Явган хүний зам талбайг 3-5 дахин нэмэгдүүлнэ гэв

Түгээх    
2018-10-17 14:51:38 - Нийслэл

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлэх үүднээс нийслэлийн Засаг даргын захирамжаар “Явган зам” аяныг хэрэгжүүлж байна. Энэ талаар болон нийслэлийн бүтээн байгуулалттай холбоотой газар чөлөөлөлтийн ажлын талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун нар мэдээлэл өглөө.

Нийслэлд энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийслэлийн Газрын албанаас Сэлбэ болон Баянхошуу дэд төвүүд, авто зам, замын байгууламж,  сургууль, цэцэрлэг,  эмнэлэг, хорооны цогцолбор барих нийт 96 байршлын 1841 нэгж талбарын 220 га газарт газар чөлөөлөлтийн ажлыг хийж, дуусах шатандаа ороод байгаа аж. Өнөөдрийн байдлаар нийт газар чөлөөлөх ажил 94 хувьтай үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ: “Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын явган хүний зам талбайг нэмэгдүүлэх, иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх талбайг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Улаанбаатар хотод явган хүний аюулгүй зорчих боломжийг бүрдүүлэх шаардлага зайлшгүй тулгараад байна. Бид иргэдийн амар тайван, чөлөөтэй зорчих орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны хөтөлбөрт явган зам аяныг хэрэгжүүлэхээр тусгасан. Аяны хүрээнд зам талбайг чөлөөлөх ажлыг эхлүүлээд байна. Улаанбаатар хотын явган хүний зам талбайг ирэх 2 жилд 3-5 дахин нэмэгдүүлэхээр ажиллана. Энэ жил нийт 10 байршлын 15 гудамж замд 9771 м/кв талбайд стандартын шаардлага хангасан зам талбай хийж гүйцэтгэсэн. Мөн бид нийслэлийн иргэдэд үйлчлэх 4 төвөөр дамжуулан иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан орц гарц чөлөөлөх, явган хүний зам талбайг хааж хийж гүйцэтгэсэн газрыг чөлөөлөх ажлыг хийнэ” гэлээ.

Явган хүний зам талбайг чөлөөлөх ажлын хүрээнд Сүхбаатар дүүрэгт “Туушин” зочид буудлын явган хүний зам хааж барьсан зам болон, шатыг 10 дугаар сарын 16-ны өдөр буулгаж газрыг чөлөөлсөн. Мөн “Авзага” ХХК-ийн явган хүний зам дээр барьсан хашаа, Чойжин ламын сүм музейн барилга болон хашаа, Өргөө амаржих газар орчмын явган хүний замд тулгаж барьсан хашаанууд, “Өгөөж” ХХК-ийн урд барьсан хашаа зэрэг нийт 5 байршил. Мөн Баянзүрх дүүрэгт “Натур” худалдааны төвөөс нарны зам руу холбогдох зам дагуу явган хүний замд тулгаж барьсан зургаан хашаа,  Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд явган хүний зам дээр байрлуулсан зөөврийн граж зэрэг  байршлыг чөлөөлөөд байна. Цаашид явган хүний зам талбайн чөлөөлөх ажлыг эрчимтэй үргэлжлүүлэх юм.

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун: “Бид албан байгууллагуудад Зөрчлийн тухай хууль болон Захиргааны тухай хуулийн дагуу мэдэгдэл хүргүүлж байгаа. Тухайн газар нь кадастрын зураглалаа хэтрүүлэн зам талбай хаасан зөрчилтэй бол зөрчил арилгах талаар мэдэгдэл хүргүүлж үүнийг биелүүлээгүй тохиолдолд албадан чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч байна. Энэ ажлын хүрээнд гарсан зардлыг Газрын тухай хуулийн 57.4-т заасны дагуу мэдэгдэлд заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээг авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж заасны дагуу ажиллаж байна” гэлээ.

Нийслэлийн 2018 оны төсөвт тусгагдсан болон улс хоорондын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй 37 байршилд авто зам, гүүрэн байгууламж, явган хүний замын зориулалтаар газар чөлөөлж байна. Үүнээс, газар чөлөөлөлт бүрэн дууссан 26, энэ жил хэрэгжихгүй учраас газар чөлөөлөлт хийгдээгүй 9, дуусах шатандаа орсон 2 байна. Дээрх 2 ажлаас нийт 10 нэгж талбарт иргэдтэй зөвшилцөх ажил хийгдэж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд 6 дүүргийн хэмжээнд нийт 257 орц гарц, зам, талбайг чөлөөлөхөөр судалгаа гаргаснаас 187 байршлын газар чөлөөлөлтийн ажил хийгдээд байгаа гэв.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 6

b (66.181.*.*)
2018-10-18 09:32:15
ene yostoi zuv ajil shuu, bayarlalaa

Зочин (93.82.*.*)
2018-10-17 16:10:33
Thr tumur nuuruu haruulj hurdan naad ajlaa duusga. Ene ond bagtaaj duusgaarai

Зочин (93.82.*.*)
2018-10-17 16:10:31
Thr tumur nuuruu haruulj hurdan naad ajlaa duusga. Ene ond bagtaaj duusgaarai

Зочин (64.119.*.*)
2018-10-17 15:44:52
tarhai nutarhai mongold shiguu hot taarahgui

Зочин (64.119.*.*)
2018-10-17 15:38:44
shiguu barilguud evropod goe baih mongol shig siireg orond tohirohgui

СУ ГОМО (202.9.*.*)
2018-10-17 14:53:08
ХАРАМЧИЙНХАН

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-22 17:45:26 - Нийслэл
“ТЭЦ-4”-ийн гадна талбайд цэргийн сургуулилт явагдсан гэв
2018-11-22 17:35:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хоригийг дахин байнгын хороод руу шилжүүллээ
2018-11-22 17:14:09 - Байгаль Орчин
Чингис хааны Алтан гэрэгэ бүхий гэрэлт хөшөөг Бурхан Халдун хайрханы тайлга, тахилгын цэгт босголоо
2018-11-22 16:44:10 - Улс төр
Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, УИХ-ын тогтоол баталлаа
2018-11-22 16:36:16 - Улс төр
ҮХЦ: Хэнтийн 42 дугаар тойргийн асуудлыг хэлэлцэнэ
2018-11-22 15:54:26 - Боловсрол
Хар балгас хотоос олдсон 1200 жилийн настай хүрэл хонхны хөг эгшиг нь алдагдаагүй байжээ
2018-11-22 15:46:15 - Шар
Хараа хяналтгүй 49 хүүхдийг илрүүлэн, хүлээн авч бүртгэлжүүлэв
2018-11-22 15:37:03 - Нийслэл
Шар тэмдэг рүү орж зогссон зөрчил их гарчээ
2018-11-22 15:36:29 - Шар
Удаан хугацаагаар суух нь зүрхний өвчинд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг
2018-11-22 15:33:17 - Орон нутаг
Мөс цөмөрч, 58 бог мал хорогджээ
2018-11-22 15:28:18 - Нийслэл
ХӨСҮТ нисдэг тэрэг буух талбайтай боллоо
2018-11-22 15:20:47 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2595 төгрөг боллоо
2018-11-22 14:57:54 - Нийслэл
ТҮЦ машинаас эд хөрөнгийн бүртгэлийн хоёр төрлийн лавлагаа авдаг боллоо
2018-11-22 14:54:42 - Нийслэл
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хөдөлмөрийн зах зээлийн бодит мэдээллийг хүргэж байна
2018-11-22 14:43:13 - Шар
МАХН-ын гишүүд: Засгийн газрыг огцруулах шаардлагагүй
2018-11-22 14:40:01 - Нийслэл
Баянхошуу, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна
2018-11-22 13:54:54 - Орон нутаг
Осолдсон дөрвөн төрийн алба хаагчийн биеийн байдал хүнд байна
2018-11-22 13:40:36 - Хууль
Нийслэлийн хуульчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа
2018-11-22 13:38:49 - Улс төр
С.Жавхлан: Улс төрчид маань надад гэнэт их хайртай болчихлоо
2018-11-22 13:37:26 - Шар
Домогт хөлбөмбөгч Петер Шмейхель Монголд ирнэ
2018-11-22 13:22:30 - Улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 15:00 цаг хүртэл завсарлууллаа
2018-11-22 13:03:02 - Хууль
Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт холбогдуулан нэг эмэгтэй, гурван эрэгтэйг шалгаж байгаа гэв
2018-11-22 12:46:56 - Нийслэл
Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр эрдэмтэн, судлаачид хэлэлцэнэ
2018-11-22 12:35:02 - Улс төр
М.Энхболд:Төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж байна уу
2018-11-22 12:09:40 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүртэл УИХ-ын 40 гаруй гишүүн чуулгандаа суухгүй
2018-11-22 12:05:44 - Хууль
Согтуурсан үедээ дагавар хүүгээ заазуурдаж гэмтээжээ
2018-11-22 12:00:31 - Орон нутаг
Төрийн албаны шалгалтаар явж байсан дөрвөн алба хаагч осолджээ
2018-11-22 11:56:58 - Улс төр
МАН-ын хагарлаас болж УИХ-ын ажил гацаж эхэллээ
2018-11-22 11:53:00 - Спорт
ДАШТ: М.Нандинцэцэг өнөөдөр мөнгөн медалийн төлөө тоглоно
2018-11-22 11:44:21 - Эрүүл мэнд
ДОХ-ын халдвартай есөн эхийг хяналтад авчээ
2018-11-22 11:38:29 - Улс төр
21 аймаг, есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид чуулна
2018-11-22 11:21:09 - Эрүүл мэнд
Кёкүтэнхо Н.Цэвэгням Налайхын эмнэлэгт диализын таван ширхэг аппарат хандивлажээ
2018-11-22 11:18:11 - Орон нутаг
Давсны иодын агууламжийг шалгажээ
2018-11-22 11:11:13 - Нийслэл
Ангилсан хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой
2018-11-22 11:05:54 - Эдийн засаг
“Дижитал гарц” өдөрлөгийн үеэр ХААН Банк сюрприз задална
2018-11-22 10:51:29 - Орон нутаг
Гол мөрний мөс бүрэн бэхжээгүй, цөмрөх аюултай байна
2018-11-22 09:59:00 - Улс төр
Сөрөг хүчингүй ПАРЛАМЕНТ БОЛ ПАРЛАМЕНТ БИШ
2018-11-22 09:50:37 - Энтертайнмент
Шинэ жилийн хамгийн том үзэсгэлэн худалдаа Санта маркет
2018-11-22 09:26:24 - Улс төр
Чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-11-22 09:26:18 - Боловсрол
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Ангийнхаа охины төлөө зэрэг цохилж буй 49 зүрх
Их уншсан
Их сэтгэгдэлтэй