“Х Apartment” хотхоны лифтнээс хүн унаж гэмтжээ

Түгээх    
2018-10-18 10:30:12 - Нийслэл

lipt

Нийслэлийн Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах "Х Apartment" хотхоны таван давхрын лифтнээс хүн унаж гэмтсэн ноцтой осол өчигдөр буюу аравдугаар сарын 17-ний өдрийн 23.00 цагийн орчимд гарчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр тус хотхоны B блокийн таван давхарт хоёр хүн зодолдож, улмаар нэгнийгээ лифтний хаалга руу түлхсэний улмаас хонгил руу унаж, осолдсон байна. Тухайн үед лифт яваагүй зогссон байсан бөгөөд хаалга цөмөрч унажээ. Энэ тухай дуудлагыг цагдаагийн байгууллагад аравдугаар сарын 17-ны 22:43 цагт хүлээн авчээ. Улмаар хэргийн газар очход тус хотхоны 118-60 тоотод суух 31 настай эрэгтэй Жигмиддоржийн Өлзий-Орших гэх иргэн тус байрны цахилгаан шатны хонгилд таван давхараас унаж гэмтсэн байдалтай байжээ.

Одоогоор ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлсэн байна.

Хэргийн газарт хяналтаар ирсэн НМХГ-ын улсын ахлах байцаагч П.Дашдаваа хэлэхдээ, "Лифтний хаалга хүчтэй цохисны улмаас цөмөрч, осол гарсан байна. Ямар нэг байдлаар механик үйлчлэлээр хаалгыг хүчтэй түлхэх, цохиход цөмөрнө. Харин хүчээр хоёр тийш нь онгойлгож болдоггүй, түгжээтэй байдаг. Өмнө нь энэ хотхоны оршин суугчдын зүгээс лифт нь маш их гацдаг талаар гомдол ирүүлсэн тул гомдлын дагуу шалгалт явуулж, холбогдох үүрэг даалгаврыг хугацаатай өгөөд явж байгаа" гэжээ. 

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

Зочин (202.55.*.*)
2018-10-20 10:38:01
mm

Зочин (202.55.*.*)
2018-10-20 10:37:48
mm

мэргэжилтэн (202.131.*.*)
2018-10-18 14:56:18
Хэр баргын лифтний хонгилын хаалга амархан эвдрэхгүй дээ , маш хүчтэй цохьвол эвдэрч болох юм, сайн шалга.

Эсэргуу (66.181.*.*)
2018-10-18 14:12:13
Хангуг лифтний хаалга муу бэхэлгээтэй. Амархан хаалга нь салдаг. Хангуг лифт л байгаа биз. Одоо энэ салбарт орсолдоон шируусч барилгын компаниуд маш хямдхан. Эсвэл бартераар лифт авах сонирхолтой болсон ба уунд нь дороолж ажил авахын тулд хог оруулж ирдэг болсон.

Зочин (150.129.*.*)
2018-10-18 12:46:33
muu liftnuud oruulj ireed baina daa

Зочин (150.129.*.*)
2018-10-18 12:46:26
muu liftnuud oruulj ireed baina daa

Зочин (202.179.*.*)
2018-10-18 11:25:02
Архиа сайн уу,АПУ Батхүүгээ сайн дэмж сонго.., өөр ч юмгүй шив дээ

temuujin (202.9.*.*)
2018-10-18 11:21:22
Хүн очоод мөргөчихөөр цөмөрчихдөг хаалгатай юм уу? Хаалга юм уу, навтас юм уу?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-20 15:34:21 - Нийслэл
Б.Нямдаваа: МСҮТ-д мэргэжил эзэмшигчдийн 70 орчим хувь нь бүрэн ажлын байраар хангагддаг
2018-11-20 15:31:30 - Орон нутаг
Увс аймагт шатахууны үнийг эсэргүүцэн жагсаж байна
2018-11-20 15:09:42 - Орон нутаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэлмэн нуурын мөс цөмөрч, мотоциклтой иргэн амиа алджээ
2018-11-20 15:03:13 - Нийслэл
Олимпын гудамжыг нарны замтай холбох түр замыг нээлээ
2018-11-20 14:56:03 - Улс төр
БАЙР СУУРЬ: Засгийн газрыг огцруулах үндэслэл хэр бодитой вэ
2018-11-20 14:54:35 - Нийслэл
Цацраг хэмжигч багаж хүлээлгэн өгөв
2018-11-20 14:50:06 - Орон нутаг
Заг сумынхан Ерөнхий сайд У.Хүрэлсүхт хандлаа
2018-11-20 14:38:18 - Эдийн засаг
Ж.Цэдэнрагчаа: Санхүүгийн зохицуулах хороо үр ашигтай зохицуулалт хийж чадахгүй байна
2018-11-20 14:20:14 - Нийслэл
Нэхүүл хөдөлгөөнийхөн мөнгөний төлөө тэмцээгүй гэдгээ илэрхийллээ
2018-11-20 12:13:03 - Улс төр
Ч.Улаан: Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой
2018-11-20 11:48:04 - Хууль
АТГ-ын нэрийг барьж бусдаар дайлуулж, буудлынхаа мөнгийг төлүүлжээ
2018-11-20 11:46:11 - Улс төр
Байнгын хороодын хуралдааны ирц бүрдэхгүй байна
2018-11-20 11:43:03 - Эрүүл мэнд
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт 4.6 тэрбум төгрөг төсөвлөжээ
2018-11-20 11:40:35 - Гадаад
Чикагогийн эмнэлэгт зэвсэгт халдлага гарч, дөрвөн хүний амь хохирчээ
2018-11-20 11:23:18 - Орон нутаг
Буга галзуурч, айлын хот руу дайрчээ
2018-11-20 11:06:36 - Боловсрол
ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамтай хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа
2018-11-20 11:06:26 - Спорт
М.Нандинцэцэг ДАШТ-д медалийн төлөө тулалдана
2018-11-20 11:02:36 - Хууль
Өдөр өнжүүлэхийн багш согтуудаа зургаан настай хүүг төөрүүлжээ
2018-11-20 10:58:06 - Боловсрол
ШУ, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийнэ
2018-11-20 10:57:14 - Нийслэл
Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүйг анхааруулж байна
2018-11-20 10:51:06 - Нийслэл
Галын дуудлага эрс нэмэгджээ
2018-11-20 10:48:55 - Улс төр
2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-11-20 09:50:35 - Улс төр
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
2018-11-20 09:27:44 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-11-20 08:17:22 - Улс төр
Засгийн газар ОГЦОРНО, ОГЦРОХГҮЙ
2018-11-20 08:14:33 - Эрүүл мэнд
Уураг, тестостерон, судас тэлэгч бэлдмэлүүд үндэсний аюулгүй байдалд НӨЛӨӨЛӨХ хэмжээнд хүрсэн үү
2018-11-20 08:14:31 - Орон нутаг
Томилолт: Тавантолгойг дагасан АСУУДАЛ БА ШИЙДЭЛ
2018-11-20 08:02:27 - Хууль
ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон компаниудын захирлуудыг баривчилж эхэллээ
2018-11-20 07:49:02 - Хууль
УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат зѳвлѳхөө халдлагад ѳртсѳн хэмээн худлаа мэдээлэл хийжээ
2018-11-20 07:40:32 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-19 16:14:43 - Эрүүл мэнд
HERBALIFE NUTRITION компанийн зүгээс олныг төөрөгдүүлсэн ташаа ба худал мэдээлэлд няцаалт өгөх тухай
2018-11-19 16:01:14 - Спорт
Б.Мөнхзаяа марафон гүйлтийн “Kobe-2018” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
2018-11-19 15:56:36 - Хууль
ЦЕГ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид интерполын чуулганд оролцож байна
2018-11-19 15:45:04 - Эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам болон салбарын мэргэжилтнүүд ВИФЕРОН ЛААНЫ талаар...
2018-11-19 15:42:23 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина
2018-11-19 15:34:17 - Хууль
Хууль бус малтлага хийсэн эрдэмтэн судлаачдыг ТЕГ-т шалгуулна
2018-11-19 15:18:00 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах бичигт Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ нарын 5-6 гишүүн гарын үсэг зурахаа илэрхийлсэн
2018-11-19 15:04:45 - Хууль
Сүхбаатар дүүрэгт байрлах “MGL ramen” хятад хоолны рестораныг хаажээ
2018-11-19 14:47:14 - Гадаад
Трамп сэтгүүлч Хашоггийн амийг бүрэлгэсэн алуурчны нэрийг зарлахаа мэдэгдэв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-20 08:17:22 - Улс төр
Засгийн газар ОГЦОРНО, ОГЦРОХГҮЙ
2018-11-20 08:02:27 - Хууль
ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон компаниудын захирлуудыг баривчилж эхэллээ
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-20 07:49:02 - Хууль
УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат зѳвлѳхөө халдлагад ѳртсѳн хэмээн худлаа мэдээлэл хийжээ