Хөгжлийн банк 500 сая ам долларын өр нэмж тавьжээ

Түгээх    
2018-10-18 07:43:17 - Эдийн засаг

-500 САЯ ДОЛЛАРААР БОГИНО ХУГАЦААТАЙ ГАДААД ӨРИЙГ
ДАХИН САНХҮҮЖҮҮЛНЭ-

Хөгжлийн банк 500 сая ам долларыг таван жилийн хугацаатай жилийн 7.25 хувийн хүүтэйгээр гадаад санхүүгийн зах зээл дээрээс босгосон байна. Энэ талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлж, "Нэг сайн мэдээ дуулгамаар байна. Юу гэхээр өчигдөр шөнө Хөгжлийн банк гадаад санхүүгийн зах зээл дээрээс 500 сая ам.доллар амжилттай босголоо. Энэ бол Засгийн газрын баталгаагүйгээр Хөгжлийн банк өөрөө явж босгосон мөнгө гэж үзэхээр, Монголбанкны зүгээс амжилт гэж харж байна.

Энэ мөнгийг босгосон явдал бол манай улсын гадаад валютын нөөцөд учрах байсан дарамтуудыг тодорхой хэмжээгээр бууруулж өгч байна. Хугацаа тулсан өр төлбөрөө барагдуулах санхүүгийн эх үүсвэртэй болж байгаа нь Монгол Улсын гадаад валютын нөөцөд ирэх дарамтыг багасгаж байна. Мөн цаана нь монгол төгрөгийн ханшийг тогтворжуулах алхам боллоо" гэсэн юм.

Энэхүү 500 сая ам долларын бондоор богино хугацаатай, хөвөгч хүүтэй гадаад өрийг дахин санхүүжүүлэх ажээ. Бондын эргэн төлөлт болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг Хөгжлийн банкны удирдлагууд гадны томилолтоос ирээд өгнө гэж тус банкнаас мэдэгдлээ.

2012 оноос хойш манай улс Евро, Чингис, Самурай, Димсам, Мазаалай, Хуралдай, Гэрэгэ бондууд босгосон. Хөгжлийн банкны энэ удаагийн 500 сая ам долларын бонд хамгийн “отгон” нь болж байна. Мөн анх удаа Засгийн газраар баталгаа гаргуулаагүй гэдгээрээ онцлогтой.

Бондуудыг харьцуулсан мэдээллийг хүргье.

Дээрх бондуудаас Евро бондын 580 сая ам доллар, Дим Самын нэг тэрбум юань, Чингис бондын эхний 500 сая ам долларыг төлсөн, бусад нь өр хэвээр байгаа юм.

 У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд 5 их наяд 698 тэрбум төгрөгийн гадаад, дотоод өр, зээл төлж барагдуулсан гэдэг. Гэхдээ энэ нь АН, МАН-ын аль алиных нь тавьсан өр гэдгийг иргэд мэдэх билээ.

-ӨРИЙГ ӨРӨӨР–

Хөгжлийн банкныхны босгосон 500 сая доллараар өмнө нь авсан богино хугацаатай зээлүүдээ төлөх нь Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы яриа болон Хөгжлийн банкны мэдээллээс тодорхой болсон. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан бүр баярлаад байгаагаа нуугаагүй шүү дээ.

Засгийн газрын авсан зарим өрийн төлөх хугацаа тулсан учраас Хөгжлийн банкныхан ийнхүү бонд босгожээ. Өмнө нь Хөгжлийн банкны 580 сая евро бондын 82.5 хувийг солилцоогоор буюу шинэ “Хуралдай” бондоор хаасан. Энэ удаа ч мөн өрийг өрөөр төлөх гэж байна. Бондын эргэн төлөлт, хүүг төлж чадахгүй байдалд хүрч дахин бонд босгох замаар өмнөх бондынхоо эргэн төлөлтийг жишгийг манай улс нэгэнт тогтоосон нь энэ үйл явдал харууллаа.

Сүүлийн жилүүдэд Засгийн газраас төсөвт гадаад зээлийн хүүгийн төлбөрт нэг их наяд төгрөгийг суулгадаг болсон. Мөн 2019 онд манай улс 380 сая ам.долларын зээлийн өрийг төлөхөөр төлөвлөөд байгаа юм. Гэхдээ энэ мөнгийг Хөгжлийн банкны олж ирсэн дээрх 500 сая доллараар дарах ажээ.

Т.ХУЛАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 14

Зочин (202.55.*.*)
2018-10-18 11:25:26
луйварчид засгаар нэг хөлхөлдөх боллоо. Уг нь тэд шоронгийн нааран дээр залрах болзлоо аль 10 гаран жилийн өмнө хангачихсан хүмүүс. Гэтэл одоо монголын төрийн апарат тэдэнгүйгээр амжихаа байтлаа дампуурчээ. Улаандаа гарсан луйварчид ичингүйрэн, инээмсэглэн сарвуугаа урагш нь сунгана. Тэд ямар хусч сураагүй юм биш. Өмнө нь хулгайгаар амжуулдаг байсан, дараа нь дээрэмддэг болсон одоо шууд л улаан цагаан луйвраа ил явуулах нь дамжиггүй. ЭНэ бүхэн юуны ёр вэ?

Зочин (202.55.*.*)
2018-10-18 11:23:03
Гол нь энэ зээлсэн мөнгөө Хөгжлийн банкны 60 ухна шиг захирлууд цалин урамшуулал нэрээр хуваагаад идчихвэл бас л гоомой юм болно доо. Сүүлийн үед АН ч бай, МАН ч байсан төрийн апарат нэг иймэрхүү зарчмаар ажилладаг болчихлоо. АН бонд босгоод ах дүүсээрээ МАНАН-тайгаа хуваагаад идчихсан. МАН бид өр дарж байна гэж зээл аваад бас л дээгүүрээ гударчихдаг. Худлаа гэвэл Чойжоог хар л даа. Тэрбээр Эрдэнэбатын засгийн үед улсаа аврангаа хэрхэн алж болдогийг яруу тодоор харуулсан нөхөр. Төр их юм мэдэж, их юманд ороолцоод ирэхээр ямархуу болдогийг бид харахаараа л нэг болж байна даа. Зүгээр л засагт гарсан эмэгтэй сайдуудаа нэг харчих. Тэд шахаачин, авилгачин болсноо нуухгүйгээр үл барам иргэдийн нүүрэн дээр улаан цайм луйвраа, тулгаж байна. Цогзолмаа, Сарангэрэл, Билэгт нар салбар яамаа тэр чигээр нь өөрсдийн шахаагаар дүүргэж хамаг тендрийг хамж байгаа нь худлаа юу? Бас ардчилсан социалист луйв

Зочин (202.9.*.*)
2018-10-18 10:26:12
Өр тавьсан нь үнэн өгөх нь үнэнээс хойш өөрт мөнгөгүй улс чинь үүнээс өөр яалтай билээ. Их баяжсан гадаадад мөнгөө нуусан нөхдүүд эх оронч санаачлага гаргаад энэ улсын өрийг нэг удаа төлөөд өгмөөр байна даа

Зочин (182.160.*.*)
2018-10-18 09:55:28
Энэ засаг үнэхээр явахгүй нээ. Огцруулъя

Зочин (202.179.*.*)
2018-10-18 09:51:54
ДОТООДЫН ЭДИИН ЗАСАГЫН ОРЛОГООРОО ДӨНГӨЖ АМИА ЗОГООЖ ГАДААД ӨРӨӨ ӨРӨӨР ДАРЖ БАИГАА НЬ ЭНЭ УЛС ДАМПУУРЧИХАЖ ОДОО НАМУУДЫН ЗАСАГЛАЛААС САЛЖ ХҮЧТЭИ ЕРӨНХИИЛӨГЧИИН ЗАСАГЛАЛТАИ БОЛЖ ХЯМРАЛААС ГАРНА

За больж үз (66.181.*.*)
2018-10-18 09:30:56
МАН-ын засаг төр том том өр тавьж байхад АН-ыг нь муулсаар 2 жил өнгөрлөө, бахь байдгаараа. Яасан ч харааж дуусдаггүй гэнэн хонгорууд юм. АН нь тавьсан өрөөрөө Монголыг замжуулсан даа, ядаж. МАН харин юу хийх, яаж маргааштай золгохоо мэдэхгүй хэвээрээ. Халаасандахаа л арвижуулсаар, өр нэмэгдсээр... Ер нь М.Энхболд, С.Эрдэнээр залуурдуулсан МАНАН мөд арилахгүй...

Зочин (202.179.*.*)
2018-10-18 09:21:41
12 onoos ehleed aimaar ur tavisan bna.ene ues uls turchid il tsagaan iddeg Bolson doo

Зочин (43.243.*.*)
2018-10-18 09:18:49
Lalaruudiig bugdiig ni hurdan ogtsruulaacheee

Зочин (183.177.*.*)
2018-10-18 09:12:22
АН засаг бариж байхад дааж давашгүй их өртэй болжээ. Хөөрхий дөө тэхдээ энэ Мэдээ.mn чинь З.Энхболдынх гэсэн шүү тэгхээр АН талд ажилдаг гэсэн үг сонсог нар минь нэгийг бодон биз

зочин (103.57.*.*)
2018-10-18 08:50:35
урд хормойгоо авч хойт хормойгоо нөхөнө гэж юм болж дээ тэгээд бас бүтэн дээлтэй боллоо гэж баярлаал мөнч тэнэгтэх юм даа

Erunhiilegchiin unen (43.242.*.*)
2018-10-18 08:47:11
Tusuvuu hemneed uruu daraach

монголын иргэн (203.169.*.*)
2018-10-18 08:39:48
Энэ улс хаашаа яваад байна, Венесуэль улсын араас уу? Ямар ч байсан геологи хайгуулд хөрөнгө оруулдаг гадаадын компаниудын 90% -г хөөгөөд гаргачихлаа. Хуурамч эх оронч үзэл гай болно!?

монголын иргэн (203.169.*.*)
2018-10-18 08:39:44
Энэ улс хаашаа яваад байна, Венесуэль улсын араас уу? Ямар ч байсан геологи хайгуулд хөрөнгө оруулдаг гадаадын компаниудын 90% -г хөөгөөд гаргачихлаа. Хуурамч эх оронч үзэл гай болно!?

Иргэн (202.126.*.*)
2018-10-18 08:29:23
АН-ийн үед тавьсан дааж давшгүй өрний хугацаа тулаад бонд босгож дээ хөөрхий. Өрийг өрөөр гэж...

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-14 16:14:15 - Шар
Мельбурний лийрээс зүү илэрчээ
2018-11-14 16:04:52 - Улс төр
Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж Цэц дүгнэв
2018-11-14 15:59:14 - Улс төр
Баянзүрх дүүрэгт нөхөн сонгууль болно
2018-11-14 15:51:42 - Боловсрол
“1000-инженер” нээлттэй илтгэл, хэлэлцүүлэг боллоо
2018-11-14 15:41:20 - Улс төр
Ц.Нямдорж: Б.Булган хамжигч байсан юм шиг байна лээ гэж хэлсэн
2018-11-14 15:36:45 - Нийслэл
ФОТО: “Нэхүүл”-ийн жагсаал Төв талбайд суултаар үргэлжилж байна
2018-11-14 15:11:57 - Орон нутаг
Нэхий үнэгүйдэж, хог дээр хаягдаж байна гэв
2018-11-14 14:52:44 - Улс төр
С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн шүүгчид дэмжлээ
2018-11-14 14:26:17 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрийнхэн прокурорт ханджээ
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-14 14:06:51 - Нийслэл
“Ид шидийн орон 2” хүүхэд хамгаалах байр Улиастайд баригдана
2018-11-14 13:42:06 - Орон нутаг
Засаг даргын нөөц хөрөнгөөс цагаан сар, наадам, ой тэмдэглэхэд 151 сая төгрөг зарцуулжээ
2018-11-14 13:20:07 - Шар
Ягаан өнгийн алмаз тавхан минутын дотор 50 сая ам.доллараар зарагджээ
2018-11-14 13:11:09 - Энтертайнмент
“Гоёл 2019” наадамд 80 орчим загвар өмсөгч оролцоно
2018-11-14 13:04:30 - Улс төр
Төрийн албан хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх ажил үргэлжилж байна
2018-11-14 12:49:49 - Хууль
Машин дээрх дугаараар нь дуудаж гаргаж ирээд, аминд нь хүрсэн мэдээлэл худлаа гэв
2018-11-14 12:38:51 - Нийслэл
Онцгой байдлынхан өрх толгойлсон эмэгтэйд хандив өглөө
2018-11-14 12:25:40 - Эрүүл мэнд
Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх өдөр
2018-11-14 12:18:06 - Нийслэл
Үүрэн холбооны антеныг буулгаж, шаардлага хангахгүй кабелыг хураажээ
2018-11-14 12:16:37 - Эдийн засаг
Нефтийн үнэ 62 ам.доллараар буурчээ
2018-11-14 12:12:37 - Улс төр
ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд зээл авсан асуудлаар Цэцэд хандлаа
2018-11-14 11:52:21 - Гадаад
Пенс: АНУ Хятадтай хүйтэн дайн хийхэд бэлэн байна
2018-11-14 11:42:34 - Улс төр
МАН-ын бүлгийн даргад Ж.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нар өрсөлдөх үү
2018-11-14 11:31:40 - Эдийн засаг
Европын холбоо Монгол Улсад төсвийн дэмжлэг үзүүлэхээр хэлэлцэж байна
2018-11-14 11:22:56 - Орон нутаг
Нүүрс тээврийн жолооч түлэнхийн шархаа даалгүй нас баржээ
2018-11-14 11:01:33 - Спорт
Эмэгтэй боксчид ДАШТ-ийг зорино
2018-11-14 10:26:59 - Улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
2018-11-14 10:25:27 - Нийслэл
С.Амарсайхан: Хотын дарга С.Батболдыг огцруулах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэнэ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-14 08:55:39 - Байгаль Орчин
Улаанбаатар 9 градус хүйтэн байна
2018-11-14 07:58:14 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: 21 настай Н.Зөнбилэг Монголд анх удаа шоколадан урлалын үзэсгэлэнгээ дэлгэнэ
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-14 07:45:29 - Улс төр
Т.Аюурсайхан: Засгийн газраа унагалаа гэхэд дараачийн танхим бүрдэж чадахгүй байх
2018-11-14 07:42:40 - Гадаад
Ирландад хурц гэрэлтэй, үл мэдэгдэх нисдэг биетүүд үзэгджээ
2018-11-14 07:41:18 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-11-13 20:41:15 - Улс төр
Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцрууллаа
2018-11-13 19:46:45 - Улс төр
МАН-ын бүлэг: Хуралдааныг Я.Содбаатар даргалж байна
2018-11-13 19:29:49 - Улс төр
Д.Хаянхярвааг огцруулах асуудлаар саналын тоо тэнцсэн байна
2018-11-13 18:22:16 - Нийслэл
Гашуунсухайт боомт хэвийн ажиллаж эхэлжээ
2018-11-13 17:58:37 - Боловсрол
“Цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээлийн байдлыг дээшлүүлэх боломж ба шийдэл” сургалт болов
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-12 07:30:48 - Хууль
Тѳрѳѳд нэг хоносон бяцхан хүүг боомилж хөнөөсөн хэрэг гарчээ
2018-11-12 17:11:36 - Улс төр
МАН-ЫН УЗ: Хотын дарга С.Батболдыг огцруулахаар шийдвэрлэв
2018-11-12 16:37:03 - Хууль
"Чингис хаан" нисэх буудалд газардсан зорчигч амьсгал хураажээ
2018-11-13 15:43:16 - Улс төр
Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсгийн тоо 36-д хүрчээ
2018-11-12 10:55:32 - Улс төр
МАН-ЫН УЗ: М.Энхболд, Д.Хаянхярваа, С.Батболд нарт хариуцлага тооцох эсэхийг хэлэлцэж байна
2018-11-12 07:54:01 - Улс төр
Засгийн газрыг огцруулах асуудлаар хөшигний ард ямар гишүүд идэвхтэй ажиллаж эхлэв
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-13 08:52:29 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын дөрвөн гишүүнийг МӨНГӨ УГААСАН байж болзошгүй хэргээр шалгаж байна
2018-11-12 21:47:24 - Улс төр
МАН-ЫН УЗ: Д.Хаянхярваа, С.Батболд нарыг огцруулахыг дэмжиж, М.Энхболдыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо