзүүлэхээр хэлэлцэж байна
2018-11-14 11:22:56 - Орон нутаг
Нүүрс тээврийн жолооч түлэнхийн шархаа даалгүй нас баржээ
2018-11-14 11:01:33 - Спорт
Эмэгтэй боксчид ДАШТ-ийг зорино
2018-11-14 10:26:59 - Улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
2018-11-14 10:25:27 - Нийслэл
С.Амарсайхан: Хотын дарга С.Батболдыг огцруулах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэнэ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-14 08:55:39 - Байгаль Орчин
Улаанбаатар 9 градус хүйтэн байна
2018-11-14 07:58:14 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: 21 настай Н.Зөнбилэг Монголд анх удаа шоколадан урлалын үзэсгэлэнгээ дэлгэнэ
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-14 07:45:29 - Улс төр
Т.Аюурсайхан: Засгийн газраа унагалаа гэхэд дараачийн танхим бүрдэж чадахгүй байх
2018-11-14 07:42:40 - Гадаад
Ирландад хурц гэрэлтэй, үл мэдэгдэх нисдэг биетүүд үзэгджээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-12 07:30:48 - Хууль
Тѳрѳѳд нэг хоносон бяцхан хүүг боомилж хөнөөсөн хэрэг гарчээ
2018-11-12 17:11:36 - Улс төр
МАН-ЫН УЗ: Хотын дарга С.Батболдыг огцруулахаар шийдвэрлэв
2018-11-12 16:37:03 - Хууль
"Чингис хаан" нисэх буудалд газардсан зорчигч амьсгал хураажээ
2018-11-13 15:43:16 - Улс төр
Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсгийн тоо 36-д хүрчээ
2018-11-12 10:55:32 - Улс төр
МАН-ЫН УЗ: М.Энхболд, Д.Хаянхярваа, С.Батболд нарт хариуцлага тооцох эсэхийг хэлэлцэж байна
2018-11-12 07:54:01 - Улс төр
Засгийн газрыг огцруулах асуудлаар хөшигний ард ямар гишүүд идэвхтэй ажиллаж эхлэв
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-13 08:52:29 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын дөрвөн гишүүнийг МӨНГӨ УГААСАН байж болзошгүй хэргээр шалгаж байна