Ханшийн савлагаа, шатахууны үнээ барьж чадахгүй бол ЗГ-ыг огцруулах асуудлыг хөндөнө

Түгээх    
2018-10-17 12:26:12 - Улс төр

ediin zasag

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы мэдээллийг сонслоо. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуув. 

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Валютын ханш өссөн нь гадаад болон дотоод хүчин зүйлээс шалтгаалсан

-Монголбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүргээ гүйцэтгэхээр ажиллаж байна. Гэхдээ үүнийг ганц мөнгөний бодлогоор хэрэгжүүлэх боломжгүй. Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш энэ оны нэгдүгээр сараас хойш 5.5 хувиар суларсан. Энэ нь дотоод болон гадаадын хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалсан. Дотоод хүчин зүйлд эдийн засгийн сэргэлтийг дагасан импортын өсөлт, 2012 онд босгосон бондуудын эргэн төлөлт зэргийг оруулан тооцсон. Тухайлбал, энэ онд хөрөнгө оруулалт 298 сая ам.доллар буюу 46 хувиар, хэрэглээний импорт 234 сая ам.доллар буюу 29 хувиар, шатахууны импорт 174 сая ам.доллар буюу 33 хувиар өсчээ. Мөн “Чингис” бондын үлдэгдэл 125 сая ам.доллар, “Димсам” бондын 160 сая ам.долларын төлбөрийг төлсөн байна. Энэ бүхэн нь ам.долларын гарах урсгалыг ихээхэн нэмэгдүүлсэн.Валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд алтны нөөцөө нэмж байгаа. Гадаадын хөгжилтэй зээл тусламжийн бодлогоо эрчимтэй явуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь нөөц өсөх аргын нэг. Экспорттой холбоотой судалгааг бид хийж байгаа. Гадаад худалдааны бодлого алдагдчихлаа. Үүнийг хариуцсан төрийн яам, агентлаг байгуулж ажиллахгүй бол болохгүй болжээ. Валютын ханшийн өсөлтөөс хожоо гаргах тухай Тэрбишдагва гишүүн хэлж байна. Энэ зөв зүйтэй асуудал. Рубль, юанийн эсрэг төгрөг чангарч байгаа. Худалдан авалтаа энэ валютаар хийхийг эрмэлзэж байна. Монголын эдийн засагт гадаад валютын урсгал орж ирж байвал арилжааны эсвэл гадаад банк байна уу гэдэг нь зарчмын асуудал биш.

Оюутолгойтой бид хэд хэдэн удаа хэлэлцээ хийсэн. Тэд “Бидэнд бэрхшээл гарсан. Танай татварын албанаас ирээд манай арилжааны банкинд байсан дансыг хаасан. Энэ манайд хүндрэлтэй байна. Цаашид ийм зүйл гаргахгүй байвал сайн байна” гэдгийг хэлсэн. Төв банкны зүгээс “Монголд валют орж ирж байвал аль банкаар орж ирэх нь хамаагүй” гэх байр суурьтай байгаа Гадаад хүчин зүйлд томоохон улс орнуудын худалдааны маргаан ихээхэн нөлөөлж байна. Худалдааны маргааны улмаас өндөр хөгжилтэй орнууд мөнгөний бодлогын хүүгээ өсгөж байгаа. Энэ нь манайхтай адил хөгжиж буй орнуудаас валютын гарах урсгалыг нэмэгдүүлж байгаа юм. Гадаад худалдааны маргаан хэдэн сар, жил үргэлжлэхийг таашгүй. Тиймээс бид гадаад нөхцөл байдлыг ажиглахаас өөр аргагүйд хүрээд байна. Судалгаанаас үзвэл 142 орны үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш ам.долларын ханш суларсан байна. Тиймээс Монголбанк төгрөгийн ханшийг тогтвортой байлгах бодлого баримталж байгаа бөгөөд үүнд гадаад худалдааны өрсөлдөх чадвараа хамгаалах нь туйлын чухал байна. Тиймээс Засгийн газар, УИХ болон Монголбанк хамтран төсвийн төлөвлөлтийг сайжруулж, алдагдлыг бууруулах, экспортлогч төрийн өмчит компаниудад тавих хяналтыг сайжруулах, экспортыг нэмэх хөтөлбөр, үйл ажиллааг дэмжих санхүүжилтийн системийг бий болгох шаардлагатай байгаа юм. Түүнчлэн уул уурхайн бус экспортыг дэмжих хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг сайжруулах, гадаад худалдааны бодлого хариуцсан агентлаг бий болгох хэрэгтэй. Монголбанк Засгийн газартай хамтран Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах болон алтны нөөцийг нэмэх чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлэх болно” гэлээ.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: ОУВС-гийн хөтөлбөрөөр энэ онд 700 орчим сая доллар орж ирнэ

ОУВС-гийн хөтөлбөрөөр энэ онд 700 орчим сая доллар орж ирнэ. Төлбөрийн тэнцэлтэй холбоотой 150 сая доллар орж ирэх юм. Хэдийгээр энэ мөнгийг төлбөрийн тэнцэл гэж авч байгаа ч ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас ирж шалгадаг. Энэ мөнгө оны төгсгөлд орж ирэх болов уу гэсэн хүлээлт байна. Импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний урсгал 2018 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр нефтийн бүтээгдэхүүнийх 38.1, хөрөнгө оруулалт 54.7, аж үйлдвэрийн орц 13.9 гээд нийт импорт 41.9 хувиар өсөх хүлээлт байна. Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөхөөс өссөн.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: -Стратегийн орд эзэмшиж буй гадны томоохон компаниудын дансыг Монголбанкинд байшуулах нь зөв үү? Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд энэ онд гаднаас хэдэн ам.долларын зээл орж ирэх вэ?

-Монгол Улсын эдийн засагт гадаад валют орж ирэх нь л чухал. Валют Төвбанкаар дамжих эсхүл арилжааны банкаар дамжихад чанарын ялгаа байхгүй.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд энэ онд Монгол Улсад 750 сая ам.доллар орж ирэх ёстой аж. Энэхүү хөрөнгө оны эцсээр орж ирэх хандлагатай байгаа. Ойрын хугацаанд ОУВС болон бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж, судалгаа хийхээр төлөвлөж байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Импорт 41 хувиар өсөх хүлээлттэй байгаа нь өндөр үзүүлэлт. Үүн дээр зохицуулалт хийх боломжгүй юм уу. Сангийн сайд төсвөө магтаад байдаг. Гэтэл ирэх онд төсвийн хөрөнгө оруулалт 2 их наяд, гадны зээл тусламжаар 4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр байна. Ханш савахгүй гэх ямар ч найдвар байхгүй. Нөхцөл байдал ийм байхад өөрсдийгөө өмөөрөөд байх юм. Хөрөнгө оруулалт нь үйлдвэрлэлийг огт дэмжээгүй. Дандаа хэрэглээгээ өдөөсөн нийгмийн чанартай хөрөнгө оруулалт байна. Одоо үнийн өсөлтийг хариуцдаг эзэн гэж огт байхгүй болчихлоо. Тусад нь агентлаг байгуулах хэрэгтэй. Өнөөдөр Засгийн газар, Монгол банк хоёрын хамтарсан бодлогын уялдаа огт алга. Цаашид ханшийн савлагаа, шатахууны үнээ барьж чадахгүй бол Засгийн газрыг огцруулах, Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудлыг хөндөнө.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Ирэх онд инфляцийг 8 хувьд барихаар зорьж ажиллана. Төв банк эрх үүргийнхээ хүрээнд энэ чиглэлд шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Төгрөгийн ханшны тухайд ч анхаарч ажиллана. Дэлхийн 142 оронд нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш сулраад байна. Бид бодлогын хүүг 10 хувьд барьж байгаа. Ирэх арванхоёрдугаар сарын сүүлээр мөнгөний бодлогын зөвлөл хуралдана. Оны эхнээс бид 650 сая орчим ам.долларын интервенцээ хийсэн байна. Валютын нөөц бага байгаа ч бид интервенцээ хийгээд явж байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Монголбанк интервенци хийх нь зохистой арга биш. Гадны орнуудын жишиг ч ийм байгаа гэж хэлж байна. Ерөнхийлөгч нь ам.долларын ханш өсөхгүй, барина гэсэн байдлаар асуудалд хандаж байна. Бизнес эрхэлж байсан хүнийхээ хувьд хэлэхэд одоо импорт өсдөг цаг нь биш.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Энэ жилийн мөнгөний бодлого дотор алттай  холбоотой зүйл маш бага туссан байна. Монгол Улс өөрөө алт олборлодог онцлогтой улс. Алт олборлолт, үйлдвэрлэлт дээр бид сайн дэмжсэн. Монгол хөрснөөс гаргаж авсан нэг грамм алт бүр Төвбанкны нөөц болж байна уу гэдэг дээр алдаад байна. Төвбанкинд орж ирэхгүй байгаа банкны 70-80 хувь нь хар зах дээр санхүүгийн хэрэгсэл болоод яваад байна. Үүнийг Төвбанк руу оруулах нь чухал байна.

Т.ЭНХЭЛЭЭ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 46

иргэн (202.9.*.*)
2018-10-18 07:49:35
Эрдэнэбатаа ард түмний ганц өмч Эрдэнэт үйлдвэрийн 49-хувийг хулгайлж авсанаа буцаагаад өгчих.Чи хувийн өмчид халдаж төрд авах гээд байна гэж Ц.Элбэгдорж та хоёр яриад л байсан.Ард түмэн монголчуудыг доромжилж дуусах болоогүй л байна уу.Чи өөрийгөө сайн хар даа...

Зочин (91.141.*.*)
2018-10-18 03:47:41
Гүй чи болиод өгөөч ичиж үхмээр юм

Зочин (178.165.*.*)
2018-10-18 02:22:29
Дэлхий дээр бёнзин тосны үнэ нэмэгдээд байхад монголд хямдха өгөх ёстой юм уу мөн дэлхий дээр доллоор өсөөд байхад монгол яах ёстой юм чи битгий донгос алдаад бай хийх ажилгүй ховны хутгуур минь улсаар тоглохоо больдоо цөндөөн л тоголлоо одоо болоштээ цөндөөн худлаа ярьлаа одоо болоштэй

Зочин (178.165.*.*)
2018-10-18 02:22:27
Дэлхий дээр бёнзин тосны үнэ нэмэгдээд байхад монголд хямдха өгөх ёстой юм уу мөн дэлхий дээр доллоор өсөөд байхад монгол яах ёстой юм чи битгий донгос алдаад бай хийх ажилгүй ховны хутгуур минь улсаар тоглохоо больдоо цөндөөн л тоголлоо одоо болоштээ цөндөөн худлаа ярьлаа одоо болоштэй

zochin (103.229.*.*)
2018-10-17 23:04:40
demii chalitsagchid,tsaasan deer ajlaa yvuulagchid yrunhii saidaasaa ulger jishee av!ErdeneBataa chi uuruu zail ichij amidar.

Bt (73.65.*.*)
2018-10-17 22:22:58
Ungursun hugatsaand tutiig MAHAH barij baisan commetchid bitgii neg taliig har ulsaa bodmoor bn

Bt (73.65.*.*)
2018-10-17 22:15:56
Ard tumen yduurch ereenii hujaagaas dor awdarch bn manangiin aldaag zasch humuusee ajiltai mungutei bolgoj chadahgui bol ogtsor

Зочин (91.141.*.*)
2018-10-17 21:47:38
Эрдэнэбат гэж усан тэнэг мал чи юу яриад мангартаад байна чи монгол улсын хөгжилд гай лай болдог худлаа ярьж чадан хүнтэй хэрэлдэж чаддаг өөр юуч хийж чадахгүй чиний мэдлэг боловсрол хаан ч хүрэхгү чи бол өрөвдөлтэй худлаа чалчигч Ардчилал засаг барьж байхад улсын эдийн засаг улсыг ямар аймаар болголоо угаасаа ажил хийж чададгүй боловсролгүй мэдлэггүй гэдгээ харуулсан шүү дээ одоо юу гээд бураад донгос алдаад байнаа Болиод өгөөч монгол хүн эх орондоо тайван амьдармаар байнаа чи болиод өгөөч тогтвортой төр хэрэгтэй байна

Зочин (91.141.*.*)
2018-10-17 21:47:15
Эрдэнэбат гэж усан тэнэг мал чи юу яриад мангартаад байна чи монгол улсын хөгжилд гай лай болдог худлаа ярьж чадан хүнтэй хэрэлдэж чаддаг өөр юуч хийж чадахгүй чиний мэдлэг боловсрол хаан ч хүрэхгү чи бол өрөвдөлтэй худлаа чалчигч Ардчилал засаг барьж байхад улсын эдийн засаг улсыг ямар аймаар болголоо угаасаа ажил хийж чададгүй боловсролгүй мэдлэггүй гэдгээ харуулсан шүү дээ одоо юу гээд бураад донгос алдаад байнаа Болиод өгөөч монгол хүн эх орондоо тайван амьдармаар байнаа чи болиод өгөөч тогтвортой төр хэрэгтэй байна

Зочин (91.141.*.*)
2018-10-17 21:47:14
Эрдэнэбат гэж усан тэнэг мал чи юу яриад мангартаад байна чи монгол улсын хөгжилд гай лай болдог худлаа ярьж чадан хүнтэй хэрэлдэж чаддаг өөр юуч хийж чадахгүй чиний мэдлэг боловсрол хаан ч хүрэхгү чи бол өрөвдөлтэй худлаа чалчигч Ардчилал засаг барьж байхад улсын эдийн засаг улсыг ямар аймаар болголоо угаасаа ажил хийж чададгүй боловсролгүй мэдлэггүй гэдгээ харуулсан шүү дээ одоо юу гээд бураад донгос алдаад байнаа Болиод өгөөч монгол хүн эх орондоо тайван амьдармаар байнаа чи болиод өгөөч тогтвортой төр хэрэгтэй байна

зочин (202.179.*.*)
2018-10-17 21:34:28
Тэгээд бинзенийхээ үнийг чимээнүй нэмүүлээд бай

Зочин (103.26.*.*)
2018-10-17 21:33:39
Та нар одоо болио! Хурэлбаатарын хэмжээнд Нарантуяа хурэхгуйдээ. Засаг солиод юу ч еерчлегдехгуй. Эрдэнэбат гуай Оюу толгой юу брлж байгаа бодит унэнийг гаргавал яасан юм!!!

зочин (66.181.*.*)
2018-10-17 21:16:13
Яасан өөрсдөө засаг барьж байхад 1300 -доллар 2000 хол давхад 5000 болоогүй их юм гээд донгосож байсан биздээ хуцаад байх юм

zochin (182.251.*.*)
2018-10-17 20:53:55
odoo ingej soliorohoo bolimoor ym ...

Зочин (202.179.*.*)
2018-10-17 20:23:49
МАН-ынханы амнаас гардаг үг "АН-ын өрийг төлж байна". Цаад утга нь АН сүйтгэсэн бид засах гэж үйлээ үзэж байна гэж. Хөөрхий дөө эвий эвий.

Одоо больж үз (66.181.*.*)
2018-10-17 19:47:10
Эрдэнэбат минь ээ! Чи битгий худлаа , хоомон мөөрөөд байл даа. Огцруулна, огцруулна, огцруулна ... гээд л шүлс нусаа гоожуулаад мөөрөөд, мөөрөөд, мөөрөөд л байдаг. Ард түмний шид шившиг болж гүйцлээ. Одоо боль. Сонгогчид чамаас ичиж, залхаж гүйцлээ, тэнэг минь.

БАТ (66.181.*.*)
2018-10-17 19:41:56
АН засаг барьж байхад шатахууны үнэ нэг тѳгрѳгѳѳр ч ѳсѳѳгүй , үнийг тогтвортой барьж чадсан юм шүү !!!

Зочин (172.56.*.*)
2018-10-17 18:55:12
Erdenet saihanbileg nar gadnii gar hul ed nariiin mungu heblej erdenet 49hubiig avsan hulgaog ard tumen hanshiin zuruugeer tulj ba

Зочин (202.9.*.*)
2018-10-17 18:43:48
ЗГыг огцруулаад ямар ч нэмэр байхгүй Бас л нэг мал гарч ирнэ Их Хурлыг тараа Тэгээд 2 танхимт парламенттай болго

Зочин (66.181.*.*)
2018-10-17 18:32:29
ХАНШ МОНГОЛБАНКНЫ АСУУДАЛ БИШЭЭ ЗГ-ЫНАСУУДАЛ ГЭДГИЙГ 10 ЭИЛИЙН ХҮҮХДҮҮД МЭДЭЭД БАЙНА МАНАЙХААН, ЗГ-АА ОГЦРУУЛ. САНГИЙН ЯАМНЫ АЖИЛ БҮР. ЭДИЙН ЗАСАГ БАЙЖ БАЙЖ ХАНШ УНАНА ШҮҮ ДЭЭ

Зочин (66.181.*.*)
2018-10-17 18:32:29
ХАНШ МОНГОЛБАНКНЫ АСУУДАЛ БИШЭЭ ЗГ-ЫНАСУУДАЛ ГЭДГИЙГ 10 ЭИЛИЙН ХҮҮХДҮҮД МЭДЭЭД БАЙНА МАНАЙХААН, ЗГ-АА ОГЦРУУЛ. САНГИЙН ЯАМНЫ АЖИЛ БҮР. ЭДИЙН ЗАСАГ БАЙЖ БАЙЖ ХАНШ УНАНА ШҮҮ ДЭЭ

Зочин (66.181.*.*)
2018-10-17 17:51:20
Аядуу идvvлсээр дууслаа монголчууд!

Зочин (66.181.*.*)
2018-10-17 17:51:15
Аядуу идvvлсээр дууслаа монголчууд!

Зочин (202.126.*.*)
2018-10-17 17:25:31
Засагаа унагаад юм хожихгүй ээ эрдэмтэн мэргэдээсээ л асууж ажиллах хэрэгтэй тэртэй тэргүй их баялагтай улс алзахгүй

Зочин (202.170.*.*)
2018-10-17 17:20:03
харсаар байхад л ханш чинь унаад мөнгө цаас болж байна, шатахууны үнэ тэнгэрт хадлаа... одоо тэгээд наад бөх мөх, шанаачингаас бүрдсэн чадваргүй засгаа солиод аль.... чаддаг мэддэг хүн байвал томилоод өг... худлаа ярихаас өөр юм чаддаг хүн байна уу наад төрд чинь

Зочин (66.181.*.*)
2018-10-17 17:05:50
Эрдэнэбат аа тайван бай.АН засаг бариад яаж алиагаа алдлаа тэгэхэд та засгийн газрын гишүүн төрийн сайд байсан одоо ч нүдний өмнө харагдаж байна.Ичиж амьдрая!

Зочин (182.160.*.*)
2018-10-17 16:42:14
Огцруулъя

Зочин (202.9.*.*)
2018-10-17 16:33:57
Үнэ,ханшийг барих биш ээ,үнэ ханшийг 30-50%бууруулахгүй бол шууд огцруулаад,тухайн суудлаас нийт авсан цалингийн50%-ийг эргэж төлүүл.

Зочин (202.179.*.*)
2018-10-17 16:24:44
ХАРИУЦЛАГАА ХЭН Ч ҮҮРЭХГҮИ ХУЛГАИ ЛУИВАРЧИДЫН ОРОГНОДОГ НАМ ГЭДЭГ ТОГЛООМОО БОЛЬ ДАРААГЫН ЭЭЛЖ ХООЛОНДОО ОРОХ УУ АРД ТҮМЭН ЗАЛХАЖ БАИНА

Зочин (202.55.*.*)
2018-10-17 15:41:22
olyyla heleltswel byryygvi eh oron ard tvmniihe tuluu nam hargalzahgvi helelts ayrilts zuw shiid

Зочин (66.181.*.*)
2018-10-17 15:26:19
Ene ganbaatar erdenebat gesen nobshnuud odoo bolio Erin gudamjnaas ih hurald iim hogiin yumnuud orj irheer Toriin ajil medegui oorsdiigoo companiin zahiral gej harsan haltar golog uud bgad bna

зочин (202.179.*.*)
2018-10-17 15:12:38
Эрдэнэбатаа,АНамынха та нар мэдсээр байж нэгнээ ингэж харлуулдаг юм уу эсвэл мэддэггүйдээ ингэж яриад байдаг юм уу? Валютын савалгаа дэлхийн худалдааны дайнаас мөн нефть экспортлогчдын бодлогын хар гайгаа хэнч байсан зохицуулж чадахгүй байдалд байгаа,ямарч Засаг гарч ирсэн өөрчлөлт гарахгүй,учир нь манайх шиг импортоос хэт хамааралтай,экпортын чадамжгүй оронд юу ханшийн савалгааг тогтворжуулах,хий хоосон улс төр асуудлыг ойлгож байж Засгаа огцруулна гэж ярь,нөгөө талаар ийм гарц байна гэж гаргалгаа хэл хий хоосон улс төржихөө боль муу халзан толгойт оо.Яаж ч хашгираад нэмэр болохгүй,тусыг эс үзэх асуудлаар ингэж улиглах нь та нарын хэн бэ гэдгийг л ард иргэд хараад дүгнээд л сууж байна.

зочин (202.179.*.*)
2018-10-17 15:12:38
Эрдэнэбатаа,АНамынха та нар мэдсээр байж нэгнээ ингэж харлуулдаг юм уу эсвэл мэддэггүйдээ ингэж яриад байдаг юм уу? Валютын савалгаа дэлхийн худалдааны дайнаас мөн нефть экспортлогчдын бодлогын хар гайгаа хэнч байсан зохицуулж чадахгүй байдалд байгаа,ямарч Засаг гарч ирсэн өөрчлөлт гарахгүй,учир нь манайх шиг импортоос хэт хамааралтай,экпортын чадамжгүй оронд юу ханшийн савалгааг тогтворжуулах,хий хоосон улс төр асуудлыг ойлгож байж Засгаа огцруулна гэж ярь,нөгөө талаар ийм гарц байна гэж гаргалгаа хэл хий хоосон улс төржихөө боль муу халзан толгойт оо.Яаж ч хашгираад нэмэр болохгүй,тусыг эс үзэх асуудлаар ингэж улиглах нь та нарын хэн бэ гэдгийг л ард иргэд хараад дүгнээд л сууж байна.

зочин (202.179.*.*)
2018-10-17 15:12:37
Эрдэнэбатаа,АНамынха та нар мэдсээр байж нэгнээ ингэж харлуулдаг юм уу эсвэл мэддэггүйдээ ингэж яриад байдаг юм уу? Валютын савалгаа дэлхийн худалдааны дайнаас мөн нефть экспортлогчдын бодлогын хар гайгаа хэнч байсан зохицуулж чадахгүй байдалд байгаа,ямарч Засаг гарч ирсэн өөрчлөлт гарахгүй,учир нь манайх шиг импортоос хэт хамааралтай,экпортын чадамжгүй оронд юу ханшийн савалгааг тогтворжуулах,хий хоосон улс төр асуудлыг ойлгож байж Засгаа огцруулна гэж ярь,нөгөө талаар ийм гарц байна гэж гаргалгаа хэл хий хоосон улс төржихөө боль муу халзан толгойт оо.Яаж ч хашгираад нэмэр болохгүй,тусыг эс үзэх асуудлаар ингэж улиглах нь та нарын хэн бэ гэдгийг л ард иргэд хараад дүгнээд л сууж байна.

Зочин (202.21.*.*)
2018-10-17 14:33:13
Энэ савалгаа Эба сда энэ халзан бүр угаараа холбоотой

Зочин (202.21.*.*)
2018-10-17 14:33:12
Энэ савалгаа Эба сда энэ халзан бүр угаараа холбоотой

Зочин (202.21.*.*)
2018-10-17 14:33:12
Энэ савалгаа Эба сда энэ халзан бүр угаараа холбоотой

Зочин (182.218.*.*)
2018-10-17 14:09:13
Ан одоо болиочээ та нарыг олонх болтол ард түмэн дэмжиж байсан у даатай шүү тэр үед эд нар та нарыг огцор гэж хэлж байгаагүй барааны үнэ өсөөд т бас л хэцүү байсан өмнөх ерөнхий сайдыг бас л огцор гэсэн одоо энэ дарга нараар ажлыг нь хийлгээч

Зочин (43.243.*.*)
2018-10-17 14:05:32
Ogtsruulaacheee hurdan naaduulaas chini yu ch garahgui sh dee. Ene AN gej bas archaagui yumnuud bnaa.

зочин (202.21.*.*)
2018-10-17 14:00:21
энэ намчирхалаа больвол яасан юм бэ троллуудаа, хариуцлагагүй алдаа гаргасан нь үнэн, ажилаа хийж чадахгүй байна гэсэн үг, ажилаа хийж чадахгүй байгаа бол огцрох л хэрэгтэй, УИХ-д олонх байгаа тэр нам нь дахиад л өөр засаг гаргана биз дээ

Зочин (216.104.*.*)
2018-10-17 13:47:17
Дараа нь гарч ирэх хүн огт хулгай хийдэггүй байх уу?

Зочин (202.9.*.*)
2018-10-17 13:24:15
Энэ хөлсний троллууд яасан их байна аа

зочин (203.91.*.*)
2018-10-17 13:09:22
Наад шатахуун, ханшын асуудлыг иргэд ойлгож байх шиг байна аа, Та нарын хийсэн хулгай луйварын үр дүн гэдгийг бүгд мэдэж байна,,, Тэхээр эхлээд та нарыг барьж шоронд хийгээд дараа нь юм хийгээд байгаа засагаа иргэд бид дэмжинэ дээ

иргэн (66.181.*.*)
2018-10-17 13:05:25
Ярих биш хэрэгжүүл.Юугаа хүлээгээд байгаа.Наад ЗГ чинь хоног хугацаа хожоод байна.Үнэ ханг буурч тогтворжих нь худлаа.Өөрсдөө байхын тулд ам хааж өдөр хоног өнгөөрсөн хариулт өгөөд байна.Өгөөдрөөс эхлэн огцруулах арга хэмжээ авч төсвийг хийж чадах ЗГ-р төлөвлүүлж батлах хэрэгтэй.Хугацаа хожих тусам энэ ЗГ-т ашигтай хунацаа алдах тусам төр түмэнд хохиролтойг бодох цаг ирлээ АН шударга УИХ-н гишүүдээ.Нам гэхээсээ илүү улс орон ард иргэдээ бодоочээ.

9999 (203.91.*.*)
2018-10-17 13:03:40
АН -ын энэ хэдэн нөхдүүд болимоор юм өөрсдөө байхдаа юу хийж гийгүүлсэн юм болоо бахь байдгаараа бүр дордуулаа биз дээ.Одоо тэгээд огцруулаад өөрсдөө гарахуу жоохон ичих булчирхайтай байл даа

Зочин (43.242.*.*)
2018-10-17 12:54:22
Огцруулах асуудал хөндөнө гээд ноднингоос хойш л ярилаа.Ярьж дууссан бол одоо хөндөх болсон юм бишүү.Ингэж бусдын хэл амны бай болж байхаар нэг бол хөндөөд эсвэл дуугүй болмоор юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-20 15:09:42 - Орон нутаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэлмэн нуурын мөс цөмөрч, мотоциклтой иргэн амиа алджээ
2018-11-20 15:03:13 - Нийслэл
Олимпын гудамжыг нарны замтай холбох түр замыг нээлээ
2018-11-20 14:56:03 - Улс төр
БАЙР СУУРЬ: Засгийн газрыг огцруулах үндэслэл хэр бодитой вэ
2018-11-20 14:54:35 - Нийслэл
Цацраг хэмжигч багаж хүлээлгэн өгөв
2018-11-20 14:50:06 - Орон нутаг
Заг сумынхан Ерөнхий сайд У.Хүрэлсүхт хандлаа
2018-11-20 14:38:18 - Эдийн засаг
Ж.Цэдэнрагчаа: Санхүүгийн зохицуулах хороо үр ашигтай зохицуулалт хийж чадахгүй байна
2018-11-20 14:20:14 - Нийслэл
Нэхүүл хөдөлгөөнийхөн мөнгөний төлөө тэмцээгүй гэдгээ илэрхийллээ
2018-11-20 12:13:03 - Улс төр
Ч.Улаан: Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой
2018-11-20 11:48:04 - Хууль
АТГ-ын нэрийг барьж бусдаар дайлуулж, буудлынхаа мөнгийг төлүүлжээ
2018-11-20 11:46:11 - Улс төр
Байнгын хороодын хуралдааны ирц бүрдэхгүй байна
2018-11-20 11:43:03 - Эрүүл мэнд
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт 4.6 тэрбум төгрөг төсөвлөжээ
2018-11-20 11:40:35 - Гадаад
Чикагогийн эмнэлэгт зэвсэгт халдлага гарч, дөрвөн хүний амь хохирчээ
2018-11-20 11:23:18 - Орон нутаг
Буга галзуурч, айлын хот руу дайрчээ
2018-11-20 11:06:36 - Боловсрол
ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамтай хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа
2018-11-20 11:06:26 - Спорт
М.Нандинцэцэг ДАШТ-д медалийн төлөө тулалдана
2018-11-20 11:02:36 - Хууль
Өдөр өнжүүлэхийн багш согтуудаа зургаан настай хүүг төөрүүлжээ
2018-11-20 10:58:06 - Боловсрол
ШУ, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийнэ
2018-11-20 10:57:14 - Нийслэл
Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүйг анхааруулж байна
2018-11-20 10:51:06 - Нийслэл
Галын дуудлага эрс нэмэгджээ
2018-11-20 10:48:55 - Улс төр
2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-11-20 09:50:35 - Улс төр
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
2018-11-20 09:27:44 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-11-20 08:17:22 - Улс төр
Засгийн газар ОГЦОРНО, ОГЦРОХГҮЙ
2018-11-20 08:14:33 - Эрүүл мэнд
Уураг, тестостерон, судас тэлэгч бэлдмэлүүд үндэсний аюулгүй байдалд НӨЛӨӨЛӨХ хэмжээнд хүрсэн үү
2018-11-20 08:14:31 - Орон нутаг
Томилолт: Тавантолгойг дагасан АСУУДАЛ БА ШИЙДЭЛ
2018-11-20 08:02:27 - Хууль
ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон компаниудын захирлуудыг баривчилж эхэллээ
2018-11-20 07:49:02 - Хууль
УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат зѳвлѳхөө халдлагад ѳртсѳн хэмээн худлаа мэдээлэл хийжээ
2018-11-20 07:40:32 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-19 16:14:43 - Эрүүл мэнд
HERBALIFE NUTRITION компанийн зүгээс олныг төөрөгдүүлсэн ташаа ба худал мэдээлэлд няцаалт өгөх тухай
2018-11-19 16:01:14 - Спорт
Б.Мөнхзаяа марафон гүйлтийн “Kobe-2018” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
2018-11-19 15:56:36 - Хууль
ЦЕГ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид интерполын чуулганд оролцож байна
2018-11-19 15:45:04 - Эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам болон салбарын мэргэжилтнүүд ВИФЕРОН ЛААНЫ талаар...
2018-11-19 15:42:23 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина
2018-11-19 15:34:17 - Хууль
Хууль бус малтлага хийсэн эрдэмтэн судлаачдыг ТЕГ-т шалгуулна
2018-11-19 15:18:00 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах бичигт Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ нарын 5-6 гишүүн гарын үсэг зурахаа илэрхийлсэн
2018-11-19 15:04:45 - Хууль
Сүхбаатар дүүрэгт байрлах “MGL ramen” хятад хоолны рестораныг хаажээ
2018-11-19 14:47:14 - Гадаад
Трамп сэтгүүлч Хашоггийн амийг бүрэлгэсэн алуурчны нэрийг зарлахаа мэдэгдэв
2018-11-19 14:40:15 - Нийслэл
XX зууны манлай начин, Улсын харцага Ч.Өвгөнхүүд тусламжийн гараа сунгахыг уриаллаа
2018-11-19 14:28:41 - Боловсрол
Улс тунхагласны өдрөөр 850 сурагч андгайгаа өргөнө
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-20 08:17:22 - Улс төр
Засгийн газар ОГЦОРНО, ОГЦРОХГҮЙ
2018-11-20 08:02:27 - Хууль
ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон компаниудын захирлуудыг баривчилж эхэллээ
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-20 07:49:02 - Хууль
УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат зѳвлѳхөө халдлагад ѳртсѳн хэмээн худлаа мэдээлэл хийжээ