Ирэх сарын 1-нээс гадаад паспортыг арван жилийн хугацаатайгаар олгодог болно

Түгээх    
2018-10-17 12:44:39 - Нийслэл

pasport

-ХҮҮХЭД ТАВАН ЖИЛ, ТОМ ХҮН АРВАН ЖИЛЭЭР ГАДААД ПАСПОРТОО СУНГУУЛНА-

Арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлж хүүхдэд тав, томчуудад арван жилийн хугацаатайгаар гадаад паспорт олгож эхэлнэ. Тодруулбал, Монгол Улс нь гадаад паспортын хүчинтэй хугацааг гар аргаар сунгахгүй байх тухай Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага (ICAO)-ын холбогдох зөвлөмж, стандартын дагуу 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн паспортад сунгалт хийхээ албан ёсоор зогсоож буй юм.

Арваннэгдүгээр сарын 1-нээс “Улсын бүртгэлийн багц хууль” хэрэгжиж эхэлснээр үндэсний энгийн гадаад паспортыг 16-аас доош насны иргэдэд таван жилээр, 16-аас дээш насны хүмүүст арван жилийн хүчинтэй хугацаагаар олгохоор заасны дагуу шинэ гадаад паспорт олгож эхэлнэ. Үүнийг иргэд гадаад паспорт өөрчилж байна гэж ойлгоод байгаа юм. Хуучин гадаад паспортын загвараар л гарна. Ганцхан хүчинтэй хугацаа нь л өөрчлөгдөж байгаа.

Ингэхдээ “Монгол Улсын дипломат албан паспорт, буцах үнэмлэх олгох, эзэмших, хадгалах” журмаар дипломат, албан паспортыг тав хүртэл жилийн хугацаатайгаар олгодог байсныг зогсоосон. Харин таван жилийн хүчинтэй хугацаа нь дуусгавар болж байгаа 2013 оны есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл олгогдсон нийт дипломат, албан паспорт 2018 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болно. Гэхдээ 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө гадаад паспорт авсан болон таван жилийн хугацаар сунгасан иргэд паспортын хүчинтэй хугацаа дуустал гадаадад зорчих боломжтой юм.

-ИРЭХ ОНД ЦАХИМ ГАДААД ПАСПОРТ НЭВТРҮҮЛНЭ-

Хууль зүйн яаман дээр цахим гадаад паспортын Ажлын хэсэг бэлтгэл ажлыг нь хангагдаад явж байна. 2019 оноос цахим гадаад паспортыг иргэдэд олгож эхэлнэ гэж төлөвлөж байна. Ингэснээр Монгол Улсын иргэд гадаад орны хилээр түргэн шуурхай ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүй нэвтрэх, баримт бичгийн аюулгүй байдлыг хангах, хуурамч бичиг баримт бүрдүүлэхээс зайлсхийх ихэээхэн ач холбогдолтой юм. Гадаад паспортыг шинэчлэхдээ зөвхөн эхний нүүрт байдаг мэдээллийн хэсгийг л чипжүүлэх юм. 

Чипэнд иргэний биеийн давхцахгүй өргөдөл буюу зураг, иргэний хувийн мэдээлэл, регистрын дугаар, овог, эцэг эхийн нэр багтсан байна. Мөн цахим гадаад паспорт 48 хуудастай байна. Өнөөдрийн хэрэглэж байгаа гадаад паспортосс 16 хуудсаар илүү байна. Хугацааны хувьд арван жилээр олгоно. Нууцлал сайтай учир бэлдцийн үнийн хувьд нэмэгдэнэ гэж бодож байна

-ӨДӨРТ 700-800 ХҮНД ГАДААД ПАСПОРТ ОЛГОЖ БАЙНА-

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь Гадаад хэргийн сайдын 2006 оны 42 тоот тушаалаар батлагдсан “Үндэсний энгийн гадаад паспортын загвар”-аар ХБНГУ-ын “Glesecke & Devirient” мөнгө, үнэт цаасны үйлдвэрээс гэрээний дагуу бэлдэцийг хүлээн авч, ”Титан Интернейшнл ХХК-иар үндэсний энгийн гадаад паспортын бичилтийг хийлгэж, Монгол Улсын иргэнд гадаадад зорчих эрхийн үйлчилгээг үзүүлдэг.

ХБНГУ-ын “Glesecke & Devirient” мөнгө, үнэт цаасны үйлдвэр нь гэрээний дагуу төлбөр хийгдсэнээс хойш гурван сарын хугацаанд үндэсний энгийн гадаад паспортын бэлдэцийг нийлүүлдэг. Жилдээ 300 мянга гаруй гадаад паспортын бэлдэц авдаг. Өдөрт 700-800 хүнд гадаад паспорт олгож байна гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ.

Дашрамд дуулгахад, сунгалт хийлгэсэн паспорттай манай улсын иргэдийг Англи, Казахстан, Израйль, Өмнөд Африк зэрэг улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаасан тохиолдол гарсан. Иймд эдгээр улсад зорчих иргэд шинээр паспорт захиалан авах шаардлагатай юм. Эдгээр улсаас бусад улсад бол сунгалттай паспорт үйлчилнэ.

 П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

Zochin (64.119.*.*)
2018-10-18 07:38:09
Тавхан жил байсан нь хэн нэгэн том хүний бизнэс байсан одоо тэгээд яандаа.

Зочин (202.9.*.*)
2018-10-18 04:24:26
undsen xuulind xuniig nasaar ni yalgavrlan gaduurxaxiig xorigloson baidag. xuulias deeguur juram gargaxaa bolio. bi muulaaagui, zarchmiin asuudal yarij baina

Зочин (73.59.*.*)
2018-10-18 00:10:53
Би 40 настай. Тэгтэл надад 5 жилийн хугацаатай паспорт сая гаргаж өгсөн. Ямар учиртай юм?

chanar mash muu bna (43.250.*.*)
2018-10-17 20:59:07
pasportiin hevlel ni mash muu bnaa, zurag ni bvdeg bolohoor gadaad ulsiin hil deer udaad bh yum. zurgiig aytaihan scanerdeed oruulchih chadvartai hvn, scannertai boloochdee

Зочин (202.70.*.*)
2018-10-17 16:49:06
Нэг мөсөн л он гараад хэрэгжүүлээч

зочин (118.219.*.*)
2018-10-17 14:57:48
нэг мөсөн цахим гадаад поспартоо өгөөчээ.он гараад дахиад солих юм уу

барлас (103.240.*.*)
2018-10-17 13:37:16
ХИЛ ГААЛИАР ОЛОН ГАРДАГ ХҮН ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ ХУГАЦАА БНА ДАА 2ЖИЛД ХУУДАС НЬ ДУУСЧИХДАГ,5ЖИЛ 10ЖИЛ ГЭЖ 2СОНГОЛТТОЙ ХИЙЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ? ЭНИЙГЭЭ 1ИХ ЧУХАЛ АЖИЛ ХИЙСЭН ГЭЖ УЛИЛДАНАА

Zochin (27.210.*.*)
2018-10-17 13:20:19
Ta nar olon ulsiin jishigt niitsuulj bval anhnaasaal 10 jileer ogoh bsan mgol uls yum yumnaas dandaa hotsorch bdag hen negnii bizneseer.odoo 21r zuund mgol uls shig 5jiliin pasporttai uls bhgui shuu.afrikiin ornuudad baidgiinmuu gehees.sariin omnol pasportoo soliulsan 5 jileer.estoi neeree heleh ch ug algaa.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-14 16:40:01 - Улс төр
Шанхайд Ерөнхий консулын газар нээхийг дэмжив
2018-11-14 16:31:38 - Орон нутаг
Цэцэрлэг хот “Гэрэлт гудамж”-тай болжээ
2018-11-14 16:14:15 - Шар
Мельбурний лийрээс зүү илэрчээ
2018-11-14 16:04:52 - Улс төр
Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж Цэц дүгнэв
2018-11-14 15:59:14 - Улс төр
Баянзүрх дүүрэгт нөхөн сонгууль болно
2018-11-14 15:51:42 - Боловсрол
“1000-инженер” нээлттэй илтгэл, хэлэлцүүлэг боллоо
2018-11-14 15:41:20 - Улс төр
Ц.Нямдорж: Б.Булган хамжигч байсан юм шиг байна лээ гэж хэлсэн
2018-11-14 15:36:45 - Нийслэл
ФОТО: “Нэхүүл”-ийн жагсаал Төв талбайд суултаар үргэлжилж байна
2018-11-14 15:11:57 - Орон нутаг
Нэхий үнэгүйдэж, хог дээр хаягдаж байна гэв
2018-11-14 14:52:44 - Улс төр
С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн шүүгчид дэмжлээ
2018-11-14 14:26:17 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрийнхэн прокурорт ханджээ
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-14 14:06:51 - Нийслэл
“Ид шидийн орон 2” хүүхэд хамгаалах байр Улиастайд баригдана
2018-11-14 13:42:06 - Орон нутаг
Засаг даргын нөөц хөрөнгөөс цагаан сар, наадам, ой тэмдэглэхэд 151 сая төгрөг зарцуулжээ
2018-11-14 13:20:07 - Шар
Ягаан өнгийн алмаз тавхан минутын дотор 50 сая ам.доллараар зарагджээ
2018-11-14 13:11:09 - Энтертайнмент
“Гоёл 2019” наадамд 80 орчим загвар өмсөгч оролцоно
2018-11-14 13:04:30 - Улс төр
Төрийн албан хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх ажил үргэлжилж байна
2018-11-14 12:49:49 - Хууль
Машин дээрх дугаараар нь дуудаж гаргаж ирээд, аминд нь хүрсэн мэдээлэл худлаа гэв
2018-11-14 12:38:51 - Нийслэл
Онцгой байдлынхан өрх толгойлсон эмэгтэйд хандив өглөө
2018-11-14 12:25:40 - Эрүүл мэнд
Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх өдөр
2018-11-14 12:18:06 - Нийслэл
Үүрэн холбооны антеныг буулгаж, шаардлага хангахгүй кабелыг хураажээ
2018-11-14 12:16:37 - Эдийн засаг
Нефтийн үнэ 62 ам.доллараар буурчээ
2018-11-14 12:12:37 - Улс төр
ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд зээл авсан асуудлаар Цэцэд хандлаа
2018-11-14 11:52:21 - Гадаад
Пенс: АНУ Хятадтай хүйтэн дайн хийхэд бэлэн байна
2018-11-14 11:42:34 - Улс төр
МАН-ын бүлгийн даргад Ж.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нар өрсөлдөх үү
2018-11-14 11:31:40 - Эдийн засаг
Европын холбоо Монгол Улсад төсвийн дэмжлэг үзүүлэхээр хэлэлцэж байна
2018-11-14 11:22:56 - Орон нутаг
Нүүрс тээврийн жолооч түлэнхийн шархаа даалгүй нас баржээ
2018-11-14 11:01:33 - Спорт
Эмэгтэй боксчид ДАШТ-ийг зорино
2018-11-14 10:26:59 - Улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
2018-11-14 10:25:27 - Нийслэл
С.Амарсайхан: Хотын дарга С.Батболдыг огцруулах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэнэ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-14 08:55:39 - Байгаль Орчин
Улаанбаатар 9 градус хүйтэн байна
2018-11-14 07:58:14 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: 21 настай Н.Зөнбилэг Монголд анх удаа шоколадан урлалын үзэсгэлэнгээ дэлгэнэ
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-14 07:45:29 - Улс төр
Т.Аюурсайхан: Засгийн газраа унагалаа гэхэд дараачийн танхим бүрдэж чадахгүй байх
2018-11-14 07:42:40 - Гадаад
Ирландад хурц гэрэлтэй, үл мэдэгдэх нисдэг биетүүд үзэгджээ
2018-11-14 07:41:18 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-11-13 20:41:15 - Улс төр
Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцрууллаа
2018-11-13 19:46:45 - Улс төр
МАН-ын бүлэг: Хуралдааныг Я.Содбаатар даргалж байна
2018-11-13 19:29:49 - Улс төр
Д.Хаянхярвааг огцруулах асуудлаар саналын тоо тэнцсэн байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-12 07:30:48 - Хууль
Тѳрѳѳд нэг хоносон бяцхан хүүг боомилж хөнөөсөн хэрэг гарчээ
2018-11-12 17:11:36 - Улс төр
МАН-ЫН УЗ: Хотын дарга С.Батболдыг огцруулахаар шийдвэрлэв
2018-11-12 16:37:03 - Хууль
"Чингис хаан" нисэх буудалд газардсан зорчигч амьсгал хураажээ
2018-11-13 15:43:16 - Улс төр
Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсгийн тоо 36-д хүрчээ
2018-11-12 10:55:32 - Улс төр
МАН-ЫН УЗ: М.Энхболд, Д.Хаянхярваа, С.Батболд нарт хариуцлага тооцох эсэхийг хэлэлцэж байна
2018-11-12 07:54:01 - Улс төр
Засгийн газрыг огцруулах асуудлаар хөшигний ард ямар гишүүд идэвхтэй ажиллаж эхлэв
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-13 08:52:29 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын дөрвөн гишүүнийг МӨНГӨ УГААСАН байж болзошгүй хэргээр шалгаж байна